Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
   

Бидний эрх зєрчигддєг vv?

Цонх хагалж, утсаар сvрдvvлж байсан ( Судалгааны эх материалаас )

Судалгаанд оролцогчдын 61,3 хувь єєрийнх нь хvний эрх огт зєрчигдєж байгаагvй гэсэн бол 16 хувь нь ямар нэгэн байдлаар зєрчигдєж байсан гэжээ. Vvнийгээ тэд доорхи шалтгаанаар тайлбарласан байна. .
- Ємнє нь бичиж байсан материалд хонзон санасан хvний зvгээс шахалт орсон
- Шударга бус зvйлийг шvvмжилснээс болж эрх чєлєєндєє халдуулсан
- Оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалан бичсэнийхээ тєлєє сургуулиасаа хєєгдєхєд хvрчихээд байна
- Заналхийлж, хvч хэрэглэхийг оролдсон
- Ямар нэгэн гэрээ хэлцэл байхгvйгээс сонины эзэн vзэмжээрээ хариуцлага ноогдуулдаг
- Захиралдаа шаардлага тавьсны улмаас болж ажлаасаа халагдсан (зар сурталчилгааны мєнгийг байнга захирал єєрєє бэлнээр аваад байгааг шvvмжилсэн)
- Эрх мэдэл бvхий албан тушаалтнууд нийлж, ємч хєрєнгє идэн шамшигдуулж байгааг шvvмжилсний улмаас тушаал буурсан
- Чєлєєтэй хэвлэн нийтлэх эрх зєрчигдєж, шийтгэл хvлээж байсан.
- Албан тушаалаа ашиглан ажлаас vндэслэлгvй халахыг оролдсон
- Оюутан болсон хэмээн ажлаас халсан
- Гэрээний заалтыг удирдлагын зvгээс байнга зєрчдєг
- Удирдлагууд vзэл бодлоо тулган хvлээлгэдэг.
Мєн цєєн бус эмэгтэй "гэр бvлийн хvрээнд эрх зєрчигдєж байсан" гэсэн боловч зєрчигдсєн хэлбэрээ нууцалсан байна.
Аливаа шvvмжлэлт материал бичсэний тєлєє манай хvvхнvvдэд янз бvрийн бэрхшээл тулгарч байсан байна. Судалгаанд оролцогсдын 30 хувь нь "ямар нэг хvндрэл бэрхшээл учирч байгаагvй" гэсэн бол 28.1 хувь нь доорхи хэлбэрийн бэрхшээл учирсан гэжээ.

13.6% Дайралтад єртсєн
7.7% Шvvхэд дуудагдсан
7.7% Доромжлолд єртсєн байна.

Биднийг хvйсээр ялгаварлан гадуурхдаг уу?

Хvйсээр ялгаварлан гадуурхах байдал бараг арилсан гэж ихэнх хvvхнvvд vзэж байна. Тэд "амжилтад хvрэх эсэх нь зєвхєн тухайн хvнээс єєрєєс нь хамаарна" гэсэн бодолтой ажээ. Хvvхнvvдийн 7.6 хувь л энэ байдал арилаагvй гэж vзэж байгаа бєгєєд vvнийг "удирдах ажилтнууд бага насны хvvхэдтэй эмэгтэйг ажилд авах дургvй", “Хvйсээр ялгаварлан дорд vзэх, vл итгэх байдал, хардлага сэрдлэг, хvйсийн байдлыг ашиглах нь мэдрэгддэг" гэж тайлбарласан байна.

Бидэнд албан тушаал дэвших боломж бий юv?

Ийм боломж "эрчvvдтэй харьцуулахад илvv байдаг" гэж 2 хувь нь vзсэн бол, 50 хувь нь адилхан, 30.7 хувь нь хязгаарлагдмал гэж боддогоо илэрхийлсэн байна. "Хvvхнvvд албан тушаал хєєцєлддєггvй, ийм сонирхолгvй, гагцхvv ажлаа сайн хийж, vvргээ сайн биелvvлэх хэрэгтэй" гэсэн санаа хєндєгдсєн байна. Vvнийг тэд гэр бvл, албан тушаалын ачаалалтай холбон vздэг ажээ.


Бид мэргэжлийнхээ эрхийг эдэлж чаддаг уу?

Эрх мэдэлтнvvд мэдээллээ нууцалж, надад болон удирдлагад дарамт учруулдаг
(Судалгааны эх материалаас)

Єнєєдєр Монголд сэтгvvлчдийн мэргэжлийн эрхээ эдлэх улс тєр, хууль, эрх зvй, эдийн засгийн орчин таатай бус байгаа нь хvvхнvvдийн хариултаар бас батлагдаж байна. "Мэдээлэл олж авах орчин бvрдээгvй учир сэтгvvлчдийг буруу ташаа мэдээлэл тvгээдэг гэж ташаардаг" хэмээн зарим нь эмзэглэж байна. Гэхдээ ихэнх нь ажил vvргээ чєлєєтэй гvйцэтгэж, шаардлагатай мэдээллээ олж авах боломжтой гэж vзэж байна. "Мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжид нэвтрэх боломжтой" гэж vзэж буй хvvхнvvдийн 59.2 хувь нь ингэж баталж байна. Тэдний 21 хувь нь л "боломжгvй" гэж vзэж байна.

"Заримдаа эмэгтэй хvнийхээ хувьд ч мэдээллийг олж авах нь бий" гэсэн нэг эмэгтэйн бодлыг "Мэдээлэл олж авах, эх сурвалжид нэвтрэх нь эрчvvдтэй харьцуулбал илvv хялбар" гэж хvvхнvvдийн 44.2 хувь нь хуваалцаж байна. Vvний 89.8 хувь нь сонинд ажиллагсдын бодол юм байна. Харин 35.2 хувь нь "онц ялгаагvй" гэсэн бєгєєд ингэж хариулагсдын 86.1 хувь нь радио, телевизийнхэнд хамаарч байна. Судалгаанд оролцогсдын 3.2 хувь нь уг асуултанд "боломж муутай" гэж хариулжээ. Ингэж хариулагсдын зарим нь vvнийг "танил тал, мєнгє тєгрєг, гоё сайхан хувцас дутагддаг. Найз нєхдийн холбоо муу нь нєлєєлдєг" гэж тайлбарсан ба дийлэнх нь "мэдээллийн эх сурвалжид нэвтрэх, эх сурвалжаа хамгаалах хууль, эрх зvйн орчин бvрдээгvйтэй" холбон vзэж байна.
Судалгаанд оролцогсдын 71.8 хувь нь "ажил vvргээ чєлєєтэй гvйцэтгэж чаддаг" гэсэн байхад 16.7 хувь нь "чаддаггvй" гэсэн байна. Vvнд хамгийн их саад болж байгаа зvйл бол:
- Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд аль нэг намын далд удирдлага vйлчилж байдаг
- Албан тушаалтнууд намын харъяалал, vзэл бодол харгалзан мэдээлэл єгдєг
- Байгууллагын нууцын тухай хууль тодорхой бус
- Улсын нууцаас бусад мэдээлэл байсан ч танилцах боломж vгvй
"Ажил vvргээ чєлєєтэй гvйцэтгэхэд удирдах ажилтнууд саад учруулдаг" гэж цєєн сэтгvvлч бодож байна. Хvvхнvvдийн хариулснаар редакцийн хараат бус байдлыг баталгаажуулсан ямар нэгэн баримт бичиг ихэнх байгууллагад байхгvй ажээ.
- Редакцийн хараат бус байдлыг албан ёсоор
баталгаажуулсан баримт бичиг байгаа 24.4%
- Ийм баримт бичиг байхгvй 17%.
- Ийм баримт бичиг байдаг эсэх тухай мэдэхгvй 58.3 %
Ийм баримт бичиг байгаа боловч чухам ямар нэртэйг мэдэхгvй
гэж дээрх 24. 4 хувийг эзэлж буй хvvхнvvдийн 80 нь хариулсан байна.

Хvvхнvvд хэрэгцээт мэдээллээ хаанаас олж авдаг вэ?

54.4% Єєрийн гэсэн мэдээллийн баттай эх
сурвалжтай
43.2% Номын сан, холбогдох лавлах материал
29.6% Байгууллага дотроосоо
24.4% Интернетээс
27.5% Гадаадын ном хэвлэлээс
17 % Дам яриа, аман эх сурвалжаас

Дам яриа, аман эх сурвалжаас гэж хариулагсдын 67 хувийг сониныхон эзэлж байна. Харин єєрт шаардлагатай мэдээллээ янз бvрийн аргаар олж авдаг байна. Vvний:

32 % Албан ёсоор, зохих байгууллага, хариуцсан албан тушаалтнаас
27% Танил тал найз нєхдийн холбоог ашиглан
3% Тодорхой хэмжээний мєнгє, эд зvйл єгєх
35% Бусад гэсэн ч аргаа тухайлан нэрлэсэнгvй

Чєлєєт сэтгvvлчдийн хувьд ч бичсэн материалаа борлуулахад аливаа хvндрэл бэрхшээл гардаггvй гэнэ. Тийм боломж эрчvvдтэй харьцуулбал илvv байдаг гэж 41.1 хувь хариулжээ. Харин 5.6 хувийг эзэлж буй хvvхнvvд материалаа багагvй тэмцэж байж єгдєг гэсэн бол 1 хувь нь боломж муу гэсэн байна. Чєлєєт сэтгvvлч хvvхнvvдийн 16 хувь нь материалаа тохиолдсон газраа єгдєг байхад 31 хувь нь нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, 37.2 хувь нь 2-4 байгууллагатай байнгын гэрээтэй ажилладаг байна.

Бид эрх, эрх ашгаа хамгаалуулж чаддаг уу?

Эмэгтэй сэтгvvлчдийн эрх ашиг хамгаалдаг байгууллага байгуулагдвал шууд элсэнэ (Судалгааны эх материалаас ).

Хvvхнvvдийн дийлэнх нь єєрсдийн эрх, эрх ашгаа хамгаалуулж чаддаггvй ажээ. Тэдний 27.1 хувь нь ийм байгууллага бий эсэхийг мэдэхгvй гэнэ.
Судалгаанд хамрагсдын ердєє 6.4 хувь VЭ- ийн гишvvн байдаг ажээ. Тэгвэл дийлэнх нь буюу 51.9 нь гишvvн биш бєгєєд "Яагаад VЭ-д элсэж, эрх ашгаа хамгаалуулахгvй байна вэ?" гэсэн асуултад 18.8 % нь "татвар нь єндєр байдаг", 0.4 хувь нь "миний тєлєє ажиллана гэдэгт итгэдэггvй" гэсэн байна.
Байдал ийм болохоор хамтын гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллага тун цєєхєн нь судалгаанаас ажиглагдав. Vvнийг хvvхнvvдийн 55% нотолсон бєгєєд тэдний 33.2 хувь нь хамтын гэрээ байдаг эсэх тухай мэддэггvй байна.
Олзуурхууштай нь, судалгаанд хамрагсдын 71.5 хувь нь байгууллагатайгаа хєдєлмєрийн гэрээтэй ажилладаг байна.

Хvvхнvvд хєдєлмєрийн гэрээнд гарын vсэг зурахдаа юуг голчлон анхаардаг вэ?
Сонин хэвлэл, Р,ТВ

- цалин хєлс 21.3% 14.6%
- нийгмийн асуудал 10.8% 9.8%
- илvv цагийн хєлс 5.2% 1.4%
- ажлын сахилга хариуцлага 20.2% 14.6%
- хєдєлмєрийн нєхцєл 11.2% 10.1%
- бусад /ажлын тохиролцоо/ 1%
Тэгвэл ийнхvv гарын vсэг зурсан хєдєлмєрийн гэрээ зєрчигдєж байна уу? vгvй юу гэдгийг доорх хvснэгт танд харуулна.

Vvнийг хvvхнvvдийн юу гэж тайлбарлаж байгаа нь манай судалгааны дvнд дараахь байдлаар илэрч байна

Чєлєєт сэтгvvлчдийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулж ажиллахад тухайн хэвлэл мэдээллийн эзэн, захирал, албан тушаалтны хvнд суртал, хувийн шахалт, бичдэг, сонирхдог сэдвээс гадуур зvйл бичvvлэхээр даалгадаг зэрэг зvйл саад болдог гэж 6 хvн хариулсан байхад гэрээ байгуулах нь тvvний заалтад баригдан чєлєєтэй ажиллаж чадахгvйд хvрдэг гэж тохиолдсон газраа материалаа єгдєг чєлєєт сэтгvvлчдийн 20 орчим хувь нь vзэж байна. Мєн хэвлэл мэдээллийн байгууллагатай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахад шагнал бага, vнэлгээ буруу хийдэг, ажлын ачаалал их, урамшуулал бага зэрэг зvйл саад болдог тухай судалгаанд хамрагдсан чєлєєт сэтгvvлчдийн 10 хувь нь єгvvлжээ.
Сонинд ажиллагсад харьцангуй єндєр цалинтай боловч НДШ,ЭМД-д муу хамрагддаг, радио, телевизvvд цалин бага боловч ажиллагсдынхаа НД, ЭМД-ыг нь тєлдєг байдал судалгаанаас ажиглагдав.
Чєлєєт сэтгvvлчдийн 13.8 хувь ЭМД, НД-д огт хамрагддаггvй, харин 11.7 хувь нь ЭМД, НД-ын шимтгэлийг єєрєє зохих ёсоор тєлж чаддаг ажээ.
Судалгаанд хамрагдсан хvvхнvvдийн 70 хувь нь сэтгvvлчдийн эвлэл, холбоодын гишvvн биш гэсэн байна. МСХ, МЧАСЭ-ийн гишvvн 18.1 % байгаагаас 71.2 хувь нь МСХ-ны, 25% нь МЧАСЭ-ийн гишvvн байна.
Харин нийт хvvхнvvдийн 17.7 хувь нь "тэдгээр байгууллагын тухай мэдэхгvй", 8% нь "Элсэх хvсэлт тавьж байгаагvй, энэ тухай одоохондоо бодоогvй" гэжээ. Дээрх хоёр байгууллагын гишvvдийн 2.4 хувь нь тухайн байгууллагаас зохих дэмжлэг авч байсан гэсэн бєгєєд энэ нь мєнгєн тусламж, мэргэжлийн сургалт, унааны хєнгєлєлтийн хэлбэртэй байсан гэнэ.
Цаашид эдгээр байгууллага доорхи чиглэлийн vйл ажиллагаанд
анхаараасай гэж хvvхнvvд хvсч байна.
- Эмэгтэй сэтгvvлчдийн мэдлэг, боловсролыг сайжруулах, тухайлбал мэргэжил дээшлvvлэх болон давтан сургалтад хамруулах, мэргэжлийн уралдаан зарлах, давхар мэргэжил эзэмшvvлэх, гадаадад туршлага судлах, мэргэжил дээшлvvлэх боломж олгох, болон явуулах
- Залуу сэтгvvлчдийг дэмжих
- Эмэгтэй сэтгvvлчдийн эрх ашиг хамгаалах байгууллага, санал бодлоо солилцох, ажил хэргийн холбоо тогтоох боломж олгох клубтэй болоход туслах,
- Хєдєєгийн сэтгvvлчдэд тусламж vзvvлэх
- Эмэгтэй сэтгvvлчдийн харъяалагддаг байгууллагуудад эмэгтэйчvvдийнхээ асуудалд анхаарал, хяналт тавих тогтолцоо бий болгоход нєлєєлєх

Хvvхнvvд эрэн сурвалжлах болон фото сэтгvvл зvйн сургалт шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:191752 
 Энэ сард:16083 
 Өнөөдөр:57 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.