Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   

Зохицуулах ба гомдол шийдвэрлэх байгууллага

Зарчим 10. Хараат бус байдал

Олон нийтээс гомдол хvлээн авахыг оруулан єргєн нэвтрvvлэг болон харилцаа холбооны салбарт зохицуулах эрх vvрэг бvхий нийтэд vйлчилдэг байгууллага нь хєндлєнгийн ялангуяа улс тєр, арилжааны шинжтэй нєлєєлєєс хамгаалагдсан байх ёстой. Эдгээр байгууллагын эрх зvйн байдал хууль тогтоомжид тодорхой тусгагдсан байх ёстой. Тэдгээр байгууллагын бие даасан ба хараат бус байх нєхцлийг хууль тогтоомжид дараах байдлаар хамгаалж, баталгаажуулсан байх ёстой.

- Уг байгууллагыг vvсгэн байгуулах заалтыг хуульд тусгайлан, нарийвчлан тодорхойлох болж єгвєл мєн vндсэн хуульдаа тусгах

- Зохицуулалтын байгууллагын эрх vvрэг, хариуцлага болон єргєн нэвтрvvлгийн ерєнхий бодлогыг эрх зvйн баримт бичигт тодорхой заах

- Холбогдох дvрмээр гишvvн элсvvлэх

- Олон намын байгууллагаар дамжуулан олон нийтэд хариуцлага хvлээдэг байх

- Санхvvжилтийг зохицуулах замаар

Зарчим 11. Хараат бус байдлын баталгааг нарийвчлан тусгах

Зохицуулалтын байгууллага болон тэдгээрийн vйл ажиллагаа, гишvvдийн хараат бус байдалд хєндлєнгєєс нєлєєлєхийг хориглож, хуульд тусгайлан нарийвчлан зааж єгєх, болж єгвєл мєн vндсэн хуульдаа тусгах. Энэ зорилгод тусгай хэллэгийн хэлбэр байхгvй бол дараах зvйл нь хараат бус байдлыг баталгаажуулах нэг арга зам байж болно.

Аливаа хvн болон хуулийн этгээдээс тvvн дотроо Засгийн газар болон тvvний агентлагуудаас тус (байгууллагын нэр нь) vйл ажиллагаа болон захиргааны хувьд бие даасан байдлыг эдлэх ёстой. Энэхvv бие даасан байдал нь байнга хvлээн зєвшєєрєгдєж байх ёстой бєгєєд хуульд тусгайлан заагаагvй бол аливаа хуулийн этгээд тvvний гишvvд, ажилтан нарт нєлєєлєх, тэднийг vvрэгт ажлаас нь чєлєєлєх зэргээр vйл ажиллагаанд хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хєндлєнгєєс оролцох ёсгvй.

Зарчим 12. Єргєн нэвтрvvлгийн бодлого

Зохицуулалтын байгууллагын тухай хууль тогтоомжид vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, олон талт, нягт нямбай, тэнцвэртэй, мэдээлэл болон vзэл санааны чєлєєт урсгалыг хvндэлж дэмжсэн байдлаар єргєн нэвтрvvлгийн зохицуулалтыг сайжруулах бодлогыг тодорхой тусгасан байх ёстой. Зохицуулалтын байгууллага нь бvх vйл ажиллагаандаа энэ бодлогыг баримтлан олон нийтийн ашиг сонирхлыг vргэлж тооцож vзсэн байх шаардлагатай.

Зарчим 13. Гишvvнчлэл

1. Єргєн нэвтрvvлэг болон харилцаа холбооны салбарт эрх vvргээ хэрэгжvvлж буй олон нийтийн байгууллагын Удирдах байгууллагын (Удирдах зєвлєл) гишvvдийг томилох журам нь улс тєр, арилжааны ашиг сонирхол хєндлєнгєєс нєлєєлєх эрсдэлийг багасгасан чиглэлд хийгдсэн байх ёстой. Гишvvдийг томилох энэ процесс нь хуульд тодорхой заагдсан байх ёстой. Гишvvд нь єєрийн бие хувь хvний хувьд ажил vvргээ эрхлэх бєгєєд тvvнийгээ хэрэгжvvлэхдээ байнга олон нийтийн ашиг сонирхолд vйлчлэхийн тєлєє хэрэгжvvлэх ёстой.

2. Гишvvдийг томилох процесс нь олон нийтийн оролцоо, санал бодлыг авдаг, нээлттэй, ардчилсан, аливаа улс тєр, арилжааны ашиг сонирхолын дарамт шахалтаас ангид байх ёстой. Зєвхєн холбогдох мэдлэг, дадлага туршлагатай хувь хvмvvс томилогдох ёстой. Гишvvнчлэлийг бvхэлд нь нийгмийг тєлєєлж чадахуйц байдлаар сонгох ёстой.

3. Огцруулах, халах болон шаардлагад нийцэхгvй байх журам дараах байдалтай байна. Доорхи хvмvvс томилогдож болохгvй:

- Тєрийн алба эсвэл Засгийн газрын бусад аль нэг салбарт ажилладаг бол

- Улс тєрийн намд тодорхой алба хашдаг, тvvнд гэрээгээр ажилладаг эсвэл засгийн газарт сонгуульт эсвэл томилгооны ажил эрхэлдэг бол

- Харилцаа холбоо єргєн нэвтрvvлгийн салбараас тєлбєр авдаг буюу авсан, мєн тvvнтэй нилээд хэмжээний санхvvгийн ашиг сонирхолтой ажлыг шууд болон шууд бус замаар эрхэлдэг бол

- Залилан болоод хvчирхийллийн гэмт хэрэг vйлдсэний тєлєє олон улсын эрх зvйн хэм хэмжээнд зєвшєєрєгдсєн процессын дvнд ял эдэлсэн бєгєєд ялын хугацаа дууссанаас хойш 5 жил єнгєрєєгvй бол

1. Гишvvд нь тодорхой тогтмол хугацаатай томилогдох ба хугацаанаасаа ємнє халагдахаас хамгаалагдсан байх ёстой. Зєвхєн томилсон байгууллага гишvvнийг халах эрхтэй ба энэхvv шийдвэр нь шvvхээр хянагдах бололцоотой байх ёстой. Гишvvдийг дор дурьдсанаас бусад тохиолдолд халж болохгvй.

- Дээр заасан “шаардлагад нийцэхгvй” журмын шаардлагыг хангахаа больсон

- Хуульд заасан vvрэг хариуцлагаа ноцтойгоор зєрчсєн, тvvн дотроо vvрэг хариуцлагаа бvрэн дvvрэн гvйцэтгээгvй

- Єєрийн ажил vvргээ vр дvнтэй гvйцэтгэх чадваргvй нь илт болсон

1. Гишvvнчлэлийн нєхцєл байдал, гишvvдийн хариуцлагыг хуульд тодорхой зааж єгєх ёстой. Хуульд зааснаас єєр нєхцєл, vvрэг хариуцлага vйлчлэх ёсгvй. Ялангуяа, гишvvдэд ямар нэгэн нєхцєл, шалгуур, vvрэг хариуцлагыг ямар ч сайд, засгийн газрын тєлєєлєгчд тавих эрхгvй байх ёстой. Єєрийг нь томилсон байгууллагаас бусад ямарч байгууллагаас гишvvн болон байгууллага нь зааварчилгаа авах ёсгvй.

2. Гишvvдийн тєлбєр, урамшуулалтай холбоотой журмыг ямар нэг байдлаар хувь хvн єєрєє дур мэдэн тогтоох боломжгvй байдлаар хуульд тодорхой тусгаж єгсєн байх хэрэгтэй. Гишvvд нь хуульд зааснаас бусад єєрсдийн ажил vvрэгтэй холбоотой ямар нэгэн тєлбєр, мєнгє авах ёсгvй.

3. Хурал, ээлжит бус хурлын дотоод журмыг батлах зэрэг эрх нь хуульд эсвэл зохицуулах байгуулагын эрх мэдэлд байхаар заагдах ёстой.

Зарчим 14. Эрх мэдлийн хvрээ

1. Зохицуулах байгууллагын эрх, vvргийг тусгай эрх (лиценз) олгох буюу гомдол хvлээн авах зэргээр хуульд тодорхой зааж єгсєн байх ёстой ба эдгээр эрх, vvргийг холбогдох хуульд нэмэлт єєрчлєлт оруулах замаар л зєвхєн єєрчилж болно. Зохицуулах байгууллага нь єргєн нэвтрvvлгийн салбарыг чиг vvргээ шударгаар гvйцэтгэх, олон ургальч, уян хатан хэлбэртэй байх, дvрэм, тvvгээр тогтоох хэм хэмжээг эрх мэдлийнхээ хvрээнд гаргадаг байх зэргийг хангахуйц байдлаар дээрх эрх vvргийн нарийн тєвєгтэй бєгєєд урьдчилан харах бололцоогvй байдлыг харгалзан байдлаар дээрх эрх, vvрэг хэрэгжих ёстой.

2. Одоо байгаа болон цаашид шинээр гарч ирэх єргєн нэвтрvvлэг эрхлэгч бvрт хамааралтай байдаг зохицуулах байгууллага эрх vvргээ хэрэгжvvлэхтэй холбоотой процессыг нарийн ойлгомжтой, ил тод, шударга байхаар хангаж єгєх хэрэгтэй. Бvх шийдвэрvvд захиргааны шvvхээр хянагдаж болох ёстой бєгєєд аливаа шийдвэрийг гаргах болсон учир шалтгааныг бичгээр тайлбарлан гарсан байх ёстой.

Зарчим 15. Хариуцлага тооцох

1. Зохицуулах байгууллага нь яамны сайд болон намын харъяалалтай хувь хvн болон байгууллагаас илvvтэй олон намын байгууллага болох хууль тогтоогч болон хороогоор дамжуулан олон нийтэд албан ёсоор хариуцлага хvлээх ёстой. Зохицуулах байгууллага нь vйл ажиллагааны болон санхvvгийн жилийн тайлангаа аудитын дvгнэлтийн хамт гаргаж байх ёстой. Уг жилийн тайлангаа хэвлэж, єргєнєєр тараах ёстой.

2. Зохицуулах байгууллага бvх хяналт шалгалтаа аль хэдийнээ явуулчихсан vйл ажиллагаанд холбогдуулж хийх ба хувь шийдвэрт нєлєєлєх зорилготой оролдлогыг хэзээ ч агуулж болохгvй.

Зарчим 16. Шvvхээр хянагдах

Хувь хvн бvрт хамааралтай байдаг зохицуулах байгууллагын бvх шийдвэр шvvхээр хянагдах бололцоотой байх ёстой.

Зарчим 17. Санхvvжилт

1. Зохицуулах байгууллага нь бvрэн эрхээ хэрэгжvvлэх зохих санхvvжилттэй байх ба сайн дурын хєндлєнгийн нєлєєллєєс хамгаалагдсан байх ёстой. Санхvvжилтын бvтэц, санхvvжvvлтийн тухай шийдвэрvvд хуульд тодорхой тусгагдсан байх ёстой бєгєєд тvvнийг ганц нэг тохиолдолд тохируулах биш харин тодорхой хийгдсэн тєлєвлєгєєний дагуу гаргах ёстой. Санхvvжилтийн тухай шийдвэр нь ил тодоор, зєвхєн холбогдолтой байгууллагатай зєвшилдсєний vндсэн дээр гарах ёстой.

2. Зохицуулах байгууллагын шийдвэр гаргах vйл ажиллагаанд санхvvжилтын процесс хэзээ ч нєлєєлєх ёсгvй.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171376 
 Энэ сард:15757 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.