Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Ємнєх vг

Уншигч таны амрыг эрж, энэхvv гарын авлагыг толилуулж байгаадаа бид баяртай байна.
Монголчууд урьд ємнє иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тєрдєє vйлчилдэг захиргаадалтын нийгэмд аж тєрж байлаа. Одоо бид тєр нь иргэддээ vйлчилдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь иргэддээ vйлчилж, тєр, засгийн vйл ажиллагаанд хяналт тавьдаг ардчилсан тогтолцоонд амьдрах болжээ.

Иргэд єєрсдєє ардчилсан сонгуулиар тєрєє бvрдvvлж, бидний сонгосон тєр иргэдийн улс тєр, эдийн засаг, нийгмийн эрхийг хангаж, Засгийн газраа томилон тvvнд ард тvмнийхээ аз жаргалтай, сэтгэл хангалуун, элбэг баян амьдрах хамгийн таатай нєхцєлийг бvрдvvлэх vvрэг ноогдуулдаг. Иргэд мєн тєр, засгийн газар, тvvний бvтцийн байгууллагуудыг хувийнхаа халааснаас санхvvжvvлдэг.

Энэ нь иргэдэд тєр, засаг амласнаа аль хэр биелvvлж байна, бидний мєнгєнєєс бvрдэж буй тєсвєє аль хэр vр ашигтай зарцуулж байна гэдэгт хяналт тавих хууль ёсны эрх олгож байгаа билээ. Мэдээлэлгvйгээр ийм хяналт тавих аргагvй.

Мэдээллийг ардчиллын хvчил тєрєгч гэдэг. Иймд иргэд мэдэх эрхтэй. Олон нийт нь хэвлэл мэдээлэл, тєрийн бус байгууллага зэрэг иргэний нийгмийн байгууламжуудаар дамжуулан хяналтаа хэрэгжvvлнэ. Энэ байгууламжууд хvчирхэг бус, vйл ажиллагаа явуулах нєхцєл орчин нь таагvй, хязгаарлагдмал бол хариуцлагатай байж чадахгvй, эсвэл буруу ташаа арга зам эрэлхийлэхэд хvрнэ. Иргэний нийгэм тєлєвшєн хvчирхэгжих хєрс vгvй бол ардчилал эрvvл саруул байж vл чадна. Мэдээллийн эрх чєлєє хууль ёсоор баталгаажсан цагт бид зохих ёсоор хяналтаа тавих боломжтой болно.

Лондон хотноо тєвтэй " Хєгжлийн Ухамсрын Сан " хэмээх олон улсын байгууллагын шинжээчид эдийн засгийн хvндрэл бэрхшээл нь иргэдийнхээ улс тєрийн эрх чєлєєг хангах талаар амжилт олж чадаагvйтэй холбоотой гэж нотолж байна. Засгийн газрын ил тод байдал хангагдаагvй, улс тєрийн хариуцлага сул, иргэдийнхээ улс тєрийн бvх эрхийг адил тэгш хангаагvй нєхцєлд эдийн засгийн хєгжил тогтвортой байж чадахгvй гэж тэд vзэж байна.

Монгол улс 1992 онд батлагдсан Yндсэн хуулиндаа хvний эрхийг хуульчлан дээдэлж, нийгэмд хэвлэл мэдээллийн чєлєєт байдлыг хvлээн зєвшєєрснєєр хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн тогтолцоо бий болж, чєлєєт хэвлэлийн нийгэмд гvйцэтгэх vvрэг шинэчлэгдэж байгаа билээ.

Иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд vйлчлэх чиг vvрэг бvхий олон тооны тєрийн бус байгууллага байгуулагдаж, vйл ажиллагаа явуулж буй нь Монгол дахь ардчиллын томоохон ололт юм.

1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль батлагдаж, цагдан хяналтыг (цензур) хориглож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг тєр ємчлєх эрхийг хязгаарлан Хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглосон нь чухал алхам болсон юм.

Хэвлэл мэдээлэл улам хєгжиж, иргэний нийгэм, олон нийтийг мэдээллээр хангаж, тєр, засгийн vйл ажиллагаанд хяналт тавих vvргээ жинхэнэ ёсоор биелvvлэх гол нєхцєл болсон эрх зvйн механизм, эдийн засгийн орчин хангалттай бус байна. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулиар Yндсэн хуулийн vзэл баримтлалыг тодруулан баталгаажуулсан хэдий ч заалтууд нь хэрэгжихгvй байгаа нь ємнєхєєсєє ухарсан мэт зєрчилтэй байгаа юм. Энэ нь иргэдийн мэдээлэл хvртэх, олж авах эрх нь амьдрал дээр туйлын тодорхойгvй, захиргааны vзэмжээр шийдвэрлэх хэмжээнд байгааг нотолж байна.

Тєрийн бус байгууллагын тухай хууль 1995 оноос vйлчилж эхэлсэн ч тєр, засаг, бизнесийн хvрээний байгууллагуудаас ТББ-ыг дэмжих эдийн засаг, эрх зvйн механизм алга байна. Татварын тухай хуулиас нийгэм, соёлын арга хэмжээг дэмжихэд татварын хєнгєлєлт vзvvлдэг чухал заалтыг хассан нь санхvvгийн чадавхи сул тєрийн бус байгууллагуудад сєрєг нєлєє vзvvлэхvйц буруу шийдвэр болсон юм.

" Глоб Интернейшнл " тєрийн бус байгууллагаас єнгєрсєн жил Будапешт дахь Олон улсын " Нээлттэй нийгэм " хvрээлэнгийн Хэвлэл мэдээллийн хєтєлбєрийн санхvvжилтээр хэрэгжvvлсэн " Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл " тєслийн хvрээнд Монгол улсад vйлчилж буй хууль тогтоомжид судалгаа хийсэн юм. Энэ удаагийн судалгаанд гол тєлєв vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн байгууллагын ашиг сонирхолтой шууд холбоотой заалтуудыг тvvвэрлэн нягтлан vзсэн юм. Судалгаа хийсэн 230 гаруй хуулийн 91-д нь хэвлэл мэдээлэлтэй шууд холбоотой заалтууд оржээ. Эдгээрээс 51 хуулийн зарим заалтын илvv хязгаарлалтыг халахуйц єєрчлєлт оруулах шаардлагатай гэж vзсэн юм. Энэхvv тайланд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах, баталгаажуулах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг, Лондон хотноо тєвтэй “ 19-р зvйл ” (ARTICLE 19) байгууллагын шинжээчид дvн шинжилгээ хийж, “ Шилжилтийн vеийн Монгол Улс. Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хєндсєн Монгол Улсын хуулиуд " хэмээх бvрэн тайлан гаргасан юм.

Мэдээллийн эрх чєлєє гэдэгт бид хоорондоо нягт холбоотой бvлэг(хэсэг) эрх, эрх чєлєєг хамруулан ойлгодог. Ардчиллыг бэхжvvлэхэд мэдээллийн эрх чєлєє хамгийн чухал vvрэг гvйцэтгэнэ. Олон нийтэд vйлчилдэг байгууллагын мэдээлэл бол улс тєрч, албан тушаалтнуудын тусын тулд бус харин олон нийтийн ашиг сонирхолд зориулагдсан юм. Мэдээллийг нууцлах чухал шаардлага vндэслэл байсан ч тvvнийг хvн бvр олж авах, хvртэх боломжтой байх нь зvйтэй. Хамгийн чухал нь, мэдээллийн эрх чєлєє бол хариуцлага хvлээх чадвартай, ил тод Засгийн газрын нэг гол бvрэлдэхvvн хэсэг юм.

Энэ нь иргэдэд Засгийн газрын явуулж байгаа vйл ажиллагаа, авилгыг илрvvлэх, удирдлагын алдаатай ажлыг харах боломж олгоход голлох vvрэг гvйцэтгэнэ. Засгийн газар нээлттэй байх нь сонгогчид сонгуульт албан тушаалтныхаа vйл ажиллагааг vнэлж дvгнэхэд зайлшгvй шаардлагатай. Мєн шинэ бодлогын эсрэг тухай бvр эсэргvvцлээ илэрхийлэх жишээгээр ард иргэдэд єєрийн ардчилсан эрхийг vр єгєєжтэй эдлэхэд ч чухал билээ.

Улс орнуудад хууль тогтоомжоор дамжуулан мэдээллийн эрх чєлєєний эрхийг хангах талаар бодитой алхам хийх vvрэг хариуцлагыг тєр єєрєє хvлээх нь нэмэгдэж байна. Yндсэн хуулийн заалтаар мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулж байгаа нь ард нийт єєрийн хvсэлтээр эрх мэдэлтнvvдийг сонгодог, ардчилсан vйл явцын хэвийн бєгєєд зохих хэм хэмжээ гэж vзэх улс тєрийн соёлыг эрхэмлэх эрмэлзлэл юм. Мэдээлэл олж авах тухай хууль тогтоомж Yндсэн хуулийн заалтыг илvv баталгаажуулдаг. Ийм хууль vгvй бол чухамхvv яагаад мэдээллээ нууцалж буй vндэслэлээ Засгийн газар тодруулах шаардлагатай болдог ажээ. Энэ нь эргээд Засгийн газар єєртєє хариуцлага ноогдуулж буй хэрэг юм. Унгар, Болгар, Орос, Чех, Албани, Эстони, Польш, Украйн, Латви, Молдав, тэр бvv хэл хэвлэл мэдээллийн эрх чєлєє туйлын хязгаарлагдмалд тооцогддог Кыргыз, Узбек улс гэх мэт Монголтой адил ардчиллын шилжилтийн явцад байгаа улс орон бvгд мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулсан хуультай болжээ. Зєвхєн Монгол улсад одоогоор ийм хууль алга байна.

Манай улс " Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал "-ын vзэл санааг хvлээн зєвшєєрдєг. Мєн " Иргэний болон улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт ", " Хvний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пакт "-д нэгдэн орсон юм. Yvгээрээ Монгол улс дээрх чухал баримт бичгийн хvний эрх, мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой заалтуудыг дагаж мєрдєнє гэдгээ хvлээн зєвшєєрсєн байна.

Иргэний болон Улс Тєрийн Эрхийн тухай олон улсын Пактын 19 -р зvйлд vзэл бодлоо хєндлєнгийн оролцоогvйгээр илэрхийлэх эрхийг дараахь байдлаар тунхагласан байдаг. Тухайлбал:
1. Хvн бvр єєрийн vзэл бодлыг чєлєєтэй хєндлєнгийн шахалтгvй баримтлах эрхтэй.
2. Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаар vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєє багтана.
3. Энэхvv зvйлийн 2-т дурьдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлагыг ногдуулна. Энэ нь гагцхvv хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бєгєєд тэдгээр нь:
а. Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх
б. Yндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалах
зайлшгvй шаардлага Манай Улс Yндсэн хуульдаа иргэдийнхээ " Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чєлєєг " баталгаажуулсан байдаг. Мєн " иргэд тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн байна. Харин мэдээлэл хvртэх, олж авах эрх аль ч хуульд баталгаажаагvй байгаа билээ. Мєн манай Yндсэн хуулинд иргэдийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг олон улсын баримт бичгvvдэд заасанчлан " хэвлэл мэдээллээр болон хил хязгаар vл хамааран " хангах тухай хамгийн чухал заалт орхигдсон байна.

Монгол улс Yндсэн хуулийнхаа 10-р зvйлийн 2-т " Монгол улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударга сахин биелvvлнэ " , мєн зvйлийн 3-т " Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ " гэсэн нь одоогоор Монголын хуульд ороогvй байгаа мэдээллийн эрх чєлєєний талаарх олон улсын гэрээний заалтууд манай хуулийн хийдлийг нєхєх боломжтой гэсэн vг юм. Гэсэн ч амьдрал дээр, шvvхийн практикт дээрх заалтууд хэрэгждэггvй билээ.

Дээр дурьдсанчлан, манай улс нэгэнт гарын vсэг зурж, нэгдэн орсон эдгээр олон улсын баримт бичгийн заалтуудыг мєрдєх ёстой бєгєєд иргэдийнхээ суурь эрхийн талаар гагцхvv нарийн чанд, зайлшгvй л хязгаарлалт тавьж болох юм. Yзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєє нь хvний суурь эрхийн нэг болохыг олон улсын баримт бичгvvдэд нотолсон байдаг. Гэтэл манай хуулиудын заалт хэтэрхий єргєн хvрээтэй vйлчилдэг нь харамсалтай.

Манай улс нууцыг 4 тvвшинд хамгаалсан байна.
1. 1995 онд баталсан Тєрийн нууцын тухай хуулиар хязгаарлалт тогтоосон байна. Уг хуулийн 5 дугаар зvйлд " улсын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засгийн аюулгvй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зvйлийн нууцалбал зохих хэсэг ", " гадаад бодлого, байр суурьтай холбоотой тvvнчлэн Монгол улсаас, гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн тєсєл "-ийг тєрийн нууцад хамааруулахаар тодорхойлжээ. Тєрийн нууцын жагсаалтын тухай хуулиар нийт 73 зvйлийг нууцлан хамгаалахаар баталжээ.

2. Иргэдийн хvний эрхийг баталгаажуулахтай холбогдуулан хувь хvний нууцыг 1995 онд батлагдсан " Хувь хvний нууцын тухай хуулиар " хамгаалсан байна. Энэ хуулийн 2, 3-р зvйлд тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг " хувь хvний нууц гэнэ " гээд нууцын тєрлийг захидал харилцааны, эрvvл мэндийн, хєрєнгийн, гэр бvлийн гэж тодорхойлжээ. Авилгын эсрэг хуулийн 11.1 " Хєрєнгє, орлогын мэдvvлэг хувь хvний нууцад хамаарна " гэсэн бєгєєд ил болгох асуудлыг Хувийн нууцын тухай хуулиар зохицуулах юм байна.
Хувийн нууцыг хамгаалах асуудлыг vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєєтэй сєргvvлэн тавихдаа олон нийтийн эрх ашгийн ємнє хэвлэл мэдээллийн хэрэгслийн хvлээсэн vvргийг харгалзан тэнцвэржvvлэх хэрэгтэй юм. Ардчилсан орны улс тєр, олон нийтийн зvтгэлтнvvд єєрийнх нь хувийн нууцад жирийн хvмvvсийнхээс илvv халдана, албан тушаал нь єндєр, чухал байхын хэрээр шvvмжлэл, мэдээлэлд илvv ихээр єртєнє гэдгийг хvлээн зєвшєєрдєг байна.

Нэг талаас vзэл бодлын болон мэдээллийн эрх чєлєє, олон нийтийн мэдэх эрх, нєгєє талаас хувийн нууцын эрх хоёрыг дэнсэлж vзвэл нийгмийн хоточ нохой байх хэвлэлийн vvрэг илvv давуу болохыг Европын шvvх єєрийн зарчимд баримталдаг ажээ. Ардчилсан орнуудад сэтгvvлчид тєр, засгийн газрын мэдээллийн санд буй, тєрийн нууцад хамааруулснаас бусад бvх мэдээлэлд нэвтрэх, vзэж танилцах хууль ёсны эрх эдэлдэг байна. Хувийн амьдралтай холбоотой мэдээллийн хувьд нийгмийн ач холбогдол бvхий мэдээлэл, єєрєєр хэлбэл, нийгэмд нэр хvндтэй хvмvvсийн тухай мэдээллийг олж авахыг хvмvvс илvv сонирхдог. Олон нийтийн шахалтаар бус, єєрсдийн сонголтоор удирдах албан тушаалд дэвшсэн хvмvvс нийгэмд єндєр байр суурь эзэлж, жирийн иргэдийг бодвол илvv хариуцлага хvлээдэг. Хэвлэл мэдээллийн эрх чєлєє нь олон нийтэд тэдний тухай мэдээллээр хангах, ажил хэргийг нь vнэлж дvгнэх боломж олгодог. Тийм ч учраас улс тєрч, нийгмийн зvтгэлтэн, олны танил хvмvvсийн шvvмжлэлд єртєх хvрээ єргєн бєгєєд тэд vvнд тэвчээртэй хандах ёстой гэж олон улсын практикт vздэг. Гэхдээ мэдээлэл нь нийгэмд ач холбогдолтой, бодит vнэнд нийцсэн байх ёстойг бас харгалздаг юм.

3. Байгууллагын тухай хуульд " тухайн байгууллага єєрєє нууцын жагсаалтаа баталж мєрдєнє " гэсэн нь хамгийн энгийн мэдээллийг ч нууцад хамруулах боломжийг нээжээ.

4. Эрvvгийн хууль болон Геодези, зураг зvйн тухай хууль зэрэг зарим салбарын шинжтэй хууль тогтоомжид бас хязгаарлалтууд орсон байдаг. Мэдээллийг чєлєєтэй хvртэх, хязгаарлалтай хvртэх гэсэн ардчиллын ерєнхий хоёр зарчмын vvднээс vзэхэд єнєєдєр манайд сэтгvvлч ч, жирийн иргэн ч аль нэг байгууллагаас хvссэн мэдээллээ олж авах боломжгvй байна. Харин хязгаарлалттай хvртэх зарчим хамгийн энгийн мэдээлэл олж авах тєдийд л vйлчилж байгаа юм.

Энэ нь ялангуяа сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтийн ємнє " тэдний ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл тvгээх "-ээр хvлээсэн vvргээ биелvvлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж байгаа юм. Хvний эрхийн тухай Олон улсын Пактуудад заасан шалгуураар нууцлах зvйлс улс орнуудад бий боловч тvvнийг єргєсгєх буюу бvдvvвчлэх нь албан ёсны бvх мэдээллийг нууц гэж vзэхэд хvргэдэг. Энэ нь эрх зvйн сєрєг vр дагавартай байх нь тодорхой.

Ардчилсан улс орнуудад тєр, засгийн байгууллагын vйл ажиллагааны тухай мэдээлэл хvмvvст нээлттэй байх ёстой гэсэн зарчим баримталдаг.

Сэтгvvлчид бусад иргэдийн адил мэдээлэлд хvртэх (олж авах ) эрхтэй бєгєєд мэдээллийн эх сурвалжаа нууцлах нь сэтгvvлчийн онцгой бєгєєд цорын ганц эрх юм. Yvнийг баталгаажуулсан хууль ч одоогоор Монгол улсад байхгvй.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтийн мэдээлэл хvртэх (олж авах) эрхийг хамгаалах, тэдний ашиг сонирхлыг дээдлэх талаар шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг билээ. Энэ утгаар сэтгvvлч нь хувь хvнээс илvv vзэл бодлын эрх чєлєє эдэлдэг. Дэлхийн олон улсад мэдээллийн эх сурвалжийг нууцлах, хамгаалах сэтгvvлчийн эрхийг дэмжиж хамгаалдаг байна. Австри, Франц, Герман, Швед зэрэг орон мэдээллийн эх сурвалжийн нууц байдлыг хамгаалах хатуу хуультай ажээ. Япон, Нигерийн шvvх эх сурвалжаа хамгаалахыг сэтгvvлчдэд зєвшєєрєхийн ач холбогдлыг тодорхой заасан байдаг. АНУ-д хэвлэл мэдээлэл, хувь хvмvvсийн эх сурвалжийн хамгаалалт єндєр тvвшинд байдаг ажээ. Европын орнуудад сэтгvvлч саармаг мэдээ цацах нь багасч, шvvх ч тэднээс эх сурвалжийг нь албадан хэлvvлэхийг оролдох нь цєєрчээ. Ялангуяа эх сурвалжтай холбоотой асуудлаар шоронгоор сvрдvvлэх нь нэн ховор болсон байна.

Европын зєвлєл "Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах асуудал нь ардчилсан нийгэмд олон нийтийн хоточ нохой байх чухал vvргээ биелvvлэхэд нь хэвлэл мэдээлэлд боломж олгох vндсэн арга юм. Сэтгvvлчид эх сурвалжаа илчлэх албадлагад єртвєл олон нийтийн ашиг сонирхол бvхий хэрэг явдлын талаар мэдээлэл єгєх vvрэгт нь хvндрэл учирна. Иймд олон нийтийн болон хувь хvний ашиг сонирхол мухардмал шинжтэй болох нєхцєл байдал vvсч болзошгvй тул аливаа албадлагыг хязгаарлах ёстой " гэжээ. Эх сурвалжийн энэхvv хамгаалалтыг олон нийтийн ашиг сонирхол бvхий vйл явдал, хэрэг явдал, буруутай этгээд, буруутай vйлдлийг нотолсон, илчилсэн материалыг хэвлэл мэдээлэл ил тод болгох нь нийгэм эрvvл саруул байж, цэвэршихэд илvv чухал ач холбогдолтой гэж vзсэний vндсэн дээр хэрэгжvvлдэг байна.

УИХ-аас баталсан " Хvний аюулгvй байдлыг хангах зохистой засаглал" хэмээх Засгийн Газрын хєтєлбєрийг хэрэгжvvлэх Yйл ажиллагааны тєлєвлєгєєнд Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн талаар судалгаа хийж, санал боловсруулах гэж заасан байна. Энэ нь сайн боловч саатаж байгаа нь харамсалтай.
Манайд єнєєдєр Мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулсан хууль тогтоомж зайлшгvй шаардлагатай байна. Ингээгvй тохиолдолд Монгол Улс хvний эрхийг дээдлэн хvндэтгэдэг ардчилсан орон гэж vзэхэд учир дутагдалтай болно.

Олон улсын хууль эрх зvй, vндэсний аюулгvй байдал, хvний эрхийн асуудлаар мэргэшсэн олон улсын тэргvvлэх хуульч, шинжээчдийн хэсэг цугларан 1995 оны 10-р сарын 1-нд Мэдээллийн эрх чєлєєний талаарх Жоханнесбургийн зарчмуудыг баталсан юм. Эдгээр зарчимтай эл гарын авлагаас танилцаж болно. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль эхнээсээ л олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах тодорхой зорилготой байх ёстой. Олон нийтэд vйлчилдэг байгууллагууд мэдээлэл єгєх vvрэгтэй, хvн бvр мэдээлэл хvлээн авах зохих ёсны эрхтэй бєгєєд энэ эрхээ эдлэхдээ тухайн мэдээллийг олж авах хvсэлтээ тайлбарлах ёсгvй. Харин албан ажилтан мэдээлэл єгєхєєс татгалзаж байгаа шалтгаанаа аль ч шатанд тайлбарлах, тvvнийгээ нотлох vvргийг хvлээнэ. Мэдээллийн эрх чєлєєний хуулийг тєгс хэрэгжvvлэхийн тулд нууцын хууль зэрэг бусад хууль тогтоомжийг эргэн нягталбал зохино. Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн vзэл баримтлал, зарчмууд бусад хуулиас давуу эрхтэй байх ёстой.

Ийм ч учраас " Глоб Интернейшнл" ТББ-аас " Олон нийтийн мэдэх эрх. Мэдээллийн эрх чєлєє " тєсєл хэрэгжvvлэхээр шийдвэрлэсэн бєгєєд энэ дашрамд манай тєслийг санхvvжvvлж буй Австралийн Олон улсын Тусламжийн байгууллага-AusAID, АНУ-ын Элчин сайдын яаманд талархал илэрхийлье.

Энэхvv гарын авлага хууль боловсруулагч, тогтоогч тєдийгvй хvний эрхийн болон нийгмийн ухамсрын тvвшинг дээшлvvлэх чиглэлээр ажилладаг тєрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлч, олон нийтэд чхуал шаардлагатай лавлах материал болно гэдэгт итгэж байна.

Тєслийн удирдагч Х. Наранжаргал

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191748 
 Энэ сард:16079 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.