Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

11. Эх сурвалжийг хамгаалах

Монгол Улсын хуульд эх сурвалжийг хамгаалах тухай заалт байхгvй. Гэхдээ бидний ойлгосноор Дээд шvvх эх сурвалжийн нууцыг хvндэтгэх тухай санал тавьсан.

Олон улсын эрх зvйн дагуу vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний vндсэн тєлєв нь олон нийтийн мэдээлэл хvлээж авах эрх байдаг бєгєєд сэтгvvлчид хамгаалуулах эрхтэй. Учир нь тэд мэдээллийн чєлєєтэй урсгалыг хангадаг.

Европын Хvний эрхийн шvvхийн тэмдэглэснээр:

Сэтгvvлчийн эх сурвалжийг хамгаалах нь хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хамгаалах нэг vндсэн нєхцєл болдог гэж хэд хэдэн оролцогч улсын хууль болон мэргэжлийн зан vйлдлийн дvрэм заасан байдаг бєгєєд сэтгvvлчийн эрх чєлєєний талаарх хэд хэдэн олон улсын хэрэгсэлд батлан тогтоосон. Ийм хамгаалалт байхгvй бол эх сурвалжийг эзэмшигч хэвлэл мэдээллийнхэнтэй олон нийтийн ашиг сонирхолыг хєндсєн асуудлаар мэдээлэл єгєхєд хамтарч ажиллахаас тvдгэлзэж болзошгvй. Yvний vр дvнд олон нийтийн манаач нохой байх чухал vvргээ хэвлэл мэдээлэл гvйцэтгэж чадахгvй болох бєгєєд энэ нь хэвлэл мэдээллийн vнэн зєв, найдвартай мэдээллээр хангах чадварт сєргєєр нєлєєлж болзошгvй. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хамгаалахыг чухалчлах болон эх сурвалжийг нээх шаардлага ямар муу vр нєлєєтэйг харгалзан энэ арга хэмжээ нь олон нийтийн ашиг сонирхол илэрхий давамгайлсанаас бусад тохиолдолд Конвенцийн 10 дугаар зvйлд нийцэхгvй гэж vзнэ.

Энэ асуудлыг маш чухал гэж vзсэн учраас Европын Зєвлєлийн Сайд нарын Хороо Мэдээллийн эх сурвалжаа нээхгvй байх сэтгvvлчийн эрхийн тухай зєвлємжийг баталж, энэ эрхийн хvрээг тогтоосон. Энэ зєвлємжид тэмдэглэснээр дор дурдсан зvйл баталгаатайгаар тогтоогдсоноос бусад нєхцєлд эх сурвалжийг нээлттэй болгохыг захиран тушаах ёсгvй:

I эх сурвалжийг нээхээс єєр ухаалаг арга хэмжээ байхгvй эсхvл эх сурвалжийг нээхийг хvссэн иргэн, эрх бvхий байгууллага эдгээр арга хэмжээг шавхаж дууссан, ба
ii эх сурвалжийг нээх хууль ёсны ашиг сонирхол нь эх сурвалжийг нээхгvй байх олон нийтийн ашиг сонирхолоос илvv жинтэй бол дор дурдсаныг харгалзан.
-эх сурвалжийг нээх шаардлага хvчтэй байгаа нь нотлогдсон,
-нєхцєл байдал тун ноцтой бєгєєд нэн чухал ач холбогдолтой байгаа,
-эх сурвалжийг нээх хэрэгцээ нь нийгмийн шахалтаар vvссэн.

Дээд шvvхээс эх сурвалжийг нээхгvй байх нь зvйтэй гэдгийг санал болгосон ч мэдээллийн нууц эх сурвалжийг хамгаалах хуулийн заалт байх ёстой гэж бид vзэж байна.

Зєвлємж:
· Монгол Улсын хуулиар дээр дурьдсан стандартын дагуу сэтгvvлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах явдлыг хангавал зохино.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.