Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   

Хэвлэл мэдээллийн талаарх төрийн зохицуулалт

Бvгд Найрамдахчуудын Олон Улсын Хvрээлэнгээс зохион байгуулсан “ Хэвлэл мэдээлэл- Сонгууль –2000 “ семинар дээр тавьсан илтгэл. 2000.05. 06

Сонгуулийн кампанийн явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл шийдвэрлэх vvрэгтэй байдагтай хэн ч маргахгvй. ХМХ сонгуульд оролцохгvй бол мэдээллийн хомсдол болно. Хэвлэл мэдээлэл мэргэжлийн бус ажиллавал сонгуулийн vр дvнд сөрөг нөлөө vзvvлнэ. ХМХ мэргэжлийн тvвшинд ажиллаж, ардчилсан сонгууль шударга болоход өнөөдөр манайд vйлчилж буй хууль, эрх зvйн орчин ихээхэн нөлөөлөх нь мэдээж билээ.
УИХ- ын өнгөрсөн согуультай харьцуулахад энэ жил Монголын ХМХ-vvд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсан нөхцөлд ажиллах гэж байна. Олон жил дуншсан хэвлэлийн хуулийг баталж гаргасан нь өнөөгийн Парламентийн амжилт юм. Гэвч Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж, цензурыг хориглосоноороо ардчилал, хvний эрхийг гvнзгийрvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэж буй энэ хуулийг хэрэгжvvлэхэд Засгийн газар, холбогдох байгууллагууд тун хангалтгvй ажилласан нь харамсалтай. Єөрөөр хэлбэл, ХМХ- ийн хууль эрх зvйн орчин 1996 оны сонгуультай харьцуулахад яг л ижил, төдийлөн таатай бус хэвээр байна. Яагаад вэ?
1. Сонины хувьчлал өнөө хэр бvрэн дуусаагvй байна. Ялангуяа хөдөө, орон нутгийн хэвлэл туйлын хvнд байдалд байгаа
2. Манай бvх нутгийг хамран нэвтрvvлгээ цацдаг радио, телевизийн ганц том цогцолборын олон нийтэд vйлчлэх статус албан ёсоор баталгаажаагvй, зөвхөн нэр нь Yндэсний гэсэн тодотголтой болсон байгаа.
3. Хэвлэлийн хуульд “ Парламент хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахгvй “ гэж заасан боловч одоо хvчин төгөлдөр vйлчилж буй, өмнө батлагдсан хуулиудад vvнтэй нийцvvлэн өөрчлөлт засвар хийгээгvй байна.
4. Сэтгvvлчдийн мэдээлэл хvртэх, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх өнөө хэр албан ёсоор баталгаажаагvй байна.

Сонгуулийн явцад vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх, мэдээлэл хvртэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, нэр дэвшигч, сонгогчдын сонгуулийн кампани, санал хураалтад оролцох эрх, vл ялгаварлах эрх зэрэг хvний vндсэн эрхvvд улам чухал болж ирдэг. Эдгээр эрхийг хослуулан жишисний vндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрийн нам болон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, мөн чанар, амлалт биелэлт зэрэг сонгуулийн кампанийн гол гол vйл явдлыг олон нийтэд мэдээлэх vvрэгтэй нь ойлгомжтой. Гэвч энэ бvхнийг зохицуулах асуудал шаардлагын тvвшинд хvрээгvй байгаа юм.

Єнөөдөр би энд хууль тогтоомжийн тухай ярихдаа олон улсын хэм хэмжээ,
зарчим, жишгийн тухай байнга дурьдах болно. Учир нь, манайх Yндсэн хуулийнхаа 10-р зvйлийн 1-д “ олон улсын хэмжээ, зарчмуудыг хvлээн зөвшөөрөхөө “ баталсан бөгөөд 2,3-т “ олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударга сахин биелvvлнэ”,
“ олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэг адил vйлчилнэ “ гэж заасан байдаг юм.
Эхлээд УИХ- ын Сонгуулийн хуулиас эхлэе. Yvнд хэвлэл мэдээлэлтэй
холбоотой заалтууд байдаг. Улс төрчид Сонгуулийн хуульд өөрчлөлт хийх талаар байнга багагvй маргалдаж байдаг ч харамсалтай нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой бvлэг, зvйлvvдийг өнөөгийн нөхцөлд тохируулан чанаржуулах, зарим заалтыг хасах талаар огт дурсдаггvй юм. Гэтэл энэ хууль анх батлагдсан 1992 оноос хойш байдал ихээхэн өөрчлөгдсөнийг хэн хvнгvй мэдэж байгаа билээ.

Сонгуулийн хуулийн 4-р зvйлийн 2-т хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сонгуулийн кампанийн бэлтгэл явц, дvнгийн тухай олон нийтэд мэдээлэх vvрэг хариуцлага ноогдуусан байдаг. Єнөөдөр манайд тогтмол гарч буй 100 гаруй сонин, том, жижиг нижгээд радио, телевиз ажиллаж байгаа. Сонгуулийн бvх vйл явцын тухай бvгд мэдээлнэ гэвэл бvтэхгvй нь мэдээж. Тэгвэл энэ нь төр, засгийн мэдлийн ХМХ-д хамаатай заалт байж болох. Мөн 4-р зvйлийн 3-т “ төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл vнэн зөв, бодитой мэдээлэл хvргэнэ “ гэсэн шаардлага тавьсан байгаа. Энэ нь бас бvх ХМХ-д хамаатай болох нь. Олон улсын хэм хэмжээтэй нийцvvлье гэвэл мөн л гагцхvv төр, засгийн мэдлийн ХМХ-д тавигдах шаардлага юм. Гэтэл Хэвлэлийн эрх чөлөөний хуулиар бол өнөөдөр Монголд төр, засгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байхгvй шvv дээ.
Ер нь олон улсын хэм хэмжээ, зарчмаар бол хараат бус, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд аливаа vvрэг хариуцлага ноогдуулж, хязгаарлалт хийдэггvй байна. Тэгэхээр өнөөгийн Сонгуулийн хуулийн дээрх заалтууд гагцхvv олон нийтийн санхvvжилттэй радио, телевизэд хамааралтай байх ёстой. Yvнийг засаж залруулахгvй бол сэтгvvлч, хэвлэн нийтлэгчдийн эсрэг ашиглах боломж нээлттэй байгаа гэсэн vг юм.
Олон нийтийн радио, телевизийн зохицуулалт сонгуулийн vед хамгийн чухал байдаг. Гэтэл манай УИХ өнөө хэр радио, телевизийн хууль батлагдаагvй байна. 1991 оноос хойш vндэсний радио, телевизийн тухай хуулийн шаардлага, чанарын тухай тасралтгvй ярьж, энэ нь сонгууль дөхөөд ирэхээр улам хурц болдог боловч vгvйдээ шаардлагад нийцсэн хуулийн төсөлтэй ч болж чадаагvй л байна. Долгион зохицуулах хараат бус байгууллага байхгvй, нэвтрvvлгийн зөвшөөрлийг Дэд бvтцийн яамны харъяа байгууллага олгодог хэвээр байна.
Хэвлэлийн хуулийг хэрэгжvvлэх УИХ-ын тогтоолд МРТЭХГ-ыг Yндэсний радио, телевиз болгон өөрчлөн байгуулах, Баян- Єлгийн аймгийн Радиог, МYРТ-ын бvтцэд оруулах заалт бий. Харин бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн татан буулгах тухай дурьдсан байдаг. Гэтэл Нийслэлийн болон Орон нутгийн тухай хуулийн “ аймаг, хот өөрийн өмчийн ХМХ- тэй байж болох тухай заалт хэвээрээ учир Улаанбаатарын телевиз, радио, сонин, Баян - Єлгий зэрэг зарим аймаг сонингоо Иргэдийн төлөөлөгчдийн мэдэлд шилжvvлж, олон нийтэд vйлчлэх статустай болгон өөрчилсөн гэдэг. Гэвч тухайн ХМХ- ын хараат бус, бие даасан байдлыг хангах vvрэг бvхий Удирдах зөвлөлийг зохих ёсоор бvрдvvлж чадаагvй учраас тэдгээр нь “ хараат бус байдалд бус, харин ч бvр Иргэдийн төлөөлөгчдийн хуралд суудалд бvхий улс төрийн намуудаас бvр хараат байдалд шилжээд байгаа юм. Урьд нь нэг даргын захиргаанд байсан бол одоо 10-аад даргатай болж, ажил хэвийн vргэлжлэхэд хvндрэлтэй болсон байна. Сонгуулийн vед энэ байдал улам хэцvv болох нь мэдээж.
Сонгуулийн хуулийн 21-р зvйлийн 3-т “ радио, телевизээр нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгуулийн ухуулга, сурталчилгаа, vнэ төлбөргvй явуулах хугацаа, боломж нь нам, эвсэл бvрт, тvvнчлэн нэг тойрогт өрсөлдөгч бие даасан нэр дэвшигчдэд адил тэгш байна “ гэж заасан байдаг. Энэ жил МYРТ нэг нам, эвсэлд 2 долоо хоногт 20 минутын телевизийн vнэ төлбөргvй нэвтрvvлэг хийх, төлбөртэй сурталчилгаанд хязгаар тогтоохгvй байхаар санал дэвшvvлсэн юм байна. Одоо Сонгуулийн хороонд бvртгэгдсэн 16 нам, эвсэл, бvх нэр дэвшигчид vнэ төлбөргvй нэвтрvvлэг хийлгэвэл vзэгчид сонгууль болтол тэднийг магтан дуулсан, сэтгшvvл зvйн хувьд чанартай, чанаргvй олон сурталчилгаанаас өөр юv ч vзэхгvй шинжтэй.
Нөгөөтэйгvvр, ардчилсан орнуудад хууль тогтоомжоос гадна тухайн ХМБ сонгуулийн vед өөрийн зарчим, дvрэм журам баталж, мөрддөг. Єнгөрсөн сонгуулийн vед Дархан хотоос өөр газар ийм баримт бичиг гаргаж, мөрдсөн ХМБ алга байсан. Одоо ч аль нэг ХМБ ийм баримт бичиг гаргасныг дуулаагvй байна.
Нэгэнт МYРТ одоо хэр засгийн газрын мэдэлд байгаа тул өнөөгийн эрх барьж буй намаас сонгуулийн өөрт оногдсон цагаас гадуур аливаа хэлбэрээр сурталчилгаа явуулахгvй гэх баталгаа байхгvй юм. Мөн манайхан зөвхөн төлбөртэй цаг хуваарилснаар сонгуулийн сурталчилгааны эрх тэгш, тэнцвэртэй байдлыг хангах юм шиг ойлголттой байдаг. Мэдээллийн хөтөлбөрийн дийлэнх цаг нь сонгууль дөхөх дусам улам засгийн эрх барьж буй намын талыг барьж, туйлширах байдал уруу шилждэг нь өмнөх туршлагаас тодорхой. Одоо ч тийм байгаа. Єөрийн ХМХ- ийг дарамтлан хяналт тогтоосноор амжилтаа баталгаажуулж буй хэрэг бус юм гэдгийг Засгийн газар ухаалаг бол ойлгох ёстой. Хоол ихэдвэл пологтдогтой адил хэт өрөөсгөл сурталчилгаа ихэсэхээрээ олон нийтэд сөрөг нөлөө vзvvлдэг.
Олон нийтэд vйлчилдэг радио, телевизийн олон нийтийн мэдээлэл хvртэх эрхийг илvv хvндэтгэж, тэдний ашиг сонирхолд нийцсэн мэдээллийг хvргэх, нийгмийн хоточ нохой байх 2 vндсэн vvргийг албан ёсоор баталгаажуулаагvй цагт нөхцөлд сонгууль аль хэр шударга болох нь эргэлзээ төрvvлж байна. Олон нийтийн ашиг сонирхол гэдэг нь тодорхой мэдээллийг олож авах эрх, хэрэгцээ юм. Сонгуулийн vед энэ нь улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн хэн нь vнэн, хэн нь худал ярьж байгааг олж мэдэх л сонгогчдын хувьд хамгийн чухал билээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаа бол зөвхөн сайхан амлалт, магтаал л байдаг шvv дээ.
Иймд УИХ сонгуулийн өмнө радио, телевизийн хуулиа батлах, эсвэл Засгийн газар өөрийн радио, телевизэд сонгуулийн vед баримтлах зарчим боловсруулан мөрдөхийг vvрэг болгох нь ардчиллын хэм хэмжээнд тохирохуйц шударга арга хэмжээ болно гэж vзэж байна. Энэ дvрэм журамд нийгмийн асуудлаар улс төрийн намуудын тэргvvн, нэр дэвшигчдийн мэтгэлцээн, ярилцлага зэрэг сонгогчдод зөв сонголт хийхэд нь илvv нөлөөлөхvйц хараат бус нэвтрvvлэг бэлтгэн явуулах талаар vvрэг даалгавар өгөх нь зvйтэй.

Сонгуулийн vеийн өргөн давшилтын болон партизаны дайны vед хэвлэл мэдээлэлтэй хамаатайгаар онцгой илэрдэг нэг зvйл бол гvтгэлэг, доромжлолын хэрэг байдаг. Манай Сонгуулийн хуулийн 30-р зvйлийн 3-д “ Нэр дэвшигчийг гvтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно “ гэсэн заалт байдаг. Иргэний хуульд ийм заалтууд байдаг тул энд онцын ач холбогдолгvй гэж бодож байна. Ер нь гvтгэлэг, доромжлолтой заалтуудыг албан тушаалтан, нэр дэвшигчид, нам, эвслийн тухай шvvмжлэлт материалын эсрэг ашиглах боломж олгодог. Энэ заалтууд хэтэрхий бvрхэг төдийгvй өнөөдөр нэр төр, алдар хvнд, нэр хvндийн, ёс суртахууны болон материалын гэм хор алийнх нь тухай шvvхийн тайлбар байхгvй. Мэдээлэл өгөхөөс татгалзсан албан тушаалтантай хариуцлага тооцох хууль, дvрэм журам vгvй тул сэтгvvлчдийг зөвхөн мэдээллийн аман эх сурвалжид тулгуурлахаас аргагvй байдалд хvргэж байгаа юм. Ийм нөхцөлд сэтгvvлчид сонгуулийн булхайг илрvvлэн иргэдийн шударга сонголтод нөлөөлнө гэж бодохоосоо илvv аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжих, эсвэл тэдэндтэй нийлэн хэн нэгнийг “ бут авах “ тактикаар ажиллахыг илvvд vзэж байна. Нөгөөтэйгvvр, манай нөхцөлд Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн аливаа сонгууль хэвлэл мэдээллийнхэнд мөнгө олох боломж олгодог. ХМХ бизнес мөн боловч сэтгvvлчид зах зээл, ардчилал 2-ын торгон ирмэг дээр ажилладаг гэдгийг хэсэг хугацаанд умартахаас аргагvй байдалд хvргэж байна. ХМХ-vvд сонгуулийн vед аливаа төлөвлөлтгvй, зөвхөн мөнгө олох vvднээс ажиллаж байгаа нь бидний дадлага, туршлагатай ч бас холбоотой. Хэдий тийм боловч хэвлэл мэдээллийнхэн өмнөх, 1996 оны сонгуулийн vед гаргасан алдаагаа давтахгvй байхыг эрмэлзэх нь чухал байна.
Тvрvvчийн сонгуулийн vеэр Монгол ажилласан Олон улсын сэтгvvлчдийн холбооны Хэвлэл мэдээллийн Ажиглах хэсэг “ Монголын сэтгvvлчдын дунд өөрийн цензур хvчтэй байхыг олж харсан “ гэдгийг онцлон “ Энэ нь ялангуяа зарим сөрөг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчид давуу эрх бvхий улс төрийн нам, нэр дэвшигчидтэй холбоотой, найрсаг харилцаатай байдлаас vндэстэй байна “ гэж дvгнэсэн юм. Энэ байдал одоо ч хэвээрээ байгааг манай сэтгvvлчид анхаармаар байна.
Ажиглах хэсэг мөн “ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн кампанийн явцад орлого, мөнгө хөөцөлдсөнөөс соёлтой маргааны шvvгч болж, ингэснээрээ сонгогчдоор ул суурьтай шийдвэр гаргуулах vvрэг харицлагаа хангалтгvй биелvvлсэнд сэтгэл дундуур байна “ гэж тэмдэглэсэн юм.
Хэвлэл мэдээллээр өнөөгийн Их хурал, Засгийн газар, улс төрчдийг хурцаар шvvмжилсэн материал өдий төдий гарч байна. Энэ сайн хэрэг. Гэхдээ өөрсөддөө шvvмжлэлтэй хандаад vзэе л дээ. Шvvжлэлд хурцаар өртөж буй хvмvvсийн төлөө хэвлэл мэдээллийнхэн өнгөрсөн сонгуулийн vеэр хичнээн их хvчин зvтгэснээ эргэн саная. Тэд сэтгvvлчдийг итгэлийг хөсөрдvvлсэн vv, угаасаа худлаа ярьж байсныг бид анзаарахгvй өнгөрөв vv, эсвэл бид өөрсдөө бас хууртав уу? Ямар ч атугай хэвлэл мэдээллийнхэн өнгөрсөн сонгуулийн дvнд ихээхэн нөлөө vзvvлсэн гэдэгтэй хэн ч магахгvй биз ээ.
Ажиглах хэсгийнхэн “ Мэдээлэл, мэдэгдэл, амлалтыг шалгах, судлах, ам, ажлын зөрvvг нь эрэн сурвалжилж, олж мэдэх, бусдын амлалттай харьцуулах, ялгааг нь тодруулах, хуудуутай зvйлvvдийг илрvvлэх, тэдгээрийг засаж залруулах зэрэг сэтгvvл зvйн гол ур чадвартай холбоотой ажил 1996 оны сонгуулийн явцад тун бага ажиглагдав “ хэмээсэн нь энэ сонгуулийн vеэр бид чухам хэрхэн ажиллах ёстойг сануулж буй хэрэг юм.

Хэвлэл мэдээлэл нь аль нэг улс төрч, эрхтэн дархтан бус, уншигч, vзэгч, сонсогчдын тусын тулд ажиллаж, олон нийтийн нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг болохоос хэн нэгний явцуу эрх ашгийн дуу хоолой байх ёсгvй. Ийм ч учраас сонгуулийн vед ХМХ тэнцвэрт байдлыг хадгалан шударга зарчмаар ажиллахыг эрмэлзэх нь олон нийтэд төр баригчдаа зөв сонгоход чухал нөлөөтэй. Харамсалтай нь бид ингэж чадахгvй байгаа билээ. Ємнөх сонгуулийн алдаа энэ жил бас давтагдах шинжтэй байгаа нь өнөөдөр сонгуулийн кампани албан ёсоор эхлээгvй байхад чмэдэгдэж байна.
Энэ удаа нэр дэвшигчдийн бус, сонгогчдын эрх ашгийн төлөө ажиллахыг сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Х. Наранжаргал, 2000/05/05

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:107788 
 Энэ сард:6920 
 Өнөөдөр:15 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.