Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Мэдээлэл хvртэх (олж авах) тухай хуулийн тєсєл боловсруулах нь -Тєв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага

Орчин vед мэдээллийн эрх чєлєє, ялангуяа тєрийн албан хаагчдаас мэдээлэл олж авах эрхийн тухай асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Сvvлийн таван жилд дээрх эрхийг баталгаажуулах хууль тогтоомж баталж, хэрэгжvvлэх талаар дэлхий даяар дорвитой алхам хийжээ. Yvнд: Фижи, Энэтхэг, Япон, Ємнєд Африк, Тринидад болон Англи зэрэг Европын хэд хэдэн орон хамрагдаж байна. Ингэснээр эдгээр улс хэдэн жилийн ємнєєс ийм хуультай болсон Швед, Америк, Финлянд, Нидерланд, Австрали, Канад зэрэг орны эгнээнд нэгдсэн юм. Мєн засгийн газар хоорондын байгууллагууд энэ асуудалд тvлхvv анхаарал тавих болсон бєгєєд НYБ, Европын Холбоо , Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс илvv vр дvнд хvрсэн байна.
ТУХН-ын орнууд, Тєв болон Зvvн Европын хэд хэдэн орон мэдээллийн эрх чєлєєний тухай хууль гаргажээ. Унгар улс 1992, Латви 1998, Чех 1998, Албани, Гvрж улс 1999 онд ийм хуультай болсон байна. 1992 онд Украйн улс албан ёсны мэдээлэл олж авах талаар " Мэдээллийн тухай " хуульдаа тусгасан хэдий ч энэ нь амьдрал дээр туйлын хязгаарлагдмал байдлаар хэрэгжиж байна. Оросын Холбооны улс "Мэдээлэл, Мэдээлэлжvvлэлт, Мэдээллийг хамгаалах тухай" хуульд албан ёсны мэдээлэл хvртэх боломжийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олгосон байна.

Мєн Болгар, Эстон, Литва, Молдав, Словак зэрэг улс энэ хvрээний хууль тогтоомжид нэмэлт єєрчлєлт оруулах, шинэ хуультай болох талаар янз бvрийн шатанд ярилцаж хэлэлцэж байна. Орос улс мэдээлэл олж авах ерєнхий эрхийн тухай авч vзэж байна.

"19-р зvйл" байгууллагаас Болгар, Молдав, Литва зэрэг орны энэ чиглэлийн хуулийн тєслvvдэд судалгаа хийж, хуулийн тєслийн заалтуудыг сайжруулах зорилго бvхий єргєн хvрээтэй компанит ажил явуулж байна.

Хуулийн харьцуулсан судалгааны vр дvнд " 19-р зvйл " байгууллагаас 1999 онд "Олон нийтийн мэдэх эрх" нэртэй "Мэдээллийн Эрх Чєлєєний Хууль зvйн Зарчмууд’’ хэмээх олон улсын стандарт боловсруулсан юм.

Энэ баримт бичиг нь хууль боловсруулагч болон ийм тєрлийн ажил эрхлэгчдэд мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тєсєл боловсруулах явцад тохиолддог гол бэрхшээл, асуудлыг тодруулан тайлбарлаж, ажлын удирдамж болгох зорилготой юм.

Энэхvv зорилго нь тєсєлд тэр бvр байдаг жижиг єє сэв болгонд анхаарлаа хандуулахын тулд бус харин тохиолддог бэрхшээл, нийтлэг зvйлvvдийг тодотгоход оршиж байгаа юм. Энэ зєвлємж ийм хууль хэлэлцэх, батлах vе шатандаа явж байгаа олон улс оронд тус болно гэдэгт бид найдаж байна.
Хуулиараа албан ёсны мэдээлэл хvртэх (олж авах) эрхийг дээд зэргээр хамгаалсан байх нь туйлын чухал юм. Зарим хvн муу хууль гаргах нь огт хуульгvй байснаас илvv муу vр нєлєєтэй бєгєєд элдэв зєрчил маргаан vvсгэдэг гэж vздэг.

Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль нийгэм нээлттэй, ил тод байх аугаа соёл, єндєр хэм хэмжээ агуулсан байх нь шударга ёсонд нийцнэ. Олон нийтэд vйлчилдэг байгууллага нь нээлттэй байх уламжлалгvй, эсвэл ёс тєдий байдаг улс оронд хэдий муу хуультай ч Засгийн газрыг нээлттэй болгох анхны алхам болж болох юм.

Тєв ба Зvvн Европын зарим орон ардчилсан зарчмын дэвшил бvхий улсуудын хувьд тааруу хууль гаргах нь зохимжгvй бєгєєд энэ нь хєгжлийн зєв зам єєд хєтлєхгvй.

* Тус материал нь "Глоб Интернейшнл" ТББ-аас эрхлэн гаргасан "Сэтгvvлч ба Хууль" Цуврал №03 - "Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє" номонд (УБ, 2001 он) нийтлэгдсэн болно.

"19-р зvйл" байгууллагын судалгаанд хамрагдсан хуулийн тєслvvдийн ихэнх нь засгийн газар, олон нийтэд vйлчилдэг байгууллагуудыг илvv ил тод байлгахад чиглэгдсэн сайн заалтууд агуулсан байна.

Хэдий тийм боловч бидний судалж vзсэн хуулийн бvх тєсєлд мэдээллийн эрх чєлєєний эрхийг vгvйдээ доод тvвшинд ч болов хамгаалахад шаардлагатай нэмэлт, єєрчлєлт хийх нь зvйтэй байна.

Ихэнх тєсєлд зарим тодорхой чиг хандлага дутагдаж байна. Энэ нь тэдгээрийн зарим нь ийм хуулийн тєсєл боловсруулах мэдлэг дутмаг, туршлага хомс, нєгєє хэсэг нь мэдээллийг єргєн хvрээнд нууц хэвээр хадгалах гэсэн хvсэл зэргээс урган гарчээ. Гэхдээ энэ нь хожим хуулийн тєслийг илvv сайжруулахад нэмэр болдог.

Хуулийн тєслvvдээс урган гардаг гол асуудлыг дор дурьдав.

1.Хуулийн бvтэц, зохион байгуулалт
Хуулийн vндсэн бvтэц ядмаг, ойлгомжтой логик дараалал vгvй байгаа нь нийтлэг дутагдал болжээ. Энэ нь тэдгээрийн хязгаар хvрээг ойлгоход хvндрэл учруулж, тайлбар хийхэд тvвэгтэй, зєрчил нээлттэй болгоход хvргэж байна. Жишээ нь: хуульд нууцаас чєлєєлєгдєх мэдээллийг энд тэнд тарааж оруулсан нь чухамхvv алийг нь задруулахыг хориглосон болохыг олж мэдэхэд хvндрэл учруулж байна. " 19-р зvйл " байгууллагын судалгаанд хамрагдсан нэг тєсєлд хязгаарлалтыг ангилсан жагсаалтыг арван єєр хэсэгт оруулсан байна. Yvнтэй нэгэн адилаар мэдээлэл олж авах, эсвэл татгалзсаны учир санал гомдол гаргах журмын талаар хуулийн єєр єєр хэсэгт бvрхэг тусгасан байна. Хуулийг аль болох ойлгомжтой болгохын тулд хоорондоо холбоо бvхий заалтуудыг нэг дор тусгасан нь дээр байдаг. Хуулийн зорилго, vндсэн нэр томъёоны тодорхойлолт, чєлєєлєгдєх мэдээлэл, мэдээлэл олж авах журам, санал гомдол гаргах журам, бусад зvйл зэрэг нь нэгий нь нєгєєгєєс нь ялгаж тодорхой болговол зохих чухал хэсгvvд юм.

2. Тодорхой бус зvйлс, давтагдсан хэллэг
Хуулийн заалтуудын томьёолол ойлгоход бэрх, ач холбогдол муутай болжээ. Шаардлагагvй, тvвэгтэй томьёолол энгийн ойлголтыг ч ойлгомж муутай бvрхэг болгосон байна. Мєн зарим заалт энд тэнд давтагдаж, бусадтайгаа зєрчилдсєн нь харагдаж байна.

Жишээ нь, нэг хуулийн нэг хэсэгт нь мэдээлэл олж авахад аливаа тєлбєр тєлєхгvй гэж заасан хэрнээ єєр нэг газар тєлбєрийн журмыг тусгасан байна. Хэд хэдэн дараалсан заалт нь vнэн чанартаа нэг зvйлийн тухай хэлж байгаа мєртєє тодорхой биш, томьёололын хувьд тєвєгтэй байх зэрэг нийтлэг дутагдал нэлээд байгаа бєгєєд тэдгээрийг ойлгомжтой томьёолж, нэг заалт болгон нэгтгэж болохоор байна.

Тєслийн бvтэц, томьёололын хувьд гэвэл, хэл зvйн vvднээс vгийг єнгєц, чамирхаж хэрэглэсэн байдал харагдаж байна. Энэ нь улсын байгууллагын vйлчилгээний ажилтан, хуульч, олон нийтийн тєлєєлєгч зэрэг хvмvvсийн хуулийг ойлгож хэрэглэх чадварт нєлєєлнє. Хэрэв хуульд засгийн газрыг нээлтэй болгох асуудал ойлгомж муутай, тvвэгтэй байдлаар туссан бол энэ нь албан ёсны мэдээллийн урсгалыг чєлєєтэй болгох, олон нийтэд vйлчилдэг байгууллага нээлттэй байх соёл уламжлал нэвтрvvлэхэд нєлєєлж чадахгvй.

3. Хуулийн зорилго
Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль эхнээсээ л олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах тодорхой зорилготой байх ёстой. Энэ нь олон нийтэд vйлчилдэг байгууллагуудын талаархи мэдээллийг аль болох єргєн хvрээнд нээлттэй болгох, туйлын хязгаарлагдмал нєхцєл байдалд л хаалт тавьж болох зарчимд тулгуурласан байвал зохино.

Олон нийтэд vйлчилдэг байгууллагууд мэдээлэл єгєх vvрэгтэй бєгєєд хvн бvр мэдээлэл хvлээн авах зохих ёсны эрхтэй. Тухайн улс орны аль ч дэвсгэр нутагт амьдарч байгаа хvн бvр ийм эрхээр хангагдана. Энэ эрхээ эдлэхдээ тvvнээс тухайн мэдээллийг олж авах аливаа хvсэл сонирхлоо тайлбарлахыг шаардах ёсгvй. Албан ажилтан мэдээлэл єгєхєєс татгалзаж байгаа шалтгаанаа аль ч шатанд тайлбарлах, тvvнийгээ нотлох vvргийг хvлээнэ. Єєрєєр хэлбэл, албан ажилтан нь тухайн мэдээлэл нууцын ангилалд багтаж буйг нотлох ёстой.
Хуулийн зарим тєсєлд хуулийн зорилгыг ойлгомжтой, яв цав тодорхойлоогvй байна. Албани улсын хуулиас жишээ авахад, мэдээллийн эрхийг хамгаалах заалтыг энгийнээр тодорхойлохын оронд битvv хатуу, хоёрдмол утгатай илэрхийлсэн нь хэрэг дээрээ мэдээллийн эрх чєлєєний хамгаалалтыг бууруулсан ажээ.

Ийм жишээнvvдийг доор дурьдая.

- " Энэ хуулиар олон нийтийн мэдээлэл олж авахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулна." гээд
- Энэ хууль доорхи зvйлийг зохицуулна.
а/ Олон нийтийн албан тушаалтан, байгууллага, иргэдийн хоорондын мэдээлэл олж авах эрхээ эдлэх явц дахь харилцаа,
б/ Єргєн олон нийтэд зориулагдсан мэдээлэл цуглуулах, боловсруулах, хэвлэн нийтлэх, тараах vйл ажиллагаа.

Суурь шинжтэй, нухацтай иймэрхvv тєєрєгдєл бас хэд хэдэн хуулийн тєсєлд ажиглагдсан бєгєєд энэ талаар семинар, хэлэлцvvлгийн vед ч ярилцаж байсныг тэмдэглvvштэй. Дээр дурьдсан зvйл бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн ардчилсан нийгэмд дэх vvрэг, мєн тєрийн ба тєрийн бус гэж заагласан нь тухайн байгууллагын vvргийг бvрхэгдvvлж байгаа хэрэг юм. Нэгэн тєсєлд олон тvмний хэвлэл мэдээллийн хэрэгсэл тvvнчлэн хувийн хэвлэл мэдээллийг хамруулсан бололтой (тэдгээрийг тусгайлан заагаагvй байсан), мэдээллийн эрх чєлєєний журмын дагуу л мэдээллийг задруулах шаардлага тавьсан байна. (Олон нийтэд vйлчилдэг байгууллагын тодорхойлолтыг харна уу)
Єєр нэг тєслийг авч vзэхэд, хуулийг 2 хэсэгт хуваасан байна. Эхний хэсэг нь мэдээллийн эрх чєлєєний талаар, заалтуудыг агуулсан, хоёрдахь нь vнэндээ хэвлэл мэдээллийн тухай хууль байв. Хуулийн зорилгыг тодорхойлсон 1-р зvйлийн "в" хэсэгт " сэтгvvлч, мэдээлэл vйлдвэрлэгч тэдний эздийн эрх, vvргийг зохицуулах " хэмээн заажээ.

Хэдийгээр энэ жишээ туйлширсан боловч мэдээллийн эрх чєлєєний асуудалд хэвлэл мэдээллийн эрх, хариуцлагын тухай асуудлыг ойлгомжтой илэрхийлсэн байна. Суурь агуулгын хувьд ингэж ялгаж салгаж vзэх нь чухал бєгєєд энд дурьдсан нь сайн хэрэг юм.

Албан ёсны мэдээлэл хvртэх (олж авах) эрхийг хєнгєвчлєх журам нь хэвлэл мэдээллийн талаарх тєрийн ерєнхий зохицуулалтаас vндсээрээ єєр юм. Мэдээлэл хvлээн авах зохих ёсны эрх бvхий хvмvvст эрх хэмжээний хvрээнд мэдээлэл тvгээх нь тєр засгийн шууд vvрэг болохыг тогтоож єгсєн байна. Энэ утгаар бол хэвлэл мэдээлэл нь vvргээсээ илvv эрхтэй гэсэн vг юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тєрийн байгууллага бус учир иргэдийн албан ёсны мэдээлэл олж авах эрхийг хэрэгжvvлэх, хангах шууд vvрэг байхгvй бєгєєд vvний хувьд тєр засагтай ижил тэнцvv байх ёсгvй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг мэдээллийн эрх чєлєєний хуультай холбож зохицуулсан заалт оруулах нь зохимжгvй бєгєєд тэдгээрийн суурь ялгааг бvрхэгдvvлэх аюултай. Хэвлэл мэдээлэлд vvрэг ногдуулсанаар тvvний мэдээлэл, санаа бодлын эрх чєлєєг хязгаарлах практик нєлєєтэй. Хэвлэл мэдээлэлд хяналт тавих нь олон улсын эрх зvйтэй зєрчилдєнє. Хэвлэл мэдээллийг хянах тухай vзэл баримтлалыг мэдээлэл хvртэх (олж авах) хуульд шингээхээс аюултай юм vгvй. Харин ингэснээрээ хэвлэл мэдээллийг тєр засагтай эвсэж хамтран ажиллах соёл уламжлал тогтоно. Энэ нь сэтгvvлчийн засгийн газрын " хоточ нохой " байж хараат бусаар ажиллах бус харин мэдээллээ тvгээхэд нь тєр засагт туслах аюул тєрvvлнэ.

4. Yндсэн нэр томъёоны тодорхойлолтын дутагдалтай байдал
Хуулийн тєсєлд нэр томъёоны тодорхойлолтууд нь зохих шаардпага хангаагvй, бvрэн тєгс тусгагдаагvй нийтлэг дутагдал байна. Энэ нь мєн л хуулийг ойлгож хэрэгжvvлэхэд хvндрэл учруулдаг. Yvнд дараахь нэр томъёо орно:
v Хуульд тусгасан мэдээ баримт, мэдээллийн талаар:
" Мэдээлэл "-д тэдгээрийн хадгалагдаж буй хэлбэр /баримт бичиг, соронзон бичлэг, электрон тайлан мэдээ гэх мэт/-ээс vл хамааран олон нийтэд vйлчлэх байгууллагын (бусад байгууллага ч ялгаагvй) бэлтгэсэн тайлан мэдээ баримт, тэдгээрийн эх сурвалж, тvvнчлэн боловсруулсан цаг хугацааг хамруулбал зохино. Мєн хуульд адил шалгуураар нэрийн жагсаалтад оруулсан болон бусад ангилсан бvх мэдээ баримт бичгийг хамруулсан байх шаардлагатай.
Тєсєлд ерєнхийдєє хуульд тусгах мэдээллийн цар хvрээ, мэдээллийн зааг хязгаарыг зохих тvвшинд тодорхойлоогvй байна. Тодорхойлолт эргэлзээтэй, гол тєлєв хэт явцуу байна. Тодорхойлолт єгсєн хэсгvvдэд олон нийтэд vйлчилдэг байгууллагуудын мэдээллийг энгийнээр томьёолон ялгааг нь гаргаж, янз бvрийн нэр томъёо хэрэглэж тодотгож єгсєнгvй. Жишээ нь: нэг тєсєлд " албан ёсны мэдээлэл ", " тєр засгийн байгууллагын мэдээлэл ", " олон нийтийн бусад мэдээлэл " гэсэн нэр томъёог нэг нь нєгєєгєєсєє ямар ялгаатайг нь тайлбарлалгvй оруулжээ.

Бас нэг тєсєлд олон нийтийн vзэл бодлыг бvрэлдvvлэхэд тус болох мэдээллийг " олон нийтийн мэдээлэл " гэнэ хэмээн тодорхойлоод, vvнд гагцхvv олон нийтэд vйлчилдэг байгууллага тєдийгvй аж ахуйн бусад бvх байгууллагын мэдээллийг хамруулан ойлгож болохоор тусгасан байна.
Мєн гагцхvv олон нийтэд vйлчилдэг байгууллагын бус харин мэдээллийн шинж чанар бvхий бvх баримт бичиг нийтэд хvртээмжтэй байх тухай тодорхой тусгаагvй байна. Нэг тєсєлд " тєр засгийн болон орон нутгийн захиргааны байгууллагын албан ёсны тайлан мэдээнд агуулагдаж буй олон нийтийн болон хувийн мэдээлэл "-ийг ил тод болгох талаар дурьдахдаа " мэдээлэл бvртгэгдэх шаардлагагvй, харин санаандгvй гарч явсны улмаас хуулбарлагдсан байж болно " гэсэн санаа агуулсан байх юм. Бас нэг тєслийн мэдээлэл єгєх журмын хэсэгт ил тод болсон мэдээлэл " vнэн зєв, яв цав, бvрэн тєгс " байх ёстой гэжээ. Yvний зэрэгцээ " албан ёсны баримт бичиг бvхий мэдээлэлд " нэвтрэх боломжтой бєгєєд мэдээлэл олж авахыг хvсэгч " албан ёсны баримт бичгийн хуулбарыг " хvлээн авах тухай заажээ. Эдгээр нь нааштай хэдий ч, хэрэв мэдээ баримтыг бvхэлд нь олж авах боломж олдвол мэдээллийг нэг бvрчлэн тоочих шаардлагагvй юм. Цаашилбал, зарим тєсєлд мэдээллийг аливаа шалгуургvйгээр хэсэгчлэн хvртэж болох нєхцєл боломжийг урьдчилан хамруулжээ. Хэрэв мэдээллийн тодорхой хэлбэрт нэвтрэх боломж єгєгдсєн бол тvvний шалгуур, ангилалын журмыг тодорхой нарийвчлан заасан байх ёстой. Энэ нь аливаа шалгуургvйгээр мэдээлэл єгєхєєс татгалзсан албан тушаалтанд зохих vндэслэл болно.

Хоорондын ялгааг нь тайлбарлалгvйгээр ангилсан мэдээллийн тухай янз бvрийн нэр томъёог нэг хуульд хэрэглэх нь тохиолдож байна. Жишээ нь: нэг тєсєлд " тєрийн нууц ", " албаны нууц " гэсэн хоёр нэр томъёог хооронд нь ялгаж ангилалгvй, аль нэгийг нь иш татаж хэрэглэлгvйгээр єєр єєр хэсэгт оруулсан байна.

Олон хуульд бусад хуулиар нууцын ангилалд орсон мэдээлэл єгєхєєс татгалзахыг зєвшєєрсєн байна. Энэ нь Мэдээллийн Эрх Чєлєєний Хууль тогтоомжийг бусад хуулиар боомлихыг зєвшєєрч, зорилгыг нь бvрхэгдvvлдэг учир маргаантай асуудал юм. (доор дурьдсан хувийн нууцын мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийг vзнэ vv)

Хуульд олон нийтэд vйлчилдэг байгууллагын талаар:
Мэдээллийг ил тод болгох зорилгоор олон нийтэд vйлчилдэг байгууллагын тодорхойлолтыг томъёолохдоо ёс тєдий хэлбэрдэлгvйгээр албан ёсны чиг vvргээс нь илvv vйлчилгээнийх нь тєрєл хэлбэрт анхаарах нь зvйтэй. Олон нийтэд vйлчилдэг байгууллагад орон нутгийн захиргааны байгууллагыг оруулан Засгийн газрын бvтцийн бvх тvвшин, салбарын байгууллага, сонгуульт байгууллага, хуулиар эрхийг нь тогтоосон байгууллага, vндэсний vйлдвэрлэл, олон нийтийн корпораци, бие даасан байгууллага (засгийн газраас байгуулагдсан боловч хууль, эрх зvйн хувьд бие даасан), хуулийн байгууллага, олон нийтэд vйлчлэх vvрэг бvхий (зам засах, тємєр зам г.м) хувийн байгууллагууд хамаарна. Байгаль орчин, эрvvл мэнд зэрэг олон нийтийн амин чухал ашиг сонирхолд хохирол учруулах эрсдлийг багасгахуйц мэдээлэлтэй хувийн байгууллагууд мєн єєрсдийгєє vvнд хамруулбал зохино. Засгийн газар хоорондын байгууллагууд ч мэдээллийн эрх чєлєєний дэглэмд хамаатай юм.

"19-р зvйл" байгууллагын судалгаанд хамрагдсан хуулийн тєслvvдэд олон нийтэд vйлчлэх байгууллагын тодорхойлолт нь тvvнд хамаарах байгууллагуудыг зохих ёсоор хамруулж чадаагvй байна. Зарим нэр томъёог " Нийгэм-улс тєрийн байгууллагууд " гэх мэтээр огт тодорхойлолт тодорхой бус оруулсан ч харагдаж байна. Хуульд хамруулсан байгууллагуудад " олон нийтийн хэвлэл мэдээллийн ил тод байдлыг хангах, олон нийтийн мэдээллийг ил тод болгох " гэх мэтээр зvй бус шаардлага тавьсан нь бас нэг бэрхшээл байна. Энэ нь ардчилсан нийгэм дэх мэдээллийн хэрэгслийн vvрэг ролийг илт гажуудуулж байгааг онцгойлж тэмдэглэмээр байна. /дээрх " Хуулийн зорилт "-ыг vз/. Ийм заалтыг тєрєєс санхvvждэг мэдээллийн хэрэгсэлд хvлээн зєвшєєрч болох хэдий ч хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд бол хууль бус юм. Цаашилбал тєрєєс санхvvждэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ийм vvрэг хариуцлагыг ногдуулж буй бол энэ нь нэргvй мэдээллийн эх сурвалжийг хамгаалах хэвлэл мэдээллийн эрхийн талаарх тодорхой заалттай хосолсон байх ёстой.

Бас нэг тєсєлд тухайн хуулийн дагуу тєрийн бус байгууллагуудыг мэдээллээ ил тод болгохыг хvчилсэн байна. Yvнд зарим талаар олон нийтэд vйлчлэх чиг vvрэг хvлээсэн Засгийн газартай холбоотой ТББ-ын тєдийгvй хараат бус ТББ-ыг хамруулсан байна. Энэ нь єргєн тvгсэн хэтрvvлэг бєгєєд нийгэмд туйлын сєрєг нєлєєтэй юм.

Хэн мэдээлэл олж авах эрхтэй вэ?
Хуулийн дагуу албан ёсны мэдээлэл нь тухайн улсын байнгын оршин суугчид буюу иргэд тєдийгvй харъяалал нь асуудалтай байгаа этгээдэд ч нээлттэй байвал зохино. Зєвхєн иргэд, эсвэл байнгын оршин суугчдаар мэдээлэл хvртэх эрх хязгаарлагдвал олон тооны хvн ард нь vлдэх бєгєєд энэ нь харъяалалын асуудлаа шийдвэрлээгvй байгаа улс орнуудын иргэдийн хувьд онцгой хvндрэл учруулах болно.

Ерєнхийдєє " 19-р зvйл " байгууллагын судалгаанд хамрагдсан хуулийн тєслvvдэд эрх хэмжээнийхээ хvрээнд албан ёсны мэдээлэл олж авах тодорхой эрхийг тогтоож єгєєгvй байна. Зарим хууль зєвхєн иргэдийн, зарим нь иргэн, харьяалалгvй хvн, гадаадын байнга оршин суугчдийн эрхийг баталгаажуулсан байна. Нэг хуульд " аливаа этгээд " албан ёсны мэдээлэл олж авах эрхтэй гэсэн журам дэгийг тодорхойлсон хэсэгт зєвхєн " иргэд " гэсэн байх юм. Энэ нь хайнга хандсантай холбоотой байж болох хэдий ч vг vсэг бvхэн нь тайлбар шаарддаг хуулийн баримт бичгийн хувьд зохисгvй алдаа болжээ.

5.Мэдээллийг ил болгохоос татгалзах
Мэдээллийн эрх чєлєєний тухай аливаа хуульд хамгийн тєвєгтэй, маргаантай нэг зvйл бол мэдээллийг ил тод болгохоос татгалзах дэгийн тухай асуудал юм. Олон нийтийн мэдэх эрх болон хууль ёсны бусад ашиг сонирхлын хоорондын тэнцвэрийн дэг боловсруулахдаа ихэд хянамгай авч vзэх нь чухал. Учир нь энэ асуудал бидний судалсан бvх хуулийн тєсєлд хамгийн тулгамдсан зvйлийн нэг болж байсантай холбоотой байж болох юм. Yvний учир шалтгааны талаар дээр дурьдсан билээ. Жишээ нь: Нууц мэдээллийн жагсаалтыг бvлэг болгож, нэг хэсэгт оруулалгvй, хэд хэдэн газар оруулснаас тvvнд тайлбар хийхэд хvндрэл учирдаг.

Мєн томьёололын хувьд бvрхэг тодорхой бус байгаа нь мэдээллийн тусгай ангилалд бус, харин єргєн утгатай ойлголтод хамруулж болохоор болжээ. Энэ нь заалтуудыг илvv єргєн хvрээнд ойлгож тайлбарлахад хvргэж буй тул албан тушаалтнуудад тэдгээрийг хэтрvvлэн ашиглах боломж бий болгодог.

Мэдээллийг нууцлах, хvлээн зєвшєєрч vл болох vндэслэлийг дор дурьдав.
- "ёс зvйн хvлээн зєвшєєрєгдсєн хэм хэмжээтэй" зєрчилдєж байвал;
- "иргэний "хувийн шударга ёс"-д харшилж байвал;
- "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол"-д харшилж байвал;
- хvрээлэн буй орчинд нєлєєлєхєєр бол;
-" нотариатийн мэдээлэл, баримт бичиг " болох нь тогтоогдвол.
Нэг хуульд мэдээллийг хязгаарласан аливаа ангилалгvйгээр зvгээр л бусад хуулиар хязгаарлагдсан албан ёсны аливаа мэдээллийг нууцална гэж заасан байна. Энэ нь мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн анхдагч /доорхи " Мэдээллийн Эрх Чєлєєний Хуулийн анхдагч зvйлийг харна уу/ зарчмыг гажуудуулж, бусад хууль сайн ч бай, муу ч бай мэдээллийн эрх чєлєєний дэгээс дээгvvр vзэхэд хvргэдэг юм.

Yvнээс ч илvv дутагдлууд бас байна. Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн хvчтэй vндсэн шаардлага болох " Олон нийтийн ашиг сонирхол, бодит " хор уршиг "-ийн шалгуурууд дутагдаж байгаа нь тєслvvдийн гол цоорхой, сул тал болж байна. " 19-р зvйл " байгууллагын мэдээллийн эрх чєлєєний зарчмуудын дагуу олон нийтэд vйлчилдэг байгууллага єєрєє хvссэн хvсээгvй бvх мэдээлэл нь нууцаас чєлєєлєгдвєл зохино. Мэдээллийг нууцаас чєлєєлєхєд доорхи гурван талт шалгуурыг хангасан байвал зохино.

1. Задруулж vл болохоор хуульд нэг бvрчлэн заасан мэдээлэлд багтсан байх;
2. Тухайн мэдээллийг задруулвал хуулиар нууцыг нь хамгаалсан ашиг сонирхолд бодит хор уршиг учруулж болох;
3. Тэрхvv ашиг сонирхолд учруулах хор уршиг нь мэдээлэл хvртэгч олон нийтийн ашиг сонирхлоос дээгvvр байж болно. Энэ нь мэдээллийг задруулбал нь хууль ёсны зорилгод хор уршиг учруулахуйц байсан хэдий ч ил тод болгосны vр ашиг нь тvvнээс илvv бол мэдээллийг ил тод болгож болно гэсэн vг юм.

Хуулийн тєсєл нь олон нийтийн ашиг сонирхлын шалгуурыг хангасан ч олон нийтийн ашиг сонирхол бvхий мэдээллийг зохих шаардлагатай тvвшинд хамгаалж чадаагvй бол сулхан болдог. Жишээ нь: нэг тєсєлд хязгаарлах мэдээллийн жагсаалтын тєгсгєлд " Гэсэн хэдий ч vvнийг олон нийтийн мэдээлэх хvртэх ашиг сонирхолтой нягт тэнцвэржvvлсэн байх ёстой " гэсэн єгvvлбэр нэмжээ. Ийнхvv хvч нэмэгдvvлсэн, эсвэл утга санаа агуулсан ухагдахууны хувьд гэвэл эрх хэмжээний талаарх тусгай заалтыг томъёолж оруулах ёстой бєгєєд vvнийгээ дээр дурьдсан 3 талт шалгуурын vндсэн дээр тодорхой ойлгомжтой болговол зохино.

Олон нийтийн ашиг сонирхлыг хангасан хэдий ч тэр нь хvчгvй, бvх мэдээллийг хvртэх боломжгvй байгаа жишээ ч байна. Тєрийн, албаны, арилжааны, эсвэл банкны нууц зэрэг мэдээллийн зарим ангилал олон нийтийн ашиг сонирхлын шалгуурд vл нийцэх давхар хориг болж байна. Yндэсний аюулгvй байдал, батлан хамгаалах, гадаад бодлого, газар нутгийн бvрэн бvтэн байдал, нийгмийн хэв журам, мєнгєний бодлогын зэрэг бусад хэлбэрийн мэдээлэл нь олон нийтийн ашиг сонирхлын шалгуурын дагуу харьцангуй байдалд нууцлагддаг.

6. Мэдээллийн эрх чєлєєний хуулийн анхдагч зарчим
Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль нь эрх зvйн энэ салбарт гол эх сурвалж болдгийн хувьд бусад хууль тогтоомжид энэ хуульд зааснаас єєр хэлбэрийн, олон тооны хязгаарлалтын журмыг тусгах боломж олгохгvй байвал зохино. Зарим тохиолдолд хуулийн тєслvvдэд мэдээлэл vл задруулах янз бvрийн дэг журмыг бусад хуулиар зохицуулах боломж олгосон байгаа бєгєєд тэдгээр нь мэдээллийн эрх чєлєєний тухай хуулиас давуу vйлчлэхээр байгаа нь харагдаж байна. Энэ нь хуулийн зорилгыг ноцтой бууруулж, бvхэлдээ мэдээллийн эрх чєлєєний дэгийн утгыг алдагдуулахад хvргэж байна. Нууцаас чєлєєлєгдєх мэдээллийн дэгийг хуулийн тєсєлд албан ёсны бvх нууц мэдээллийн бvхий л ангилалыг хамруулж, бусад хууль тогтоомжид тэдгээрийг vл задруулах, мэдээллийг хязгаарлах заалт оруулахыг vл зєвшєєрвєл зохино.

Мєн мэдээллийн эрх чєлєєний хуулийг тєгс хэрэгжvvлэхийн тулд нууцын хууль зэрэг бусад хууль тогтоомжтой нарийн уялдуулах нь зvйтэй. Энэ явцад мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн зарчмуудад тулгуурлах нь зvйтэй. Энэ шаардлага хуулийн тєслvvдэд цоорхой vлдсэнийг тэмдэглvvштэй.

7. Мэдээлэл олж авах дэг журам
Олон нийтийн зvгээс мэдээлэл хvсэх vндсэн дэг журам хуульд зохих ёсоор тусгагдсан байх хэрэгтэй. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль болон Yндсэн хуульд заасан эрхийн хамгаалалт хоёрын vндсэн ялгаа гэвэл хожим эрхээ эдлэх механизмыг хангаж буйд оршино. Хvсэлт тавих журмын заалтууд дутуу байх нь олон нийтэд vйлчилдэг байгууллагуудад хvссэнээ чєлєєтэй хийх боломж олгож, хуулийг бvхэлд нь ноцтой сулруулахад хvргэнэ.

Хуулийн тєслvvдэд тусгасан мэдээлэл авах хугацаа нь ерєнхийдєє харьцангуй богино, ихэвчлэн 4-15 хоногийн дотор /нэг хуульд хугацааг З0 хvртэл хоног гэж заасан бєгєєд хэд хэдэн шалтгаанаар сунгаж болно/ гэсэн байна. Шинэ Зеланд, АНУ, Канад, Австралийн мэдээллийн эрх чєлєєний хууль, Их Британийн мэдээллийн эрх чєлєєний хуулийн тєсєл 1-д заасан хугацаа тохиромжтой юм.
Хэдийгээр шинэлэг бус ч гэлээ хуулиудад2 олон нийтэд vйлчилдэг байгууллагын гуравдагч талаас мэдээлэл хайх, тухайлбал мэдээллээс иш татах, мэдээлэл олж авах зєвшєєрлийн талаар тусгасан байна. Энэ нь албаны мэдээлэл олж авах эрхийг зvй бусаар хязгаарлаж, хуулийн зорилгыг сулруулж буй хэрэг юм. Мэдээллийг нууцлах талаар хангалттай шалтгаантай бол энэ нь зєвшєєрєгдсєн жагсаалтад багтах тул хєндлєнгийн этгээдтэй зєвлєлдєх шаардлагагvй юм.

Мэдээлэл авах тєлбєрийн талаар ерєнхийдєє нарийвчлан заадаггvй. Тухайн хvсэлт шаардлагад нийцээгvй єндєр тєлбєр тогтоохгvйн vvднээс хуульд зєвхєн тєлбєрийн доод, боломжийн хэмжээг тусгасан заалт байх нь ашигтай байдаг.

8. Давж заалдах журам
Тєслvvдэд мэдээллийг ил болгохоос татгалзсаны эсрэг давж заалдах журам " 19-р зvйл " байгууллагын мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн зарчмыг хангаж чадаагvй, ерєнхийдєє сулавтар байна.

Давж заалдах журмыг 3 хэлбэрээр тогтоож болно. Энэ нь дотооддоо давж заалдах буюу тухайн олон нийтэд vйлчилдэг байгууллагын дээд шатны эрх мэдэл бvхий хvнд гомдол гаргах, Омбудсмен, Хvний Эрхийн Комисс зэрэг хараат бус захиргааны байгууллагад хандаж давж заалдах хувь хvний эрх, хувь хvн, олон нийтэд vйлчилдэг байгууллага хоёр захиргааны шийдвэрийн эсрэг шvvхээс ємнє давж заалдах журам юм.

2 дахь хэлбэр болох хараат бус байгууллагын талаар хуульд ерєнхийдєє тусгаагvй байна. Энэ байгууллага нь мэдээллийн эрх чєлєєний хуулийн нэг чухал элемент юм. Иймэрхvv журам нь иргэдэд шvvхэд давж заалдахтай холбогдсон зардал, цаг алдалтыг тойрох, хууль эрх зvйн ээдрээтэй маргаангvйгээр олон нийтэд vйлчилдэг байгууллагын шийдвэрийг єєрчлєх боломж олддог.

9. Нийтлэг хийдэл-Хамгаалалт
Энэ нь албан ёсны мэдээллийн эрх чєлєєний хуулийн хэрэгжилтийг сайжруулахтай холбогдсон олон асуудал, журам, механизм байдаг. Эдгээр нь нийтдээ тєслvvдэд тусгагдаагvй байна. Тэдгээр нь

а/Тодорхой тєрлийн мэдээллийг зайлшгvй хэвлэн нийтлэх vvрэг
Мэдээллийн эрх чєлєє нь гагцхvv олон нийтэд vйлчилдэг байгууллагаас мэдээлэл хvссэн хvсэлтийг хангах бус, мєн олон нийтийн ашиг сонирхол бvхий чухал ач холбогдолтой баримт бичгийг хэвлэн нийтлэх, тvгээх, тараахтай холбоотой юм. Энд зєвхєн эх сурвалжид тулгуурласан, учир шалтгаантай хязгаарлалт, хvчин чадлын тухай л яриа байж болно. Зарим vед Засгийн газар олон нийтийн санал хvсэлт, мэдээлэл олж авахтай холбоотой тєгс систем бий болгох, vйл ажиллгаа явуулах нь vнэ єндєртэй, хєрєнгийн эх vvсвэр хангалтгvй хэмээн эсэргvvцдэг. Олон нийтэд зориулсан єргєн цар хvрээ бvхий материаллаг бааз бий болбол энэ нь Засгийн газрын ачааллыг хєнгєлж, олон нийт аяндаа мэдээллээр хангагдан яваандаа эх vvсвэртэй холбоотой бэрхшээл ч арилна.

б/Мэдээллийг vл устгах, тvvнийг зохих ёсоор хадгалах vvрэг
Мэдээ баримт, материалын жинхэнэ тєрх бvрэн бvтэн байдлыг хамгаалахын тулд хуулиар мэдээлэл олж авахад хориг саад тавих, мэдээ баримтыг санаатайгаар устгахыг гэмт хэрэг гэж vзэх, олон нийтэд vйлчилдэг байгууллагад зориулан тэдгээрийн хадгалах, хамгаалахтай холбоотой доод тvвшний стандарт тогтоох нь зvйтэй.

в/Дэмжлэг vзvvлэх, боловсрол олгох vйл ажиллагаа
Мэдээллийн эрх чєлєєний хуультай улс орнуудын туршлагаас харахад нэг нууцаас нэг ил тод байдалд хvрэх иргэний нийгмийн vйлчилгээний соёлын шинэчлэл нь 10, тvvнээс илvv олон жилийн хугацаанд єрнєх удаан vйл явц байдаг ажээ. Ийм учраас хуульд Засгийн газар доторх нууцын уламжлал соёлыг халах олон механизмыг хангаж єгвєл зохино. Энэ нь ялангуяа олон жилийн турш коммунист дэглэмд байсан Засгийн газрын нууцын уламжлалтай улс оронд нэн чухал асуудал юм. Иймд хууль:

- Мэдээлэл хvртэх эрхийн талаарх мэдээлэл тvгээх эрх, олон нийтэд боловсрол олгох идэвхтэй компанит ажил зохион байгуулах тухай заалт оруулах нь зvйтэй.
- Мэдээллийн эрх чєлєєний хууль тогтоомжийн хvрээ хязгаар, ач холбогдол, мэдээллийг ил болгох журам, мэдээ баримтыг арчлан тордох, тэдгээрт нэвтрэх талаар албан хаагчдад сургалт явуулах гэх мэтээр Засгийн газрын нууцын уламжлал соёлыг шинэчлэх механизмуудыг тусгавал зохино.

г/ Мэдээлэгчийг хамгаалах
Хувь хvмvvс нь гэмт хэрэг, халдлага, хуулийн хариуцлага хvлээлгэх явдал хэрэгжихгvй байгаа, авилга, ёс суртахуунгvй байдал, шvvх, олон нийтэд vйлчилдэг байгууллагын удирдлагын буруутай vйл ажиллагааны тухай зэрэг хууль эрх зvй, захиргаа, ажил эрхлэлттэй холбогдолтой vйлдлийг мэдээлж, ил гаргахдаа хуулийн хамгаалалтад байх ёстой. Yvнд мєн хувь хvний (санаатай, санамсаргvй) буруутай vйлдлийн улмаас хvмvvсийн аюулгvй байдал, эрvvл мэнд, хvрээлэн буй орчинд ноцтой аюул учуулсан тухай мэдээлэл багтана.

Мэдээлэгч аливаа буруутай vйл ажиллагааны талаар vнэн зєв, нотолгоотой мэдээлэл єгч, чин шударга, vндэслэлтэй итгэлтэй хандсан бол хуулиар удаан хугацаанд хамгаалуулах нь зvйтэй.

Зарим орон мэдээллийг тодорхой хувь хvн, хяналтын байгууллагад илчлэх шаардлага тавьж, ийм нєхцєлтэйгєєр мэдээлэгчийг хамгаалалтад авдаг байна. Yvнийг ерєнхийд нь хvлээн зєвшєєрєхийн сацуу олон нийтийн ашиг сонирхлын шаардлага хангахуйц мэдээллийг бусад хvмvvс, хэвлэл мэдээлэлд єгсєн vед хамгаалалт хийх нь зvйтэй.

д/ Нээлттэй хуралдаан
Мэдээллийн эрх чєлєєнд Засгийн газар ард олны нэрийн ємнєєс юу хийж буйг олж мэдэх эрх, шийдвэр гаргах явцад оролцох эрх багтана. Yvнд vндэсний, орон нутгийн засаг захиргааны байгууллага, тєлєвлєлтийн хороод, боловсролын салбарын эрх мэдэлтэн, олон нийтийн vйлдвэрлэл хєгжлийн агентлаг, олон нийтэд vйлчилдэг бусад адил тєстэй байгууллагын албан ёсны хурал хуралдаан орно. Хуралдаан нь зєвхєн тогтоосон журмын дагуу хаалттай явагдах бєгєєд энэ нь зохих vндэслэл, шалтгаантай байвал зохино. Хуралдааныг хаалттай явуулах шийдвэр нь єєрєє олон нийтэд нээлттэй байх ёсой. Хуульд олон нийтэд vйлчилдэг байгууллагын хуралдаан нээлттэй байх, хуралдаанд байлцахыг зєвшєєрсєн зохих мэдэгдлийг урьдчилан олгох, хуралдааныг бvрэн, эсвэл хэсэгчлэн хаалттай явуулах зэргийг заасан байвал зохино.

10. Дvгнэлт
Ардчиллыг бэхжvvлэхэд мэдээллийн эрх чєлєє хамгийн чухал vvрэг гvйцэтгэнэ. Олон нийтэд vйлчилдэг байгууллагын мэдээлэл бол улс тєрч, албан тушаалтнуудын тусын тулд бус харин олон нийтийн ашиг сонирхолд зориулагдсан юм. Мэдээллийг нууцлах чухал шаардлага vндэслэл байсан ч тvvнийг хvн бvр олж авах, хvртэх боломжтой байх нь зvйтэй. Хамгийн чухал нь, мэдээллийн эрх чєлєє бол хариуцлага хvлээх чадвартай, ил тод Засгийн газрын нэг гол бvрэлдэхvvн хэсэг юм.

Энэ нь иргэдэд Засгийн газрын явуулж байгаа vйл ажиллагаа, авилгыг илрvvлэх, удирдлагын алдаатай ажлыг харах боломж олгоход голлох vvрэг гvйцэтгэнэ. Засгийн газар нээлттэй байх нь сонгогчид сонгуульт албан тушаалтныхаа vйл ажиллагааг vнэлж дvгнэхэд зайлшгvй шаардлагатай. Мєн шинэ бодлогын эсрэг тухай бvр эсэргvvцлээ илэрхийлэх жишээгээр ард иргэдэд єєрийн ардчилсан эрхийг vр єгєєжтэй эдлэхэд ч чухал билээ.

Улс орнуудад хууль тогтоомжоор дамжуулан мэдээллийн эрх чєлєєний эрхийг хангах талаар бодитой алхам хийх vvрэг хариуцлагыг тєр єєрєє хvлээх нь нэмэгдэж байна. Yндсэн хуулийн заалтаар мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулж байгаа нь ард нийт єєрийн хvсэлтээр эрх мэдэлтнvvдийг сонгодог, ардчилсан vйл явцын хэвийн бєгєєд зохих хэм хэмжээ гэж vзэх улс тєрийн соёлыг эрхэмлэх эрмэлзлэл юм.

Мэдээлэл хvртэх хууль тогтоомж Yндсэн хуулийн заалтыг илvv баталгаажуулдаг. Ийм хууль vгvй бол чухамхvv яагаад мэдээллээ нууцалж буй vндэслэлээ Засгийн газар тодруулах шаардлагатай болно. Энэ нь эргээд єєрєє хариуцлага ноогдуулж буй хэрэг юм. Тєв болон Зvvн Европ, ТУХН-ийн орнууд мэдээллийн эрх чєлєєний хууль зvйн зохицуулалттай болох талаар ач холбогдол бvхий алхам хийж байна Иймд vvнийг бvх талаар талархан дэмжvvштэй юм. Мэдээлэл хvртэх суут эрхийг хамгаалах сайн хуулийн тєсєл боловсруулах нь туйлын чухал бєгєєд vvний тулд тєрийн бус байгууллагууд, хууль боловсруулагч, хууль тогтоогчтой хамтран ажиллах нь тулгамдсан vйлс юм.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191750 
 Энэ сард:16081 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.