Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

Агуулгатай холбоотой асуудлууд

Зарчим 23. Захиргааны дvрэм

1. Єргєн нэвтрvvлгийн хууль нь єргєн нэвтрvvлэг эрхлэгчид эсвэл бvх тєрлийн хуулбарлалтад иргэний болон эрvvгийн шинжтэй агуулгын хязгаарлалтыг тавих ёсгvй.

2. Нэвтрvvлгийн агуулгыг зохицуулах захиргааны журам тогтоох нь энэ Хэсэгт заасан зарчмын дагуу бол хууль ёсны байж болно. Нэвтрvvлгийн агуулгад хандсан єєрийн vр ашигтай зохицуулалтын системтэй vед захиргааны систем байх албагvй.

3. Аливаа дvрмийн агуулга нь єргєн нэвтрvvлэг эрхлэгчидтэй болон бусад сонирхогч талуудтай ойр хамтран зєвлєлдєж хийгдэх ёстой ба зєвхєн олон нийтээр хэлэцvvлсний дараа эцэслэн гарна. Зєвшєєрсєн журам нь тодорхой, нэг бvрчилсэн байдлаар хийгдсэн, мєн хэвлэгдсэн байна. Журамд єргєн нэвтрvvлгийн 3 янз, 2 хэлбэрvvдийн єєр єєр нєхцєл байдлыг анхаарч vзсэн байх ёстой.

4. Аливаа агуулгын журмыг хянах vvрэг нь зохицуулах байгууллагад ногдох ба энэ Хэсэг 4-д заасан хараат бус байдлын нєхцєлд нийцсэн байна. Бvх єргєн нэвтрvvлэгийн агуулгын журам нь ганц байгууллагаар хянагддаг байх нь илvv зохимжтой.

Зарчим 24. Эерэг vvргийн агуулга

1. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчид нь Зарчим 37 (Олон нийтийн vйлчилгээ) дагуу олон янзын дуу хоолой болон нэвтрvvлгийн ирээдvй, нэвтрvvлгийн єргєн хvрээний материалаараа олон нийтийн мэдэх эрхийг дэмжих тэргvvн зэргийн vvрэгтэй байна.

2. Энэ Хэсэгт заасанчлан, арилжааны болон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхлэгчдэд эерэг vvргийг зєвхєн єргєн хvрээний материалыг нэмэгдvvлснээр олон нийтэд хvргэх боломжтой олон тєрлийн нэвтрvvлгийг дэмжих зорилго, vр нєлєєтэй vед ногдуулж болно. Иймэрхvv vvрэг нь єргєн нэвтрvvлгийн хєгжлийг боогдуулсан жишээ нь тэдгээр нь бодитой бус эсвэл хэт дарамт учруулхаар байвал хууль бус байж болно. Цаашилбал, улс тєрийн хувьд дундыг барих, явуулж байгаа материалын хэв маяг нь тодорхой байх (иймээс эдгээр хоёрдмол утга санаагvй), хэт бvрхэг, ерєнхий байхгvй байх зэрэг vvргийн мєн чанар нь хvрэлцэхvйц хэмжээнд ерєнхий байх ёстой. Иймэрхий vvргийг жишээ нь, орон нутгийн чанартай нэвтрvvлгийн агуулга, хэл, цєєнхийн хэсэг, хvvхдийн хєтєлбєр, мэдээнд ногдуулж болно.

Зарчим 25. Зар сурталчилгаа

1. Зар сурталчилгааны хэмжээ нь ерєнхий хязгаарлалтад байж болох ба харин эдгээр нь єргєн нэвтрvvлгийн салбарын єсєлт, хєгжилтєд хэт хатуурхсан шинжтэй байж болохгvй. Европын Хил Дамнасан Телевизийн тухай Конвенцид зарим бvс нутагт зар сурталчилгааны хязгаарлалт тогтоосон гэрээ байдаг. (энэ нєхцєлд 20% байдаг)

2. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь аливаа зар сурталчилгаатай холбоотой vйл ажиллагааг шударга єрсєлдєєний дvрмээр явуулах ёстой. Ялангуяа олон нийтийн санхvvжилтийн боломжийг ашиглаж зах зээлийн vнэ ханшаас доогуур санал болгох ёсгvй.

3. Зар сурталчилгааны агуулгыг зохицуулах тусдаа захиргааны журам энэ хэсэгт заасан зарчмын дагуу байх ба тvvнийг улам сайжруулж болно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.