Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

ХЭВЛЭЛИЙН ХYРЭЭЛЭНГЭЭС ЯВУУЛСАН МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН

Хэвлэлийн хvрээлэн 2000 оны 6 дугаар сарын 20-30-ны хооронд, єєрєєр хэлбэл сонгуулийн сурталчилгааны оргил vеийг сонгон авч єдєр тутмын дєрвєн сонин “Монголын мэдээ”, “Єдрийн сонин”, “Єнєєдєр”, “Зууны мэдээ”, Монголын радио, МYТВ, Улаанбаатар, Ийгл, 25-р суваг телевиз гээд хэвлэл мэдэллийн гол хэрэгслvvдийн нийтлэл нэвтрvvлэгт анализ хийсэн юм. Ингэхэд зєвхєн радиогийн бичлэг 90 минутын 63 хуурцаг, дєрвєн телевизийн бичлэг, мєн тийм хэмжээний видео хуурцаг болж байгаа юм. Дээр нь дєрвєн том сонины хайчилбарыг нэмээд vзэхэд овоо их єв сантай болсон нь ойлгомжтой.

Монголын радио эхний єдрvvдэд мэдээ, реклам, сонгуулийн сурталчилгааны нэвтрvvлэг 6 цаг буюу эфирийн 17 цагийн 35 хувийг эзэлж байсан бол сарын сvvлчээр тухайлбал 29, 30-ны єдрvvдэд 15 цаг болж эфирийн цагийн 88 хувийг эзэлж байлаа. Минутаар авч vзэхэд Монголын радио єдєрт 1020 минутын нэвтрvvлэг явуулдаг бол сарын сvvлчээр сонгуулийн сурталчилгаанд 900 гаруй минутаа зарцуулж vлдсэн 120 минутад гадаад мэдээ, цаг агаарын мэдээ, хєгжмийн аяз тєдийхэн явж байлаа. Тэр єдрvvдэд мэдээ, уран сайхны нэвтрvvлэг, дуу хєгжмийн нэвтрvvлэг эрс багасч УИХ-ын сонгуульд нэр дэвшигч болон намын сурталчилгаанд гол анхаарлаа хандуулж байлаа. Намуудаас 11 єдрийн байдлаар хамгийн их цагийг МСДН 1038 мин, МАХН 998 мин, МYА-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 989 мин эзэлж байсан бол хамгийн бага цагийг МОНХН 20 мин, МУШЁТН 30 мин, МШСДН 40 мин тус тус эзэлж байна. Долоо хоног тус бvрээр авч vзвэл эхний долоо хоногт хамгийн их цаг авч байсан МАХН-ынх буурч, МСДН-ынх єссєн байна. Энэ 11 сонгуулийн сурталчилгааны 5063 минутын нэвтрvvлгийн 460 минут буюу дєнгєж 9% нь тєлбєргvй, 91% нь тєлбєртэй байна. 55 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Сэрээтэрийн Жудагийн сурталчилгааны нэвтрvvлэг “Бємбєрцєг” студийн “Баяжих ухаан” нэвтрvvлгийн цаг дээр тогтмол орж байлаа. Мєн “Хурд” агентлагийн захирал М. Цагааны “Єчил vг” нэртэй сурталчилгаа улс тєр мэдээллийн “8.11” хєтєлбєрєєр єдєр бvр 5-8 минутаар цацагдаж байв. Цєєн минутаар орж байгаа ч оргил vеэр МYАН-МШАН-ынх “АХ” эвсэлээс нэр дэвшигч Б.Билигт, Д.Мєнхбаатар, бие даан нэр дэвшигч Х.Баттулга нарын сурталчилгаа байнга давтагдаж байлаа. Харин хоёр дахь долоо хоногт олон давталттай сурталчилгаанд МСДН-наас нэр дэвшигч Э.Золбаяр, Ж.Батсуурь, МАХН-аас нэр дэвшигч Н.Болормаа, МоАН- аас нэр дэвшигч Зундуй-Осор, “Их эвсэлээс” нэр дэвшигч О.Заяа нарын нэвтрvvлэг орж байна.

Сонгогчид зєв сонголт хийхэд сэтгvvлчид туслах vvрэгтэй. Энэ vvднээс мэтгэлцээн, халз ярилцлага, нэр дэвшигчдийн болон намын мєрийн хєтєлбєрт дvн шинжилгээ хийсэн нэвтрvvлэг их байвал зvгээр. Гэтэл ийм нэвтрvvлэг Монголын радиогоос сонсогдсонгvй. Тэр ч бvv хэл, сонгогчдын санал бодлыг шvvмжлэлтэй тусгасан нэвтрvvлэг бараг орсонгvй. Зєвхєн нэр дэвшигчдийг дэмжсэн олон тvмний санал бодлыг тусгаж байлаа. Ихэнх нь нэр дэвшигчдийг єєрєєр нь єєрийг нь магтуулсан, нєхдєєр нь vнэлvvлсэн, “Онцгой чухал хvн”, “Тєрийн тєлєє тєрсєн хvн”, “Монголын тєр энэ хvнээр дутаж байна”, “Шударга бус удирдагчдаас айж эмээх, зусардан бялдуучлах, ая тал засах булчирхай тvvнд огтоос хєгжєєгvй. Єнгє, мєнгє, нам гуравт бєхийж vзээгvй” гэсэн сэтгvvлч єєрийн vзэл бодлоор дvгнэсэн цагаан магтаал зонхилж байна. Тєрєл жанарын хувьд туйлын ядуу байлаа. Ганцхан єдрєєр жишээ татвал, 6 дугаар сарын 26- ны єдєр нэр дэвшигч болон намын сурталчилгаа, рекламд зориулсан 53 нэвтрvvлэг, ярилцлага 3, хєрєг, тайлбар тус бvр ганцхан байгаа нь дээрх баримтыг нотолж байна. Ихэвчлэн мєрийн хєтєлбєр, магтаалын vгээр холбосон нэр дэвшигчийн яриа орж байна.

Дєрвєн телевизийн нэвтрvvлгvvдийг аваад vзэхэд сэтгvvлчийн хєдєлмєр бага шингэсэн, зєвхєн захиалагч нам, эвсэл, нэр дэвшигчийн санаа бодолд хєтлєгдсєн, нэн чухал асуудал хєндєєгvй, цагаан магтаал зонхилж байна. Энэ нь намууд тvvний хэвлэл мэдээллийн алба єєрсдєє нэвтрvvлгээ бэлтгээд зєвхєн эфирт цацах vvргийг телевиз гvйцэтгэж байсантай холбоотой байх. Ийнхvv сэтгvvлч, уран бvтээлийн байгууллага дамжуулагч болсноор сонгуулийн чухал нэвтрvvлэг нь сэтгvvл зvйн шинэ соргог уран бvтээл гэдгийг мартаж, зєвхєн телевиздээ мєнгє олох хэрэгсэл гэж vзэж гарын vзvvрээр хийж байсан гэхэд хэтрvvлэг болохгvй. Ихэнх нэвтрvvлэг юм сэтгэхгvйгээр бvтээд, сонгогчид хvлээж авсан, аваагvй хамаагvй эфирт цацаж иржээ. Энэ бол нэг талаас сэтгvvлчийн ёс зvйг хайхрахгvй байгаагийн тод жишээ болох юм. Бvх телевизийн нэвтрvvлэг єєр хоорондоо тєдийгvй, нэг телевизийн дєрвєєс таван нэвтрvvлэг адилхан буюу нэг загвартай болжээ. Эхлээд намтар ярьдаг, дараа нь тухайн нэр дэвшигчийг хаана ч байхгvй гоц сод хvн хэмээн єргємжилдєг, эцэст нь тойргийнхоо сонгогчидтой уулзаж ярилцдаг, тэднээс хэн нэг нь “Энэ маш сайн хvн. Би тvvнд л саналаа єгнє” гэж яриад ганц нэг реклам оруулаад тєгсгєдєг. Ийм нэг загварыг эвдсэн нэвтрvvлэгт “Ийгл” телевизийн “Баабарынд Бадар-Ууган зочилсон нь”, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, Улаанбаатар ТВ- ийн УИХ-ын гишvvн Т.Гандийн тойргийнхоо нэн чухал асуудал хєндсєн нэвтрvvлэг зэргийг оруулж болох юм. Бас МYТВ-ийн “Сонгогчдын боловсролд” зориулсан улс тєрчдийн халз ярилцлага, “25 дугаар суваг”-ын 1 : 1 шууд ярилцлага зэргийг сайн бvтээлийн жишээнд оруулж болох юм.

Гэвч ихэнх нэвтрvvлэг нэр дэвшигчийг хаана ч байхгvй чадмаг хvн, УИХ-ын гишvvнээр сонгогдохын тєлєє тєрсєн хvн гэсэн санааг байнга давтаж байсан юм. Энэхvv нэг хэв загвар нь сонгогчдыг залхаагаад зогсоогvй, vнэн зєв сонголт хийхэд олон тvмэнд саад болсон ч байж болох юм. Иймд телевизийн нэвтрvvлгийг нэг загвар хэв маягаас гаргахад сэтгvvлчид л санаачлага гаргах ёстой болж байна.

Манай сэтгvvлчид тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь нэг нам, нэр дэвшигч нь нєгєєгєє гvтгэж дайран доромжилж байсан ч сонгуулийн хууль зєрчсєн дутагдал доголдол гарсан ч тайлбар хийлгvй, сэтгvvлчийн эрэн сурвалжлах зvтгэл огт гаргалгvй тэр хэвээр нь нийтэлж нэвтрvvлэх буюу зарим тохиолдолд буруу тийш нь хvч оруулан сурталчлах, нэг эх сурвалжид найдах зэрэг дутагдал гарч байлаа. Энэ нь сэтгvvлч улс тєрийн бодлоороо биш, vнэнийг эрэлхийлсэн чин шударга байх ёс зvйгээ мартаж байгаа хэрэг юм. Ийм зvйлийг сэтгvvлчдээр хийлгэх, телевизээр гаргахын тулд нєгєє нам, нэр дэвшигч нь тэрхvv гvтгэлэгтэй холбогдох зураг, баримт, эсэргvvцэх иргэний хэлэх vг зэргийг бэлтгэж єгєєд уг мэдээллийг авсан сэтгvvлчийн “гараар могой бариулдаг” байна. Энэ мэт нам эвслийн гар хєл болж, улс тєрийн нэг хvчний эсрэг сєрєг нэвтрvvлэг бэлтгэж гаргадаг сэтгvvлчид олон байлаа. Ингэж олон тvмний мэдээллийн хэрэгслийг нэг хvчний ємч мэтээр ойлгож ашиглах нь ард тvмний эв нэгдлийг бусниулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хоорондоо сєргєлдєх муу талтайг мартаж боломгvй.

Чанар, дvрс бичлэг нь эфирийн шаардлага хангахгvй олон нэвтрvvлэг сонгуулийн сурталчилгааны vед гарч байсныг телевизvvд анхаарвал зохилтой. Нэвтрvvлэг нь эфирт гарч байгаа vедээ саатах, эвлvvлэг нь туйлын муу, авцалдаа холбоогvй тасархай ихтэй гологдол байсныг “Сонгогчдод хvрч л байвал юу ч яахав” гэсэн сэтгэхvйгээр гоомой хандаж байсны жишээ гэлтэй. Ийм гологдол “Ийгл” “25 дугаар суваг”, “Улаанбаатар” телевизийн нэвтрvvлгvvдэд олонтаа гарч байлаа. Сонгуулийн мэдээ мэдээлэл, захиалгат нэвтрvvлэг, рекламаас єєр нэвтрvvлэг байхгvй юм шиг бvх эфирийн цагаа vvнд зориулаад гадаад, дотоод, /сонгуулийн бус/ vйл явдлын мэдээ, уран сайхны болон цэнгээнт нэвтрvvлэг, кино зэргийг орхигдуулсан зэрэг ноцтой дутагдал МYТВ , Ийгл, UBS-д нилээд давтагдлаа.

Сурталчилгаанд єрєєсгєлєєр хандаж, сонгогч олон тvмэнд тулгах, биеэ хэт магтах, тойрогтоо хэт их найдаж “єєриймсєг” гэмээр хандсан жишээ олон байлаа.

Баянзvрх дvvргийн 57 дугаар тойрогт МСДН- аас нэр дэвшигч Д. Ганхуягийн рекламд “Миний тойрог–миний их vйлсийн талбар”гэх буюу Баянгол дvvргийн 66 дугаар тойрогт нэр дэвшигч А. Ганбаатарыг “Ардчиллын анхны сэтгэгчдийн нэг. МСДН-ын баримт бичгийн эх зохиогч, намынхаа улс тєрийн бодлогыг тодорхойлогч” гэсэн бол 64 дугаар тойрогт нэр дэвшигч Р. Амаржаргалын сурталчилгаанд “Хvндтэй сонголт тохиох болж. Тvvнийг сонгох нь эрхэмсэг сонголт” гэж сvржигнэжээ. Мєн 66 дугаар тойрогт МБНН- наас нэр дэвшигч Л. Цогийн рекламд “Шударга vнэний тєлєє ганц зvтгэгч, гэмт хэрэг, хээл хахуулийг илчлэгч” гэх зэргээр нэг талыг хэт барьж магтсан жишээ олон байна. Эсвэл маш энгийн болгох гээд гудамжны хvvхэд шиг дvр гаргасан П. Улаанхvv, Б. Батбаяр /Баабар/ нарын реклам бас л зохисонгvй. Энэ мэт жишээг тоочоод байвал дуусашгvй.

Сэтгvvлчид нь дэмждэг намаа сайшаан ємєєрч, нєгєє єрсєлдєгч намыг нь шvvмжлэн єєнтєглєх маягаар “Yгvйсгэл”, “Гvтгэлэг” нэвтрvvлэг явуулсан нь МАХН дангаараа суудал авах нєхцлийг бvрдvvлж сєрєг сурталчилгаа болсон байна. Нэг талын єрєєсгєл шvvмжлэл нь ард тvмэнд шvvмжлэл биш дэмжлэг болдгийг мартаж боломгvй. Тvрvvн ноён Баабар “Улс тєр ба реклам” илтгэлдээ улс тєрд “дайснаа” шvvмжлээд єєрийгєє гаргаж ирэх боломж байдаг гэсэн. Гэтэл манайд бvр эсрэгээр тусдаг талтайг би дээр хэллээ.

Телевизvvдэд єрєєсгєл, нэг талыг барьсан нэвтрvvлэг зонхилж байсныг дээр єгvvлсэн. Ялангуяа МYТВ-ийн нэвтрvvлэгт МYАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвслийн сурталчилгаа зонхилж байсан бол “Ийгл” нэвтрvvлгийнхээ ерєнхий агуулгаар МСДН-ыг голлож, МYАН-ыг дэмжиж, МАХН-ыг эсэргvvцэх хандлага олонтаа илэрч байлаа. “Улаанбаатар” телевиз намуудын захиалгат цагийн хувьд МАХН-д 30 хvртэл хувь єгч, мэдээ мэдээллээрээ МАХН-ын vйл явдлыг тvлхvv тусгаж байлаа. Харин “25 дугаар суваг” телевиз голч байр суурьтай, энэ бvх єрєєсгєл хандлагаас ангид байсныг хэлэх хэрэгтэй.

Ємнє нь бид энэ мэдээллээрээ сэтгvvлчдэд хэвлэлийн бага хурал хийсэн болохоор єдєр тутмын дєрвєн сонины талаар нилээд дэлгэрэнгvй материал хэвлэлд гарсан. Тиймээс би энд дэлгэрэнгvй ярьсангvй. Ер нь сонинууд бас л єрєєсгєл байдалтай хандаж байсныг судлаачид тэмдэглэсэн. Тухайлбал, “Єдрийн сонин” нэр дэвшигчийн тєлбєртэй сурталчилгаа 29 нийтэлсний 21 нь МYАН-МШАН-ын “Ардчилсан холбоо” эвслийнх байлаа. Тав нь МСДН-аас нэр дэвшигчдийнх бусад гурав нь єєр єєр намынх байв. “Зууны мэдээ” сонин намуудын мєрийн хєтєлбєрийг нийтлээгvй атал ганцхан МАХН-ынх гарчээ.

“Монголын мэдээ” МАШСН-ын мєрийн хєтєлбєрийг сурталчилсан материалыг нэгдvгээр нvvрэндээ хоёр удаа гаргасан бол бусад намуудыг шvvмжилсэн 10 материал нийтэлжээ. Харин “Єнєєдєр” сонин нам эвсэл, нэр дэвшигчдийн талаар тэнцвэрт сурталчилгаа хийхийг зорьжээ. Бас нєгєє талаар бусад гурван сониноо бодвол сонгогчийн санаа бодол 17, сонгочдын боловсролд зориулсан материал 11, мэтгэлцээн 6-г нийтэлсэн нь сайшаалтай. Эцэст нь хэлэхэд энэ хаврын УИХ-ын гишvvдийг сонгох сонгуулиар сэтгvvлчид мэргэжлийн ёс зvйгээ умартаж “Муу” дvн авлаа гэдэгтэй бидний санал нийлж байгаа юм. “Цаг цагт нэг цаддаг, цагаан сард нэг цаддаг” гэгчээр дєрвєн жилд бидэнд олдох ганцхан боломжийг ашиглан “Мєнгєний тєлєє урагшаа” хэмээн бvгдээрээ гvйлджээ. Ард нь ард тvмэн, тэднийг зєв сонголт хийхэд тусалдаг сэтгvvлчийн vvрэг цєм мартагдан vлджээ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:145803 
 Энэ сард:12835 
 Өнөөдөр:83 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.