Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
   

Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио телевизийн тухай хууль дvрмийн төсөлд

М.Мөнхмандах (Доктор)

Олон нийтийн телевизийн тухай ойлголт нийгмийн хөгжлийг даган өөрчлөгдөж байна. Баруун Европын ихэнх оронд телевизийн нэвтрvvлэг өргөн олны хvртээл болж эхлэх тэр vеэс л төрийн зvгээс, телевиз бол олон нийтийн статустай байх ёстой гэсэн бодлого баримталж ирсэн. Энэхvv бодлого нь дараах vзэл баримтлалаас vvдэж байв:

1. Телевиз бол сонин хэвлэлийг бодвол хувь хvн, нийгмийн оюун санаанд илvv хvчтэй нөлөөлөх
чадвартай. Иймээс энэхvv хvчтэй зэвсгийг хувь хvн, хэсэг бvлэг хvмvvсийн ашиг сонирхлоос ангид байлгаж, нийгмийн эрх ашигт нийцvvлэн ашиглах хэрэгтэй.
2. Телевиз бол юуны өмнө гэгээрvvлэх, соён гийгvvлэх vvрэгтэй, телевизийн vйл ажиллагаа нь эдийн засгийн ашиг сонирхлоос ангид байх ёстой.
3. Телевизийн нэвтрvvлэг дамжуулах техникийн боломж, тухайлбал долгионы хуваарилалт хязгаарлагдмал учир, байгаа долгионыг ашиглан нэвтрvvлэг явуулах эрх бvхий этгээд хувийн ашиг сонирхолд бус олон нийтэд vйлчлэх vvрэг хvлээх ёстой.

Иймээс Америкийг эс тооцвол, өндөр хөгжилтэй ихэнх оронд телевиз анх vvсч хөгжихдөө олон нийтийн статустай, өөрөөр хэлбэл хувь хvний болон улс төр, эдийн засгийн аливаа өрөөсгөл сонирхолд бус, нийгмийн бvх гишvvдэд адил тэгш vйлчлэх vvрэг хvлээсэн, энэхvv vvргээ биелvvлхэд шаардлагатай бие даасан байдлыг нь төрийн зvгээс зохицуулан баталгаажуулсан байв. Гэтэл мэдээллийн технолог хурдацтай хөгжиж, кабель, сателлитаар нэвтрvvлэг дамжуулах боломж бий болж, арилжааны телевиз төлөвшин зах зээлийн өрсөлдөөн ширvvссэнээр мэдээллийн орчин өөрчлөгдөж, олон нийтийн телевизийн эдийн засгийн баталгаа, нийгэмд эзлэх байр суурь ч өөрчлөгдөж эхэлсэн билээ. Эдvгээ олон нийтийн телевиз арилжааны телевизтэй vзэгч олноо "хуваалцаж", илvv олон хэрэглэгчийн анхаарлыг татан, хуулиар хvлээсэн vvргээ биелvvлэхийн тулд зах зээлийн өрсөлдөөнд оролцох шаардлагатай тулгарч байна. Телевиз бол боловсрол соёл шинжлэх ухааныг тvгээгч байгууллага байхын тулд, мөн ийм vvрэг гvйцэтгэхийн зэрэгцээгээр эдийн засгийн ашигтай vйл ажиллагаа явуулах зайлшгvй шаардлагатай юм гэсэн ойлголт бий болов. Арилжааны телевизтэй зэрэгцэн оршиж буй олон нийтийн телевиз зах зээлийн өрсөлдөөнөөс ангид байх боломжгvй, vзэгч олныг байлдан дагуулахын тулд тэдний илvv сонирхож vздэг нэвтрvvлгийг явуулах шаардлагатай юм гэдгийг судлаач, олон нийтийн телевизийн удирдагчид ойлгож мэдэрч эхлэв. Гэвч нөгөө талаар олон нийтийн телевиз ашгийн төлөө vйл ажиллагаа явуулдаг хувийн телевизээс ялгаатай байх ёстой, ингэхийн тулд зах зээлийн зарчимд бvрэн захирагдах бус, харин нийгмийн өмнө хvлээсэн vvргээ гvйцэтгэж, зугаа цэнгээний хэрэгсэл байхаас гадна олон ургальч мэдээллийн индэр, соёл боловсролыг тvгээгч байх ёстой гэсэн vзэл хvчтэй хэвээр байна. Энэхvv зөрчилтэй байдал нь олон нийтийн телевизийн тухай болон тvvний нийгэмд гvйцэтгэх vvргийн тухай ойлголт өөрчлөгдөхөд хvргэж байгаа билээ. Ийнхvv олон нийтийн телевиз анх vvсч бий болж байсан цаг нөхцөл, нийгэм, эдийн засаг, техник технологийн орчин өөр болсны улмаас олон нийтийн телевиз өөрөө ч өөрчлөгдөж буй тул эдvгээ "олон нийтийн телевиз" гэж яг юу болохыг тодорхойлох нь бэрхшээлтэй болоод байгаа билээ. Харин олон нийтийн телевизийн тухай баруун Европын улс оронд тvгээмэл байдаг уламжлалт ойлголт, туршлагад vндэслэн, дараах нийтлэг гурван зарчмыг онцлон дурьдаж болно:

1. Нийтлэг хvртээмжтэй буюу универсал байх зарчим: олон нийтийн телевиз хvртээмж тархалтын хувьд болон нэвтрvvлгийн зориулалтын хувьд бvх нийтийг хамарна. Єөрөөр хэлбэл газар нутгийн байршлаас шалтгаалан олон нийтийн телевизийн нэвтрvvлгийг хvлээн авах хэн нэгний буюу хэсэг бvлэг хvмvvсийн эрх хязгаарлагдах учиргvй. Нөгөө талаар олон нийтийн телевизийн нэвтрvvлэг тухайн нийгмийн аливаа давхарга, сонирхлын бvлгийг ялгаварлан гадуурхахгvй, төрөл хэлбэр, утга агуулгаараа тухайн улсад амьдарч буй ямар ч нас, хvйс, шашин, vндэстэн ястны хэрэгцээг ижил тэгш хангахыг зорино.
2. Энэхvv универсал байх зарчим нь олон ургальч байх зарчимтай нягт уялдаатай. Олон ургальч байх зарчим нь өргөн утгаараа дор хаяж гурван санааг агуулна: нэгдvгээрт нэвтрvvлгийн олон хэлбэр (мэдээ, мэдээллийн хөтөлбөрөөс эхсvvлээд соёл боловсрол шинжлэх ухаан, танин мэдэхvйн болон урлаг уран сайхны болон хөгжөөнт нэвтрvvлэг), хоёрдугаарт нэвтрvvлгээ зориулан хандаж буй vзэгчдийн олон давхарга, хэсэг бvлэг (хvvхэд, залуучууд, өндөр настан, улс төр, эдийн засгийн сонирхлын янз бvрийн бvлэглэл г.м.), гуравдугаарт нэвтрvvлэгтээ хөндөж буй олон янзын сэдэв, утга агуулгын өргөн хvрээ (нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал, тvvх соёл, уламжлал). Олон нийтийн телевизийн тулгуур зарчим бол
хувийн болон улс төрийн сонирхлоос хараатбус байх явдал. Олон талт, нийгмийн бvхий л давхарга, сонирхлын бvлгийн хэрэгцээг харгалзсан нэвтрvvлгийн бодлого явуулахын тулд олон нийтийн телевиз зайлшгvй бие даасан, хараат бус байх ёстой. Тийм ч учраас энэхvv хараат бус байх зарчим нь дээр дурьдсан хоёр зарчмыг биелvvлэх урьдчилсан нөхцөл болно. Улс төр, эдийн засгийн сонирхлоос хараат бус байна гэдэг нь, сайн чанартай нэвтрvvлэг бэлтгэхээс өөр ямарваа нэгэн далд зорилго, санаа агуулахгvй, өөрөөр хэлбэл нэвтрvvлгээ улс төр, эдийн засгийн сонирхлын аль нэг хэсэг бvлгийн таашаалд нийцvvлэх бодлогоос ангид байхыг хэлнэ.

Эдгээр гурван зарчим нь олон нийтийн телевизийн тухай ойлголтыг бvрэн дvvрэн тусгаж чадахгvй хэдий ч, дэлхийн олон орны олон нийтийн телевизийн тухай хууль дvрэмд ямар нэг хэлбэрээр тусгагдсан байдаг, vндсэн шинж чанарыг агуулж байгаа юм. Ингээд энд дурдсан олон нийтийн телевизийг тодорхойлох гурван зарчим Монголд олон нийтийн телевизийг хөгжvvлэх санал, бодлогын чанартай бичиг баримт, хуулийн төсөлд хэрхэн хөндөгдөж байсныг сонирхоё.

УИХ-аас 1998 оны найдугаар сард баталсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд Радио Телевизийн хэрэг эрхлэх газрыг татан буулгаж, Монголын Радио, телевизийн (мөн аймаг, нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх радио телевизийн) статусыг "vндэсний нийтийн" болгож өөрчлөхөөр баталсан билээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт ихээхэн маргаан дэгдээснээс гадна, Радио Телевизийг хэрхэн олон нийтийн статустай болгож өөрчлөх тухай хууль тогтоол өдийг хvртэл гараагvй байгааг бид бvгд мэдэж байгаа. Гэсэн хэдий ч, энэхvv хууль нь Монголын хэвлэл мэдээллийн системд хувийн болон олон нийтийн статустай хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэгцэн оршихыг хvлээн зөвшөөрч, хуульчлан баталснаас гадна, төрийн мэдээллийн монополийг устгах чиглэлд чухал алхам хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тухай маргааныг шинэ шатанд дэвшvvлсэн гэж хэлж болно.

Гагцхvv олон нийтийн телевизийг Монголд хэрхэн хөгжvvлэх тухай санаа дээрх хуультай шууд холбоотойгоор бий болсон гэвэл эндvvрэл болно. Аль 80-аад оны сvvл, 90-ээд оны эхээр нийгэм эдийн засгийн шинэчлэл, хvмvvсийн оюун санааны өөрчлөлтийг даган, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай ойлголт өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд чухам энэ л өөрчлөлтийн явцад олон нийтийн радио телевизийн тухай санаа төрж, улам бvр баяжин ирсэн билээ. 1991 онд Монгол Телевизийн захирал асан З.Алтай Монгол Телевизийн бvтэц, зохион байгуулалт, программын бодлогод өөрчлөлт оруулах хөтөлбөр боловсруулж, тухайн vеийн баазад тулгуурлан олон нийтийн болон төрийн статустай хоёр өөр төрлийн телевизтэй болохыг санал болгож байжээ. Харамсалтай нь энэ санал төр засгийн зvгээс дэмжлэг аваагvй тэгсхийгээд замхрав. 1994 онд Монгол Телевизийн хэсэг уран бvтээлчид Монгол Телевизийн бvтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай төсөл боловсруулан Засгийн газар, Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газарт өргөн барьсан байна. Уг төсөлд тухайлбал олон нийтийн телевизийн зохион байгуулалт, программын бvтэц, удирдах байгууллагын vйл ажиллагааны зарчим, дvрмийг тодорхойлсноос гадна, яагаад ийм өөрчлөлт шаардлагатай байгааг ч тайлбарласан аж. Хэдийгээр дээр дурдсан уран бvтээлчдийн энэхvv шаардлагын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугиж байсан боловч төрийн зvгээс ямар нэгэн дэмжлэг бас л гарсангvй.

Монгол Телевизийг өөрчлөн шинэчлэх тухай дээр дурдсан болон бусад санал, төслийн талаар сонин хэвлэлийн хуудаснаа хэлэлцэж, радио телевизийн шинэчлэл, тэр дундаа олон нийтийн телевизийн тухай уулзалт, сургалт, зөвлөлгөөн нэлээдгvй зохион явуулж, гадаадын мэргэжилтнvvдээс цөөн бус удаа зөвлөлгөө авсан боловч олон нийтийн радио телевизийн тухай хууль эрх зvйн зохицуулалт өдийг хvртэл төрөөгvй байгаа нь электрон мэдээллийн салбарт, тэр дундаа юун тvрvvнд радио телевизийн салбарт төрийн монополийг устгах тууштай бодлого төрийн хэмжээнд vгvйлэгдсэнийх болов уу. Ардчилсан нийгмийн тогтолцоог бий болгохыг зорьж өнгөрсөн арваад жилийн хугацаанд олон нийтийн телевизийг ямар нэг хэлбэрээр хөндсөн хууль дvрмийн арваад төсөл хэвлэл мэдээллийн удирдах ажилтан, судлаач, улс төрчдийн гарт очсон байна. Эдгээрийн ихэнх нь харьцангvй бие даасан, нэг нь нөгөөхөөсөө хамааралгvйгээр, зарим тохиолдолд давхцан гарч байснаас гадна, зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны хvртээл болсон хэдий ч зарим нь олон нийтийн анхааралд өртөлгvй замхарсан аж. Олон нийтийн телевизийн тухай ярьж, бичиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаа, энэ хугацаанд гарсан олон санал, төслийг бодоход, ямартай ч эдгээр баримт бичиг Монгол Улсад олон нийтийн телевизийн тухай ойлголт бvрэлдэн тогтоход тодорхой хувь нэмэр оруулсан болов уу хэмээн найдлага төрнө.
Ингээд эдгээр хууль, дурмийн төслvvдэд дээр дурдсан, олон нийтийн телевизийн мөн чанарыг тодорхойлох гурван зарчим хэрхэн тусгагдсаныг сонирхоё.

1990-ээд оны эхэн vед эрх чөлөөт хараат бус радио хөгжvvлэх зорилго бvхий, хуулийн хэмжээнд боловсруулсан анхны гэж хэлж болох төслийг 1994 онд Монгол оронд айлчилсан АНУ-ын зөвлөх ноён Роберт Мулхолланд боловсруулжээ. Энэхvv хуулийн төслийн дагуу, Монгол Улсад хувийн радио телевизээс гадна "Yндэсний Радио" болон "Yндэсний Телевиз" vйл ажиллагаа явуулна. Yндэсний радио телевиз нь санхvvжилтийнхээ "vндсэн хэсгийг" төрөөс авах боловч нэвтрvvлгийнх нь бодлогыг төр засгаас хараат бус "Радио телевизийн захиргаа" боловсруулна. Энэхvv хараат бус "Радио Телевизийн Захиргааны" долоон гишvvний гурвыг нь УИХ, дөрвийг нь Ерөнхийлөгч батлах боловч, уг "захиргаанд" төрийн албаны хvн сонгогдох эрхгvй. Төслийн нэг онцлог нь, "мэдээлэл, соёл, боловсрол, зугаа цэнгээний талаархи нийт vндэсний эрэлт хэрэгцээг vндэсний хэмжээнд хангах", "олон ургальч vзлийн зарчмыг баримтлах", "улс төрийн намуудад vзэл бодлоо илэрхийлэхэд нь ижил боломж олгох" гэх мэт ихэвчлэн олон нийтийн телевизэд оноосон байдаг vvргийг хувийн болон Yндэсний радио телевизэд аль алинд нь "даалгажээ". Уг төсөлд олон нийтийн телевизийн vндсэн зарчмуудыг (хараат бус байх, олон ургальч байх, хvртээмжтэй байх) бараг бvрэн тодорхойлсон мэт боловч, нэгдvгээрт, олон нийтийн болон арилжааны радио телевизийн зааг ялгааг тодорхойлоогvй, харин ч аль алиных нь vvргийг адилтгаж, ингэснээрээ олон нийтийн телевизийн тухай ойлголтыг бvрхэгдvvлэн орхисон аж. Олон нийтийн болон хувийн радио телевизийн тухай ойлголт тодорхой бус байна гэдэг нь, арилжааны телевиз олон нийтийнхтэй нэгэн адил, нэвтрvvлгийн тодорхой бодлого баримтлах vvрэг хуулийн дагуу хvлээдэг бол, тэд яагаад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй адил төрөөс татаас авч болдоггvй юм бэ гэх мэт наад захын маргаан дэгдэхэд хvргэж болно. Нөгөө талаар хараат бус vйл ажиллагаа явуулахад улс төрийн хvчнээс хараат бус байх нь хангалтгvйг төсөл санаачлагч vл анзаарсан бололтой. Гэтэл нийгэм, нийт vндэсний эрх ашигт vйлчилдэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан хараат бус байдалд улс төрийн нөлөөллөөс гадна эдийн засгийн ашиг сонирхол хамгаас аюултай гэдгийг олон нийтийн телевизтэй улс орны туршлага хэдэнтээ нотолсон билээ.

1995 онд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай асуудлыг хөндсөн хуулийн хоёр төсөл олны анхаарлыг татсан билээ. Yvний нэгийг Монгол Улсын ерөнхийлөгч асан П.Очирбат, нөгөөхийг нь УИХ-ын гишvvн Т.Ганди боловсруулсан юм.
П.Очирбатын боловсруулсан хуулийн төслийн дагуу Монголын Yндэсний радио, телевиз олон нийтийн мэдээллийн хэрэгслийн vvргийг гvйцэтгэж, мэдээлэх, танин мэдvvлэх, соёл боловсрол зугаа цэнгээний хэрэгцээг хангах, олон ургальч vзлийг баримталж, нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах vvрэгтэй. Гэвч уг төсөлд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн амин чухал зарчим болох хараат бус бие даасан байдлыг vйл ажиллагааны vндсэн нөхцөл хэмээн заалгvй орхигдуулжээ. Хэдийгээр төсөлд Yндэсний Радио Телевизийн Зөвлөл нь радио телевизийн бие даасан хараат бус байдлыг баталгаажуулах vvрэгтэй хэмээн заасан байгаа боловч энэхvv хараат бус байдал нь олон нийтийн телевизийг хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээс ялгах vндсэн зарчим бус, харин өмнөх төслийн адил, Монголд vйл ажиллагаа явуулж буй бvх радио телевизэд хамаатай ерөнхий заалт аж.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах зорилго бvхий Т.Гандигийн боловсруулсан хуулийн төсөлд радио телевизийн талаар цөөн хэдэн заалт оржээ. Yvнд, Монгол Улсад төрийн, олон нийтийн болон хувийн телевиз vйл ажиллагаа явуулж болно хэмээн заасан боловч эдгээрийн зарчим, vйл ажиллагааны онцлогийг тодорхойлоогvй боловч мэдээллийн хэрэгслvvд төрийн байгууллагын vйл ажиллагааны тухай шуурхай мэдээлж байх vvрэгтэйг онцлон дурдсан нь анхаарал татаж байна.

1996 онд Монгол телевизийн захирал асан Х.Наранжаргал "Монголын vндэсний радио телевизийн дvрмийн vндсэн зарчмууд" хэмээх төсөл боловсруулжээ. Уг төсөлд зөвхөн Монголын vндэсний радио телевизийн бvтэц зохион байгуулалт, vйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар зөвлөмжийн чанартай заалтууд орсон бөгөөд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөндөөгvй байна. Төслийн дагуу, Монголын Yндэсний Радио Телевиз нь "хараат бус удирдлагын зөвлөлтэй, өөрөө өмчөө эзэмшин захирдаг, ашгийн төлөө бус, нийгэмд vйлчилдэг төрийн бус байгууллага мөн". Монголын Yндэсний Радио Телевиз нь улс төрийн хvчин, нэг буюу хэсэг бvлэг хvмvvсийн ашиг сонирхлоос ангид байж, нэвтрvvлгийн бие даасан бодлого явуулна. Радио телевизийн нэвтрvvлэг нь олон ургальч vзлийг баримталж, янз бvрийн vзэл бодлыг илэрхийлж байх, vзэгчдийн эрх ашгийг дээдэлж, уран бvтээлийн чанарыг эрхэмлэнэ. Хэдийгээр энэ төсөлд "олон нийтийн телевиз" гэсэн нэр, томъёолол ороогvй ч, олон нийтийн телевизийн онцлог, vндсэн шинж чанарыг тодорхойлох дээр дурдсан гурван зарчим, юуны тvрvvнд бие даасан, өрөөсгөл ашиг сонирхлоос хараат бус байдал, олон ургальч vзлийг баримтлах зарчим vндсэндээ тусгагдсан байгаа юм. Харин нэвтрvvлгийн хvртээмж, төрөл, утга агуулгын тэнцвэрт байдал, өөрөөр хэлбэл нийт хөтөлбөр дэх мэдээлэл, танин мэдvvлэх болон хөгжөөнт нэвтрvvлгийн тэнцвэр зэргийг шаардлага болгон тавиагvй байна.

Х.Наранжаргалын болон vvнээс хойш гарсан төслvvдэд олон нийтийн радио телевизийн тухай концепц нэлээн тодорхой болж ирсэн боловч, урд өмнөх төслvvдийн алдаа дутагдал нь давтагдсан хэвээр.

1998 онд "Олон нийтийн телевиз" хэмээх тодорхойлолтыг "Монголын олон нийтийн радио телевиз төрийн бус байгууллагын дvрэм"-д анх удаагаа хэрэглэсэн байна. Yvнд, "олон нийтийн радио телевиз нь төрийн байгууллага, улс төрийн нам, эвсэл болон бусад хөндлөнгийн этгээдээс хараат бус, ашгийн төлөө бус, нийгэмд vйлчилдэг байгууллага". Нэвтрvvлгийн бодлогын хувьд, vзэгч сонсогчдын олон талт хэрэгцээ шаардлагыг хангахуйц сэдэв агуулгын олон ургалч байдалд төдийлөн ач холбогдол өгөөгvй, харин "иргэний нийгмийн хөгжилтэй холбогдолтой бvхий л мэдээ мэдээлэл, сурталчилгааг нийтэд шуурхай тvгээх", "хууль тогтоох, гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах болон шийдвэрийг хэрэгжvvлэх vйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх" vvргийг онцлон зааснаас vзэхэд, олон нийтийн телевизийг улс төрийн амьдрал, төр засгийн байгууллагын vйл ажиллагааг тvлхvv мэдээлэх ёстой хэмээн vзэж байна уу гэлтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагааны vндсэн зарчмыг төдийлөн оновчтой тодорхойлоогvй боловч "төсөл боловсруулах, хэрэгжvvлэх vйл ажиллагааг менежментийн удирдлагаар хангах", "төрийн бус байгууллагуудын хоорондын харилцааг хөгжvvлэх,...ижил төрлийн vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын хvсэлтийн дагуу сургалт семинар зохион явуулах" зэрэг тэс хөндлөнгийн гэж хэлж болох зарим заалт энэ төсөлд оржээ.

Олон нийтийн радио телевизийн бvтэц, зохион байгуулалт, vйл ажиллагааны зарчмыг тодорхойлох гэсэн дараагийн оролдлого 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуультай шууд холбоотойгоор гарсан, магад тийм ч учраас зорилго, агуулга нь илvv тодорхой болсон байна.

1998 оны эхээр Д.Баттулга, Э.Бат-Yvл, Т.Ганди нарын УИХ-ын найман гишvvн анхлан боловсруулсан Монголын Yндсэний Радио Телевизийн дvрмийн төслийг УИХ-д өргөн мэдvvлж, 1999 оны 4-р сард уг төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн дvрмийн төслөө өөрчилж хуулийн төсөл болгон УИХ-д ахин өргөн барьжээ.

Уг хуулийн төсөлд олон нийтийн нэвтрvvлгийн бие даасан байдлын талаар: "Yндэсний радио, телевиз нь ашгийн төлөө бус, vндэсний нийтийн мэдээллийн хэрэгсэл болохын хувьд төрөөс санхvvждэг, ... vйл ажиллагаа нь төрөөс хараат бус" байна гэжээ. Нэвтрvvлгийн бодлого, vйл ажиллагааны зарчмыг тодорхойлохдоо, Yндэсний радио телевиз нь "улс оронд болон дэлхий дахинаа болж буй vйл явдлын талаар vнэн бодитой, шуурхай мэдээлж, сонсогч, vзэгчдийн оюуны болон танин мэдхvй, гоо сайхны хэрэгцээг хангахуйц, техник, уран сайхны шаардлагад нийцсэн нэвтрvvлэг бэлтгэх","олон ургальч vзэл, ил тод байдлыг эрхэмлэх, нийт vндэсний эрх ашгийг дээдлэх, ... vндэсний өв уламжлал, соёл урлагийг сурталчилна" гэсэн байна. Ийнхvv олон нийтийн радио телевизийг бусад мэдээллийн хэрэгсэл, тухайлбал арилжааны радио телевизээс ялгах vндсэн гурван зарчмыг хуулийн төсөлд зарим талаар өнгөц дурдсан (жишээн нь бие даасан байдлын тухай), зарим талаар хэт нуршин ерөнхийлсөн боловч гол ялгааг оновчтой тодорхойлоогvй (тухайлбал хөтөлбөрийн өргөн хvрээ, нийт vзэгдчийн нас, хvйс, нийгэмд эзлэх байр суурь, vзэл бодлыг харгалзан сонирхлын бvхий л бvлгийг хамарч, сэдэв, утга агуулга, хэлбэрийн олон талт нэвтрvvлэг явуулах, мэдээлэл, боловсролын болон хөгжөөнт нэвтрvvлгийн тэнцвэрийг алдагдуулахгvй байх зэрэг зарчмыг огт дурдаагvй). Гэсэн хэрнээ Yндэсний Радио, Телевиз нь төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, шийдвэрийг хэрэгжvvлэх vйл ажиллагааны талаарх мэдээллийн нийтэд хvргэх ёстойг онцлон заасан нь хууль тогтоогчид мөн л радио телевизийг төрөөс салгаж vзэж чадахгvй байсаар байгаагийн шинж болов уу.

2000 оны парламентын сонгуулийн дараа төрийн байгууллагуудын бvтэц, бие бvрэлдэхvvн өөрчлөгдөж, олон нийтийн радио телевизийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг Хууль Зvй Дотоод Хэргийн Яамны дэргэд шинээр байгуулагдсан билээ. Ингээд 2001 оны хавар "Монголын олон нийтийн радио телевизийн тухай" хуулийн төсөл бэлэн болж, тvvнийг УИХ-ын мөн оны намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Хуулийн энэ төслийг өмнөх төслvvдтэй харьцуулбал зарим талаар нэлээд сайжирсан мэт боловч олон нийтийн радио телевизийн ойлголт, vйл ажиллагааны онцлогийг тодорхойлсон нь өмнөх хууль, дvрмийн төслvvдээс хуулбарласан шинжтэй, зарчмын хувьд илvv оновчтой, тодорхой болсон зvйл харагдахгvй байна. Уг төсөлд олон нийтийн радио телевизийг мөн л нийгэмд vйлчилдэг, улс төрийн ашиг сонирхлоос ангид, иргэдийн vнэн бодит мэдээлэл авах эрхийг хvндэтгэнэ, ил тод байдал, vндэсний эрх ашиг, олон ургальч vзлийг эрхэмлэнэ гэх зэрэг нийтлэг, урд өмнөх төслvvдэд орж байсан зарчмуудыг давтаад, харин дутагдаж байсан зvйлvvдийг сайжруулан баяжуулсангvй. Тухайлбал уг төсөлд урдын адил олон нийтийн телевизийн бие даасан байдалд сөргөөр нөлөөлж болох гол аюул бол улс төрийн ашиг сонирхол хэмээн vзэж, харин эдийн засаг, бизнесийн сонирхлоос ангид байх шаардлагыг тавиагvй байна.
Цаашилбал уг төсөлд өмнөх төслийн нэгэн адил, мэдээлэх, танин мэдvvлэх нь олон нийтийн телевизийн гол vvрэг хэмээн vзсэн бөгөөд, алжаал тайлах, амралт чөлөөт цагийн хөнгөн нэвтрvvлэг, хөгжөөнт хөтөлбөрт ач холбогдол өгөөгvй, дурдаа ч vгvй өнгөрсөн нь нийт хөтөлбөрийн тэнцвэрт байдлыг гол шаардлага болгодог олон нийтийн телевизийн vндсэн зарчмыг vйл ойшоосны шинж бус уу.

Дээр дурдсан, одоогийн байдлаар олон нийтийн телевизийн тухай хамгийн сvvлийн vеийн, өөрөөр хэлбэл хамгийн сайн "боловсорсон" байх учиртай төсөлд урд өмнөх бараг бvх төсөлд чухалчлан оруулж байсан "олон ургалч vзлийг эрхэмлэх" зарчмыг мөн адил дурдсан боловч мөн л урд өмнө бvх төсөлд дутагдаж байсан зvйлийг нөхөлгvй, давтан хуулбарлажээ. Энэ нь юу вэ гэвэл, олон ургалч зарчмыг баримтална гэдэг нь олон нийтийн телевизийн хувьд зөвхөн vзэл бодлын олон талыг баримтална гэсэн vг бус. Yvний зэрэгцээ бас нэвтрvvлгийн олон төрөл, утга агуулгын олон хувилбар, мөн хандаж буй vзэгчдийн өргөн хvрээг бодлоготойгоор хамруулна гэсэн vг. Зөвхөн ингэж чадсан тохиолдолд олон нийтийн телевиз нь, бизнесийн ашгийг vйл ажиллагааныхаа гол удирдлага болгодог арилжааны телевизээс ялгарч, төрөөс буюу олон тvмнээс хураасан татвар, хураамжаар тэтгvvлэх нөхцлийг биелvvлнэ.
Ийнхvv Монгол Улсад олон нийтийн статустай радио телевизийн vйл ажиллагааг зохицуулах vvднээс санал болгож байсан хууль, дvрмийн төслvvдэд олон нийтийн радио телевизийн тухай ойлголтыг хэрхэн тодорхойлж вэ гэдгийг судлан vзэхэд, зарим нийтлэг дутагдал байгааг дvгнэн тэмдэглэе.
Энэхvv нийтлэлийн эхэнд дурдсанчлан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг товчоор тодорхойлоход бэрхшээлтэй байдаг боловч, онцлон дурдаж болох гурван зарчим байдаг. Энэхvv гурван зарчим нь олон нийтийн телевиз нийгмийн өмнө хvлээх vvргээ биелvvлж, улмаар нийгэм, төрийн зvгээс санхvvгийн тэтгэлэг дэмжлэг авах нөхцөл болдог тул, vvнийг хууль эрх зvйн баримтад тодорхой тусгах нь зайлшгvй чухал:
1. Нэвтрvvлгийн нийтлэг буюу универсал шинжийг хадгалах зарчим (өөрөөр хэлбэл газар нутгийн байршил, нэвтрvvлгийн төрөл, утга агуулгатай холбоотой нийтлэг, хvртээмжтэй байх чадвар). Энэ талаар ихэнх төсөлд Yндэсний (олон нийтийн) радио телевиз нь "нийт vндэсний эрх ашгийг хамгаална" гэсэн ерөнхий заалт орсон байх боловч, олон нийтийн телевизийн нэвтрvvлгийг хvлээн авах эрхийг газар нутгийн байршилтай холбож баталгаажуулах ямар нэгэн оролдлого гарсангvй. Нөгөө талаар олон нийтийн телевизийн нэвтрvvлэг тухайн нийгмийн аливаа давхарга, сонирхлын бvлгийг ялгаварлан гадуурхахгvй, төрөл хэлбэр, утга агуулгаараа тухайн улсад амьдарч буй ямар ч нас, хvйс, шашин, vндэстэн ястны хэрэгцээг ижил тэгш хангахыг баталгаажуулсан ямар нэгэн тодорхой заалт аль ч төсөлд ороогvй, гагцхvv "vзэгчдийн эрх ашгийг ямагт дээдлэх", "vнэн зөв мэдээлэл олж авах олон нийтийн эрхийг хvндэтгэх", "иргэний нийгмийн хөгжилтэй холбогдолтой бvхий л мэдээг нийтэд тvгээх" зэрэг хэт ерөнхий заалтаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэгэн чухал шинж чанарыг бvрхэгдvvлжээ. Гэтэл энэхvv нийтлэг, нийгмийн аль ч давхарга, хэсэг бvлэг хvмvvст хvртээмжтэй байх зарчмыг оновчтой тодорхойлж хуульчлан тогтоохгvй бол олон нийтийн телевиз "ашигтай" vзэгчдийн сонирхолд нийцэх хөтөлбөрт тvлхvv анхаарч, тухайн нийгмийн цөөнхийн сонирхлын орхигдуулах зэрэг хандлага гарч болзошгvй байдаг. (Жишээлбэл хvн ам төвлөрсөн, хот суурийн газрын vзэгчдэд зориулсан нэвтрvvлэг тvлхvv явуулж, инэгснээрээ зар сурталчилгааны vнийг нэмэгдvvлж, илvv өндөр ашиг олохын төлөө vйл ажиллагаа явуулах.) Төрөөс ямар нэгэн санхvvгийн дэмжлэг авдаггvй, нэвтрvvлэгт нь нийгмийн зvгээс тавих шаардлага ч харьцангvй чөлөөтэй байдаг арилжааны телевиз, зар сурталчилгаанаас олох орлогоо боломжийнхоо хэрээр сайжруулахын тулд vзэгчдийн хамгийн их сонирхдог уран сайхны кино, хөгжөөнт нэвтрvvлэгт тvлхvv анхаарч, зарим нэг хvмvvсийн (тухайлбал кино биш, сонгодог хөгжим сонирходог хvмvvсийн сонирхлыг) огоорохоос өөр аргагvйд хvрдэг. Учир нь зар сурталчилгаанаас орж ирэх мөнгө тухайн нэвтрvvлэг явах vед дэлгэцний өмнө хэр олон хvн цугларч байгаатэй шууд хамааралтай байдаг аж. Yндэсний радио телевиз өнөөгийн байдлаар нийт орон даяар нэвтрvvлэг цацдагийнхаа хувьд зар сурталчилгааны зах зээлд ноёрхох байр суурь эзэлж байгаагаас гадна, зар сурталчилгааг тухайн нэвтрvvлгийн vзэгчдийн тоотой шууд хамааруулан тогтоодог ямар нэгэн тариф механизм өнөөдрийн байдлаар vйчлэхгvй байгаа нь vнэн. Гэсэн хэдий ч олон нийтийн телевизийн эрх зvйн зохицуулалтыг бэлтгэж боловсруулахдаа холч, ухаалгаар хандахгvй бол нэгэн цагт vзэгчдийн хураамж, төрийн тэтгэлэг, зар сурталчилгаа аль алинаар нь санхvvждэг Монголын олон нийтийн телевиз нь нэвтрvvлгийнхээ бодлогын хувьд арилжааны телевизээс ялгарах зvйлгvй "мөнгөний машин" болсон байх вий.

2. Нийтлэг буюу хvртээмжтэй байх чанар нь олон ургальч байх зарчимтай нягт холбоотой гэж дээр тэмдэглэж байсан. Энэхvv зарчмыг олон нийтийн телевизийн тухай хууль дvрмийн бvх төсөлд багтаасан боловч бvгдэд нь зөвхөн нэг талаас нь, тухайлбал vзэл бодлын хувьд олон ургальч зарчмыг баримтална хэмээн заажээ. Тэр бvv хэл зарим төсөлд "улс төр эдийн засгийн маргаантай асуудалд олон ургалч vзлийн эрхэмлэнэ" гэж дээрх зарчмын vйлчлэх хvрээг хязгаарласан аж. Харин олон нийтийн телевизийн нэвтрvvлэгт олон ургальч байх шаардлагыг томъёолохдоо илvv өргөн хvрээгээр, зориулж буй хэрэглэгчдийн эрх ашгийн vvднээс тодорхойлдог аж. Энэ нь нэг нэвтрvvлэгт аливаа асуудлыг олон талаас авч vзэж, vзэл бодлын илрэлийг өнцөг бvрээс нь тайлбарлахаас гадна, нийт хөтөлбөрт утга агуулга, сэдвийн өргөн хvрээг харгалзаж, нэвтрvvлгийн янз бvрийн хэлбэрээр, vзэгчдийн янз бvрийн давхаргад хандаж, тэдний сонирхлыг бvхий л талаар хөндөж чадвал, олон ургалч vзлийн эрхэмлэн дээдэлсний илрэл болно гэсэн vг юм байна. Нэг нэвтрvvлэг vзэл бодлын хувьд тэнцвэртэй байхаас гадна тухайн телевизийн нийт нэвтрvvлгийн бодлого тэнцвэртэй байж гэмээнэ олон нийтийн эрх ашигт нийцсэн vйл ажиллагаа явуулж чадна. Дээр тайлбарласнаар, арилжааны телевиз зар сурталчилгааны ашгаа нэмэхийн тулд хөгжөөнт нэвтрvvлэг "хөөж", зарим сэдэв, нэвтрvvлгийн төрлийг орхисноос нийт хөтөлбөр тэнцвэрээ алдаж, ингэснээр нэг хэсэг хvмvvсийн сонирхол, хэрэгцээг хангах нэвтрvvлэг орхигдох хандлагатай байдаг. Харин vзэл бодлыг тэнцвэртэй тусгахаас гадна нийт хөтөлбөрийнхөө тэнцвэртэй байдлыг хадгалахыг vvрэг болгон хуулиар баталгаажуулах нь олон нийтийн телевизийн мөн чанарыг хадгалахтай шууд холбоотой байдаг.

3.Нийт vндэсний эрх ашигт vйлчилж, нийгмийн бvхий л давхарга, хэсэг бvлгийн
сонирхол хэрэгцээг ижил тэгш хангахын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хараат бус бие даасан vйл ажиллагаа явуулах чадвартай байх ёстой. Бие даасан хараат бус байдал нь олон нийтийн телевизийн тулгуур зарчим хэмээн дээр тэмдэглэсэн. Энд авч vзсэн хууль, дvрмийн ихэнх төсөлд олон нийтийн телевизийн бие даасан байдлыг юуны тvрvvнд улс төрийн нөлөөлөлтэй холбож vзсэн, харин зарим төсөлд "ашгийн төлөө бус байгууллага" хэмээн олон нийтийн байгууллагыг хуулийн этгээдийн хувьд тодорхойлсныг эс тооцвол, нийтлэлийн бодлогын хувьд эдийн засгийн ашиг сонирхлоос ангид байх тодорхой заалт хуулийн аль ч төсөлд ороогvй байна. Дэлхий нийтийн жишгээс vзэхэд, олон нийтийн телевиз зөвхөн мэдээлэх, соён гийгvvлэх vvрэг бvхий, эдийн засгийн ашиг сонирхлоос ангид байгууллага хэмээн vзэж байсан нь алдаа болж, эдvгээ цөөн бус оронд олон нийтийн телевиз хямралын байдалд ороод байгаа билээ. Гэтэл телевиз бол өрсөлдөөн, эдийн засгийн ашиг сонирхолд хөтлөгдөж болох бизнесийн нэгэн төрөл, тийм ч учраас олон нийтийн телевизийг зах зээлийн хуульд бус нийгмийн эрх ашигт vйлчлvvлэхийн хvсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд норматив vvрэг тогтоох нь зайлшгvй чухал байдаг аж. Учир нь нэг талаар зах зээлийн хууль нийгмийн эрх ашигт тэр болгон vйлчлэхгvй, нөгөө талаар телевизийн санхvvжилт хангалттай байвал эдийн засгийн ашиг сонирхлоос ангид байна гэсэн горьдлого ч vнэн хэрэгтээ туйлшралаас хамгаалдаггvй аж.

Ийнхvv өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд радио телевизийн бvтэц зохион байгуулалтыг өөрчлөх, төрийн харъяаллаас гаргаж олон нийтийн статустай болгон хөгжvvлэх санал, хууль дvрмийн төслvvд нэг нь нөгөөгөө нөхөн, улам бvр сайжирч боловсронгvй болж иржээ хэмээн дvгнэхэд бэрх байна. Зөвхөн олон нийтийн телевизийн тухай ойлголт, vйл ажиллагааны зарчмыг хууль дvрмийн одоогийн болон өмнөх төслvvдэд хэрхэн тодорхойлсныг сонирхоход ийм дvр зураг гарч байгаа билээ. Хэдийгээр олон нийтийн телевиз гэдэг Монгол орны хувьд цоо шинэ зvйл ч гэсэн, гадаадын байгууллага мэргэжилтнvvдээс хангалттай олон удаа зөвлөмж авч, хурал цуглаан, уулзалт ярилцлага хийж байсныг бодвол одоогийн бидний хvрээд байгаа тvвшин чамлалттай. Нөгөө талаар олон давхардсан, бие даасан хууль дvрмийн төсөл хэрхэн төрж, хувь заяа нь ямаршуу маягаар шийдвэрлэгдэж байсныг харахад радио телевизийг төрийн мэдлээс гаргаж, олон нийтийн статустайгаар хөгжvvлэх цэгцтэй, тууштай төрийн бодлого vгvйлэгдэж байсыг юун тvрvvнд анзаарч болно.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:118622 
 Энэ сард:8646 
 Өнөөдөр:90 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.