Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   

Ёс зvйн зарчмууд

Сэтгvvл зvй бол ёс зvйн асуудлыг олон талаас нь хамаардаг мэргэжил юм.

ИУТЭ-ийн тухай 19- р зvйл

Хариуцлага: Хэн нэгний өмнө хvлээнэ: Энэ нь vvргээс vvдэн гардаг. Yvрэг хариуцлага хоёр нягт холбоотой

Нийгмийн өмнө хариуцлага хvлээнэ. Нийгэм- олон нийт: нийгмийн янз бvрийн давхарга: сэхээтэн,баян ядуу гэх мэт & бvлэг хvмvvс: vзэл бодол өөр гэх мэт

Яагаад?

Сэтгvvлчийн vvрэг олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллээр хангах:

Олон нийтийн ашиг сонирхол – тодорхой мэдээлэл, мэдэгдлийг олж мэдэх эрх, хэрэгцээ юм. Мэдээлэл: мэдээ, тайлбар, шvvмжлэлт материал, зураг гэх мэт.

Мэдээлэлд тавих хязгаарлалт

ХМБ: шуурхай мэдээлэх, боловсрол олгох (танин мэдvvлэх), цэнгvvлэх

Сэтгvvлчийн хvлээх хариуцлага : мэргэжлийн хувьд, хувь хvний хувьд

Мэргэжлийн хувьд:

Yvргээ биелvvлж, хариуцлага хvлээхэд таатай нөхцөл, орчин шаардагдана: Улс төр, эрх зvй, эдийн засгийн, редакцийн дотооп орчин гэх мэт

Аль нэг сэдвээр дагнан бичдэг сэтгvvлчдийг мэргэшvvлхэ нь хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод соёл, иргэнлиг сэтгэхvйг хөгжvvлэхэд чухал нөлөөтэй. Мэргэшсэн сэтгvvлчтэй болсноор тухайн редакци тухайн асуудлыг өөрийн нийтлэл, нэвтрvvлгийн бодлогын нэг чиглэл болгон тогтмол хэрэгжvvлэх хvсэл эрмэлзэл бий болсныг илтгэнэ. Мөн чөлөөт сэтгvvлчдийг (freelancer) ч энэ чиглэлд татан оролцуулах нь зvйтэй юм. Сэтгvvлч тухайн асуудлаар мэргэших нь нийгэмд хэрэгтэй ашигтай илгээлт (message) өгөхөд нэн чухал. Энэ нь асуудалд өнгөц бус тодорхой байр сууринаас хандаж, тодорхой санал дэвшvvлэх боломж олгоно.

3 зарчим:

Мэдээлэлтэй байх
Мэдлэгтэй байх
Мэргэжлийн өндөр ур чадвартай байх

Хариуцлагатай сэтгvvл зvйн соёлыг хэвшvvлэх нь сэтгvvл зvйн vйл ажиллагааг эрхэлж буй редактор, сэтгvvлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагын бусад мэргэжилтнvvдийн өөрийнх нь ертөнцийг vзэх vзэл, иргэний байр суурь, итгэл vнэмшил, мэдлэг боловсрол, хvмvvжил ёс суртахуунтай ихээхэн холбоотой. Yvний зэрэгцээ мэргэжлийн ёс зvйгээ дээдлэх нь сэтгvvлчийн эрхэм vvрэг юм.

Мэдээлэлтэй байх

Нийгмийн хурц асуудлуудыг сурвалжлахдаа тvvний далд буй баримтуудыг илчилж, олон нийтэд мэдээлэх нь туйлын чухал. Ингэхдээ мэдээллийн олон эх сурвалжийг судалж, баримт сэлтээ нотолгоожуулан бодитой дvгнэлт хийх нь зvйтэй. Буруу ташаа, нэг талын өрөөсгөл мэдээлэл сэтгvvлчийг төөрөгдvvлдэг төдийгvй хуурдаг болохыг санах хэрэгтэй юм. Энэ нь мөн хожим бvр илvv муу vр дагаварт хvргэж болзошгvй.

Мэдлэгтэй байх

Єөрийн олж цуглуулсан мэдээлэл, баримт сэлтvvдийг дэлгэж тавихдаа гэр бvлийн хvчирхийллийн мөн чанар, хор уршиг, нийгмийн vр дагавар болон бусад зvйлийн талаарх олон талт мэдлэгээ зөв зохистой ашиглах. Энэ мэдлэг нь өнгөц бус бол vр дvнтэй байх нь мэдээж. Ул суурьгvй мэдлэг сэтгvvлчийг мэдээлэл, баримтаа буруу зөрvv ашиглаж, асуудалд нэг талаас хандаж туйлширахад хvргэж болзошгvй төдийгvй улмаар олон нийтийн дунд төөрөгдөл vvсгэж, нийгэмд бvр илvv сөрөг нөлөө vзvvлж болзошгvй.

Мэргэжлийн өндөр ур чадвартай байх

Энэ нь сэтгvvлчид орчин vеийн сэтгvvл зvйн мэдлэг, бvтээлч сэтгэл, авъяас билгээс гадна хариуцлага, ёс зvйн өндөр зарчим баримтлахыг шаардана. Сэтгvvлч мэдээлэл, мэдлэгтэй байхаас гадна мэргэшсэн байвал илvv амжилтад шаардана.
Сэтгvvлч хvчирхийллийн асуудлаар мэргэших хvсэл эрмэлзэлтэй бол юуны тvрvvн энэ нь бидний оршин сууж буй орчин, нийгэмд туйлын их хор хохирол учруулдаг сөрөг vзэгдэл, соёлт хvмvvний тэвчиж vл болох зан vйл, авир араншин болохыг ойлгохыг мэдэрч, жигших хэрэгтэй юм. Yvнд сэтгvvлчийн мэдээлэл, мэдлэгээс гадна тvvний иргэний байр суурь, итгэл vнэмшил, vзэл бодол зайлшгvй нөлөөлнө. Мөн гэр бvлийн хvчирхийлэлтэй тэмцэж, бууруулж, улмаар арилгаж болно, vvнд өөрөө хувь нэмэр оруулж чадна гэдгээ ухамсарлан ойлгох нь тууштай хvсэл эрмэлзэл, мөн иргэний эр зоригтой холбоотой юм.
Сэтгvvлч мэдээлэлтэй, мэдлэгтэй, мэргэшсэн байхын тулд хvний эрхийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллах хэрэгтэй. Төрийн бус байгууллагууд нь хэвлэл мэдээллийн төдийгvй төр, засгийн болон бусад байгууллагын хувьд мэдээллийн нөлөө бvхий эх сурвалж болж чадна. ТББ-ууд нийгмийн шинэ, тулгамдсан асуудал, хvний эрхийн далд зөрчил, vvссэн хямралын талаар ХМБ-ын анхаарлыг төвлөрvvлэх чадвартай. ТББ-уудтай хамтран ажилласан нөхцөлд мэдээ, мэдээлэл, сурвалжлага бvрэн, нягт нямбай, алдаагvй, дэс дараалалтай болдог. ТББ-уудын судалгаа, ХМБ-ын чадавхи хоёр тухайн асуудлыг мэдээллийн зах зээлд дэвшvvлж тавих эсэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж чадах эсэхтэй холбоотой.

Гvтгэлэг, нэр төр, доромжлол

Хувь хvний эрхийг дээдэлдэг нийгэмд амьдардаг.

Энгийн иргэд
Нийгмийн алдартнууд:

· Хувь заяагаар алдартан болсон хvмvvс
· Єөрийн хvсэл зоригоор алдартан бологсод

Эрvvгийн хууль:

Гvтгэлэг
Доромжлол

Иргэний хууль

Нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд

Єөрийн зохицуулалт

Сэтгvvлчид өөрийн ёс зvйн зарчмуудыг баталсан байх

Алдаа гарсан байж болно.

Залруулга
Няцаалт
Уучлал

Шvvхэд татагдсан бол олон улсын шvvхийн практикт өргөн хэрэглэгддэг 4 хамгаалалт- өмгөөлөл байдаг.

· Yнэн байх: нотолгоо
· Итгэл: итгэлтэй байхын тулд баримтыг нягт, сайн шалгасан байх
· Олон нийтийн ашиг сонирхол: олон нийтийн ашиг сонирхол, vнэн мөнтэй нийцэхээрээ зарим vед гvтгэлэг, доромжлол, нэр төрд халдсан гэмээр мэдээлэл ч өмгөөлөл болдог.
· Шударга тайлбар: шударга мэдээлэл, сурвалжлага, тайлбар давуу тал болох бий. Ялангуяа шvvмжлэлт, хошин шог зураг зэрэгт уур нь хvрсэн улс төрч, албан тушаалтан, эрх мэдэлтнvvдийн заргыг vгvйсгэх хамгаалалт болдог.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160134 
 Энэ сард:15165 
 Өнөөдөр:79 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.