Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

ОЛОН НИЙТИЙН МЭДЭХ ЭРХ: Мэдээллийн Эрх Чєлєєний Хууль зvйн Зарчмууд

" 19-р зvйл " байгууллага. Лондон

ISBN 1 902598 10 5

1999 оны 6 сар

ТАЛАРХАЛ

Эдгээр зарчмуудыг " 19-р зvйл " байгууллагын хуулийн хєтєлбєрийн захирал Тоби Мендель боловсруулав. Эдгээр нь " 19-р зvйл " байгууллагаас удаан хугацаанд явуулсан судалгаа, дvн шинжилгээ, санал солилцоо ба дэлхийн олон оронд байдаг тvнш байгууллагуудтай хамтран ажилласан єргєн туршлагын vр дvн юм. Уг баримт бичгийг " 19-р зvйл " байгууллагын харилцаа холбоо хариуцсан ажилтан Илана Кравиц хянан тохиолдуулж хэвлэлд бэлтгэн, ємнєх vгийг " 19-р зvйл " байгууллагын гvйцэтгэх захирал Эндрью Пуддефат бичлээ.

АГУУЛГА

ӨМНӨХ ҮГ 

1-Р ЗАРЧИМ. Дээд зэргээр нээлттэй байх
2-Р ЗАРЧИМ. Хэвлэн нийтлэх vvрэг
3-Р ЗАРЧИМ. Нээлттэй засаглалыг дэмжих
4-Р ЗАРЧИМ. Vл хамаарлуудыг хязгаарлах хvрээ
5-Р ЗАРЧИМ. Мэдээлэл хvртэх vйлдлийг хөнгөвчлөх процесс
6-Р ЗАРЧИМ. Хураамж
7-Р ЗАРЧИМ. Нээлттэй хуралдаан
8-Р ЗАРЧИМ. Нээлттэй байхыг нэн тэргvvнд тавих
9-РЗАРЧ ИМ. "Мэдээлэгчийг" хамгаалах

ЄМНЄХ YГ

Мэдээлэл хэмээх зvйл нь ардчилалд хvчилтєрєгч нь болж байдаг. Хэрэв хvмvvс нийгэмдээ болж буй vйл явдлыг мэдэхгvй эсвэл удирдагчдынх нь vйл ажиллагаа нуугдмал байх аваас тэд нийгэмдээ дорвитой хувь нэмэр оруулж чадахгvй. Мэдээлэл бол зєвхєн хvмvvст хэрэгтэй зvйл тєдийгvй, мєн шилдэг сайн засаглалын амин чухал бvрэлдэхvvн хэсэг юм. " Муу " засаглал амиа аварч гарахын тулд нууцлагдмал байх хэрэгтэй болдог. Гэвч энэ нь vр ашиггvй, vрэлгэн байдалд хvргэж , авилгалыг газар авахуулдаг билээ. Нобелийн шагналт эдийн засагч Амартя Сений судалснаар ардчилсан засгийн газартай, харьцангуй чєлєєт хэвлэлтэй оронд хэзээ ч нийтийг хамарсан єлсгєлєн гарч байгаагvй байна. Мэдээлэл нь хvмvvст засгийн газрынхаа vйл ажиллагаанд шvvмжлэлтэй хандах боломж олгодог бєгєєд дээрх мєн уг ажиллагааг зvй зохистой, мэдээлэл сайтай єєрєєр хэлбэл бодитоор хэлэлцэх vндэс болдог.

Гэхдээ ихэнхи засгийн газар vйл ажиллагаагаа нууцаар явуулахыг эрхэмлэдэг байна. Свалид засгийн газар гэдгийг заасан vгсийн нэг нь "догшин нууц" гэсэн утгатай байдаг. Тэр ч бvv хэл, ардчилсан засгийн газрууд хvртэл зарим ажлаа олон нийтийн нvднээс далдуур хийх эрмэлзэлтэй байдаг. Ингэхдээ засгийн газрууд нууцаа хадгалах шалтгааныг ямагт олж байдаг бєгєєд наад захын жишээ гэвэл vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхол, нийгмийн дэг журам, олон нийтийн ашиг сонирхол гэх мэтийг дурьдаж болно. Харамсалтай нь ихэнхдээ засгийн газрууд ард тvмнийг тєлєєлж албан ёсны мэдээллийг хадгалж байгаа гэж vзэхээсээ илvvтэйгээр єєрсдийн эрх мэдэлд байгаа мэдээлэлд єєрсдийн ємч мэт ханддаг.

Тийм ч учраас, " 19-р зvйл " байгууллага олон улсын энэхvv багц зарчмыг боловсруулсан бєгєєд ямар ч иргэн єєрийн орны хуульд албан ёсны мэдээллийг олж авах эрхийг хангалттай баталгаажуулж чадсан эсэхийг харьцуулан vзэх олон улсын стандартыг бий болгохыг зорьсон билээ. Эдгээр зарчмууд нь ямар арга замаар засгийн газар дээд зэргийн нээлттэй байдалд хvрэх тухай аргачлалыг олон улсын шилдэг стандарт, практикт нийцvvлэн ойлгомжтой, тодорхой гаргаж єгч байна.

Зарчмууд нь стандартын нэгэн адил чухал зvйл мєн боловч дангаараа бол хангалтгvй юм. Тиймээс тэдгээрийг нийгмийн идэвхтнvvд, хуульчид, сонгогдсон тєлєєлєгчид болон тєрийн албан хаагчид хэрэглэж байх шаардлагатай. Эдгээр зарчмуудын ач холбогдлыг нь ойлгодог, засаглалыг ил тод болгохыг хvсдэг хvмvvс эдгээр зарчмуудыг нийгэмд тулгардаг онцгой нєхцєл байдалд тохируулан хэрэглэж байх нь зvйтэй. Дэлхий даяар засаглал, тvvний хариуцлагыг сайжруулах, ардчиллыг бэхжvvлэх vйлст хувь нэмэр болгох vvднээс бид эдгээр зарчмуудыг нийтэлж байна.

СУРВАЛЖ
Эдгээр зарчмууд нь мэдээллийн эрх чєлєєнд нєлєє vзvvлж байдаг vндэсний болон олон улсын журамд тодорхой стандартыг тогтоож єгч байна. Эдгээр зарчмууд нь мэдээллийн эрх чєлєє болон албан ёсны мэдээлэл хvртэх (олж авах) эрхийн талаархи vндэсний хууль тогтоомжид зориулагдсан хэдий ч уг зарчмуудыг НYБ, Европын Холбоо зэрэг засгийн газар хоорондын байгууллагуудад хадгалагдаж буй мэдээллийг олж авахад ч нэгэн адил хэрэглэж болно.

Эдгээр зарчмууд олон улсын болон бvс нутгийн хууль тогтоомж, стандартууд, улс орнуудын єєрчлєгдєн шинэчлэгдэж байдаг хуулийн практик, /vндэсний хууль тогтоомж, шvvхийн шийдвэрт тусгалаа олсон байдаг/ олон улсын хамтын нийгэмлэгээр хvлээн зєвшєєрєгдсєн ерєнхий зарчмууд дээр суурилсан. Уг зарчмууд нь " 19-р зvйл " байгууллагын удаан хугацаанд явуулсан судалгаа, дvн шинжилгээ, санал солилцоо ба дэлхийн олон оронд байдаг тvнш байгууллагуудтай хамтран ажилласан єргєн туршлагын vр дvн юм.

1-Р ЗАРЧИМ. ДЭЭД ЗЭРГЭЭР НЭЭЛТТЭЙ БАЙХ
Мэдээллийн эрх чєлєєний хууль зvйн зохицуулалт нь мэдээлэл дээд зэргээр нээлттэй байх зарчимд vндэслэгдэх ёстой.
Дээд зэргээр нээлтэй байх зарчим ёсоор тєрийн байгууллагуудад хадгалагдаж байгаа бvх мэдээлэл нь олж авахад хялбар, нээлттэй байх ёстой бєгєєд зєвхєн тодорхой хязгаарлагдмал тооны нєхцєл байдалд л энэ зарчмыг хэрэглэхгvй байж болно. /4-р зарчмыг vз/ Энэхvv зарчим нь мэдээллийн эрх чєлєєний vндсэн vзэл баримтлалын гол цєм бєгєєд тvvнийг Yндсэн хуульд тусгаж, албан ёсны мэдээлэл олж авах явдал бол иргэний vндсэн эрх гэдгийг тодорхой болгох нь зvйтэй. Хууль, эрх зvйн хамгийн гол зорилго бол мэдээллийн дээд зэргийн нээлттэй байдлыг практикт хэрэгжvvлэх явдал юм.
Аливаа тєрийн байгууллага мэдээллээ нээлттэй байлгах vvрэгтэй ба vvнтэй уялдан нийгмийн гишvvн бvр мэдээлэл хvлээн авах эрхтэй. Тухайн улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бvх хvн уг эрхийг эдлэх ёстой. Уг эрхийг хангахдаа хувь хvнээс тухайн мэдээллээс ямар зvйлийг тусгайлан сонирхож байгаагаа илэрхийлэхийг шаардах ёсгvй. Тєрийн байгууллага мэдээлэл єгєхєєс татгалзсан тохиолдол бvртээ татгалзсан шалтгаанаа тайлбарласан зохих vндэслэлээ гарган тавихыг хариуцна. Єєрєєр хэлбэл, тухайн тєрийн байгууллагын нээлттэй болгохоос татгалзаж буй мэдээлэл нь хойшид дурьдагдах vл хамаарлуудын хvрээнд багтсан байх ёстой.

Тодорхойлолтууд
" Мэдээлэл ", " тєрийн байгууллага " гэсэн ойлголтуудыг єргєн хvрээнд тодорхойлох нь зvйтэй.
" Мэдээлэл " гэж аливаа тєрийн байгууллагын мэдэлд байгаа бєгєєд бvх хэлбэрээр хадгалагдаж байгаа / баримт бичиг, хуурцаг, электроник мэдээлэл г.м/ ямар ч эх сурвалжаас авсан байж болох /тухайн байгууллага буюу єєр байгууллагаас бэлтгэсэн / болон хэзээ хийгдсэнээс vл хамааруулан бvхий л материалыг хэлнэ. Тэрчлэн энэ хуулийн зохицуулалт нь тусгайлан ангилсан мэдээ мэдээлэлд ч нэгэн адил хамаарна.

Мэдээллийг нээлттэй болгох vvднээс, " тєрийн байгууллага " гэсэн ойлголтыг хэрэглэхдээ албан ёсны томилолтоос гадна явуулж буй vйл ажиллагааг нь мєн анхаарсан. Энэ vvднээс уг тодорхойлолтод орон нутгийн эрх барих байгууллагыг оролцуулан засгийн газрын бvхий л шатны байгууллагууд, сонгогдсон байгууллага, тусгай мандаттай ажилладаг байгууллага, улсын vйлдвэрийн газар, тєрийн мэдлийн корпораци, " хагас " тєрийн бус байгууллага, шvvхийн байгууллага, олон нийтэд vйлчилдэг хувийн байгууллага /зам засвар, тємєр зам г.м/ зэргийг оруулсан болно. Хэрэв хувийн байгууллага олон нийтийн амин чухал ашиг сонирхолд хамаатай байгаль орчин, эрvvл мэнд г.м-ийн талаар мэдээлэл хадгалж байгаа бол дээрх тодорхойлолтод нэгэн адил хамрагдана. Засгийн газар хоорондын байгууллагуудад ч энэхvv баримт бичигт тодорхойлсон зарчмууд мєн хамаарна.

Мэдээллийн эх сурвалжийг устгах
Мэдээллийн бvрэн бvтэн байдлыг хамгаалж, хvртээмжийг баталгаажуулах хэрэгтэй гэсэн зарчим дээр vндэслэн мэдээлэл хvртэхэд саад болох ба хадгалагдаж буй мэдээллийг санаатайгаар устгах нь гэмт хэрэг мєн гэдгийг хуулиар тогтоох ёстой. Тvvнчлэн тєрийн байгууллагууд мэдээллийг хадгалж, хамгаалах наад захын стандартыг хуулиар тогтоох нь зvйтэй. Тєрийн байгууллагууд олон нийтийн мэдээллийг зохих ёсоор хадгалж хамгаалахын тулд хангалттай хэмжээний хєрєнгє зарцуулж, анхаарал тавих учиртай. Мэдээллийг туйлшруулах болон єєрчлєн засварлах аливаа оролдлогоос сэрэмжлэх vvднээс дотор нь байгаа мэдээлэл тєдийгvй тvvнийг хадгалж буй эх сурвалжуудыг ч нээлттэй байлгах ёстой.

2-Р ЗАРЧИМ. ХЭВЛЭН НИЙТЛЭХ YYРЭГ
Тєрийн байгууллагууд нь чухал мэдээллийг хэвлэн нийтэлж байх vvргийг хvлээнэ.
Мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулна гэдэгт тєрийн байгууллагууд зєвхєн мэдээлэл олж авах хvсэлтэд хариу єгєєд зогсохгvй мєн нєєц бололцоо, хvчин чадлынхаа хэмжээгээр олон нийтийн сонирхлыг ихээр татсан онцгой мэдээллийг хэвлэн нийтэлж, тарааж байх vvрэг гvйцэтгэх ажиллагааг багтаадаг. Чухам ямар мэдээллийг хэвлэх нь тухайн тєрийн байгууллагаас шалтгаална. Хуулиар хэвлэн нийтлэх ерєнхий vvрэг ба хэвлэгдэж олон нийтэд хvрч байх ёстой мэдээллийн тєрлийг тогтоож єгнє.
Тєрийн байгууллагууд нь наад зах нь доор дурдсан тєрлийн мэдээллийг хэвлэн нийтлэх vvрэг хvлээнэ:

- Тухайн тєрийн байгууллагын vйл ажиллагааны тухай мэдээлэл, тvvний дотор зардал, зорилго, тайлан тооцоо, стандарт, vр дvн г.м, ялангуяа тухайн байгууллагын олон нийтэд vзvvлдэг шууд vйлчилгээ
- Олон нийтээс тухайн тєрийн байгууллагад шууд хандан мэдээлэл хэрхэн хvсэх буюу гомдол гаргах зэрэг тухай
- Байгууллагын томоохон хэмжээний бодлого, хууль зvйн тєсєлд олон нийтийн зvгээс санал бодлоо оруулахад дагах журам, аргачлал
- Тухайн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийн тєрєл зvйл, хэлбэр
- Олон нийтэд хамаатай аливаа бодлого, шийдвэрийн агуулга, тэдгээрийг гаргах болсон шалтгаан, vндэс болгосон материалын хамт

3-Р ЗАРЧИМ. НЭЭЛТТЭЙ ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ
Тєрийн байгууллагууд нээлттэй засаглалыг идэвхийлэн дэмжих ёстой.
Мэдээллийн эрх чєлєєг хууль зvйн зохицуулалттай болгохын тулд олон нийтийг мэдээлэл хvртэх эрхээ эдлэх тухай мэдээллээр хангах, засаглалын хvрээнд нээлттэй байх дэг жаягийг дээшлvvлэх явдал нэн тэргvvнд тавигдах ёстой. Нэлээд олон орны туршлагаас харахад хариуцлага муутай иргэний алба хамгийн дэвшилттэй хууль тогтоомжийн ч хvчийг бууруулдаг байна. Тэгэхээр дэмжлэг vзvvлэх vйл ажиллагаа нь мэдээллийн эрх чєлєєний чухал бvрэлдэхvvн хэсэг мєн. Гэхдээ тухайн орны иргэний алба нь хэрхэн зохион байгуулагдсан, мэдээллийг нээлттэй болгоход саад болдог гол хvчин зvйлс, олон нийтийн ухамсрын ерєнхий тєвшин зэргээс шалтгаалан хуулийг хэрэгжvvлэх vйл ажиллагааг харилцан адилгvй зохион байгуулах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэхvv хууль нь эрх зvйн тогтолцооны зорилгыг дэмжсэн ажилд тохиромжтой нєєц бололцоо зарцуулж, бvрэн анхаарлаа хандуулахыг шаардсан байх ёстой юм.

Олон нийтийн боловсрол
Аливаа орон єєрийн мэдээллийн эрх чєлєєний хуульд наад зах нь олон нийтийн боловсрол, мэдээлэл олж авах эрхийн тухай мэдээллийг тараах, мэдээллийн хvрээ, тvvнийг олж авах арга хэлбэрийн тухай заасан байх ёстой. Сонин тараалт болон бичиг vсэгт тайлагдалтын хэмжээ доогуур улсад мэдээлэл тvгээх, боловсрол олгох явдалд радио телевиз маш чухал vvрэг гvйцэтгэдэг. Хотын уулзалт, зєєврийн кино зэрэг бvтээлч хувилбаруудыг мєн нээн илрvvлэх хэрэгтэй. Иймэрхvv vйл ажиллагааг олон нийтийн байгууллагууд дангаараа хийхээс гадна мэдээлэл єгєх асуудлаар тусгайлан томилогдож, санхvvждэг албан ёсны байгууллага гvйцэтгэвэл илvv vр дvнтэй.

Албаны нууцыг хадгалах заншлыг авч vзэх нь
Засгийн газрын " нууцаа " хаалттай байлгадаг тогтсон хэв маягийг эвдсэн хэд хэдэн механизмыг хуулиар хангаж єгєх ёстой. Yvнд тєрийн байгууллагууд єєрийн ажилтнуудад зориулж мэдээллийн эрх чєлєєний тухай сургалт зохион байгуулж байх ч мєн багтана. Уг сургалт нь мэдээллийн эрх чєлєєний хамрах хvрээ, ач холбогдол , мэдээлэл олж авах журам, дараалал, мэдээллийн эх сурвалжийг хэрхэн vр дvнтэй хадгалах ба олж авах, мэдээлэгчийг хамгаалах хvрээ, ямар тєрлийн мэдээллийг тухайн байгууллага хэвлэн нийтлэх vvрэгтэй зэрэг асуудлыг хєндєх ёстой.

Мєн олон нийтийн боловсролын асуудлыг хариуцсан албан ёсны байгууллага засаглалын хvрээнд нээлттэй байдлыг дээшлvvлэхэд єєрийн vvргийг гvйцэтгэх ёстой. Тэр байгууллага нь мэдээллээ тараах ажиллагааг сайн гvйцэтгэж буй тєрийн байгууллагыг урамшуулах, нууцлаг асуудалд хандсан кампанит ажил єрнvvлэх, vйл ажиллагаагаа сайжруулж буй байгууллагыг дэмжих, мэдээллээ нууцалдаг этгээдvvдийг шvvмжлэх зэрэг санаачилга гарган ажиллаж болно. Єєр нэг боломж гэвэл парламент буюу парламентын байгууллагад жил бvр ололт болон шийдвэрлэх асуудлууд, тvvний дотор олон нийтэд мэдээллийн хvртээмжийг дээшлvvлэх, Мэдээллийн Эрх Чєлєєний Зарчмууд: Олон нийтийн мэдээлэл авах эрх –ийн талаар доголдолтой байгаа асуудлууд, мэдээллийн чєлєєт урсгал, дараагийн жилд авах арга хэмжээ зэргийг багтаасан албан ёсны тайланг боловсруулж єргєн барих байж болно.

4-Р ЗАРЧИМ. YЛ ХАМААРЛЫН ХЯЗГААРЛАЛТЫН ХYРЭЭ
Хуулийн vл хамаарлуудыг маш ойлгомжтой, нарийн тодорхойлох ёстой бєгєєд олон нийтэд " аюултай ", " ашиг сонирхолд нь харш " гэсэн хатуу сорилоор давхар шалгана.

Аливаа тєрийн байгууллага тухайн мэдээлэл vл хамаарлын хvрээнд багтаж байна гэж vзсэнээс бусад тохиолдолд мэдээлэл авахыг хvссэн хvсэлт бvрийг биелvvлэх ёстой. Тєрийн байгууллагын удирдлага нь мэдээллийг нууцлах 3 хэсэгт сорилын шаардлагыг vндэслэлтэй баталсан тохиолдолд аливаа мэдээллийг єгєхєєс татгалзах эрхтэй.

Гурван хэсэгт сорил
- Уг мэдээлэл хуульд заасан хууль ёсны зорилгод хамаатай байх
- Мэдээллийг задлах нь дээр дурдсан зорилгод заналхийлж, ихээхэн аюул учруулахаар бол
- Дээрх зорилгод учрах аюул занал нь тухайн мэдээллийг нээлттэй болгох олон нийтийн ашиг сонирхлоос илvv их бол зэрэг багтана.

Ямар ч тєрийн байгууллагын vйл ажиллагааны ихэнхи хувь нь vл хамаарлын хvрээнд багтдаг байсан ч гэсэн хуулийн vйлчлэх хvрээнээс огтоос ангид байж болохгvй. Энэ нь засаглалын бvхий л салбар /гvйцэтгэх, хууль тогтоох, шvvх/, тvvний бvхий л vйл ажиллагаанд /аюулгvй байдлын ба батлан хамгаалах байгууллагууд/ нэгэн адил хамаарна. Мэдээллийг задлахгvй байх нь тухайн тохиолдлоос шалтгаална. Засгийн газрууд єєрсдийн гэм буруутай vйлдлийг нуун дарахын тулд мэдээлэл єгєхєд хаалт, саад хийх явдлыг хуульд хэзээ ч зєвшєєрєхгvй.

Yл хамаарлын хууль ёсны зорилго
Мэдээллийг хаалттай байлгаж буй шалтгааны хууль ёсны зорилгын бvрэн жагсаалтыг хуульд тусгах ёстой. Энэхvv жагсаалт нь аливаа баримт бичгийг хаалттай байлгах шаардлагатай хууль зvйн vндэс бvхий ашиг сонирхлыг багтаах учиртай бєгєєд зєвхєн хуулийг бэхжvvлэх, хувийн нууц, vндэсний аюулгvй байдал, худалдааны болон бусад нууц, засгийн газрын шийдвэр гаргах процессын vр ашигтай, нэгдмэл байх зэрэг асуудлаар хязгаарлагдана.

Хууль ёсны ашиг сонирхолд vл харшлах мэдээллийг дээрх жагсаалтад оруулахаас сэргийлж vл хамаарлуудыг маш нарийн тодорхойлох хэрэгтэй. Тэдгээрийн баримт бичгийн хэлбэр маягаас илvvтэйгээр агуулгыг нь харгалзан гаргана. Энэхvv стандартад нийцvvлэхийн тулд vл хамаарлуудыг боломжтой бол цаг хугацааны хязгаарлалттай байлгах. Жишээ нь мэдээллийг vндэсний аюулгvй байдалд заналхийлнэ гэсэн vvднээс нууцласан бол vндэсний аюулгvй байдалд заналхийлсэн тухайн аюул алга болсноор тухайн vл хамаарал хvчингvй болж болно.

Ноцтой хор хохирол учрах нь гарцаагvй vед л татгалзах ёстой
Мэдээлэл нь зєвхєн хуульд тусгалаа олсон хууль ёсны зорилгын хvрээнд хамаарч байх нь хангалттай бус. Тєрийн байгууллага уг мэдээллийг задласнаар тэрхvv хууль ёсны зорилгод хор хохирол учрах болно гэдгийг нотлон харуулах ёстой. Зарим vед мэдээллийг нээлттэй болгох нь учрах хохирлоос ч илvv ашигтай байж болох юм. Жишээ нь, армид бий болсон авилгалын тухай мэдээлэл эхэндээ vндэсний батлан хамгаалахыг сулруулах аюултай мэт санагдавч, цаашдаа авилгалыг устгаж, армийг бэхжvvлэхэд тустай. Мэдээллийг нууцалж, хаалттай байлгах нь хууль ёсны vндэслэлтэй гэдгийг батлахын тулд тухайн мэдээллийг задлавал хууль ёсны зорилгод ноцтой хор хохирол учруулна гэдгийг харуулах ёстой.

Олон нийтийн эрх ашгийг нэн тэргvvнд тавих
Мэдээллийг нээлттэй болгох нь хууль ёсны зорилгод хор хохирол учруулахаар байсан хэдий ч тvvнийг нээлттэй болгосноор олох ашиг нь хор хохиролын хэмжээнээс давж гарахаар бол уг мэдээллийг задлах ёстой. Жишээ нь, зарим мэдээлэл хувийн нууцтай холбоотой мэт санагдаж байвч тvvний зэрэгцээ энэ нь засгийн газар дахь єндєр хэмжээний авилгалыг илэрхийлж байж болно. Энэ тохиолдолд хууль ёсны зорилгод учрах хор хохирлыг уг мэдээллийг олж авахад гарах ашиг сонирхолтой харьцуулж vзэх ёстой. Хэрэв олон нийтийн эрх ашиг илvv чухал байвал тухайн мэдээллийг нээлттэй болгох асуудлыг хуулиар хангаж єгєх ёстой.

5-Р ЗАРЧИМ. МЭДЭЭЛЭЛ ХYРТЭХ YЙЛДИЙГ ХЄНГЄВЧЛЄХ ПРОЦЕСС
Мэдээлэл авах хvсэлтийг хурдан шуурхай, шударгаар шийдвэрлэх ёстой бєгєєд аливаа татгалзсан хариу бvрийг vндэслэлтэй нь хамт нээлттэй байлгах ёстой.

Мэдээлэл авах хvсэлтийг 3 vе шатанд шийдвэрлэх бєгєєд vvнд, тухайн тєрийн байгууллагын дотоод хvрээнд, бие даасан засаг захиргааны байгууллагад давж заалдах, шvvхэд давж заалдах гэсэн шатууд багтана. Шаардлагатай нєхцєлд тодорхой бvлгийн хvмvvст, жишээ нь уншиж бичиж чаддаггvй, мэдээлэл бичигдсэн хэлээр ярьдаггvй, эсвэл хараагvй гэх мэт тахир дутуу хvмvvст мэдээллийг бvрэн дvvрэн хvргэх арга хэмжээг авна.

Тєрийн байгууллага бvр олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаж чадахуйц нээлттэй, хvртээмжтэй дотоод тогтолцоог бий болгох шаардлагатай. Ингэхдээ, мэдээлэл авах хvсэлтийг хvлээн авч шийдвэрлэх, хууль сахиулах vvрэгтэй ажилтныг томилно.

Тєрийн байгууллагууд нь урьд нь хэвлэгдсэн мэдээлийн талаар гаргасан, эсвэл тодорхойгvй, дэндvv єргєн хvрээг хамарсан, ахин боловсруулах шаардлагатай хvсэлт тавьсан єргєдєл гаргагчид туслах vvрэг хvлээнэ. Нєгєє талаар, тєрийн байгууллага vндэслэлгvй, зvй зохисгvй хvсэлтэд татгалзсан хариу єгч байх хэрэгтэй. Тєрийн байгууллага ємнє нь хэвлэгдсэн мэдээллийг гарган єгєх албагvй боловч энэ тохиолдолд тухайн єргєдєл гаргагчид хэвлэгдсэн эх сурвалжийн талаар чиглvvлэх заавар єгєх ёстой.
Хуульд хvсэлтийг шийдвэрлэх цаг хугацааны нарийн хязгаарлалт, аливаа татгалзсан хариунд хангалттай шалтгаан бичиж хавсаргах зэргийг тусган оруулах ёстой.

Давж заалдах
Тохиромжтой нєхцєлд, тєрийн байгууллагын ажилтны гаргасан шийдвэрийн талаар тухайн хvсэлт гаргагчаас уг байгууллагын илvv эрх мэдэл, хянах эрх бvхий ажилтанд хандах эрхийн тогтолцоог хуульд тусгаж єгнє.

Ямар ч тохиолдолд хувь хvнд буюу хvсэлт гаргагчид тєрийн байгууллагаас мэдээлэл єгєхєєс татгалзсан тохиолдолд уг хvн бие даасан захиргааны байгууллагад давж заалдах эрхийг хуулиар хангах учиртай. Энэ нь Омбудсман эсвэл Хvний Эрхийн Хороо зэрэг одоо байгаа байгууллагууд буюу эсвэл уг зорилгын vvднээс тусгайлан байгуулсан байгууллага байж болно. Аль ч тохиолдолд уг байгууллага тодорхой стандартыг хангаж, тодорхой эрх мэдэлтэй байна. Тvvний бие даасан байдал албан ёсоор болон тvvний дарга, удирдах зєвлєлийг сонгох журмаар давхар баталгаажна.

Томилгоог тєлєєлєгчдийн байгууллагаас, бvх намын тєлєєлєлтэй парламентын хорооноос ч юм уу хийх ба ингэхдээ олон нийтэд нээлттэй, тэдний оролцоог /жишээ нь нэр дэвшvvлэхэд/ авах ёстой. Ийм байгууллагад ажиллахаар томилогдсон хувь хvн мэргэжлийн єндєр стандартыг хангасан, бие даасан байдал, єндєр ур чадвартай, сонирхлын бvлгийн зєрчилдєєнд автагдахгvй байх ёстой.

Эрх бvхий байгууллага нь мэдээлэл єгєхєєс татгалзсан асуудлаар давж заалдсан єргєдлийг шийдвэрлэхдээ аль болох тvргэн шуурхай, бага тєлбєртэйгээр хийх ёстой. Ингэснээрээ олон нийтэд уг процедур хvртээмжтэй байж, хэт удаан хойшлуулснаар мэдээлэл авах хvсэлтийн гол зорилгыг алдагдуулахаас сэргийлэх ач холбогдолтой.

Эрх бvхий байгууллага давж заалдсан єргєдлийг хянан шийдвэрлэх бvрэн эрхтэй байх бєгєєд тvvний дотор гэрчийн этгээдvvдийг асуух, хамгийн гол нь тухайн тєрийн байгууллагаас мэдээлэл, мэдээллийн эх сурвалжийг шаардлагатай бєгєєд хууль ёсны гэж vзсэн тохиолдолд авах эрхтэй байна.

Эрх бvхий байгууллага єргєдлийг хянан шийдвэрлэхдээ тvvнийг авч хэлэлцэхгvй байх, тєрийн байгууллагаас мэдээллээ нээлттэй болгохыг шаардах, тєрийн байгууллагаас хурааж авсан аливаа тєлбєрийн хэмжээг зохицуулах, хууль бус vйлдэл хийсэн тєрийн байгууллагад торгууль ногдуулах буюу давж заалдсан єргєдєлтэй холбогдон гарсан зардлыг тєрийн байгууллагаар тєлvvлэх шийдвэр гаргаж болно. Тvvнчлэн эрх бvхий байгууллага гэмт хэргийн холбогдолтой гэж vзэх буюу эсвэл мэдээллийг санаатайгаар устгасан гэж vзсэн тохиолдолд асуудлыг шvvхэд шилжvvлж болно.

Єргєдєл гаргагч, тєрийн байгууллага хоёрын аль аль нь эрх бvхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эсрэг шvvхэд давж заалдах эрхтэй. Шvvх нь давж заалдсан єргєгдлийн дагуу ємнєх шатны эрх бvхий байгууллага зєв шийдвэр гаргасан эсэхийг шалгахаас гадна уг хэргийг бvхэлд нь авч vзэх хэрэгтэй юм. Ингэснээр бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлээд зогсохгvй мэдээллийн эрх чєлєєнд тууштай хандах vндсийг бvрдvvлэх юм.

6-Р ЗАРЧИМ. ХУРААМЖ
Хувь хvмvvс мэдээлэл авах хvсэлт гаргахад єндєр vнээр нь саад болох ёсгvй.
Тєрийн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийг олж авах vнэ тєлбєр нь хvсэлт гаргахаар шийдсэн хувь хvн тєлєх боломжгvй єндєр vнэтэй байх ёсгvй. Yvнд мэдээллийн эрх чєлєєний хуулийн хамгийн гол цєм бол мэдээлэлд нээлттэй хvрэх явдлыг хєхvvлэн дэмжих явдал билээ. Нээлттэй байхын хожим єгєх vр ашиг нь vнэ тєлбєрєєс хамаагvй илvv байдаг гэдэг нь аль хэдийнээ нотлогдсон зvйл юм. Нэлээд олон орны туршлагаас vзэхэд мэдээлэл олж авахдаа мєнгє тєлєх нь мэдээллийн эрх чєлєєт байдлын зардлыг нєхєн тєлєх vр ашигтай арга биш гэдэг нь харагдсан байна.

Дэлхийд дээрх тєлбєрийг мэдээлэл олж авах хvсэлтэд саад болохгvйгээр тогтоохын тулд олон тєрлийн систем хэрэглэдэг. Зарим орны хуульд 2 шатлалтай системийг хэрэглэдэг ба энэ нь гаргасан хvсэлт бvрт тогтсон тєлбєрєєс гадна уг мэдээллийг олж єгєхєд гарсан бодит зардлаас хамаарсан хэлбэлзэлтэй хураамж юм. Сvvлчийнх нь хувь хvний болоод олон нийтийн эрх ашигт зориулан мэдээлэл олж авахыг хvссэн тохиолдолд нэлээд хэмжээгээр ашиглагддаг.

7-Р ЗАРЧИМ. НЭЭЛТТЭЙ ХУРАЛДААН
Тєрийн байгууллагуудын хуралдаан олон нийтэд нээлттэй байх ёстой.
Мэдээллийн эрх чєлєє нь олон нийт нь засгийн газар олон нийтийн нэрийн ємнєєс юу хийж байгааг мэдэх, шийдвэр гаргах vйл явцад оролцох эрхтэй байхыг мєн багтаана. Тиймээс мэдээллийн эрх чєлєєг хуулиар зохицуулахдаа эрх барьж буй байгууллагуудын бvх хурал олон нийтэд нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг баримтлах ёстой.

Дээр дурьдагдсан "эрх барьж буй" байгууллага гэдэг ойлголтод шийдвэр гаргах эрх бvхий байгууллагыг хамааруулсан ба зєвлєгєє єгєх тєдий эрхтэй байгууллагыг оруулаагvй. Улс тєрийн зєвлєл буюу нэг улс тєрийн намын гишvvдийн хурлыг " эрх барьж буй " байгууллага гэж vзээгvй.

Нєгєє талаас, сонгогдсон байгууллагууд, тэдгээрийн зєвлєлийн хурал, тєлєвлєгєєний зєвлєл, олон нийтийн ба боловсролын байгууллагын удирдах зєвлєл, тєрийн мэдлийн vйлдвэрлэлийн хєгжлийн агентлаг зэргийг багтааж болох юм.

Энд " хуралдаан " гэж албан ёсны хурал, тодруулбал олон нийтийн асуудлаар тєрийн байгууллага албан ёсоор хуралдахыг ойлгоно. Уг хурал албан ёсны эсэхийг тvvний кворум, албан ёсны хурлын дэгийн vйлчлэл зэргээр нь тодорхойлно. Олон нийтэд жинхэнэ ёсоор оролцох бололцоо олгохын тулд хурлын тухай зарлах ёстой бєгєєд хуулиар уг зарыг хурал болохоос хангалттай хугацааны ємнє урьдчилан тараана гэж заах шаардлагатай.

Хуралдааныг хаалттай явуулж болох ба ингэхдээ мєрдєгдєж буй дvрэм журамд нийцvvлнэ. Хуралдааныг хаалтай явуулах аливаа шийдвэр олон нийтэд нээлттэй байх ёстой. Хуралдааныг хаалттай явуулах шалтгаан нь ємнє дурьдсан нээлттэй байх зарчмын vл хамаарлын жагсаалтаас илvv єргєн боловч хязгааргvй биш. Хаалттай хуралдах шалтгаанууд нь тухайн тохиолдол бvрт харилцан адилгvй буюу олон нийтийн эрvvл мэнд, аюулгvй байдал, хууль сахиулах, мєрдєх ажиллагаа, ажиллах хvчний асуудал, хувийн эрх чєлєє, худалдааны асуудал, vндэсний аюулгvй байдал зэрэг байж болно.

8-Р ЗАРЧИМ. НЭЭЛТТЭЙ БАЙХЫГ НЭН ТЭРГYYНД ТАВИХ
Дээд зэргээр нээлттэй байх зарчимтай харшилдсан аливаа хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах буюу хvчингvй болгох ёстой.

Уг хуулийг баталбал мэдээллийн эрх чєлєєний тухай хуультай бусад хууль тогтоомж тvvний заалтуудыг аль болох тохируулах шаардлага гарна. Хэрэв энэ нь боломжгvй бол олон нийтийн мэдээлэлтэй холбоотой бусад хууль тогтоомжууд мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн vндсэн зарчмууд дээр vндэслэсэн байх ёстой. Мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд заасан vл хамаарлуудын хязгаарлалт нь тєгс ойлгомжтой байх ёстой бєгєєд ингэснээрээ бусад хууль тэдгээрийг єргєжvvлж хэрэглэхээс сэргийлнэ. Ялангуяа, нууцын тухай хуульд мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд заасны дагуу задлах шаардлагатай мэдээллийг задласан албан тушаалтныг хууль бус vйлдэл хийсэн хэмээн заах ёсгvй. Цаашид мэдээлэлтэй холбоотой бvх хуулийг мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тулгуур зарчмуудад нийцvvлэн багцлахыг эрмэлзэх учиртай.

Тvvнчлэн нууцлах ангиллын мэдээллийг сайн санааны vvднээс, мэдээллийн эрх чєлєєний зарчмын vvднээс тодорхой vндэслэлтэй задалсан аливаа ажилтанд ял зэмлэл тооцох ёсгvй. Эс бєгєєс ямар нэг ял зэмлэл хvртэхээс сэрэмжилсэн ажилтан ажлаа хангалттай сайн хийж чадахгvй болж улмаар энэ тухайн байгууллага мэдээлэл нуун дарагдуулах нэг завшаан болно.

9-Р ЗАРЧИМ. "МЭДЭЭЛЭГЧИЙГ" ХАМГААЛАХ
Гэм буруутай vйлдлийн тухай мэдээлэл тарааж буй хувь хvмvvс буюу " мэдээлэгчийг " хамгаалах ёстой.
Гэм буруутай vйлдлийн тухай мэдээлэл тарааж буй хувь хvмvvс буюу " мэдээлэгч "-ийг хуулийн, захиргааны эсвэл ажил олголттой холбоотой аливаа шийтгэлээс хамгаалах ёстой.

"Гэм буруутай vйлдэл" гэдэгт гэмт хэрэг vйлдэх, хууль ёсны vvргээ зєрчих, шударга ёсыг хєсєрдvvлэх, авилгал ба шударга бус явдалд автах, тєрийн байгууллагыг ноцтойгоор завхруулан удирдах зэргийг багтаан ойлгоно. Yvнд мєн хувь хvний гэм буруутай vйлдэлтэй холбоотой эсэхээс vл хамааран эрvvл мэнд, аюулгvй байдал, байгаль орчинд учруулж буй аюул заналыг багтаан vзнэ. " мэдээлэгч " нь хэрэв сайн санааны vvднээс, тухайн мэдээлэл vнэн бєгєєд гэм буруутай vйлдлийг илчилж чадна гэдэгт итгэлтэй байсны vvднээс хандсан тохиолдолд хамгаалалт эдлэх эрхтэй болно. Уг хамгаалалт нь єєр тохиолдолд бол хуулийн болон ажлын шаардлагыг зєрчихєєр байсан vед ч нэгэн адил vйлчилнэ.

Зарим оронд "мэдээлэгчийг" уг мэдээллээ тодорхой хувь хvн, байгууллагад гаргаж єгсєн нєхцєлд хамгаална гэдэг. Энэ зарчмыг ерєнхийд нь хэрэглэж болох боловч, олон нийтийн эрх ашигт хамаатай асуудал бол уг мэдээллийг хувь хvмvvст тэр ч бvv хэл мэдээллийн хэрэгсэлд гаргаж єгсєн тохиолдолд ч "мэдээлэгчийг" хамгаалах ёстой.

Энд "олон нийтийн эрх ашиг" гэж мэдээллийг задлах нь хор хохирлоосоо илvv ашиг авчрах, амин чухал ашиг сонирхлыг хамгаалахын тулд мэдээллийг єєр маягаар тараах шаардлагатай нєхцлvvдийг хамруулж ойлгоно. Тухайн буруутай vйлдлийг зохих журмаар илрvvлэн, шийдвэрлэх боломжгvй, маш онцгой шалтгаантай, цаашилбал нийгмийн эрvvл мэнд, аюулгvй байдалд аюул учруулж байгаа эсвэл тухайн мэдээг дэлгэн тавихгvй бол гэм буруутай vйлдлийн баталгаа арилах аюултай зэргийг багтааж дээрх нєхцєлд мэдээлэл тараасан хvмvvсийг хууль ёсны хамгаалалтанд авна гэж зааж єгнє.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191749 
 Энэ сард:16080 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.