Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

OAS-ын Yзэл бодлыг илэрхийлэх эрх чєлєєний тусгай мэдээлэгч Сантьяго Кантон, OSCE-ын Хэвлэлийн эрх чєлєєний тєлєєлєгч Фреймут Дюв, Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний НYБ-ын Тусгай мэдээлэгч Абид Хуссейн нарын зєвшєєрсєн

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний гол асуудал, тулгамдсан асуудлын тухай мэдэгдэл

2000 оны 2-р сар

“ 19-р зvйл “ байгууллагаас гаргав.

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний гол асуудал, тулгамдсан асуудлын тухай мэдэгдэл

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг дэмжих олон улсын механизмын тухай “ 19-р зvйл ” байгууллагын семинарын нэр хvндтэй оролцогчид- Yзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний НYБ-ын Тусгай мэдээлэгч, Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тєлєєлєгч, Yзэл бодлын эрх чєлєєний талаарх НYБ-ын Тусгай мэдээлэгч, OAS-ын тєлєєлєгч нар Лондонд 11-р сарын 25-26-нд уулзав.

Хvний эрхийн хувьд vзэл бодол, мэдээллийн эрх чєлєєний vндсэн ач холбогдлыг олон улсын байгууллага, шvvх, vvнд дараахь мэдэгдлээр онцлон тэмдэглэв:

НYБ-ын Ерєнхий Асамблейн:
“ Мэдээллийн эрх чєлєє нь хvний vндсэн эрх бєгєєд НYБ-ын бvх эрхэм эрх чєлєєний тулгуур чулуу мєн. “

Европын хvний эрхийн шvvхийн:
“ Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь ардчилсан нийгмийн зайлшгvй vндсийн нэг, тvvний дэвшил, хvн бvрийн хєгжлийн vндсэн нєхцлийн нэг мєн.”

Америк хоорондын хvний эрхийн шvvхийн:
“ Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь ардчилсан нийгэм оршин тогтнодог тулгын чулуу мєн. Энэ нь олон нийтийн саналыг бий болгоход зайлшгvй шаардлагатай. Мэдээлэл муутай нийгмийг жинхэнэ чєлєєт нийгэм биш гэж хэлж болно.”

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний хамгийн чухал vнэ цэнэ нь суурь ардчилал, шийдвэр гаргахад олон нийт оролцдог явдал гэж хэлж болно. Мэдээллийг чєлєєтэй олж авахгvй, єєрийнхєє vзэл бодлыг чєлєєтэй илэрхийлэх эрхгvйгээр иргэд тэдний амьдралыг хєндсєн шийдвэр гаргахад оролцох нь байтугай зохих ёсоор сонгуульд саналаа єгч чадахгvй. Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь хvн бvрт байдаг эрх чєлєє мєн. Yvний зэрэгцээ дэлхийн олон бvс нутаг, оронд энэ эрх чєлєєнд нийтийн болон хувийн хvчин зvйлээс олон аюул учирч байна. Шинэ мянган ойртож даяарчлалын vйл явц эрчимжиж байгаа энэ vед интернет, нэвтрvvлэг дамжуулах тоон технологи зэрэг шинэ бололцоо, мєн хэвлэл мэдээллийн дэлхийн монополиуд, нийтийн нэвтрvvлгийн эсрэг дайралт зэрэг шинэ аюул бий болов.

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг дэлгэрvvлэх олон улсын механизмын талаарх семинарт оролцогчид vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд бий болсон шинэ бололцоо, шинэ аюулыг харгалзан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний хэд хэдэн гол асуудал, тvvнчлэн тусгай механизмын чадавхийг дээшлvvлэх хэд хэдэн арга замыг тодорхойлов.

ГОЛ АСУУДАЛ

Энэ баримт бичигт дор дурдсан гол асуудлуудыг авч vзэв:
· Олон нийтийн хэв журам ба vндэсний аюулгvй байдал
· Эрvvгийн чанартай vйлдлийн талаарх хязгаарлалтууд
· Нэр тєр гутаахын эсрэг иргэний хуулиуд
· Хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг дайралтууд
· Албан бус хяналт
· Мєргєлдєєний талаар мэдээлэх нь
· Эдийн засгийн арга хэмжээ
· Yзэн ядах агуулгатай vг
· Жендерийн тэгш байдал
· Мэдээллийн эрх чєлєє
· Нууцлал
· Эх сурвалжууд
· Шинэ технологи
· Хэвлэл мэдээллийн тєрийн зохицуулалт
· Хэвлэл мэдээллийн монополиуд
· Тєрийн санхvvжилттэй нэвтрvvлэг
·Сонгуулийг мэдээлэх
· Yндэстний цєєнх ба хэвлэл мэдээлэл
· Хvvхэд ба vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє
· Механизмуудын чадавхийг дээшлvvлэх нь

Олон нийтийн хэв журам ба vндэсний аюулгvй байдал

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг олон нийтийн хэв журам, vндэсний ауюулгvй байдлын шалтганаар гагцхvv хууль ёсны
сонирхолд хохирол учруулах бодит аюул байгаа тохиолдолд хязгаарлаж болно.
Олон нийтийн хэв журам ба vндэсний аюулгvй байдлын тусын тулд vйлчлэх хязгаарлалтууд нь ихэнхдээ хэт єргєн хvрээтэй, тодорхой бус байдаг. Ийм хязгаарлалтыг vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд хэт сєрєг нєлєє vзvvлэхгvй байлгахын тулд Йоханнесбургийн зарчмуудаар тогтоосон болон дараахь нєхцєлийг биелvvлээгvй бол тавьж болохгvй, vvнд:
· зайлуулах боломжгvй хор уршиг учирч болзошгvй
· ноцтой хор уршиг, vvнд хvчирхийлэл буюу бусад хууль бус vйлдэл гарч болзошгvй
· хор уршгийн аюул, vзэл бодлоо илэрхийлэхийн хооронд тохиолдлын нягт шалтгаант холбоотой
· vзэл бодлоо илэрхийлсэн нь хор уршиг учруулах зорилготой байсан.

Эрvvгийн шинжтэй агуулгын талаарх хязгаарлалтууд
Yзэл бодлоо илэрхийлснийг ноцтой хор уршиг учруулах бодит аюулгvй бол эрvvгийн гэмт хэрэгт тооцож vл болно.
Хэвлэмэл материалтай холбоотой гэмт хэрэгт эрvvгийн ял оногдуулах нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд vлэмж сєрєг нєлєє vзvvлдэг. Yvний жишээ бол олонхи тохиолдолд эрvvгийн шийтгэл хvлээлгэдэг худал мэдээ нийтлэхийг хориглосон, мєн засгийн эсрэг сурталчилгааг хориглосон хуулиуд юм. Ийм хуулиудыг хvчингvй болгох нь зvйтэй. Зарим тохиолдолд хуулиудыг хэт єргєн томъёолж vзэл бодлоо хор учруулахааргvй илэрхийлэхийг хvртэл хориглосон байдаг. Yvний тvгээмэл жишээ нь тєр, засгийг доромжлох, садар самууны эсрэг хуулиуд юм. Ийм хуудиудыг хууль ёсны сонирхолд илт ноцтой хор уршиг учруулах аюултай тохиолдлуудад тvvний хvрээг хязгаарлаж єєрчлєх нь зvйтэй.

Хорих ял
Yзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой гэмт хэрэгт хорих ялыг хамгийн ноцтой тохиолдолд оногдуулвал зохино.
Yзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой гэмт хэрэгт хорих ял оногдуулахыг хvндэдсэн ял гэж vздэг.

Нэр тєр гутаах
Нэр тєр гутаахын эсрэг хуулиудыг хvчингvй болговол зохино.
Нэр тєр гутаахын эсрэг хуулиуд, vvний дотор тєрийн тэргvvн болон бусад тєрийн зvтгэлтнийг онцгой хамгаалалтад байлгахаар заасан бусад хуулиуд нь нэр хvндийг хамгаалахад шаардлагагvй юм. Эрvvгийн ял буюу хорих, торгууль, тvvнчлэн дахин зєрчил гаргавал хорих ял эдлvvлэх нєхцєлтэй ял хойшлуулах нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд vлэмж сєрєг нєлєє vзvvлдэг. Нэр тєр гутаахын эсрэг хуулиудыг олон нийтийн сонирхолтой холбоогvй буюу эцсийн арга хэмжээ болгож хэрэглэхийн оронд анхны арга хэмжээ болгох зэргээр урвуулан хэрэглэх нь олонтаа тохиолддог. Эрvvгийн гvтгэхийн эсрэг хуулиудыг хvчингvй болгож оронд нь иргэний зохих хуулиуд батлавал зохино.

Нэр тєр гутаахын эсрэг иргэний хуулиуд
Эрvvгийн хуулиудыг хvчингvй болговол зохино
Нэр тєр гутаахын эсрэг иргэний хуулиудад vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг харгалзан vзвэл зохино
Нэр тєр гутаахын эсрэг иргэний хатуу хуулиуд хяналтын илvv илэрхий хэлбэрийн оронд хэрэглэж засгийн газар, улс тєрчид, эрх мэдэлтнvvдийг нээлттэй шvvмжлvvлэхгvй байж чаддаг. Нэр тєр гутаахын эсрэг иргэний хуулиудад дараахь зарчмыг хvндэтгэх хэрэгтэй:
· тєрийн байгуулагууд нэр тєр гутаасан тухай хэрэг vvсгэх эрхгvй байх
· vнэн зєв нь ямагт ємгєєлєх хэрэгсэл болж байх
· улс тєрчид ба тєрийн албан тушаалтнууд илvv их шvvмжлэлийг тэвчдэг байх
· олон нийтийн сонирхлыг татсан бєгєєд бvх талаар боломжийн нийтлэлийг нэр тєр гутаасан гэж vзэхгvй
· тєлvvлэхээр шийдвэрлэсэн хохирлын хэмжээ нь бодит учруулсан хохиролтой дvйцэж байх бєгєєд уучлалт гуйх болон учруулсан хохирлыг нєхєх зэрэг сонгон хэрэглэх арга хэмжээг харгалзсан байвал зохино.

Хэвлэл мэдээллийнхний эсрэг дайралтууд
Хэвлэл мэдээллийнхний эсрэг дайрагчдыг хариуцлагад татах ёстой
Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн бусад ажилтны эсрэг vйлддэг дайралт, сvрдvvлэг нь бие даасан, шалган тогтоох сэтгvvл зvй, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, олон нийтэд мэдээлэл чєлєєтэй хvрэхэд vлэмж аюул учруулдаг. Засгийн газар, тєрийн албан тушаалтнууд ийм дайралтад хамтрах нь эрх мэдлээ ноцтой урвуулсан хэрэг мєн. Засгийн газрууд ял зэмлэлгvй байх уур амьсгалыг эцэс болгох, сэтгvvлчдийг дайрсан гэм буруутай этгээдvvдийг хариуцлагад татахад хангалттай нєєц, анхаарал хандуулвал зохино.

Албан бус хяналт
Тєрийн албан тушаалтнууд материал хэвлvvлэгчдэд нєлєєлєх буюу шахалт vзvvлэхгvй байвал зохино
Албан бус хяналт нь утасдахаас авахуулаад биеэр дайрах хvртэл тєрийн албан тушаалтны олон янзын vйлдэл байдаг. Ямар хэлбэрээр илрэхээсээ vл хамааран албан бус хяналт нь албан хяналтын адил хvлээн зєвшєєрєх боломжгvй зvйл юм.

Мєргєлдєєний талаар мэдээлэх
Хэвлэл мэдээллийнхнийг мєргєлдєєний талаар мэдээлэхийг хориглохгvй байвал зохих бєгєєд тэдний аюулгvй байдлыг хангах арга хэмжээ авах ёстой
Мєргєлдєєн нь олон нийтийн анхаарлыг заавал татаж хvний эрхийн ба хvмvvнлэгийн vндсэн асуудал тавьдаг. Ийм нєхцєл байдалд олон нийтийн хяналт байх нь эрх хэмжээг хэтрvvлэхээс сэргийлэх, ил тод байдлыг дэмжихэд зайлшгvй юм. Хэвлэл мэдээллийнхнийг мєргєлдєєний талаар мэдээлэхийг хориглох нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє болон олон нийтийн мэдэж байх эрхийг ноцтой хязгаарласан хэрэг мєн бєгєєд бусдын аюулгvй байдалд илт аюул учруулснаас бусад тохиолдолд хэрэглэхгvй байвал зохино. Хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахгvй байхын оронд эрх баригчид боломжтой тохиолдол бvрт мєргєлдєєнт цэгт ажиллаж байгаа хvмvvсийн аюулгvй байдлыг хангах талаар зохих арга хэмжээ авбал зохино.

Эдийн засгийн арга хэмжээ
Эдийн засгийн арга хэмжээг редакторын хараат бус байдалд нєлєєлєх буюу хєндлєнгєєс оролцоход ашиглаж болохгvй

Тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу vзэл бодлыг дэмжих эсхvл дарахад чиглэсэн эдийн засгийн арга хэмжээ, “бvтцийн хяналт” гэж нэрлэдэг, vvний дотор засгийн газрын зар сурталчилгааг байрлуулах, засгийн газраас хэвлэх, борлуулах сvлжээ байгуулах буюу шинэ сонин хэвлэхэд хяналт тавих, мєн татварыг ялгамжтай хэрэглэх нь засгийн газраас vзэл бодлыг илэрхийлэх эрх чєлєєнд байж болошгvйгээр хєндлєнгєєс оролцлох явдал мєн бєгєєд зогсоовол зохино. Нєгєє талаар, улс орнууд олон нийтэд янз бvрийн мэдээлэл, єєр єєр vзэл санаа хvргэж чадах тєрєл бvрийн, олон ургальч хэвлэл мэдээлэл хєгжих орчинг дэмжих арга хэмжээ авбал зохино.

Yзэн ядах агуулгатай vг хэлэх
Тєрийн байгууллагууд бvлэг хvмvvсийн хооронд vл тэвчих, vзэн ядах vзлийг дэвэргэхэд хэвлэл мэдээллийг ашиглаж болохгvй
Тодорхой бvлэг хэсгийн эсрэг арьсны vзэл, vзэн ядалт болон эдгээрээс vvсдэг vйлдэл нь тэдгээрийн бай болдог хvмvvсийн эрхээ эдлэхэд хамгийн зальт бєгєєд тархсан аргууд мєн. Yvний хамгийн ноцтой жишээ нь vй олноор устгах буюу арьсны єнгєєр ялгаварлах vзэл бvхий дайралтыг сурталчлахад хэвлэл мэдээллийг ашиглах явдал юм. Тєрийн байгууллагууд бvлэг хvмvvсийн дунд vл тэвчих буюу vзэн ядах vзлийг сурталчлахад хэвлэл мэдээллийг ашиглаж болохгvй.

Жендерийн тэгш байдал
Хэвлэл мэдээлэлд эмэгтэйчvvд адил тэгш хvртээмжтэй, тєлєєлєлтэй байхыг дэмжих ёстой
Хэвлэл мэдээлэлд эмэгтэйчvvд адил тэгш хvртээмжтэй, тєлєєлєлтэй байх нь эмэгтэйчvvдийн санаа зовоож байгаа асуудлыг зохих ёсоор тусгахад чухал юм. Энэ нь эмэгтэйчvvд шийдвэр гаргахад бvрэн оролцоход болон тэднийг ялгаварлан гадуурхахтай тэмцэхээр зогсохгvй vр дvнтэй, тогтвортой хєгжилд зайлшгvй юм. Тєрийн байгууллагууд эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхахтай тэмцэх, эмэгтэйчvvдийг хэвлэл мэдээлэлд оруулах талаар vр нєлєєтэй арга хэмжээ авах ёстой.

Мэдээллийн эрх чєлєє
Эрх баригчид тєрийн байгууллагуудад байгаа мэдээллийг авах талаар хууль тогтоомж батлан гаргах ёстой
Мэдээллийн эрх чєлєє нь нээлттэй, ардчилсан засгийн газар, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд чухал. Эрх баригчид энэ эрхийг хэрэгжvvлэх хууль тогтоомж батлан гаргавал зохих бєгєєд уг хууль тогтоомж нь Олон нийтийн мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєєний талаарх хууль тогтоомжийн зарчим-д заасан зарчимд нийцэж байх ёстой, vvнд:
· хууль тогтоомж нь аль болох ихийг ил болгох зарчмын баримтлах;
· тєрийн байгууллагууд гол мэдээллийг нийтлэх vvрэгтэй байх;
· тєрийн байгууллагууд нээлттэй засгийн газрыг сурталчлах ёстой;
· vл хамаарах тохиолдлыг тодорхой бєгєєд нарийн хvрээтэй тодорхойлж “ хор уршиг”, “ олон нийтийн сонирхол”-ын шалгууртай байх;
· хувь хvн мэдээллийг ил болгохыг татгалзсанд хараат бус захиргааны байгууллагад гомдол гаргах эрхтэй байх бєгєєд уг байгууллага нь шударга, шуурхай бєгєєд зардал багатай ажилладаг байх;
· буруу vйл ажиллагааны тухай мэдээлэгчдийг хууль тогтоомжоор хамгаалдаг байх.

Нууц байдал
Нууцыг хамгаалсан хуулиуд нь олон нийтийн сонирхлын vvднээс шалган сурвалжлахад саад болж болохгvй.
Нууцлалыг, ялангуяа хувь хvмvvсийн хувийн хэрэгт хєндлєнгєєс оролцохоос хамгаалахыг хvний эрхэд тооцдог. Олон улсад хvвь хvнийг тэдний нууцыг зєрчдєг хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг засгийн газрын бус этгээдээс хамгаалсан хуулиуд баталсан байдаг. Ийм хууль батлахыг авч vзэхдээ авилгал, хууль бус ажиллагааг ил болгох шалган сурвалжлахыг шаардлагагvй байхад хязгаарлахгvй байхыг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж
Сэтгvvлчдийг нууц эх сурвалжаа мэдэгдэхийг шаардаж болохгvй
Нууц эх сурвалжийг хамгаалах нь зєвхєн мэдээллийг сэтгvvлчдэд чєлєєтэй очдог байлгахын тулд бус сэтгvvлчдийн аюулгvй байдлын тулд зайлшгvй юм. Сэтгvvлчдийг эрvvгийн хэргийн мєрдєн байцаалтад буюу гэмт хэрэгт яллагдаж байгаа хvнийг хамгаалахад шаардлагатайгаас бусад vед, шvvхээс тийнхvv шийдвэрлэсэн бєгєєд тэднийг єєрийнхєє тайлбарыг єгєх бололцоо олгосноос бусад тохиолдолд эх сурвалжаа мэдэгдэхийг шаардаж болохгvй. “Шаардлагатай” гэдэг нь мэдээллийг єєр газраас олж авах боломжгvй, уг мэдээлэл нь онцын чухал бєгєєд тvvнийг ил болгох олон нийтийн сонирхол нь тийнхvv ил болгосноос учирч болох хор уршгаас илтэд давж байхыг хэлнэ.

Шинэ технологи
Хууль дvрэм нь шинэ технологийн мэдээлэл олон янзын байх, мэдээллийн хvртээмжийг нэмэгдvvлэх хvчин чадлыг бууруулж болохгvй
Интернет, хиймэл дагуулын болон нэвтрvvлэг дамжуулах тоон технологи зэрэг нь шинэ технологи vзэл бодол, мэдээллийн эрх чєлєєг нэмэгдvvлэх, дэлхий дээр мэдээлэл солилцоход урьд ємнє байгаагvй илvv єргєн боломж олгодог. Эдгээр технологийг ашиглаж хортой буюу хууль бус мэдээлэл дамжуулахыг хязгаарлах гэсэн vйл ажиллагаа, арга хэмжээ нь уг технологийн асар их эерэг хvчин чадлыг сааруулахгvй байхыг харгалзсан байх хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн тєрийн зохицуулалт
Хэвлэл мэдээллийг тєрийн зохицуулалт, улс тєрийн шинжтэй хєндлєнгийн оролцооноос хараат бус байлгах бєгєєд хэвлэлийн эрх чєлєєнд шаардлагагvй хязгаарлалт тогтоохгvй байвал зохино
Засгийн газраас хэвлэмэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оролцох явдлыг боломжтой болгодог буюу хэвлэмэл материалд эсхvл хэвлэл мэдээллийн ажиллагаанд хууль бус хязгаарлалт тогтоодог хэвлэлийн хуулиудыг хvлээн зєвшєєрч болно. Хэвлэл мэдээлэл, vvнд хэвлэмэл буюу нэвтрvvлэг дамжуулахыг аль алиныг нь зохицуулах эрх бvхий бvх байгууллага засгийн газраас бvрэн хараат бус байвал зохино. Лицензи хvссэн єргєдлийг нээлттэй, ил тод хянан шийдвэрлэж шийдвэрийг олон нийтийн мэдэж байх эрхийн vvднээс урьдчилан тогтоосон шалгуурын vндсэн дээр гаргаж байвал зохино. Yvнээс гадна нэвтрvvлэг зохицуулдаг эрх бvхий байгууллагын эрх хэмжээ лицензи олгох, гомдол шийдвэрлэхээр хязгаарлагдсан байвал зохино.

Хэвлэл мэдээллийн монополиуд
Засгийн газрууд хэвлэл мэдээллэлд монополиос тавих хэт хяналтаас сэргийлэх арга хэмжээ авбал зохино
Хэвлэл мэдээллийн монополиуд олон нийтийн олон янзын эх сурвалжаас мэдээлэл авах эрхийг хязгаарладаг. Нийтийн нэвтрvvлэг дамжуулах монополиуд олон нийтийн сонирхолд vйлчилдэггvй учир тэдгээрийг тогтоохгvй байвал зохино. Гэхдээ зарим жижиг зах зээлд монополи сонин нь орон нутгийн мэдээ олж авах цорын ганц арга байх явдал бий. Монополийн тухай журмыг материалын олон ургальч чанарыг хангах, засгийн газруудад хэвлэл мэдээлэлд хєндлєнгєєс оролцох бололцоо олгохгvй байхаар боловсруулсан байвал зохино.

Тєрийн санхvvжилттэй дамжуулах станциуд
Тєрийн санхvvжилттэй нэвтрvvлэг дамжуулагчид засгийн газраас бvрэн хараат бус байж зохих ёсоор санхvvжvvлсэн, олон тєрєлт байдал, олон ургальч vзлийг хєгжvvлж байх ёстой
Нийтийн нэврvvлэг дамжуулагчид олон тєрєлт байдлыг хєгжvvлэх, нийгмийн бvх бvлэг хэсгийн сонирхолд vйлчилдэг хєтєлбєр байлгах явдлыг хангахад чухал vvрэг гvйцэтгэх ёстой. Ийм нэвтрvvлэг дамжуулагчдыг засгийн газар хянах нь эдгээр зорилго, олон нийтийн тэцвэртэй, бодитой, олон тєрлийн мэдээлэл авах эрхийг хязгаарладаг. Нийтийн нэвтрvvлэг дамжуулагчдын бие даасан байдлыг хууль тогтоомжоор болон практик дээр хангасан байх ёстой. Yvнээс гадна тэднийг зохих ёсоор санхvvжvvлж мэдээ, бусад нэвтрvvлгийн хувьд редакторууд бие даасан байдалтай байх ёстой.

Сонгуулийн талаар мэдээлэх
Нийтийн хэвлэл мэдээлэл нь сонгуулийн талаар тэнцвэртэй, бодитой мэдээлэх ёстой
Сонгуулийн ємнєх хугацаанд олон нийтийн хэвлэл мэдээллээр олон нийтэд тэнцвэртэй бєгєєд бодитой мэдээлэл, vvнд намууд, нэр дэвшигчид, сонгогчдын боловсролын талаар єгєх ёстой. Мэдээ, ярилцлага, сонгуулийн хєтєлбєрvvд нэг талыг барьсан байж болохгvй бєгєєд улс тєрийн намуудад нэвтрvvлгийн цагийг шударгаар, ялгаварлан гадуурхахгvй тэнцвэртэй хуваарилах ёстой. Хєтєлбєрийг зохиохдоо олон нийт, намууд, нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэлтэй байж энэ нь сонгуулийн сонголтоо мэдээлэлтэйгээр хийх явдлыг хангасан байх хэрэгтэй.

Yндэстний цєєнх ба хэвлэл мэдээлэл
Yндэстний цєєнхийг ялгаварлан гадуурхахгvйгээр хэвлэл мэдээлэл хvртэх явдлыг хангах ёстой
Улс орнууд vндэстний цєєнхийг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх vр нєлєєтэй арга хэмжээ авах ёстой. Энэ нь, жишээлбэл, зохицуулах байгууллагын удирдах зєвлєлvvд тєлєєлєлтэй байх бєгєєд зохицуулалт нь шууд буюу шууд бусаар vндэстний цєєнхийг хэвлэл мэдэллийн цэг ємчлєх, ажиллуулахгvй байлгаж болохгvй. Нийтийн нэвтрvvлэг дамжуулагчид тэвчих vзлийг дэлгэрvvлэх, тэдний ажиллагсад нийгмийг бvхэлд нь тєлєєлж байх явдлыг хангах, vндэстний цєєнхийн хэрэгцээнд vйлчлэх, vндэстний цєєнхєд зохих хvртээмж, ил байдлыг хангахуйц хєтєлбєр гаргаж байх.

Хvvхэд ба vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє
Хvvхдийн vзэл бодлоо сонсгох эрх зэрэг vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг бvрэн хvндэтгэх ёстой
Хvvхдийн эрхийн тухай конвенци хvvхдийн vзэл бодлоо илэрхийлэх эрхээс гадна тэдний хvvхдийн vзэл бодлоо сонсгох эрх, тэдэнд хамааралтай асуудалд зохих ач холбогдол єгvvлэх эрхийг тогтоосон байна. Улс орнууд хvvхдэд хамааралтай асуудлаар нийтийн шийдвэр гаргахад, жишээлбэл, боловсрол, эрvvл мэнд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбарт хувь нэмрээ оруулах явдлыг хангах арга хэмжээ авах ёстой.

МЕХАНИЗМЫН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛYYЛЭХ НЬ

Сvлжээ байгуулах
Тусгай механизм ба ТББ-дыг оролцуулсан сvлжээнvvд нь механизмын vр нєлєєг дээшлvvлэх гол хэрэгсэл мєн
Сvлжээнvvд механизмын зорилгыг сурталчлах чухал хэрэгсэл болох нь хэд хэдэн шалтгаантай. Сvлжээнvvд мэдээллийн хоёр чиглэлд явах урсгалыг нэмэгдvvлж хамтын арга хэмжээ, лобби ажиллагааг дэмждэг. ТББ-ууд цаг тухайд нь мэдээлэл єгєх болон бусад байдлаар механизмыг дэмжиж механизмууд ТББ-уудын vйл ажиллагааны ач холбогдлыг дээшлvvлнэ. Одоо байгаа сvлжээг цаашид хєгжvvлэх, сvлжээ байхгvй газарт шинээр байгуулах шаардлагатай.

Шинэ механизмууд хєгжvvлэх
Одоогийн байдлаар Европ, Америкт байгаа бvс нутгийн механизмуудыг бусад бvс нутагт дэлгэрvvлэх хэрэгтэй байна
Бvс нутгийн механизмууд нь НYБ-ын Тусгай мэдээлэгчийн ажилд чухал нэмэлт болдог ба бvх бvс нутагт, vvний дотор Африкийн эв нэгдлийн байгууллага (OAU), Зvvн Ємнєд Азийн улсуудын нийгэмлэг (ASEAN), Арабын улсуудын нийгэмлэгт дэлгэрvvлвэл зохино.

Нєєц
Тусгай механизмууд vр дvнтэй ажиллахын тулд зохих нєєц шаардлагатай
Тусгай механизмууд хамгийн гол нь улс орнууд, тэдний ивээн тэтгэгч улс хоорондын байгуулагуудын боловсон хvчнээр хангах, захиргааны дэмжлэг vзvvvлэх, тодорхой vйл ажиллагааг санхvvжvvлэх талаар хэр зэрэг єгєємєр байхаас хамаардаг. Єнгєрсєн vед механизмуудад зохих нєєц олгоогvйгээс тэдгээрийн ажлын vр дvнг буурч байв. Улс орнууд ба ивээн тэтгэж буй олон улсын засгийн газар хоорондын байгууллагууд тусгай мандатууд зохих нєєцтэй байх явдлыг хангах ёстой.

Механизм хоорондын хамтын ажиллагаа
Єєр єєр механизмууд хоорондоо хамтарч ажиллах нь тэдний ажлын уялдаа холбоог хєгжvvлж vр дvнг дээшлvvлэх боломжтой. Хамтын ажиллагааны дараахь арга хэмжээ байж болно:
· хамтарсан байр суурь, хєтєлбєр боловсруулах байнгын ажлын хэсэг байгуулах;
· тєлєєлєгчид мэдээлэл солилцох, явагдаж байгаа ажил, хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар ярилцах;
· бусад тєлєєлєгчдийн тайланг єєрсдийн ивээн тэтгэгч байгууллагад танилцуулах;
· бусад тєлєєлєгчдийн тайлан, мэдэгдэлд єєрийн лобби ба тайлан бичих vйл ажиллагаандаа vндэслэх;
· хамтарсан мэдэгдэл гаргах;
· бусад шинэлэг хамтарсан vйл ажиллагааг тодорхойлох.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191749 
 Энэ сард:16080 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.