Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   

12. СОНГУУЛИЙГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ТАЙЛБАРЛАН ТАНИУЛАХ

Олон улсын эрх зvйн дагуу улс тєрийн намууд болон тэдгээрийн нэр дэвшигчид єєрсдийн vзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр чєлєєтэй дамжуулах эрхтэй. Олон нийт эдгээр vзэл бодлыг сонсох эрхтэй бєгєєд иргэд ирээдvйн тєрийг сонгоход бvрэн оролцох боломжтой байхын тулд адил тэнцvv, тэнцвэртэй мэдээлэлтэй байх эрхтэй. Эдгээр эрх нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє, ялгаварлан гадуурхахгvй байх эрх болон улс тєрийн амьдралд оролцох эрхэд vндэслэн тогтоогдсон.

Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Ерєнхийлєгчийн сонгуулийн хууль, Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд бvгдэд нь хэвлэл мэдээллээр сонгуулийг сурталчлах тухай заасан.
ARTICLE 19 хэвлэл мэдээллээр сонгуулийг тайлбарлан таниулах зарчмуудыг тогтоосон. Шилжилтын ардчилалд сонгуулийг єргєн нэвтрvvлэх удирдамж нь энэ салбарт зохистой стандартыг тогтоосон.

12.1 Сонгогчдын боловсрол

Сонгуулийн ємнєх хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээлэл сонгогчдыг улс тєрийн намууд, тэдгээрийн нэр дэвшигчид, сонгуулийн компани, сонгууль єгєх процесс болон бусад холбогдох мэдээллээр хангах vvрэгтэй.

Ерєнхийлєгчийн сонгуулийн хуулийн 6.2-т тєрийн хэвлэл мэдээлэл нь сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон дvнгийн талаар олон нийтэд мэдээлэх vvрэгтэй гэж заасан. Олон нийтийн сонгуулийн тухай хуулийн 9.2-т тєрийн хэвлэл мэдээлэл нь олон нийтэд сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн явц болон vр дvнгийн талаар мэдээлэл єгєх vvрэгтэй гэж заасан. Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчид боловсрол олгох тухай заагаагvй.

12.2 Тэнцвэртэй болон алагчлалгvй хандах

Олон нийтийн хэвлэл болон єргєн нэвтрvvлгийн хэвлэл мэдээлэл хоёул тогтмол тэнцвэртэй бєгєєд алагчлалгvй байвал зохино, ялангуяа сонгуулийн vед. Хувийн хэвлэл улс тєрийн эрхэмлэх vзлээ илэрхийлэх эрхтэй. Гэвч хувийн єргєн нэвтрvvлэг хязгаарлагдмал нєєцтэй байдаг, тухайлбал долгионы хувьд, болон бусдын vзэл бодолд нєлєєлєх талаасаа. Гэвч сонгуулийн vед хувийн єргєн нэвтрvvлэг тэнцвэртэй бєгєєд алагчлалгvй байвал зохино. Энэ тэнцвэрийг єєрєє тохируулж болно. Харин ийм тэнцвэр байхгvй бол хараат бус єргєн нэвтрvvлгийн зохицуулагч vvнийг тогтооно.
Yvнтэй холбогдуулан Европын Зєвлєлийн Сайд нарын хороо дараахь зvйлийг зєвлємж болгосон:

Оролцогч улс тєрийн ємчлєлд байгаа хэвлэлээс сонгуулийг шудрага, тэнцвэртэй болон алагчлалгvй тайлбарлан таниулж, ямар нэгэн улс тєрийн нам эсхvл нэр дэвшигчийг ялгаварлан гадуурхах эсхvл дэмжихгvй байх арга хэмжээг авах ёстой.
Yvнийг хэвлэл мэдээлэл єєрєє зохицуулж чадахгvй учраас оролцогч улс хувийн болон олон нийтийн єргєн нэвтрvvлгээс сонгуулийн vед шудрага, тэнцвэртэй, алагчлалгvй мэдээллийн болон цаг vеийн хєтєлбєр нэвтрvvлэх арга хэмжээг авбал зохино. Yvнд сурвалжлага болон хэлэлцvvлэг хамаарна.

Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 4 дvгээр зvйлд тєвийн болон орон нутгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын илтгэж байгаа зvйл нь "vнэн зєв бєгєєд бодитой байх " ёстой гэжээ. Мєн хуулийн 21.5 улс тєрийн намын ємчлєлд байгаагаас бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэг нам, эвсэл эсхvл нэр дэвшигчийн талаар зєвхєн мэдээлж байхыг хориглосон.Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуулийн 6.3-т олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэсэн зvйл "vнэн зєв" байх ёстой гэжээ.Харин зєвхєн нэг нэр дэвшигчийг сурталчилахыг хориглосон заалт байхгvй. Олон нийтийн сонгууль болон Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд эдгээр заалтын аль нь ч байхгvй. Тєрийн Радио , телевизийн тухай хуулийн 3.3.-т тодорхой нам эсхvл улс тєрийн хvчнийг сурталчилахыг хориглосон.

12.3 Шууд нэвтрэх хєтєлбєр

Улс тєрийн нам болон нэр дэвшигчдэд наад заах нь нэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд сурталчилгаагаа нэвтрvvлэх боломжийг хангах шаардлагыг шилжилтын шатанд байгаа ардчиллын хувьд олон улсын эрх зvйгээр тогтоосон. Энэ нь сонгогчдод сонгуульд мэдээлэлтэй оролцох боломжийг олгох чухал арга хэрэгсэл юм. Энэ эфирийн цагийг улс тєрийн нам болон нэр дэвшигчдэд шудрагаар, ялгаварлан гадуурхахгvй хуваарилах нь мєн чухал байдаг. Европын Зєвлєл єєрийн зєвлємжид:

Оролцогч улс єєрийн зохицуулах хvрээнд улс тєрийн нам/нэр дэвшигчдэд сонгуулийн vед єргєн нэвтрvvлгийн эфирын чєлєєт цаг олгох нь зохистой эсэхийг авч vзнэ.

Ийм цагийг олгосон бол тэр нь шудрага, ялгаварлан гадуурхахгvйн vндсэн ил тод бодит шалгуурыг vндэслэн олгогдсон байвал зохино.

Мєн адил шаардлагыг ард нийтийн санал асуулга явуулахад тавьдаг бєгєєд аль аль талд эфирийн цагийг тэнцвэртэй хуваарлисан байх ёстой.

Улсын Их Хурлын сонгуулийн хууль /21.3/, Ерєнхийлєгчийн сонгуулийн хууль /28.3/, Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хууль/23.2/-д бvгдэд нь улс тєрийн нам/ нэр дэвшигчдэд тєрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд сурталчилгаа явуулах боломжийг олгосон. Гэвч энэ цагийг зохистой графикаар олгох явдлыг хангаагvй. Учир нь эфирийн зарим цаг илvv нєлєєтэй байж болдог. Олон нийтийн сонгуулийн тухай хуульд энэ тухай заалт байхгvй.

12.4 Тєлбєртэй улс тєрийн сурталчилгаа

Олон улсын эрх зvйд улс тєрийн намууд сонгуулийн vед сурталчилгаа явуулах зорилгоор тодорхой зайг худалдаж авч болох эсэх асуудлаар хоёрдмол байр суурь баримталдаг бєгєєд улс орнуудын практик ч єєр єєр байдаг.Yvнийг зєвшєєрсєн нєхцєлд бvх улс тєрийн намууд сурталчилгааны зайг худалдаж авах талаар тэгш боломжоор хангагдах ёстой. Yvнд адил тєлбєр тєлєх болон олон нийтэд энэ нь тєлбєртэй улс тєрийн сурталчилгаа гэдгийг мэдэгдэх хамаарна.

Улсын Их Хурлын сонгуулийн хууль /21.4/, Ерєнхийлєгчийн сонгуулийн хууль /28.4/, Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хууль/23.3/-д улс тєрийн намууд тєлбєртэй сурталчилгаа явуулж болохыг зєвшєєрсєн боловч дээр дэрьдсан нєхцєлийг заагаагvй.

12.5 Агуулгад тавих хязгаарлалт

Намууд єєрийн vзэл бодол, хєтєлбєрийг олон нийтэд таниулах єргєн боломжтой байх нь нэн чухал. Улс тєрийн шууд нэвтрvvлэг явуулдаг єргєн нэвтрvvлгийг хянах ёсгvй. Мєн адил шалтгаанаар єргєн нэвтрvvлэг нь дээрх нэвтрvvлгийг дамжуулахаас маш цєєн тохиолдолд татгалзах эрхтэй байдаг. Сонгуулийн vед ерєнхий хуулиуд, тухайлбал гvтгэлгийн холбогдолтой хууль vйлчлэх бєгєєд энэ хуулийн дагуу зєвхєн нийтлэлийн зохиогч хариуцлага хvлээгээд зогсохгvй тvvнийг нийтлэсэн эсхvл нэвтрvvлсэн єргєн нэвтрvvлэг мєн хариуцлага хvлээнэ.

Иймд сонгуулийн сурталчилгааны хєтєлбєрийн агуулгыг хууль бус эсэхийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хянадаг байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд шууд нэвтрvvлгийн vед хийгдсэн мэдэгдлийн тєлєє хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хvлээдэггvй байх журам тогтоовол зохино.

Сонгуулийн аль ч хуульд хэвлэл мэдээллийг ийнхvv хууль бус хийгдсэн мэдэгдлийн тєлєє хариуцлага хvлэхээс хамгаалаагvй байна.

12.6 Няцаалт єгєх эрх

Сонгуулийн компани єрнvvлэх vед гvтгэлгийн шинжтэй мэдэгдэл нєлєє ихтэй байдаг учраас эдгээр гvтгэлгийг цаг хугацаанд засч залруулах нь чухал байдаг. Тухайлбал гvтгэлэгт няцаалт єгєх, эсхvл тvvнийг засаж залруулах нь энэ vед цагаа олсон, vр дvнтэй арга хэмжээ байж болно. Европын Зєвлєлийн зєвлємжид:

Сонгууль богино хугацаанд болж єнгєрдєгийг харгалзан vндэсний хуулийн эсхvл тогтолцооны дагуу няцаалт єгєх эрхтэй аль ч нэр дэвшигч буюу улс тєрийн нам энэ эрхээ сонгуулийн компанийн vед хэрэгжvvлэх эрхтэй байна.

Сонгуулийн аль ч хуульд няцаалт єгєх тухай заалт ороогvй.

12.7 Санал асуулга болон сонгуулийг нэвтрvvлэх

Санал асуулга нь мєн сонгуулийн vр дvнд нєлєєлж болох бєгєєд бодит байдлыг гажуудуулж болно. Иймд тэдгээрийн талаар заавал мэдээлж байхыг ихэнх орнуудад шаарддаг. Ингэснээр олон нийт санал асуулгыг дvгнэх болон ойлгох боломтой болно. Европын Зєвлєл vvнийг хvлээн зєвшєєрч заахдаа:

Зохицуулах болон єєрєє зохицуулах тогтолцоо нь хэвлэл мэдээллийн байгууллагаас санал асуулгын дvнг нийтлэхэд олон нийтэд санал асуулгын vнэ цэнийг зєв дvгнэх боломж олгоход хангалттай мэдээлэл єгнє. Энэ мэдээлэлд, тухайлбал:
-санал асуулгыг явуулах vvрэг єгсєн эсхvл санхvvжvvлсэн улс тєрийн нам, байгууллагын нэр
-санал асуулгыг явуулсан байгууллагын нэр болон хэрэглэсэн арга зvй
-алдаа гарч болох хязгаар
-санал асуулга явуулсан огноо болон хугацааг заана гэжээ.

Сонгуулийн аль ч хуульд санал асуулгын талаар болон сонгуулийг тусгах тухайд дээрх мэдээллийг мэдээлэх шаардлагыг тогтоогоогvй.

12.8. Хяналтын болон єргєдєл гомдлын байгууллага

Дээр дурьдсан vvргийг хvндэтгэх явдлыг хангахын тулд нэр дэвшигч, нам, олон нийтийн тєлєєлєгчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд гомдол гаргах тогтолцоонд гомдлоо гаргах боломжтой байх ёстой, Эдгээр асуудлаар эцсийн шийдвэр гаргуулахаар шvvхэд хандах нь чухал боловч сонгуулийн vе дэх улс тєрчдийн шахалт нь гомдлыг шийдвэрлэх хvртээмжтэй бєгєєд шуурхай байгууллага байгуулахыг шаарддаг. Иймд эдгээр асуудлыг шийдвэрлэх, зєрчлийг засаж залруулах бvрэн эрхтэй хараат бус захиргааны байгууллага байх хэрэгтэй болно. Энэ байгууллагын шийдвэрийг цаашид шvvхээр хянуулж болох боловч энэ нь тvргэвчилсэн журмаар явагддаг байвал зохино.

Сонгуулийн хороо нь эфирийн цагийг хуваарилах эрх мэдэлтэй боловч энэ талаарх маргааныг сонсож, шийдвэрлэх эрх олгогдсон гэж ойлгогдохооргvй байна.

Зєвлємж:
· Улсын Их Хурлын сонгуулийн хууль , Ерєнхийлєгчийн сонгуулийн хууль , Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн хугацаанд сонгогчдод сонгуулын сургалт явуулах тухай заалт нэмж тусгах.
· Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Ерєнхийлєгчийн сонгуулийн хууль, Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд олон нийтийн хэвлэл мэдээлэл сонгуулийн vед тэнцвэртэй болон алагчлалгvй байх талаар заалт тусгах
· Олон нийтийн сонгуулийн тухай хуульд сурталчилгааны цагийг харгалзан эфирийн цаг талуудад адил тэгш хvртээмжтэй байх талаар заалт нэмж оруулах. Сонгуулийн бусад хуулиудад талуудад шууд нэвтрvvлэг хийх боломжийг тэгш олгож, ашигтай цагийг тэнцvv хуваарилах тухай заалт оруулах.
· Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Ерєнхийлєгчийн сонгуулийн хууль, Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд тєлбєртэй улс тєрийн сурталчилгааг улс тєрийн бодлого, намын харъяаллыг харгалзахгvй адил тэгш vндсэн дээр, ялгаварлан гадуурхахгvй олгох тухай заалт нэмж тусгах. Мєн энэ сурталчилгаа тєлбєртэй байсан гэдгийг мэдээлвэл зохино. Ингэснээр олон нийт улс тєрийн сурталчилгаа тєлбєртэй явагдсан гэдгийг мэдэх болно.
· Сонгуулийн бvх хуульд:
-хэвлэл мэдээллийн хэрэгслийг шууд нэвтрvvлгийн vед хийгдсэн хууль бус мэдэгдлийн тєлєє хариуцлага хvлээхээс чєлєєлєх ёстой
-сонгуулийн компанийн явцад тодорхой мэдээллийг няцаах боломж олгох ёстой
-санал асуулгын талаар мэдээлэхдээ дээр дурьдсан мэдээллийг оруулах
-хэвлэл мэдээллээр сонгуулийг хэрхэн тайлбарлан таниулсантай холбоотой гомдлыг хэлэлцэж, арга хэмжээ авах эрх бvхий, хараат бус байгууллагаар шуурхай бєгєєд vр дvнтэй гомдлоо хэлэлцvvлэх эрхтэй байх

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171059 
 Энэ сард:15440 
 Өнөөдөр:44 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.