Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ЗАГВАР ХУУЛЬ

ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ЦУВРАЛУУД

19-р зvйл байгууллага. Лондон

ISBN 1 902598 43 1

2001 оны 7 сар

Удиртгал

Мэдээллийн эрх чєлєєг олон улсын эрх зvйд баталгаажуулсан байдаг бєгєєд энэ нь Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дvгээр зvйлд заасан vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чєлєєний нэг хэсэг болдог. Одоо vед дэлхийн олон улс орон Yндсэн хуулиндаа мэдээлэл авах эрх чєлєєг баталгаажуулан оруулах болон уг эрхээ эдлэх бодит механизмыг хангаж чадахуйц практик ач холбогдолтой бие даасан хуулиудыг батлан гаргах зэргээр мэдээллийн эрх чєлєєг хуульчилж байна.
Мэдээллийн эрх чєлєєний тухай “ загвар " хууль нь “19-р зvйл" байгууллагаас хэвлэн гаргасан “ Олон нийтийн мэдээлэл хvртэх (олж авах) эрх: Мэдээллийн эрх чєлєє, эрх зvйн зарчимууд " бvтээл болон улс орнуудын мэдээллийн эрх чєлєєний тухай олон тооны хуулиуд зэрэгт тусгагдсан олон улсын шилдэг практик дээр vндэслэсэн билээ. Энэхvv загвар хуулиар нэн ялангуяа Зvvн Азийн орнуудын мэдээллийн эрх чєлєєний хэрэгцээ, шаардлагад хариулт єгєхийг зорьсон бєгєєд улмаар уг бvтээл нь хуулийн тєсєл бичих тvгээмэл хэв маягийг тусгасан болно. Тvvний зэрэгцээгээр, уг “ загвар " хууль нь энэ хvрээний нийтлэг стандартыг тєлєєлж буйн хувьд иргэний эрх зvйт бусад орнуудад ч мєн хамаатай.

Энд дурьдагдаж буй “ загвар " хэмээх нэр томъёог хэрэглэхдээ уг баримт бичгийг улс орнууд єєрийн хууль, эрх зvйд хатуу тогтсон бэлэн загвар болгон ашиглах хэрэгтэй гэсэн санаа агуулаагvй. Учир нь улс орон бvрийн мэдээллийн хэрэгцээ, мэдээллийн тогтолцоо нь харилцан адилгvй байдаг учир тvvндээ тохирсон хуультай байх ёстой. Харин “ загвар " хэмээх нэр томъёог энд дурьдсан заалтуудыг багтаасан хууль нь мэдээллийг илvv нээлттэй болгох, мэдээлэл авах эрхийг амьдрал дээр бvрэн дvvрэн хэрэгжvvлж чадна гэсэн утгаар хэрэглэв.

Мэдээллийн эрх чєлєєний тухай загвар хууль нь (цаашид “ хууль " гэх) тєрийн байгууллагуудад хадгалагдаж байгаа мэдээллийг хvсэлт гарган хууль ёсоор олж авах эрхийг хангаж байгаа юм. Хvн бvр энэ эрхээ эдлэхийг шаардаж болох бєгєєд мэдээллийн болон тєрийн байгууллагуудыг єргєн дэлгэр тодорхойлж єгсєн. Тvvнчлэн энэ хууль нь Ємнєд Африкийн хуулийн жишгээр их хэмжээний хэрэгцээт мэдээлэл нь хувийн байгууллагын эрх мэдэлд оршиж байдаг тул хувь хvн, хувийн байгууллагыг уг хуулиас гадна орхих нь мэдээллийн эрх чєлєєгєє эдлэхэд сєргєєр нєлєєлнє гэдгийг хvлээн зєвшєєрч байна.
Хуульд зааж єгсєн процедурын дагуу, хуулийн зорилтыг хангах vvрэг бvхий мэдээлэл хариуцсан ажилтныг томилох vvргийг тєрийн байгууллагууд хvлээж байна. Гэхдээ, мэдээлэл авах хvсэлтийг тухайн байгууллагын аль ч албан тушаалтанд хандан тавьж болно. Хvсэлтэд 20 хоногийн дотор хариу єгнє. Хэрэв хvсэлтийн хэмжээ нь уг хугацаанд багтахааргvй их бол хугацааг 40 хоног болгон сунгана. Хэрэв тухайн мэдээлэл хvний амь нас, эрх чєлєєг хамгаалахтай холбоотой бол 48 цагийн дотор гаргаж єгєх ёстой. Хvсэлт гаргаж буй этгээд уг мэдээллийг ямар хэлбэрээр авах хvсэлтэй байгаагаа тодорхой дурьдах ёстой. Хураамж нь уг мэдээллийг олж бэлэн болгоход гаргасан бодит зардлаас хэтрэх ёсгvй бєгєєд хувь хvн болон олон нийтийн эрх ашгийн vvднээс уг хvсэлтийг тавьсан бол хураамж тєлєхгvй байж болно.

Хамгийн гол нь энэ хуульд, мэдээлэл єгєхєєс татгалзсан аливаа шийдвэрийг хянан vзэх бvрэн эрхтэй, энэхvv хуулийн зорилтыг хэрэгжvvлэх ерєнхий vvрэгтэй бие даасан Мэдээллийн Комиссарыг томилох нєхцлийг хангаж єгсєн. Комиссар нь єргєдєл, гомдол хvлээж авахаас гадна хуулийн биелэлтэд єєрийн зvгээс хяналт тавина. Тэрээр аливаа байгууллагаас мэдээллээ ил тод болгохыг шаардах, тэр ч бvv хэл энэхvv хуулийн заалтыг зєрчсєн этгээдэд торгууль ногдуулах эрхтэй байх юм.

Хуульд нэлээд тооны vл хамаарлыг олон улсын практиктай нийцvvлэн оруулсан ба тэдгээр нь хувийн мэдээлэл, худалдааны ба итгэмжлэгдсэн мэдээлэл, эрvvл мэнд ба аюулгvй байдал, хууль сахиулах, батлан хамгаалах, бодлого тодорхойлох зэрэг болно. Гэхдээ тэдгээр гажилт буюу vл хамаарлууд нь олон нийтийн амин чухал эрх ашиг, цаг хугацааны хязгаарлалтаас хамааран тооцогдохгvй байж болно.
Хуулийн 3-р бvлэгт тєрийн байгууллагын нэлээд тооны эерэг vvрэг, тvvний дотор зарим тєрлийн мэдээллийг хэвлэн нийтлэх vvрэг, Коммиссараас гаргасан хэрэгжvvлэх журамд нийцvvлэн мэдээллийг зохистой хадгалах зэргийг багтаасан.

Хуулийн 6-р бvлэгт “ мэдээлэгчид" буюу гэмт vйлдлийн тухай мэдээлэл тараасан хvмvvсийг хамгаалах асуудлыг тусгасан бєгєєд хэрэв сайн санааны vvднээс мэдээллийг тараасан буюу, мэдээлэл нь vнэн зєв болоод гэмт vйлдэл, эрvvл мэнд, аюулгvй байдал, байгаль орчинд учруулж болохуйц аюул хохирлын талаар нотолгоо болсон гэдгийг vндэслэлтэй vзvvлсэн тохиолдолд уг хамгаалалт хэрэгжинэ.

Эцэст нь мэдээллийн эрх чєлєєний тухай загвар хууль нь бусдын хvсэлтийн дагуу мэдээллийг сайн санааны vvднээс задалсан хvмvvсийг хамгаалж, мэдээлэл олж авахад санаатайгаар саад учруулсан, эсвэл мэдээллийг устгасан этгээдvvдэд гэм бурууг ногдуулах учиртай.


МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ЗАГВАР ХУУЛЬ

Бvлгvvдийн зохион байгуулалт

БҮЛЭГ I. ТОДОРХОЙЛОЛТ, ЗОРИЛГО
1. Тодорхойлолт
2. Зорилго

БҮЛЭГ II. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХАДГАЛАГДАЖ БУЙ МЭДЭЭЛЛИЙН ОЛЖ АВАХ ЭРХ
3. Мэдээллийн эрх чєлєє
4. Мэдээлэл хvртэх (олж авах) vндсэн эрх
5. Мэдээлэл тараахыг хориглох буюу хязгаарлах
6. Тєрийн болон хувийн байгууллагууд
7. Хадгалагдаж буй мэдээлэл
8. Мэдээлэл авах тухай хvсэлт
9. Хvсэлтэд хариу єгєх цаг хугацааны нарийвчлал
10. Бичгээр хариу єгєх
11. Хураамж
12. Мэдээллийг дамжуулах арга хэрэгсэл
13. Тухайн мэдээлэл байхгvй тохиолдолд
14. Зvй зохисгvй, давтагдсан, vндэслэлгvй хvсэлтvvд

БҮЛЭГ III. НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД
15. Хуулийг хэрэглэх аргачлал
16. Мэдээлэл хариуцсан ажилтан
17. Хэвлэн нийтлэх vvрэг
18. Хэвлэн нийтлэх vvргийн тухай аргачлал
19. Мэдээллийг хадгалах
20. Ажилтнуудыг сургах
21. Мэдээллийн Комиссарт тайлагнах

БҮЛЭГ IV. ҮЛ  ХАМААРЛУУД
22. Олон нийтийн эрх ашгийг нэн тэргvvнд тавих
23. Олон нийтэд урьдчилан тvгсэн мэдээлэл
24. Мэдээллийг хэсэгчлэх
25. Хувийн мэдээлэл
26. Хууль ёсны давуу эрх
27. Худалдааны болон итгэмжилсэн мэдээлэл
28. Эрvvл мэнд ба аюулгvй байдал
29. Хууль сахиулах
30. Батлан хамгаалах ба аюулгvй байдал
31. Олон нийтийн эдийн засгийн эрх ашиг
32. Тєрийн байгууллагуудын бодлого, vйл ажиллагаа
33. Цаг хугацааны нарийвчлал

БҮЛЭГ V. МЭДЭЭЛЛИЙН КОМИССАР
34. Мэдээллийн Комиссарыг томилох
35. Бие даасан байдал
36. Цалин ба зардал
37. Ажилтнууд
38. Ерєнхий vйл ажиллагаа
39. Тайлагнах
40. Комиссарыг хамгаалах

БҮЛЭГ VI. КОМИССАРЫН ЭРХ МЭДЭЛ
41. Коммиссарт гомдол гаргах
42. Єргєдєл гомдлыг шийдвэрлэх
43. Шийдвэрийг шууд хэрэгжvvлэх
44. Комиссарын мєрдєн шалгах эрх
45. Комиссарын гаргасан шийдвэр, тушаалыг давж заалдах
46. Комиссарын гаргасан шийдвэр, тушаалын заавал биелvvлэх чанар

БҮЛЭГ VII. "МЭДЭЭЛЭГЧИД"
47. “ Мэдээлэгчид "

БҮЛЭГ VIII ЭРҮҮГИЙН БОЛОН ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГА
48. Сайн санааны vvднээс шударгаар мэдээллийг задлах
49. Эрvvгийн зєрчил

БҮЛЭГ IX. БУСАД ЗҮЙЛ
50. Журам
51. Тайлбарлах
52. Хуулийн нэр ба vйлчилж эхлэх хугацаа

МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ЗАГВАР ХУУЛЬ

Энэхvv хууль нь олон нийтийн эрх ашигт хамаатай мэдээллийн чєлєєт байдлыг дээд зэргээр хєгжvvлэх, хvн бvрийн мэдээлэл хvртэх (олж авах) эрхийг баталгаажуулах, уг эрхийг сахин хамгаалах хамгийн vр ашигтай механизмыг бий болгоход чиглэгдэнэ.
Дараах хуулийг (Парламент г.м зохих эрх бvхий байгуулагын нэрийг оруулах)-аас тогтоосугай.

БYЛЭГ I : ТОДОРХОЙЛОЛТ, ЗОРИЛТ

1. Тодорхойлолт
1.1.Энэхvv хуульд хам бичвэр нь єєр утга шаардахгvй бол:
а."Комиссар" гэж тухайн хэрэглэж буй утгад илэрхийлэгдсэний дагуу 5-р бvлэгт заасан мэдээллийн Комиссарын алба эсвэл уг албыг гvйцэтгэгч,
б." Мэдээллийн ажилтан " гэж энэхvv хуулиар тусгай vvрэг хариуцлага хvлээж буй, 16-р зvйлийн 1-д заасны дагуу тєрийн байгууллага бvрт томилогдсон хувь хvн,
в."Ажилтан" гэж эрх бvхий байгууллагад байнга болон тvр хугацаагаар, бvтэн цагаар буюу хагас цагаар ажиллаж буй аливаа этгээд,
г." Сайд " гэж засгийн газрын хууль сахиулах vvрэг хvлээсэн сайд,
д." Хувийн байгууллага " гэж 6-р дэд зvйлийн 3-т тодорхойлсон байгууллага,
е." Тєрийн байгууллага " гэж 6-р дэд зvйлийн 1 ба 2-т тодорхойлсон байгууллага,
ё." Хэвлэн нийтлэх " гэж мэдээллийг олон нийтэд зориулан хэвлэх, радио телевизээр цацах, электроник хэлбэрээр тараахыг,
ж."Хувь хvний мэдээлэл" гэж тэрхvv мэдээллээс танигдаж болох амьд буй хvнд хамаатай мэдээлэл,
з." Хадгалагдаж буй мэдээлэл " гэж 7-р зvйлд тодорхойлсон мэдээллийг тус тус ойлгоно.

2. Зорилго
2.1. Энэхvv хуулийн зорилго нь:
а.Тєрийн байгууллагуудад хадгалагдаж буй мэдээлэл нь олон нийтэд хvртээмжтэй байх ёстой гэсэн зарчмын vндсэн дээр тэрхvv мэдээллийг чєлєєтэй олж авах эрхийг хангах, гэхдээ уг мэдээллийг авах эрхтэй зєрчилдєх vл хамаарлууд нь хязгаарлагдмал бєгєєд тодорхой байх, улмаар тийм мэдээллийг нээлттэй болгохдоо засгийн газар бие даасан байх.
б.Хязгаарлагдмал, онцгой тохиолдолд аливаа эрхийг хэрэгжvvлэх, хамгаалах шаардлагатай уялдан хувийн байгууллагуудад хадгалагдаж байгаа мэдээллийг олж авах эрхийг хангахад оршино.

БYЛЭГ II: ТЄРИЙН БОЛОН ХУВИЙН БАЙГУУЛЛАГУУДААС МЭДЭЭЛЭЛ ОЛЖ АВАХ ЭРХ

3. Мэдээллийн эрх чєлєє
3.1.Хvн бvр мэдээллийн эрх чєлєєг эдлэх эрхтэй бєгєєд тvvний дотор энэхvv хуульд заасан vндэслэлээр тєрийн байгууллагуудаас мэдээлэл олж авах эрхтэй.

4. Мэдээлэл хvртэх (олж авах) vндсэн эрх
4.1.Энэ хуулийн 2, 3-р бvлэгт заасны дагуу тєрийн байгууллагаас мэдээлэл авахыг хvссэн аливаа хvн доорхи эрхийг эдэлнэ:
а.тєрийн байгууллагад єєрийн хvссэн мэдээлэл ба уг мэдээллийн эх сурвалж хадгалагдаж байгаа эсэх талаар мэдэгдэл авах
б.хэрэв тєрийн байгууллагад уг мэдээлэл хадгалагдаж буй тохиолдолд тvvнийг дамжуулан авах
4.2.Аливаа эрхийг хэрэгжvvлэх буюу хамгаалахтай холбогдуулан хувийн байгууллагаас мэдээлэл авах хvсэлт тавьсан хvн зєвхєн энэхvv хуулийн 2, 3-р бvлгийн тохирох заалтуудын дагуу уг мэдээллийг олж авах буюу дамжуулан авах эрхтэй.

5. Мэдээллийн нээлттэй байдлыг хориглох, хязгаарлах эрх зvйн зохицуулалт
5.1.Энэхvv хууль бусад хуулиар тєрийн буюу хувийн байгууллагаас задруулахыг хориглосон буюу хязгаарласан мэдээлэлд хамаарахгvй.
5.2.Энэхvv хуулийн ямарваа нэг заалт бусад хууль, бодлого, практикаар ил тод болгосон мэдээллийг хязгаарлахад ашиглагдах ёсгvй.

6. Тєрийн болон хувийн байгууллагууд
6.1. Энэ хуульд дурдагдаж буй тєрийн байгууллага гэдэг нь:
а.Yндсэн хуулиар буюу vндсэн хуулийн харьяанд байгуулагдсан,
б.Парламентын хуульчилсан актаар байгууллагдсан,
в.Засгийн газрын аль нэг шат буюу салбарын хэсэг болдог,
г.Засгийн газар, тєрєєс санхvvжиж, тэдгээрийн мэдэл, хяналтан дор ажилладаг,
д.Хууль ёсны болон тєрийн албан vvрэг гvйцэтгэдэг байгууллага
6.2.Сайдын тушаалаар олон нийтэд зориулан vйл ажиллагаагаа явуулж буй аливаа байгууллагыг тєрийн байгууллагад тооцож болно.
6.3.Энэхvv хуулийн зорилтын vvднээс доорхи vйл ажиллагааг эрхлэн явуулж буй тєрийн бус байгууллагыг хувийн байгууллага гэнэ:
а. худалдаа, бизнес, мэргэжлийн vйл ажиллагаа явуулж буй
б. хуулийн этгээд

7.Хадгалагдаж буй мэдээлэл
7.1.Энэхvv хуульд зааснаар хадгалагдаж буй мэдээлэл гэдэгт хэлбэр, эх сурвалж, хийгдсэн огноо, албан ёсны статус, тухайн байгууллагаар хийгдсэн эсэх, ялгаж ангилсан эсэхээс vл хамааран бvхий л тєрлийн мэдээллийг багтааж ойлгоно.
7.2.Доорхи тохиолдолд тєрийн буюу хувийн байгууллага мэдээллийг хадгалж байгаа гэж vзнэ:
а. тєрийн буюу хувийн байгууллага уг мэдээллийг єєр бусад этгээдийн нэрийн ємнєєс хадгалж буйгаас бусад тохиолдолд
б. єєр этгээд тєрийн буюу хувийн байгууллагын нэрийн ємнєєс тухайн мэдээллийг хадгалж байгааг багтаана.

8.Мэдээлэл авах тухай хvсэлт
8.1. 4-р зvйлд заасныг vндэслэн тєрийн буюу хувийн байгууллагын албан тушаалтанд бичгээр илэрхийлсэн бєгєєд тухайн байгууллага уг мэдээллийг хадгалж буй эсэхийг мэдэхийг хvссэн хvсэлтийг мэдээлэл авах хvсэлт гэж ойлгоно. Ингэхдээ уг хvсэлт нь хангалттай нарийвчилсан, туршлага бvхий ажилтан нєр их бэрхшээлгvйгээр тодорхойлж чадахуйц байх ёстой.
8.2. 4-р зvйлийн 1-д заасны дагуу гаргасан хvсэлт 1-р заалтын шаардлагыг хангахгvй бол уг хvсэлтийг хvлээн авсан албан тушаалтан 5-р заалтад заасны дагуу тухайн хvсэлтийг 1-р заалтад дурьдсан шаардлагыг хангахуйц болгоход vнэ тєлбєргvй туслалцаа vзvvлэх ёстой.
8.3. 4-1-т заасан тухайн этгээд бичиг vсэг vл мэдэх болон тахир дутуу байдлаасаа шалтгаалан хvсэлтээ бичгээр илэрхийлэх боломжгvй бол хvсэлтийг амаар хvлээн авсан албан тушаалтан 5-р заалтад нийцvvлэн єєрийн нэр, албан тушаалыг оролцуулан бичгээр vйлдэх бєгєєд нэг хувийг хvсэлт гаргагчид єгнє.
8.4. 4-р зvйлийн 2-т заасан мэдээлэл авах хvсэлтэд уг мэдээллээр хэрэгжvvлэх буюу хамгаалах эрхийг тодорхой зааж, ямар учраас энэ зорилгод уг мэдээлэл шаардлагатай байгааг тодорхой бичих ёстой.
8.5.Мэдээлэл авах хvсэлтийг хvлээн авсан албан тушаалтан тvvнийг 2, 3-р заалтад нийцvvлэн Мэдээлэл хариуцсан ажилтанд шилжvvлж болно.
8.6.Тєрийн буюу хувийн байгууллага хvсэлтийг тодорхой хэлбэрээр тавих шаардлага тавьж болох бєгєєд ингэхдээ тэр хэлбэр нь хvсэлтийг удаан хугацаагаар хойшлуулах, эсвэл хvсэлт гаргачид хэтэрхий тєвєг учрахаар байх ёсгvй.
8.7.Хvсэлтийг хvлээн авсан тєрийн буюу хувийн байгууллага хvсэлтийг хvлээн авсан тухай хvсэлт гаргачид нотолсон бичиг єгєх ёстой.

9. Хvсэлтэд хариу єгєх цаг хугацааны нарийвчлал
9.1. 3-р дэд зvйлд заасан тєрийн ба хувийн байгууллага 4-р зvйлд заасны дагуу ирvvлсэн мэдээлэл олж авах хvсэлтийг аль болох тvргэн хугацаанд, хvсэлтийг хvлээн авснаас хойш ажлын 20 єдєрт багтаан шийдвэрлэх ёстой.
9.2.Олж авахыг хvссэн тухайн мэдээлэл нь хувь хvний эрх чєлєє, амь насыг хамгаалахтай холбоотой гэдэг нь илэрхий бол, хvсэлтэд 48 цагийн дотор хариу єгнє.
9.3.Тєрийн болон хувийн байгууллага нь тухайн хvсэлт нь олон тооны эх сурвалжийг багтаасан эсвэл тvvнд хариу єгєхийн тулд маш их хэмжээний эх сурвалжаас хайлт хийх хэрэгтэй бєгєєд тухайн байгууллага ажлын 20 єдєрт багтаан гаргах боломжгvй бол хариу єгєх хугацааг сунгах тухай эхний 20 єдєрт багтаан бичгээр мэдэгдэх vvрэгтэй бєгєєд ямар ч тохиолдолд сунгах хугацаа нь 40 ажлын єдрєєс хэтрэх ёсгvй.
9.4. 1-р дэд зvйлд заасан нєхцлийг хангаж чадаагvй бол хvсэлтэд татгалзсан гэж тооцогдоно.

10. Бичгээр хариу єгєх
10.1. 4-р зvйлийн 1-д заасан мэдээллийг олж авах хvсэлтийг 9-р зvйлд заасны дагуу гаргасан бол хариуг бичгээр єгєх ба доорхи зvйлийг багтаасан байна:
а.хvсэлтэд єгсєн хариуны аливаа хэсэг бvрт гарсан зардал, мэдээллийг дамжуулсан арга хэлбэрээс шалтгаалан 11-р зvйлд заасан зохих хураамж
б.энэхvv хуулийн 5-р бvлэгт зааснаар хvсэлтийн аль нэг хэсэгт татгалзсан хариу єгсєн бол тэр тухай зохих шалтгаанууд
в.тухайн тєрийн байгууллагад уг мэдээллийн эх сурвалжийг хадгалагдаж, эс хадгалдагдаж байгаатай холбоотой гаргасан татгалзал, татгалзсан баримт, зохих шалтгаан
г.хvсэлт тавьсан хvний давж заалдах аливаа эрх
10.2. 4-р зvйлийн 2-д заасан мэдээлийг олж авах хvсэлтийг 9-р зvйлд заасны дагуу гаргасан бол хариуг бичгээр єгєх ба доорхи зvйлийг багтаасан байна:
а. хvсэлтэд єгсєн хариуны аливаа хэсэг бvрт гарсан зардал, мэдээллийг дамжуулсан арга хэлбэрээс шалтгаалан 11-р зvйлд заасан зохих хураамж
б. хvсэлтийн хариу єгєєгvй хэсэг бvрт татгалзсан зохих шалтгаан
10.3.Тухайн хvсэлтэд хариу єгсєн аливаа хэсэгтэй холбогдуулан уг мэдээллийг 11-р зvйлд заасны дагуу дамжуулна.

11. Хураамж
11.1.Тєрийн буюу хувийн байгууллага 4-р зvйлд заасны дагуу мэдээлэл дамжуулахдаа 2, 3-р заалтын дагуу тодорхой нєхцєлєєр, тухайн мэдээллийг хайж олох, бэлтгэх, дамжуулахтай холбогдон гарсан жинхэнэ єртгєєс хэтрээгvй хураамж тєлєхийг хvснэ.
11.2.Хувийн нууц болон олон нийтийн эрх ашгийн тєлєє гаргасан хvсэлтээс хураамж авахгvй.
11.3.Сайд Комиссартай зєвлєлдсєний vндсэн дээр доорхи журмыг тогтооно:
а. хураамжийг хэрхэн тооцох аргачлал
б. хураамж тєлєхгvй байх тодорхой нєхцлvvд
в. хураамжийн vл хэтрэх хэмжээ
11.4. 1-р заалтад дурьдсанчлан тєрийн байгууллага тухайн хураамжийг хураан авахад гарах зардал нь уг хураамжаас давах нєхцєлд хураамж тєлєхийг шаардахгvй.

12. Мэдээллийг дамжуулах арга хэрэгсэл
12.1.Хvсэлт гаргагч 2-р заалтад дурьдсан хэлбэрээр мэдээлэл авахыг эрхэмлэж байгаа бол 4-р зvйлд заасны дагуу тєрийн болон хувийн байгууллага уг мэдээллийг дамжуулахдаа 3-р заалтад зааснаас бусад тохиолдолд мэдээллийг хvссэн хэлбэрээр нь гарган єгєх vvрэгтэй.
12.2.Мэдээлэл авах тухай хvсэлтдээ уг мэдээллээ дараах хэлбэрээр авахыг хvсэж буйгаа дурьдаж болно:
а.эх сурвалжийн жинхэнэ хуулбарыг арилахгvй буюу бусад хэлбэрээр авах
б.тухайн байгууллагад хэрэглэгддэг ердийн багажаар эх сурвалжийг шалган vзэх боломжийг хvсэлт гаргагчид олгох
в.Хvсэлт гаргагч єєрийн багажийг ашиглан эх сурвалжийг хуулбарлах
г.дуун буюу дvрсэн хэлбэрт мэдээлэлд агуулагдаж буй vгсийг бичvvлж авах
д.тухайн байгууллагад ашиглагддаг ердийн техникээр хэвлэмэл, дvрс, дуун хэлбэрт мэдээллийн агуулгыг бичvvлж авах
е.таталган бичиг буюу бусад кодлосон маягаар бичсэн материалыг бичvvлж авах
12.3.Тєрийн болон хувийн байгууллага доорхи тохиолдолд хvсэлт гаргагчийн хvссэн хэлбэрээр мэдээллийг дамжуулахаас татгалзаж болно:
а. ингэх нь тухайн байгууллагын vр ашигтай vйл ажиллагаанд саад учруулахаар бол
б. мэдээллийн хадгалалтад сєргєєр нєлєєлєхєєр бол
12.4.Мэдээллийн эх сурвалж нэгээс олон хэл дээр хадгалагдаж буй тохиолдолд хvсэлт тавьсан хvний тухайлан заасан хэл дээр нь гаргаж єгнє.

13. Тухайн мэдээлэл байхгvй тохиолдолд
13.1. 4-р зvйлийн 1-т заасан хvсэлтийг хvлээж авсан тєрийн байгууллагын ажилтан хvсэлт гаргагчийн хvсэлттэй холбоотой мэдээлэл нь тухайн байгуулагад байхгvй гэдэгт итгэлтэй байвал тухайн хvсэлтийг єєрийн мэдээлэл хариуцсан ажилтандаа дамжуулна.
13.2.Мэдээлэл хариуцсан ажилтан 1-р дэд зvйлд заасны дагуу хvсэлтийг тухайн ажилтнаас хvлээж авсаны дараа уг мэдээлэл тухайн байгууллагад байхгvйг давхар шалгаад тухайн мэдээлэл хадгалагдаж буй єєр тєрийн байгууллагыг мэдэж байвал:
а. уг хvсэлтийг шууд нєгєє байгууллагад шилжvvлээд, шилжvvлсэн тухай хvсэлт гаргагчид мэдэгдэх
б. эсвэл тухайн хvсэлт гаргагчид уг мэдээлэл байж болох байгууллагыг зааж єгєх зэргийн аль боломжтойг сонгон хурдан хугацаанд шийдвэрлэнэ.
13.3. 2-р дэд зvйлийн а-д заасны дагуу тухайн хvсэлтийг єєр байгууллагад шилжvvлсэн бол 9-р зvйлд заасан хариу єгєх хугацааг шилжvvлсэн єдрєєс эхэлж тооцно.
13.4. 4.2-т заасны дагуу хvсэлтийг хvлээж авсан хувийн байгууллагад уг мэдээлэл байхгvй бол хvсэлт гаргагчид энэ тухай шууд мэдэгдэнэ.

14. Зvй зохисгvй, давтагдсан, vндэслэлгvй хvсэлтvvд
14.1.Тєрийн болон хувийн байгууллага нь зохисгvй эсвэл нэг хvнээс давтан ирvvлсэн адил тєстэй хvсэлтэд хариу єгєх албагvй.
14.2.Тєрийн болон хувийн байгууллага нь єєрсдийнх нь нєєц бололцооноос хэтэрсэн хvсэлтэд хариу єгєх албагvй.

БYЛЭГ III. НЭЭЛТТЭЙ БАЙДЛЫГ ДЭЭШЛYYЛЭХ АРГА ХЭМЖЭЭНYYД
15.Хуулийг хэрэглэх аргачлал
15.1.Комиссар нь энэхvv хуулиар олгогдсон эрхийг vр ашигтай хэрэгжvvлэх ажлыг зааварчилж, зєвлєсєн мэдээллийг багтаасан хялбар, ойлгомжтой гарын авлагыг бололцоо бvрдмэгц бvхий л албан ёсны хэл дээр хэвлvvлж, уг гарын авлагыг хvртээмжтэй хэлбэрээр олон нийтэд таарах vvрэгтэй.
15.2. 1-р заалтад дурдсан гарын авлагыг шаардлагатай бол байнга шинэчлэж байна.

16. Мэдээлэл хариуцсан ажилтан
16.1.Тєрийн байгууллага бvр мэдээлэл хариуцсан ажилтныг томилох ёстой ба олон нийтэд тvvний нэр, эрхлэх ажил, холбоо барих хаяг зэргийг ил тод мэдээлнэ.
16.2.Мэдээлэл хариуцсан ажилтан нь энэхvv хуульд тусгайлан заасан бусад vvргээс гадна доорхи хариуцлагыг хvлээнэ:
а. тєрийн байгууллагад мэдээллийг хадгалах, архивлах, устгахтай холбоотой бvх ажлыг vр дvнтэй явуулах.
б. тєрийн байгууллагад ирж буй мэдээллийг хvлээн авах, мэдээлэл авахыг хvсэж буй хувь хvмvvст туслах, мэдээллийн нээлттэй байдалтай холбогдуулан хувь хvмvvсээс тухайн байгууллагын талаар гаргасан гомдлыг хvлээн авах гол vvргийг гvйцэтгэнэ.

17. Хэвлэн нийтлэх vvрэг
17.1.Тєрийн байгууллага бvр олон нийтийн ашиг сонирхолд зориулж хамгийн цєєн гэхэд жилд нэг удаа доорхи мэдээллийг /гэхдээ зєвхєн vvгээр хязгаарлагдахгvй/ хэвлэн тараах ёстой. Yvнд:
а. Тухайн байгууллагын зохион байгуулалт, эрхлэх ажил, vvрэг, санхvv
б. олон нийтэд шууд хvргэдэг ажил vйлчилгээтэй холбоотой мэдээлэл
в. тухайн байгууллагын vйл ажиллагаатай холбогдуулан олон нийтийн зvгээс хvсэлт, гомдол гаргах механизм тvvнчлэн тухайн байгууллагад гаргасан єргєдєл, гомдол, тvvнд єгсєн хариултын товчоо
г. тухайн байгууллагын мэдээлэл хадгалах тогтолцоо, хадгалагдаж буй мэдээллийн тєрєл, хэлбэр, хэвлэн нийтлэдэг мэдээллийн тєрєл, мэдээлэл олж авах хvсэлт тавихдаа мєрдєх зарчим зэргийг багтаасан хэрэглэхэд хялбар гарын авлага
д. Ахлах болон удирдах албан тушаалтнуудын эрх мэдэл, vvргийн тодорхойлолт, шийдвэр гаргахдаа мєрддєг дэг
е.тухайн байгууллагын vйл ажиллагаагаа гvйцэтгэхтэй холбоотой дvрэм бодлого, журам, зааварчилгаа, гарын авлага
ё. олон нийтэд шууд хамаатай шийдвэр, бодлогын агуулга, уг бодлого шийдвэрийг гаргасан шалтгаан, зохих тайлбар, тулгуур материалын хамт
ж. тухайн байгууллагын бодлого тодорхойлох, эрхээ хэрэгжvvлэх ажиллагаанд олон нийтийн зvгээс нєлєєлєх буюу тєлєєллєє бий болгох аливаа арга хэрэгсэл, процедур

18. Хэвлэн нийтлэх vvргийн тухай аргачлал
18.1.Комиссар нь:
а.17-р зvйлд дурьдсанчлан тєрийн байгууллагын vvрэг хариуцлагын наад захын стандартыг тогтоосон гарын авлагыг нийтлэх
б. хvсэлтийн дагуу тєрийн байгууллагад хэвлэн нийтлэх vvрэгтэй холбоотой
зєвлєгєє єгєх

19. Мэдээллийг хадгалах
19.1.Тєрийн байгууллага бvр энэхvv хуульд заасны дагуу болон 3-р дэд зvйлд заасан мєрдєх журамд нийцvvлэн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан арга хэлбэрээр єєрт байгаа мэдээллийг хадгалах vvрэгтэй.
19.2.Тєрийн байгууллага бvр хувийн мэдээллийг засварлах талаар зохих журамтай байх ёстой.
19.3.Комиссар нь сонирхогч талуудтай зохих ёсоор зєвлєлдсєний дvнд мэдээллийг хадгалах, зохион байгуулах, устгахтай холбоотой мєрдєх журмыг гаргаж, тодорхой хугацааны дараа шинэчлэх ёстой бєгєєд мєн мэдээллийг /Улсын архив г.м зохих архивийн байгууллагын нэрийг оруулах/ -д шилжvvлнэ.

20. Ажилтнуудыг сургах
20.1.Тєрийн байгууллага бvр мэдээллийн эрх болон энэхvv хуулийг vр дvнтэй хэрэгжvvлэх асуудлаар єєрийн ажилтнуудад зориулан зохих сургалтыг явуулж байх ёстой.

21. Мэдээллийн Комиссарт тайлагнах
21.1.Тєрийн байгууллагын мэдээлэл хариуцсан ажилтан бvр тухайн тєрийн байгууллагын vйл ажиллагааны талаар Комиссарт энэхvv хуульд нийцvvлэн жил бvр тайлагнах ёстой бєгєєд тайлан нь доорхи мэдээллийг агуулсан байх ёстой:
а.мэдээлэл авах талаар ирvvлсэн нийт хvсэлт, тэдгээрт єгсєн хэсэгчилсэн болон бvрэн хариулт, татгалзалт зэргийн тоо
б.мэдээлэл авах хvсэлтэд хэсэгчлэн буюу бvрнээр татгалзахдаа энэхvv хуулийн чухам аль зvйл заалтыг хэдэн удаа хэрэглэсэн
в.шаардсан мэдээллийг єгєхєєс татгалзсантай холбогдон гарсан давж заалдсан тоо
г.мэдээлэл авах хvсэлтээс олсон хураамжийн хэмжээ
д. 17-р зvйлд /хэвлэн нийтлэх vvрэг/ заасан vйл ажиллагаа
е. 19-р зvйлд /мэдээллийг хадгалах/ заасан vйл ажиллагаа
ё. 20-р зvйлд /ажилтнуудыг сургах/ заасан vйл ажиллагаа

БYЛЭГ IV. YЛ ХАМААРЛУУД

22. Олон нийтийн эрх ашгийг нэн тэргvvнд тавих
22.1.Энэхvv бvлгийн аливаа заалтаас vл хамааран тєрийн байгууллага нь хамгаалагдаж буй ашиг сонирхол мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох ашиг сонирхлоос давж гараагvй тохиолдолд уг мэдээлэл єєрт нь хадгалагдаж буй эсэхийг нотлохоос татгалзах, эсвэл мэдээллийг хvсэлт гаргагчид дамжуулахаас татгалзах эрхгvй.

23. Олон нийтэд урьдчилан тvгсэн мэдээлэл
23.1.Энэхvv бvлгийн аливаа заалтаас vл хамааран тєрийн байгууллага нь урьд нь олон нийтэд тvгсэн мэдээллийг дамжуулахаас татгалзах ёсгvй.

24. Мэдээллийг хэсэгчлэх
24.1.Энэ бvлэгт заасанчлан олж авахыг хvссэн мэдээлэл нь vл хамаарлын хvрээнд багтаж байвал тvvнээс бололцоотой нєхцєлд vл хамааралд орохгvй хэсгийг нь хэсэгчлэн авч хvсэлт гаргагчид дамжуулна.

25. Хувийн мэдээлэл
25.1.Тухайн байгууллага хэрэв ингэх нь гуравдагч этгээдийн тухай хувийн мэдээллийг зохисгvйгээр нээлттэй болгоход хvргэнэ гэж vзвэл уг мэдээлэл єєрт нь байгаа эсэхийг нотлохоос татгалзах буюу мэдээллийг дамжуулахаас татгалзаж болно.
25.2. 1-р дэд зvйл доорхи тохиолдолд vл хэрэглэгдэнэ:
а.гуравдагч этгээд мэдээлэл тараахыг зєвшєєрсєн
б.хvсэлт гаргасан этгээд нь гуравдагч этгээдийн асран хамгаалагч, ойрын тєрєл садан буюу нас барсан гуравдагч этгээдийн гэрээслэл гvйцэтгэгч бол
в.гуравдагч этгээд 20 буюу тvvнээс олон жилийн ємнє нас барсан
г.тухайн хувь хvн албан тушаалтан, тєрийн албан хаагч байсан бєгєєд уг мэдээлэл нь тvvний албан vvрэгтэй нь холбоотой бол

26. Хууль ёсны давуу эрх
26.1.Тухайн байгууллага хэрэв мэдээлэл эхнээсээ хуулийн дагуу давуу эрхээр хамгаалагдсан бол уг давуу эрхийг эзэмшигч тvvнийг хvчингvй болгоогvй тохиолдолд дурдсан мэдээллийг хадгалж байгаа эсэхээ нотлох буюу тvvнийг дамжуулахаас татгалзах эрхтэй.

27. Худалдааны болон итгэмжилсэн мэдээлэл
27.1.Тухайн байгууллага доорхи тохиолдолд мэдээллийг дамжуулахаас татгалзах эрхтэй:
а.мэдээллийг гуравдагч этгээдээс авсан ба тvvнийг дамжуулах нь итгэлийг эвдсэн хэрэг болох магадлалтай.
б.мэдээллийг гуравдагч этгээдээс итгэмжлэн авсан бєгєєд:
i. энэ нь худалдааны нууц агуулсан ба
ii. тvvнийг дамжуулах нь гуравдагч этгээдийн худалдааны болон санхvvгийн ашиг сонирхолд хор хохирол учруулахаар бол.
в.мэдээллийг єєр улс буюу олон улсын байгууллагаас итгэмжлэн авсан бєгєєд тvvнийг дамжуулах нь єєр улс буюу олон улсын байгууллагатай харьцах харилцаанд хор хохирол учрахаар ойлгомжтой.

28. Эрvvл мэнд ба аюулгvй байдал
28.1.Тухайн байгууллага ингэх нь уг хувь хvний амь нас, эрvvл мэнд, аюулгvй байдалд заналхийлэл учруулна гэж vзвэл дурдсан мэдээллийг хадгалж байгаа эсэхээ нотлох буюу тvvнийг дамжуулахас татгалзах эрхтэй.

29. Хууль сахиулах
29.1.Тухайн байгууллага доор дурдсан зvйлд хор хохирол учруулна гэж vзвэл уг мэдээллийг хадгалж байгаа эсэхээ нотлох буюу тvvнийг дамжуулахаас татгалзах эрхтэй:
а.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх буюу илрvvлэх
б.гэмт хэрэгтнийг баривчлах, мєрдєх
в.хууль ёсыг хэрэгжvvлэх
г.аливаа татвар, хураамжийг тодорхойлох, авах
д.цагаачлалыг хянах vйл ажиллагаа
е.аливаа иргэний болон эрvvгийн шvvхийн vйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэхийг тєрийн байгууллагаас тодорхойлох зэрэг багтана.

30. Батлан хамгаалах ба аюулгvй байдал
30.1.Тухайн байгууллага /улсын нэрийг бичих/ улсын vндэсний батлан хамгаалах буюу аюулгvй байдалд ноцтой хор хохирол учруулна гэж vзвэл аливаа мэдээллийг хадгалж байгаа эсэхээ нотлох буюу тvvнийг дамжуулахас татгалзах эрхтэй.

31. Олон нийтийн эдийн засгийн эрх ашиг
31.1.Тухайн байгууллага засгийн газрын болон /улсын нэрийг бичих/ улсын эдийн засгийг удирдах vйлст ноцтой хор хохирол учруулна гэж vзвэл аливаа мэдээллийг хадгалж байгаа эсэхээ нотлох буюу тvvнийг дамжуулахаас татгалзах эрхтэй.
31.2.Тухайн байгууллага тєрийн байгууллагын хууль ёсны худалдааны болон санхvvгийн ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулна гэж vзвэл уг мэдээллийг хадгалж байгаа эсэхээ нотлох буюу тvvнийг дамжуулахаас татгалзах эрхтэй.
31.3. 1 болон 2-р заалтууд нь аливаа бvтээгдэхvvн буюу байгаль орчны туршилтын vр дvнтэй холбоотой мэдээлэл эсвэл олон нийтийн аюулгvй байдал, байгаль орчны эрсдлийг илрvvлсэн мэдээлэлд vл хамаарна.

32. Тєрийн байгууллагуудын бодлого, vйл ажиллагаа
32.1.Тухайн байгууллага дор дурдсан тохиолдолд мэдээллийг хадгалж байгаа эсэхээ нотлох буюу тvvнийг дамжуулахаас татгалзах эрхтэй:
а.засгийн газрын бодлогыг vр дvнтэй боловсруулж гаргахад ноцтой хохирол учруулахаар бол
б.цаг нь болоогvй байхад мэдээлснээр уг бодлогыг амжилттай хэрэгжvvлж дуусах явдал тасалдах
в.тєрийн байгууллагын дотор чєлєєтэй, ил тод шударга зєвлєлдєх, санал бодлоо солилцох зохистой vйл явцыг ноцтой бууруулах
г.тєрийн байгууллагын хэрэглэж буй хєндлєнгийн хяналт, сорилтын процедурын vр дvнг ноцтой бууруулах
32.2. 1-р заалт баримт, баримтын дvн шинжилгээ, техникийн мэдээ мэдээлэл, статистикийн мэдээнд хамаарахгvй.

33. Цаг хугацааны нарийвчлал
33.1. 26-31-р зvйлийн заалтууд зєвхєн мэдээлэл авахыг хvссэн хvсэлтэд хариу єгсєн даруйд буюу єгсєний дараа хор хохирол учрахаар нєхцєлд хvчинтэй.
33.2. 27-р зvйлийн в, 29, 30, 31-р зvйлvvд 30 жилээс дээш хугацаагаар хадгалагдсан мэдээлэлд хамаарахгvй.

БYЛЭГ V. МЭДЭЭЛЛИЙН КОМИССАР

34. Мэдээллийн Комиссарыг томилох
34.1. Комиссарыг /улсын тэргvvний нэр/ /хууль тогтоох байгууллагын нэр/-ын гуравны хоёрын саналаар нэр дэвшvvлснээр томилох бєгєєд ингэхдээ доорхи зарчмуудыг vндэслэл болгоно:
а.нэр дэвшvvлэх ажиллагаанд олон нийтийг оролцуулах
б. ил тод, нээлттэй байдал
в. урьдчилан шалгарсан нэр дэвшигчдийн жагсаалтыг хэвлэх
34.2. Доорхи тохиолдолд тухайн хvнийг Комиссараар томилж vл болно:
а.тєрийн алба хашдаг, улс тєрийн намын ажилтан, тєв болон орон нутгийн засгийн газарт сонгуулийн буюу томилолтын албан тушаал эрхэлдэг, эсвэл
б.олон улсын нийтээр зєвшєєрсєн хууль зvйн зарчмын vvднээс гэмт хэрэгт шийтгvvлж байсан, ноцтой гэмт хэрэг, шударга бус гэмт хэрэг, хулгайн хэрэг vйлдэж байсан бєгєєд уг гэмт хэрэгтээ єршєєл эдлээгvй бол
34.3. Комисар нь 7 жилийн хугацаатай томилогдох ба дээд тал нь 2 удаа албан тушаалдаа улирч болох бєгєєд /хууль тогтоох байгууллагын нэр/-ын гуравны хоёрын саналаар тvvнийг /тєрийн тэргvvний нэр/ албан тушаалаас нь огцруулж болно.

35. Бие даасан байдал, эрх мэдэл

35.1.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Комиссар нь аливаа хувь хvн, хуулийн этгээд, тvvний дотор засгийн газар, тvvний агентлагуудаас vйл ажиллагаа, захиргааны хувьд бие даасан байна.
35.2.Комиссар нь энэхvv хуулиар олгогдсон эрх vvргээ хэрэгжvvлэхтэй холбоотойгоор шууд болон нэмэлт эрх мэдэл, тvvний дотор бvрэн эрхт хуулийн этгээд байх, ємч олж авах, хадгалах, зарцуулах эрх эдлэнэ.

36. Цалин ба зардал
36.1.Комиссар нь Дээд Шvvхийн /эсвэл зохих шvvхийн нэр/ ижил хэмжээний цалин авч, vvрэгт ажлаа гvйцэтгэхтэй холбогдон гарах аялалын болон томилолтын зохих зардлыг гаргуулна.

37. Ажилтнууд
37.1.Комиссар нь vvрэгт ажлаа гvйцэтгэхтэй холбогдуулан албан тушаалтан, ажилтнуудыг томилж болно.

38. Ерєнхий vйл ажиллагаа
38.1.Энэхvv хуулиар олгогдсон эрх мэдэл, vvрэг хариуцлагаас гадна Комиссар нь доорхи vvргийг хэрэгжvvлж болно:
а.тєрийн байгууллагуудын энэхvv хуульд заасан vvргээ биелvvлж байгаа эсэхийг хянах, тайлагнах
б.тєрийн байгууллагуудад ерєнхийд нь буюу тухайлан шинэчлэл хийх асуудлаар зєвлєгєє єгєх
в.мэдээллийн эрхийн талаар болон энэхvv хуулийг vр дvнтэй хэрэгжvvлэх
талаар тєрийн байгууллагын ажилтнуудтай хамтран ажиллах, сургалт зохион байгуулах
г.энэхvv хуулийн дагуу гэмт vйлдлийн баримт болохуйц мэдээлэлтэй холбоотой асуудлыг эрх бvхий байгууллагад шилжvvлэх
д.энэхvv хуулийн шаардлага болон хуульд заасан хувь хvний эрхийн талаар сурталчлах асуудал багтана.

39. Тайлагнах
39.1.Комиссар нь санхvvгийн жил дууссаны дараа 3 сарын дотор /хууль тогтоох байгууллагын нэр/-ийн ємнє энэхvv хуульд заасны дагуу жилийн тайлангаа гаргаж, санхvvгийн жилийн хугацаанд хийсэн vйл ажиллагаа, хєндлєнгийн хяналтын тооцоог тайлагнана.
39.2.Комиссар нь тохиромжтой гэж vзсэн цагтаа /хууль тогтоох байгууллагын нэр/-ийн ємнє бусад тайланг гарган єгч болно.

40. Комиссарыг хамгаалах
40.1.Энэхvv хуулиар олгогдсон эрх мэдэл, ажил vvргээ хэрэгжvvлж байх vедээ Комиссар буюу тvvний нэрийн ємнєєс ажиллаж буй этгээд эрvvгийн болон иргэний шvvхээр шийтгэгдэх ёсгvй.
40.2.Гvтгэлэгийн тухай хуулийн vvднээс, энэхvv хуулийн дагуу мєрдєн шалгаж буй асуудлаар хэлсэн буюу єгсєн аливаа мэдээллийг єгєхдєє гэмт санаа агуулсан гэж vзээгvй тохиолдолд задруулахгvй байх ёстой.

БYЛЭГ VI. КОМИССАРЫН ЭРХ МЭДЭЛ

41. Комиссарт гомдол гаргах
41.1.Мэдээлэл авах хvсэлт тавьсан аливаа хvн тєрийн болон хувийн байгууллага 2-р бvлэгт заасан vvргээ биелvvлээгvй гэж vзвэл Комиссарт хандаж болно. Yvнд тєрийн байгууллага:
а.4-р зvйлд заасантай харшилж, тухайн мэдээллийг хадгалж буй эсэхээ нотлох, дамжуулахаас татгалзсан
б.9-р зvйлд заасан хугацаанд багтаан мэдээлэл авах хvсэлтэд хариу єгєєгvй.
в.10-р зvйлд заасны дагуу мэдээлэл авахыг хvссэн хvсэлтэд бичгээр хариу єгєєгvй
г.10-р зvйлийн 3-т заасныг vл баримтлан мэдээллийг хvсэлт гаргагчид дамжуулаагvй
д.11-р зvйлийг vл баримтлан, хэтэрхий єндєр хураамж авсан
е.12-р зvйлд заасныг vл баримтлан мэдээллийг хvссэн хэлбэрээр нь дамжуулаагvй зэрэг багтана.

42. Єргєдєл гомдлыг шийдвэрлэх
42.1.Комиссар нь 2-р дэд заалтын дагуу 41-р зvйлд дурдсан єргєдлийг аль болох хойшлуулалгvй, ямар ч тохиолдолд ажлын 30 єдєрт багтаан шийдвэрлэх ёстой ба ингэхдээ єргєдєл гаргагч болон холбогдох тєрийн буюу хувийн байгууллага нь єєрсдийн vндэслэл байр сууриа бичгээр илэрхийлсэний дараа буюу хvлээж авснаас 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
42.2.Комиссар нь доорхи тохиолдлуудад єргєдлийг буцааж болно:
а.vндэслэлгvй, зvй зохисгvй, хууль бус гэдэг нь илт мэдэгдэж буй єргєдєл
б.єргєдєл гаргагч єєрийн тєрийн болон хувийн байгууллагын дотоод дахь давж заалдах механизмыг vр ашигтай цаг тухайд нь хэрэглээгvй зэрэг багтана.
42.3. 41-р зvйлд заасан аливаа єргєдєлд тухайн тєрийн буюу хувийн байгууллага 2-р бvлэгт заасан vvргийнхээ дагуу ажилласан эсэхийг хангалттай нотлох ёстой.
42.4.Комиссар нь 1-р заалтын дагуу шийдвэр гаргахдаа:
а.єргєдлийг хэрэгсэхгvй байх
б.тєрийн болон хувийн байгууллагыг 2-р бvлэгт заасан vvргээ биелvvлэх алхам хийхийг шаардах
в.тєрийн байгууллагаас єргєдєл гаргагчид учирсан аливаа хохирлыг нєхєн тєлєхийг шаардах
г.тєрийн байгууллага энэ хуулийн 2-р зvйлд заасан vvргээ маш ноцтойгоор буюу санаатайгаар тасалдуулсан бол торгууль оногдуулах болно.
42.5.Комиссар нь тухайн гомдлын талаар гаргасан шийдвэрээ єргєдєл гаргагч болон холбогдох тєрийн буюу хувийн байгууллагад бичгээр мэдэгдэх бєгєєд давж заалдах эрхийг нь зааж єгнє.

43. Шийдвэрийг шууд хэрэгжvvлэх
43.1.Комиссар нь тєрийн байгууллагад саналаа бичгээр гаргах боломж олгосны эцэст тухайн байгууллага 3-р бvлэгт заасан vvргээ биелvvлээгvй эсэх талаар шийдвэр гаргана.
43.2.Комиссар 1-р дэд заалтын дагуу шийдвэр гаргахдаа тєрийн байгууллага 3-р бvлэгт заасан vvргээ биелvvлэхэд шаардлагатай доорхи арга хэмжээг авахыг шаардаж болно:
а.мэдээлэл хариуцсан ажилтныг томилох
б.зарим мэдээлэл болон зарим тєрлийн мэдээллийг хэвлэн
нийтлэх
в.мэдээллийг хадгалах, ашиглах, устгах, эрх бvхий архивийн байгууллагад /Улсын Архивын газар гэх мэт нэрийг нь оруулах/ шилжvvлэхтэй холбогдсон зарим практикийг єєрчлєх
г.мэдээлийн эрхийн тухай ажилтнууддаа явуулах сургалтыг сайжруулах
д. 21-р зvйлд заасны дагуу тvvнд жил бvр тайлан гаргаж єгч байх
е. 3-р зvйлд заасан vvргээ маш ноцтойгоор буюу санаатайгаар тасалдуулсан бол торгууль оногдуулах
43.3.Комиссар нь тєрийн байгууллагын эсрэг давж заалдах эрхийг нь хамтатган тайлбарласан шийдвэрээ бичгээр гаргана.

44. Комиссарын мєрдєн шалгах эрх
44.1. 42, 43-р зvйлд заасны дагуу шийдвэр гаргахын тулд Комиссар нь мєрдєн шалгах бvрэн эрх, тvvний дотор нотлох баримт гаргаж єгєхийг шаардах, гэрчvvдээс мэдvvлэг авах эрхтэй.
44.2.Комиссар нь 1-р заалтад дурдсан мєрдєн шалгалтын явцад энэ хуулийн vйлчлэх хvрээнд хамрах бvхий л мэдээллийг шаардах эрхтэй бєгєєд, ийм тєрлийн мэдээллийг ямар ч vндэслэлээр Комиссарт єгєхєєс татгалзаж болохгvй.

45. Комиссарын гаргасан шийдвэр, тушаалыг давж заалдах
45.1.Єргєдєл гаргагч, эсвэл холбогдох тєрийн буюу хувийн байгууллага 42, 43-р зvйлд заасны дагуу Комиссарын гаргасан шийдвэр, эсвэл 44-р зvйлийн 1-д заасан тушаалыг бvрэн хянуулахаар 45 хоногийн дотор шvvхэд давж заалдах эрхтэй.
45.2. 42-р зvйлд заасан шийдвэртэй холбоотой аливаа давж заалдах єргєдєлд тухайн тєрийн буюу хувийн байгууллага 2-р бvлэгт заасан vvргийнхээ дагуу ажилласан эсэхийг хангалттай нотлох ёстой.

46. Комиссарын гаргасан шийдвэр, тушаалын заавал биелvvлэх чанар

46.1. 45-р зvйлд заасан давж заалдах эрхийн 45 хоногийн хугацаа єнгєрмєгц, Комиссар нь 42, 43-р зvйлд заасны дагуу гаргасан шийдвэр, эсвэл 44-р зvйлийн 1-д заасны дагуу гаргасан тушаалыг мєрдєхгvй байгаа талаар шvvхэд бичгээр баталж болох ба шvvх энэ нь тvvнийг vл хvндэлсэн хэрэг мєн гэж vзэж болно.

БYЛЭГ VII. "МЭДЭЭЛЭГЧИД"

47.“ Мэдээлэгчид "
47.1.Аливаа хууль, ажил vvргээ зєрчсєнєєс vл хамааран гэмт vйлдэл, эрvvл мэнд, аюулгvй байдал, байгаль орчинд учирч буй ноцтой аюулын талаар мэдээллийг задалсан хувь хvн уг vйлдлийг хийхдээ сайн санааны vvднээс, тухайн мэдээлэл vнэн гэдэгт итгэлтэйгээр хийсэн тохиолдолд хууль, захиргаа, ажил эрхлэлттэй холбоотой аливаа шийтгэл хvлээхгvй.
47.2. 1-р заалтад дурдсан гэмт vйлдэл гэдэгт гэмт хэрэг vйлдэх, хуулиар хvлээсэн vvргээ зєрчих, хууль ёсыг зєрчих, авилгал буюу шударга бус явдалд автах, тєрийн байгууллагын ажлыг ноцтойгоор завхруулах зэргийг багтаан ойлгоно.

БYЛЭГ VIII. ЭРYYГИЙН БОЛОН ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГА

48. Сайн санааны vvднээс мэдээллийг шударгаар задлах
48.1.Ямар ч хvн энэхvv хуульд заасан аливаа эрх мэдэл, vvргээ сайн санааны vvднээс хэрэгжvvлэх, гvйцэтгэхтэй холбоотой хийсэн аливаа vндэслэлтэй vйлдлийнхээ тєлєє иргэний болон эрvvгийн хэрэг, хєдєлмєр эрхлэлтийн аливаа шийтгэл хvлээх ёсгvй.

49. Эрvvгийн зєрчил
49.1.Доорхи зvйлийг санаатайгаар vйлдвэл эрvvгийн зєрчил хэмээн vзнэ:
а.энэхvv хуулийн 2-р бvлэгт заасныг vл мєрдєн аливаа мэдээллийг олж авахад хаалт хийх
б.энэхvv хуулийн 3-р бvлэгт заасны дагуу аливаа тєрийн байгууллага vvргээ хэрэгжvvлэхэд нь хаалт хийх
в.Комиссарын vйл ажиллагаанд тєвєг учруулах
г. хууль ёсны зєшєєрєлгvйгээр мэдээллийг устгах болно.
49.2. 1-р заалтад дурдсан эрvvгийн зєрчил vйлдсэн аливаа этгээдэд /тохирох хэмжээг бичих/ хэмжээний мєнгєн торгууль, буюу/ эсвэл 2 жилээс илvvгvй хугацаагаар хорьж шийтгэнэ.

БYЛЭГ IX. БУСАД ЗYЙЛ

50. Журам
50.1.Сайд, Комиссартай зєвлєлдсєний vндсэн дээр журам гаргаж /тохирох хэвлэлийн нэр/ -д нийтлvvлнэ. Yvнд:
а. 12-р бvлгийн 2-т зааснаас гадна мэдээлэл дамжуулах бусад хэлбэрийн тухай
б. 20-р зvйлд заасан ажилтнуудыг сургах тухай
в. 21-р зvйлд зааснаар Комиссарт гаргаж єгєх тайлан
г. энэхvv хуулиар шаардагдах аливаа тайлбар
д. энэхvv хуульд нєлєєлєх захиргааны болон процедурын аливаа асуудал

51. Тайлбарлах
51.1.Шvvх байгууллагууд энэхvv хуулийн заалтуудыг ойлгомжтой болгох бодит нэмэлт тайлбарыг боловсруулж, мэдээллийн эрх чєлєєг єєрийн vйл ажиллагаагаар єндєр тvвшинд хамгаалах ёстой.

52. Хуулийн богино нэр ба vйлчилж эхлэх хугацаа
52.1.Энэхvv хуулийг Мэдээллийн Эрхийн тухай /оныг бичих/ -ын хууль гэж нэрлэж болно.
52.2.Энэхvv хууль нь /ерєнхийлєгч, ерєнхий сайд, сайд зэрэг тохирох албан тушаалтныг бичих/-ийн тунхагласан єдрєєс буюу эсвэл тунхагласан албан ёсны єдєр байхгvй бол батлагдан гарснаас хойш 6 сарын дараа хvчин тєгєлдєр болно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191752 
 Энэ сард:16083 
 Өнөөдөр:57 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.