Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

НЭГДСЭН YНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГА

Aлбан ёсны мэдээ

2000 оны 12-р сарын 1

Энэхvv баримт бичиг нь Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний НYБ-ын Тусгай мэдээлэгч Абид Хуссейн, OSCE-ийн Хэвлэлийн эрх чєлєєний тєлєєлєгч Фреймут Дюв, OAS-ын Хэвлэлийн эрх чєлєєний тусгай мэдээлэгч Сантьяго Кантон нар тєрийн бус байгууллагууд, ЮНЕСКО, сэтгvvлчдийн нийгэмлэг, хvний эрхийн мэрэгжилтнvvдтэй Лондонд 2000 оны 11-р сарын 29, 30-нд уулзсаны дараа гаргасан хамтарсан тунхаглал болно.

“Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний талаарх НYБ-ын Тусгай мэдээлэгч, OSCE-ийн Хэвлэлийн эрх чєлєєний тєлєєлєгч, OAS-ын Хэвлэлийн эрх чєлєєний тусгай мэдээлэгч нар,

Тєрийн бус байгууллагуудын тєлєєлєгч, ЮНЕСКО, сэтгvvлчдийн нийгэмлэг, хvний эрхийн мэрэгжилтнvvдтэй Лондонд 2000 оны 11-р сарын 29, 30-нд 19-р зvйл, Чєлєєт илэрхийллийн тєлєє дэлхийн кампанийн ивээл дор, Канадын сэтгvvлчид Чєлєєт илэрхийллийн тєлєє байгууллагын тусламжтайгаар УУЛЗАЖ,

1999 оны 11-р сарын 26-ны тэдний хамтарсан тунхаглалыг САНАН ДАХИН БАТАЛЖ,

vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг дэлгэрvvлэхэд бvсийн механизмуудын ач холбогдол, тийм механизмуудыг дэлхийн бvх бvс нутагт хєгжvvлэх шаардлагатайг ТЭМДЭГЛЭН,

Африкийн Хvний эрх, ард тvмнvvдийн эрхийн комиссын Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний семинарын болон Африкийн дvрмийн Африкт Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний тусгай мэдээлэгч буюу бусад механизм бий болгох тухай зєвлємжийг САЙШААЖ,

АСЕАН, Ази-Номхон далайн бvс дэх хvний эрхийг хамгаалах, хєгжvvлэх бvсийн механизм бий болгох алхамуудыг САЙШААН ДЭМЖИЖ,

Америк хоорондын хvний эрхийн комиссын Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зарчмын тухай Америк хоорондын тунхаглалыг ДЭМЖИЖ,

Нэр тєр гутаахыг тодорхойлох нь: Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний ба нэр тєрийг хамгаалах зарчим 19 зvйл баримт бичгийг БАТЛАН,

Арьсны vзэл, арьсны єнгєєр ялгаварлан гадурхах, гадааынхныг vзэн ядах, тэдгээртэй холбоотой бусад vл тэвчих vзлийн талаарх дэлхийн бага хуралд бэлтгэх vйл явцын хэсэг болгож Арьсны vзэл ба хэвлэл мэдээллийн тухай манай хамтарсан тунхаглал батлах зорилгыг МЭДЭГДЭЖ,

Дараахь Тунхаглалыг БАТЛАВ:

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн чєлєєтэй урсгалд дэлхийн олон хэсэгт хоёр аюул бий болов: сэтгvvлчид болон илэрхийллийн эрх чєлєєг хэрэгжvvлж буй бусад этгээдийн эсрэг дайралтууд (алах аргаар хянах) болон нэр тєр гутаахын эсрэг болон гvтгэлгийн эсрэг хориглосон хуулиудыг хэтрvvлж хэрэглэх явдал.

Алах аргаар хянах
Алах, хулгайлах, сvрдvvлэх зэргээр сэтгvvлчид, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хэрэгжvvлж буй бусад этгээдийн эсрэг дайралтууд, тvvнчлэн холбооны хэрэгслийг сvйтгэх нь бие даасан, шалган тогтоох сэтгvvл зvй, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, олон нийтэд мэдээлэл чєлєєтэй очиход vлэмж аюул учруулж байна.

Улс орнууд ял зэмлэлгvй єнгєрєх уур амьсгалыг эцэс болгоход чиглэсэн зохих арга хэмжээ авах vvрэгтэй бєгєєд тийм арга хэмжээ нь сэтгvvлчид, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хэрэгжvvлж буй бусад этгээдийн эсрэг дайралтаас сэргийлэх, тийм дайралт гарсан vед шалган тогтоох, буруутай этгээдийг хариуцлагад татах, хохирогчдод учирсан хор уршгийг арилгахад хангалттай нєєц зориулж анхаарал хандуулах явдал хамаарна.

Нэр тєр гутаах
Бvх гишvvн орнууд нэр тєр гутаахын эсрэг хуулиудаа vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахгvй байх, єєрсдийн олон улсын чанартай vvрэгтээ нийцvvлэх vvднээс эргэн харах хэрэгтэй.

Хамгийн наад зах нь гэхэд нэр тєр гутаахын эсрэг хуулиуд дараахь жишигт нийцсэн байх хэрэгтэй: эрvvгийн хуулиудыг иргэний хуулиудаар олн улсын жишигт нийцvvлэн солих боломжийг авч vзэх; Тєр, далбаа, тєрийн байгууллагууд, тєрийн бvх тєрлийн албан тушаалтнууд нэр тєр гутаасан тухай хэрэг vvсгэх эрхгvй байх; нэр тєр гутаахын эсрэг хуулиуд олон нийтэд ач холбогдолтой асуудлаар нээлттэй маргахын ач холбогдол, тєрийн зvтгэлтнvvд иргэдтэй харьцуулахад илvv их шvvмжлэлийг хvлээн зєвшєєрєх шаардлагатай байх зарчмыг тусгасан байх; тухайлбал, ийм хуулиудаар тєрийн зvтгэлтнvvдийг desacato хуулиуд зэрэг тусгай хамгаалалт тогтоосон хуулиудыг хvчингvй болгох; нэхэмжлэгч олон нийтэд хамааралтай асуудлаарх vйл баримтын талаарх аливаа тодорхойлолтын худал болохыг нотлох vvргийг хvлээнэ; хэнийг ч vзэл бодлоо илэрхийлсний нь тєлєє нэр тєр гутаасан хэрэгт хариуцлагад татаж vл болно; олон нийтэд хамааралтай асуудлаар хийсэн мэдэгдэлд нийтлэлийг бvх талаар боломжийн байсан гэдгийг нотлох нь єєрийгєє ємгєєлєх тайлбар болгох; нэр тєр гутаасанд хvлээлгэх иргэний шийтгэл нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд сєрєг нєлєє vзvvлэхvйц хатуу байж болохгvй бєгєєд нэхэмжлэгчийн хохирлыг нєхєх буюу хариуцагчийг шийтгэх бус харин гутаагдсан нэр тєрийг сэргээхэд зориулсан байх; тухайлбал, тєлvvлэхээр шийдвэрлэсэн хохирлын хэмжээ нь жинхэнэ учруулсан хохирлын хэмжээтэй тэнцвэртэй байх бєгєєд хууль мєнгєн тєлбєрийн бус арга хэмжээг илvvд vздэг байх.

Yvний зэрэгцээ гурван тусгай механизм нь мэдээллийн энэ шинэ хэрэгсэл, мэдээллийн чєлєєт урсгал vvнийг дараагийн хамтарсан уулзалтын сэдэв болгох зорилготой болохоо илэрхийлэв.”

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191751 
 Энэ сард:16082 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.