Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДАД СОНГУУЛЬ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХООРОНДЫН ХАРИЛЦААГ ТУСГАСАН НЬ:

МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬ

1992 оны 01 сарын 13-ны єдєр ( "Тєрийн мэдээлэл", 1992 он, №1) (хэсэгчлэн авав)

ХОЁРДУГААР БYЛЭГ
ХYНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ

Арван зургадугаар зvйл

Монгол улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:

9/ шууд буюу тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан тєрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Тєрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг тєрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.
16. итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, … эрхтэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬ

1992 оны 04 сарын 04-ны єдєр ( "Тєрийн мэдээлэл", 1992 он, №2) (хэсэгчлэн авав)

НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

4 дvгээр зvйл. Сонгууль эрхлэн явуулах ажлын ил тод байдал

2. Тєрийн байгууллагын харьяалал бvхий хэвлэл мэдээллийн байгууллага сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дvнг олон нийтэд шуурхай мэдээлж байх vvрэгтэй.
3. Тєв, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл vнэн зєв байвал зохино.

5 дугаар зvйл.Сонгуулийн vйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

8. …Сонгуулийн ерєнхий хороо уг тайланг хянан vзэж, сонгууль дууссан єдрєєс хойш гурван сарын дотор дvнг тєрийн тєв хэвлэлд нийтэлнэ.

6 дугаар зvйл.Сонгуулийн эрхийг хангах хууль зvйн баталгаа

8. Энэ хуулийн 21 дvгээр зvйлийн З, 4, 5 дахь хэсгийн заалтыг зєрчсєн хэвлэл, мэдээллийн байгууллагыг шvvх 250 000 хvртэл тєгрєгєєр торгоно.
/Энэ зvйлийн торгуулийн хэмжээг 1996 оны 1 сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн тогтоосноор нь хэвлэв/

ТАВДУГААР БYЛЭГ
НАМ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, СОНГУУЛИЙН ЄМНЄХ УХУУЛГА, СУРТАЛЧИЛГАА

21 дvгээр зvйл.Сонгуулийн ємнєх ухуулга, сурталчилгаа

2. Сонгуулийн сурталчилгааг санал авах єдрєєс 24 цагийн ємнє зогсооно. Энэ vеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал авах єдєр хvртэлх 7 хоногийн хугацаанд олон нийтийн санаа асуулга явуулахыг хориглоно.
З. Монгол Улсын радио, телевизээр нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгуулийн ухуулга, сурталчилгаа, vнэ тєлбєргvй явуулах хугацаа, боломж нь нам, эвсэл бvрт, тvvнчлэн нэг тойрогт єрсєлдєгч бие даасан нэр дэвшигчдэд харилцан адил байна.
4. Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоож олгосон хугацаанаас бусад цагт нам, эвсэл, нэр дэвшигч улсын радио, телевизээр сурталчилгаа явуулбал vнэ хєлсийг тєлнє.
/Энэ хэсэгт 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєлт оруулснаар нь хэвлэв/. 5. Улс тєрийн намуудын харьяалалд байгаагаас бусад ємчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгvvлээр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 1996 оны 1 дvгээр сарын 16-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.
6. Сонгогчдыг сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль зєрчсєн бусад vйлдэл хийхийг уриалсан сурталчилгаа явуулах, сонгуулийн сурталчилгаанд шашны зан vйлийг ашиглахыг хориглоно.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШYYНД НЭР ДЭВШYYЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БYРТГЭХ

ЗО дугаар зvйл.Нэр дэвшигчийн vйл ажиллагааны баталгаа

1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нам, эвслийн нэр дэвшигч нам, эвслийнхээ, бие даан нэр дэвшигч єєрийн хєтєлбєрийг тайлбарлах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, сонгуулийн тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.
З. Нэр дэвшигчийг гvтгэх, доромжлох, нэр тєрийг нь гутаах, тvvний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

ДОЛДУГААР БYЛЭГ
САНАЛ АВАХ, СОНГУУЛИЙН ДYН ГАРГАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШYYНИЙГ БYРТГЭХ

34 дvгээр зvйл. Санал авах ажлыг зохион байгуулах

1. Санал авах авах єдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн хорооны бvрэлдэхvvн сонгогчдын тєлєєлєгчдийг байлцуулан саналын бvх хайрцгийг шалган битvvмжилж, санал авах ажиллагааг эхэлнэ. Энэ ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл мэдээллийн байгууллагын тєлєєлєгчид байлцаж болно.

37 дугаар зvйл. Санал тоолох

1. Санал тоолох ажлыг 22 цагт эхэлж, ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн байгууллагын тєлєєлєгчид байлцаж болно.

39 дvгээр зvйл. Сонгуулийн дvнг нэгтгэн гаргах, мэдээлэх

2. Сонгуулийн ерєнхий хороо намуудын авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишvvнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерєнхийлєгчид айлтган нийтэд мэдээлнэ.

НАЙМДУГААР БYЛЭГ
САНАЛ АВАЛТ БОЛОН СОНГУУЛИЙГ ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦОХ, ДАХИН САНАЛ АВАХ, СОНГУУЛЬ ЯВУУЛАХ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШYYНИЙГ НЄХЄН СОНГОГДСОНД ТООЦОХ

4О дvгээр зvйл.Сонгуулийн хэсэгт санал авалтыг хvчингvйд тооцох, дахин санал авах

З. Дахин санал авах ажлыг дуустал ухуулга сурталчилгаа хийхийг хориглоно.

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН СОНГУУЛИЙН ХУУЛЬ

1993 оны 02 сарын 15-ны єдєр ( "Тєрийн мэдээлэл", 1993 он, №2) (хэсэгчлэн авав)

НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

6 дугаар зvйл.Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдал

2. Тєрийн байгууллагын харьяалал бvхий хэвлэл, мэдээллийн байгууллага сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дvнг олон нийтэд шуурхай мэдээлэх vvрэгтэй.
З.Тєв, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл vнэн зєв байвал зохино.
/энэ хэсгийг 2000 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулснаар хэвлэв/.

7 дугаар зvйл.Сонгуулийн vйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
6. Сонгуулийн зардлын санг нэр дэвшигчийг сурталчлах, сонгогчидтой уулзах, хурал цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, тvvний ажилтны бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолтын зэрэг Сонгуулийн ерєнхий хорооноос гаргасан заавраар зєвшєєрсєн бусад зардлыг санхvvжvvлэхэд зарцуулна.
8. Нэр дэвшvvлсэн нам болон сонгуульд хамтарч нэр дэвшvvлсэн намуудыг тєлєєлєх байгууллага сонгуулийн зардлын сангийн зарцуулалтын тайланг дансны хєдєлгєєн зогсоосон єдрєєс хойш хорин нэгэн хоногийн дотор Сонгуулийн ерєнхий хороонд хvргvvлнэ.Сонгуулийн ерєнхий хороо уг тайланг хянан vзэж сонгууль дууссан єдрєєс хойш хоёр сарын дотор дvнг тєрийн тєв хэвлэлд нийтэлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєлт оруулсныг хэвлэв/

ТАВДУГААР БYЛЭГ
ЕРЄНХИЙЛЄГЧИД НЭР ДЭВШYYЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БYРТГЭХ

27 дугаар зvйл Нэр дэвшигчийн vйл ажиллагааны баталгаа

1. Нэр дэвшигч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр єєрийн мєрийн хєтєлбєрийг тайлбарлах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.
4. Нэр дэвшигчийг гvтгэх, доромжлох, нэр тєрийг нь гутаах, тvvний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

28 дугаар зvйл.Сонгуулийн ємнєх ухуулга, сурталчилгаа

2. Сонгуулийн сурталчилгааг санал хураах єдрєєс 24 цагийн ємнє зогсооно.Энэ vеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах єдєр хvртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санаа асуулга явуулах, санал асуулгын дvн мэдээг нийтлэхийг хориглоно.
З. Сонгуулийн ерєнхий хороо нь Ерєнхийлєгчид нэр дэвшvvлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч Монголын vндэсний радио, телевизээр тєлбєртэй болон тєлбєргvй явуулах нэвтрvvлгийн хугацаа, боломж нь адил байхаар тооцон, хуваарь хийж, санал авах єдрийг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална.
Монголын vндэсний радио, телевизээр Сонгуулийн ерєнхий хорооны баталсан хуваарьт зааснаас єєр тєлбєртэй ба тєлбєргvй нэвтрvvлэг явуулж vл болно.
/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар нэмсэн/.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
САНАА ХУРААХ, АНХАН ШАТНЫ СОНГУУЛИЙН ДYН ГАРГАХ

З2 дугаар зvйл.Санал хураах ажлыг зохион байгуулах

1.Санал хураах єдрийн О7 цагт сонгуулийн хэсгийн хорооны бvрэлдэхvvн сонгогчдын тєлєєлєгчдийг байлцуулан саналын бvх хайрцгийг шалган битvvмжилж, санал хураах ажиллагааг эхэлнэ. Энэ ажиллагаанд намын ажиглагчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын тєлєєлєгчид байлцаж болно.

35 дугаар зvйл. Санал тоолох

Санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн тєлєєлєгчид байлцаж болно.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ

1995 оны 10 сарын 19-ны єдєр ( "Тєрийн мэдээлэл", 1996 он, №1) (хэсэгчлэн авав)

9 дvгээр зvйл.Санал асуулга бэлтгэн явуулах ажлын ил тод
байдал

1.Санал асуулга бэлтгэн явуулах ажил ил тод байна.
2.Тєрийн байгууллагын харьяалал бvхий хэвлэл, мэдээллийн байгууллага санал асуулга бэлтгэн явуулах ажлын явц, санал асуулгын дvнг олон нийтэд шуурхай, vнэн зєв мэдээлэх vvрэгтэй.

17 дугаар зvйл.Санал асуулгын талаар явуулах ухуулга,сурталчилгаа

Санал асуулгаар тавигдаж байгаа асуудлын талаар ард нийтэд таниулах, мэдээллээр хангах асуудлыг тєр хариуцна.
Нам, олон нийтийн байгууллага єєрсдийн хvч хєрєнгєнд тулгуурлан сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хуулиар зєвшєєрсєн хэлбэрээр ухуулга, сурталчилгаа явуулж болно.
2.Аливаа ухуулга, сурталчилгааг санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын шийдвэр хvчин тєгєлдєр болсон єдрєєс хойш эхэлж, санал авах єдрєєс 24 цагийн ємнє зогсооно.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДYYРГИЙН ИРГЭДИЙН ТЄЛЄЄЛЄГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

1996 оны 08 сарын 27-ны єдєр ( "Тєрийн мэдээлэл", 1996 он, №10) (хэсэгчлэн авав)

ТАВДУГААР БYЛЭГ
ИРГЭДИЙН ТЄЛЄЄЛЄГЧДИЙН ХУРЛЫН ТЄЛЄЄЛЄГЧИД НЭР ДЭВШИХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БYРТГЭХ

19 дvгээр зvйл. Нэр дэвшигч, тэдгээрийн жагсаалт

Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн хорооны байранд байрлуулан, орон нутгийн хэвлэлд нийтэлж танилцуулна.

ЗУРГАДУГААР БYЛЭГ
СОНГУУЛИЙН ЄМНЄХ УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА, НЭР ДЭВШИГЧИЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ БАТАЛГАА

23 дугаар зvйл.Сонгуулийн ємнєх ухуулга, сурталчилгаа, уулзалт

1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн ємнєх сурталчилгаа явуулахдаа Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 21 дvгээр зvйлийн 1,2, 5,6 дахь хэсгийн заалтыг баримтална.
2.Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн ухуулга,сурталчилгаа vнэ тєлбєргvй явуулах хугацаа, боломж нь нам, эвсэл бvрт,тvvнчлэн сонгуульд єрсєлдєгч бие даан нэр дэвшигчдэд харилцан адил байна.
З.Сонгуулийн хорооноос тогтоож олгосон хугацаанаас бусад цагт нам, эвсэл, нэр дэвшигч орон нутгийн радио, телевизээр сурталчилгаа явуулбал vнэ хєлсийг тєлнє.

25 дугаар зvйл.Нэр дэвшигчийн vйл ажиллагааны баталгаа

1.Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нам, эвслийн нэр дэвшигч нам, эвслийнхээ, бие даан нэр дэвшигч єєрийн хєтєлбєрийг тайлбарлах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, аймаг, нийслэл, сум, дvvргийнхээ холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1313 
 Нийт хандалт:139629 
 Энэ сард:9390 
 Өнөөдөр:19 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.