Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   

ЄМНЄХ YГ

Єргєн нэвтрvvлэг нь дэлхийн ихэнх улс оронд хvмvvсийн хамгаас чухал мэдээллийн тєдийгvй зугаацан цэнгэх эх сурвалж нь болж байдаг. Бичиг vсэг vл мэдэх байдал их байгаагын хажуугаар сонин тvгээх явдал хvндрэлтэй зэргээс дvгнэвэл єргєн нэвтрvvлэг нь олон хvмvvс хvртэж чадах ганц мэдээллийн эх сурвалж мєн. Ядуу дорой хvмvvст сонин нь хэт єндєр vнэтэйгээс гадна зарим хvмvvс мэдээг vзэж харж, сонсож суух нь тvvнийг уншсанаас илvv хялбар бєгєєд тааламжтай гэж vздэг байна. Єргєн нэвтрvvлэг нь зугаацан цэнгэх хямд тєсєр, хvртээмжтэй хэлбэр болж чаддаг нь тvvний бас нэг чухал vvрэгт оршино.

Мэдээлэл болон мэдээний нэгдсэн эх сурвалж болж тvvнээс олох ашиг орлого нь єссєєр байгаагаас улбаалан єргєн нэвтрvvлгийг хянах эрмэлзлэл засгийн газар болон арилжааны хvчирхэг бvлэглэлvvдээс гардаг болохыг тvvх гэрчилдэг. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь олон нийтэд vйлчлэхээсээ илvv ихэндээ засгийн газрын дуу хоолой болж vйл ажиллагаа явуулж байдаг. Саяхныг хvртэл ихэнх улс оронд єргєн нэвтрvvлэг тєрийн монопольд байсан бєгєєд ийм байдал зарим улс оронд хадгалагдсан хэвээр байна. Бусад улс оронд хувийн єргєн нэвтрvvлгийн гvйцэтгэх vvрэг єсєн нэмэгдсээр байгаа бєгєєд тvvнийг олон янзын арга замаар хяналтандаа оруулах оролдлого хийгдсээр байна. Засгийн газар зєвшєєрєл олгох шат дамжлагаараа тvvнийг хянахыг оролдохын зэрэгцээ, єргєн нэвтрvvлгийн салбарт ноёрхохыг тэмvvлэгч арилжааны ашиг сонирхол нь чанар муутай боловч єндєр ашигтай хєтєлбєр лvv чиглэж байна.

Дээрх зарчмууд нь хараат бус єргєн нэвтрvvлгийг хєхvvлэн дэмжиж, нvдлэн хамгаалах хэм хэмжээний цогцыг агуулахын зэрэгцээ тэр нь олон нийтэд vйлчилдэг байх явдлыг баталгаажуулахад чиглэдэг.

Эдгээр нь хараат бус єргєн нэвтрvvлгийг олон нийтийн ашиг сонирхолд нийцvvлэн зохицуулах мєртлєє уг зохицуулалт нь тєрийн хяналтыг тогтоох хэрэглvvр болохоос урьдчилан сэргийлэх гэсэн нарийн тєвєгтэй асуудлыг зохицуулдаг байна. Мєн нєгєєтэйгvvр єсєн нэмэгдэж буй арилжааны ашиг сонирхлын хэт ноёрхолоос єргєн нэвтрvvлгийг хамгаалах, тvvнийг олон нийтэд бvхэлд нь vйлчлэх баталгааг хангах гэсэн зохицуулагчдад шаардлагатай байгаа асуудлыг хєнддєг.

Энэ зарчмууд нь “19 дvгээр зvйл” байгууллагаас боловсруулсан Олон Улсын Хэм Хэмжээний Цувралын хэсэг ба vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний утга санааг олон тєрлийн сэдвийн хvрээнд илvv тодорхой болгож боловсруулах гэсэн оролдлого чармайлтын vргэлжлэл мєн. Эдгээр нь кампанит хєдєлгєєн зохион байгуулагчид, vйл ажиллагаа явуулагчид, єргєн нэвтрvvлэг эрхлэгчид, хуульчид, шvvгчид, сонгуульт бие тєлєєлєгчид болон тєрийн албан хаагчдын мэдрэмжтэй, хараат бус єргєн нэвтрvvлгийн салбарыг бvх бvс нутаг, нийгмийн бvлгvvдэд vйлчлэх vйлс болгохын тєлєє хvчин чармайлтад дэмжлэг vзvvлэхэд зориулагдсан.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171222 
 Энэ сард:15603 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.