Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдлын талаархи олон улсын хэм хэмжээ, ерөнхий зарчим ба хэвлэл мэдээллийн зохицуулалтын төрлvvд

Уиллем Корталс Алтес (Нидерландын Вант Улсын Амстердам хотын шvvгч, доктор)

Дэлхий дээр хэвлэл мэдээллийн зохицуулалтын олон янзын төрөл байдаг. Юуг яаж зохицуулж байгаа нь тухайн орны тvvх, соёл, зан заншил, нийгмийн орчин зэргээс их шалтгаалдаг. Жишээлбэл, АНУ-ын хэвлэл мэдээллийн зохицуулалтын тухай яръя. АНУ-ын Vндсэн хуулинд хэвлэл мэдээлэлтэй холбогдож орсон нэгэн өөрчлөлт байдаг. Энэ өөрчлөлтийг 1791 онд хийсэн бөгөөд vvнд «АНУ-ын Конгресс нь vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан ямар нэгэн хууль тогтоомжийг батлах ёсгvй» гэж зааж өгсөн. Энэ заалт дахин хэзээ ч өөрчлөгдөөгvй. Гэвч энэ нь АНУ-д хэвлэл мэдээллийн эрх чөлөөг зохицуулах өөр ямар нэгэн хууль байхгvй гэсэн vг биш юм. 1934 онд батлагдсан Холбооны зохицуулалтын тухай хууль гээд маш дэлгэрэнгvй хууль байдаг. Энэ хуулиар радио, телевиз болон бусад бvх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зөвшөөрөл, лиценз олгох асуудлыг зохицуулдаг. Хэрэв энэ хуулийн агуулгын талаар <мөар нэгэн маргаан гарах юм бол шvvгчид Vндсэн хуулинд оруулсан тvрvvчийн өөрчлөлтийг эргэн харж, тvvнийг удирдамжаа болгон асуудлыг шийддэг. Тэд ямар нэгэн хуулийг батлах vедээ энэ хууль vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулж байна уу, vгvй юу гэдгийг байнга анхаарч, хянадаг. Энэ систем нь АНУ-д 200 жилийн турш амжилттай хэрэгжиж байна. Харин Европын хувьд өөрчлөлт дунд явж ирсэн. Vvнтэй холбогдож хэвлэл мэдээллийн талаарх хууль тогтоомжууд нь ч байнга өөрчлөгдөж ирсэн.

Хэвлэл мэдээлэл гэж юуг хэлдэг юм бэ? Энэ бол нэг хvнээс олон нийт рvv хандсан холбоо харилцаа. Тvvнээс биш, нэг хvнээс нөгөө хvн рvv хандсан хандлага биш юм. Энэ сургалтаар бид тэрхvv нэг хvнээс олон нийт рvv хандаж байгаа холбоо харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудын талаар ярилцана.
Хэвлэл мэдээллийн тухай хууль тогтоомж яагаад заавал байх хэрэгтэй вэ? Vvний гол зорилго нь хvн болгонд vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгох явдал юм. Vvнтэй холбогдуулж хэн нэгэн хvн vзэл бодлоо илэрхийлж байх vедээ бусад хvмvvст хор хохирол учруулахгvй байх ёстой тэр эрхийн талаар бид ярилцах болно.

Нийгмийн хэсэг бvрт vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох талаар хууль тогтоомжууд байх шаардлагатай. Жишээ нь, хувь хvний зvгээс мөн хувийн компаниудын зvгээс өөрсдийнхөө хvрээнд тусгай дvрэм, журмыг гаргаж болно. Мөн нийгэмд олон ургальч vзлийг дэлгэрvvлэх талаар Засгийн газраа шахсан хууль тогтоомжийг гаргаж болно. Тvvнчлэн хэвлэл мэдээллийн салбар дахь мэргэжлийн хvмvvсийн онцгой эрхийн тухай хууль байж болно. Эдгээрээс өөр хууль тогтоомж болгон гаргах боломжтой ямар хязгаарлалтууд байж болох вэ? Vндэсний аюулгvй байдлыг хамгаалах, шударга ёсыг хэрэгжvvлэх, vндэстний цөөнх, хувь хvний нууц, худалдааны нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхахаас сэргийлэх болон сонгууль гэх мэт онцгой нөхцөл байдлын vеийн хязгаарлалтууд байж болно.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхvvжилтийн мөнгө хаанаас орж ирдэг вэ? Татвараас уу, радио, телевизийн төлбөр хураамжаас уу, эсвэл зар сурталчилгаанаас уу? Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл татвараас чөлөөлөгдсөн байдаг. Эсвэл vvгээрээ ашиг олдог юм бол уу? Энэ талаар ярихдаа хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн хооронд санхvvжилтийн янз бvрийн ялгаа, зөрөө байна уу гэдгийг авч vзэх хэрэгтэй. Жишээлбэл, хvмvvс татвар төлдөг байлаа гэж бодъё. Гэтэл Засгийн газар ийнхvv татвар авч байгаа мөртлөө энэ мөнгийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн өөрийнхөө байр суурийг илэрхийлэхийн тулд хэрэглэх нь зөв vv, буруу юу? Энэ бол маш чухал асуулт юм.

Би зохицуулалт хийж болох олон зvйлийг дурьдлаа. Гэхдээ би эдгээрийг заавал зохицуулагдах ёстой гэж хэлээгvй. Ер нь аливаа зохицуулалтыг хийхдээ дараах хэдэн асуултыг өөртөө тавьж байх хэрэгтэй. Vvнд:
1. Энд vнэхээр зохицуулалт хэрэгтэй юу
2. Энэ зохицуулалтыг заавал Засгийн газраар биш, зах зээлд өөрөөр нь хийлгэж болох уу
3. Єөрийн зохицуулалтаар энэ асуудлыг шийдвэрлэж болох уу
4. Дээрх хувилбаруудыг нийлvvлсэн байдлаар энэ зохицуулалтыг хийж болох уу

Хэрвээ хууль тогтоомж хэрэгтэй байвал тvvнийг ямар тvвшинд хэрэглэх вэ? Vндэсний хэмжээнд хэрэглэх хууль тогтоомжийн 3 тvвшин байна. Vvнд:
- Vндсэн хууль
- Парламентаар баталсан vндэсний хууль тогтоомж
- Захиргааны дvрэм, журам vvн дээр нэмээд тухайн хуультай холбогдуулж гаргасан шvvхийн тайлбар, дагаж мөрдөх журам зэрэг байж болно.
Ямар зарчим дээр vндэслэн хууль тогтоомжийг гаргах гэж байна вэ гэдгээс шалтгаалж эдгээр тvвшин өөр өөр байна.

Олон улсын зохицуулалтын тухай
1945 он хvртэл олон улсын зохицуулалт гэж байсангvй. Энэ vе хvртэл зөвхөн телекоммуникацийн зохицуулалт л байсан. Гэхдээ энэ нь бvр 1865 оноос эхэлсэн бөгөөд зөвхөн нэг хvнээс нөгөө хvнтэй харилцах харилцаа холбоог зохицуулдаг байсан. 1945 оноос хойш буюу Дэлхийн 2-р дайны дараагаас улс төрийн байдал нэлээд өөрчлөгдөж, олон оронд хvмvvс иргэний эрх чөлөөг хvсэх болсон. Vvн дээр vндэслээд НVБ-ын Хvний эрхийн тvгээмэл тунхаглал, Иргэний ба улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт, Европын хvний эрхийн конвенци зэрэг баримт бичиг гарсан байна. Тvvний дараа олон улсын хэмжээнд баримтлах зарчмууд шинээр нэмэгдэж батлагдсан. Эдгээр бvх баримт бичигт vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тухай заалтууд орсон байдаг. Vvнээс жишээ болгож Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйлийг авч vзье. Яагаад гэвэл Европт хvний эрхтэй холбоотой асуудлуудад энэхvv 10-р зvйлийг ихээхэн хэрэглэдэг юм.

Европын шvvхийн заалтуудын хэм хэмжээ ба шалгуурууд
Европын хvний эрхийн конвенци нь 1950 онд батлагдан гарсан. Энэ vед баруун Европын улс орнуудын нөхцөл байдлаас vvдэн хvний эрхийн талаарх гэрээ, пакт зайлшгvй шаардлагатай болсон байсан ба тvvнийгээ амьдралд хэрэгжvvлэх арга зам нь мөн чухал байв.

Европын орнуудад хvний эрхийн асуудлаар шvvхэд хандах систем нь дараахь зарчмаар явагддаг. Хэрвээ хэн нэгэн хvнд хvний эрхийн асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол хэн нэгэн хvнд байвал эхлээд өөрийн орны шvvхэд хандана. Европын улс орны шvvхvvд нь Европын хvний эрхийн конвенцийн заалтуудыг дагаж мөрддөг. Гэхдээ тухайн хvн өөрийн улсын дээд шvvхийн шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй бол Европын хvний эрхийн шvvхэд хандаж болно. Энэ шvvх нь өөрийн бvх гишvvн орны шvvгчдээс бvрддэг бөгөөд Европын хvний эрхийн конвенцийн зарчмуудыг удирдлага болгодог.

Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйлд:
1. Хvн бvр vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэхvv эрх нь засаг захиргааны болон олон нийтийн хөндлөнгийн оролцоогvйгээр vзэл бодлоо хадгалах, мэдээллийг хvлээж авах, тvгээх эрх чөлөөг өөртөө агуулах бөгөөд vvнд хил хязгаар vл хамаарна. Энэ зvйлээр радио, телевиз, киноны компаниудыг зөвшөөрөл, лиценз авахыг төрөөс шаардахыг vгvйсгэхгvй.

2. Энэхvv зvйлийн 1-р хэсэгт заасан эрхийг эдлэхэд онцгой vvрэг, хариуцлага хvлээнэ. Тэр нь ардчилсан нийгэмд зөвхөн шаардлагатай бол хуулиар тогтоосон хязгаарлалттай байх ба тэдгээрт: бусдын эрх чөлөө, алдар хvндийш хvндэтгэх, vндэсний аюулгvй байдал, олон нийтийн ашиг сонирхол, эрvvл мэндийг хамгаалах зэрэг орно гэсэн 2 заалт байдаг.

Энэхvv зvйлийн 2-р заалтын сvvлчийн өгvvлбэр нь Европт маш чухал зvйл юм. Яагаад гэвэл Европын шvvх «улс орон бvр өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, тvvх, соёл, улс төрийн онцлогтой байдаг тул энэхvv заалтыг өөр өөрсдийн өвөрмөц онцлогт тохируулан хэрэглэх боломжтой» гэж vздэг. Европын улсууд нь хэдийгээр хоорондоо ойролцоо оршдог ч зан заншил, тvvх, соёл, өвөрмөц уламжлалаараа маш их ялгаатай. Жишээлбэл, Ирландчууд католик шашинтай учир тэдний хувьд Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйлийн зарим заалт нь зохистой, зарим нь боломжгvй зvйл. Иймд тэд өөрийн орны онцлогт тохируулан хязгаарлалтуудыг хийдэг ба баримталдаг.

Зохицуулалт, өөрийн зохицуулалт, тэдгээрийн хоорондын хил заагийг тогтоох нь
Сонин хэвлэл, радио, телевиз, бусад бvх хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэл, нэвтрvvлэгтэй холбоотой хууль тогтоомж, дvрэм журмыг хэвлэл мэдээллийн зохицуулалт гэж хэлж болно. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн тухай Парламентаас баталж гаргасан хууль, Засгийн газар бусад захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, тогтоомж, дvрэм журмууд энд орно.

Vvнтэй холбогдуулан өөрийн зохицуулалтын тухай ярья. Єөрийн зохицуулалт гэдэг бол хэвлэл мэдээлэлтэй холбоотой бие даасан, хараат бус байгууллагуудын vйл ажиллагааныхаа хvрээнд баталж гаргасан ёс зvйн зарчим, өмгөөлөгчдийн ёс зvйн дvрэм гэх мэт. Эдгээр дvрэм, зарчмууд нь заавал байх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Эдгээр дvрмийн шаардлагыг хангаагvй хvмvvс, жишээлбэл, сэтгvvлч, өмгөөлөгч байх эрхгvй юм. Гэхдээ энэ дvрэм нь vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байна гэсэн vг биш.

Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйл нь хvн бvрт хамаатай, тvvнд заагдсан эрхийг хvн болгон эдлэх ёстой боловч яг амьдрал дээр зарим онцгой тохиолдлууд байдаг. Жишээ нь, сэтгvvлчдийн дунд өөрсдийнх нь гаргаж ирсэн өөрийн зохицуулалт байдаг. Энэ нь Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталж гаргасан сэтгvvлчдийн ёс зvйн тунхаглал бөгөөд vvнд заагдсан зарчмууд нь сэтгvvлчдийн (мэргэжлийн) дагаж мөрдөх журам нь болдог

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1258 
 Нийт хандалт:93417 
 Энэ сард:9959 
 Өнөөдөр:84 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.