Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Оршил

Сэтгvvлчийн ажил эмэгтэй хvнд ахадсан гэх боловч бид маш дайчин ажилладаг (Судалгааны эх материалаас)

Дэлхийн хэмжээнд 50 гаруйхан жилийн ємнє сэтгvvл зvй зєвхєн эрчvvдийн хvчээ сорьдог салбар байлаа. Эмэгтэй сэтгvvлчдийн тоо тун цєєхєн, тэднийг сэтгvvлч болохыг тєдийлєн дэмждэггvй байжээ. Харин сvvлийн жилvvдэд хаа сайгvй эмэгтэй сэтгvvлчдийн тоо єсєх хандлагатай болсон байна. Vvнд дэлхий даяар єргєжин тэлж буй мэдээллийн зах зээл, тvргэн хурдацтай хєгжиж, улам боловсронгуй болж байгаа хэвлэл мэдээллийн техник технологи, тэдгээрийн бvтцийн єєрчлєлт яах аргагvй нєлєєлж байгаа билээ. Дэлхийн хэмжээний энэ vйл явц, єєрчлєлт нь тодорхой, дорвитой vйл ажиллагаа явуулах vндэслэл, шаардлага болж, тvvнд олон улс орон нэгдсэн билээ. 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн Эмэгтэйчvvдийн бага хурлаас баталсан "Vйл ажиллагааны мєрийн хєтєлбєр"-ийг удирдлага болгон Монголын Засгийн газар Vндэсний хєтєлбєр боловсруулж, эмэгтэйчvvд, хэвлэл мэдээллийн талаар зохих, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжvvлэх нь зvйтэй хэмээн vзсэн байдаг.

Энэ хvрээнд "Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллагаас МЧАСЭ-тэй хамтран Голландын "Мама Каш" сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын эмэгтэй сэтгvvлчдийн дунд “Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд” судалгаа явуулсан юм. Энэ нь монголын эмэгтэй сэтгvvлчдийн дунд явуулсан анхны судалгаа бєгєєд тэдний нийгмийн байдал, єнєєгийн тvвшинд аль болох єргєн хvрээтэй дvн шинжилгээ хийх гэсэн анхны оролдлого юм.

Олон улсын сэтгvvлчдийн холбооны судалгаагаар бол хєгжингvй орнуудад эмэгтэй сэтгvvлчид 30-40% - ийг эзэлж байгаа ажээ. Монголын эмэгтэй сэтгvvлчдийн тоо vзvvлэлтээр бол бид аль хэдийн хєгжингvй орны тvвшинг давсан ажээ. Монголын хэвлэлийн хvрээлэнгийн 1999 оны "Хэвлэл мэдээллийн мониторинг" судалгаанд бvртгэгдсэн 1700 шахам сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтны 45 хувь нь эмэгтэйчvvд байсан нь vvнийг нотолж байгаа юм. Чухамхvv энэ тоо баримт биднийг эмэгтэй сэтгvvлчдийн дунд єргєн хvрээтэй судалгаа явуулах, тэдний нийгэм, хэвлэл мэдээлэлд гvйцэтгэх vvргийг тодорхойлох санаа тєрvvлсэн юм.
Энэхvv судалгааг 3 сарын хугацаанд доорхи 4 хvрээнд хийсэн болно.
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй эмэгтэйчvvдийн
ерєнхий дvр тєрх
- Хєдєлмєрийн нєхцєл, нийгмийн асуудал
- Мэргэжлийн эрхээ эдлэх нєхцєл, орчин
- Хvний эрх, эмэгтэйчvvдийн асуудал
Энэхvv судалгаагаар бид гагцхvv эмэгтэй сэтгvvлчдийн бус, харин монголын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй янз бvрийн мэргэжлийн эмэгтэйчvvдийн дvр тєрх, єнєєгийн байдлыг харуулахыг хичээсэн юм.
Судалгаанд зєвхєн анкетийн аргыг ашиглаж, Улаанбаатар хот, хєдєє орон нутагт хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 287 эмэгтэй сэтгvvлчийг хамарсан бєгєєд энэ нь дээр дурдсан МХХ-гийн судалгаанд бvртгэгдсэн 760 гаруй эмэгтэйчvvдийн 37,5 хувийн тєлєєлєл юм.


Сvvлийн жилvvдэд Монголд эмэгтэй сэтгvvлчдийн тоо эрс, тvргэн єсєн нэмэгдэж байгаа ч хєдєє орон нутгийн хэвлэл мэдээлэлд ажиллагсдын тоо нийслэл хотынхтой харьцуулахад vлэмж бага байгаа учир Булган, Дундговь, Орхон, Хэнтий аймгийн тєлєєллийг энд хамарсан болохыг тэмдэглэе. Онцлон дурдахад, манай ихэнх аймагт нэг, Увс, Дорноговь зэрэг цєєн аймагт 2, зарим аймагт бол мэргэжлээрээ ажиллаж буй эмэгтэй сэтгvvлч огт ажилладаггvй байна. Судалгаанд хєдєєнєєс оролцогчдын:
- 2 нь аймгийн ХМА-ы дэргэдэх телевизэд /10 %/
- 4 нь аймгийн ХМА-ы дэргэдэх сонин /50 %/
- 1 нь тєвийн хэвлэлийн аймаг дахь сурвалжлагч /10 %/
- 3 нь аймгийн ХМА-ы дэргэдэх сонин, телевизэд хавсарч /30 %/ тус тус ажиллаж байна.
Бид судалгаандаа тєрєл бvрийн мэргэжлийн эмэгтэйчvvд олноор ажилладгаар нь нийслэл хотод тєвлєрсєн радио, телевизийн байгууллагын ажилтнуудыг тvлхvv хамруулж, єдєр тутмын, долоо, арав хоног, сар тутмын 40 гаруй сонин хэвлэлийн ажилтан, мєн сэтгvvл зvйн бие даасан хєдєлмєр эрхэлдэг чєлєєт сэтгvvлчдийг оролцуулав. Энд манай улсад байдаг цорын ганц мэдээллийн агентлаг болох МОНЦАМЭ, мєн он-лайн сонины ажилтнууд хамрагдаагvй, харин МОНЦАМЭ-гийн харъяа сонины ажилтнууд судалгаанд оролцсон юм.
Судалгаанд хамрагсдын:
- 88.9 % Аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад орон тоогоор цалинтай ажиллагсад
- 5. 6% Чєлєєт сэтгvvлч
- 5.5 % Хєдєє орон нутгийн хэвлэл мэдээллийн албанд ажиллагсад

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчvvдийг ажиллаж буй хэвлэл мэдээллийн салбараар нь авч vзвэл доорх дvн харагдаж байгаа юм.

А. Цалинтай ажиллагсдын хувьд

Б. Чєлєєт сэтгvvлч


Насны хувьд авч vзвэл, эмэгтэй сэтгvvлчид ихээхэн залуужиж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Тэдний 75 хувь нь 35 хvртэлх насныхан байна. Vvнээс сонин хэвлэлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчvvд харьцангуй залуу байгаа бєгєєд 43.5 хувийг эзэлж байна. Харин энэ тоо радио, телевизийн байгууллагад ажиллагсдын хувьд 31.4 хувь байгаа юм.
Мєн 45-аас дээш насны эмэгтэйчvvд сонины хэвлэлд бvртгэгдээгvй байхад радио, телевизэд 4.5 хувь байна. / Дvнг графикаас харна уу?/

Гэр бvлийн байдлын хувьд судалгаанаас гэр бvл салалт харьцангуй бага, тухайлбал 9.6 хувийг эзэлж байгаа нь харагдаж байна. Гэр бvл салалт сонин хэвлэлийнхний дунд илvv бvртгэгджээ. Тэдний дотор гэрлээгvй, эсвэл ганц бие боловч хvvхэдтэй эмэгтэйчvvдийн тоо мєн илvv байна.

Боловсрол мэдлэгийн хувьд vзвэл эмэгтэйчvvдийн 94.7 хувь нь дээд боловсролтой гэсэн байна. Эднээс 2.3 хувийг эрдмийн зэрэг цолтой хvvхнvvд эзэлж байгаа нь зєвхєн радио, телевизэд ажилладаг ажээ.
Судалгаанд хамрагдсан эмэгтэйчvvдийн 91. 6 хувь нь аль нэг гадаад хэл мэднэ гэж хариулсан байна. Гадаад хэл мэдэгсдийн ихэнх нь орос, англи хэлтэй, 32.4 хувь нь тvvнийгээ чєлєєтэй эзэмшсэн гэсэн бол 47. 6 хувь нь анхан шатны мэдлэгтэй гэжээ. Мєн 10. 7 хувь нь хятад, франц, япон, герман, солонгос зэрэг хэлийг ямар нэгэн хэмжээгээр мэддэг байна.
Мэдээллийн шинэ технологи манай хvvхнvvдийн хувьд огт шинэ зvйл бус болох нь судалгаанаас харагдлаа. Судалгаанд оролцогсдын талаас дээш хувь нь компьютер дээр ажилладаг, 27.5 хувь нь интернет ашиглаж чадна гэсэн байна.

Ажилласан жилийн хувьд
1 жилээс бага 15.3 %
1-5 жил 55 %
6-10 жил 9.8 %
11-15 жил 7.7 %
16-20 жил 6 %
21-ээс дээш жил 2 %
Хариулаагvй 4.2 %
гэсэн vзvvлэлт гарч байгаа юм.

Харин чєлєєт сэтгvvлчдийн 70 хувь нь сvvлийн 2-4 жил л чєлєєт хєдєлмєр эрхэлж байгаа нь энэ ажил манайд харьцангуй шинэ байгаатай холбоотой юм. Ажлын нєхцєл байдлаа судалгаанд оролцсон эмэгтэйчvvд дараахь байдлаар дvгнэсэн байна.

Харамсалтай нь бид энэ асуултын vзvvлэлтийг онож боловсруулж чадаагvй тул тодорхой дvгнэлт хийхэд бэрхшээлтэй байна.
Мэргэжлийн vvднээс авч vзвэл, эмэгтэй сэтгvvлчид янз бvрийн тєрєл зvйлээр дагнан ажиллах болсон нь судалгаанаас харагдаж байгаа юм. Энэ нь тэдний сэтгvvл зvйн аль нэгэн тєрєл зvйлээр мэргэшиж буйн баталгаа юм.

Орлогын vндсэн эх vvсвэрийг нь авч vзвэл, дийлэнх эмэгтэйчvvдийн хувьд ажил олгогчийн тогтоосон цалин хєлс байдаг байна. Цєєн хvмvvс "захиалгат материал, уран бvтээлийн шагнал урамшуулал нэмэгдэл орлого болдог" гэсэн бєгєєд энэ нь 30 хvртэл мянган тєгрєг байдаг гэж 42 хувь нь хариулжээ. Гэсэн хэдий ч Монголд сэтгvvлчийн хєдєлмєр бага цалинт ажилд тооцогддог нь судалгаагаар нотлогдож байна
Судалгаанд оролцогсдын албан ёсны цалин нь 31-50 мянга ба 50 000-с дээш тєгрєгийн цалинтай хvvхнvvдийн 2/3 нь сонинд ажиллаж байна. Цалин болон бусад нэмэлт орлогын харьцуулсан судалгааг харна уу?

Хvvхнvvдийн авч буй цалин хєлс, нийт орлого нь гэр бvлийн єрхийн тєсвийн дунджаар 30 орчим хувийг эзэлж байна. 18-25 настай эмэгтэйчvvдийн 20 орчим хувь нь ажил мэргэжлээсээ олсон орлогоо єрхийн тєсєвт зарцуулдаггvй гэжээ.

Харин чєлєєт сэтгvvлчдийн дєнгєж 4 хувь нь сарын нийт орлого нь амьдралд хангалттай хvрэлцдэг гэсэн бол 68 хувь нь хvрэлцдэггvй, 28 хувь нь боломжийн гэсэн байна.
Цалин хєлс ийнхvv бага байгааг хvvхнvvд байгууллагынхаа санхvvгийн байдалтай холбон vзэж байна. Сонирхолтой нь хамгийн єндєр цалин авдаг сониныхны дєнгєж 2 хувь л байгууллагынхаа санхvvгийн чадавхийг єндєр гэж vзэж байгаагаа илэрхийлжээ.
Цалинтай ажиллагсдын 70 хувь, чєлєєт сэтгvvлчдийн мєн 70 хувь нь цалин хєлсєє тогтмол хугацаандаа авч чаддаг гэжээ. Гэхдээ радио, телевизэд ажиллагсдын 12. 5 хувь нь цалин, хєлсєє тогтмол авч чаддаггvй гэсэн байна.
Хvvхнvvдийн, ялангуяа радио, телевизэд ажиллагсдын олонх нь
"ажлын ачаалал єндєр, илvv цагаар их ажилладаг" гэсэн боловч илvv цагийн хєлсийг бодитой орлого гэж vзэхгvй байна. Учир нь сониныхноос ердєє 3.7 хувь нь , радио, телевизэд 8.3 хувь нь илvv цагийн хєлс авдаг гэжээ. Харин сурвалжлагч, найруулагч, зураглаач зэрэг уран бvтээлийн ажилтнууд vvнд хамрагддаггvй байна.
Vндсэн орлогын хувьд байдал ийм боловч байгууллагын зvгээс зарим хєнгєлєлт vзvvлдэг ажээ.
Хэвлэл мэдээллийн байгуулагуудын хэчнээн хувь нь ажиллагсаддаа хєнгєлєлт vзvvлдгийг харьцуулан гаргасан доорх графикийг харна уу?

Тэд доорхи хєнгєлєлтєд хамрагдаж байна.

Сонин хэвлэл Р,ТВ

- хоолны мєнгє 23.7% 5.9%
- унааны хєлс 25% 23.7%
- бусад 2.9% 1%

Мєн судалгаанд хамрагдсан хvvхнvvдийн 17.5 хувь нь байгууллагаасаа эд материалын, мєнгєн, хєнгєлєлттэй зээл зэрэг тусламж авч байсан байна.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191748 
 Энэ сард:16079 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.