Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

Хариу өгөх эрх

Бэлтгэсэн: Д.Мөнхбvрэн

Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл буй болсон явдал нь манай улсад олон ургальч vзэл бодлыг төлөвшvvлэх, нийгмийн хурц эмзэг асуудлыг олон нийтэд сөхөн тавьж, нийгмийн бугшмал, хууль бус, далд аливаа ажиллагааг илчлэн, чөлөөт сэтгэлгээг хөгжvvлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч зарим тохиолдолд тэдний vйл ажиллагаа нь өөрөө хууль зөрчсөн, хvний халдашгvй баялаг болох нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаах, худал хуурмаг мэдээлэл тvгээх нь хэвийн vзэгдэл мэт болжээ.

Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд хэвлэл мэдээлэл зайлшгvй чухал vvрэгтэй. Хэвлэл мэдээлэл нь засаглалыг ардчилсан нийгэмд нийцvvлж өгдөг гэж vздэг. Олон нийт хэвлэл мэдээллийг хvртэх эрхтэй байх ёстой. Мөн хэвлэл мэдээллээр нэр нь хөндөгдсөн хvн хэвлэлийн хууль, ёс зvйн журмын дагуу энэхvv мэдээлэлд хариу өгөх боломж олгогддог. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан таатай бус, гэм хор хvргэхvйц байдлаар бичигдсэн болон шvvмжлэлд өртсөн хэн ч гэсэн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх буюу өөрийнхөө дуу хоолойг гаргах эрхтэй. Yvнийг хариу өгөх эрх гэж нэрлэдэг. Энэхvv эрх нь практикт боломжтой, нийцэмжтэй, шаардлагатай зvйл юм. Иргэдийн хариу өгөх эрх нь Yндсэн хуулиар олгогдсон vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр баталгааждаг.

Жирийн нэг иргэн болон хуулийн этгээдэд олгогдсон энэхvv хариу өгөх эрх нь өөрсдийнх нь тухай бичсэн зvйлд хариулт өгөх эрх юм. Хуульч Жиромь Баррон "Хариу өгөх эрхийн vvрэг зорилго бол бvрэн илчлэх, мөн тvvнчлэн жинхэнэ ёсоор маргалдаж мэтгэлцэж тухайн асуудлаар vнэлэмжийг авчрах юм" гэж хэлжээ. Энэхvv эрх нь тэрхvv маргаанд хамааралтай нөхцөл байдлыг маш нарийн тодорхойлж, тодруулж чаддаг учраас чухал ач холбогдолтой.

1990-ээд оны vед Австралид урьд жилvvдийнхээс илvv хэвлэл мэдээллийг хvртэх эрх, гvтгэлгийн эсрэг хуулийн ээлжит өөрчлөлтийн талаар хэлэлцэж, маргалдаж эхэлсэн ба олон нийт хэвлэл мэдээллээр нэр төр гутаагдсан хvн тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийлгэх нь мөнгөн төлбөр оногдуулах хариуцлагаас илvv дээр байх эсэх талаар асууцгааж байв. Ингээд Мелбурний Herald and Weekly Times сонин анх мэргэжлийн ёс зvйн кодтой болж анх хариу өгөх боломжийг олгосон байна.

Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 22 дугаар зvйлд "Хvн бvр нийгмийн гишvvний хувьд нийгмээс хангамж авах эрхтэй бөгөөд нэр төрөө хамгаалах эрхтэй" гэж хариу өгөх эрхийг Олон Улсын тvвшинд тунхаглажээ. Мөн Олон улсын шинжтэй баримт бичгvvдэд хэрхэн тусгагдсаныг vзвэл:
Европын өргөн нэвтрvvлгийн хэрэгслийн бодлогын асуудлаар сайд нарын хэмжээнд болсон 4-р бага хурлаас хэлэлцэн тохиролцсон Сэтгvvлчдийн эрх чөлөө, хvний эрх гэсэн баримт бичгийн 7-р зарчмын `в`-д - vнэн шударга мэдээлэл, тайлбар, шvvмжлэлийг өгөх бөгөөд хvний хувийн амьдралын тухай худал зvйл мэдээлэх, гvтгэх, vндэслэлгvйгээр буруутгахаас зайлсхийх;

Брюссельд төвтэй Олон Улсын сэтгvvлчдийн холбооны 1954 онд баталж, 1986 онд засварласан Cэтгvvлчдийн баримтлах зарчмын 5-д:
- Аль нэг хэвлэгдсэн зvйл хор уршиг тарихуйц хуудуутай болох нь нотлогдвол тvvнийг засч залруулахын тулд сэтгvvлч бололцоотой бvхнийг хийнэ;
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчимд:
- Yнэн зөв, мадаггvй байх: Чанартай сайн сэтгvvлзvйн vндэс нь уншигчдийн итгэл хvлээх явдал мөн. Мэдээлэл мадаггvй, агуулгын аливаа гажуудалгvй хийгээд бvх талуудыг адил тэгш гаргасан байхын төлөө сэтгvvлчид бvхий л хvч бололцоогоо дайчлах хэрэгтэй.

Тэргvvн өгvvлэл /редакторын өгvvлэл/, задлан шинжилсэн өгvvлэл болон тайлбар өгvvлэл /тойм/ зэрэг нь мэдээний нэгэн адил баримт сэлтэд хянуур хандсан хэм хэмжээний өндөр тvвшинд байх шаардлагатай.
Баримтын алдаа гаргасан буюу баримтыг орхигдуулсан тохиолдолд нэн даруй тод томруунаар залруулах ёстой.
- Булхайгvй тоглох: Мэдээлэлд нэр нь гарч байгаа хvмvvсийн эрхийг хvндэтгэж, нийтээр хvлээн зөвшөөрсөн нэр төрийн хэм хэмжээг сахиж, олон нийтийн өмнө мэдээллийнхээ vнэн зөв, мадаггvй байх хариуцлага хvлээнэ.

Ил тод буруушаагдсан хvнд хамгийн богино хугацаанд хариу мэдэгдэл хийх бололцоо олгох ёстой .
Австри, Нидерланд, Норвег, Швед, Их британийн нэгдсэн вант улс зэрэг долоон орны Yндэсний Хэвлэлийн Зөвлөлvvд нь «Хэвлэлийн ажилтны ёс зvй»-г тодорхойлсон бөгөөд тvvний 2 дугаарт:
- санал шvvмжлэлд хариу өгөх бололцоог нээх
19 дvгээр зvйл байгууллагаас гаргасан «Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба гvтгэлгийн эсрэг хуулийн зарчим»-ийн 14 дvгээрт:

- Шvvх боломжийн хэрээр гvтгэлгийн хэрэгт нэр төр гутаагдсаны хохирлыг арилгахад торгуулийн бус аргыг эн тэргvvнд хэрэглэж байх нь зохистой гэж заагаад, vvний зөвлөмж саналд нь: «Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахдаа шийтгэх бус, vр дvнтэй байдлаар ашиглана. Хохирлыг барагдуулах торгуулийн бус арга хэрэглэснээр голдуу мэдээллийн чөлөөт урсгал, vзэл санаанд торгуулийн хэлбэртэй харьцуулбал бага хэмжээний сөрөг нөлөөг vзvvлдэг ба хувь хvний нэр төрд учирсан ямар ч хохирлыг арилгахад сайн нөлөөтэй гэж vздэг. Ийм хамгаалалтыг эн тэргvvнд авч байх хэрэгтэй. Хохиролгvй болгох харилцан адилгvй аргыг тухайн шvvн шийдвэрлэж буй хэргээс хамаарч хэрэглэх боломжтой. Эдгээрт уучлал хvсэх, засвар, гvтгэсэн гэдгийг тогтоосон шvvхийн шийдвэр зэргийг дугаартаа гаргах ба хариу өгөх зэрэг багтана» гэжээ.

Хариу өгөх эрхийг зарим улс орнуудад тусгасан нь:
Австралийн Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн 6-р зvйлд:
- Сонин нь хэвлэлтийн алдааны улмаас хор хохирол учруулбал шуурхай бөгөөд хор хохирлын хэмжээг аль болох саармагжуулах няцаалт, залруулга, тайлбар буюу уучлал зэргийн нэр төрийг нь сэргээхэд тохирох арга хэлбэрээр нь хэвлэн нийтлэх мэдээлэлд залруулга хийнэ. 7-р зvйлд:
- Хувь хvн, байгууллага, албан газар болон нийгмийн бvлэг хэсгийн нэр төр, хууль ёсны ашиг сонирхолд гэм хор учруулах материал хэвлэгдсэн бол шударга ёсны дагуу хаа ч гэсэн тохиромжтой цаг хугацаанд нь буюу цаг алдахгvй нэр төрөө сэргээх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилготойгоор хариулт буюу няцаалтыг сониноор дамжуулан хийх эрх олгогдоно гэжээ.

Бразилд:
Бvтээлээ буруу ташаа болохыг нарийн тодорхой нотлогдсон vед өөрийнхөө бvтээлд нэр нь дурдагдсан буюу татагдан оролцсон хvмvvст хариу өгөх эрхийг сэтгvvлч хvлээн зөвшөөрөх vvрэгтэй байдаг байна.
Финляндад:
Мэдээлэл нь буруу ташаа, алдаа мадагтай бол сэтгvvлч өөрийн санаачлагаар, эсхvл тvvнийг зөвтгvvлэхээр шаардсан этгээд хvсэлт гаргасан аль тохиолдолд тvvнийг хугацаа хойшлуулалгvйгээр залруулга хийх ёстой.

Хурцаар шvvмжлэгдсэн этгээд нь энэ хvсэлтээ vндэслэлтэй хариу өгөх эрхийг нь баталгаажуулах ёстой. Yзэл бодлын ердийн зөрчилдөөний vед хариу өгөх эрх олгох зайлшгvй шаардлагатай биш юм.
Хариу өгөх эрх хvсэх нь цаанаа учир шалтгаантай байвал хариултыг хугацаа хойшлуулшгvйгээр хариулт өгөгч этгээдийн хvссэн хэлбэрээр, тухайлбал уг эх мэдээлэлийг хvртэгчид буюу олон нийт тухайн хариултыг хялбархан анхаарч ажиглаж ойлгож болох арга хэлбэрээр хэвлэн нийтлэх ёстой.
Хариу нь тохиромжгvй арга хэлбэрээр бичигдсэн бол vvнийг өөрчлvvлэхээр бичигч этгээдтэйгээ хэлэлцэн тохиролцоно. Бичигч нь зохих хугацааны дотор холбоо тогтоож чадаагvй бол хариултыг залруулгын хэлбэрээр хэвлэн нийтлэх нь зvйтэй. Гэсэн хэдий ч тvvний vндсэн утга агуулга нь өөрчлөгдөх ёсгvй.

Германы хуулиар:
Редакцийн засвар нь тvрvvчийн гаргасан мэдээлэл нь бvхэлдээ буюу зарим хэсэг нь буруу ташаа, алдаатай байсан гэсэн баримт фактад л уншигчдийн анхаарлыг татах ёстой. Энэ нь тvvнчлэн зөвхөн vнэн зөв баримт фактыг бус, мөн авч хэлэлцэж буй алдаатай буруу мэдээллээсээ ишлэл агуулах ёстой. Алдаатай буруу болох нь олон нийтээр аль хэдийн хvлээн зөвшөөрөгдсөн байлаа ч vнэн зөв баримт фактыг хэвлэн нийтлэх ёстой.

Буруу ташаа мэдээллийг засварлах бол редакцийн хэлтсийн vvрэг юм. Энэхvv vvрэг нь ердөө уншигчдийн захидлуудыг цаг хугацаа алдалгvйгээр хэвлэн нийтэлснээр зорилгодоо хvрэхгvй.
Уншигчдийн захидалд хэвлэлд нийтлэгдсэн мэдэгдэлд хэвлэлийн тухай хуульд заасны дагуу хариу өгөх эрхтэй гуравдагч этгээдийн талаар баримтаар нотлогдсон шаардлага агуулагддаг.

Хамбурги:
Хариуцлагатай сэтгvvлч, редакци болон тогтмол хэвлэл эрхлэн гаргадаг байгууллагын хэвлэн нийтлэгч нь сөрөг таамаглал болон баримт фактын нотолгоонд хэвлэх байгууллагад хэвлэгдсэн баримт фактын баталгаа нотолгоогоор сэрдэгдсэн хэсэг бvлэг буюу хувь хvний хариуг хэвлэн нийтлэх vvрэг хvлээнэ.
Бие даасан, баримт нотолгоотой алдаа нь цаг алдалгvй шуурхай бөгөөд бvрэн дvvрэн засан залруулагдах ёстой.
Єгvvлэмж, багана, хянан тохиолдуулалт, толгой, зураг, график, сэтгvvлийн зураг, тайлбарбичиг, нь эндvv ташаа буруу ойлгогдохоор, эсхvл буруугаар гуйвуулахаар байхад нь тодруулга зайлшгvй хэвлэнэ.

Ийнхvv Олон улсын баримт бичгvvдэд болон гадаадын улс орны хэвлэлийн хуулинд иргэдийн хариу өгөх эрхийг баталгаажуулж өгснөөрөө сэтгvvлчдийг хариуцлагатай, ёс зvйтэйгээр vйл ажиллагаа явуулах эрмэлзлэл, иргэдийн нэр төр халдашгvй байх баталгааг бий болгож байна.
Тэгвэл манай улсын хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд ийм тусгайлсан заалт байхгvй боловч Монгол Улсын шинэ иргэний хуулийн 21-р зvйлийн 2 дахь хэсэгт:
- Иргэний нэр, нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан мэдээ тараасан этгээд тvvнийхээ vнэн зөвийг нотолж чадахгvй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхvл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах vvрэг хvлээнэ.

Мөн хуулийн 511-р зvйлийн 2 дахь хэсэгт:
- Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хvрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан vр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хvрээнд мөнгөөр тооцож тогтоох ба мэдээ тараасан уг хэлбэрээр нь болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд vvрэг болгоно гэж заасан нь иргэдийн хариу өгөх эрхийг баталгаажуулсан гэж vзэж болох юм. Хариу өгөх эрх нь тухайн этгээд өөрөө өөрийнхөө тайлбар, залруулга, тодруулга, няцаалт зэргийг хийх боломжийг уг хэвлэл мэдээллийн байгууллага нь олгож, тvvнийг нь хэвлэн нийтэлж, дамжуулж олон нийтэд хvргэх ёстой бол манай өнөөгийн практикаас харахад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань гомдол гаргагчийн нэрийн өмнөөс өөрийнхөө vзэмжээр «. . . дугаарт . . . гэж буруу ташаа мэдээлснийг залруулж уншина уу. . .» гэх мэтээр сониныхоо хаа нэг буланд нь хэдхэн vг, өгvvлбэр бичсэн төдий болоод л сониноос залруулга хийчихсэн гэж хариулдаг.

Тэгвэл иргэн, хуулийн этгээд нь өөрийнхөө vйл ажиллагаанд нийцээгvй, буруу ташаа мэдээллийг няцаахыг хэвлэл мэдээллийн редакциас шаардана. Иргэн, хуулийн этгээд нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн мэдээг хэвлэн нийтэлсэн буюу дамжуулсан уг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийнхөө хариуг хэвлэн нийтлэх буюу дамжуулах эрхтэй.

Залруулга болон хариу нь тусгайлсан гарчигтайгаар буюу няцаагдаж буй мэдээлэлтэйгээ ижил хуудсанд, ижил шрифтээр хэвлэгдсэн байна. Єдөр тутмын хэвлэлд хэвлэн нийтлэх хугацаа нь тогтмол сонины дараагийн дугаарт гаргаж болно. Няцаалт буюу хариу нь радио буюу телевизээр тэрхvv хөтөлбөрөөр, эсхvл тэрхvv нэвтрvvлгийн дараагийн дугаараар уншигдаж дамжуулагдах ёстой. Хариу буюу няцаалтыг хэвлэн нийтлэхдээ зайлшгvй редакторлох буюу засаж хасах /тухайн хариу өгөгч иргэн маань мэргэжлийн сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтан биш тул тvvнд мэргэжлийн тусламж хэрэгтэй байж болох юм/ -даа тvvний утга санааг нь гажуудуулж, утга агуулгад өөрчлөлт хийхийг хориглоно.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг 1999-2001 онд шvvхээр шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаагаар нийт 79 иргэний хэргийн 47 хэрэгт шvvх хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэм буруутай гэсэн шийдвэр гаргасан бөгөөд энэ нь нийт иргэний хэргийн 59.4 хувь 29.1 хувь буюу 23 хэрэгт ХМХ нь гэм буруутайгаа хvлээн зөвшөөрч эвлэрсэн байна . Хэрэв иргэд нь шvvхийн журмаар биш хариу өгөх эрхийнхээ дагуу няцаалтыг хийлгэсэн бол энэ их цаг алдаж, мөнгө зарахгvйгээр, уг мэдээ нь алдаатай буруу болохыг олон нийтэд хvртээмжтэй тvгээснээр няцаалт нь илvv vр дvнтэй болох боломжтой юм.

Иргэд хариу өгөх эрхээ сонгодог утгаар нь эдэлснээр худал мэдээлэл тvгээж, нэр төр, алдар хvндэд халдсан гэж шvvхэд хандах маргаантай хэргийн тоо эрс багасах боломжтой бөгөөд хариу өгч байгаа этгээдийн хувьд ч энэ нь нэр төрөө хэдэн төгрөгөөр vнэлж хэн нэгнээс авахаас ач холбогдол, vр нөлөөгөөрөө илvvтэй гэдэгтэй санал нэгддэг билээ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1262 
 Нийт хандалт:101281 
 Энэ сард:12870 
 Өнөөдөр:108 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.