Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   

13. ДYГНЭЛТ

Монгол Улс коммунист засаглал тєгсгєл болсноос хойш ардчилсан засаглал тогтоох болон хvний эрхийг хvндэтгэх явдлыг хангах зорилгоор хэдэн хэдэн чухал алхмуудыг хийгээд байна. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє практик дээр ємнє нь байснаасаа илvv хэрэгжиж байгаа. Yvний нотолгоо нь харьцангуй эрvvл, олон тєрлийн хэвлэл мэдээллийн салбар бvрдэн тогтсон явдал болно. Нєгєєтэйгvvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд эрх зvйн олон тооны хязгаарлалт тогтоосон хуулиуд хэвээр мєрдєгдєж байгаа бєгєєд идэвхтэй хэрэглэгдэж байгаа.

Шинэтгэлийн нэг vндсэн салбар нь хэвлэл мэдээллийн зохицуулалттай холбоотой гарч ирнэ. Хэвлэл мэдээллийн бvх байгууллага бvртгvvлсэн байх ёстой. Энэ маш хуучинсаг, шаардлагагvй ачаалал бєгєєд vvнийг буруугаар хэрэглэж болзошгvй.Єргєн нэвтрvvлгийг улс тєрийн нєлєєнєєс vр дvнтэйгээр хамгаалагдаагvй байгууллага эрхэлж байна. Энэ тулгамдсан зорилт мєн олон нийтийн єргєн нэвтрvvлгийн ємнє тавигдаж байгаа. Энэ єргєн нэвтрvvлгийн тухай шинэ хуулийн тєсєл зарим талаар дээрх байгууллагын хараат бус байдлыг єргєжvvлж байгаа боловч иж бvрэн болгож чадаагvй. Хэвлэл мэдээллийн салбарын зохицуулах болон удирдах эрх мэдэлтэй аливаа байгууллагын хараат бус байдлыг хуулиар баталгаажуулж, практикт хvндэтгэх ёстой.

Монгол Улсад хэвлэж байгаа болон нэвтрvvлж байгаа зvйлийн агуулгыг хянадаг хэд хэдэн тєвєгтэй хязгаарлалт бий. Хамгийн ноцтой нь гvтгэлгийн тухай Эрvv, Иргэний хуулийн заалтууд байж болох юм. Эдгээрийг хэвлэл мэдээллийн эсрэг хэрэглэх нь элбэг тохиолддог. Хариуцлагагvй нийтлэл олон гардаг нь эргэлзээгvй боловч одоогийн мєрдєж байгаа гvтгэлгийн тухай хуулийг зєвтгєх аргагvй. Монгол Улс Садар самууныг сурталчилахыг хатуу хориглосон хуулийн заалттай бєгєєд эдгээрийг зарим хэвлэлийг хаахад хэрэглэсэн. Шvvн таслах ажиллагааны талаар мэдээлэхийг хэт хязгаарлаж байгааг зарим оронд шvvхийг доромжлохын эсрэг хэрэглэдэг. Энэ нь олон нийтийн сонирхосон хэргийн талаар мэдээлэхэд саад учруулж байна.

Гэвч хамгийн ноцтой тулгамдсан зорилт нь хуулиар тогтоосон болон албан тушаалтны нэн тэргvvнд тавьдаг нууцлалын дэглэм байж болзошгvй. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль байхгvй учраас хувь хvн тєрийн албан тушаалтны эзэмшиж байгаа мэдээллийг олж хvртэх эрхийг эдэлдэггvй. Харин маш єргєн хvрээнд тодорхойлогдсон нууцыг ил болгосныг гэмт хэрэгт тооцох иж бvрэн хууль бий. Нууцлалын дэглэм нь тєрийн хvрээнээс хальж хувь хvмvvст єєрсдийн нууцлалын тогтолцоог бvрдvvлэхэд шахалт vзvvлж байна.

Илтгэлээс vзэхэд Монгол Улсад vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарласан хуулийг олон улсын эрх зvйд нийцvvлэх болон энэ суурь эрхийг иж бvрэн хvндэтгэх явдлыг хангахын тулд єргєн хvрээний хєтєлбєр яаралтай хэрэгжvvлэх шаардлагатай болжээ. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєє нь тєрийн ардчилсан тогтолцооны нэн чухал хэсэг бєгєєд гагцхvv vндсэн эрхийг хуульд болон практикт хvндэтгэснээр ардчилал хєгжин дэвжинэ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171058 
 Энэ сард:15439 
 Өнөөдөр:43 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.