Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   

Сонины булан ба эмэгтэй сэтгvvлч

“ Глоб интернейшнл “ төрийн бус байгууллага НYБ- ын Хvний эрхийн төв

Дэлхийн хэвлэл мэдээллийн тvvхэнд сонины булан нь эрт дээр vеэс л уншигчдыг байлдан дагуулдаг хамгийн сонирхолтой хэлбэрт тооцогддог юм. Сонинд өөрийн гэсэн булан эрхлэн хөтлөх, тvvнд зориулан материал бичих нь vе vеийн сэтгvvлчдийн хамгийн эрхэм хvсэл мөрөөдөл ажээ. Чухамхvv сонины аль нэг талбайд тогтмол байртай , өөрийнх нь зурагтай хэвлэгддэг тэр булан сэтгvvлчийг уншигчдын дунд алдаршуулдаг. Сонины булан нь сэтгvvлчдэд тvvгээрээ дамжуулан өөрийнхөө хvсэл мөрөөдлийг уншигчидтайгаа хуваалцаж, vзэл бодлоо хамгийн чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог байна. Ийм ч учраас булангийн сэтгvvлч уншигч хоёрын дунд өвөрмөгц харилцаа бий болдог.

Сонины буланд зориулан нийтлэл материал бичихэд мэдээ сурвалжлагад тавигддаг хатуу зарчим, шаардлага, хязгаарлалтад баригдалгvй өргөн эрх чөлөөтэй байж болдог. Сэтгvvлч өөрийнхөө буланд юуг ч, хэнийг ч шvvмжилж, магтаж, бас ёгөөдөж, ёгтолж болно.

Сонины булан эрхлэн хөтөлдөг сэтгvvлчид сурвалжлагчдаас хавигvй илvv хараат бус байдалд ажилладаг. Редакторууд сурвалжлагчийн бичсэн мэдээнд хайр найргvй “ гар хvрдэг “ бол булангийн материалд тухайн сэтгvvлчийн өөрийн арга барил, бичлэгийн өвөрмөц өнгө хадгалагдсан байдаг тул тvvний нь тэр бvр “ эвдэхээс “ болгоомжилдог. Єөрөөр хэлбэл, булангийн сэтгvvлчдийн гар илvv чөлөөтэй байдаг. Тийм учраас сэтгvvлчдээс өргөн мэдлэг, чөлөөт сэтгэлгээ, бие даан судалгаа хийх чадвар , дэвшvvлж байгаа асуудалд өөрийн vзэл бодолтой байхыг шаарддаг бөгөөд тэд хvчтэй бие хvн байх учиртай. Булангийн материал нь ямагт уншигчдын анхаарлыг татаж, тэднийг бодол, эргэцvvлэлд хөтөлдөг тул уншигч, редакцийн эргэх холбоо өргөн байдаг.

Нэг бус хэд хэдэн сонин сэтгvvлд өөрийн буланг эрхэлдэг сэтгvvлчдийг синдикат буланчид гэдэг. Тэдний булангаараа дамжуулан хэлсэн vг орон даяар мянга мянга, сая сая уншигчдын гарт очиж, сэтгэл санаанд нь нөлөөлдөг тул нийгмийн хамгийн эмзэг асуудлаар нийгмийн ухамсар төлөвшvvлэх, ухамсрыг дээшлvvлэх, тухайн асуудалд олны анхаарлыг хvчтэй төвлөрvvлэх боломжтой.

Булангийн сэтгvvлч тухайн асуудлаар дагнан мэргэшсэн байдаг тул энэ сэдвээрээ лекци унших, хичээл заах, ном бичих, бvтээл туурвих , радио, телевизийн нэвтрvvлэгт оролцон vзэл бодлоо илэрхийлэх чадвартай болдог. Нэг vгээр хэлэхэд булангийн сэтгvvлчид сонин хэвлэлийн салбарт хамгийн алдартай хvмvvс байдаг ажээ. Булангийн сэтгvvлчдийн нийтлэл, материалынх нь эмхэтгэл, бусад ном зохиол хамгийн сайн борлогдож, бестселлер болдог байна.

“Булангийн сэтгvvлч бол зураачтай ижил юм. Сайн зураачийн ялгаа гэвэл билгийн хараа. Ван Гог наранцэцгийг бусдаас өөрөөр хардаг байсан. Булангийн сайн сэтгvvлчийн ялгаа бол нийгмийн амьдралыг тольдох билгийн хараа юм. Энэ нь хvмvvсийн харж буйг олж харах , гэхдээ тэднээс өөрөөр харах чадвар юм. гэж Америкийн улс төрийн булангийн сэтгvvлч Жорж Уил хэлсэн байдаг.

Сонины буланг “ бичлэгийн “ тvргэн хоол “ “ хэмээн нэрлэсэн ч байдаг.

АНУ-д гэхэд сонины булан нь бvр колончлолын vеэс бие даан хөгжиж, бvхэл бvтэн хоёр зууны турш зөвхөн эрчvvдийн эрхэлдэг ажил байлаа. Харин хувьсгалын vеэс анх vзэл бодлын илэрхийлэл болж, сэтгvvлч, зохиолчид сонины буланг улс орны улс төр, соёлыг төлөвшvvлэх, төгөлдөржvvлэх хэрэглvvр болгон ашиглаж байв. 18-р зуунд Америкт 360 сонин хэвлэгдэн гарч, улс төрийн тайлбар өгvvлэл олноор нийтэлдэг байлаа. 1800- аад оны Америкийн алдарт зохиолч Марк Твейн, Уолт Уайтман, Эмбрvvс Бирс, Жойл Чандлер Харрис нар сонины буланг өргөн олон уншигчдад хvрэх арга болгон ашиглаж байлаа.

Колончлолын vед сонин хэвлэлд цөөн тооны эмэгтэй сэтгvvлч ажиллаж байв. Тэд гол төлөв гэр бvл, ахуй амьдрал, эрvvл мэнд, хоол хvнс, цэцэг ургамлын сэдвээр бичдэг байлаа. Эмэгтэй сэтгvvлчдийн энэ хэвшсэн уламжлалыг зориглон эвдэгсдийн нэг нь АНУ- ын нэрт сэтгvvлч Фанни Ферн байв. Тэрээр утга зохиол,улс төр, нийгмийн асуудлыг хөндсөн уран элэглэлийн булан эрхэлдэг байжээ. Ферн буландаа эмэгтэйчvvдийн эрх, гэрлэлт, янханчлал, шоронгийн нөхцөл, иргэний дайны тухай бичдэг байлаа. Эр хvний ажилд ханцуй шамлан орсон тvvнийг америкчууд “ сэтгэлийн хөөрөлтэй номлогч “ хэмээн шvvмжилдэг байв. Фанниг “ Уйланхай охидын эмэг эх “ хэмээх хочлогсод ч байжээ. Гэтэл чухамхvv “ сэтгэлийн хөөрлөөрөө “ бичсэн материалууд нь тvvнд алдар хvнд авчирч, уншигчдын хvндэтгэл хvлээжээ.
Фанни Ферн 1872 онд насан өөд болтлоо 60 жилийн турш тогтмол булан эрхлэн гаргаж байжээ.

1920- 1930 онд сонины булан эрхэлдэг эмэгтэй синдикат сэтгvvлчид хувь хvнийхээ хувьд өөрсдийн өгvvлэл, нийтлэлийн адил ихээхэн алдаршиж эхэлжээ. Ялангуяа Хедда Хоппер, Лойлла Парсон гэдэг хоёр эмэгтэй нийт дvнгээрээ 75 сая уншигчийг байлдан дагуулж, Голливудын оддын адил нэр алдар нь тvгжээ.

20-р зууны эхний хагаст хамгийн удаан хугацаанд тогтмол гарч байсан “ Миний амьдралын нэг өдөр “ буланг Америкийн тэргvvн хатагтай Эланора Рузьвелт эрхлэн гаргаж байв. Эхний vед өдрийн тэмдэглэл маягаар нийтлvvлж байсан энэ булан сvvлдээ Цагаан ордны амьрал, нийгмийн асуудлаарх өгvvлэл- тайлбарын хэлбэртэй болжээ. 1945 оны нэг буландаа тэрээр “ Хvн хөгшин ч бай, залуу ч бай өөрийнхөө зөв гэж мэдэрсэн зvйлийн төлөө тэмцэх хэрэгтэй юм. Бид өөрийгөө хаанаас олно, тvvнийхээ төлөө л ажиллах ёстой “ гэж бичсэн байдаг. Хатагтай Рузьвелт Эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхахын эсрэг хууль батлагдахаас бараг 50 жилийн өмнө эмэгтэйчvvдийн нийгэмд гvйцэтгэх vvрэг зэрэг зөрчилтэй, асуудалтай сэдвийг хөндөн бичдэг байлаа.

1960-аад оны дунд хvртэл сонины булан эрхлэн гаргахад эрэгтэй сэтгvvлчид зонхилсон хэвээр байлжээ. Сэтгvvлч Саана Александр 1964 онд “ Амьдрал “ сэтгvvлд “ Эмэгтэй хvний нvдээр “ гэдэг булан гаргаж эхэлжээ. Энэ тухайгаа тэрээр “ Гар чичирч байна. 20 жилийн туршлагатай мэргэжлийн сурвалжлагч би анхныхаа алхмыг хийх гэж байгаа юм шиг санагдаж байна. Би анх удаагаа болсон явдлын тухай мэдээлэх бус, харин тvvний тухай өөрөө юу бодож байгаагаа өгvvлэх гэж байна “ хэмээн бичсэн байдаг.

Америкт 1960 оны сvvлч, 1970-аад оны эхээр сэтгvvл зvйд эмэгтэйчvvд олноор орж иржээ. Тэдний эрхлэн гаргадаг булан сэдэв, асуудлын хувьд өргөн хvрээтэй. Бичлэгийн арга барил нь ч өөр өөр. Гэсэн ч эмэгтэй сэтгvvлчдийн дуу хоолой эрчvvдийнхээс эрс ялгаатай ажээ. Жоржтауны Их сургуулийн профессор , хэл зvйч Д. Таннен “ Та ойлгохгvй байна. Эрчvvд, эмэгтэйчvvд харилцан ярилцахдаа …“ хэмээх номондоо “ Эмэгтэйчvvдийн хvнтэй харилцах, мэдээлэлд хариу vйлчлэх байдал нь эрчvvдийнхээс өөр байдаг “ гэжээ. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн хvнтэй харилцан ярилцах ялгааг “ солбилцолт-соёлын харилцаа” гэж тодорхойлжээ.

“ Эмэгтэй уншигчдад өөрсөдтэй нь адил хvний дуу хоолой хэрэгтэй байдаг. Тэд өөрсөдтэйгээ жишиж болохоор, хийж байгаа зvйлд нь итгэж болохоор, өөртэй нь нэгэн адил зvйлийн төлөө санаа тавьдаг төстэй vзэл бодол бvхий хvний дуу хоолойг сонсох хvсэлтэй байдаг. Зарим сонин сэтгvvл эмэгтэйчvvдийн эрхийн асуудлыг vл тоосорлодог бөгөөд дайн ба энхийн асуудлаар дан эрчvvдийн vзэл бодлыг нийтэлдэг. Гэтэл чухамхvv энэ сэдвээр эмэгтэйчvvдийн vзэл бодол арай өөр байх жишээтэй. Эмэгтэй сэтгvvлчид дангаараа буланд эрхлэн гаргавал янз бvрийн асуудлыг өөрсдийн байр сууринаас шинэлэг vзэл санаагаар дэвшvvлж чадах юм. Чухам эмэгтэй хvний мэдэрч болох зvйлсийг өөрийнхөө буланд илvv тод томруун тусгах боломж эмэгтэй сэтгvvлчдэд бий “ хэмээн “ Эмэгтэйчvvдийн дуу хоолой “ сэтгvvлийн эрхлэгч Роберт Фертик хэлсэн бий.

Уншигчид “ Та яг миний бодож байсныг бичжээ “ гэвэл vvнээс том шагнал vгvй.
Сан Диего хотын эмэгтэйчvvдийн өөр нэг сэтгvvлийн \ Уоманс таймс \ эрхлэгч Мари Эллен Намилтон: “ Эрчvvдийн vзэл бодлыг дагаад нийгэмд эрчvvдийн зарчим ноёлж байна. Дэлхий ертөнц дээр тэнцвэр алдагдаад байна. Тиймээс бид бага ч болов өөрийн аргаар тэр тэнцвэрийг бий болгохыг чармайж байна “ гэжээ.

Эрчvvд, эмэгтэйчvvдийн сонирхол, санаашрал өөр өөр байдаг. Эмэгтэйчvvд ажлынхаа хажуугаар ар гэртээ эрчvvдээс илvv анхаарал тавьдаг. Гэр орноо авч явах, vр хvvхдээ бойжуулах, эцэг эхээ асрах нь эмэгтэйчvvдийн хариуцлага байдаг тогтолцоо хэвээрэ байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчvvд эрчvvдтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэдний нийгэмд эзлэх байр суурь өөр болж байна. Тиймээс хэдийгээр эмэгтэйчvvдэд ойр сэдэв байдаг боловч эмэгтэй уншигчдыг байлдан дагуулахад өөр хандлага хэрэгтэй болоод байгаа юм. Иймд сонин хэвлэлийнхэн эмэгтэйчvvдийн амьдралын хэв загвар, юм унших хэвшил дадал, ажил хийдэг, гэрийн ажилтай эмэгтэйчvvдийн ялгаа, сонирхол зэрэг олон талыг хамарсан судалгаа хийх болжээ. Эмэгтэй уншигчдын тоог нэмэгдvvлэхэд эмэгтэй сэтгvvлчдийн хөтлөн гаргадаг булангийн материалууд чухал vvрэг гvйцэтгэдэг болохыг бас судалгаа харуулсан байна.

“Эмэгтэй сэтгvvлчдийн бичсэн өгvvлэл, нийтлэлvvд нийгмийн тулгамдсан асуудалд олны анхаарлыг төвлөрvvлэхдээ илvv байдаг учир сонины ирээдvйд чухал vvрэг гvйцэтгэдэг “ хэмээн АНУ-ын Сонины буланчдын vндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч Мари Энн Линдлей хэлжээ.

Сонин хэвлэлд булангийн гvйцэтгэх vvрэг өндөр байдаг. Тогтмол булангууд уншигчдын дунд тухайн сонины нэр хvнд өсөхөд нөлөөлдөг. Сонины булан нь тухайн орны улс төр, нийгмийн янз бvр асуудлаар vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгож, ингэснээр төр, засгийн шийдвэрт нөлөөлөхөд их vvрэгтэй.

“Сайн сонин шуурхай төдийгvй уншигчдаа ардчиллын тухай хэлэлцvvлэг, маргаанд байнга татан оролцуулдгаараа ирээдvйтэй байдаг “ хэмээн улс төрийн булангийн сэтгvvлч Дэвид Бродер хэлсэн бол “ Сонины булан нь тvvнд илэрхийлсэн vзэл бодлоос vл хамааран уншигчдад тухайн сэдэв, асуудлаар хувийн дvгнэлт өгөх боломж олгодог. Энэ нь уншигчийг ч бас олонд танил болгож, боловсрол мэдлэгээ дээшлvvлэх, оюуны нөөцөө дээшлvvлэхэд тусалдаг “ хэмээн
“ Амар суудал “ булан хөтлөгч Жон Фишер тэмдэглэсэн байна.

Мари Энн Линдлей: “ Сонины булан уншигчдыг илvv хvмvvн шинж чанартай болгодог. Тэд өдөр дутам хvлээн авч буй мэдээллээ ялган салгаж, бие даасан дvгнэлт өгөх чадвартай болоход тусалдаг. Булангийн сэтгvvлчид баримт, мэдээллийг задлан, “ цочроож”, тэдгээрийг утга учиртай, ирээдvйтэй болгодог. Энэ бол сонины зvгээс уншигчиддаа барьж буй бэлэг юм. Чухам ингэснээрээ сониныхон нэг удаа сонсоод өнгөрдөг радио, телевизийн нэвтрvvлгийн хийж vл чадах зvйлийг гvйцэлдvvлдэг юм “ гэсэн байна.

Сонины булан уншигчдыг өөрийн орны тэгш эрхт иргэн гэдгээ ухамсарлахад нөлөөлдөг байна. Энэ бол нийгмийн хамгийн vнэт зvйлсийн нэг билээ.

“ Нью Йорк Таймс “ сонины улс төрийн булангийн сэтгvvлч Жеймс Рестон :
“ Хэрэв булангийн сэтгvvлч vнэхээр сайн материал нийтэлж чадвал Ерөнхийлөгч улс орныхоо дотоод, гадаад бодлогыг өөрчлөх болно. Бид гартаа алх атгасан байвал Конгресс асуудлыг шvvрэн авч хэлэлцэх болно. Бидний санаачилгаар улс төрчдын дунд тухайн асуудлаар маргаан, хэлэлцvvлэг эхэлнэ. Хэдийгээр энэ нь засаглал бус боловч тvvний тухай бодож эргэцvvлж эхэлнэ гэдэг өөрчлөлтөд хvргэх хvч юм “ гэжээ.

Эмэгтэй сэтгvvлчдийн тоо эрчvvдтэй харьцуулбал цөөн хэвээр байгаа ч тэдний бичдэг сэдэв өргөн, дэвшvvлж буй асуудал цартай ажээ. Эмэгтэй буланчдын дуу хоолой амьдралыг өөрөөр харж, өөрөөр хандахад хувь нэмрээ оруулсаар байна.

1930- аад онд Америкийн хамгийн алдартай эмэгтэй буланч нь Дороти Томпсон байв. Тэрээр 1939 оны 2-р сарын 20-ны орой Мадисоны цэцэрлэгт хvрээлэнд очжээ. Тэнд Америкийн зэвсэгт хvчнийг Европын хэрэгт оролцохын эсэргvvцсэн мянга иянган хvн цугларсан байлаа. Дороти хэвлэл мэдээллийнхний хэсэгт америкчуудыг дайнд уриалсан еврейчvvдийг шvvмжилж байсан илтгэгчийн яриаг сонсон сууж байв. Фашизмыг vзэн ядан эсэргvvцэгч тэрээр гэнэт цуглааныг тасалдуулахаар vйл хийжээ. Дороти тачигнатал хөхөрч эхлэв. Гэтэл тvvнийг дагаад цугларагсад ч бас хөхөрч, бөөн шуугиан дэгдэх нь тэр. “ Наадахаа зайлуул “ хэмээн хилэгнэгсдийн дундуур цагдаа нар тvvнийг авч одов. Гэхдээ vvнээс өмнө тэр өөрийнхөө vзэл бодлыг хэлж амжжээ. “ Сэтгэлийн байлдагч “ хэмээн нэрлэгдсэн тэр эмэгтэйн Гитлэрийн эсрэг тэмцлийн ганц зэвсэг нь тvvний синдикат булан байсан юм. Томпсоны булан нацизмыг дэмжигчдийг vзэл бодлоо өөрчлөхөд хvчтэй нөлөө vзvvлсэн билээ.

“Нью Йорк Таймс“ сонин Дороти Томсоны тухай “ Бvхий л хvн төрөлхтөний асуудлаас дутуугvй хvнд томилолтыг тэр өөртөө өгсөн юм “ хэмээн бахархан бичсэн байдаг.

"Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай" төслийн хvрээнд бэлтгэсэн сэтгvvлч Х. Наранжаргал

2000 оны 2-р сарын 29 Улаанбаатар хот

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167745 
 Энэ сард:12309 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.