Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Улс орнуудын Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн хуулийн харьцуулсан судалгаа

1. Австри улс

Хєрш орнуудтай нь харьцуулбал Австрид vг хэлэх эрх чєлєєг илvv хvндэтгэн vздэг. Энэ нь Европын Хvний Эрхийн Конвенцид Австри нэгдмэл саналаар гарын vсэг зурсан хийгээд Yндсэн хууль нь дээрхи Конвенцтэй нэгдмэл vзэл санаатай байдагтай холбоотой юм. Гэвч тус улсад хэвлэл мэдээллийн эзэмшлийн талаар маргаантай байгаа бєгєєд энд єдєр тутмын сонины хоёр том урсгал дангаар ноёрхдог. Австрид хэвлэлийг зєв зохистой дэмжих замаар зарим хэсэгт хэвлэлийн системийг задлах арга хэмжээ авч байна.

Yндсэн хуулийн баталгаа
1867 онд Австрийн vндсэн хууль батлагдсан бєгєєд 1920 оны Холбооны Yндсэн хуультай зохицуулан єєрчилсєн юм. Уг хуулийн 13-р зvйлд “ Хvн бvр єєрийн сонирхлоо дагах эрхтэй. Хэвлэл бол хяналтын юм уу зєвшєєрєл олгох алба биш ” гэж заасан байдаг.

Мєн мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн тайлбар ч байдаг. Холбооны хуулийн 20(4)-р зvйлд “ Бvх холбоо, муж, орон нутгийн засгийн газрын бvрэлдэхvvн хэсэг болон бvх корпораци нууцыг нь хуулиар хамгаалаагvй тохиолдолд vйл ажиллагааныхаа явцыг ард тvмэнд мэдээлж байх ёстой.” гэж заажээ. Австри улс 1958 онд Хvний Эрхийн Европын Конвенцид гарын vсэг зурсан бєгєєд vvнийг 1964 онд хууль болгон баталсан. Саяхныг хvртэл Yндсэн хуулиараа баталсан эрх чєлєєг “ хуулийн vйл ажиллагааны хvрээн дэхь эрх ” гэж авч vздэг байсан бєгєєд Yндсэн хуулийн шvvх эрх ашгийг илvv хамгаалах тал дээр анхааран ажиллаж, Европын Хvний Эрхийн Шvvхийн vндэслэлийг мєрдєж эхлээд байна.

Улмаар Австри 1978 онд Иргэний болон Улс тєрийн эрхийн Олон Улсын Пактад (цаашид “ ИУТЭОУП ” гэх ) нэгдэн орж, 1987 оноос ИУТЭОУП-ын дагуу хувь хvнд НYБ-ын Хvний Эрхийн Хороонд Австрийн эсрэг санал шvvмжлэл мэдvvлэх эрхийг олгосон байна. ИУТЭОУП нь Yндсэн хуульд хамааралгvй ба vvнийг шvvхэд шууд утгаар нь хэрэглэх боломжгvй юм.

Нууцын тухай хууль тогтоомж
Холбооны Yндсэн Хуулийн 20 /3/-р зvйлд vндэслэн гаргасан мэдээлэлтэй танилцах дvрэмийн тухай Эрvvгийн хуулийн 225-р хэсэгт заасан байдаг.Тус улсын Засаг захиргаа болон Шvvхийн зvгээс албаны нууцыг ил тод болгох хандлагыг баримталж байна.
Нууцыг задруулах, албан бичиг баримтыг мэдээлэх хоёрыг ялган тайлбарласан байдаг. Yvнд, хэрэв тєрийн албан хаагч нууцыг задруулсан тохиолдолд тухайн хvн хариуцлага хvлээнэ. Нэгэнт задарсан мэдээллийг сонин хэвлэл нийтлэх эрхтэй байдаг. Сvvлийн хэдэн жилд энэ талаар идэвхтэй мэдээлсээр ирсэн. Гэвч уг нууцыг тарааснаар улс vндэстний аюулгvй байдал, тvvний олон улсын харилцаанд хvндрэл учруулбал 225-р заалтын дагуу гэмт хэрэг гэж vздэг. Энэ тохиолдолд шvvх мэдээлэх эрх чєлєє, vндэсний аюулгvй байдал хоёрыг дэнслэн vзэх хэрэгтэй болдог. Сvvлийн жилvvдэд ийм хэдэн тохиолдол цєєн гарчээ. Мэдээлэл авах эрх гэдэг нь мэдээлэл цуглуулах газарт орох эрхийг авсан тохиолдолд засгийн газар сурвалжлагчдын цуглуулсан мэдээг хянах эрхгvй байдаг юм. Мєн 1987 онд жагсаал цуглаан хийж байсан хvмvvсийн фото зургуудыг цагдаа нар устгасан явдлыг шvvх хууль бус vйл ажиллагаа гэж vзсэн байдаг.

Мэдээлэл олж авах эрх
Холбооны хvрээнд Мэдээллийн Эрх Чєлєєний тухай хуульд мэдээлэлтэй танилцах харилцааг нарийн заасан бєгєєд хvсэлт тавигч мэдээлэлтэй танилцах зєвшєєрєл авч чадаагvй бол Засаг захиргааны шvvхэд хандаж болохоор заасан байна.1981 оны Хэвлэлийн хуулиар шvvхийн vйл ажиллагааг нээлттэй болгосон. Гэвч Австрид энэ єєрчлєлтийн талаар маргаантай байдаг. Тvvнчлэн Хэвлэлийн мэдэгдэлийн сенсааци, “ хэвлэлийн шvvх хурал ” гэж байдаг байна. Мєн хуулийн 31-р зvйлд сурвалжлагчийн нууцыг тууштай хамгаалсан бєгєєд Хэвлэн нийтлэгчид, редактор, сэтгvvлчид болон бусад хэвлэлийн ажилтан мэдээллийн агуулгын талаар шvvхийн ємнє мэдэгдэл хийхээс татгалзах эрхтэй. Шvvхийн даалгавраар гэмт хэрэг илрvvлэхээс бусад тохиолдолд сонин, телевизийн vйл ажиллагааг тагнан тандахыг хориглодог ба тагнан тандвал шvvхээс доод тал нь 10 жилийн хорих ял оноодог. Хэвлэлийн хуулийн єєр нэг эерэг тал нь нэр тєрийг гутаах явдлыг зохицуулсан бєгєєд энэ нь сэтгvvлчид зєвхєн єєрсдийнхєє ажлыг хийж байгаа эсэхийг батлах шалтгаан болсон юм.

2. Финлянд улс

Финляндын хууль, эрх зvйн тvvх зєвхєн 1917 оноос буюу тус улс тусгаар тогтносноос хойш эхэлжээ. Энэ нь Финлянд эхлээд Швед дараа нь Оросд эзлэгдсэн байсантай холбоотой. Энэ vед Финляндчуудын хамгийн гол шаардаж байсан зvйл бол хэвлэл мэдээллийн эрх чєлєє байлаа. Тиймээс ч тусгаар тогтнолоо зарласны дараа хамгийн тvрvvнд хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хуулчилсан аж. Финлянд нь нэг хvнд ноогдох сонин, сэтгvvлийнхээ тоогоор дэлхийд гуравт ордог юм. Шведтэй мєн адил Финляндчууд мэдээллийн эрх чєлєєг их эрхэмлэдэг бєгєєд Финляндын Засгийн газар Европын Холбооны энэ асуудалд хандах хандлагыг нь шvvмжилдэг аж.

Yндсэн хуулийн баталгаа
Финляндын Yндсэн Хуулийн 10 дугаар зvйлд vг хэлэх эрхийг баталгаажуулсан байдаг.Yvнд: “ Финляндын иргэн бvр vгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, мєн хэний ч урьдчилсан шалгалт, хяналтгvйгээр бичгээр болон зургаар илэрхийлсэн материалыг хэвлvvлэн нийтлvvлэх эрхтэй. ” гэжээ.
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийг 1919 онд баталсан. Энэхvv хуулинд: “ Финляндын иргэн бvр ямарваа нэгэн бичвэр материалыг хэрвээ энэ хуулийн зvйл заалтуудтай харшлаагvй бол олон нийтийн удирдлагуудын зvгээс урьдчилсан шалгалт хяналтгvйгээр нийтлvvлэх эрхтэй ” гэж заасан байдаг.

Энэ хуулийн анхны хувилбарт сонин сэтгvvлийг хаах, сэтгvvлчдийн баримт бичгийг хураан авах тухай заалтууд орсон байж. Гэвч энэ заалтуудыг єєрчилсєн байна. Одоо бол Финляндад хэвлэн мэдээлэх эрхийг хаах явдал нь хууль бус юм.

Нууцын тухай хууль тогтоомж
Мэдээлэлд хvрэх боломжийг 1951 онд батлагдсан “ Албан ёсны баримт бичгийг хэвлэх тухай хууль ”-иар олгосон юм. Yvнээс хойш энэ хуулинд зарим єєрчлєлтvvд орж байсан. Уг хуулийн тодорхой хэдэн заалтад мэдээлэлд хvрэх боломжгvй тохиолдолуудыг дурьдсан байдаг. Мєн уг хууль батлагдсан жил гарсан зарим зарлиг, тогтоолууд мєн иймэрхvv тохиолдолуудыг тусгасан бєгєєд эдгээр нь хуультайгаа адил хvчинтэй байдаг.

Энэхvv хуулийн дагуу албан ёсны баримт бичгvvд гэдэг нь /vvнд хальсан дээр буулгасан болон элэстрон материал орно./ олон нийтийнх, хэрвээ уг материал хаалттай материалуудын жагсаалтанд ороогvй бол, бvх шатны тєрийн удирдлагын мэдэлд байгаа болон шашны байгууллагын мэдэлд байгаа баримт бичгийг хэлнэ.

Баримт бичигтэй танилцах боломжийг баталгаажуулж, хvсэлт гаргасан хvмvvст нь тухайн баримтыг нь олгох vvрэгтэй тєрийн албан тушаалтан байгууллага бvрт байдаг ажээ. Тухайн хvссэн материалын албан ёсны хуулбар, хэсэгчлэн авсан хуулбараар эсвэл тэрхvv баримт бичгvvдтэй танилцахад зориулсан албан ёсны хэрэгслvvдээр хангах vvрэгтэй. Мєн материал хvсэгчидэд “ албан ёсны харилцаа холбооны хэрэгсэлээр ” баримт бичгийг нь хvргvvлж болох ажээ. Материал хvсэгч гадаадын иргэн биш бол тухайн байгууллага уг хvний тухай мэдээллийг шаардахгvй байж болно. Ийм тохиолдолд тухайн байгууллага хvссэн мэдээллийг нь єгєх эсэхээ маш болгоомжтойгоор шийдвэрлэнэ.Хэрвээ материал хvсэгч татгалзсан хариу авбал тухайн татгалзсан байгууллагадаа давж заалдах цаашилбал, хэрэгтэй гэж vзсэн тохиолдолд Дээд шvvхэд давж заалдах эрхтэй юм. Арай доод шатны байгууллагаас татгалзсан хариу авсан бол орон нутгийн шvvхэд хандаж болох ажээ. Иймэрхvv асуудлыг шvvх богино хугацаанд шийддэг боловч хуулинд тусгайлан хугацаа заагаагvй байдаг. Мєрдєн байцаах болон цагдаагийн байгууллагын мэдэлд байгаа хавтаст хэргvvд шvvхэд шилжээгvй бол эдгээрийг олон нийтэд мэдээллэхийг хоригложээ. Мєн “боловсрогдож байгаа“ болон дотоод хэрэгцээний баримт бичгvvд, тvvнчлэн меморандум гэх мэт материалууд нууцын зэрэглэлтэй байдаг.

Хэрэв олон улсын аюулгvй байдал, гадаад таатай харилцаа, батлан хамгаалахтай холбоотой материалыг шаардлагатай гэж vзвэл нууцлаж болох ажээ. Ерєнхийлєгч болон Тєрийн Консул нар шийдвэрлэж байгаа асуудлынхаа талаарх мэдээллийг тодорхой хугацаанд нууцлах эрхтэй байдаг.
Гадаад Явдлын Яам болон Тєрийн Консулын Гадаад хэргийг Хариуцсан Зєвлєлийн баримт бичгvvд 1994 оны 12 дугаар сар хvртэл нууцын зэрэглэлтэй байв.Энэ vед гадаад хэрэгтэй холбогдолтой материалуудыг “ уламжлалт гадаад бодлогын ” болон “ менежментын ” гэж хоёр ангилжээ. Эхний ангилалд багтсан баримт бичгvvдийг нууц хэвээр нь vлдээж сvvлийнхийг нь олон нийтэд хvртээлтэй болгохоор шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэр гарсны дараахан Тєрийн Консул Европын холбоонд єргєн баригдаж байгаа хуулийн тєслvvдийн талаарх мэдээлэл иргэдэд хvртээлтэй байх ёстойг анхаарсан шийдвэр гаргажээ. “Хуулийн тєслийн агуулга, явц” зэргийг олон нийтэд мэдээлж, Финляндын Европын Холбоонд єргєн барьж байгаа хуулийн саналуудыг аль болох ил тод байлгахаар Финляндын засгийн газар ажиллаж байна. Батлан хамгаалах хvчний асуудалтай холбоотой зэвсэгт хvчний нийлvvлэлт, дайны болон иргэний хамгаалалтын тєлєвлєгєє гэх мэт нь нууц байна. Дайны vед “ улс vндэстний батлан хамгаалахын асуудлыг аюултай байдалд оруулж болзошгvй ” цэрэг зэвсгийн мэдээллийг ил гаргахыг хориглодог.

3. Франц улс

Франц улс бол хэвлэл мэдээллийг хvчтэй зохицуулах шаардлагагvй цєєнх улс орнуудын нэг юм.Yvний нэг шалтгаан нь тус улсын эрх зvйн тогтолцоо нь хэвлэл мэдээллийн эрхийг зєрчсєн гэж vзэж буй хvмvvсийн гомдлыг харьцангуй шуурхай, vр дvнтэй, боломжийн хэлбэрээр барагдуулах боломжийг олгодогт оршиж байна.Бас нэг шалтгаан бол Францын хэвлэл мэдээллийнхэн Солонгын хэргvvд
(Rainbow Affairs) болон сvvлийн vед гарсан цус солилтын хэрэг зэрэг дээгvvр болж буй зохисгvй буруу явдлуудыг илрvvлсэнд тvvнд нийт олны зvгээс итгэх итгэл бий болсон явдал юм.

Yндсэн хуулийн баталгаа
Хэдийгээр тасралтгvй биш ч гэсэн Франц улсад Хэвлэлийн эрх чєлєє нь 1789 оны Хvний болон Иргэний Эрхийн Тунхаглалаас хойш бий болсон уламжлалтай билээ. Энэхvv тунхаглалын 11 дvгээр заалт нь Францын 4 дэх Бvгд Найрамдах Улсын 1958 оны Yндсэн хуулийн Оршилын нэг хэсгийг бvрдvvлсэн бєгєєд vvнд “ Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх нь хvний хамгийн vнэт эрх чєлєє юм. Иймээс хvн бvр чєлєєтэй ярих, бичих, хэвлэх эрхтэй бєгєєд чингэхдээ энэхvv эрх чєлєєгєє буруугаар ашигласан бол тус хуульд заасан тохиолдлуудад хариуцлага хvлээх болно. ” гэж заажээ.

Францын vндсэн хуулийн шvvх болох Yндсэн хуулийн Зєвлєл нь Yндсэн хуультай харш ямарч хуулийг хvчингvй болгох эрхтэй ба тvvний шийдвэрийг заавал биелvvлэх ёстой. Тус Зєвлєл нь vзэл бодлын эрх чєлєє нь хvний бусад эрхийн гол баталгаануудын нэг мєн гэж тогтоосон бєгєєд хэвлэлийн плюрализмыг Yндсэн хуулийн гол зорилго болгоход энэхvv эрх чєлєє нь хэвлэлийн хэрэглээ, vйлдвэрлэлийн аль алинд хамаарах болно гэж заажээ.

Yндсэн хуулийн 55 дугаар заалтаар олон улсын гэрээнvvд нь дотоодын хууль тогтоомжыг давамгайлах бєгєєд тэдгээрийг бvх тvвшний шvvхийн байгууллага нь (зєвхєн дээд тvвшний гээд зогсохгvй) хэрэглэх vvрэгтэй. Иймээс Францын шvvх байгууллагуудад Европын Хvний Эрхийн Конвенц, Иргэний болон Улс тєрийн Эрхийн тухай Олон Улсын Пакт нь Францын єєрийн vндсэн хуулиас илvv давамгайлах нєлєєтэй билээ. Францын иргэд хувийн гомдлоо НYБ-ын Хvний Эрхийн Хороо болон Европын Хvний Эрхийн Комисст єргєн барих эрхтэй юм.

Нууцын тухай хууль тогтоомж
Албаны мэдээлэл авах эрх нь vндсэндээ эрх зvйн гурван актаар зохицуулагдана. Эдгээрээс захиргааны бичиг баримтанд хvрэх тухай 1978 оны 7 сарын 17-ны тогтоол нь сэтгvvлчийн хувьд хамгийн чухал.Энэхvv тогтоолыг 1979 оны 7 сарын 11-ний Хууль дагалдан vйлчилнэ.Энэ хуулиар захиргааны байгууллагуудаас мэдээлэл олгохоос татгалзах болсон vндэслэлээ гаргаж єгєхийг шаардана.Албаны мэдээллийг зохицуулах гуравдахь эрх зvйн акт болох 1978 оны 1 дvгээр сарын 6-ны Мэдээлэл болон Эрх чєлєєний тухай хууль нь компьютер болон хавтаст хэрэгт буй хувь хvний мэдээлэлд нэвтрэх асуудлыг зохицуулна. Захиргааны мэдээлэлд нэвтрэх тухай хууль тогтоомжууд нь дор хаяж онолын тvвшинд “ хvн бvрт мэдээлэлд хvрэх эрхийг бий болгоно. Гэхдээ практик дээр энэ нь дутагдалтай байгааг сэтгvvлчид олж харсаар байна. Нээлттэй байх тухай журамд хамаарагдахгvй тохиолдлууд нь маш єргєн хvрээтэй тодорхойлсон бєгєєд vйл явцын хугацаа нь онцгой урт байгаа юм. Мэдээлэл олгохоос дараах vндэслэлээр татгалзаж болно: (1) засгийн газар, тєрийн захиргааны байгууллагын vйл ажиллагааны нууцлал, (2) vндэсний батлан хамгаалах болон гадаад харилцаа, (3) улсын валют болон нийтийн зээл, (4) улсын аюулгvй байдал болон нийгмийн аюулгvй байдал (5) шvvх болон шvvхийн ємнєх vйл явц (6) хувийн хэргийн нууцлал, (7) арилжааны болон vйлдвэрлэлийн vйл ажиллагааны нууцлал болон (8) татварын болон гаалийн албан шалгалт vзлэг. Хуулиар мэдээлэлд нэвтрэх тухай ирvvлсэн гомдлыг шалгах vvрэг бvхий Захиргааны мэдээлэлд нэвтрэх тухай Комиссыг (САDA) байгуулна.

Тус байгууллага нь системийн vйл ажиллагааны жилийн тайланг гаргах бєгєєд мэдээлэл эрж буй хvмvvст зааварчлага єгнє. Гэхдээ хэдийгээр энэ нь єндєр эрх мэдэл бvхий шvvхийн болон улс тєрийн албан тушаалтнуудаас бvрддэг ч мэдээлэл олгохыг тушаах эрхгvй байгууллага юм. Мэдээлэл олгохоос татгалзсан тохиолдолд єргєдєл гаргагч эхлээд CADA-тай зєвлєлдєх ёстой бєгєєд CADA тухайн байгууллагыг мэдээлэл єгєхийг ятгаж хvсэлт тавина. Энэхvv эхний шат амжилтгvй болсон тохиолдолд єргєдєл гаргагч захиргааны шvvхэд хандана. Гэхдээ энэ vйл явц маш их сунжрах магадлалтай. Татгалзагч байгууллага нь анхлан татгалзах болсон тухай шалтгаанаа єгєх vйл явц 2 сар хvртэл vргэлжлэнэ. Захиргааны шvvх єргєдлийг барагдуулж, асуудлыг шийдвэрлэтэл 6 хvртэл сар шаардагдана. Ийм урт хугацаа шаардагдах учраас сэтгvvлчид ихэнхдээ энэ vйл явцыг орхидог нь гайхах зvйлгvй.

Мэдээллийн хууль нь иргэдэд єєрийн тухай мэдээллийг агуулсан хавтас хэргийг vзэх мєн алдаатай мэдээллээс хамгаалах эрхийг олгоно. Энэ хуулиар мэдээллийг хамгаалах vндэсний комиссыг байгуулдаг.
Эрvvгийн тєрєлжсєн хууль нь мєн зарим тєрлийн мэдээллийг задруулахыг хориглодог. Уг хуулийн 76 дугаар зvйлийн дагуу батлан хамгаалахын мэдээллийг задруулахыг vндэсний аюулгvй байлдалд аюул учруулна гэж vзээд хориглосон байдаг.

Тєрийн бvх албан хаагчид тєрийн нууцлалыг чанд сахих vvрэгтэй бєгєєд vvнд “ нийгмийн эрх ашиг “-ийн vvднээс буруу зохисгvй ажиллагаануудын талаар мэдээллийг тєрийн албан хаагчид, Улсын Прокурорын газарт мэдэгдэх vvрэгтэй. Францын хууль нь сонинуудад урьдчилсан хязгаарлалт тогтоож, хураан авахыг зарим тохиолдлуудад зєвшєєрєх бєгєєд ийм тєрлийн vйл ажиллагаа нэн ховор тохиолдоно. “Цус солилтын”-ын хэргийн дуулианы vеэр “ Paris weekly ” сонин хэрэгт холбогдсон эмч болон єєр нэгэн сонины сэтгvvлч хоорондын ярианы хэсгvvдийг нийтэлжээ. Яриаг мєн АНУ-д дэлгэрvvлэн нийтэлсэн байна. Хэрэгт холбогдсон эмч хувийн нууцыг задруулсан гэсэн vндэслэлээр “Paris weekly” сонинг хураахыг шаардаж байв.Хэдийгээр шvvх уг яриаг нийтлэх нь гурван тусдаа vндэслэлийн дагуу хууль бус vйлдэл мєн гэж vзсэн боловч тус сонинг хураах шийдвэр гаргахаас татгалзсан байна.

Эрvvгийн байцаан шийтгэх ажиллгааны хуулийн 1993 оны нэмэлт єєрчлєлтєєс хойш, хэвлэл мэдээллийн газруудын эд хєрєнгєд vзлэг хийх vед цагдаагийн ажилтны хамт шvvгч буюу улсын прокурор “ Yзлэг нь сэтгvvлчийн ажлыг чєлєєтэй эрхлэх эрхэд аюул учруулахгvй байх, мєн мэдээллийг хvргэхэд садаа болох буюу цаг алдан хvргэхээс сэргийлэх ”-ийн vvднээс заавал байлцах болсон.

1993 он хvртэл, хэдийгээр шvvгчид мэдээллийн эх сурвалжаа мэдэгдэхээс татгалзсан сэтгvvлчдийг шийтгэх нэн дургvй байсан ч сэтгvvлчийн нууцлалын эрхийн эрх зvйн хамгаалалт байгаагvй билээ. 1993 оны 1 дvгээр сард Эрvvгийн байцаан шийтгэх ажиллагааны хуульд оруулсан нэмэлт, єєрчлєлт бол 109(2) дугаар зvйл: “ Сэтгvvлчийн ажлаа гvйцэтгэх явцдаа єєрийн цуглуулсан мэдээллээ гэрч сэтгvvлч нь задруулахгvй байх эрхтэй. ” гэж заасан байна.

4. Герман улс

Герман улсын мэдээллийн эрх чєлєєний талаар баримталж буй байр суурь нь дээр дурьдсан Скандинавын орнууд болон нууцлалыг хэт чухалчладаг гэж хэлж болмоор Британи болон Ирландын байр суурины дунд оршино. Холбооны Герман Улсын тvvх, ялангуяа хvйтэн Дайны цагт эзэлж байсан тvvний байр суурь нь тус орны Yндсэн хуульд илэрхийллээ олсон vзэл санаа ба шvvхийн практик хоёрын хооронд зєрvv, мєргєлдєєн vvсэхэд хvргэсэн байна.

Энэ шалтгаанаар, хэвлэлийн эрх чєлєє болон мэдээллийн эрх чєлєєг хєндсєн асуудлууд нь Yндсэн Хуулийн Шvvх дээр байнга хатуу тэмцэлийн vр дvнд шийдвэрлэгддэг байв. Хамгийн чухал хэргvvдээс 1996 оны “ Der Spiegel ”-ийн хэрэг мєн 1981 оны гvнтер Валрафын хэргийг хэлэлцсэн явдал юм.

Yндсэн Хуулийн 5(1) дvгээр зvйлд “ Хvн бvр єєрийн vзэл бодлоо амаар, бичгийн болон дvрсийн хэлбэрээр илэрхийлэх, тvгээх эрхтэй бєгєєд олон нийтийн хvртээл болсон мэдээллийг ямар ч саадгvйгээр олж авах эрхтэй.Хэвлэлийн эрх чєлєє болон радио телевизийг ашиглан мэдээлэх эрх чєлєєгєєр хангагдсан байна.Хэвлэлийг хянан шалгах явдлыг хориглоно. ” гэж заажээ. “Мэдээллийг ямар ч саадгvйгээр олж авах” эрх нь мэдээллийн эрх чєлєєний Yндсэн хуулийн баталгаа гэсэн утгаар ойлгогдоно. Эдгээр эрхэд тавьсан зарим хязгаарлалтыг 5(2) дугаар зvйлд “ эдгээр эрх нь иргэний хувийн болон хvvхдийн эрхийн хамгаалалтыг зохицуулах хууль тогтоомжийн заалтуудаар хязгаарлагдана. ” гэж заасан байдаг. 18 дугаар зvйлд “ vзэл бодлоо илэрхийлэх эрхээ ялангуяа хэвлэлийн чєлєєт ардчилсан тогтолцооны vндсийг эвдэх зорилгоор буруугаар ашигласан тохиолдолд эдгээр vндсэн эрхийг Холбооны улсын Yндсэн хуулийн Шvvхээр шийдвэрлэсэн хэлбэрээр хасна ” гэж заасан байна. Гэхдээ 19 дvгээр зvйл “ ямарч тохиолдолд vндсэн эрхийг бvр хасч болохгvй ”гэж мєн заасан байдаг. Холбооны улсын Yндсэн Хуулийн Шvvх нь хэвлэлийн эрх чєлєєг “ хvний эрхийн хамгийн онцгой чухал эрх бєгєєд ардчилсан тогтолцооны гол амин vндэс ” мєн хэмээн тодорхойлжээ.Энэ утгаараа, Yндсэн Хуулийн Шvvх нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хувь хvний эрхээс илvv ардчиллын суурь байгууллага гэж vзэж байна. Хэвлэлийн зєвшєєрєл нэвтрvvлэх, мэдээллийн эх сурвалжийг хаах, хэвлэлийн тооны хязгаарыг улс тєрийн vзэл бодлын дагуу тогтоох арга хэмжээнvvд нь Yндсэн хуульд харш vйл ажиллагаа юм.

Германы Yндсэн хуулийн болон vзэл бодлын эрх чєлєєний нэрт зvтгэлтэн, профессор Улрих Карпен “ Тєрийн нууцлалын сонирхол, мэдээллийн эрх чєлєєний сонирхол мєргєлдєх тохиолдолд Германы шvvх талуудын сонирхлыг тэнцвэржvvлэх зорилгоор пропорциональ тестийг хэрэглэх болно.” гэж бичжээ. Гурван талт энэхvv тестийг хэрэглэхэд засгийн газар нь єєрийн дэвшvvлж буй саналыг зохистой, шаардлагатай, пропоциональ гэдгийг нотлох vvрэгтэй. Тэрээр нэмж хэлэхдээ “ Эцсийн дvгнэлтийг гаргахад аль талын сонирхол давамгайлж буй талаар ямар нэгэн эргэлзээ гарсан тохиолдолд хэвлэлийн эрх чєлєєний сонирхлыг илvv тvлхvv анхаарна “ гэжээ.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийн vйлчлэх хvрээнд Германы иргэдээс гадна бусад бvх хvмvvс мєн адил хамаарна. Бодит байдлаар авч vзвэл vзэл бодлын илэрхийллийг хамгаалахын зэрэгцээ мєн тvvнд агуулагдаж буй хийгээд тvvний зорьж буй нєлєєлєл давхар хамгаалагдаж байгаа юм. Яагаад гэвэл vзэл бодлын илэрхийллийн утга учир нь орчин тойрондоо оюун санааны нєлєє vзvvлэх, олон нийтийг тодорхой vзэл бодолтой болгох, тvvнд итгэл vнэмшлийг олгоход оршдог юм. Yзэл бодлыг чєлєєт байдлаар бий болгох явдал нь харилцааны vйл явцад хэрэгждэг. Yvний тулд нэг талаас vзэл бодлоо илэрхийлж тvгээх эрх чєлєє, нєгєє талаас илэрхийлсэн vзэл бодлыг хvлээж авах, єєрєєр хэлбэл мэдээлэл авах эрх чєлєє байх шаардлагатай. Yндсэн Хуулийн 5 дугаар зvйлийн 1-ийн заалт нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, тvvнийг тvгээх ба мэдээлэл авах эрхийг хvний vндсэн эрхийн хэмжээнд баталгаажуулж байгаагийн зэрэгцээ мєн харилцааны vйл явцыг /процессыг/ vндсэн хуулиар хамгаалах зорилгыг тавьж байгаа юм.2 ХБНГУ-ын бавари муж улс нь нийтийн мэдээллийн хэрэгслээр Германд тэргvvн байранд ордог. Ажлын 10 байрны нэг нь энэ салбарынх. Германы мэдээллийн программын бvх ажилтнуудын 33 % нь Баварид ажилладаг.

Германы сонин сэтгvvл гаргадаг компаниудын тавны нэг нь Баварид байдаг ба тэд 250 гаруй нэрийн сонин, бараг 1450 сэтгvvл гаргадаг.Єдєрт 3 сая сонин борлуулагддаг, Баварид 2800 хэвлэх vйлдвэр, 1000 орчим ном, сэтгvvлийн хэвлэлийн газар ажилладаг. Нийт Германы хэмжээгээр хэвлэгддэг номын дєрєвний нэг нь эндхийн бvтээгдэхvvн юм. Европын номын нийслэл гэгддэг Мюнхен хот нь Нью-Йоркийн дараа ордог дэлхийн хоёрдох том номын хот билээ.Баварид улсын чанартай радио, телевизийн програмаас гадна хувийн радио, телевиз олноор ажилладаг. Жишээ нь : Радио антени-Бавари, Германи даяар цацагддаг кабелийн программ, Радио-эгшиг болон орон нутгийн чанартай олон радио нэвтрvvлгийн программтай. Телевизийн программ л гэхэд: РТЛ-2, ДСФ,ТМ-3, ДФ-1, Кабель-1, Прозибен зэрэг нь Мюнхенээс явуулдаг.3

Нууцын тухай хууль тогтоомж
Германы мэдээллийн нууцлалын тухай хуулийн заалтууд нь энэ талаарх тусгай хуулинд биш харин мэдээллийн тухай хуулийн хуулийн онцгой нєхцлийн заалтуудад тодорхойлогдсон байна. Харамсалтай нь, эдгээр хангалттай тодорхой бус бєгєєд 19 дvгээр зvйлийн дагуу нууц буюу нууцлалын журамын тухай нарийвчилсан тодорхойлолт байхгvй байна. Эрvvгийн Хуулийн 93 дугаар хэсэгт зааснаар улсын нууц гэж зєвхєн тодорхой тооны хvмvvс авах эрхтэй, Холбооны Улсын аюулгvй байдалд учирч болзошгvй ноцтой хохирлоос сэргийлэх зорилгоор гадаад улс орнуудаас нууцлагдах ёстой тоо баримт, мэдээлэл, зvйлvvдийг хэлнэ.

1968 онд 95 дугаар хэсэгт єєрчлєлт орсоноор сэтгvvлчдийг эх орноосоо урвасан хэргээр шийтгэх илvv хэцvv болсон. Гэвч: улсын нууцыг эрх бvхий бус хvмvvст хvргэсэн, олон нийтэд тvгээсэн, ингэснээрээ улмаар улсын гадаад аюулгvй байдалд ноцтой хохирол учруулсан иргэнийг эх орноосоо урвасан хэргээр хариуцлага хvлээлгэнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зэвсэгт хvчний техник, тєхєєрємж, батлан хамгаалахын тєлєвлєгєєг нийтлэхийг хориглоно.

Мєн 93(2) хэсэгт харин улсын нууцын тодорхойлолтыг илvv хязгаарлаж єгч байна. Чєлєєт ардчилсан тогтолцооны эсрэг болон зэвсэг хорогдуулах хэлэлцээрийг зєрчин бусад оролцогч талуудаас нууцалсан тоо баримтуудыг улсын нууц гэж тооцохгvй. Хэрэв тухайн мэдээллийг нууц байсан атал биш гэж итгэж байсан эсвэл бусдыг аврах зорилгоор нийтэлж болно.

Мэдээлэл олж авах эрх
Германы мужуудын хэвлэлийн хууль нь албаны баримт бичиг, мэдээлэл авах эрхээр тусгайлан хангана. Жишээ нь, Гамбург хотын мужийн хэвлэлийн хуулийн 4 дvгээр зvйлд “ Тєрийн байгууллагууд нь Хэвлэл, Радио телевизийн тєлєєлєгчдєд нийгмийн vvргээ гvйцэтгэхэд нь шаардлагатай хэрэгцээт мэдээллийг єгєх vvрэгтэй бєгєєд мэдээлэл єгєхийг хориглосон ерєнхий тогтоолууд нь ” хvлээн зєвшєєрєгдєх ёсгvй ” ба тєрийн албан хаагчид албаны мэдэгдэл хийхдээ хэвлэл мэдээллийн бvх тєлєєлєгчидтэй адил тэгш харьцах vvрэгтэй” гэж заажээ. Хуучин Холбооны бvгд Найрамдах Герман Улсын бvх мужууд адил тєстэй мэдээлэл авах эрхийн баталгаа єгч байгаа ба хуучин Бvгд Найрамдах Ардчилсан Герман Улсын мужууд тэдгээрийг дагаж баталгаагаа єєрчилж байна.

Берлин хотын муж нь мэдээлэл олгохоос татгалзсанаас буюу хуурамч мэдээлэл єгсєнєєс хохирол учирсан тохиолдолд шvvхэд хандахыг зєвшєєрч байна. Гэвч дээрхид хамаарахгvй онцгой тохиолдлуудыг єргєнєєр тодорхойлсон учир албан байгууллагууд ямар ч мэдээлэл єгєхєєс татгалзаж болох боломж бvрдсэн байна. Мэдээж бvх мужуудад хяналт шалгалтанд байгаа хэргийн талаарх мэдээллийг хамгаалах шаардлагатай ердийн хамгаалалт бий. Гэхдээ, жишээ нь Гамбургт “ нууцлалын хуулийн хvрээнд хамаарагдах буюу хамгаалах хэрэгтэй олон нийтийн болон хувийн онцгой сонирхол, эрх ашигтай холбогдсон мэдээллийн тухайд гэвэл тэдгээрийг олгох хvсэлтийг хvлээн авах ёсгvй ” байна.

“ Нууцлалыг зохицуулах” буюу “ хамгаалах хэрэгтэй хувийн эрх ашиг, сонирхол” гэсэн нэр томьёонууд нь тус мужийн хэвлэлд байнга тохиолддог билээ. Эцэстээ эдгээр олон нэр томьёо нь нэг зvйлээ олон дахин давтаж, хууль тогтоомжууд нэг зvйлийн талаар хэт нурших хандлагатай болж байна: “ Нууц учир нууц юм” гэж хэлж буй мэт. Германы хуульд сэтгvvлчдэд мэдээллийнхээ эх сурвалжийг задруулахаас татгалзах хязгаарлагдмал эрх олгодог. Эрvvгийн байцаан шийтгэх Хуулийн 53 дугаар бvлэгт мэргэжлийн шугамаар сонин, сэтгvvл болон радио нэвтрvvлгийг бэлтгэх ажилд оролцож буй хvмvvс тухайн мэдээлэл нь хэвлэлийн, нэвтрvvлгийн зориулалттай бол тvvний эх сурвалжыг мэдvvлэхээс татгалзах эрхтэй” гэж заасан байна. Харин, жишээлбэл, цэргийг оргоход хєхvvлэн дэмжих, нас барсан хvний нэр хvндийг гутаах, иргэдийг гvтгэх зэрэг vйлдлийг хийсэн сэтгvvлчид Эрvvгийн байцаан шийтгэх хуулийг зєрчиж шийтгэх хуулийг зєрчиж байгаа бєгєєд улмаар Yндсэн хуулиар олгогдсон хэвлэлийн эрх чєлєєгєє алдахад хvрнэ. Хэвлэлийн материалыг хураан авахыг хориглосон тєрєл бvрийн заалт бий. Гэвч, “ Шпигель ”-ийн хэргийн vед эрх мэдэлт байгууллагууд эдгээр заалтыг тун бага харгалзсан байна.1962 онд Гамбургийн энэхvv сэтгvvлд НАТО-гийн цэргийн хээрийн сургууль дээр Холбооны Герман Улсын зэвсэгт хvчин ямар сул байсныг єгvvлсэн єгvvлэл гарав.

Yvний улмаас холбооны Прокурор тус сэтгvvлийн эрхлэгч Рудольф Аугштайныг болон тvvний зарим ажилтнуудыг баривчлав. Цагдаагийн ажилтнууд дєрвєн долоо хоногийн турш тус сэтгvvлийн газрын архивыг шалгаж, “ Шпигель ”-ийн хэргийн тухай хэвлэлийн материалуудыг хайж, хураасан байна. Холбооны Улсын Yндсэн Хуулийн Шvvх Аугштай болон тvvний хамтран зvтгэгчдийн хэргийг хянан vзээд, бараг хэрэгсэхгvй болгон шvvх хуралд ч оруулаагvй байна. Гэхдээ, Шvvх эрх хєндєгдсєн тухай тус сэтгvvлийн газрын гаргасан гомдлыг няцаан буцаасан байна.Энэ хэргийн талаар шvvгчдийн санал дєрєв дєрвийн харьцаатай тэгш хуваагдсан байсан бєгєєд эрх бvхий байгууллагуудын хэвлэлийн материалыг хураах, шалгах эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлав.

Германы шvvгчдийн хэвлэлийн эрх чєлєєнд хэрхэн ханддаг талаар дvгнэлт хийхэд Валрафын хэргийг авч vзэх нь маш чухал. 1997 онд, Валраф нууц нэрээр доод зиндааны хэмээн тооцогддог Билд-Цайтунг /Bild- Zeitung / сэтгvvлд ажиллаж байсан бєгєєд тvvнийхээ дараа тус сэтгvvлийн газарт ажилласан тухайгаа ном болгон бичсэн байна. Чингэхдээ тэрээр тус сэтгvvлийн нэр хvндийг олны ємнє унагааж, мэргэжлийн маш доод тvвшинд ажилладагийг илчилсэн байна. Тус сэтгvvлийн компани, хvч эрх мэдэл бvхий Шпрингер Групп тvvний эсрэг нэхэмжлэл гаргасан боловч 1981 онд ялагдал хvлээсэн. Холбооны улсын дээд шvvх олон нийтийн эрх ашгийг илvv чухал гэж vзэн Валрафын хэрэглэсэн зальт аргыг чухалчлан авч vзсэнгvй.

Шvvх хэвлэлийн хариуцлага vvргээ умартсан сэтгvvлийн газрыг илчилсэн явдал нь зvй ёсны асуудал юм гэсэн дvгнэлтэд хvрч, ийм тєрлийн дутагдлыг шvvмжилж санал бодлоо солилцох замаар илрvvлсэн нь Yндсэн хуулийн зарчимтай нийцэж байна гэж vзэв. Мєн Хэвлэлийн газрын ийм тєрлийн дутагдал нь тvvнийг хууль бус аргаар илрvvлсэн явдлаас илvvгээр хуульд сєрєг нєлєє vзvvлнэ гэсэн дvгнэлтэд хvрсэн байна. Хэдийгээр Шvvх дээрх дvгнэлтэд хvрсэн ч Валраф шvvхийн танхимаас огт шийтгэлгvйгээр гарсангvй. Шvvгчид хувийн нууцлалыг vндэс болгон тvvнийг Билд сэтгvvлийн эрхлэгчийн гэрт зочлохдоо олж илрvvлсэн зvйлсийн тухай тайлагнахыг хориглов.

Холбооны улсын vндсэн хуулийн шvvх нэмэлт дvгнэлтэндээ Дээд шvvхийн 1984 онд гаргасан дvгнэлтийг хvчингvйд тооцсон нь сонирхолтой явдал болсон байна. Yндсэн хуулийн шvvхийн vзэж буйгаар хэвлэлийн нууцын зарчмын дагуу Валраф Билд сэтгvvлийн хэвлэлийн хурлын протоколыг хавсруулан оруулах ёсгvй байв.

Ерєнхий дvгнэлт
Хэдийгээр Германы хууль мэдээлэл олгохоос татгалзсан тохиолдлыг шvvхээр хянан шалгахыг зєвшєєрдєг ч асуудлыг шийдвэрлэх vйл явцыг хянах, тvргэлvvлэх эрх мэдэл бvхий бие даасан омбудсмен буюу шvvхийн байгууллага байхгvй байна. Холбооны Yндсэн Хуулийн Шvvх мэдээлэл авах эрхийг хамгаалдаг нь ойлгомжтой, энэ шатанд хvртэл их цаг хугацаа шаардагдана. Сэтгvvлчдийн асуудлын талаар улс тєрийн уур амьсгал, хандлага таатай биш байдаг нь харамсалтай юм.

5. Бельги улс

Зан заншлын олон хэлбэр, холбооны улсын тогтолцооноос шалтгаалан Бельгийн улс тєр, хууль эрх зvйн асуудал ихээхэн тєвєгтэй. Валлона, Фландерс, нийслэл хот Брюссель гэсэн гурван бvс нь холбооны хуулийг бvрдvvлдэг бєгєєд тус тусын хууль эрх зvйн тогтолцоо, Хэвлэлийн хуультай бєгєєд бvс болгон хуулиа бие даан мєрддєг байна.

Yндсэн хуулийн баталгаа
Бельгийн Yндсэн хууль 1831 онд батлагдсан бєгєєд саяхан шинэчлэгдсэн юм. Yндсэн хуулийн 18-р зvйлд: "Хэвлэл бол эрх чєлєєтэй, тvvнийг хянан цагдах vзэгдэл байж болохгvй", 14-р зvйлд:" хувь хvнд бvх асуудлаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх олгоно" гэж заажээ. Дахин засварласан Yндсэн хуулийг 1994 оны 2 сарын 17-нд батлан, 1995 оны 1 сарын 1-нээс мєрдєж эхэлсэн бєгєєд vvний 33-р зvйлд "хууль, дvрэм, журмаар ямар нэгэн болзол тавиагvй тохиолдолд хvн бvр засаг захиргааны бvх бичиг баримтыг ашиглаж, хуулбарлаж болно" гэж заасан. Энэ нь мэдээлэлтэй танилцах эрхийг шvvхийн ємнє ч тодорхой болгож єгсєн.

Хvний Эрхийн тухай Европын Конвенц нь Бельгийн дотоод хуулийн нэгэн хэсэг болсон бєгєєд Белгийн хууль тогтоомжийн дагуу ажилладаг Бельгийн шvvх хувь хvний эрхийг илvv хамгаалж байгаагаас бусад тохиолдолд Страсбургийн шvvхийн гаргасан шийдвэр Бельгийн хуульд давамгайлдаг. Зєвхєн Дээд Шvvх л Страсбургийн шvvхийн гаргасан шийдвэрийг няцаах эрхтэй. Шvvхийн доод шатны байгууллага нь ч Хvний Эрхийн тухай Европын Конвенцийн дагуу хуулийг баримтлах ёстой.

Мэдээлэл олж авах эрх
Єнєєгийн Засаг захиргааны нээлттэй байдлын тухай хууль нь 1991 онд батлагдсан бєгєєд уг хууль тухайн улсын иргэн, цагаач хэн бvхэнд тэдний мэдээллийн сонирхлоос vл хамааран эрх тэгш vйлчилдэг, vvний зэрэгцээ мужийн захиргааны байгууллага болон "Засгийн газрын удирдлагад хамааралтай, аливаа тєрлийн, бvх мэдээлэл"-д энэ хууль vйлчилдэг. Хуулиар удирдлагын тогтолцооны талаар vнэгvй болон тєлбєртэй мэдээлэл, зєвлєлгєє єгєх vvргийг засгийн газрын болон орон нутгийн удирдлагад даалгасан.
Ингэснээр хvсэлт тавигч хаана, хэнд єргєдєл гаргахаа мэдэх боломжтой болно. Хvсэлт тавигч нэр хаягаа бичиж, асуултаа тодорхой зааж, боломжтой бол хайж байгаа мэдээллээ дурьдвал зохино. Хvсэлт ойлгомжгvй, хэтэрхий ерєнхий байвал хvлээж авахгvй. Хvсэлт гаргагч хадгалагдаж буй бичиг баримтыг vзэж, vvний талаар тайлбар авах эсвэл хуулбарлах зєвшєєрєл авдаг. Удирдлага 30 хоногийн дотор хариу єгєх ёстой бєгєєд vvнийг 15 хоногоор сунгаж болно. Энэ хугацаанд хариу єгєхийг татгалзах буюу удаашруулвал дараагийн арга хэмжээ авч эхэлнэ.

Аюулгvй байдал, бусдын эрхийг хамгаалах, олон улсын харилцаа, нийтийн тайван байдал, vндэсний батлан хамгаалах, гэмт хэргийн мєрдлєгийн улмаас мэдээлэл ашиглахыг эсэргvvцэж болно. Холбооны эдийн засаг, санхvvгийн асуудал бас єєр нэгэн татгалзах шалтгаан болж, хувийн нууц байдлаар єгсєн мэдээллийг хамгаална, Мєн мэдээлэгчийн нэр, танилцуулгыг нууцалж болно. Нєгєєтэйгvvр хувийн нууц хуулиар хамгаалагдсан бєгєєд Холбооны засаглалын vйл явц нууц юм. Бvрэн бус бичиг баримтыг олонд зарлавал буруу ташаа ойлголт єгєх нєхцєлд тэдгээрийг нууцална.

Хуулиар хvсэлт гаргагч авсан мэдээллээ худалдахыг хориглоно. Хvсэлт гаргагчид хуулийн дагуу дэмжлэг, туслалцаа єгєх, vйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор Засаг Захиргааны Бичиг Баримттай Танилцах Комиссыг (цаашид “ЗЗББТК” гэх) байгуулсан байна. Анхны хvсэлт нь няцаагдвал єргєдєл гаргагч дахин хянаж vзэх санаа тавьж, ЗЗББТК-т энэ тухайгаа даруйхан мэдэгдэх хэрэгтэй ч Комисс няцаалт єгсєн Удирдлагад саналаа хэлнэ. Гэвч тэд тушаах эрхгvй. Нийт 105 єдєр хvртэл хугацаанд хvсэлтийг хvлээж аваагvй бол асуудлыг шvvхэд шилжvvлнэ.

Ерєнхий дvгнэлт
Энэ судалгаанд хамрагдсан мэдээлэлтэй танилцах хуулиудаас хамгийн урт хvлээлгийн хугацааг Бельгийн хуулиар олгосон байна. Yйл ажиллагааг хянах зорилготой ЗЗББТК нь хамгийн сайн зєвлєгч байгууллага юм. Гэвч Бельгийн хууль эрх зvйн vйл ажиллагаанд дvгнэлт єгєхєд арай эрт байна.

6. Их Британи

Парламентийн хязгааргvй эрхийн хvрээнд шvvх vндсэн эрх чєлєєг орхигдуулсан шийдвэрийг няцаах эрхгvй, мєн энэ талаар гарсан хууль байхгvй учраас Английн сэтгvvлчдийн нєхцєл байдал тийм ч таатай бус байна. Хууль зєвхєн тэдний юу хэвлэж, мэдээлж болох хязгаарыг тогтоосон. Британид хэвлэлийн эрх чєлєє зєвхєн энэ хязгаарын хvрээнд учир дутагдалтай оршдог. Английн засгийн газар маш нууцлагдмал хєшгийн ард vйл ажиллагаагаа явуулдаг байна.

Yндсэн хуулийн баталгаа
Єнєєдєр Англид аливаа эрх тvvний дундаас хэвлэлийн эрхийг нааштайгаар тусгасан Эрхийн тухай тунхаг (Bill of Rights) бий болгох талаар маргаан гараад байна. Сєрєг намынхан энэ саналыг нааштай хvлээн авах хандлагатай байгаа юм. Хэрэв энэ бvтэлгvй болвоос vндсэн эрхийн талаарх асуудлын ганц найдвар нь Английн олон улсын хvний эрхийн гэрээнд гишvvн орон болсон явдал болох юм.

Англи Хvний эрхийн тухай Европын Конвенцид оролцохдоо Страсбургийн шvvхийн шийдвэрийг анхаарч, тvvнийг дагаж мєрдєхєє амласан. Европын бvх улсуудын дотроос Британи хамгийн их шvvмжлэгддэг орон юм. Умард Ирландын асуудал шvvмжлэлийн ихэнхи хувийг эзэлдэг.Энд хуулийн шинэчлэлт хийхээс зайлсхийсэн зєрчилдєєн, тэмцэл гарах тохиолдолд хvний эрхийг олгох тухай асуудлыг багтаасан гэрээний зvйл ангийг хєндєж байна. Билл Гvvдвин Англид байгуулагдсан Сэтгvvлчдийн Yндэсний Холбоотой хамтран онцгой тохиолдолд хамрагдаагvй мэдээллийн эх сурвалжийг нээлттэй болгох уриалга гаргасан. Мэдээллийн эх сурвалжийг хамгаалах эрх хуулийн эмхэтгэлд багтана хэмээн найдаж болно.

Нууцын тухай хууль тогтоомж
1989 оны Албаны Нууцын тухай хуулиар vндэсний нууцыг задруулах нь гэмт хэрэг бєгєєд дээд тал нь 2 жил хvртэл хугацаагаар шоронд хорих ял онооно хэмээн заасан. Аюулгvй байдал, батлан хамгаалал, гадаад харилцаа, хуулийн хєгжилтийн тухай засгийн газрын бичиг баримтыг нийтэлснээр дээрх vйл ажиллагаанд саад, бэрхшээл учруулваас гэмт хэрэг гэж vзнэ. Иймэрхvv хязгаарлалт маш єргєн хvрээтэй. Yvнээс ч муу мэдээ бол энд "нийтийн эрх ашиг" буюу "ёс суртахууны эрх vvргийг" хамгаалдаггvй.Єнгєрсєн болон одоогийн аюулгvй байдлыг хангах, тагнуулын албаны байдлаас vзэхэд энэ албатай холбоотой аливаа мэдээлэл задруулвал, тухайн мэдээлэл vнэхээр нууц мєн эсэхийг vл харгалзан гэмт хэрэгт тооцдог.

Хуульд бvх дээд албаны ажилтан, гэрээ хийгчид, тэдний ажилтан албан хаагчдийг хамардаг. Нууц задарсан тохиолдолд улс ямар хохирол гарсан болон гарч болзошгvйг заавал тогтоодог.Албаны Нууцын тухай Хуулиар бичиг баримт хамгаалагдсаныг мэдсэн хэрнээ хэвлэн мэдээлсэн тохиолдолд тєрийн ажилтан бус хvн ч хариуцлагад татагдана. Сэтгvvлчид хуулиар хамгаалагдсан бичиг баримтад халдсан хэрэгт холбогдсоор ирсэн бєгєєд нэг Америк сэтгvvлч 1970 онд Англиас хєєгдсєн юм.

АНУ-ын цємийн зэвсгийн тухай мэдээлэл гаргасны улмаас тєрийн ажилтан Сара Тисдал 6 сарын ял эдэлсэн. Тєрийн ажилтан Клив Понтин маш чухал мэдээг тараасан явдал засгийн газарт маш том сануулга болсон. Малвины арлуудын тєлєє Аргентинтай хийсэн байлдааны vеэр Английн эзэн хааны Тэнгисийн явган цэргvvд Аргентинийн "Белграно" усан онгоцыг живvvлэхэд, Понтин Тетчерийн засгийн газар дайны журмыг зєрчсєн тухай мэдээлэл задруулсан.

Англичууд дайсны онгоц руу довтлох бvсийн хязгаарыг тогтоосон байсан бєгєєд “ Белграно” энэ бvсийн гадна талд явж байсан юм. Энд 600 гаруй Аргентинчууд амь vрэгдсэн. Потинг мэдээ задруулсан гэж vзэн эрvv vvсгэсэн. Тисдалтай адилгvй нь тэрээр шvvгчдийн бvрэлдэхvvний ємнє байцаагдсан. Тvvнийг яллахыг дээд шvvхээс шахсан боловч тvvний буруугvй нь нотлогдсон. Yнэндээ Нууц vйл ажиллагааг олон нийт хvчтэй эсэргvvцэж, шvvхийн тогтоол нь Английн тєрийн удирдлагад аюул учруулахуйц хvчин зvйл болж хувирсан байдаг.

7. Дани улс

200 жилийн турш хаалттай байсны эцэст буюу 1849 онд либерал Yндсэн хууль батлагдсанаар Дани улсын хэвлэл мэдээлэл 1940-1945 онуудыг (энэ vе Дани улс фашист Германд эзлэгдээд байсан vе) эс тооцвол одоо хvртэл эрх чєлєєтэй байгаа юм. Швед болон Финляндыг Европын холбоонд элсэхээс ємнє Дани улс тус холбоондоо хамгийн нээлттэй улсад тооцогдож байлаа. Гэвч Баруун Европын стандартыг дагах болсоноос хойш энэ нь тийм ч чухал vзvvлэлт биш болжээ. Сvvлийн жилvvдэд Данийн сэтгvvлчдийн сэтгэлийг хэвлэл мэдээллийн эрх чєлєєнд халдаж байгаа явдал ихээхэн зовоож байна.

Yндсэн хуулийн баталгаа
Yндсэн хуулийн 77 дугаар зvйлд зааснаар /1953 оноос хойш/: " Хvн бvр єєрийн бодол санааг амаар болон бичгээр илэрхийлэн нийтлvvлэх эрхтэй бєгєєд vvнээс улбаалан гарсан vр дагаврын хариуцлагыг хуулийн дагуу хvлээх болно. Хяналт шалгалт болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг дахин авч хэрэгжvvлэхгvй болно" гэжээ. Хэдийгээр эдгээр vгс сэтгvvлчдийн хувьд найдвар тєрvvлж байгаа ч Дээд Шvvхийн зарим гол гол шийдвэрvvд хэвлэлийн эрх чєлєєг энэхvv 77-р зvйлд зааснаас арай л дутуу vнэлээд байгаа мэт санагдуулж байгаа юм. Данийн сэтгvvлчид бусад холбооны гишvvн орнуудын мэргэжил нэгтнvvдийнхээ нэгэн адил єєрсдийн эрхийг хамгаалахын тулд дотоодын хууль сахиулах байгууллагаас бус харин олон улсын шvvхээс илvvтэйгээр шалтгаалахад хvрээд байна.

Копенгагены нисэх онгоцны буудал дахь цагдаагийнхан цагаачидтай хэрхэн харьцаж байгааг илрvvлэхээр 1980-аад оны vед сэтгvvлч Мартин Брэум хуурамч тєрсний гэрчилгээ vйлдэн Ираны цагаачийн дvрд хувирчээ. Дээд Шvvх тvvний энэхvv vйлдлийг нийгмийн эрх ашгийн тєлєє байсан гэж vзсэн боловч тvvнийг цагдаагийнхан цагаачидтай хэрхэн ёс бусаар харьцаж байсныг илрvvлснийг vл харгалзан хуурамч баримт бичиг vйлдсэн хэмээн буруутган их хэмжээний мєнгєн торгууль тавьжээ.

1985 онд хэвлэлийн эрх чєлєєг эргэлзээтэй байдалд оруулсан нэгэн vйл явдал болсон юм. Тэр жил нэгэн Данийн радио арьс єнгєєр ялгаварлан vзэх vзлийн тухай нэвтрvvлэг явуулж нэвтрvvлгийнхээ явцад арьс єнгєєр ялгаварласан, танхай vг хэллэг хэрэглэж буй бvлэг этгээдvvдийн яриаг нэвтрvvлжээ. Хэдий уг нэвтрvvлгийн зорилго арьс єнгєєр ялгаварлах vзлийг єчvvхэн ч дэмжээгvй байсан ч Дээд Шvvхийн таван шvvгчээс дєрєв нь уг нэвтрvvлэг арьс єнгєєр ялгаварлан гадуурхах тухай хуулийг зєрчсєн хэмээн vзээд нэвтрvvлгийн зохиогчдыг торгожээ. Эцэст нь энэ хэргийг Данийн Сэтгvvлчдийн Холбооны тусламжтайгаар Европын Шvvхэд давж заалдсан бєгєєд саяхан Европын Хvний Эрхийн Шvvх уг хэргийг сэтгvvлчдийн талд шийдвэрлэжээ.

Нууцын тухай хууль тогтоомж
Дани Улс Нууцлалын тухай албан ёсны хуульгvй юм. Тэгэхдээ мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжид энэ асуудлын тухай тусгасан нь их байдаг. Цаашилбал, Гадаад бодлогыг хамарсан батлан хамгаалах, аюулгvй байдлын хvрээн дэх нууцлалыг хуульчилсан байдаг. Эрvvгийн хуулийн дагуу бол нууцлалын зэрэглэлтэй материалыг тараасан хэн ч бай 6 хvртэл сарын шийтгэл хvлээх ёстой. Гэвч энэ заалт зарчим талаасаа илvv vйлчилдэг бєгєєд бодит амьдрал дээр бараг хэрэглэгддэггvй билээ.

Одоо vед хэрвээ аливаа нэгэн нууц материал ил болсон бол тvvнийг хэвлэн нийтлэх нь хууль зєрчсєн хэрэг биш болоод байгаа билээ. Гэхдээ хэрэв энэхvv материал нь улсын аюулгvй байдалд хамаарахгvй тохиолдолд л шvv дээ.

Мэдээлэл олж авах эрх
1970 оноос хойш Данийн сэтгvvлчид олон нийтийн удирдлагын баримт бичгvvдтэй танилцах боломжтой болсон билээ. 1987 онд Олон Нийтийн Удирдлагын Баримт Бичигтэй танилцах тухай Хууль /ОНУББХ/ батлагдсанаар энэхvv боломж улам нэмэгдсэн юм. 1991 онд Европын Холбооны баримт бичгvvдтэй танилцах боломж олгосон заалт уг хуулинд нэмж оруулжээ. Мєн сэтгvvлчид уг материалуудыг компьютержсэн байдлаар авах боломжтой хэдий ч мэдээлэл хvсэгч уг материалыг интернетээр юмуу он-лайнаар авахгvй зєвхєн хуулбар эсвэл хэвлэсэн байдлаар авч болох ажээ.

Бvх яамд, газар, хэлтэс болон орон нутгийн удирдлагын байгууллагууд, олон нийтийн байгууллага, компани, аж ахуйн нэгжийг бvртгэдэг газрууд энэхvv хуулинд хамрагддаг юм байна. Сэтгvvлчид уг хуулийн дагуу дээр дурьдсан аль ч байгууллагаас мэдээлэл, баримт хvсэх эрхтэй бєгєєд хэрэв хvссэн материалын зарим хэсгийг ямарваа нэгэн шалтгаанаар хаан дарагдуулахыг оролдвол тэр vлдсэн хэсгийг ч мєн олон нийтэд ил тод болгох эрхтэй ажээ. Мэдээлэл хvсэгчдэд тухайн байгууллага 10 хоногийн дотор хариу єгєх ёстой бєгєєд энэхvv хариуг єгєхдєє хvссэн мэдээллээр хангах эсвэл хvндэтгэх шалтгаантайгаар татгалзах явдал байж болно. Татгалзсан тохиолдолд мэдээлэл хvсэгч нь шvvхэд хандах эрхтэй. Зарим тохиолдолд иймэрхvv хэргvvдийг Парламентын Удирдлагын Тєлєєлєгч /Омбудсмен/ шийддэг.

Энэ хуулийн нэг дутагдалтай тал нь мэдээлэл хvсэгч нь ямарваа нэгэн баримт мэдээлэл хvсэхийнхээ ємнє уг материалынхаа талаар нарийн мэдэх эсвэл нэрийг нь мэдэж байх ёстой гэнэ. Зєвхєн материалын нэр болон доторх агууламжийг нарийн мэдэж байж л хvссэн баримт бичиг мэдээлэлдээ хvрэх боломжтой. Данийн Сэтгvvлчдийн Холбоо албаныхныг єєрсдийн эзэмшилд байгаа баримт бичгийн жагсаалтын гаргаж єгч байх vvргийг нь хуульчилахыг оролдож ирсэн билээ. Ихэнхи орон нутгийн удирдах байгууллагууд зєвхєн vvнийг л хийдэг гэнэ.

Энэхvv баримт бичигтэй танилцах тухай хууль vйлчлэхгvй байх тохиолдол маш их байдаг нь харамсалтай.Хууль тогтоомжтой холбоотой баримт бичгvvдтэй Парламентад єргєн баригдахаас нь ємнє танилцана гэсэн ойлголт байдаггvй. Парламентын Удирдлагын Зєвлєлийн гишvvн асан Ларс Нордсков Нилсен энэ тухай бичихдээ: “ Ардчилсан нийгмийн ойлголтоор улс тєрийн ямар нэгэн шийдвэрийн vндэс суурь бий болоход олон нийтийн мэдээлэл, олон нийтийн маргаан, шvvмж чухал vvрэг гvйцэтгэдэг. Гэвч vvнтэй vйл ажиллагаа маань уялдахгvй байна ” гэжээ.

Бvрэн гvйцэд боловсрогдсон буюу бэлэн болсон баримт бичгvvдийг нэг байгууллагаас нєгєєд шилжих хооронд сэтгvvлчид тэдгээртэй танилцах эрхтэй боловч “дотоод vйл ажиллагааны зориулалттай баримт бичгvvдийг” ил гаргах эрхгvй аж. Маш олон тєрлийн материал энэ нэрийн дор vйлдэгддэг бєгєєд сэтгvvлчдийн мэдээллэсэнээр сvvлийн vед засгийн газрын эрх мэдэлтнvvд хоорондоо гvйцэд боловсрогдсон баримт бичгээр бус “дотоод vйл ажиллагааны” гэгдэх эдгээр баримт бичгvvдээр илvvтэйгээр харилцах болжээ. 1990 оны 2 дугаар сард Омбудсмен нь тусгай зєвлєлийн боловсруулсан баримт бичиг энэ хуулийн хvрээнд хамрана гэсэн шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь 1987 онд нэгэн сэтгvvлч тусгай зєвлєлєєс мэдээлэл авахыг хvсээд татгалзсан хариу авсан учир тэрээр гомдол мэдvvлжээ. Омбудсмен ийнхvv шийдвэрлэсэнээр хэрэв баримт бичгvvд тусгайлан сайд нарын хэмжээнд бэлтгэгдээгvй зєвхєн тєрийн ажилтны хэрэгцээний хэмжээнд боловсрогдсон бол уг материал сэтгvvлчдэд хvртээмжтэй байх мэдээллийн тоонд багтана гэжээ.

Ерєнхийдєє, энэхvv хуулийн дагуу сэтгvvлчид тєрийн байгууллагуудтай хамтран ажиллах явдал нь тийм ч санаснаар зvйл биш юм гэж дvгнэжээ. Сэтгvvлчдийн зvгээс ирж байгаа хамгийн тvгээмэл шvvмжлэл бол тєрийн байгууллагууд хvссэн материалыг нь хуулиар тогтоосон эцсийн хугацааг нь хvртэл аль болох єгєхгvйг хичээдэг гэжээ. Харин Европын Холбооны талаарх материал эрэлхийлсэн мэргэжил нэгтнvvдийн хувьд энэ тал дээр арай нааштай замыг туулсан байдаг аж.Европын Холбооны баримт бичгvvд автоматаар нууцийн зэрэглэлтэй болдог байсныг 1991 онд єєрчиллєє.Гэвч єєрчлєлтийн vр дvн нь єнгєцхєн зvйл байв. Бодит амьдрал дээр ихэнхи тохиолдолд ” нууц байх болно” гэдэг vг зєвхєн “ нууц байж болно.”гэдгээр солигджээ.

Энэ мэтчилэн хуулийн холбогдох єєрчлєлтvvдийн vг хэллэг нь ч нэлээн vлбэгэрдvv болсон байв. Жишээ нь 12:1 дvгээр зvйлд Европын Холбооны “ техникийн vйлдвэр болон боловсруулалт, vйл ажиллагааны болон бизнесийн явц” зэрэг асуудалтай холбоотой мэдээллийг нууцлана гэжээ. Хуулийн 13:1 дэх заалтад хэрэв Данийн Засгийн газар “ тухайн хэргийн онцлогоос шалтгаалан хувь хvн болон олон нийтийн эрх ашгийн тєлєє нууцалж” байна гэж vзвэл Европын Холбооны тухай мэдээллийг єгєхєєс татгалзаж болно гэж заажээ. Энэ бол нэлээн єргєн хvрээтэйгээр нууцлалыг баталгаажуулсан заалт болж байна. Гэвч vvн дээр бас нэмэгдэнэ. ” Олон нийтийн удирдан зохион байгуулах, хянах, зохицуулах, тєлєвлєх vйл ажиллагааны хэрэгжилтийг” мэдээллэхээс татгалзаж болохыг мєн хуулиар баталгаажуулж єгчээ. Тvvнчлэн “ олон нийтийн санхvvгийн асуудлууд”, “олон нийтийн арилжаа наймааны асуудлуудыг” хамруулж болох нээ.

Дээрхи байдлыг харгалзан vзээд Европын Холбооны асуудлыг хариуцсан Парламентын Хороо Европын Холбооны талаарх материалуудын хэвлэл мэдээлэлд илvv олдоцтой болгох тал дээр шургуу ажиллажээ. Дээр дурьдсанчлан Европын Холбооны талаар материал эрэлхийлэгч Дани эсвэл Бруссель дэхь сэтгvvлчдийн хувьд Данийн Засгийн газрын тухай мэдээлэл хайгчидтай харьцуулбал арай л дардан зам туулсан байх аж.

Шvvх хуулийн дагуу шvvх хурлын явцыг чєлєєтэй мэдээлж болдог. Гэвч энд ч гэсэн зарим хориглосон зvйл байх юм. Зарим тохиолдолд шvvгдэгч болон хохирогчийн тухай мэдээллийг тараахыг хориглодог ажээ. Мєн уг хуулинд сэтгvvлчдийн мэдээлэл олж авсан эх сурвалжыг хамгаалах заалт байдаг. Гэвч дахиад л бас эрхийг нь хаасан тохиолдлууд байна. Хэрэв тухайн хэрэг 4 ба тvvнээс дээш жил хорих ялтай бол уг хэргийг сурвалжилсан сэтгvvлчээс хэргийн тухай мэдээллийн эх сурвалжийг хаанаас олж авсныг шаардаж болох ажээ. Хэрэв шvvгчдийн vзэж байгаагаар эх сурвалжыг нуун дарагдуулсан нь шударга бус бол тэр сэтгvvлч хуулийн шийтгэл хvлээнэ. Гэхдээ Данийн сэтгvvлчид ийм шахалтанд бараг орж байгаагvй гэдгийг тэмдэглэх нь чухал юм.

Сэтгvvлчдийн ємчлєлд байгаа материалыг эрэн сурвалжлах эсвэл хvчээр авах явдал нь эх сурвалжыг хамгаалах эрхийг ноцтой зєрчиж байна гэсэн vг.1993 оны Дээд Шvvхийн шийдвэр гарсанаас хойш Данийн Цагдаа зєвхєн энэхvv vйлдлийг хийх эрхтэй болсон юм.

Ерєнхий дvгнэлт
Европын хэмжvvрээр бол Дани улс хамгийн нээлттэй оронд тооцогдсоор байна. Гэвч Данийн сэтгvvлчид Засгийн газрынхаа болон хууль шvvхийн байгууллагуудын нээлттэй байдлын тухай vзэлд нь нэлээд шvvмжлэлтэй хандсаар байгаа билээ. Европын Холбооны хувьд Данийн шvvхийн “арьс єнгєєр ялгаварлах vзэлтэй” холбоотой радио нэвтрvvлгийн талаар гаргасан шийдвэр нь маш чухал юм. Европын Холбооны шvvх уг хэргийг няцааж хэрэгсэхгvй болгосон билээ. Данийн Хууль зvйн сайд 1993 онд мэдэгдэхдээ “ хэрэв Европын Холбооны хууль манай засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг байх юм бол холбогдох эрvvгийн хуулийн заалтууд ямар ч утга учиргvй болох биш vv” гэжээ. Яг энэ хэлсэнчлэн уг хэрэг болжээ. Тиймээс Данийн улс тєр болон хууль хяналтын байгууллагууд хэвлэл мэдээллийн эрх чєлєєний асуудлыг дутуу vнэлсээр байх уу гэдгийг шийдэх цаг иржээ. Швед, Финлянд Европын Холбоонд элссэн нь Данийн хувьд холбоотонтой байх боломжийг олгож єгч байна. Европын хэмжээнд Дани улс нь мэдээллийг нээлттэй байлгах асуудал дээр бусад орнуудтай хамтран ажиллаж байна.

8. Голланд улс

Голландад мэдээлэл олж авах эрхийг хуулиар хангаж єгдєг. 71815 оноос хойш санал бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хуулиар баталгаажуулсан бєгєєд тус улсын хэвлэл нь Европын хамгийн чєлєєтэй хэвлэлvvдийн нэг юм. Нэр тєр гутаах тухай хуульд олон нийтийн санал бодлыг чєлєєтэй илэрхийлэх явдлыг огт хориглоогvй бєгєєд мєн тvvнчлэн нэр тєрєє сэргээх нєхєн олговор буюу торгуулийн хэмжээ харьцангуй бага байдаг байна.

Yндсэн хуулийн баталгаа
Голланд улс нь єєрийн Yндсэн хуульдаа мэдээллийн эрх чєлєєний талаар тусгасан дэлхийн цєєн орны нэг нь юм. Yндсэн хуулийн 110–р зvйлд Засгийн газрын байгууллагууд єєрсдийн хvлээсэн vvрэг хариуцлагыг биелvvлэхдээ Парламентын тухай хуулийн заалтуудтай уялдуулан олон нийтийг мэдээлэл олж авах эрхийг хангах ёстой хэмээн заажээ.

Мєн тvvнчлэн vндсэн хуульд мэдээллийг цензурдах болон хориглох тухай асуудлын эсрэг байр суурьтай хатуу заалтууд байдаг. Мєн хуулийн 7-зvйлд “ Хуулийн дагуу хvн бvхний хvлээх vvрэг хариуцлагыг урьдчилан цензурдалгvйгээр тэдний бодол санаагаа хэвлэлийн хэрэгслээр дамжуулан илэрхийлэхэд хэн нэгэн нь урьдчилан зєвшєєрєл шаардах ёсгvй” гэж заажээ. Дээрхи заалтыг баримтлан “ радио, телевизийн нэвтрvvлгийн агуулагыг урьдчилан хянах ” тухай асуудлыг зохицуулдаг. Голланд улс Yндсэн хуулийнхаа 93 зvйлд Хvний Эрхийн тухай Европын конвенц болон Иргэний болон улс тєрийн эрхийн олон улсын пактын заалтуудаас оруулсан байдаг.

Нууцын тухай хууль тогтоомж
Эрvvгийн хуулийн 98-р заалт болон дараах заалтуудад улсын нууцыг алдагдуулах тухай тус улсын Дотоод хэргийн яамнаас гаргасан журамд маш нарийн тодорхойлсон байдаг ба улмаар зєвхєн цєєн тооны албан ёсны хvмvvс нарийн тогтоосон журмын дагуу нууц эсэхийг нь шийдэх эрхтэй байдаг. Хоёрдугаарт бvх яамд Дотоод хэргийн яамтай зєвшилцсєний vндсэн дээр нууц мэдээллийн жагсаалтыг гаргах ёстой. Эцсийн дvнд шvvх єєрт олгогдсон эрхийн дагуу баримт бичгийг хянан vзэж хуулийн баталгаа болон мэдээлэл олж авах дvрэм журамтай уялдуулан тухайн мэдээллийг нууцлах эсвэл ил гаргах эсэх шийдвэрийг гаргана.

Мэдээлэл олж авах эрх
1978 онд гарсан Олон нийт мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг нэрийг нь єєрчлєлгvйгээр 1992 оны 5-р сард шинэчлэн батлан мєрдєж байна. Тус хууль нь яамдууд, орон нутгийн эрх барих дээд байгууллагууд, хотын захиргаад, ус зохицуулалтын газар болон аж vйлдвэрийн салбарын зохицуулагч байгууллагууд єєрсдийн салбарын хvрээнд засгийн газраас зааж єгсний дагуу эрэмблэгдсэн, компьютерт бичигдсэн болон хэвлэмэл мэдээллийн талаар асуудлыг мєн уг хуульд зааж єгсєн.

Данийн хууль тайлбарлагчид мэдээлэл тархалтыг дотор нь “ эерэг” ба “ сєрєг” гэж ялган vздэг байна. “Жинхэнэ ардчилсан засгийн газрын ашиг сонирхолд нь нийцэж байвал” мэдээллээр тогтмол хангах хуулиар албаны хvмvvст эрх олгогддог аж. Байгууллага болгон нууцлалтай болохыг зорих болсон энэ vед нээлттэй байдалд чиглэсэн эерэг шийдвэр байх явдал нь энэ хуулийн хамгийн чухал онцлог юм. Албан бичиг хэрэг нийтийн шинжтэй байж, нийтийн ашиг сонирхол нууц задлахын эсрэг байгаагаас бусад тохиолдолд нээлттэй байх ёстой гэсэн vндсэн зарчим Нидерландад vйлчилдэг.

Нээлттэй байх зарчимд гарах хязгаарууд дунд “туйлын ба харьцангуй” гэсэн хоорондоо ялгаатай хоёр хязгаарлалт байна. Хаант засаглалын эв нэгдэлд аюул занал учруулах буюу улсын аюулгvй байдалд хор хохирол учруулах асуудал нь туйлын шинжтэй хязгаарлалт болох ба vvнтэй холбоотой мэдээ мэдээлэл нь Засгийн газрын хэмжээнд нууцлалын тvвшинд хадгалагдана. Шvvхэд гаргасан нэхэмжлэлийг шvvгч хянан vзээд тухайн мэдээлэл, жишээ нь улсын аюулгvй байдалд бодитойгоор аюул учруулахгvй гэдгийг олж тогтоож болно. Мэдээлэл нээлттэй байх явдал нууцлагдсан тєрийн эрх ашгаас даваагvй тохиолдолд харьцангуй хязгаарлалт бий болно.

Бусад улс орон, олон улсын байгууллагатай харилцах харилцаа, улсын буюу улсын байгууллагуудын эдийн засгийн ашиг сонирхол, гэмт хэргийн мєрдєн байцаалт, ялын дээд хэмжээний гvйцэтгэл, хувийн нууцтай холбоотой баримт материалуудад харьцангуй хязгаарлалт тохиолддог байна. Эдгээр асуудлаар мэдээллийг олж авахын тулд хvсэлт гаргагч нь мэдээллийг олон нийтэд ил тод болгох нь учруулах хор хохирлоос хир зэрэг ач холбогдолтой байж болохыг нотлох шаардлагтай байдаг.

Дотоод хэрэгцээнд зориулагдсан баримт материалууд маш нууц байдаг. Гэвч тодорхой бодлогын талаарх улс тєрийн хувийн санал бодолтой холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгохийг єєрєє зєвшєєрсєн л бол тухайн эзнийг нь дурьдахгvй байх хэлбэрээр нийтийн хvртээл болгож болдог. Тєрийн албан хаагчид болон зєвлєх хоорондын хувьд мэдээллийг ил болгох асуудал нь тэдгээр албаны хvмvvсийн санал бодлыг нийтэд зарлах гэж байгааг урьдчилан єєрсдєд нь мэдэгдсэн эсэхээс шалтгаалдаг. Мэдээлэл авахыг хvссэн єргєдлийг холбогдох байгууллага хvлээн авч шийдвэрлэх хугацаа хоёр хvртэл долоо хоног байх бєгєєд хэрвээ бичгээр хариугийн нь єгєх болбол дахиад хоёр долоо хоног сунгаж болдог.

Мэдээлэл авахыг хvссэн єргєдєл нь татгалзсан хариу єгсний улмаас 1978 оны хууль болон одоо vйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу шvvхэд мэдvvлэх заргыг нэг шvvгчийн бvрэлдэхvvнтэй захиргааны шvvхээр шийдвэрлvvлнэ. Энэ тєрлийн шvvх ємнєх хууль тогтоомжийн дагуу 1976 онд байгуулагдсан байна. Асуудлын vvссэн шалтгаан нь процедур єєрчлєгдсєнтэй холбоотой байсан хэдий ч шvvх vйл ажиллагааг харьцангуй тvргэн, албан бус маягаар тодорхой зарим нэг улсын практикаас эсрэг явагддаг мэт санагддаг.

1980 оноос 1992 оны хооронд хуучин хуулиар захиргааны шvvх 650 орчим хэргийг шийдвэрлэсэн. Хэдийгээр нийт хурлын тоо цєєхєн байсан ч шvvхээр орсон бvх хэрэгт мэдээллийг ил болгохыг зєвшєєрсєн шийдвэр гаргаж байжээ. Одоогийн хуулиар мэдээлэл авах бололцоог єргєн болсон. Нидерландын Yндэсний Омбудсмены алба мэдээллийн эрх чєлєєний асуудлаар нэлээд анхаарах болсон. Энэ байгууллагын vйл ажиллагааны vр дvнд шvvхийн ємнєх шатанд гэмт хэргийн талаар мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох тухай журмуудын тєслийг Хууль зvйн яамны сайд боловсруулан гаргаад байна.

Ерєнхий дvгнэлт
Сэтгvvлчийн мэдээллийн эх сурвалжийг хамгаалах талаар саяхан Нидерландад нэгэн мэтгэлцээн болсон. Нидерландын сэтгvvлчдийн холбоо бие даасан сэтгvvлч гишvvдийн тухай хуулийг 1993 оны тєслєєр нь оруулж хэлэлцvvлэхийг дэмжсэн боловч зарим сэтгvvлчид ийм хэлбэрийн хамгаалалт бий болгосноор нийтлэлийн биеэ даасан байдалд хууль зvйн vvднээс гvнзгий нєлєєлєх болно гэсэн эмээсэн байр суурьтай байна.

9. Итали улс

Италийн сурвалжлагчид тvргэн єєрчлєгдєж буй Улс тєр, хууль эрх зvйн орчинд ажиллаж байна. Иймд олон нийтийн мэдээллийн хэрэгслvvд мєн адил хувьсан єєрчлєгдєх шаардлагатай болоод байгаа юм. Хувийн телевизийн нэг компани нь Ерєнхий сайдын хувийн эзэмшлийнх байсан нь тогтоогдсон болон сонин унших хvмvvсийн тоо буурсан зэрэг нь vндсээр нь єєрчлєлт хийх нєхцєл байдлыг vvсгэжээ. Хууль эрх зvйн тvвшинд албан ёсны мэдээлэл авах нєхцєл байдал сайжирч байна. Гэхдээ Итали улсын хувьд улс тєрийн системийг нээлттэй болгох талаар шаардах тухай асуудал эрт хэвээр байна.

Yндсэн хуулийн баталгаа
Итали улсын vндсэн хуулийн 21 зvйлд " хvн бvр vг хэлэх болон бусад мэдээллийн хэрэгслээр єєрийгєє чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Хэвлэл нь хянах арга хэмжээ болон урьдчилан хязгаарлах зvйлд хамаарахгvй болно." гэж заасан байдаг.

Нууцын тухай хууль тогтоомж
Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн олон заалтанд улсын болон цэргийн нууцыг хамгаалах тухай заасан байдаг. Сурвалжлагчид эдгээр заалтыг зєрчвєл хатуу шийтгэл хvлээнэ. Ийм тохиолдолд арван жил шоронд хорихоор шийтгэх нь ердийн зvйл юм.

Мэдээлэл олж авах эрх
" Хэвлэлийн болон шvvмжлэлийн эрх чєлєє нь хязгаарлах ёсгvй сэтгvvлчийн эрх болно." гэж хуулиараа заасан байдаг ч гэхдээ энэ эрх чєлєє нь онолын хувьд биелэшгvй зvйл болно. Энэ хуульд байгаль орчин болон бvс нутгийн асуудлаас бусад зvйлээр улсын баримт бичиг, мэдээллийн авах баталгааны тухайд юу ч заагаагvй юм.

Иргэд 1986 оны 349 Хуулийн дагуу Байгаль орчны яамнаас байгаль орчинтой холбогдох мэдээлэл, материалыг хувилж авах эрхтэй. Гэхдээ хууль бусад засгийн газрын яам тамгын газруудаас мэдээлэл авах эрхгvй болно. Италийн хуулиар бvс нутгийн, орон нутгийн, хотын засаг захиргаанаас мэдээлэл, баримт бичиг авах эрхийг баталгаажуулсан байдаг. Ийм мэдээлэл авах хvн хуулийн дагуу єєрийн хvсэлтийг илэрхийлнэ. Хуулийн дагуу мэдээлэл авах боломжгvй болсон хvмvvс шvvхэд мэдvvлэх эрхтэй болдог.

Сэтгvvл зvйн нууцлалыг Италид тодорхой тvвшинд хvлээн зєвшєєрсєн байдаг. 69 Хуулийн дагуу эрхийн тухай товч дурьдсан боловч Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 200-р зvйлд хамгаалалтын тухайд тодорхой зvйл алга байна. Энэхvv заалт эмч, лам болон хуульчдад нууцлалын давуу эрхийг олгодог байна. Бvртгэгдсэн сэтгvvлчид ердийн тохиолдолд шууд эх сурвалжийн нэр эсвэл хэний тухай єгvvлж буй талаар нууцалж болно.

Энэхvv нууцлал нь хэрвээ шvvгч шаардвал хамгаалалт хvчингvй болно. 80-аад оны дундуур нэгэн сэтгvvлч Милан хотод олон тооны баривчлага явагдах тухай мэдээлээд эх сурвалжийн нэрийг хэлэхээс татгалзсан учир 2 жил шоронд хорих ялаар шийтгvvлсэн байна. Гэвч Дээд шатны шvvх шийтгэлийг хvчингvй болгосон юм.

10. Швед

Хэвлэлийн эрх чєлєєг дээдэлж, албан баримт материалуудтай танилцах эрх нь хангагдсан байдаг учраас Швед улс магадгvй дэлхий дээр хамгийн нээлттэй орон байж болох юм. Энэ байдал бvр 1766 оноос хойш заншил болон тогтсон гэдгийг энд тэмдэглэн хэлэх хэрэгтэй болов уу. Шведэд гарсан тєрийн эргэлтийн дараагаар буюу 1772 оноос 1812 оны хооронд хэвлэлийн эрх чєлєєнд хандах хандлага єєрчлєгдсєн бєгєєд ХIХ зуунд хэд хэдэн удаа хэвлэлийн эрх чєлєєнд халдсан ч урьд заншлаасаа ухраагvй. Гэсэн хэдий ч европын бусад орнуудтай харьцуулбал Швед vлгэр жишээч орны хэвээр байсаар байна. 1949 оноос хойш Шведийн Засгийн газрын нээлттэй байх явдал тэгш байсаар иржээ. Саянаас тус улс Европын Холбоонд элссэн нь зарим хvндрэлтэй асуудлуудтай тулгарахад хvргэсэн. Финляндаас болж vvссэн асуудлаас vvдэн Шведийн Засгийн газар Европын Холбооны байгууллагуудыг єєрчлєн шинэчлэх саналыг дэвшvvлээд байна. Сэтгvvлчдийн бодож байгаагаас илvv хор хохирол учруулахгvй хэдий ч энэ талаар бvр анхнаас нь vйл явцыг мэдээлж байхаар тогтоод байгаа юм.

Yндсэн хуулийн баталгаа
Нээлттэй байх зарчим бол Шведийн Yндсэн хуулийн vндсэн хэсэг байдаг. Засгийн газрын тухай хууль /1974/, Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль /1949/, Yг хэлэх эрх чєлєєний тухай хууль гэсэн 3 хууль нь Шведийн vндсэн хуулийн бvрдэл хэсэг болдог байна. Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє єєрєєр хэлбэл мэдээлэл дамжуулах эрх чєлєє, vзэл бодол, бодол санаа, сэтгэлийн хєєрлєє амаар бичгээр vйл хєдєлгєєнєєр болон бусад арга хэлбэрээр илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн эрх чєлєє єєрєєр хэлбэл мэдээлэл олж авах, хvлээж авах, бусдын хэлсэн ярьсан зvйлтэй танилцах эрх чєлєєг засгийн газрын тухай хуулиар бvх иргэдэд баталгаажуулсан байна. Санаа бодлыг албадан гаргуулахыг хориглосон бєгєєд шведийн нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэд эдгээр эрх чєлєєг эдэлнэ.

Засгийн газрын тухай хуулиар олгогдсон эрхийг зєвхєн аливаа ардчилсан нийгэмд хvлээн зєвшєєрєгдсєн зорилгыг хэрэгжvvлэх vvднээс хязгаарлаж болно. Yзэл бодлоо илэрхийлэх мэдээлэл авах эрхvvдийг зєвхєн vндэсний аюулгvй байдлыг хамгаалах нийгмийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, хэлмэгдvvлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлаж болно. Эдгээр эрхтэй холбоотой хэргvvдэд хамгийн єргєн боломж олгож буй эрх чєлєєний ач холбогдлыг харгалзан vзэх ёстой байдаг. Засгийн газрын тухай хуулийн vг хэллэг ихэвчлэн ерєнхий байдаг бол хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалсан тодорхой заалттай байдаг.

Энэ хуулиар аливаа бичмэл материалыг хэвлvvлэх , vvнийхээ тєлєє мєрдєгдєн мєшгєгдєхгvй байх эрхийг баталгаажуулах бєгєєд нийтэд хvргэх мэдээллийг хязгаарлахгvйгээр нийтийн дэг журмыг сахихаар тогтоосон хуулийн дагуух тохиолдлоос бусад тохиолдолд дээрх эрхийг аливаа тєрийн байгууллагын зvгээс тавих хориг саадгvйгээр эдэлнэ. Хэвлэлийн эрх чєлєєний хуулийн 2-р бvлэг нээлттэй зарчмын талаарх vндсэн хуулийн заалтуудыг илvv тодорхой бєгєєд тусгай хэлбэрээр тайлбарлаж байна. Санал бодлоо чєлєєтэй солилцох олон тvмнийг гэгээрvvлэх явдлыг дэмжих зорилгоор швед дэх субъект бvр албан хэргийн баримт материалтай чєлєєтэй танилцаж болно гэжээ.

Дараах зvйлстэй холбоотой мэдээлэлтэй танилцахыг хориглоно. Yvнд:
1. Шведийн вант улсын буюу тvvний гадаад улс болон олон улсын байгууллагатай харилцах харилцааны аюулгvй байдал
2. Санхvvгийн тєвлєрсєн бодлого, мєнгєний бодлого буюу вант улсын гадаад валютын арилжааны бодлого
3. Тєрийн байгууллагын хяналт шалгалт буюу бусад хяналтын vйл ажиллагаа
4. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мєрдєн байцаалтын эрх ашиг
5. Хувь хvний халдашгvй байдлыг хамгаалах буюу хувийн хэвшлийнхний санхvvгийн байдал ургамал, ан амьтдын тєрєл ангийг хамгаалах зэрэг болно.

Эдгээр хязгаарлалтыг маш нарийн ангилсан байх ёстой ба парламент эсвэл засгийн газар эдгээр хязгаарлалтаас vл хамааран холбогдох мэдээллийг нийтэд ил болгохыг зєвшєєрсєн шийдвэр гаргаж болдог байна. Энэ утгаар Шведийн шvvх байгууллагуудад парламентийн vйл ажиллагаанд онцгой анхаарал тавьж ажилладаг байна. Дээд шvvх болон захиргааны дээд шvvхийн шийдвэрvvд нь заншлын шинжтэй байдаг ба шведэд vндсэн хуулийн шvvх гэсэн тусгай байгууллага байхгvй учраас шvvх байгууллага болгон vндсэн хуулийг илэрхий зєрчсєн хэргийг авч хэлэлцэх эрхтэй байдаг байна. Хэрвээ тухайн асуудал нь vндсэн хууль зєрчсєн эсэх нь тогтоогдоогvй бол дээд шvvх болон захиргааны дээд шvvх єєрєєр тайлбарлах ёсгvй байдаг.

Парламент ийм тєрлийн асуудлаар нэмэлт єєрчлєлт оруулахыг санаачлах хvртэл парламентын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороод байж байдаг байна. Швед улс Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт, Хvний эрхийн тухай европын Конвенцийн аль алиныг нь соёрхон баталсан. НYБ-ын хvний эрхийн хороо хvний эрхийн европын комиссын аль алинд иргэний зарга мэдvvлэхийг зєвшєєрдєг байна. Гэсэн хэдий ч эдгээр гэрээ конвенцууд нь дотоодын хууль тогтоомжтой адил эрх хэмжээ байдаггvй гэсэн ерєнхий хандлага зохилдог. Сэтгvvл зvйн зорилгод энэ нь магадгvй сайн ч байж болох юм.

Нууцын тухай хууль тогтоомж

Мэдээлэл олж авах эрх
Шведийн vндсэн хуулчилсан хууль тогтоомжинд нууцлалын тухай мэдээлэл олж авах заалтуудыг нэлээд нарийн хэлбэрээр томъёолсон байдаг. Шведийн иргэн бvр Стокольм дахь ерєнхий сайдын байранд нэвтрэх, ерєнхий сайдад захидал илгээмж хvлээх эрхтэй байдаг. Онцгой шалтгаан байхгvй бол хvссэн мэдээллийг заасан хугацаанд єгєх ёстой байдаг.

Мэдээллийг ил болгохыг хориглох тухай асуудлыг Нууцын тухай /1980 онд батлагдсан/ хуулиар хуульчилдаг ба тvvний ангилалыг хэвлэн нийтлэх эрх чєлєєний тухай хуулиар тайлбарладаг. Мэдээлэл авахыг хvсээд татгалзсан хариу авсан хэн болгон захиргааны шvvхийн байгууллага, цаашлаад захиргааны дээд шvvхэд зарга мэдvvлэх эрхтэй байдаг. Мэдлэг олж авах эрхтэй холбоотой нэмэлт хамгаалалтыг энэ тєрлийн маргаанд оролцох эрхтэй Омбудсмены шvvх /Парламентын / байгууллага олгодог. Цэргийн болон аюулгvй байдалтай холбоотой нууц мэдээллийг илчилсэнээр ял хvртэж болох ба энэ тєрлийн ял хvртэх нь маш ховор байдаг. Yндэсний аюулгvй байдалд хор хохирол учруулаагvй бол нууцлалын тухай хуулийг зєрчиж мэдээлэл ил болгосны тєлєє тєрийн албан хаагч буюу хэвлэн нийтлэгчийн аль алинд нь ял гэм тулгахад хvргэдэггvй. Хэрвээ ял зэмлэл хvртэх бол ганцхан мэдээлэлтэй холбоотой тєрийн албан хаагчаас гадна хэвлэн нийтэлснээсээ болж хэвлэл мэдээлэл ажилтан ял хvртэнэ.
Шведийн хуулиар гэмт хэргийн мєрдєн байцаалтын, таслан шийдвэрлэх арга хэмжээний болон баривчилгааны хугацааг нарийн тогтоож єгсєн байдаг. 1970-аад оны эхээр мєрдєх товчооны /тагнуулын алба/ нэгэн ажилтан мєрдєх товчооны талаарх мэдээллийг хоёр сэтгvvлчид єгчээ.Мєрдєх товчооны талаар єгvvлсэн материал сэтгvvлvvдээр гарч, хожим нь хэвлэгдсэн байна. Энд холбогдсон мєрдєх товчооны ажилтан болон хоёр сэтгvvлч уг хэргийн улмаас есєн сараас нэг жил хvртэлх хугацаагаар хорих ял авсан. Гэхдээ энэ явдал нь ном хэвлэн нийтлэх эсвэл сэтгvvлд материал гаргахыг хориглосон vйлдэл байсангvй .

Хэвлэн нийтлэх эрх чєлєєний тухай хуулиар эх сурвалжийг илчлэхийг хориглосон байдаг ба ингэх ганц тохиолдол байдаг нь дээрх тохиолдол буюу гэм буруутай этгээдээс єєрийн гэм буруугvй гэдгийг нотолсон мэдээллийг шаардах vед гардаг. Хэрвээ сэтгvvлчид олсон мэдээллийн эх сурвалжаа зориудаар нуун далдлавал эрvvгийн хариуцлага хvлээхэд хvрдэг. 1988 онд " Dagens Nyheter " сонины нэгэн сурвалжлагчаас шvvх хурлыг даргалагч хэдийгээр шvvхийхэн мэдэж байсан хэдий ч мэдээллийн эх сурвалжаа хэлэхийг хvсчээ.

Харин сэтгvvлч энэ асуулт vндсэн хуулинд нийцэхгvй хэмээн хариулахаас татгалзахад шvvх даргалагч асуултаа буцаасан байна. Харамсалтай нь шведийн нээлттэй байх онолд ч гэсэн хязгаарлалтууд байдаг байна. 1989 онд батлагдсан худалдааны нууцлалын тухай хуулиар хувийн хэвшлийн салбарт ажилладаг хэн нэгний талаарх нууц материал задрахад хvрвэл энэ нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхэд хvргэдэг. Худалдааны нууцлалын тухай хуулиар компанийн хууль бус vйл ажиллагаатай холбогдсон ажилтнуудыг шийтгэж байхаар анх хууль хэлэлцэх vед ярьж байжээ. Энэ хууль батлагдан гарсны дараагаар зэвсэг vйлдвэрлэдэг " Bofors" компанитай холбоотой гарсан удаан яригдсан шуугианд хэрэгт хvчтэй цохилт болж энэ асуудал илэрсэн.
Ноцтой буюу хууль бус vйл ажиллагаа явуулсан ажилчдыг илчлэхийг зєвшєєрсєн нэмэлт энэ хуулинд хожим нь оржээ.

Ерєнхий дvгнэлт
" Bofors" компанитай хамтран ажиллаж байсан хувь хvмvvс, байгууллагуудаас тун амархан мэдээлэл олж авч гаршсан шведийн хэвлэл мэдээллийхний тодорхой хувь нэмрээр эл хэрэг илэрсэн гэж ихэнх хууль тайлбарлагчид vздэг. Хээл хахууль єгєх замаар " Bofors" компани энэтхэгийн засгийн газартай гэрээ байгуулсан тухай мэдээллийг тус компанид инженерээр ажилладаг Ингвар Братт задаруулснаар энэхvv дуулиант хэрэг мандсан. Шведийн засгийн газар эл асуудлыг судалж vзээд шведийн ямар ч хуулийг зєрчєєгvй гэж мэдэгджээ.

Гэхдээ хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлтэй холбоотой илтгэх хуудсанд байсан хэсгvvдийг нийтэд мэдэгдэхээс татгалзсан байна. 1989 оны 10-р сард нэгэн энэтхэгийн сонинд хууль бус тєлбєр хийгдсэн гэдгийг нотолсон урьд нь хэвлэгдсэн илтгэх хуудсанд байгаагvй тийм шинэ мэдээлэл бvхий материалыг нийтлэжээ. 6 сарын дараа даралт шахалтын улмаас Шведийн засгийн газар илтгэн хуудсыг бvтнээр нь хэвлэжээ. Нээлттэй зарчмаар олгогдсон боломжууд байсаар байтал энэтхэгийн сэтгvvлчид шведийн vзэг нэгт нєхдийгєє энэ асуудлаар шахан шаардаж байсан нь сэтгvvл зvй гэдэг нь бvхэлдээ эрэл хайгуул байсаар байх болно гэдгийг бид бvхэнд анхааруулсан сургамжтай дохио юм.

11. Люксембург

Люксембург улс 400 000 хvн амтай бєгєєд тус улсын 5 сонин, /нэг нь Францын сонины Люксембург дэхь хэвлэл/ нэвтрvvлгийн станц зэрэг нь тус бvс нутгийн мэдээллийн хэрэгслийн нэгэн адил vvрэг гvйцэтгэдэг гэж vздэг. Хvн бvр бараг бие биеэ мэддэг энэ улсад тvрэмгий мэдээлэл гэж vгvй бєгєєд хязгаарлалтыг соёлтой байдлаар хийдэг. Гэхдээ дээр нь нэмэхэд Люксембургийн хууль, эрх зvйн систем сэтгvvлчдэд нилээд хатуу ханддаг.

Yндсэн хуулийн баталгаа

1868 оны Yндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт, єєрчлєлт орсон бєгєєд уг хуулийн 24-р зvйлд “ 7Бvх зvйлд vг хэлэх болон хэвлэлийн эрх чєлєє баталгаажсан болно…”, мєн дээр нь нэмэхэд “Хэвлэлийн хяналтыг хэзээ ч нэвтрvvлэхгvй байж болно” гэж заасан байдаг.

Нууцын тухай хууль тогтоомж

Мэдээлэл олж авах эрх
1869 онд гаргасан хуулиар хэвлэлийн эрх чєлєєг хязгаарласан байдаг. Yvнд гэмт хэргийн тухай жагсаалт байх ба мєн vvнд Гранд Дюк Засгийн газрын албаны хvмvvсийн хувьд чиглэсэн vйлдэл болон шийтгэлийн жагсаалт ордог байна. Хэдийгээр єнєєдєр эдгээр заалтыг хэрэглэхгvй байгаа ч хуулийн номонд хэвлэлийн эрх чєлєєний тухай тунхаг хэвээр байгаа. Энэ нь тэр чигээрээ сєрєг талтай бєгєєд зєвхєн хязгаарлалт байгаагаас ямар ч эрх эсвэл эерэг зvйл vгvй болно.Мєн албан ёсны баримт бичгийн тухай мэдээлэл авах эрх чєлєєний тухай ямар ч хууль эрх зvйн зохицуулалт байхгvй юм.

Нэр тєр гутаах тухай хууль, эрх зvйн зохицуулалт их хатуу бєгєєд сэтгvvл зvйн хязгаарлалтийн хэлбэрээр ажилладаг. Нэхэмжилж буй этгээд бараг автоматаар хохирол нэхэмжлэх эрхтэй болдог. 1993 онд “Тагэблат” сонинд нэгэн сэтгvvлч мод тарих тєслийн 63 ажилтны аль нэг хээл хахууль авсан хvний нэрийн заагаагvйгээр хээл хахууль авсан тухай нийтэлсэн бєгєєд бvх 63 ажилтан нэхэмжлэл гаргасан ба бvгд нєхєн тєлбєр авч шvvх дээр ялалт байгуулсан байна. Сэтгvvлчид нотлох баримт гаргах боломж єгєлгvйгээр шийтгэл оноосон байна. Хэдийгээр хохиролын хэмжээ ёс тєдий байсан ч хэвлэл мэдээллийн ажилтнуудад анхаарал сэрэмжлvvлэг болсон байна.

Хариу мэдэгдэл хийх эрхийн тухай хууль нь мєн нэгэн адил хэлбэрээр зохицуулдаг. 1869 оны хуулийн 23 дугаар зvйлийн дагуу “нэрээр нь эсвэл шууд бус байдлаар сонин дээр нэр нь гарсан хvн vнэ тєлбєргvйгээр тухайн нийтлэлээс хоёр дахин их зvйлийг хариу болгон бичих эрхтэй” гэж заасан байна.
Хариу мэдэгдэл хийснээрээ тухайн хvн нийтлэлийн эх хувилбар нь болгоомжгvй буюу алдаатай байсныг батлахыг оролдож болно. Хариу нийтлэлийн vгний тооны хязгаар нь 1000 байдаг боловч тvvний vр нєлєє нь тодорхой хэмжээний хохирол учруулдаг. Yvнтэй адил тєстэй явдал телевизд мєн тохиолдож байна.

Ерєнхий дvгнэлт
1989 онд сэтгvvлчид болон хэвлэлийнхэн дээрх байдлыг єєрчлvvлэхээр лоббидож, улмаар засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэж єгсєн. Гэвч тvvнээс хойш бидний мэдэж байгаагаар ямар нэгэн шинэчлэлт хийгдээгvй болно.

12. Грек

Европын бусад орнуудтай харьцуулбал Грект сэтгvvлчид болон тєр, засгийн хоорондын мєргєлдєєн сvvлийн жилvvдэд хамгийн ихээр тохиолдож байна. 1991 онд Мицотакисын Засгийн газар зарим сонины эрхлэгчдийг баривчилсан нь тэд улс тєрийн хяналтад захирагдахаас татгалзасантай холбоотой юм. 1975 он хvртэл засгийн эрхэнд байсан цэргийн дэглэмт Жунтагийн vйлдсэн улс тєрийн шарх єнєєг хvртэл арилаагvй байна.

Грек улс нэг хvнд ноогдох сонин, сэтгvvлийн тоогоороо Европт тэргvvлж байгаа билээ. Ойролцоогоор 20 шахам єдрийн сонин байна. Хэвлэлийнхэн маш дайчин сэтгэлгээтэй байх хандлагатай ч Улсын телевизийн “ ERT ” суваг тєрийн оролцоонд єртдєг бєгєєд vvнээс гадна ихэнхдээ чанарын хувьд доогуур телевизийн 30 гаруй станц ажиллаж байна.

Yндсэн хуулийн баталгаа
1975 оны Yндсэн Хууль vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
чєлєєг хангадаг ч энэ нь зєвхєн хуулийн дагуу байна. Тvvний 14 дvгээр зvйл тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал эрхийг агуулж байна “ Хvн бvр улсын хуулийн дагуу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, бичгийн хэлбэрээр хэвлэлээр тvгээх эрхтэй”. Yvнээс гадна, Yндсэн хуулиар хяналт болон “ бусад хязгаарлах арга хэмжээ”-г хязаарладаг. 1990 онд шинээр сонгогдсон консератив засгийн газар зэвсэгт босогчдын бvлгийн мэдэгдлvvдийг хэвлэн нийтлэхийг хориглох тухай хууль гаргасан явдал нь дээрх баталгаануудын vнэ цэнийг тодорхой хэмжээгээр унагасан билээ. Энэхvv хуулийг зєрчсєн тохиолдолд 1 жил хvртэл хугацаагаар хорих шийтгэл болон 250 000 ам. долларын торгууль тєлєх шийтгэл ногдуулахаар заасан.

“ 11 дvгээр сарын 17” хэмээх бvлэг Афинд болсон аллага болон дайралтуудын талаар хийсэн мэдэгдлээ тус хууль гарсаны дараагийн жилийн 6 дугаар сард нэр тєртэй гэж тооцогддог Тєв-зvvний “Элэвтеротипа” сонинд нийтэлсэн байв. Yvний дараа хэдхэн цагийн дотор тус сонины эрхлэгч Серафим Финтанидисыг баривчлан дараа нь суллажээ. Дараагийн єдєр нь зургаан сонины эрхлэгч Финтанидистай сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэн мєн мэдэгдэлийг дахин нийтэлж баривчлагдсан байв.

Эдгээр долоон сонины эрхлэгч нар Афинд Дээд шатны шvvхийн ємнє ял тулгагдсан бєгєєд шvvх тэднийг хууль бусаар баривчлагдсан гэсэн гомдлыг няцаасан байна. Хяналтын хуулийн дагуу тэд буруутайд тооцогдсон бєгєєд тэдэнд 5 хvртэлх сараар хорих ял эсвэл торгууль тєлєх шийтгэл ногдуулсан байна. Торгууль тєлєхєєс татгалзсан учир тэднийг шоронд хорьсон байна.

Олон Улсын Сэтгvvлчдийн байгууллагын оролцооны vр дvнд тэд 11 хоногийн дараа суллагдсан юм. Торгуулийн тєлбєрийн vлдсэн хэсгийг Афины Єдрийн Сонины Сэтгvvлчдийн Холбоо болон Сонин Хэвлэгчдийн Холбоо хамтран тєлсєн байна. Энэхvv хямралын vеэр, Грекийн нэгэн томоохон сэтгvvлч засгийн газар шvvхийн vйл ажиллагаанд хутгалдан шvvхийг хатуу шийтгэл оногдуулахыг дэмжсэн гэж мэдэгдэв.

1993 оны хавар дахин таван сонины эрхлэгч хяналтын хуулийн дагуу буруутайд тооцогдсон боловч шvvх хурал удаа дараалан хойшлогдов. Удалгvй тэр жилдээ Мицотазкисын засгийн газар засгийн эрхээс буусан байна. Сєрєг хvчин засгийн эрхэнд гарсанаар сэтгvvлчдийн эрх чєлєєнд учрах аюул занал буурсан ч, шvvхийн байгууллагууд vндсэн хуулийн эрх чєлєєнд хэрхэн хандаж буй талаар ноцтой асуудлууд гарсаар байна.

Нууцын тухай хууль тогтоомж

Мэдээлэл олж авах эрх
1986 оноос хойш зарчимын хувьд тєрийн бичиг баримттай танилцах эрх бий болсон. Хvсэлт гаргагч нь тухайн асуудалд сонирхолтой байгаагаа нотлох ёстой. Мэдээлэл олгохоос татгалзсан тохиолдолд тухайн байгууллага нэг сарын дотор татгалзах болсон шалтгаанаа мэдэгдэнэ. Электрон мэдээлэлд энэ хууль хамаарахгvй.

Хувийн нууцыг хадгалах шалтгаанаар мэдээлэл єгєхєєс татгалзаж болно. Гэхдээ Ерєнхийлєгч болон асуудлыг эрхэлсэн сайд хуулийн хvчингvй болох хэсгийг албаны сонинд нийтлэх замаар хамтран нэвтрvvлж болно. Европын холбооны улс орнуудын мэдээллийн эрх чєлєєний зохицуулалтын талаар Данийн Сэтгvvлчдийн Холбоо болон Данийн Сонин Хэвлэгчдийн Холбооны хийсэн судалгаанаас vзэхэд Грекийн хэвлэлийн эрх чєлєєний хуулийн заалтууд нь “ ардчилсан нийгэмд шаардагдах зохих хэмжээнээс илvv єргєн тодорхойлогдсон байна ” гэдэг нь тодорхой байв.

Грект мэдээллийн эх сурвалжийн хамгаалалт байхгvй. Гvтгэлэгтэй холбоотой хэрэгт сэтгvvлч холбогдох єгvvллэгтээ єєрийн мэдэгдэлээ vнэн зєв гэдгийг нотлох vvрэгтэй. Иймээс сэтгvvлчид зарим тохиолдолд мэдээллийн эх сурвалжаа илчлэх, задруулах давхар дарамттай болж байна. Эх сурвалжийг илрvvлэх нь сэтгvvлчийг зєвхєн шvvхийг vл хvндэтгэх явдлаас хамгаалахаас гадна тvvнийг мєн гvтгэлгээс хамгаалах ч 1967 оноос хойш эх сурвалжаа задруулаагvй явдал Грекийн сэтгvvлчдэд итгэх итгэлийг нэмэгдvvлж байгаа билээ.

Ерєнхий дvгнэлт
Грект хэвлэлийн эрх чєлєє дарамтад байгаа нь тодорхой байна. Энэ нь зєвхєн хяналтын асуудалтай холбогдон гарч буй биш, олон салбарт гарч байна. Грекийн сэтгvvлчид єєрсдийн зорилгоо биелvvлэхийн тулд шоронд ороход ч бэлэн байгаа юм.

13. Португали

Хэвлэлийн эрх чєлєєний тухай асуудал урган гарч ирэхэд Yндсэн хуулийн гоё сайхан vгс ба тvvний хэрэгжилтийн хооронд гvнзгий ангал vvссэн байхыг сvvлийн хэдэн жил Португалийн сэтгvvлчид олж мэдэрчээ. Сэтгvvлчдийн мэдээлэл олж авах эрхийг Yндсэн хуулиараа баталгаажуулна гэсэн байдалд шууд эсрэг vйлчлэх зарим нэг маш нарийн хязгаарлалтай хууль тогтоомжууд саад тотгор болж байна.

Yндсэн хуулийн баталгаа
Yндсэн хуулийн 37-р зvйлд : “Хvн бvр єєрийн бодол санаагаа vгээр, vйл хєдєлгєєнєєр буюу аливаа бусад арга хэлбэрээр илэрхийлэх, таниулах эрхтэй ба тvvнчлэн хавчин гадуурхуулгvйгээр чєлєєтэй мэдээлэл хийх, мэдээлэл олж авах, мэдээлvvлэх эрх эдэлнэ.” хэмээн заажээ. “Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжид хvрэх эрх хангагдсан байна” гэж мєн хуулийн 38–р зvйлд зааснаар мэдээлэлд хvрэх эрхийг дахин тодотгон єгчээ.

Цаашилаад 48- зvйлд /1989 онд оруулсан нэмэлт/: “ Иргэн бvр тєр, засгийн байгууллагуудын vйл ажиллагааны талаар vнэн бодит мэдээлэл авах, тєрийн vйл ажиллагааны удирдлага зохицуулалтын асуудлаар Засгийн газар буюу холбогдох бусад эрх бvхий албан тушаалтнуудад санал бодлоо илэрхийлэх эрхтэй” гэж заасан байна.

Хэвлэл, мэдээллийн асуудал эрхлэх тєв байгууллага Yндсэн хуулийн 39-р зvйлд заасны дагуу “ улс тєр, эдийн засгийн хvчнvvдээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хамааралгvй, бие даасан байх” явдлыг хангах зорилгоор 1990 онд байгуулагдсан.

Нууцын тухай хууль тогтоомж
Yндсэн хуулиар хангагдсан баталгаа байсаар байтал Парламент 1993 онд Тєрийн нууцын тухай нарийн хязгаарлалт бvхий заалттай хуулийг баталсан. Улс орны тусгаар тогтнол, тєрийн эв нэгдэл, дотоод ба гадаад аюулгvй байдалд хохирол, аюул учруулж болохуйц мэдээлэлд энэхvv хуулиар хязгаарлалт тогтоожээ. Тодорхой нэг хэсэг баримт мэдээлэл нууцын ангилалд нэгэнт орвол тэр нь дєрєв хvртэлх жил хаалттай байхаар хуульчилжээ.

Тєрийн нууц хэмээн зарлах эрхтэй дараах албан тушаалтнууд байх ба vvнд: Ерєнхий сайд, Засгийн газрын бvх гишvvд, Португалийн Ерєнхийлєгч, парламентын дарга, орон нутгийн засаг захиргааны удирдлагууд зэрэг болно. Хойшлуулшгvй, яаралтай нєхцєлд Португалийн мэдээллийн албаны захирлууд, зэвсэгт хvчний командлагч аливаа нэг асуудлыг нууцын зэрэглэлийн ангилалд оруулж мєн болдог байна.
Нууцын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор хяналтын шvvх байгуулагдсан. Гурван хvний бvрэлдэхvvнтэй энэхvv байгууллага нь Захиргааны дээд шvvхийн ерєнхийлєгч, Засгийн газар болоод сєрєг хvчинг тєлєєлсєн тус бvр нэг тєлєєлєгчєєс бvрдэнэ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын тєлєєлєгчид энэхvv арга хэмжээг “дарангуйлалыг ханхалуулсан тvгшvvрт vйлдэл” хэмээн тодорхойлоход дээд байгууллагаас ямар нэгэн тайлбар хийгээгvй байна.

Хууль гарснаар сэтгvvлчид болон 1995 онд засгийн эрхийг алдсан Социал демократ нам хоорондын зєрчлийн эрин vеийг эхлvvлжээ. Олон тооны хэвлэл мэдээллийн ажилтнууд тэр Засгийн газрын vйл ажиллагааны золиос болж, зарим нэг нь ажлаасаа хvчээр халагдсан байна. 1993 онд Засгийн газар сэтгvvлчдийг парламентын ордны зарим хэсэгт оруулахыг хориглон хязгаар тогтоосон нь парламентад ажиллаж байсан сэтгvvлчид эсэргvvцэл илэрхийлэн ажил хаяхад сєрєг хvчнийхэн тэднийг дэмжжээ. Сарын дараагаар Засгийн газар буулт хийж, сэтгvvлчдийг тєрийн ордонд чєлєєтэй явахыг зєвшєєрсєн байна.

Мэдээлэл олж авах эрх
Хэвлэлийн тухай хууль нь сэтгvvлчдэд мэдээлэл олж авах эрхийг жирийн иргэдийг бодвол давуу байдал олгож байна. Гэтэл энэхvv эрх нь Нууцын тухай хуулиар бvхэлдээ хязгаарлагдсан мэт санагдаж байгаа юм. Улс орны аюулгvй байдал эсвэл улсын компани буюу иргэдийн хувийн нууцад хамаарах мэдээлэл гэх мэтийн нууцлалын асуудлыг єєр ямар нэг хуулиар албадан хуульчилбал мэдээлэлд нэвтрэх давуу эрхэнд хамаарахгvй гэж Хэвлэлийн тухай хуулийн 4-р зvйлд заажээ.

Ерєнхий дvгнэлт
Социал демократуудаас болж Португалид бий болсон Yндсэн хуулийн зарчим ба хуулийн хэрэглээний хоорондын зааг нь Гранд Каньёны хавцал мэт санагдаж болох юм. 1995 онд болсон сонгуулиар социалистууд засгийн эрх авснаар Португалийн сэтгvvлчид Засгийн газартайгаа илvv эрvvл харилцаатай болсон байна.

14. Испани

Олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн хvний эрхийн зарчмыг зєрчилгvйгээр Франкогийн дарангуйлалыг устгаж, Эскади дахь зєрчилдєєнтэй байдлыг намжаахыг Испани улс эрэлхийлж байна. Ємнє нь тавьж байсан зорилт одоогийнхоосоо илvv амжилттай хэрэгжиж байсан байна. Баскийн зєрчилдєєнтэй холбогдуулан тавьж буй цензурын шинжтэй арга хэмжээнvvдийг Хойд Ирландын асуудлаарх Вэстминстэр ба Дублинээс авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээнvvдтэй харьцуулан авч vзэхэд сонирхолтой байх болов уу.

Yндсэн хуулийн баталгаа
1978 онд батлагдсан Испанийн Yндсэн хуульд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хоёр арга замаар хангахаар заасан бєгєєд vvнд юуны ємнє vндсэн эрх, эрх чєлєєтэй холбоотой vндсэн хуулийн заалтууд орж байна. Дээр нь Европын хvний эрхийн шvvх мэтийн олон улсын эрх бvхий хуулийн байгууллагуудаас гаргасан хууль тогтоомжуудыг Испанийн шvvх баримтлан хэрэглэх ёстой гэх замаар Испанийн хууль тогтоомжинд олон улсын хvний эрхийн гэрээнvvдийг хамруулж болно. “ Бодол санаа, vзэл бодлоо амаа, бичгээр буюу аливаа бусад арга хэлбэрээр чєлєєтэй илэрийлэх, тvгээн дэлгэрvvлэх”, “ тvгээн дэлгэрvvлэх аливаа арга хэлбэрийг ашиглан vнэн зєв мэдээллийг хvлээн авах, харилцах” гэсэн эрхvvдийг Yндсэн хуулийн 20-р зvйлээр баталгаажуулсан байна. Тvvнчлэн “ ямарваа нэгэн цензураар хязгаарлаж болохгvй” гэсэн нь энэ бvх эрхээ эдлэхэд баталгаа болдог байна. Уг зvйлд цааш нь єгvvлэхдээ: “ Эдгээр эрх чєлєєг энэ бvлэгт заасан эрхvvдийг хангах зорилгоор, мєн vндсэн хуулийг хэрэгжvvлэх хавсралт хуулийн заалтууд, ялангуяа нэр тєр, хувийн нууц, хэн нэгний нэр хvндийг ашиглах явдалд хяналт тавих, хvvхэд, залуучуудыг хамгаалахад чиглэгдсэн эрхvvдээр хязгаарлаж болно ” гэж заажээ.

Yндсэн хуулийн шvvх vндсэн эрх, эрх чєлєє болон Испанийн хууль тогтоомжууд Yндсэн хуулинд хир нийцэж байгаа зэрэгтэй холбогдсон асуудлуудыг хянан шийдвэрлэдэг. Yндсэн хуулийн энэ заалтын дагуу гаргасан гомдол бусад гомдлыг бодвол илvv тvргэн шуурхай шийдвэрлэгддэг байх ёстой юм байна. 20-р зvйлд илэрхийлэх ба мэдээллийн гэсэн хоёр биеэ даасан эрхийг хооронд нь ялгаж тайлбарладаг. Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах ганцхан тохиолдол нь “илэрхийлсэн vзэл бодол буюу саналд нь холбоотой бус, илэрхийлсэн зvйлд нь хамааралгvй яриангvй гvтгэлгийн шинж чанартай мэдэгдэл” хийхэд vvсдэг байна.

Мэдээллийн эрх чєлєєг мэдээллийн шинж чанартай, vнэн бодит баримт материалыг солилцоход хамаарна гэж нилээд нарийн чанд тодорхойлсон байдаг. Тєрийн хэрэгт иргэдийн бодит оролцоог хангах Yндсэн хуулийн заалтуудын эцсийн зорилгыг харуулах vvднээс мэдээллийн шинж чанартай байх шалгуурыг гаргаж ирсэн байна. Гэтэл “ vнэн бодит”-той байх шалгуураар vнэн зєвийг нь нотлоогvй материалыг тогтоон тодруулдаггvйгээр барахгvй сэтгvvлчдэд баримт мэдээллээ нягтлахдаа нэлээд хичээл зvтгэл гаргах давхар дарамтыг бий болгожээ.

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд тєрийн зvгээс халдашгvй байлгах vvднээс л эдгээр хамгаалалтын чанартай арга хэмжээнvvд хэрэгжих бєгєєд хувь хvмvvсээс энэ эрх чєлєєнд халдах асуудал хамаарахгvй аж. Гэсэн хэдий ч олон нийтийн санаа бодлыг хэвлэл мэдээллийнхэн мэдээлэхэд тэдний vvрэг оролцоог эргэн тооцох талаар тусгай хамгаалалтаар хангагдсан байдаг байна.

“ Терроризмыг дэмжих ” нь эрvvгийн хуулийн 268-р зvйлд заасны vндэсний аюулгvй байдал гэсэн нэрийг барьж цензурдаж болох шалтаг шалтгаануудын нэг юм. “ ЕТА ” хэмээх босогчдын бvлгийн мэдэгдэлийг хэвлvvлсний тєлєє Баск мужийн “ EGIN ” сониныг шvvхдсэн тохиолдолыг 1986 онд Yндсэн хуулийн шvvх хянан хэлэлцсэн байна. Yндсэн хуулийн шvvх бага суудлын хуралдаанаараа тус сонинг терроризмыг ємгєєлєн хамгаалсан байсан тул буруутай гэж vзжээ. Уг мэдэгдэл терроризмыг ємгєєлєн хамгаалсан боловч сонины газар мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийлгvйгээр хэвлэсэн гэсэн vндэслэлээр шvvх шийдвэрээ эргэн хянасан байна.

Yндсэн хуулиар албан хэргийн баримт материалуудад нэвтрэх эрхийг тусгайлан олгодог. “ Улсын аюулгvй байдал, батлан хамгаалах хэрэг, гэмт хэргийн мєрдєн байцаалт, хувийн нууцад хамаарахаас бусад захиргааны архив болон бvртгэлийн материалуудад иргэд нэвтрэх” эрхийг тус хуулиар зохицуулна гэж Yндсэн хуулийн 105-р зvйлд заасан байна.

Нууцын тухай хууль тогтоомж

Мэдээлэл олж авах эрх
1978 оны хуулинд /1968 оны 4 дvгээр сарын 5-ны єдєр батлагдсан 9/68 тоот хуулийг шинэчлэн найруулж 48/78 тоот хуулийг 1978 оны 11 дvгээр сарын 7-нд баталсан/ нууцлал болон тvvнд нэвтрэх тухай заалтууд нэлээд их хэмжээгээр агуулагдаж байгаа аж. Мэдээ мэдээллийг нууцын холбогдох ангилалын дагуу “хадгалагдах” буюу “ нууц ” гэж хоёр ангилалын аль алинаар нь ангилж болдог байна. Улсын аюулгvй байдал, батлан хамгаалах хэрэг хохирч, аюул занал учирч болзошгvй тохиолдолд нууцлалыг бас хэрэглэж болдог байна. Иргэний холбогдолтой асуудлыг зєвхєн Сайд нарын зєвлєл, цэргийн холбогдолтой асуудлыг зєвхєн цэргийн дээд командлагч тус тус ангилж болдог.

Yндсэн хуулийн 20-р зvйлийн дагуу 1978 оны хуулиар шvvх байгууллагын материалыг ангилах эрхийг олгосон байна. Учир нь мэдээлэлд нэвтрэх эрх чєлєє нь бусад тохиолдлуудаасаа тэргvvлэх шинжтэй байж vндсэн эрх мэт харагдаж байна.

Хэрвээ сэтгvvлч мэтийн эрх мэдэлгvй хvн нууцалсан материалтай танилцах бол эрх бvхий албан тушаалтанд мэдэгдэх vvрэгтэй. Хэрвээ хэвлэл мэдээллийнхэн тодорхой нэг нууц материалаас мэдээлэл олж авбал тэд энэ материалын нууцлалын шинжийг тодорхой мэдээлж байх ёстой байдаг. Нууц баримт материалыг зєвшєєрєлгvй олж авах, хуурамчаар vйлдэх, хувилах, илчлэхэд ял зэмлэл хvртээдэг бєгєєд ийм vйлдэл хийсэн тєрийн албан хаагч болон тvvнийг хэвлэн нийтэлсэн сэтгvvлчийн аль аль нь хэрэгт холбогдоно.

Ерєнхий дvгнэлт
Хэдийгээр сэтгvvл зvйн нууцлалыг Yндсэн хуулиар хvлээн зєвшєєрдєг ч єєр ямар нэгэн хуулиар энэ эрхийг нь тодотгон тодруулсан зvйл заалт байдаггvй байна. Мэдээллийн эх сурвалжийг хамгаалах тухай нэг л журам Франкогийн vед мєрдєгдєж байсан байна. “ Мэргэжлийн нууцлал”-ыг хадгалах сэтгvvлчийн “ vvрэг ”-ийг хvлээн зєвшєєрєхийн зэрэгцээ “нийтийн сайн сайхны тусын тулд шvvх засаглалтай хамтран ажиллах vvрэг”-тэй холбоотой онцлог жич зvйл гардаг. Европын хvний эрхийн шvvхийг Билл Гудвин даргалж байгаа болохоор дээрх тодорхойлолт нь маш тодорхой бус байна.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191750 
 Энэ сард:16081 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.