Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Судалгааны бvлэг

Эмэгтэй сэтгvvлчид єєрсдийгєє хэрхэн vнэлж байна вэ?

Єєрийгєє дайчилж, єєрєє л хvчтэй байх хэрэгтэй (Судалгааны эх материалаас)

"Монголын хэвлэл мэдээлэлд эмэгтэй сэтгvvлчид ямар vvрэг гvйцэтгэж байна вэ?" гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан нийт 287 эмэгтэй сэтгvvлчийн 54 хувь нь буюу 155 сэтгvvлч "Єндєр vvрэг гvйцэтгэдэг" гэж хариулсан байна. Vvнийгээ тэд доорхи маягаар тайлбарлаж байна.

- Гол ажлыг нугалж, хамаг ачааг vvрдэг
- Дийлэнх нь учраас дуу хоолой нь ард тvмэнд илvv хvрдэг
- Сэтгvvл зvйн салбарт ноёлж байна.
- Нийтлэл бичлэгээрээ олонд танил болсон чадварлаг сэтгvvлчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчvvд байдаг.
- Нийгэмд эзлэх байр сууриа тодорхой хэмжээгээр олж авсан
- Боловсролтой, эрчvvдээс илvv чамбай, хариуцлагатай
- Асуудлыг хамгийн зоригтой, хурцаар хєндєж тавьдаг
- Аливаад хандахдаа зоримог, vнэнч байдаг
- Асуудалд илvv нухацтай хандаж, шударга vнэнийг олохыг эрмэлздэг
- Мэдээлэл олж авахдаа илvv шаргуу, гавшгай
- Ямар ч vед ажил хэрэгч байж чаддаг
- Аливаа асуудалд чин сэтгэлээсээ ханддаг
- Эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг, няхуур, хариуцлагаа ухамсарладаг
- Хувийн амьдрал, бусад олон зvйлээ золиослон зvтгэдэг

"Гол ачааг vvрдэг", "дийлэнх нь учраас" гэж vзэж байгаа зарим хvн vvнийгээ "эрэгтэй сайн сэтгvvлчид дарга болж, дэвшээд явчихдаг", "хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн удирдлага нь голдуу эрчvvд" учир "єдєр тутмын гол ажлаа нугалагсдын дийлэнх нь бvсгvйчvvд байдаг" гэсэн санаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцогчдын 8,7 хувь буюу 25 эмэгтэй дээрх асуултанд "хангалтгvй vvрэг гvйцэтгэдэг" хэмээн хариулсан байна. Vvнийгээ тэд доорхи шалтгаантай гэж vзэж байна.

- Монголд ардчилсан, орчин vеийн сэтгvvл зvй дєнгєж хєгжиж байгаа учраас vvргээ гvйцэд ухамсарлаагvй байдаг.
- Зарим сонин хэвлэлийнхнээс болоод олон нийт сэтгvvлчдийг ёс суртахууны доголдолтой хvмvvс мэтээр хvлээж авдаг.
- Эмэгтэй сэтгvvлчдийн ур чадвар тэр бvр шаардлага хангадаггvй
- Нєєц бололцоо хязгаарлагдмал
- Боловсрол мэдлэгээ бvрэн гvйцэд ашиглаж чаддаггvй
- Боловсрол дорой
- Тєрд дуу хоолойгоо чєлєєтэй хvргэж чадахгvй байгаа

Мєн зарим нь "эрэгтэйчvvд ихэнх албан тушаалыг эзэлсэн байдаг тул эмэгтэйчvvдийг хvvхэдтэйгээр нь шалтаглан ажилд авахгvй байх, албан тушаал дэвшvvлэхэд нь саад болдог" зэргийг эмэгтэй сэтгvvлчдийн ажил vvргээ хангалтгvй биелvvлэх шалтгаан гэж vзэж байна.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчvvдийн 1,05 хувь буюу ердєє 3 сэтгvvлч "хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэйчvvдийн гvйцэтгэх vvрэг муу" гэж дvгнэсэн боловч тайлбар, шалтгаанаа бичсэнгvй. 14,6 хувь буюу 42 хvн "энэ талаар сайн мэдэхгvй" хэмээн хариулжээ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191751 
 Энэ сард:16082 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.