Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Монголын эмэгтэйчvvдийн ємнє тулгарсан, анхаарал татсан ямар асуудал байна вэ?

Удирдлагын зvгээс vзvvлдэг дарамт шахалт, бэлгийн хvчирхийллийг таслах зогсоох...
(Судалгааны эх материалаас )

Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй эмэгтэйчvvдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдний бичдэг, хєнддєг асуудал єргєн хvрээтэй болж байна. Хэдхэн жилийн ємнє цєєн эмэгтэй сэтгvvлч гол тєлєв гэр бvл, ахуй амьдрал, хvvхдийн гэхчлэн хязгаарлагдмал сэдвээр хєєцєлддєг байсан бол єнєєдєр, улс тєр, нийгэм, байгаль орчин гээд бvхий л салбарт эмэгтэйчvvдийн дуу хоолой хvчтэй тvрэн орж ирж байна.

Судалгаанд хамрагдсан хvvхнvvдийн 18.8 хувь нь улс тєрийн, 18.4 хувь нь хvний эрх, 29.6 хувь нь урлаг, 22.7 хувь нь хууль, эрх зvйн, 18.5 хувь нь эрvvл мэнд, 10.5 байгаль орчин, 9.8 хувь нь спортын сэдвээр ихэвчлэн бичдэг /давхардсан тоогоор/ажээ. Харин 17.5 хувь нь тааралдсан зvйлээ бичдэг гэсэн байна.

Эмэгтэй сэтгvvлчдийн vзэл бодлоор монголын нийт эмэгтэйчvvдийн ємнє тулгамдсан дараахь асуудал байгаа ажээ.

60,3% Эмэгтэйчvvдийн ачаалал их
38,7 Эмэгтэйчvvдийн нийгэмд гvйцэтгэж буй vvрэг, ролийг vнэлдэггvй
24,7% Хvчирхийлэлд єртдєг
14,6 % Хvний эрх нь их зєрчигддєг
7,6% Хvйсээр ялгаварлан гадуурхдаг
1,05% Бусад асуудал

Та єєрєє эмэгтэй хvний хувьд дээрх асуудлыг хєндєж бичдэг vv гэсэн асуултанд ердєє 3,8 хувь буюу 11 нь тогтмол бичдэг гэж хариулсан байхад 48 хувь нь хааяа, 20,2 хувь энэ талаар огт бичдэггvй гэж хариулжээ.
Эмэгтэйчvvдийн сэдвээр тогтмол болон хааяа бичдэг 149 сэтгvvлчээс:

- 30.9 % Эмэгтэйчvvдийн амьжиргааны тvвшингийн
тухай
- 25,5 % Эмэгтэйчvvдийн эрvvл мэндийн талаар
- 23,5 % Эмэгтэйчvvдийн боловсролын тухай
- 22,8 % Эмэгтэйчvvдийн нийгэмд гvйцэтгэх
vvргийн талаар
- 16.8% Эмэгтэйчvvдийн хєдєлмєр эрхлэлт
- 16.8% Эмэгтэйчvvдийн хvчирхийлэл
- 10 % Бизнес ба эмэгтэйчvvд сэдвээр
- 1,3 % Бусад асуудал хєндєн бичдэг гэжээ.

Судалгаанд оролцогсдоос хэвлэл мэдээлэлээр эмэгтэйчvvдийн дvр тєрхийг яаж харуулж байгаа тухай асуухад дараахь байдлаар хариулж байна.

Сєргєєр гаргаж байна гэж хариулсан хvмvvсийн 97 хувь нь "эмэгтэйчvvдийг гол тєлєв сенсаац хєєсєн мэдээлэлд ашиглаж байна" гэсэн бол 40,9 хувь нь /давхардсан тоогоор/ "эрчvvд эмэгтэйчvvдийн тухай муу мэддэгээс буруу бичдэг", 20,5 хувь нь "санаатайгаар эмэгтэйчvvдийн эерэг дvр тєрхийг бvрхэгдvvлдэг" гэж vзэж байна.
Мєн "зарим тохиолдолд эмэгтэйчvvдийн бие, царай зvс, эд зvйлс, имиджийг борлуулах хэрэгсэл болгодог, эмэгтэй хvнийг гол тєлєв энэ тэрний нууц амраг, салсан эхнэр гэдэг талаас нь бичдэг" гэж цєєн бус сэтгvvлч санал нэгджээ.

"Эмэгтэйчvvдийн дvрийг сєргєєр гаргаж байгаа" гэж бодогсдоос энэ байдлыг цаашид яаж засаж, залруулах тухай сонирхоход:
- Эмэгтэй сэтгvvлчид идэвхтэй байх
- Эмэгтэйчvvд єєрсдєє асуудалд ухаалаг хандах
- Бодит мэдээлэл тvгээх талаар холбогдох тvвшинд шаардлага тавих,
- Хэвлэлийн консул даруй байгуулан ажиллуулж, худал хуурмаг бичдэг явдлыг таслан зогсоох.
- Албан тушаалтнуудыг зєв ойлголттой болгох

Эмэгтэйчvvд хэвлэл мэдээлэлд аль хэр оролцож байгааг сонирхоход 15,9 хувь нь "муу" гэж vнэлсэн ба 34 хувь нь "эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvдийн асуудалд анхаарал тавьдаггvй" учир хэвлэл мэдээлэлд ярилцлага єгч буй, санал бодлоо солилцож буй хvvхнvvд эрчvvдээс цєєн байдаг гэжээ. Мєн зарим нь “хvvхнvvд хэвлэл мэдээллээр зєвхєн єєрсдийнхєє тухай єгvvлдэг, улс тєр, нийгмийн асуудлаар эрчvvдийн дуу хоолой" зонхилдог гэсэн байна.
Эмэгтэй сэтгvvлчид єєрсдийнхєє асуудал, ажил vйлсийн тухай илvv эрчvvдээс илvv сайн, бодитой бичиж чадна. Харин эмэгтэй сэтгvvлчдэд зориулан сургалт явуулах шаардлагатай гэж судалгаанд хамрагдсан хvvхнvvдийн ихэнх нь буюу 72.5 хувь vзсэн байна. Тэд дараахь чиглэлээр сургалт явуулах нь зvйтэй гэж байна. Vvнд:
- 50.5% Эмэгтэйчvvдийн эрvvл мэнд, боловсролын
талаар
- 38.5% Эмэгтэйчvvдийн талаарх олон улсын
хууль, эрх зvйн талаар
- 18.7 % Жендерийн асуудлаар
- 16.3% Эмэгтэйчvvдийн тэгш эрхийн асуудлаар
- 15.9% Хvчирхийллийн талаар
- 2.8% Бусад

Харин хvvхнvvдийн 4.9 хувь нь ийм сургалт хэрэггvй гэсэн бєгєєд 22.6 хувь нь идэвхгvй байр суурь илэрхийлжээ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191749 
 Энэ сард:16080 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.