Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Мэдээллийн эрх чєлєє ба Европын холбоо

Хууль ба мэдэх эрх

Олон улсын гэрээнд тулгуурласан Европын холбооны хууль тогтоомж нь олон нийтэд мэдээлэл хvртэх (олж авах) эрх чєлєєг олгодог боловч ил тод байдлыг хайж байдаг сэтгvvлчдийн хувьд зарим талдаа хязгаарлагдмал байдаг. Европын холбооны шvvгчид энэ байдлыг харгалзан єєрсдийнхєє хэр хэмжээний хvрээнд ил тод байдлыг хэрэгжvvлдэг. Хvний Эрхийн тухай Европын Конвенц нь Европын холбооны хууль тогтоомжид шууд хамааралгvй боловч Европын холбооны шvvгчид энэ талаар маш тодорхой авч vздэг ба Конвенц нь Европын холбооны гишvvн орнуудын хууль, эрх зvйн тогтолцооны тодорхой хэсгийг бvрдvvлдэг байна. Уг конвенц нь vг хэлэх эрхийг хамгаалдаг хэдий ч албан бичиг баримтийг ашиглах тал дээр хангалтгvй юм. Энэ талаар Конвенцид нэмэлт, єєрчлєлт оруулах санал гарч байсан бєгєєд мэдээллийн эрх чєлєєний зорилго нь шvvх, хууль эрх зvйн гэхээсээ улс тєрийн хандлагад чиглэгдсэн байдаг.

Хvмvvнлэгийн тухай хууль ба Европын холбооны хуулийн тогтолцоо
Холбооны vндсэн тогтолцоо нь худалдаа арилжааны асуудлыг чухалчилдаг. Нийгмийн хууль хvний эрхийн хуультай зохицон vндсэн гол чиглэл нь болж єгдєг байна. Худалдаа арилжааны асуудал хvний эрхийг илvv єргєн хvрээнд авчирч тавьдаг учир дээрхи хуулиар бvтээгдэхvvн болон vйлчилгээг чєлєєтэй нэвтрvvлэх талаар ихээхэн анхаардаг.

Люксембург дэхь Европын Шvvх Танхимыг (цаашид “ЕШТ” гэх) Страссбургт орших Европын Хvний Эрхийн Шvvхээс ялгаж ойлгох хэрэгтэй. ЕШТ нь нийгмийн хуулийг ард тvмэнд хvргэж хэрэгжvvлэх vйл ажиллагаа явуулдаг. 1989 оноос хойш Европын Анхан Шатны Шvvх байгууллага нийгмийн хуулийн зарим нэгэн хэсэгт ЕШТ-ийн vндсэн vйл ажиллгааг гvйцэтгэх болсон. Уг холбооны гишvvн орнуудад ЕШТ-ийн шийдвэр дотоодын шийдвэрээс илvv хvчинтэй. Сайдын Зєвлєл, Парламент, Хороо гэсэн холбооны улс тєрийн гурван байгууллага 1977 оны хамтын хэлэлцээрээр vндсэн эрх vvргээ баталсан бєгєєд мєн Европын Актад (1987) эдгээр байгууллагууд “vндсэн эрх ялангуяа эрх чєлєє, эрх тэгш байдал, нийгмийн эрх ашгийг эрхэмлэн ардчилалыг хєгжvvлэх vйлсэд хамтран ажиллана” гэдгээ тодорхойлсон юм.
Маастричд (Maastricht) энэ мэдэгдлийг шинэчлэн гаргасан. Энэ мэдэгдлийг хэрэгжvvлэхдээ, ЕШТ гишvvн орнуудын хуулийн уламжлалт нийтлэг шинж болон тэдний гарын vсэг зурсан гэрээ хэлэлцээрт тулгуурладаг. Yvний дундаас Хvний эрхийн тухай Европын Конвенци хамгийн чухал нь юм. Yг хэлэх эрх чєлєєг баталгаажуулсан Конвенцийн 10-р зvйл нь ЕШТ-ийн хууль, эрх зvйн эх сурвалжид хэдийнээ багтжээ. Хvний эрхийн хуулийн энэ гол хэсэг нь vндсэн эрхийг зєрчсєн асуудлуудын талаар Зєвлєлийнхєє эсрэг тэмцэлдсээр ирсэн. Yvнийг Зєвлєлийн хуулийн хvрээнд хэрэгжvvлэх арга хэмжээ, Зєвлєлийн багц хуулийг тогтоох vндэсний арга хэмжээгээр дамжуулан хэрэгжvvлнэ. Хэрэв нийгмийн хуулийн хэрэгжилт нь зєрчилтэй, эсвэл аливаа vндэстэн уг зvйлд vл нийцэх арга хэмжээ явуулсан тохиолдолд ЕХШ 10-р зvйлийг баримтална. Гэвч гишvvн орны дотоодын хууль нь Зєвлєлийн хуулийн цар хvрээнд хамрагдаагvй тохиолдолд ЕШТ хєндлєнгєєс оролцдоггvй.

Хvний эрхийн тухай Европын Конвенц
Хvний Эрхийн тухай Европын Конвенцийн 10-р зvйлд “ хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй.“ гэжээ. Yvнд хил хязгаарын ялгаа болон нийгмийн удирдлагыг vл харгалзан мэдээлэл хvлээн авах ба тvгээх эрх багтана. Гэвч энэ эрх чєлєєг дагалдах “ vvрэг хариуцлага, хязгаарлалт ”-ыг 10-р зvйлд зааж єгсєн байдаг.Тухайлбал: ардчилсан нийгэмд зайлшгvй шаардлагатай улс vндэстний аюулгvй байдал, газар нутгийн нэгдэл, нийгмийн аюулгvй байдал болон эмх замбараагvй байдал, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх vvднээс хуулиар эрх чєлєєг тодорхой хэмжээгээр хязгаарладаг байна.
Эрх чєлєєг хязгаарлах єєр нэгэн шалтгаан нь эрvvл мэнд ба ёс суртахуун, хувь хvний нэр хvнд ба эрх чєлєє, хувийн нууцыг хадгалах болон “ шvvхийн удирдах эрх ба шударга ёсыг “ тогтоох явдал юм.
Европын Хvний Эрхийн Шvvх ( цаашид “ ЕХЭШ ” гэх ) нь олон нийт мэдээлэл тvгээхийг хvсэж буй хэн нэгний мэдээллийг сонсох эрхтэй гэж vздэг. 1979 онд “ Sunday Times ” сонин “ Thailidomide ” эмийн (энэ эмийг жирэмсэн эхчvvд хэрэглэдэг байсан боловч хожим энэ нь хvvхдийн бойжилтыг сааруулж тахир дутуу болгодгийг тогтоосон.) сєрєг vр дагаврыг олон нийтэд мэдээлснээр хуулиар уг сонины vйл ажиллагааг зогсоосон. Гэвч ЕХЭШ vvнд Британы шvvхийг буруутгасан бєгєєд “Sunday Times”-ийн зорилго бол ард тvмэнд мэдээлэл хvргэх явдал байсан юм.

Засгийн газар, яам, агентлаг гэх мэт тєрийн байгууллага мэдээлэл задруулахыг зєвшєєрєхгvй байгаа тохиолдолд шvvх vvнд болгоомжтой хандах нь зvйтэй юм. 1987 онд Швейцарын шvvх сэтгvvчдэд газрын бvртгэлийн тухай мэдээлэл єгєхєєс татгалзсан нь тухайн нєхцєлд зєв шийдвэр байсан. Тэдний хуулиар асуудлыг сонирхох тодорхой шалтгаан бvрдсэн тохиолдолд мэдээллээр хангана хэмээн заасан бєгєєд сэтгvvлчдийн зорилго vvнтэй vл нийцнэ гэж vзсэн. Yvнийг ЕХЭШ хvлээн зєвшєєрсєн юм. Гэвч ЕХЭШ нь 10-р зvйлд албан мэдээлэл ашиглах эрхийг бvрмєсєн хязгаарлаагvй гэж vздэг.

Ерєнхий дvгнэлт
Єнєєдєр Европын Конвенц болон Европын Холбооны хуулиудад засгийн газар болон тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах хууль эрх зvйн хангалттай vндсийг бvрдvvлж єгч чадахгvй байгаа юм.

Европын Холбооны хvрээнд мэдээлэл олж авах эрх
Зарим гишvvн орнууд Брюсселийн албан ёсны нууцын тухай шийдвэрийг эсэргvvцэж, єєрчлєхийг хvсдэг. Эдгээр эсэргvvцлийн зарим нь тухайлбал, 1996 оныг албаны нууцыг хадгалах журмыг дахин шалгах жил болгосон гэх мэт эерэг vр дvнд хvрсэн. Энэ нь бусад хvмvvс хатуу байр суурь баримталсан шийдвэр гаргахаас ємнє єєрсдийн нэн тэргvvний чухал зарчмуудыг илэрхийлэх боломж бидэнд олгож байна.

Нууцын тухай хууль тогтоомж
Сайдын зєвлєл хууль тогтоогчийн хувьд дvрэм, заавар, шийдвэрээрээ гишvvн орнуудыг хуулийн дагуу удирдан зааварладаг. Хорооноос ирvvлсэн саналын дагуу Зєвлєл энэ vvргийг гvйцэтгэдэг.
1992 онд Сайдын Зєвлєл хорооны бичиг баримттай танилцах тухай Бермингэм, Эдинбургэд хэлэлцсэн бєгєєд 1993 онд Данийн засгийн газар хэвлэлийг нээлттэй байлгахыг уриалсан юм.

Эцэст нь тус Зєвлєл 1993 оны 12 сард нээлттэй байдлыг ихээхэн хязгаарласан журмыг баталсан билээ.
Єнєє vед Сайдын Зєвлєл доторхи зарим vл сєргєлдєх маргааныг нийтэд нээлттэйгээр зохион байгуулдаг бєгєєд vйл ажиллагааныхаа журмын дагуу жилд доод тал нь 2 удаа нийтийн маргаан явуулахыг зєвшєєрсєн бєгєєд хэрэв явуулахаар бол сайдууд зєвшилд хvрэх ёстой байдаг.

Шийдвэрийн протоколыг журамд тэдгээрийг нууц байлгах ёстой гэсэн заалт байдаг. Хуулийн дагуу Зєвлєлийн шийдвэр гаргахад ашигласан хэлэлцvvлгийн баримтуудыг нууцалдаг бєгєєд олон нийт Зєвлєл эсвэл Хорооны бичиг баримтын ерєнхий бvртгэлтэй танилцах боломжгvй юм. Гэвч Европын Холбооны бусад бичиг баримттай танилцах єргєдєл нь товч тодорхой байх ёстой. Нийтийн байгууллагуудад баримтаа олонд мэдээлэх эсэхээ шийдэх сарын хугацаа олгодог. Татгалзсан хариу авсан тохиолдолд єргєдєл гаргагч шийдвэрийг дахин хянаж vзэх хvсэлтээ сарын хугацаанд єргєн барьж болно. Єргєдєл гаргагч ахин татгалзсан хариу авсныг ЕХ-ны байгууллагад мэдэгдэх хvртэл бас нэг сар болдог. Энэ тохиолдолд шалтгааныг тодорхойлвол зохино.

Шvvхийн vйл ажиллагааг хамруулан цаашид давж заалдах, шvvхийн тvшмэлд санал хvсэлтээ илэрхийлж болно. Татгалзах болсны шалтгаан нь олон янз байх бєгєєд энэ нь тухайн байгууллага єєрийн vйл ажиллагааны тэмдэглэл, баримтын нууцыг хадгалах сонирхолоос хамаардаг.

Дотроос тавьсан шvvмжлэл
Данийн засгийн газар нээлттэй байх явдлыг удаашруулж байгааг ил тод шvvмжлэн Эдинбургэд тохиролцсон амлалт талаар болсныг онцлон тэмдэглэсэн байдаг. “ Зєвлєл зарим салбарт Холбооны иргэдэд шууд хамааралтай хууль батлах эрхтэй юм. Иймээс шvvх ажиллагаан дээр Зєвлєлд оруулсан Хорооны санал нь анхны нээлттэй хэлэлцvvлэгт заавал ордоггvй нь ноцтой асуудал мєн. ”
Шууд сонгогддог Европын Парламент нээлттэй байдлыг дэмждэг бєгєєд 1992 онд Фэйот Шпитцэлийн тайлан АНУ-ын Мэдээллийн Эрх Чєлєєний тухай акттай тєстэй удирдамж боловсруулахыг Хорооноос шаардсан. Парламентын дэмжлэгтэй энэ тайлан Нийгэм, vндэсний байгууллагуудын тухай мэдээ мэдээллийг баталгаатай авахыг санал болгосон. Энэ тайлан мєн сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалж болон “ мэдээлэгч (шvгэл vлээгч) нар ”-ыг хамгаалах vзлийг дэмжив.

1996 онд Парламент ЕХ-нд ил тод чиг бодлогыг хэрэгжvvлэх, ЕХ-ны баримт бичгийг хэрэглэх дvрэм журам бий болгох, Сайдын Зєвлєлийн хуралдааныг нээлттэй байлгах талаар санал хураасан аж.
Финни, Шведийн засгийн газрын аль аль нь илvv нээлттэй ил тод байдлыг уриалсан юм. 1995 оны 2-р сарын тайланд багтсан Финнийн санал Скандинавын хєршvvдийнхээсээ илvv боловсронгуй, гvнзгий бєгєєд олон улсын хэлэлцээрvvдэд эргэлт гаргаж ч болзошгvй юм.
Финнийн санал нь албан бичиг баримтын нууцын тухай асуудлаар гараагаа эхэлсэн бєгєєд Финни “ ЕХ-ны бичиг баримтыг ашиглах ерєнхий дvрэм, журам нь vндсэн хуультай нийцэж байх шаардлагатай ” гэсэн санал дэвшvvлсэн байна.

Европын нийгмийн гэрээнд шинэ 214а-р зvйлийг боловсруулан vvнийг хэрэгжvvлэх нь зvйтэй юм.
Скандинавын болон Нидерландын хуулиас жишээ авч албаны нууц бичиг баримтыг тодорхойлох журмыг тогтоох явдал Финнийн саналын гол зорилго нь байсан юм. Бичиг баримт тодорхой ангилагдаагvй тохиолдолд Зєвлєлийн хэлэлцээр ил тод, нээлттэй явагдах хэрэгтэй. Мєн Финлянд “ Yйл ажиллагааны нууц болон хэсэг бvлэг нєхдийн сонирхлыг авч vзэхийн оронд олон нийтэд хамааралгvй бичиг баримтыг ангилан цэгцэлж, шаардлагатай vед тэдгээртэй танилцахыг татгалзаж мєн зєвшєєрєх талаар шийдвэр гаргаж байх хэрэгтэй ” гэсэн санал дэвшvvлсэн.

Мєн зєвлєлд “ vйл ажиллагааг нээлттэй ил тод болгож, гишvvн орнууд єєрсдийн vзэл бодлоо илэрхийлэх боломж олгох ” саналыг тавьсан байна. Зєвлєлийн хэлэлцээр, тvvнээс гарсан тунхаглалын протоколыг олонд нээлттэй байлгах хэрэгтэй. Бичиг баримт болон хувилбарын vндсийг бvрдvvлж олон нийтэд дэлгэн тавих нь зvйтэй гэж Финлянд улс зєвлєсєн байна.
Мєн Финлянд улс сvvлийн vед бvртгэгдсэн хуулийн тєслийн тєлєвлєгєєний жагсаалт, Зєвлєлд ажиллах бvрэлдэхvvнийг мэдээлж байхыг шаардсан юм. Гадны бичиг баримт (засгийн газар болон тусгай сонирхогч хэсгийн тавьсан санал г.м) нууцлагдмал хадгалагддаг заншлыг тєгсгєл болгох нь зvйтэй гэж vзжээ.

ЕХ-ны бvрэлдэхvvн, ажиллах хэсэг, Кореперийн зорилго, хєтєлбєр, ЕХ-ны тєлєєлєгчдийн бvрэлдэхvvнийг ил тод мэдээлвэл зохих бєгєєд тvvнчлэн ЕХ-ны албан бичиг баримтын тухай Шведийн саналыг хэрэгжvvлж болох хэдий ч энэ нь Зєвлєлийн ил тод байдлын хувьд Финляндынх шиг гvнзгий боловсронгуй биш юм. Дээрхи арга хэмжээ нь ЕХ-ны бvрэлдэхvvн мэдээлэл хvлээн авах болон боловсруулах vйл ажиллагааг тодорхойлсон байдаг.

Хуулийн тэмцэл
Засгийн газрын нєлєєний нэгэн адил ЕХ-ны хуулийн арга хэрэгсэл мэдээлэл тvгээх цар хvрээг тэлэхэд тодорхой хувь нэмэр оруулж чадна. 1995 онд Британийн сонин “ Guardian ”–ийн хэргийн vеэр анхан шатны шvvх (цаашид “ ЕАШШ ” гэх) Сайдын зєвлєлийн хэт их нууцлагдмал байдал нийгмийн хуульд сєргєєр нєлєєлж болзошгvйг анхааруулсан байдаг. Брюселлийн сонины сурвалжлагч Джонн Карвел 1994 онд Сайдын Зєвлєлєєс зарим нэгэн бичиг баримттай танилцах хvсэлт тавьсан боловч Хєдєє аж ахуйн Сайдын Зєвлєл татгалзсан байна.Энэ нь “ Зєвлєлийн vйл ажиллагааны дотоод дvрмийн дагуу боломжгvй “ гэсэн хариулт єгсєн юм.

Гэвч vйл ажиллагааны дотоод дvрмийн зvйл ангид “ эсэргvvцэх боломжтой “ гэсэн хэллэг хэрэглэсэн байдаг. Дани, Нидерландын Засгийн газар, Европын Парламентаас дэмжлэг авсан Карвел албан бичгийн нууц болон ил тодыг харьцуулж vзэлгvйгээр Зєвлєл шууд эсэргvvцсэн хэмээн гомдол гаргасан юм. ЕХАШШ “ Guardian”-ийг дэмжиж “ бичиг баримттай танилцах хvсэлт тавьсан тохиолдолд сонирхолыг харгалзан vзэж ” ил тод байдал болон нууцыг дэнслэн тооцоолох хэрэгтэй гэж vзсэн. Гэвч уг заавар засгийн газарт мэдээлэл ашиглах хvсэлтийг няцаах єргєн боломж олгосон байдаг. Хэрэв тухайн асуудал нь хавсралт хуулийн шинжтэй эсвэл лавлагаа хийгдэх шатанд байгаа тохиолдолд нууцыг хадгалах мєн олон улсын худалдаа, vйлдвэрлэлийн нууц мэдээллийг задруулахгvй байх vvднээс нууцыг хадгалж болно.

Олон нийтэд зарлахыг эсэргvvцэх шийдвэр гаргах “ хуулийн болон засаг захиргааны нєхцлvvд ” байдаг. Гэвч зааварт ийм нєхцлvvдийг нарийн тодорхой зааж єгч чаддаггvй. Заавар гаргагчид олон нийтэд зарлах боломжгvй байх vндэслэлvvдийг тогтоож болох байсан хэдий ч vvнийг тусгаагvй ажээ.
Харин цємийн зэвсгийн нууцыг зєвхєн Холбооны хvрээнд хадгалах, ангилах тодорхой vндсийг заасан Евроатом гэрээнд Евроатомын тєрєлд хамрагдах мэдээллийг ангилжээ. Нарийн чанд дэглэм єсєх дарааллаар 4-н зангилаа болгон Евро-хориглол, Евро-албаны нууц, Евро-нууц, Евро-маш нууц гэж хуваасан. Засаг захиргааны зєвшєєрєлгvйгээр олон нийтэд батлан хамгаалахын мэдээлэл тараах эрх байхгvй. Энэ нь ЕХ ангилал хийсэн цорын ганц салбар юм. Одоо Европын холбооны улсууд болон бусад орнуудад хэвлэл мэдээллийн эрх чєлєєг vндсэн хуулиараа хэрхэн баталгаажуулсан хийгээд мэдээлэл олж авах эрх, нууцын талаарх хууль, эрх зvйн зохицуулалтын талаар авч vзье.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191752 
 Энэ сард:16083 
 Өнөөдөр:57 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.