Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

10. ЭЕРЭГ YYРЭГ

10.1 Нийгмийн ерєнхий зорилгод дэмжлэг vзvvлэх

Монгол Улсын хэд хэдэн хуульд хэвлэл мэдээллэлд тодорхой vvрэг роль ногдуулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-р зvйлд "Хэвлэл мэдээллийн vндсэн зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэдгээрийн шалтгаан нєхцєл, vр нєлєєний талаар олон нийтэд мэдээлэхэд оршино. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хуулийн 9.1-т "хэвлэл мэдээлэл нь архидан согтуурах явдалтай тэмцэхыг сурталчилж олон нийтэд архидан согтуурахын хор уршгийн талаар таниулах ёстой" –гэж заасан. Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 6.1 "хэвлэл мэдээлэл.. садар самуун явдлын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах, бэлэгсийн халдварт болон ДОХ євчнєєс урьдчилан сэргийлэх сурталчилгаа явуулах vvрэгтэй " гэж заасан.

Олон улсын шvvх нь ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл 2 чиг vvрэгтэй байдаг гэдгийг хvлээн зєвшєєрсєн. Олон нийтэд мэдээлэл хvргэх болон тєрийн "манаач нохой" байх. Европын хvний эрхийн шvvх нь:

Хэвлэл мэдээлэл нь тогтоосон хязгаарыг зєрчиж болохгvй /10.2-т заасан ашиг сонирхолыг хамгаалах vvднээс/ ч … олон нийтийн ашиг сонирхол нийцсэн мэдээлэл тvгээх vvрэгтэй. Зєвхєн хэвлэл мэдээлэл эдгээр мэдээлэл vзэл санааг тvгээх vvрэгтэй байгаад зогсохгvй олон нийт тэдгээрийг хvлээн авах эрхтэй байна. Бусад тохиолдолд хэвлэл мэдээлэл олон нийтийн манаач нохой байх нэн чухал vvргээ гvйцэтгэж чадахгvй.

Олон Улсын эрх зvйгээр хэвлэл мэдээлд позитив /эерэг/ vvрэг ногдуулахыг зєвтгєдєггvй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн эерэг зорилгыг сурталчилах vvрэгтэй байхыг хvссэн ч vvнийг хуулиар тогтоосон vvрэг болгоход ноцтой хvндрэл учирна. Ийм vvргийн vндсэн шинж нь хэд хэдэн зvйл дээр тодорхой биш байдаг. Жишээ нь: Дээрх vvргийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар хvрээнд хэрэгжvvлэх вэ? Ямар тєрлийн материал энэ шаардлагыг хангах вэ? (Жишээ нь: архидан согтуурах асуудлыг хєндсєн савангийн дуурь, тодорхой бvлэгт чиглэсэн хєтєлбєр)?
Энэ тодорхой бус байдал нь хэвлэл мэдээлд дарамт учруулах, тvvний бодлогыг шvvмжлэх зэргээр эрх бvхий байгууллагаас эрх мэдлээ буруу ашиглахад хvргэж болно. Нийгмийн єргєн хvрээний асуудлын зєвхєн зарим хэсэг энд багтасан байна. Ямар асуудалд анхаарлаа хандуулахыг хэвлэл мэдээллийн байгууллага єєрєє шийдэх ёстой. Иймд нийгмийн позитив зорилгыг сурталчилах ажил редакторын бие даасан шийдвэрээр хэрэгжих ёстой бєгєєд хуулиар зохицуулагдахгvй.

Зєвлємж:
· Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-р зvйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9.1, Садар самуун явдалтай тэмцэх хуулийн 6.1-ийг хvчингvй болгох ёстой.

10.2 "Заавал дамжуулах" тусгай шаардлага

Монгол Улсын хуульд тєрийн мэдээллийг заавал дамжуулах vvргийг ногдуулсан хэд хэдэн хуулийн заалт бий:

· Єргєн нэвтрvvлэг нь тєрийн сvлд дууллыг єдєр тутам нэвтрvvлэх vvрэгтэй /Тєрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21.1.5 болон 21.1.6/
· Монгол Улсруу гаднаас халдан довтлосон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон тухай хэвлэл, мэдээллийнхэн мэдээлэх vvрэгтэй / Иргэний хамгаалалтын тухай хууль 8.3./
· Байгалийн гамшиг, хvчтэй салхи шуурга болох тухай цаг уурын урьдчилан сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн нийтэд хvргэх ёстой / Ус, цаг уурын орчны хяналт, шинжилгээний тухай хууль 13.4./
· Хэвлэл мэдээллийнхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай шуурхай мэдээллийг єргєн нэвтрvvлгээр цацах болон нийтлэх vvрэгтэй /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль , 11.2/
· Хэвлэл мэдээллийнхэн дайн эхэлсэн буюу дуусан тухай зарлах ёстой /Дайны байдлын тухай хууль 5.4. болон 6.3/
· Гал тvймрээс урьдчилан сэргийлэх, гал тvймрийг унтраахад шаардлагатай шуурхай мэдээллийг нийтэлж, єргєн нэвтрvvлгээр цацна /Галын аюулгvй байдлын тухай хууль 22.1/
· Єргєн нэвтрvvлэг нь хvнсний аюулгvй байдлын тухай мэдээллийг болон сэрэмжлvvлгийг дамжуулах vvрэгтэй /Хvнсний тухай хууль 6.16.2/
· Хэвлэл нь стандарт хангаагvй согтууруулах ундааны vзvvлэх vйлчлэлийн талаар мэдээлэх vvрэгтэй. /Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 10.2/
· Хэвлэл мэдээлэл нь, шашны болон тєрийн байгууллага, аж ахуйн нэгжийн адил олон тvмэнд ДОХ-оос урьдчилан сэргийлэх боловсрол эзэмшvvлэх vvрэгтэй /Дархлалын олдмол хомсдол євчнєєс сэргийлэх тухай хууль 8/

Хэвлэл мэдээллийн байгууллагаас тодорхой тєрлийн мэдээлэл дамжуулахыг шаардах нь хэрэггvй зvйл бєгєєд заримдаа vvнийг урвуугаар ашиглаж болно. Бусад оронд ийм шаардлага тавих нь тун ховор тохиолддог боловч хэвлэл мэдээлэл нь нийтийн ач хоолбогдолтой зvйлийг хангалттай мэдээлдэг. Хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллага нь дээр дурьдсан мэдээллийг дамжуулах нь дамжиггvй бєгєєд vvнийг vvрэг болгож оногдуулах шаардлагагvй. Ийнхvv мэдээллийг єргєн тvгээх явдлыг vvрэг болгож ногдуулах биш харин бие даасан олон тєрлийн мэдээллийн тогтолцоог бvрдvvлэхэд дэмжлэг vзvvлэх замаар хангана.

Иймэрхvv позитив vvргийг дээр дурьдсанчлан буруугаар хэрэглэх нь элбэг тохиолддог. Бие даасан хэвлэлийг дээрх бvрхэг заалтыг хэрэгжvvлээгvй гэсэн vндэслэлээр дарамтлах, хаах явдал гарч болзошгvй. Нєгєєтэйгvvр тєрийн байгууллагууд мэдээлэл дамжуулах эрхээ урвуугаар ашиглаж болзошгvй.

Европын Зєвлєлийн Сайд нарын хороо хувийн хэвлэл мэдээллээс илvv vvрэг хvлээх ёстой тєрийн хэвлэл мэдээлэлд "заавал нэвтрvvлэх" vvрэг оногдуулахаас болгоомжилж :

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг зєвхєн хуулиар тогтоосон онцгой нєхцєлд албан ёсны мэдээ, мэдэгдэл, мэдээллийг нэвтрvvлэх эсхvл тєрийн байгууллагаас гарсан шийдвэрийг мэдээлэх эсхvл тєрийн байгууллагад эфирийн хугацааг ийм зорилгоор олгох ёстой гэж заасан.

Олон нийтэд тvгээх мэдээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын редакторын шийдвэрлэх асуудал бєгєєд хуулийн шаардлага байх ёсгvй.

Зєвлємж:
· Хэвлэл мэдээллэлд тодорхой мэдээ дамжуулах vvрэг ногдуулсан дээр дурьдсан хуулийн заалтуудыг хvчингvй болгох.

10.3. Хэвлэл мэдээллийг захирах эрх мэдэл

Хэд хэдэн хуульд дайн, байгалийн гамшиг, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагыг захирах тухай заалт орсон. Тухайлбал:
· Дайн, дайны байдал, байгалийн гамшиг тохиолдсон vед тєрєєс харилцаа, холбооны сvлжээг дайчлан авч болно /Харилцаа, холбооны тухай хууль, 23.1 болон 25.2.5/
· цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зєрчлийн мэдээлэл шуурхай дамжуулахад байгууллага, иргэдийн холбооны хэрэгсэл ашиглах эрхтэй /Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль, 26.1.2/
· онц байдлын vед олон нийтийн мэдээллийн техник хэрэгслийг тvр хураан авах, тэдгээрт хяналт тогтоох эсхvл vйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч болно /Онц байдлын тухай хууль 16.3.4/
· хорих байгууллагын захиргаа оргосон хоригдлууудыг барих зорилгоор холбооны болон хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж болно /Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай Монгол Улсын хууль, 8.11.3/
· гvйцэтгэх байгууллага болон тэдгээрийн ажилтнууд шаардлагатай vед хэвлэл мэдээллийн болон холбооны байгууллагын байр, хэрэгслийг ашиглаж болно /Гvйцэтгэх ажлын тухай хууль, 13.2.2/

Хэвлэл мэдээлэл, холбооны тухай хуулийн хvрээнд тєрийн албан тушаалтнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийг эсхvл тэдгээрийн тоног тєхєєрємжийг хянах эрхийг дээр дурьдсан онцгой болон бусад нєхцєлд зєвшєєрєх ёсгvй. Онцгой байдал vнэхээр vvссэн бол ийм арга хэмжээ авах нь зайлшгvй шаардлагатай болно. Ийм vед олон улсын эрх зvйн дагуу тусгай хууль тогтоомж гарах нь гарцаагvй. Дээрх заалтууд нь эрх мэдэл бvхий байгууллагад хэвлэл мэдээллийн байгууллагыг захирах маш єргєн хvрээний эрх мэдлийг олгож байна.

Зєвлємж:
· Эрх бvхий байгууллагад хэвлэл мэдээллийн байгууллагыг эсхvл харилцаа холбооны тогтолцоог захирах эрх олгосон дээрх хуулийн заалтуудыг хvчингvй болговол зохино.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.