Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

ЙОХАННЕСБУРГИЙН ЗАРЧМУУД

YНДЭСНИЙ АЮУЛГYЙ БАЙДАЛ, YЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ, МЭДЭЭЛЛИЙН ХYРТЭЭМЖ

1996 оны 11-р сар  Дугаар 3

Энэ баримт бичгийг анх 1995 оны 10-р сард “19-р зvйл” байгууллага, Хэвлэлийн хяналтын эсрэг олон улсын тєвєєс зохион байгуулсан зєвлєлгєєний дараа Йоханнесбург дахь Витвотерсрэндын Их сургуулийн Салбар эрх зvйн тєвтэй хамтран хэвлэв.

ОРШИЛ

УДИРТГАЛ

I. ЕРЄНХИЙ ЗАРЧМУУД
1-р Зарчим: Үзэл бодлын эрх чөлөө, түүнийг илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө
1.1-р Зарчим: Хуульд заасан
1.2 Зарчим: Үндэсний аюулгүй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалах нь
1.3 Зарчим: Ардчилсан нийгэмд шаардлагатай
2-р Зарчим: Үндэсний аюулгүй байдлын хууль ёсны сонирхол
3-р Зарчим: Онц байдал
4-р Зарчим: Ялгаварлан гадуурхахыг хориглох

II YЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ХЯЗГААРЛАЛТУУД
5-р Зарчим: Үзэл бодлыг хамгаалах нь
6-р Зарчим. Үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүйгээр үзэл бодлоо илэрхийлэх
7-р Зарчим: Үзэл бодлоо илэрхийлэхийг хамгаалах нь
8-р Зарчим: Үйл ажиллагаа нээлттэй байх нь дангаараа үндэсний аюулгүй байдалд аюул учруулах
9-р Зарчим: Үндэсний цөөнхийн буюу бусад хэл ашиглах
10-р Зарчим: Гуравдагч этгээдээс үзэл бодлоо илэрхийлэхэд хууль бусаар хөндлөнгөөс оролцох

III МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄГ ХЯЗГААРЛАХ
11-р Зарчим. Мэдээлэл авах эрхийн ерөнхий зарчим
12-р Зарчим: Аюулгүй байдлын шалтгаанаар үл хамаарахыг тохиолдлын нарийн хүрээтэй тодорхойлох
13-р Зарчим: Ил болгох олон нийтийн сонирхол
14-р Зарчим: Мэдээлэл өгөхөөс татгалзсаныг бие даан авч үзэх эрх
15-р Зарчим: Нууц мэдээллийг ил болгох ерөнхий дүрэм
16-р Зарчим: Төрийн албанаас олж авсан мэдээлэл
17-р Зарчим: Олон нийтийн хүрээний мэдээлэл
18-р Зарчим: Сэтгүүлчийн эх сурвалжийг хамгаалах  
19-р Зарчим: Хориотой газруудад нэвтрэх
20-р Зарчим: Хуулиар хамгаалах ерөнхий журам
21-р Зарчим: Зөрчигдсөн эрхийг сэргээх хэрэгслүүд
22-р Зарчим: Хараат бус шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлэх эрх
23-р Зарчим: Урьдчилсан хяналт
24-р Зарчим: Тохироогүй шийтгэл
25-р Зарчим: Эдгээр зарчим, бусад жишгийн хоорондын холбоо

ОРШИЛ
Эдгээр Зарчмуудыг 1995 оны 10-р сард “ 19-р зvйл ” байгууллага, Хэвлэлийн цагдан хяналтын эсрэг олон улсын тєв (International Centre against Censorship) олон улсын эрх зvй, vндэсний аюулгvй байдал, хvний эрхийн мэргэжилтнvvдээс Йоханнесбург дахь Витвотерсрэндын Их сургуулийн Салбар эрх зvйн тєвтэй хамтран батлав.

Зарчмуудыг олон улсын ба бvс нутгийн эрх зvй, хvний эрхийг хамгаалах жишиг, vvсч байгаа тєрийн практик (дотоодын шvvхийн шийдвэрvvдэд тусгагдсан зэрэг), олон улсын хамтын нийгэмлэгээс хvлээн зєвшєєрсєн ерєнхий зарчмуудад vндэслэв.

Эдгээр Зарчмууд нь Иргэний ба улс тєрийн эрхийн тухай олон улсын пактын хязгаарлалт, хэсэгчлэн хvчингvй болгосон заалтын Сиракузын Зарчмууд, Онц байдлын vе дэх хvний эрхийн Парисын хэм хэмжээний наад захын жишиг vргэлжлэн vйлчлэхийг тэмдэглэж байна.

УДИРТГАЛ
Энэхvv Зарчмуудыг боловсруулахад оролцогчид:

Нэгдсэн vндэстний байгууллагын Дvрэмд тунхагласан зарчимд зааснаар хvн тєрєлхтєний бvх гишvvний угаас заяасан нэр тєр, тэгш бєгєєд салшгvй эрхийг хvлээн зєвшєєрєх нь эрх чєлєє, дэлхийн энх тайвны vндэс болохыг ХАРГАЛЗАН,

Хvмvvс дарангуйлал, дарлалын эсрэг эцсийн арга хэмжээ болгож бослого гаргахгvй бол хvний эрхийг хуулиар хамгаалах ёстой гэдэгт ИТГЭЛТЭЙ БАЙЖ,

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєє нь ардчилсан нийгэмд амин чухал, тvvний хєгжил дэвшил, сайн сайхан, тvvнчлэн хvний бусад эрх, vндсэн эрх чєлєєг эдлэхэд зайлшгvй шаардлагатайг ДАХИН БАТАЛЖ,

Хvний эрхийн тvгээмэл тунхаглал, Иргэний ба улс тєрийн эрхийн тухай олон улсын пакт, Хvvхдийн эрхийн тухай НYБ-ын конвенци, Шvvхийн хараат бус байдлын vндсэн зарчмууд, Хvний ба ард тvмнvvдийн эрхийн тухай Африкийн дvрэм, Хvний эрхийн тухай Америкийн конвенци, Хvний эрхийн тухай Европын конвенцийн холбогдох заалтыг ХАРГАЛЗАН,

Хvний эрхийн болон vндсэн эрх чєлєєний ихэнхи хамгийн ноцтой зєрчлийг засгийн газрууд vндэсний аюулгvй байдлыг хамгаалах шаардлагаар зєвтгєдгийг ТОДОРХОЙ МЭДЭЖ,

Ард тvмэн єєрийн засгийн газрын vйл ажиллагааг хянаж ардчилсан нийгэмд бvрэн оролцох бололцоотой байгаа бол тэд засгийн газрын мэдэлд байгаа мэдээлэлтэй танилцах заавал бололцоотой байх ёстойг САНАН,

Засгийн газруудыг vндэсний аюулгvй байдлаар шалтаглан эдгээр эрх чєлєєг эдлэх явдлыг vндэслэлгvйгээр хязгаарлуулахгvй байхын тулд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєєнд vндэсний аюулгvй байдлын сонирхлын vvднээс тавьж болох хязгаарлалтын хvрээ бага байх ёстойг хvлээн зєвшєєрєх явдлыг дэмжихийг ХYСЧ,

Эдгээр эрх чєлєєг эрх зvйн хэрэгслээр, нарийн боловсруулсан, хууль дээдлэх зарчмын байвал зохих шаардлагыг хангасан хуулиудаар хамгаалах шаардлагатайг ХYЛЭЭН ЗЄВШЄЄРЧ,

Эдгээр эрх чєлєєг хараат бус шvvхээр хамгаалах шаардлагатайг ТЭМДЭГЛЭН,

Дараахь Зарчмуудыг БАТАЛЖ, vндэсний, бvс нутгийн ба олон улсын тvвшинд зохих байгууллагуудад эдгээрийг єргєн тараах, зєвшєєрєх, хэрэгжvvлэх явдлыг дэмжих арга хэмжээ авахыг зєвлєж байна.

I. ЕРЄНХИЙ ЗАРЧМУУД

1-р Зарчим: vзэл бодлын эрх чєлєє, тvvнийг илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєє

(а) Хvн бvр vзэл бодлоо хєндлєнгийн оролцоогvй илэрхийлэх эрхтэй.
(б) Хvн бvр vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, vvнд тєрєл бvрийн мэдээлэл, санааг амаар болон бичгээр, хил хязгаар харгалзахгvйгээр урлагийн буюу єєрийн сонгон авсан бусад хэлбэрээр хvлээж авах, бусадтай хуваалцах эрхтэй.
(в) Энэ зvйлийн (б)-д заасан эрхийг эдлvvлэхийг олон улсын эрх зvйгээр тогтоосон тодорхой vндэслэлээр, тvvний дотор vндэсний аюулгvй байдлыг хамгаалах vндэслэлээр хязгаарлаж болно.
(г) засгийн газар, хязгаарлалтыг хуулиар тогтоосон бєгєєд тэр нь ардчилсан нийгэмд vндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалахад шаардлагатай гэдгийг нотолж чадсанаас бусад тохиолдолд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєнд vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар хязгаарлалт тогтоож болохгvй. Хязгаарлалт vндэслэлтэй болохыг нотлох vvргийг засгийн газар хvлээнэ.

1.1-р Зарчим: Хуульд заасан байх
(а) vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєний хязгаарлалт бvрийг хуулиар тогтоосон байвал зохино. Хууль нь олж танилцах боломжтой, бvрхэг бус, нарийн, хувь хvн тодорхой аль нэг vйлдлийг хууль бус болохыг урьдаас мэдэх боломжтойгоор бичигдсэн байвал зохино.
(б)Хуульд эрх хэмжээг хэтрvvлэхийн эсрэг зохих хамгаалалт, vvний дотор хязгаарлалт vндэслэлтэй эсэхийг хараат бус шvvх буюу трибуналаар хянаж байх тухай заасан байвал зохино.

1.2 Зарчим: Yндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалах нь
Yндэсний аюулгvй байдлын vvднээс засгийн газраас зєвтгєх гэж буй vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєний аливаа хязгаарлалт нь vндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалах жинхэнэ зорилго, нотлохуйц vр дvнтэй байх ёстой.

1.3 Зарчим: Ардчилсан нийгэмд шаардлагатай
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєний хязгаарлалт нь vндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалахад шаардлагатай болохыг тогтоохын тулд засгийн газар дор дурдсаныг нотлох ёстой:
а) тухайн асуудлаар мэдээлэл илэрхийлэх нь vндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхолд ноцтой аюул учруулж байгаа;
б) тогтоосон хязгаарлалт нь уг сонирхлыг хамгаалахад байж болох хамгийн наад захын арга хэмжээ мєн;
в) хязгаарлалт нь ардчилсан зарчимд нийцэж байгаа.

2-р Зарчим: Yндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхол
а) Зєвтгєх гэж буй vндэсний аюулгvй байдлын сонирхол нь тvvний жинхэнэ зорилго буюу нотолж болохуйц vр дvн нь vндэсний аюулгvй байдалтай холбоогvй, жишээлбэл, засгийн газрыг эвгvй байдалд орох буюу буруу vйл ажиллагааг нийтэд илэрхий болохоос хамгаалах, тvvний тєрийн байгууллагуудын ажиллагааны тухай мэдээллийг нуух, эсхvл тодорхой нэгэн vзэл суртлыг нуух, эсхvл хувь хvний дургvйцлыг дарахад чиглэгдсэн байвал хууль ёсны бус байна.

3-р Зарчим: Онц байдал
Албан ёсоор, хууль ёсоор дотоодын ба олон улсын эрх зvйн дагуу тунхагласан улсын оршин тогтноход аюул учруулж буй нийтийн онц байдлын vед тєр vзэл бодлоо илэрхийлэх буюу мэдээллийн эрх чєлєєг хязгаарлаж болох боловч зєвхєн тухайн нєхцєл байдалд шаардлагатай хэмжээнд, олон улсын эрх зvйн дагуу засгийн газрын хvлээсэн бусад vvрэгт нийцсэн нєхцєл, хугацаагаар тийнхvv хязгаарлаж болно.

4-р Зарчим: Ялгаварлан гадуурхахыг хориглох
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє буюу мэдээллийн эрх чєлєєг ямар ч тохиолдолд, тvvний дотор vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар хязгаарласан нь арьсны єнгє, эрэгтэй, эмэгтэй, хэл, шашин шvтлэг, улс тєрийн буюу бусад vзэл бодол, vндэс угсаа, нийгмийн гарал, яс vндэс, бусад байдлаар ялгаварлан гадуурхахтай холбоотой байж болохгvй.

II YЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ХЯЗГААРЛАЛТУУД

5-р Зарчим: Yзэл бодлыг хамгаалах нь
Хэнийг ч болов тvvний vзэл бодол, итгэл vнэмшлийнх нь тєлєє хориглох, эрхийг нь хязгаарлах буюу шийтгэж vл болно.

6-р Зарчим. Yндэсний аюулгvй байдалд аюул учруулж болзошгvйгээр vзэл бодлоо илэрхийлэх
15, 16-р Зарчимд нийцvvлэн vзэл бодлоо илэрхийлэхийг зєвхєн засгийн газар дор дурдсан байдлыг нотолж чадсан тохиолдолд vндэсний аюулгvй байдалд аюул учруулж болзошгvй гэж шийтгэж болно:
а) зайлуулах боломжгvй хvчирхийлэл єдєєх зорилготой;
б) тийм хvчирхийлэл єдєєх магадлалтай;
в) vзэл бодлоо илэрхийлсэн, тийм хvчирхийлэл гарч болох магадлалын хооронд шууд холбоо байгаа.

7-р Зарчим: Yзэл бодлоо илэрхийлэхийг хамгаалах нь
а)15, 16-р Зарчимд нийцvvлэн vзэл бодлоо тайван байдлаар илэрхийлснийг vндэсний аюулгvй байдалд аюул учруулж байна гэж vзэх, аливаа хориглол, шийтгэл хvлээлгэж болохгvй. Yндэсний аюулгvй байдалд аюул учруулахгvйгээр vзэл бодлоо илэрхийлэх гэж дор дурдсаныг хэлэх бєгєєд vvгээр хязгаарлахгvй:
(i) засгийн газрын бодлогыг буюу засгийн газрыг єєрийг нь хvчирхийллийн бус аргаар єєрчлєхийг дэмждэг;
(ii) тухайн орон, тєр, тvvний бэлгэдэл, засгийн газар, тvvний байгууллага, тєрийн албан тушаалтнуудыг шvvмжилсэн, доромжилсон;
(iii) цэргийн алба буюу цэргийн vvрэг, тодорхой нэгэн зєрчилдєєнийг vл зєвшєєрсєн буюу зєвшєєрснийг дэмжсэн, эсхvл улс хоорондын зєрчлийг зохицуулахад хvч хэрэглэх, тийнхvv хvч хэрэглэхээр заналхийлэх;
(iv) олон улсын хvний эрхийн буюу олон улсын хvмvvнлэгийн эрх зvйн жишгийг зєрчсєн гэх тухай мэдээлэл дамжуулахад чиглэсэн.
б) Хэнийг ч болов шvvмжлэл нь зайлуулах боломжгvй хvчирхийлэл єдєєх зорилготой байгаагvй бол тухайн улс, тєр, тvvний бэлгэдэл, засгийн газар, тvvний байгууллага, тєрийн албан тушаалтнуудыг шvvмжилсэн, доромжилсны нь тєлєє шийтгэж vл болно.

8-р Зарчим. Yйл ажиллагаа нээлттэй байх нь дангаараа vндэсний аюулгvй байдалд аюул учруулах
Yзэл бодлоо илэрхийлснийг засгийн газраас дан ганцхан vндэсний аюулгvй байдал буюу тvvнтэй холбоотой сонирхолд аюул учруулж байгаа гэж vзсэн байгууллагаас гаргасан буюу тийм байгууллагын тухай гэдгээр хориглож, шийтгэж vл болно.

9-р Зарчим. Yндэстний цєєнхийн буюу бусад хэл ашиглах
Yзэл бодлоо бичгээр буюу амаар илэрхийлсэн алиныг ч тодорхой хэл дээр, ялангуяа vндэстний цєєнхийн хэл дээр хийгдсэн гэдгээр хориглож vл болно.

10-р Зарчим. Гуравдагч этгээдээс vзэл бодлоо илэрхийлэхэд хууль бусаар хєндлєнгєєс оролцох
Засгийн газрууд, бvлэг буюу хувь хvн бусдыг vзэл бодлоо тайвнаар илэрхийлэхэд хууль бусаар хєндлєнгєєс оролцохоос сэргийлэх арга хэмжээ авах vvрэгтэй. Тухайлбал, Засгийн газрууд vзэл бодлоо илэрхийлэхгvй байлгах зорилготой хууль бус ажиллагааг буруушаах, гэм буруутай этгээдийг мєрдєн шалгах, хариуцлагад татах vvрэгтэй.

III. МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄГ ХЯЗГААРЛАХ

11-р Зарчим. Мэдээлэл хvртэх (олж авах) эрхийн ерєнхий зарчим
Хvн бvр тєрийн байгууллагаас мэдээлэл хvртэх (олж авах), тvvний дотор vндэсний аюулгvй байдлын холбогдолтой мэдээлэл авах эрхтэй. Энэ эрхийг засгийн газар хязгаарласан нь хуулиар тогтоосон бєгєєд ардчилсан нийгэмд vндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалахад шаардлагатай гэдгийг нотолж чадахаас бусад тохиолдолд хязгаарлаж vл болно.

12-р Зарчим: Аюулгvй байдлын шалтгаанаар vл хамаарах тохиолдлыг нарийн хvрээтэй тодорхойлох
Тєр, vндэсний аюулгvй байдлын холбогдолтой бvх мэдээллийг авахыг хориглох бус харин хуулиар vндэсний аюулгvй байдлын хууль ёсны сонирхлыг хамгаалах шаардлагын vvднээс хаалттай байлгах мэдээллийн хязгаарлагдмал ангилал тогтооно.

13-р Зарчим: Ил болгох олон нийтийн сонирхол
Мэдээлэл авах эрхийн талаарх хууль, шийдвэрvvдэд мэдээлэлтэй байх нийтийн сонирхолд эн тэргvvний ач холбогдол єгнє.

14-р Зарчим: Мэдээлэл єгєхєєс татгалзсаныг бие даан авч vзэх эрх
Тєр, мэдээлэл олж авах эрхийг хэрэгжvvлэхэд тохиромжтой арга хэмжээ батлах vvрэгтэй. Эрх баригчид мэдээлэл авахыг хориглосон бол тvvний шалтгааныг бичгээр зааж тийнхvv хориглосон нь vндэслэлтэй эсэхийг хараат бус байгууллага авч vзэх эрх, vvний дотор тийнхvv хориглосон нь хууль ёсны эсэхийг шvvхээр хянах эрх олгоно. Хянах эрх бvхий этгээд хориглосон мэдээллийг авч vзэх эрхтэй байна.

15-р Зарчим. Нууц мэдээллийг ил болгох ерєнхий дvрэм
Хэнийг ч vндэсний аюулгvй байдлын vндэслэлээр мэдээлэл задруулсан гэж 1) тийнхvv задруулсан нь vндэсний аюулгvй байдалд бодит хор учруулаагvй буюу учруулах магадлалгvй, эсхvл 2) мэдээллийг мэдэж байх олон нийтийн сонирхол нь задруулсны хор уршгаас давуу байвал шийтгэж vл болно.

16-р Зарчим: Тєрийн албанаас олж авсан мэдээлэл
Мэдээллийг мэдэж байх олон нийтийн сонирхол нь тvvнийг задруулсны хор уршгаас давуу байвал хэнийг ч тєрийн алба хаах явцдаа олж авсан мэдээллийг задруулсан vндэслэлээр ямар нэгэн байдлаар хохироож болохгvй.

17-р Зарчим: Олон нийтийн хvрээний мэдээлэл
Мэдээллийг нэгэнт олон нийтэд аливаа аргаар мэдээлсэн бол хууль ёсны эсэхээс vл хамааран ямар нэгэн vндэслэлээр цаашид нийтлэхийг зогсоох оролдлого нь олон нийтийн мэдэж байх сонирхол тvvнээс давуу байна.

18-р Зарчим: Сэтгvvлчийн эх сурвалжийг хамгаалах
Yндэсний аюулгvй байдлыг хамгаалах нь сэтгvvлчийг мэдээллийнхээ эх сурвалжийг хэлж єгєхийг албадах vндэслэл болгож болохгvй.

19-р Зарчим: Хориотой газруудад нэвтрэх
Мэдээллийг чєлєєтэй дамжуулж хvлээж авахад тавьсан аливаа хязгаарлалт нь хvний эрх болон хvмvvнлэгийн эрх зvйн зорилгыг биелvvлэхэд саад болохоор байж болохгvй. Тухайлбал, засгийн газрууд сэтгvvлчид буюу хvний эрх, хvмvvнлэгийн эрх зvйн жишгийг сахиж байгаа эсэхийг хянах мандат бvхий засгийн газар хоорондын болон тєрийн бус байгууллагуудад хvний эрх буюу хvмvvнлэгийн эрх зvйн зєрчил гарсан, гарч байна гэж vзэх vндэслэлтэй газруудад нэвтрэн орохыг хориглож болохгvй. Засгийн газрууд сэтгvvлчид, тийм байгууллагын тєлєєлєгчдийг хvчирхийлэл гарч байгаа буюу зэвсэгт мєргєлдєєн болж байгаа газруудад тэнд байх нь бусдад аюултайгаас бусад нєхцєлд нэвтрvvлэхгvй байж болохгvй.

IV. ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ БА БУСАД АСУУДАЛ

20-р Зарчим: Хуулиар хамгаалах ерєнхий журам
Мэдээллийг илэрхийлэхтэй холбогдсон аюулгvй байдалтай холбоотой хэрэгт яллагдсан хvн бvр олон улсын эрх зvйн бvрэлдхvvн хэсэг болох хуулийн бvх хамгаалалтыг эдлэх эрхтэй. Эдгээрт дараахь зvйлс хамаарах бєгєєд vvгээр хязгаарлахгvй:
а) гэм буруугvйд тооцогдох зарчим;
б) дур зоргоор баривчлагдахгvй байх эрх;
в) єєрийг нь холбогдуулж байгаа хэрэг, тvvний нотолгооны талаар єєрийн нь мэддэг хэл дээр даруй мэдэгдэх эрх;
г) єєрийн сонгож авсан ємгєєлєгчтэй даруй харьцах эрх;
д) боломжит хугацаанд хэргээ шvvхээр хянан шийдвэрлvvлэх эрх;
е) єєрийгєє ємгєєлєхєд бэлтгэх зохих хугацаатай байх;
ж) хараат бус, нєлєєнд vл автсан шvvхээр хэргээ нээлттэй хянан шийдвэрлvvлэх эрх;
з) яллах талын гэрчvvдийг байцаах эрх;
и) єєрт нь ємнє нь гаргаж єгч vгvйсгэх бололцоо олгоогvй нотлох баримтыг шvvх хуралдаанд гаргуулахгvй байх эрх;
к) шvvхийн шийдвэрийг хянаж хvчингvй болгох эрх бvхий хараат бус шvvхэд давж заалдах эрх;

21-р зарчим: Зєрчигдсєн эрхийг сэргээх хэрэгслvvд
Аюулгvй байдалтай холбоотой хэрэгт яллагдсан хvн бvр Habeas corpus, amparo зэрэг бvх хэрэгсэл ашиглах бололцоотой байна.

22-р зарчим: Хараат бус шvvхээр хэргээ хянан шийдвэрлvvлэх эрх
а) Шvvгдэгчийн сонгосноор аюулгvй байдалтай холбоотой хэргийг тангарагтны шvvхээр (тийм шvvхтэй газарт) эсхvл жинхэнэ ёсоор бие даасан шvvгчид хянан шийдвэрлэвэл зохино. Аюулгvй байдалтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон хэргийг шvvгчийн албан тушаалд байх хугацаа нь баталгаагvй шvvгчдээр хянан шийдвэрлэснийг хараат бус шvvхээр хэргээ хянан шийдвэрлvvлэх эрхийн хамгийн ноцтой зєрчилд тооцогдоно.
б) Ямар ч тохиолдолд энгийн хvний аюулгvй байдалтай холбоотой хэргийг цэргийн шvvхээр хянан шийдвэрлэж болохгvй.
в) Ямар ч тохиолдолд энгийн хvн, цэргийн албан хаагчийн хэргийг тусгайлан байгуулсан дотоодын шvvхээр хянан шийдвэрлэж болохгvй.

23-р зарчим: Урьдчилсан хяналт
Yзэл бодлоо илэрхийлэхийг vндэсний аюулгvй байдлыг хамгаалах сонирхлын vvднээс 3-р зарчимд заасан нєхцєлд тус улсын амьдралд аюул учруулсан нийтийн гамшигт байдлаас бусад тохиолдолд урьдчилан хянаж болохгvй.

24-р зарчим: Тохироогvй шийтгэл
Аюулгvй байдалтай холбоотой хэрэгт хувь хvн, хэвлэл мэдээллийн цэг, улс тєрийн ба бусад байгууллагад vйлдсэн хэргийн хvндэд тохироогvй шийтгэл, хориглол, ял оногдуулж vл болно.

25-р зарчим: Эдгээр зарчим, бусад жишгийн хоорондын холбоо
Эдгээр зарчмыг олон улсын, бvс нутгийн буюу дотоодын хууль, жишгээр хvлээн зєвшєєрсєн ямар нэгэн хvний эрх, эрх чєлєєг хориглосон буюу хязгаарласан мэтээр тайлбарлаж болохгvй.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191748 
 Энэ сард:16079 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.