Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   

НЭР ТЄР СЭРГЭЭХ ТАЛААРХ ХУУЛЬ ТОГТООМЖ - ЕВРОПЫН ШYYХИЙН ХУУЛЬ ЦААЗ

Галина Арапова
ОХУ-ын хуульч, Воронеж хотын “Хэвлэл мэдээллийг хамгаалах төв” -ийн гvйцэтгэх захирал

Хувь хvний салшгvй эрхийн нэг нь нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд юм. Дэлхийн олон улс орны хууль тогтоомжид нэр төр, алдар хvндийг хамгаалах тухай заалтууд тусгагдсан байдаг. Манай улсын хуулинд ч мөн энэ талаарх заалтууд бий. ОХУ-ын хэмжээнд жилд 4000 орчим хэвлэл мэдээлэлтэй холбоотой нэр төр, алдар хvндийн тухай маргаан гардаг бөгөөд энэ тоо жил ирэх тусам 30 хувиар өсч байна.
Зарим тохиолдолд нэр төр сэргээх асуудлыг буруугаар ашиглах явдал гардаг. Сэтгvvлчдийн гаргаж буй зөрчлийн 60 орчим хувийг нэр төр, алдар хvндийн асуудалтай холбоотой маргаан эзэлдэг. Тийм учраас одоо сэтгvvлчдийн өмгөөлөгчөөр ажилладаг хvмvvст хандаж нэхэмжлэлийн талаар авч vзье. Сэтгvvлчид ямар нэгэн албан тушаалтны буруутай vйл ажиллагааг шvvмжилж бичсэн байдаг учраас шvvхэд гаргаж байгаа нийт нэхэмжлэлийн 60 хувь нь нэр төр, алдар хvнд сэргээх тухай гомдол байдаг.
ОХУ-ын хууль тогтоомжид нэр төр, алдар хvндийг сэргээх, ажил хэргийн нэр хvндийг хамгаалах гэсэн ойлголтууд байдаг. Бид ажил хэргийн нэр хvнд, алдар хvнд, нэр төр гэдгийг бvхэлд нь яриад байгаа болохоос биш тус бvрд нь нарийвчилж vзэхгvй байна. Yvнийг нарийвчлан vзэх шаардлагатай. Нэр төр гэдэг нь хvн төрөхөөсөө vхэх хvртлээ өөртөө өгсөн vнэлгээ. Алдар хvнд гэдэг бол нийгэм, олон нийт тэр хvнийг хэрхэн хvлээж авч байгаагийн илрэл. Нэр төр нь хувь хvний салшгvй хэсэг бөгөөд нэр төрийг гутаах, алдар хvндийг бууруулах гэж ярьдаг. Тvvнээс биш, нэр төрийг ихэсгэх, багасгах гэж ярьдаггvй. Алдар хvнд нь vндэсний, мэргэжлийн гэх мэт vгтэй адил, vргэлж эерэг ба сайн сайхан гэсэн агуулгатай. Харин хувь хvнд хандах хандлага нь нэр хvндээр илэрдэг. Нэр төр, алдар хvнд хоёр нь хоорондоо нилээд төстэй бөгөөд нэр томъёоных нь утга ойролцоо мэт боловч vнэн хэрэгтээ нарийн ялгаатай юм.
Ажил хэрэг, бизнестэй холбоотой хэрэглэгддэгийн хувьд нэр хvндийг хvн өөрөө олж авдаг. Жишээлбэл, Орост төрийн албан хаагч бизнес эрхлэх нь хориотой ба шvvгч нарын хувьд зөвхөн сайн шvvгч байна гэдэг нь л ажил хэргийнх нь нэр хvнд юм. Тvvнчлэн нэр төр, алдар хvнд, нэр хvнд гэсэн энэ гурван нэр томъёотой холбогдож гарах нэхэмжлэл нь мөн хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь, ямар нэгэн vйлдвэр ажил хэргийн нэр хvндтэй холбоотой нэхэмжлэл гаргалаа гэхэд тvvнийг хэрхэн шийдвэрлэх нь маш чухал юм. Мөн прокурор хvн ажил хэргийн нэр хvнд буурлаа гэж нэхэмжлэл гаргаж болохгvй. Учир нь тэрээр төрийн албан хаагч бөгөөд бизнес эрхлэхийг хориглодог юм. Харин нэр төрөө сэргээх талаар нэхэмжлэл гаргаж болно. Ер нь ямар ч хувь хvн иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргаж болно. Гэхдээ дараахь vндсэн 4 элементийг хангасан тохиолдолд шvvх нэхэмжлэлийг хvлээж авна. Yvнд:

1. Бодит байдалд нийцээгvй мэдээлэл тvгээсэн
2. Нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан
3. Тодорхой байгууллага, хувь хvний нэр зааж танигдахаар бичсэн (гэхдээ заавал шууд тусгахгvй байж болно)
4. Бодит баримт, болсон vйл явдал дээр тулгуурлаагvй

Эдгээр элементvvд нь цэвэр онолын асуудал биш, практик ач холбогдолтой зvйл юм. Сэтгvvлч нийтлэл бичихээр бэлтгэж байхдаа хууль тогтоомжуудаас гадна эдгээр элементvvдийг мэдэж байх шаардлагатай. Ер нь сэтгvvлч бичиж байгаа нийтлэлдээ нэхэмжлэл гарах эсэхийг урьдчилан тааварлаж байх ёстой. Хуулийн хvрээнд авч vзэхэд нэхэмжлэл гаргаж болох хэсгийг нийтлэлдээ эмзэг гаргаж болохгvй. Тэгэхээр ямар байдлаар гаргах вэ? Хамгийн гол нь дээрх 4 элементэд багтахгvй байх ёстой. Жишээлбэл, сэтгvvлч нийтлэлдээ тодорхой нэр заахгvй байх хэрэгтэй. Ер нь уншихад хэний тухай яриад байгаа нь ойлгомжтой боловч хэл зvйн хувьд нэрлэж заагаагvй байхад тvvнийг өөрт нь хамааралтай гэж хэн ч хэлж чадахгvй юм. Хэрэв тодорхой нэр бичихийг хvсвэл бодит баримт биш, сэтгvvлчийн vзэл бодол гэж бичих хэрэгтэй. Жишээлбэл, “vйлдвэрийн бараанаас дарга нь өөрөө хулгайлаад, зөөгөөд байна” гэж бичихийн оронд “vйлдвэр дампуурч, тогтвортой ажиллахгvй байна” гээд “миний бодлоор vйлдвэрийн удирдлага ажиллаж чадахгvй байна” гэж бичиж болно. Ингэснээр сэтгvvлч хэлэх гэсэн зvйлээ хэлчихлээ гэсэн vг юм. Энд нөгөө 4 элемент ч алга байна. Мөн “Ельцин өчигдөр 3 тэрбум доллар хулгайлсан” гэхийн оронд “Ерөнхийлөгч 3 тэрбум доллар хулгайлсан” гэж бичвэл хэнийг хэлж байгаа нь ойлгомжтой болно. Учир нь улсын ерөнхийлөгч ганцхан байдаг. Харин “Энэ хvн таргалаад байна, машин авчихлаа. Тэгэхээр энэ нөхөр хахууль авсан байх” гэж бичвэл энэ нь зөвхөн таамаглал болно.

Сэтгvvлчид хэлэх гэснээ хэтэрхий илэн далангvй, шууд өөрийн vзэл бодлоор биччихдэг тул өмгөөлөхөд маш хэцvv байдаг. Гэвч тэдний зарим нь өөрсдийгөө авч гарах авхаалжтай байдаг.

Хуульчид нэхэмжлэлийн агуулга, vгийн утга зэргийг харгалзан vзэж, ялгаатай хандаж байх хэрэгтэй. Сэтгvvлч хэн нэгэн хvн аль нэг хэрэгт буруутайг нотлох албагvй. Тvvнийг шvvх, мөрдөн байцаах байгууллага тогтоодог. Харин сэтгvvлч бичсэн мэдээллээ vнэн зөв гэдгийг нотлох баримтаа л гаргаж ирэх ёстой. Хэрэв сэтгvvлч хэн нэгнийг шvvмжилж, өөрийн vзэл бодлоор “тэнэг”, “мангар”, “чадваргvй” гэх мэтээр биччихвэл энэ нь нэхэмжлэл гаргах vндэслэл болох уу? Yгvй. Яагаад гэвэл энэ бол доромжлол биш. Зvгээр л сэтгvvлч өөрийн vзэл бодлоо хэлсэн. Тэгвэл “хулгайч”, “луйварчин” гэчихвэл яах вэ? Орост 3 жилийн өмнөөс ийм тохиолдлыг шvvхээр авч хэлэлцэхээ больсон. Жишээ нь, Оросын Батлан хамгаалахын сайд асан Павел Грачевтай холбоотой нэг хэргийн талаар яръя. Батлан хамгаалах яам өөрийн хэрэгцээнд зориулж 20 ширхэг машин худалдаж авчээ. Сэтгvvлч энэ хэргийг мөшгөөд “Пашка Мерседес буюу хулгайч шоронд суух ёстой” гэсэн нийтлэл бичсэн байна. Сайд vvнд нь маш их гомдож, өөрийг нь гvтгэсэн, мөн “пашка”, “хулгайч” гэх мэтээр хэлсэн гэдгээр гомдол гарган прокурорт хандсан. Шvvх vvнийг сэтгvvлчийн vзэл бодол гэж vзээд иргэний шvvхэд хандах ёстой байсан гэж хэлсэн. Гэтэл сайдын vйл ажиллагаанд зарим нэг хууль бус ажиллагаа харагдсан. Ийм учраас прокурор хэрэг vvсгээд мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ингээд энэ хэргийн хувьд сайд иргэний журмаар нэхэмжлэл гаргаагvй прокурорт хандсанаараа өөрийгөө илчилж, буруутай нь нотлогдсон. Хэн нэг хvнийг “хулгайч”, “эд хөрөнгө завшигч” гэсэн тохиолдолд нэр төр сэргээхээр иргэний шvvхэд ханддаггvй. Харин прокурорт хандаж гэм буруугvй гэдгээ нотлуулах ёстой.

Ёс суртахууны хохирлыг төлvvлэх асуудал Орост маш их тавигддаг. Шvvхэд нэр төр сэргээлгэхээр хандсан нэхэмжлэлийн ихэнх нь хангагддаг боловч vvнийг мөнгөн илэрхийллээр илэрхийлдэг учир хvмvvс хамгийн гол нь мөнгө олох зорилгоор vндэслэлтэй, vндэслэлгvй нэхэмжлэл гаргаж шvvхэд хандах явдал элбэг байдаг. Одоо Орост хvн бvр эд хөрөнгийн бус хохирлыг төлvvлэх эрхгvй гэсэн хандлагатай байгаа. Оросын хууль тогтоомжоор эд хөрөнгийн бус хохирлыг дотор нь:

- бие махбодийн хохирол
- ёс суртахууны хохирол гэж хоёр хуваадаг.

Гэвч жишээ нь, vйлдвэр, байгууллагын хувьд дээрх хоёр хохирлыг нэхэмжлэх нь утгагvй юм. Байгууллага гэсэн шинж чанараараа энэ нь боломжгvй. Харин vйлдвэрийн ажилтан, ажиллагсад нэхэмжлэл гаргаж болно. Яагаад гэвэл эд хөрөнгийн бус хохирол нь зөвхөн бие хvний хувьд учирдаг. Байгууллагын хувьд материаллаг хохирол учирч болно. Гэхдээ тухайн байгууллагын ажил хэргийн нэр хvндэд халдсаны улмаас энэ хохирлыг амсч болох бөгөөд энэ vндэслэлээрээ шvvхэд нэхэмжлэл гаргаж болох юм. Эд хөрөнгийн бус хохирлыг барагдуулах практик Орост 8 жил орчим vргэлжилж байна. Эхний 6 жилд нь маш их хvнд байсан. Яагаад гэвэл хуулийн нэр томъёолол тодорхой биш байсан учраас тvvнийг хэрхэн хэрэглэх талаар маш их маргаантай байсан. Yvнд дээд шvvхийн тайлбар гарсан бөгөөд тvvндээ Европын шvvхийн хэм хэмжээг нилээд харгалзаж vзсэн. Харин сvvлийн 2 жил байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг vндсэндээ аль ч шvvх авч хэлэлцэхээ больсон. ОХУ нь нэгэнт Европын холбооны гишvvн орон болсон учраас тэдний шvvхийн хууль дvрэм, шийдвэрийг зайлшгvй тусгаж, хvлээж авах vvрэгтэй болж байгаа юм.

Сонин хэвлэлд хувь хvний нэр төр, алдар хvнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээлэл гарч, хохироосон тохиолдолд тvvнийг хамгаалах хэд хэдэн төрлийн хэрэгсэл байдаг. Yvнд:
1. Шvvхийн бус хамгаалалт. Мэдээлэл цацагдсаны дараа хоёр тал харилцан тохиролцож, шvvхэд хандалгvйгээр асуудлыг шийдэж болдог. Улс орнуудын хууль тогтоомжид шvvхийн бус замаар иргэдийн гомдлыг шийдвэрлэх асуудлыг өөр өөрөөр хуульчилсан байдаг. Оросын хууль дvрэмд ч бас энэ тухай зvйл, заалт бий. Энэ тохиолдолд хэн нэгэн хvн өөрийнх нь тухай гарсан мэдээллийг худлаа гэж vзвэл сонины редакци дээр очиж уулзаад, сонины зөвлөл нь уг мэдээлэлд хариу залруулга, няцаалт гаргаж өгч болдог.
2. Иргэний эрх зvйн журмаар шийдвэрлэх. Энд нэхэмжлэгч тал хуулийн дагуу шvvхэд хандаж хэргээ шийдvvлнэ.
3. Эрvvгийн эрх зvйн журмаар шийдвэрлэх. Энэ нь нэр төр гутаагдсанаас илvv гvтгvvлсэн, доромжлуулсан гэсэн тохиолдолд хэрэглэгддэг.

Иргэний журмаар нэр төр, алдар хvндээ сэргээлгэх, эрvvгийн журмаар гvтгvvлсэн, доромжлуулсан гэсэн асуудлыг тавих хоёрын хоорондын ялгааг сайн гаргах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хоёр асуудлаар шvvхэд хандах журам болон тvvнийг авч хэлэлцэх журам нь өөр өөр байдаг. Эдгээрийн хоорондын ялгааг гаргахын тулд товч тайлбар хэлье. Жишээлбэл, гvтгэлэг нь эрvvгийн эрх зvйн журмаар шийдэгдэх ёстой боловч амьдрал дээр нэр төр сэргээлгэхтэй адил иргэний эрх зvйн журмаар шийдэгдэж байгаа. Энэ хоёр ойлголт нь ойролцоо боловч бvрэлдэхvvний хувьд ялгаатай юм. Дээрх 3 төрлийн хамгаалалтын алийг сонгох нь хувь хvний асуудал. Харин сvvлийн 2 хамгаалалтын хувьд зөвхөн нэг л vндэслэл бий. Энэ нь сонин хэвлэлээр хvний нэр төр, алдах хvнд гутаагдаж, эд хөрөнгийн бус хохирол учирсан гэсэн vндэслэл юм.

Гvтгэх, доромжлох хоёрын аль аль нь материаллаг бус хохирол учруулдаг боловч бvрэлдэхvvнээрээ ялгаатай. Гvтгэлгийн бvрэлдэхvvн нь бодит байдалд vл нийцсэн мэдээлэл тарааж, тvvгээрээ хvний нэр төр, алдар хvндийг гутаасан гэсэн ойлголт байдаг. Харин доромжлолын хувьд заавал бодит байдалд нийцсэн, тохирсон нь чухал биш, хамгийн гол нь ямар хэлбэрээр илэрхийсэн нь чухал байдаг. Аливаа хvний тухай шvvмжилж бичихдээ эвгvй, таагvй байдлаар илэрхийлсэн байвал тэр нь доромжлол болдог. Хvнийг тодорхойлоход хэрэглэгдэх эвгvй, таагvй хэлбэр гэдэгт хамгийн бvдvvлэг vг хэллэг орно.

Бас нэг анхаарах зvйл бол энэ мэдээллийг тараасных нь төлөө хэн хариуцлага хvлээх вэ гэдгийг тогтоох нь маш чухал. Иргэний эрх зvйд хуулийн этгээдийн нэр хvндийг гутаасан гэсэн нэхэмжлэл гарсан тохиолдолд хариуцагч нь сонины зөвлөл байна. Тэгвэл гvтгvvлсэн, доромжлуулсан гээд эрvvгийн журмаар шийдэгдэх тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллага тvvнийг нотлох шаардлагагvй, харин прокурорын байгууллага vнэн, худлыг нь тогтоох vvрэгтэй.

Нэр төр, алдар хvнд сэргээх болон гvтгvvлсэн, доромжлуулсан тохиолдолд нэхэмжлэл гаргаж иргэний эрх зvйн журмаар шийдвэрлvvлэх vv, эсвэл прокурорт хандах уу гэдгээ хувь хvн өөрөө шийднэ. Сэтгvvлч хvний хувьд бичсэн нийтлэлийнхээ талаар хариуцлага хvлээж байгаа тохиолдолд баримт, нотолгоогоо гаргаж ирэх ёстой учраас vvнийг маш сайн анхаарах хэрэгтэй юм. Иргэний эрх зvйд тухайн хvн гэм буруугvйгээ өөрөө нотлох ёстой байдаг. Хэрэв нотолж чадахгvй бол гэм буруутайд тооцогдоно. Харин эрvvгийн эрх зvйд гэм буруутайд vл тооцох зарчим vйлчилдэг. Єөрөөр хэлбэл, бvрэн төгс нотлогдож, шийдвэр гараагvй цагт тухайн хvнийг гэм буруутайд vл тооцно. Тэгэхээр сэтгvvлчид нийтлэл бичихдээ vvнийг маш сайн анхаарах хэрэгтэй юм.

Гэмт хэргийн улмаас хvний эрvvл мэндэд хохирол учирч, бие махбодиороо хохирсон тохиолдол байдаг. Эсвэл иргэний хувьд төрийн байгууллага, тодорхой албан тушаалтны хууль бус vйл ажиллагааны улмаас хохирол учирсан байдаг. Тухайлбал, авто ослын улмаас материаллаг хохирол учирсан бол тvvнийгээ шаардахын зэрэгцээ эд хөрөнгийн бус хохирлыг мөн шаардах эрхтэй. Тvvнчлэн хvнийг ажлаас хууль бусаар халах, гэмт хэрэгт сэжигтнээр татаад хэргийг нь хэрэгсэхгvй болгох, өөрөөр хэлбэл, хэргийн холбогдогч биш гэдэг нь тогтоогдсон тохиолдолд учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх эрхтэй. Эдгээр тохиолдолд учирсан хохирлыг тооцоолох vндэслэл байдаг. Энд тусгай арга зvйн зөвлөмжvvд байдаг бөгөөд энэ нь шvvгчдэд илvv хамааралтай. Хохирлын төлбөрийн хэмжээг гэмтлийн зэрэглэлээр тогтоодог. Жишээлбэл, хөнгөвтөр, хөнгөн, хvнд гэх мэт. Хөнгөн гэмтэл учирсны улмаас хөдөлмөрийн чадвараа тvр хугацаагаар (14 хоногоор) алдсан тохиолдолд ямар хэмжээний төлбөр оногдуулахыг тогтоосон арга зvйн зөвлөмжvvд гарсан байдаг. Тэдгээр нь эмчилгээнд хичнээн төгрөг зарцуулсан болон ажлаасаа хууль бусаар халагдаагvй, гэмт хэрэгт татагдаагvй байсан бол тэр хvн хичнээн хэмжээний цалин хөлс авах байсан зэргээс шалтгаална. Энэ тооцоон дээр нэмээд эд хөрөнгийн бус хохирлыг өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирлыг мөн тооцдог. Харин нэр төр гутаагдсан, алдар хvнд буурсны улмаас учирсан хохирлыг төлvvлэх тохиолдолд ямар нэгэн тооцоо гаргах боломжгvй учраас хохирогч буюу нэхэмжлэгч өөрөө ямар хэмжээгээр, яаж хохирсноо нотлох хэрэгтэй болно. Бодит vнэнд vл нийцсэн нийтлэлийн улмаас тухайн хvний эрvvл мэнд хохирч, эмч дуудаж vзvvлсэн, эм тариа авч хэрэглэсэн бөгөөд тvvнийг нь нотлох баримт байвал эд хөрөнгийн бус хохирлыг төлvvлэх хангалттай vндэслэл болж өгдөг. Гэхдээ нэхэмжлэгчийн шаардсан мөнгөний хэмжээ шvvхийн тогтоосон хэмжээнээс vргэлж өндөр байдаг. Хэрвээ шvvх хариуцагчаас өндөр хэмжээний төлбөр гаргуулахаар тогтоовол мэдээж хариуцагч нь дараагийн шатанд давж заалдана. Yvнийг зөвхөн шvvх л дэнсэлж vздэг. Єөрөөр хэлбэл, тухайн хvний амссан хохиролд ямар хэмжээний мөнгө ногдуулахыг зөвхөн шvvх тогтооно. Энэ талаар тодорхой зөвлөмж гаргах нь утгагvй юм. Учир нь нэг ижил асуудлыг хvн бvр янз бvрээр хvлээж авдаг. Зарим хvн хvчтэй хямарч, эмзэглэж байхад зарим нь харьцангуй тайван, хөнгөн хvлээж авдаг. Тэгэхээр эдгээр асуудлаар тусад нь нийтлэг зөвлөмж гаргах боломжгvй юм.

Хэвлэл мэдээллийн талаарх бусад хязгаарлалт - улсын нууц, хувийн нууц гэх мэт

Орост эрvvгийн журмаар шvvхэд хандаад гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй гэж vзвэл дараа нь иргэний эрх зvйн журмаар хандаж болдог. Yvнийг хориглодоггvй.
Хувийн нууцтай холбоотой нэг жишээ ярья. Оросын орон нутгийн нэгэн сонинд гэмт хэргийн талаар материал нийтэлдэг тусгай булан байдаг. Гэтэл нэг удаа тэнд “Єчигдөр манай нэг банкны захирлыг хvчиндсэн байна” гэсэн мэдээ нийтлэгдсэн бөгөөд vvний төлөө сэтгvvлч хариуцлага хvлээсэн байна. Шvvх энэ тохиолдолд ажил хэргийн нэр хvнд гутаасан гэж тооцоогvй, харин сэтгvvлчийг хvний хувийн амьдрал руу хөндлөнгөөс орсон гэж vзсэн. Яагаад гэвэл тэр хотод ердөө 9 банк байдаг бөгөөд тэдгээрийн захирлуудын нэг нь л эмэгтэй хvн байдаг ажээ. Хэдийгээр сэтгvvлч мэдээндээ хохирогчийн овог, нэрийг бичээгvй боловч, “хvчиндvvлсэн” гээд биччихсэн учраас ганц эмэгтэй захирал байсан гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон. Энд нэр төр, алдар хvнд гутаагдсан тухай биш, хувийн нууцын тухай асуудал яригдаж байгаа учраас шvvх сэтгvvлчийг хvний хувийн нууцад халдсан гэж vзэж буруутгасан.

Сонин хэвлэл хэвлэгдэхээс өмнөх хуулийн зөвлөгөөний ач холбогдол, шvvхэд татагдахаас болгоомжлох нь,
Шvvхэд татагдсан vед хийх эхний алхмууд - сэтгvvлчид, хуульчид юу хийх ёстой вэ?
Нэр төр сэргээх болон бусад хэрэгт ашиглах өмгөөллvvд

Би Оросын сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалах зорилго бvхий “Ил тод байдлыг хамгаалах сан” гэдэг байгууллагад 5 жил хуульчаар ажиллаж байна. Мөн уг байгууллагын Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгаалах төвийн захирлаар давхар ажилладаг. Манай байгууллага нь ашгийн төлөө бус, төлбөр авдаггvй учраас ямар ч сониныг баян, ядуу, төрийн, хувийн гэж ялгадаггvй, ижил тvвшинд хамтран ажилладаг. Бидний баримталдаг vндсэн 3 зарчим байдаг. Yvнд:

1. Бvх сонинд ижил тэгш нөхцөлөөр хандах;
2. Сонины эдийн засгийн асуудлаар хөөцөлдөхгvй, өөрөөр хэлбэл, санхvvжилтийн асуудалд нь оролцохгvй, зөвхөн хууль эрх зvйн хvрээнд хамтран ажиллах, энэ vндсэн дээр сонины зөвлөл сэтгvvлчдийн хоорондын харилцаанд буюу хөдөлмөрийн маргаанд оролцохгvй байх;
3. Сонины зөвлөлvvдийн хоорондын маргаантай асуудалд оролцохгvй байх;
Одоо дараахь асуудлуудаар ярилцъя. Yvнд:
- Сэтгvvлч материалаа нийтлэгдэхээс өмнө юуг анхаарах ёстой вэ?
- Нийтлэлийнхээ эмзэг хэсгvvдийг илvv анхаарах, өөрөөр хэлбэл, хvмvvсийн анхаарлыг илvv татаж, шvvхэд татагдаж болзошгvй хэсгvvдийг анхаарах
- Нийтлэлдээ хууль зvйн алдаа аль болох бага гаргахыг анхаарах
- Сэтгvvлчийг шvvхэд өгсөн тохиолдолд юу мэдэх хэрэгтэй вэ?
Хараат бус хэвлэл мэдээлэл бол мөрөөдөл гэж хэлж болно. Хэрэг дээрээ хэвлэл мэдээллийг хараат байлгахад нөлөөлдөг олон хvчин зvйл байдаг. Жишээлбэл, санхvvжvvлэгч байгууллага, төр засаг болон сонины редактор гэх мэт. Тэгэхээр хамгийн гол нь бид сэтгvvлчдийг хараат бус байлгах нөхцлийг бvрдvvлэхэд мэргэжлийн vйл ажиллагаагаа чиглvvлэх хэрэгтэй байгаа юм. Эмчийн нэгэн адил хуульчийн зөвлөгөөг хvн болгон сонсож байдаг. Тиймээс нийгмийн амьдралд хэвлэл мэдээлэл ямар их ач холбогдолтойг хуульч өөрөө сайн ойлгосон байх хэрэгтэй.

Хэвлэл мэдээлэл нь хоёр гол хvчин зvйлийг холбож өгдөг. Нэг талаас төр, нөгөө талаас нийгэм. Єөрөөр хэлбэл, төр засгийн удирдлага хvн хоёрыг холбож өгдөг. Хэвлэлийн хамгийн гол гvйцэтгэдэг vvрэг бол хяналтын чиг vvрэг юм. Төр засгийн vйл ажиллагааг хянаж, тэд юу хийж байгааг олон нийтэд мэдээлж байдаг. Мөн бидний өмнөөс сонгогдсон хvмvvс юу хийж байгаа талаар мэдээлдэг.

Бидний гол зорилго бол нийгэм, төрийн хоорондын зөрчлийг арилгах, эвлэрvvлэх, хэлцэл хийлгэхэд биш харин дээрх зөрчил, маргааныг зохицуулж байдаг хуультай болгох, төр, нийгмийг өөр өөрийн чиг vvргийг гvйцэтгэдэг болгоход оршдог юм.

Єнгөрсөн жил Орост 19 сэтгvvлч ажил vvргээ гvйцэтгэж яваад халдлагад өртөж, амь насаа алдсан. Тэгвэл яагаад ийм байдалд хvрэв гэсэн асуулт гарч ирнэ. Энд хамгийн гол нь сэтгvvлчдэд ойлгуулах, тэднийг хамгаалах, тэдний vйл ажиллагааг аюулгvй байлгах талаас нь туслалцаа vзvvлэх шаардлагатай юм. Єнгөрсөн жил сэтгvvлчийн мэргэжлийг хамгийн аюултай, осолтой мэргэжил гэж тооцсон. Учир нь олон сэтгvvлч ажил vvргээ гvйцэтгэж яваад амь насаа алдсан. Сэтгvvлчдийн vйл ажиллагааны онцлогоос харахад тэдний ажлын эмзэг хэсгийг нь олж, хэрхэн тусламж vзvvлэх вэ гэдгийг ойлгож, тогтоох шаардлагатай байдаг юм. Эндээс хамгийн их бэрхшээлтэй, тулгамдсан асуудал бол сэтгvvлчдийн шvvмжлэлтэй, хурц нийтлэлvvд байдаг. Єөрөөр хэлбэл, гэмт хэргийг мөрдөн байцаалтын явц, бизнесийн vйл ажиллагааны тухай гэх мэт нийтлэл нь маш ноцтой, аюултай байдаг.

Нэр төр, алдар хvндийн тухай нэхэмжлэлvvд Орост хамгийн их тvгээмэл байдаг. Харин азаар Кыргыз, Таджикстан шиг vvний төлөө сэтгvvлчдийг шоронд хорихгvй байгаа. Гэвч материаллаг бус хохирлыг тогтоож, төлvvлдэг учраас зарим сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагад маш хvнд цохилт болж, санхvvгийн хувьд дампуурах байдалд оруулдаг. Нэр төр, алдар хvнд сэргээх нэхэмжлэлийг санхvvгийн дарамтын хэлбэрээр ашиглах явдал зарим хvмvvс, ялангуяа төр засгийн удирдагчдын зvгээс гардаг болсон. Тэр нэхэмжилсэн мөнгийг нь байнга төлсөөр байгаад хоосорч дампуурсан сонин ч их болсон. Нэхэмжлэл гаргаж байгаа хvмvvсийн зорилго ч тийм юм. Єөрөөр хэлбэл, тэд өөрсөддөө таалагдаагvй сониныг vгvйрvvлэн хоосруулж, оршин тогтнох чадваргvй болгож, хаалгахыг хvсдэг. Энд хамгийн сонирхолтой нь хэн нэхэмжлэл гаргаж байна вэ гэдэг асуудал байгаа юм. Тэдний 90 гаруй хувь нь төр засгийн төлөөлөгчид, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, шvvгчид, депутатууд байдаг байна.

Шvvмжлэлтэй нийтлэл, материалгvйгээр хэвлэл мэдээлэл оршин тогтнох бас утга учиргvй юм. Ийм учраас хуульчид бидний гол зорилго бол тэдгээр материалыг сонинд нийтлэгдэхээс нь өмнө тусламж vзvvлэх явдал юм.
Бас нэг ноцтой, маргаантай асуудал бол хурц сэдэвтэй нийтлэл бичих явдал. Хэн нэгний нууж хаах гэсэн зvйлийг сэтгvvлч эрэн сурвалжилж олж тогтоох, илрvvлэх, дэлгэрvvлэх асуудал байдаг. Тэгэхээр ийм нийтлэлvvдээс бид чухам юугий нь олж харах ёстой вэ? Хэн vvнийг хийх ёстой вэ? Манай улсын хувьд сэтгvvлчдийн хууль зvйн мэдлэг тун хомс байдаг. Гэвч тэд хуулийн асуудлыг хөндсөн сэдвээр нийтлэл бичдэг бөгөөд тvvндээ алдаа гаргах явдал их байдаг. Ийм учраас сэтгvvлчдэд хууль тогтоомжуудын талаар тайлбарлаж ярьж өгөх шаардлагатай юм. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн тухай хуулийг тайлбарлаж өгснөөр сэтгvvлчид эрх vvргээ илvv сайн мэддэг болох, мөн нууцын тухай хуулийг мэдсэнээр сэтгvvлч ярьж, бичихдээ нилээд анхааралтай, нямбай ханддаг болно. Хуульчид хууль тогтоомжийг ярьж, тайлбарлах vvрэг хvлээх нь зvйтэй. Сэтгvvлч хичнээн лекц, семинар, сургалтад хамрагдаж, хууль тогтоомжуудтай танилцаж, мэдлэг олж авсан ч яг хуульчийн хэмжээнд тvvнийгээ гаргаж тавьж, бусдад зөвлөж, тусалж чадахгvй юм. Тиймээс та бvхэн бичсэн нийтлэлээ хэвлэгдэхээс нь өмнө vзvvлж, зөвлөгөө авах нь ашигтай гэдгийг сэтгvvлчдэд тайлбарлаж, итгvvлэх хэрэгтэй. Хэрвээ та сэтгvvлчийг итгvvлж, тэр танд хэвлэгдэхээс нь өмнө нийтлэлээ авчирч vзvvлэн зөвлөгөө авсан бол хvнд хэцvv замынхаа хагасыг туулчихлаа гэж хэлж болно. Нэг vгээр хэлбэл, сэтгvvлч гаргаж болох байсан олон алдаанаасаа саллаа гэсэн vг юм.
Хэрвээ нэгэнт нийтлэл нь хэвлэгдчихсэн байвал та аль болох хурдан олж vзэж, ингэснээрээ сэтгvvлчид туслах боломжтой болно. Сэтгvvлчид өөрсдөө хичнээн хугацаа өнгөрсөн ч бичсэн зvйлийнхээ vндэслэлийг нотлох баримтаа хаяж vрэгдvvлэхгvй, хадгалж байх ёстой. Yvнийг мөн та бvхэн сэтгvvлчдэд сануулах хэрэгтэй юм.

Ямар бичиг баримтыг хадгалах вэ? Yvнд хамгийн тvрvvнд танай шvvгч нар нотлох баримтын хувьд юуг хvлээн зөвшөөрдөг вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Жишээлбэл:
- аливаа мэдээллийг агуулсан албан ёсны бичиг баримт
- нотолгоожуулсан ярилцлага гэх мэт

Нийтлэг журмаар тухайн мэдээллийг тvгээн тараагч нь зөвхөн сэтгvvлч биш, сонины зөвлөл, сэтгvvл зvйн байгууллага байдаг. Харин сэтгvvлч нийтлэлийн зохиогч нь байдаг учир шvvхэд хамтран хариуцагчаар татагддаг. Тийм учраас нэгэнт хэвлэгдчихсэн нийтлэлд няцаалт гаргах нь сэтгvvлчийн vvрэг биш, тvvний ажиллаж байгаа байгууллагын vvрэг юм. Шvvх сэтгvvлчээр эд хөрөнгийн хохирол төлvvлэх шийдвэр гаргасан байсан ч сонины зөвлөл ямар нэгэн байдлаар vvрэг хариуцлага хvлээх ёстой. Яагаад гэвэл сонины зөвлөл хэвлэх нийтлэх асуудлыг хариуцдаг. Мөн дансандаа мөнгөтэй учир учирсан хохирлыг гаргах чадвартай. Энэ талаасаа гол хариуцагч нь сонины зөвлөл болдог. Хэрэв сонинд мэдээ, ярилцлага нийтлэгдсэн байвал ярилцлага өгсөн хvн нь бас хариуцагчаар татагдана. Энэ гурван хариуцагчийн хариуцлагыг хувиарлах асуудал шvvхийн шийдвэрээс шалтгаалдаг. Хэрэв нийтлэл нь ямар ч нэргvй, эсвэл нууц нэр хэрэглэсэн байвал сонины зөвлөлийн vзэмжийн асуудал болдог. Єөрөөр хэлбэл, сонины зөвлөл энэ тохиолдолд сэтгvvлчийг ил тавихыг хvсэхгvй бол өөрөө хариуцагчаар татагдах бөгөөд шvvх, нэхэмжлэгч хоёр нь нийтлэлийн жинхэнэ зохиогчийг мэдэхгvй vлдэнэ. Энэ бол сэтгvvлчийг хамгаалсан, ашигтай, vр дvнтэй арга юм. Хуулиар өөрийн болон нууц нэрээр, эсвэл нэргvй нийтлэл гаргахыг зөвшөөрсөн байдаг. Сэтгvvлч өөрөө материалаа бэлдээд редакторт өгөхөд редактор нь засвар хийгээд оруулсан өөрчлөлтийг сэтгvvлч эргээд зөвшөөрөхгvй байвал тухайн нийтлэлийг сонины зөвлөлийн нэрээр гаргана. Энэ бол маш чухал асуудал юм.
Сэтгvvлч хэн нэгнээс ярилцлага авахдаа диктафонд бичсэн ч бай, цаасан дээр буулгасан ч бай нөгөө хvнээсээ заавал гарын vсгий нь авч, ярьсан зvйлий нь баталгаажуулах хэрэгтэй. Энэ бол сэтгvvлчийн мөрдөх ёстой маш чухал дvрэм юм. Яагаад гэвэл, дараа нь нөгөө ярилцлага өгсөн хvн нь би ийм юм яриагvй гээд шvvхэд нэхэмжлэл гаргахад сэтгvvлч нотлох баримттай байх ёстой. Хэрэв сэтгvvлчид тийм гарын vсэгтэй ярилцлага байгаад, харин нөгөө хvн нь ярилцлагандаа худлаа зvйл хэлсэн байх юм бол тэр хvн өөрөө шvvхийн өмнө хариуцагчаар татагдана. Сэтгvvлч өөрийн мэргэжлийн ёс журмын дагуу материал олж авсан бол тvvнийгээ хаанаас, ямар замаар олж авснаа заавал тайлбарлах ёсгvй. Энэ бол сэтгvvлчийн ёс зvйд хамааралтай, ерөнхий журмаар тогтоогдсон зvйл. Харин ганцхан шvvгч vvнийг асууж, хаанаас олж авсныг нь тогтоох эрхтэй. Монголын хэвлэл мэдээллийн хууль зургаахан зvйлтэй учир иймэрхvv нөхцөл байдлын хувьд нилээд хvндрэлтэй юм. Орост бол 63 зvйлтэй хууль байдаг учир эдгээр асуудлыг дэлгэрэнгvй зааж өгч, зохицуулсан байдаг. Ерөнхий хууль, тогтоомжоор хуульчилсан дvрэм, журам нь хангалттай биш юм. Жичид нь тусгайлсан хууль байх шаардлагатай.

Мөн энд эрх зvйн зохицуулалтыг маш зөв хийх хэрэгтэй. Хуулиар хэтэрхий их хязгаарлалтыг сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тавьж болохгvй. Хамгийн гол нь гарсан нийтлэлийг няцаах журам, хариуцах журам болон сэтгvvлчдийн эрх, vvргийг хуулиндаа маш нарийн тодорхойлж өгөх хэрэгтэй юм. Ингэснээр шvvхэд ч нэр төр, алдар хvндийг сэргээхтэй холбоотой нэхэмжлэлийг хянан хэлэлцэхэд хялбар болно.

Одоо сэтгvvлчид ямар баримт, материалыг нотлох баримт болгож гаргаж ирэх ёстой гэдэг талаар яръя. Сэтгvvлч бол мөрдөн байцаагч ч биш, прокурор ч биш. Гэвч өөрийн мөрдөлтийг явуулдаг. Ямар нэгэн шvvмжлэлтэй, хурц нийтлэл хэвлэгдэхэд тvvний дагуу тодорхой хvмvvс, байгууллага нэхэмжлэл гаргана. Тиймээс сэтгvvлч өөрийн бичсэн нийтлэлийн талаарх бvх баримт, нотолгоог бvрдvvлж, гаргаж тавих ёстой.
Ажилдаа алдаа гаргахгvйн тулд сэтгvvлч хvн хамгийн гол нь өөрийнх нь vйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжуудыг маш сайн мэддэг байх ёстой. Энэ нь “би юуны төлөө, ямар vйл ажиллагааныхаа төлөө эрvvгийн хэрэгт болон иргэний нэхэмжлэлд хариуцагчаар татагдах вэ” гэдгээ яг таг мэдсэн байх ёстой гэсэн vг юм. Yvнийгээ мэдсээр байж алдаа гаргавал сэтгvvлчийн өөрийн хариуцлагагvй байдал болох учраас өөрөө хариуцлагаа хvлээх ёстой. Хэрэв мэдэхгvй байснаасаа болж алдвал бvр ч муу юм. Ийм учраас сэтгvvлчдийн хувьд хууль зvйн мэдлэг маш чухал. Хvн бvр өөрийн алдаан дээр суралцдаг гэдэг. Тэгээд ч алдаа гаргаж байсан сэтгvvлчдэд хууль зvйн талаар тайлбарлахад хялбар байдаг. Мөн туршлагатай ахмад сэтгvvлчдээс залуу сэтгvvлчидтэй ажиллах нь илvv амар байдаг. Яагаад гэвэл ахмад сэтгvvлчид өөрсдийгөө бvгдийг мэднэ гэж vздэг учраас хуулийн зөвлөгөөг муу сонсдог. Тэдэнд хууль унш, судла гэж хичнээн хэлээд ч нэмэргvй. Харин тэд ихэвчлэн алдаа гаргасан хойноо хуульчдад ханддаг учир тэр vед нь л өөрсдийг нь тэнэг байдалд орчихлоо гэж бодогдуулахааргvй эелдэг, эвлэг хандах хэрэгтэй. Тэднийг мэргэжлийн ур чадвараа алдаж байна гэдэг талаас нь ойлгуулах хэрэггvй, харин нөхцөл байдал өөрчлөгдөж, шинэ хууль тогтоомж гарч ирж буй тул алдаа хийчихжээ гэдэг талаас нь хандах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд тэр туршлагатай, ахмад сэтгvvлч таны сайн туслагч болно. Яагаад гэвэл тvvний vгийг залуучууд нь сайн сонсдог.

"ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ,
ШYYХ ЭРХ МЭДЭЛ”
Хуульч, өмгөөлөгчдөд зориулсан сургалт
(1999 оны 12-р сарын 6-10)

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1263 
 Нийт хандалт:104413 
 Энэ сард:9334 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.