Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   

Телетеатр эрийн цээнд хvрсэн нь (1969– 1999 он)

Х.Наранжаргал Сэтгvvлч. Телетеатр-30 төслийн удирдагч.

Yзэгч та vзвэрийн танхимд уран бvтээлчдийн хамгийн хvндтэй зочин болж очдог. Тэгвэл vзэгч таны гэрт өөрөө зочлон очдог нэгэн театр байдаг нь телевизийн театр юм. Та жvжиг vзэхээр театрт, кино vзэхээр кинотеатрт очдог бол гэрийнхээ театрын дэлгэцээр жvжиг, кино төдийгvй телевизийн өөрийнх нь өвөрмөгц бvтээлийг сонирхон vзэж болно. Энэ утгаараа танд хамгийн ойр, дотно театр 1999 оны 8–р сард 30 насыг зоогложээ.

Нэг. Телетеатрын тvvхээс
1969 онд Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулан төрийн шагналт зохиолч С. Удвалын “ Монголын нэгэн Катюша “ өгvvллэгээр Монгол телевизийн анхны ерөнхий найруулагч П. Туваанжав “ Сvvн цагаан сэтгэл “ богино хэмжээний жvжиг тавьсан нь телетеатрын анхны бие даасан уран бvтээл байлаа.

Тэр vед телевиз маань өөрөө хоёрхон настай байжээ. Гэсэн хэдий ч монгол хvн телевизор буюу зурагт хэмээх 20–р зууны гайхамшигтай танилцаж, монгол айлд цэнхэр дэлгэц аль хэдийн хvндтэй байр суурь эзлэх болсон байв. Тэрхvv жижигхэн дэлгэцээр vзvvлсэн бvхнийг сониучирхан хvлээн авдаг байсан vзэгчдийн сонирхол, хэрэгцээ шохоорхлоос хальж, боловсрол мэдлэгээ өргөжvvлэн тэлэх гэсэн, шинэ сониныг ухааран таних гэсэн, гоо сайхны таашаал хvртэх гэсэн эрмэлзэл нь өдөр ирэх дусам өөр болж, шаардлага нь цаг ямагт өндөрсөж байсан юм. Yзэгчдийнхээ оюуны ийм хэрэгцээг хангахын тулд телевизийн уран бvтээлчид уран сайхны төрөл бvрийн нэвтрvvлэг шинээр бэлтгэж, байнга эрэл хайгуул хийж байсан юм.

Хэдийгээр нэвтрvvлэг шууд явдаг, техникийн боломж хязгаарлагдмал байсан хэдий ч уран бvтээлчид телетеатрын бvтээлийн анхны оролдлого хийж байжээ. Монголын Зурагт Радиогийн анхны найруулагчдын нэг агсан С. Бадрах хvvхдэд зориулсан " Борхvvгийн зvvд " хэмээх зохиомжит нэвтрvvлэг бэлтгэн 1967 оны 12-р сарын 28-нд эфирт гаргаж, утга зохирлын театрын vндсийг тавьсан байна. Мөн онд найруулагч Л. Шийтэр Төв аймгийн драмын театрын “ Жаргалыг хvссэн Мөнхөө “ жvжгийн 3–р vзэгдлийг студиэс шууд дамжуулан vзvvлжээ.

Телевизийн эхэн vеийн " Цэнхэр дэлгэц", хvvхдийн " Болжмор" зэрэг нэвтрvvлэг, уран уншлагын болон “ Авхаалж сэргэлэнчvvдийн клуб “, “ Арван наймын клуб “ зэрэг анхны цэнгээт хөгжөөнт нэвтрvvлгvvдэд жvжиглэх, дvр бvтээх зэрэг драмын урлагийн елементvvд илэрч байжээ.

Байгуулагдаад удаагvй байсан телевиз материаллаг бааз, техникийн хувьд төдийлөн бэхжээгvй, уран бvтээлчид нь ЗХУ–д телевизийн мэргэжлийн дадлага хийсэн, гол төлөв кино, театрын болон сонин хэвлэлийн ажлын туршлагатай хvмvvс байлаа. Гэсэн ч тэр анхны алтан хараацайнууд эх орондоо телевиз хэмээх өвөрмөгц содон урлагийн тулгын чулууг тавьж, хөл дээр нь босгосон гавъяатнууд юм. Тэгээд ч тэд техник, уран бvтээлийн нөхцөл бvрдэхийг хvлээн суусангvй, бэрхшээл саадаас шантралгvй хичээн зvтгэсний дvнд телетеатр хэмээх дэлгэцийн урлагийн нэгэн том айлын өрхийг зориглон татаж, гал голомты нь бадраасан билээ.

Телетеатрын тулгын чулууг тавигсдын дотор ахмад найруулагч П. Туваанжав, Л. Шийтэр, Б. Зориг, Ж. Ням– Очир, зохиолч Дожоодорж төрийн шагналт зохиолч Ш.Сvрэнжав, Д. Гармаа, Б. Нямаа, Ц. Нацагдорж зэрэг уран бvтээлч, монголын театрын нэрт болон залуу жvжигчид байв.

Телетеатр богино хугацаанд олон төрөл зvйлээр анхны гараагаа эхэлсэн гэж болно. 1970 онд редактор, С. Цоодол, найруулагч Г. Төмөрдорж, хөгжмийн найруулагч Р.Авирмэд нар ардын дууны домгоос сэдэвлэн найруулсан “ Сvнжидмаа “ бvтээл туурвисан нь Хөгжмийн театрын эхлэл байв.

1972 онд найруулагч Л. Шийтэр төрийн шагналт зохиолч Д. Гармаагийн зохиолоор “ Анхны яргуй “ хэмээх телевизийн анхны бvрэн хэмжээний жvжиг тавьсныг найруулагч Д. Содном, Д. Хишигт, зураглаач М. Биндэръяа, Ц. Туяа, М. Мөрөнгуа нар кино хальснаа мөнхжvvлсэн байдаг.

1971 онд зохиолч Ц. Нацагдоржийн “ Ялах тавилан “ зохиолооор найруулагч П. Туваанжав 2 ангит жvжиг тавьсан нь телевизийн анхны олон ангит жvжиг байв. Телетеатрын эхний 20 жилийн урын санд хамгийн олон ангитай бvтээлээр Ц. Нацагдорж, Д. Гармаа нарын зохиолоор найруулагч П. Туваанжав, Л. Шийтэр нарын найруулан тавьсан “ Тулалдаан “ дөрвөн ангит жvжиг бvртгэгдсэн байна.

Телеатр хөгжих явцдаа телевизэд зориулан бичдэг өөрийн зохиолчтой, телевизийн өвөрмөгц арга барил эзэмшсэн өөрийн найруулагчтай, телевизийн онцлогийг мэдэрдэг өөрийн жvжигчинтэй болсон юм. Зохиолч агсан Ш. Ёнхор “ Залуус “, “ Эдлэх ёсгvй эрх “, “ Манайхан “, “ Олз“, “ Амьдрах гэдэг учиртай “ зэрэг жvжгийнхээ зохиолоор, найруулагч Б. Жаргал “ Амьдралын анхны хонх“,“ Хаврын цэнхэр өдрvvд“, “ Шинэ байшинд , “ Ээдрээ, “Таня“, "Хар дарсан зvvд “, найруулагч М. Чойжамц “ Арслан зvрхтэй туулай “, “ Бардам туулай “, “ Аргат бяцхан баатар “, найруулагч агсан Д. Долгор “ Эдлэх ёсгvй эрх“, “ Дулмаад тохиолдсон явдал “ , “ Намрын халуун өдрvvд“ , найруулагч Д. Содном “ Хувьсгалын төлөө “, “ Төлөөлөгч “, “ Дамдины Сvхбаатар “ найраглал, “ Эцгийг нь оллоо“, “ Євлийн ойд “ , "Эрлэгийн дэнсэнд", найруулагч Ц. Жандал “ Итгэл “,“ Сэтгэлийн нvд “, “ Хvлээлт “,“ Сvvлчийн улирал“ зэрэг бvтээлээрээ телетеатрын эхний 20 жилийн тvvхэнд онцгой байр суурь эзэлдэг.

Монгол телевизийн тухайн vеийн удирдлага телетеатрыг хөгжvvлэх, урын сангий нь баяжуулахад онцгой анхаарал тавьж байсныг энд тэмдэглvvштэй. 1989 онд анх удаа 3 хvний бvрэлдэхvvнтэй тележvжгийн групп байгуулагдсан нь телеатрын бодлогыг нэг газарт төвлөрvvлэх, цаашид системтэй хөгжvvлэхэд ихээхэн vvрэг гvйцэтгэсэн юм. Энэ групп нь 1990 онд уран бvтээлч, туслах ажилтан 20-иод хvний бvрэлдэхvvнтэй жvжиг, киноны " Мэлмий " студи болон тэлж, телевизийн анхны жvжигчдийг өөрийн хvчээр бэлтгэж эхэлсэн юм. " Мэлмий " студийн анхны захирлаар нь сэтгvvлч Ч. Болд, жvжигчдийн сургагч багшаар найруулагч Х.Энхжаргал ажиллаж байв. Чухам энэ vеэс шинэ залуу найруулагчид томоохон уран бvтээлд хvчээ сорьж, содон өнгө төрх, өвөрмөгц арга барил бvхий бvтээл туурвиж эхэлсэн юм. Yvнд найруулагч Х. Энхжаргалын “ Анхны гурав “," Гvvр", " Алтан vрэл ", найруулагч Л. Нямсvрэнгийн " Миний Хулан", " Билэгтэй л юм", найруулагч С.Төвсанаагийн " Болор тусал", "Яргуй ", найруулагч Х. Энхтуяагийн " Тvлхvvр", " Амин булаг", найруулагч Ё.Цогийн, " Эцсийн тушаал " бvтээлийг дурьдаж болох юм. Мөн найруулагч Б.Жаргал " Шарай голын гурваан хаан " бvтээлээ энэ vед хийсэн юм.
Улс оронд өрнөсөн нийгэм, эдийн засгийн шинэчлэл телевизийг ч тойрсонгvй. Телевизийн төсвийн хомсдол, санхvvгийн бэрхшээл, зах зээлд телетеатрыг авч явах менежемент, маркетингийн мэдлэг дутмаг байсан тул " Мэлмий " студиийг жилийн дараа татан буулгахад хvрсэн байна.

Сvvлийн 10 жилд Монгол телевизийн телетеатрын томоохон уран бvтээлийн урьдах жилvvдтэй харьцуулахад цөөн байсан хэдий ч "Алтан тvлхvvр" (найруулагч Ё.Цог),"Цасан шамарга" (найруулагч Б.Ганболд), , " Угсраа мэх" (найруулагч П. Туваанжав)" , "Хvннv" ( найруулагч Б.Баатар) дуурь, " Гучин хоёр модон хvний vлгэр " зэрэг уран бvтээлийн чанар чансааны хувьд жинтэй, чамбай бvтээл гарсан байна.

Энэ жилvvдэд шинэ залуу телевиз төрөн гарч, телетеатрын уран бvтээл туурвих болов. " Єлзий" пvvсэд бvтээсэн " Шувууд буцах намар", " Улаанбаатар" телевизийн " Эзэнгvй айл" теледрамын цуврал, бие даасан " Төрийн сvлд өршөө " олон ангит теледрамын бvтээл гарч, "25-р суваг " чөлөөт телевиз найруулагч И.Нямгаваагийн "Эмсvvд", " Хайрыг хайрла" зэрэг театрын 4 жvжгийг телевизийн болгон vзэгчдэд өргөн барьжээ.

Хоёр. Телетеатрын онолын vндэслэл

Монгол телевиз vvсч хөгжсөн 1960– аад оны сvvлч бол дэлхий даяар vvсэхээс нь эхлэн “ Телевиз гэж юv вэ? Урлаг мөн vv, биш vv? “ гэсэн онолын маргаан ид өрнөж байсан vе байлаа.
“ Телевиз бол жижиг дэлгэцтэй л болохоос кино юм“, “ Телевиз бол vзэгчидтэй шууд харилцаж, vзэгч vйл явдлыг болж байгаа тухайн мөчид нь хvлээн авдаг тул театрын шинжийг агуулдаг“, “ Телевиз бол радиогийн нэг адил айл гэрт шууд очдог тул мэдээллийн хэрэгсэл юм “, “ Телевиз бол болж байгаа vйл явдлыг vзэгчдэд дамжуулан vзvvлдэг учраас ердөө л дамжуулах хэрэгсэл юм “ зэргээр олон жил vргэлжилсэн онолын маргаан таслагдаж, “ телевиз бол театр, радио, киноноос авахыгаа авч, аль алий нь хуулбарлан дууриалгvй бие даан хөгжиж байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем дэх өвөрмөгц нийлэг урлаг юм “ гэдгийг онол, практикийн хувьд нотолсон хугацаа байв. Ийнхvv телевиз бол өөрийн зvй тогтол, жам хууль , өөрийн өнгө төрх, нvvр царай, өвөрмөгц хэллэгтэй урлаг гэдгийг дэлхий даяар хvлээн зөвшөөрсөн юм.

Тэр vед телетеатр судалдаг гадаадын онолч, шvvмжлэгчдийн санал 3 хэсэгт хуваагдаж байв.
1. Телетеатр бол драмын уламжлалт урлагийн хvрээн дэх vзэгдэл бөгөөд телевиз тvvний уран бvтээлийг байгаагаар нь дамжуулан vзvvлдэг. Иймээс телетеатр судлал бол цэвэр урлаг судлалын ажил юм.
2. Телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем дэх өвөрмөгц vзэгдэл бөгөөд драмын уламжлалт урлагтай бага холбоотой учир мэдээллийн хэрэгсэл хэрэгслийн vvднээс судлах хэрэгтэй
3. Телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системд багтаж байгаа урлагийн өвөрмөгц vзэгдэл бөгөөд уран бvтээлийг vзvvлэх уран сайхны хэлбэрээрээ драмын уламжлалт урлагтай холбоотой. Иймд телетеатрыг аль аль талаас нь иж бvрэн судлах шаардлагатай.

Хожим нь судлаачид гурав дахь саналыг хvлээн зөвшөөрч, телетеатрыг урлагийн өвөрмөгц vзэгдлийн хувьд тал талаас нь иж бvрэн судлах болсон билээ.
Харин Монголд телевизийн тухай нэгдсэн ойлголт байхгvй, зөвхөн “ телевиз бол мэдээллийн хэрэгсэл“ , “ намын vзэл суртлын зэвсэг “ гэсэн vзэл ноёрхож байжээ. Тэгээд ч Монгол телевиз техник технологи, материаллаг баазын хувьд төдийлөн бэхжээгvй, дvрс бичлэгийн тоног төхөөрөмж ашиглаж эхэлсний дараа ч томоохон уран бvтээл, нэвтрvvлэгт эвлvvлэг хийх боломж хомс байлаа. Дэлгэцийн урлагийн дvрслэл vзvvлэлтийн гол хэллэг болох эвлvvлгийг “ vзэл сурталд харш “ гэж vзсэн зарим яриаг хасах, багасгахад зонхилон хэрэглэж байв.

Нэгэнт телевизийн тухай ойлголт ийн өрөөсгөл байсны учир телевиз судлал өөрөө нэлээн хоцрогдонгуй байгаа юм. Eр нь Монголын сэтгvvл зvй, хэвлэл мэдээлэл судлаачид ч энэ талаар дорвитой судалгаа хийсэнгvй. Yvний нэг адил телетеатрыг театр, кино урлагийн судлалд ч тусгайлан авч vзсэнгvй, урлагийн бие даасан төрөл зvйлийн хувьд ч дагнан судалсангvй өдий хvрчээ.

Гурав. Телетеатрын уран бvтээл, тvvний онцлог

Монгол телевизэд ч эхний жилvvдэд дэлхийн бусад орны телевизийн нэг адил театр, хурлын танхим, биеийн тамирын талбайгаас vйл явдлыг шууд дамжуулан эсвэл бичлэгээр vзvvлэх нь элбэг байв. Ийм ч учраас телетеатрын эхний бvтээлvvдэд телевизийн дамжуулан vзvvлэх шинж чанар давамгайлж байсан ажээ.
Телевиз хөгжихийн хэрээр нэвтрvvлгийн төрөл зvйл баяжиж, сурвалжлага, найруулал, нийтлэл зэрэг сонин хэвлэлээс гаралтай төрөл зvйлvvд хоорондоо нийлж, телевизийн өөрийн нийлмэл төрөл зvйлvvд шинээр бий болж эхэлсэн билээ. Энэчлэн телетеатрын бvтээлvvдэд ч vйлдвэрлэлийн аргын хувьд төдийгvй төрөл зvйлийн хувьд нэг нэгэндээ “ уусах “ vзэгдэл бий болж эхэлсэн байна.
Телевиз нийлэг урлагийн хувьд кинотой нэг адил дvрслэлийн хэллэгтэй, харин чухам vvгээрээ театраас ялгаатай. Гэвч телевиз нэг зэрэг олон дуран ашигладаг дvрслэл vзvvлэлтийн өөрийн өвөрмөгц аргуудтай. Их кинонд нэг зураглаачийн хийдэг ажлыг телевизэд 3–4 зураглаач нэг дор хуваан гvйцэтгэдэг. Их кинонд хальсанд буулгасан дvрсээ сvvлд нь эвлvvлдэг бол телевизийн дуранд буусан дvрс тэр дороо, бичлэгийнхээ явцад л шууд эвлvvлэгддэг. Телевизийн найруулагчид жvжиг бvтээхдээ яриан жvжгийн драматургийн онцлогийг хадгалж, киноны дvрсээр харуулдагтай төстэй хэлбэрээр телевизийн өөрийнх нь дvрслэл vзvvлэлтийн өвөрмөгц аргуудыг ашиглаж байсан тул кинотеатр, театр, аль нэг танхим, талбайн хаана ч vзэхээргvй өвөрмөгц vзвэр бий болдог. Чухам энэ л тухайн vеийн телетеатрын бvтээлvvдийн гол онцлог байлаа. Телетеатр хөгжихийн хэрээр зурмал тайз, мизасцен ( өрөлт тавилт ) зэрэг театраас өвлөн авсан зарим зvйлийг дэлгэцийн урлагт дөхvvлэн өөрчилж эхэлсэн бөгөөд энэ нь илvv телевизийн шинж төрхтэй болж байсан юм. Найруулагчид ч аль болох vнэмшилтэй, vзэгчдийн сэтгэлд ойр хvрэх уран бvтээл туурвихын тулд бодит амьдрал уруу тэмvvлэх болов. Тухайн vед өргөн ашиглаж байсан 16 мм– ийн кино хальс , дvрс бичлэгийн явуулын станц л зөвхөн ийм боломж олгож байсан юм. Зарим vед жvжгийн дундуур натурт авсан кино зургуудыг ашиглаж байсан учир телетеатрын эхний арван жилийн уран бvтээлvvд vйлдвэрлэлийн аргын хувьд ч “ нийлэг “ шинжтэй байсан билээ.
Монгол телевиз дvрс бичлэгийн аппарат, зөөврийн сурвалжлагын хэрэгсэл ашиглах болсон, өнгөт дvрсэд шилжсэн зэрэг техник технологийн өөрчлөлт бvхэн уран бvтээлчдэд телетеатрын шинэ хэлбэрийн уран бvтээл туурвих боломж олгож байв.

Дөрөв. Телетеатрын төрөл хэлбэр, төрөл зvйл

Телетеатрын эхний 20 жилд туурвисан драмын бvтээлvvдийг төрөл хэлбэрийн хувьд доорхи маягаар ангилж болохоор байна.
1. Теледрам
2. Утга зохиолын театр
3. Хошин шогийн театр
4. Хөгжмийн театр
5. Хvvхдийн театр
Теледрам нь дотроо телевизийн өөрийн бvтээл, театрын жvжиг гэж хуваагдана.
Театрын жvжгийг телевизийн болгоход 3 vндсэн арга байдаг.
Yvнд: 1. Театрын тайзнаас шууд дамжуулах эсвэл бичлэг хийх
2. Телевизийн студэс бичлэг хийж vзvvлэх
3. Ганц камераар кино хальсанд буюу дvрс бичлэгт буулган эвлvvлэг хийх.

Кино хальсны өртөг өндөр байсан, мөн ганц камертай зөөврийн дvрс бичлэгийн хvртээмж муу байсан тул гурав дахь аргыг телетеатрын эхний жилvvдэд төдийлөн хэрэглэж байсангvй. Харин эхний хоёр аргыг тvгээмэл ашиглаж байжээ.

Театрын жvжиг телетеатрын салшгvй нэг бvрэлдэхvvн хэсэг болж, ДУАТ–ын “ Тангараг“, “ Сар хиртсэн шөнө“, “ Шинэ байшинд “, “ Хярааны хонхор “, Хөөрхий дөө, Марат минь “, “ Нэг ширээний хоёр “, “ Хэнийг явуулах вэ? “ зэрэг хот, хөдөөгийн театрт тоглогдож байсан гадаад, дотоодын олон шилдэг жvжгийг дэлгэцээр дамжуулан vзэгчдэд толилуулсан байна.

Телетеатрын эхний vеийн урын санд богино хэмжээний хошин шог жvжиг, бэсрэг vзэгдлvvд тодорхой байр эзэлж байв. Хожим нь 1976 онд “ Далан худалчийн клуб “ богино хэмжээний хошин шог тоглолтуудыг бэлтгэж эхэлсэн нь Хошин шогийн театр телетеатрын бие даасан төрөл болон хөгжих эхлэлийг тавьсан байна. Дээрх тоглолтуудад Улсын гавъяат жvжигчин З. Пvрвээгийн бvтээсэн Сэмбээгийн дvр өнөө хэр vзэгчдэд танил хэвээр байгаа билээ.
Хөгжмийн театрын урын сан “ Гандан уулын цэцэг“, “ Жаахан шарга “ зэрэг ардын дуунаас сэдэвлэн телевизийн болгосон бvтээлvvдээр баяжиж, мөн л өөрийн бvтээл, театрт тавигдсан дуурь, балетыг телевизийн болгон найруулан тавих, тайзнаас дамжуулан vзvvлэх чиглэлээр хөгжин телетеатрын нэг салшгvй бvрэлдэхvvн хэсэг болжээ.

Телевиз vзэгчид 1976 онд найруулагч Д. Долгор " Амарсанаа", 1978 онд найруулагч Д. Хишигт “ Учиртай гурван толгой “ монголын сонгодог дуурийг кино хальснаа мөнхжvvлсэн байна.
Мөн Дуурь бvжгийн академик театрын тайзнаа тавигдсан “ Риголетто“, “ Травиатто “ дуурь, “ Бахчисарайн оргилолт булаг“ балетыг бvрэн эхээр нь vзэгчдэд толилуулсан байна. 1980– аад оны сvvлчээс найруулагч Ж. Баяр, Л. Балхжав нар “ Ханийн заяа буюу сонины тасархай “ , “Хувь тавилан буюу Дvйнхор да лам “ зэрэг хөгжмийн театрын өвөрмөгц өнгө төрхийг илтгэсэн шинэлэг хэлбэрийн бvтээл олноор туурвисан байдаг. Хөгжмийн театрын ийм хэлбэрийн томоохон бvтээлийн тоонд найруулагч Ж. Баярын " Танлцсан танилууд "(Монгол телевиз), " Тарвагатайн хөндийн шинэ жил" (" Улаанбатар" телевиз, "Модон нохой жил гарах нь ээ, хөөрхий"("Улаанбаатар телевиз бvтээл зvй ёсоор багтана.
Ялангуяа шинэ залуу найруулагчдын бэлтгэн явуулж байсан " Хөгжмийн шуудан " нэвтрvvлэг нь хөгжмийн театрын төрөл зvйл, урын санг баяжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Yзэгчдийн дунд нэлээд тvгсэн " Зургаа дөчин тав", " Андуурсан сугалаа " зэрэг дууг дээр нэвтрvvлэгт зориулан бичсэн билээ. " Хөгжмийн шуудан " нэвтрvvлэг нь зөвхөн телетеатрын хөгжилд төдийгvй ер нь теленайруулгад шинэ өнгө, содон төрх авчирсан юм. Тухайлбал " Байна уу, байна уу?" " 27950 " хэмээн нэвтрvvлгийн эхлэл, төгсгөлд дуулдаг байсан нь чамирхсан хэрэг бус харин vзэгчдийг дэлгэцэд татах, өөрөөр хэлбэл одоогийн бидний ярьж буй телевизийн маркетингийн суурийг тавих оролдого байсныг зориуд тэмдэглэх нь зvйтэй.
Телевизийн хvvхдийн театр анх тоглолттой vлгэр, театрын жvжиг, богино vзvvлбэр хэлбэрээр vvссэн байна. Мөн " Хоньчин Найдан", "Хvжийн гал" зэрэг монголын шилдэг уран зохиолоор бэлтгэсэн уран уншлага, зохиомж бэлтгэж байв. Тухайн vед Монгол телевизийн удирдлагаас явуулж байсан ухаалаг бодлогын vр дvнд Хvvхдийн театр нь хэмээх бие даасан төрөл болон хөгжиж, хvvхэд багачууд гэртээ суугаад “ Бvжингийн театр “ –т тогтмол зочлох болжээ. “ Бvжингийн театр “ нь дотроо телевиз vзэгч хvvхдvvдийн нас, сэтгэхvйн онцлогт тохируулан өөрийн төрөл зvйл, төрөл хэлбэрээр хөгжиж байжээ. Ялангуяа бага насны хvvхдvvдэд зориулан дуу, бvжиг, хөгжим, дуулалт зэрэг тоглолттой, хvvхэлдэйн, хөдөлгөөнт зургийн хэлбэрийн бvтээлvvд “ Бvжингийн театр “ –ын уран санд зонхилох байр суурь эзэлж байлаа. Yvнд найруулагч М. Чойжамцын “ Манжин“, Арван хоёр жил“, “ Сvх“,“ Хунгийн домог “, “ Далавч “ зэрэг бvтээлийг дурьдах нь зvйтэй. Хvvхдийн хошин шогийн “ Алиа Тогмид “ цуврал бvтээл бяцхан vзэгчдийн дуртай нэвтрvvлэг байв.

1970 – аад оны дундаас эхлэн хvvхдэд зориулсан бvрэн хэмжээний жvжгvvд телеатрт томоохон байр суурь эзлэх болжээ. Чухам энэ vед найруулагч М. Чойжамцын “Арслан дvртэй туулай“, “ Бардам туулай “, найруулагч Ж. Болдын “Тэрх нуурын дэгдээхэй “, “ Гурван найз гурван дайсан “, Ч. Янжмаагийн “ Ишиг гэдэг хөөрхөн нэр“ зэрэг бvтээлийг бяцхан vзэгчдэд толиуулсан байна.

Yvний зэрэгцээ хэдийгээр хөрөнгө мөнгөний бэрхшээл нэлээд байсан ч телевизийн хvvхэлдэйн кино бvтээхэд багагvй анхаарч байжээ. 1973 онд хvvхдийн зохиолч Г. Ловор, найруулагч агсан Ж. Гомбосvрэн нар хамтран “ Би хамгийн хvчтэй нь “ хэмээх анхны хvvхэлдэйн кино бvтээснээс хойш Телекино vйлдвэрийн уран бvтээлчид “Хоёр зараа“,“ Эвтэй дөрвөн амьтан “, “ Дуулгаваргvй шоргоолж“, “ Жигvvр“, “ Євгөн арслан хоёр“, “ Эр цагаан “ , “ Шаазан заан “, “ Тус “, “ Єнчин цагаан ботго “, “ Дэггvй жаал “ зэрэг хvvхэлдэйн кинофильмыг бяцхан vзэгчдэд зориулжээ. Мөн “Энхээ“ зэрэг уран сайхны кино (кинофильм) ч бvтээжээ.

Телетеатрын төрөл зvйл
Телетеатрын төрөл зvйлийг тодорхойлохын тулд нэр томъёоны хувьд зарим тайлбар хэрэгтэй байна.
Тухайн vед телевизийн хөтөлбөр, бусад баримт, жагсаалтад уран бvтээлийг кино хальсаар хийсэн, эсвэл тvлхvv хэрэглэсэн бол кино жvжиг гэж тэмдэглэсэн байна. Орос хэлний “ фильм– спектакль“ гэсэн нэр томъёог ийнхvv авч хэрэглэж байв. Угаас фильм гэдэг vгийг кино гэж орчуулсан нь Монголд видео буюу дvрс бичлэгт фильм (видеофильм) бvтээж эхэлснээр нэр томъёоны зарим будлиан vvсэж байгаа юм. Иймд ойлгомжтой байх vvднээс судалгааны материал, лавлахад кинофильм, видеофильм нэрийг, мөн дvрс бичлэ, кино хальс алий нь ашигласан бай ганц камера ашигласан тохиолдолд кино–жvжиг гэж нэрлэх нь илvv тохиромжтой юм. Учир нь тухайн бvтээлд кинотой ижижл уран сайхны арга, эвлvvлгийн зарчим хэрэглэсэн байдаг. Монгол телевизийн уран санд ийм арга ашигласан кино- жvжиг ховор байсныг тэмдэглэвэл зохино. Yvнд " Анхны яргуй "," Тэнгисийн тvрлэг", " Єс хонзон", " Хий халуунтай хvн" зэрэг театрын жvжгийн нэрлэж болно.
Ингээд телетеатрын бvтээлvvдийг төрөл зvйлийн хувьд доорхи байдлаар ангилав.
1.Телевизийн жvжиг
2.Уран сайхны кино
3.Теледрам,
4.Олон ангит ( многосерийний), цуврал ( сериал )
Телетеатр эхний vед дээр дурьдснаар театрын уламжлалтай холбоотой хөгжиж байсан учир бvтээл нь төрөл зvйлийн хувьд жvжиг, уран сайхны кино аль нь болсныг тодорхойлоход хялбар байна. Хэдийгээр тележvжгvvдэд драматург, тайз засал, өрөлт, тавилтын хувьд театрын маягтай боловч найруулгын арга барил, vйлдэрлэлийн аргын хувьд телевизийн жvжиг болох нь тодорхой харагдаж байгаа юм. Зарим жvжигт кино дvрс ашигласан ч бvтээл нь жvжгийн төрөл зvйлд багтаж байгаа нь илэрхий байна. Харин vйлдвэрлэлийн аргын хувьд дvрс бичлэг дотроо нэг, эсвэл олон камера ашигласан гэж ялгаж болно.

Уран сайхны киног зөвхөн vйлдвэрлэлийн аргын хувьд дагнан авч vзвэл кино хальсаар ( кинофильм ), дvрс бичлэгээр ( видеофильм ) хийсэн гэж хоёр янз байна.
Найруулагч Ц. Рагчаа 1971 онд зохиолч Ж. Жамьяангийн өгvvллэгээр редактор Д. Пашкатай хамтран телевизийн анхны богино хэмжээний уран сайхны “ Хонгио “ кинофильм бvтээж, найруулагч Д. Содном 1984 онд төрийн шагналт зохиолч Ч. Чимидийн “ Арын албаныхан “ жvжгийн зохиолоор “Хувьсгалын төлөө “ хэмээх анхны бvрэн хэмжээний кинофильм туурвисан байна. Yvнээс хойш “Эзнийг нь оллоо “, “ Євлийн ойд “ зэрэг богино хэмжээний ( найруулагч Д. Содном ), “ Намрын халуун өдрvvд “( найруулагч Д. Долгор ) , “ Мэргэн бөөдий “ ( найруулагч Д. Даваасvрэн ) зэрэг уран сайхны кинофильм туурвижээ. Энд бас нэг зvйлийг онцлон хэлэхэд найруулагч агсан Д. Долгор “ Дулмаад тохиолдсон явдал “ бvтээлээ 16 мм– ийн кино хальсаар дахин бичилт хийлгvйгээр шууд дvрс бичлэгт буулган студиэс дуу оруулсан нь кино– жvжиг хэмээн тэмдэглэгдсэн байна. Гэвч энэ бvтээл нь найруулгын хэлбэрийн хувьд жvжиг гэхээсээ илvv кинофильм болсон байдаг.

Монгол телевиз кино хальсыг халж, дvрс бичлэгийн ганц камера өргөн ашиглах болсон нь телетеатрын уран бvтээлvvдэд нэлээн нөлөөлжээ. Харин ганц камераар натурт зургий нь авсан зарим бvтээлийн зарим нь, тухайлбал, 1980– аад оны дундуур хийсэн “Нэр төр“ ( найруулагч И. Нямгаваа ), “ Чи минь “ (найруулагч И. Нямгаваа, Б. Жаргал ), “ Хар дарсан зvvд“(найруулагч Б. Жаргал ),“ Итгэл “ ( найруулагч Ц. Жандал ),“ Сиймхийгээр“ (найруулагч Б. Жаргал ), ,“ Сvvлчийн улирал“( найруулагч Ц. Жандал ) , “ Шагай “ ( найруулагч Б.Баатар) зэрэг бvтээл уран сайхны шийдэл, зураг авалт, жvжигчдийн тоглолт зэргээрээ цэвэр жvжиг гэхээсээ илvv уран сайхны видеофильмд дөхөж очсон байдаг. Гэсэн ч яриан жvжгийн драматург нь тухайн бvтээлийн утга зохиолны vндэс болсон, мөн дvрслэлийн хэллэгийн хувьд ч төдийлөн төгс уран сайхны кино гэж хэлэхэд учир дутагдалтай байгаа юм. Иймд эдгээр бvтээл нь теледрамын ангилалд илvv тохирохуйц юм.

Зохиолч Дожоодоржийн зохиолоор найруулагч Б. Бадрууганы найруулан тавьсан “ Нарны өнгө “ бvтээл нь уран сайхны шийдвэрлэлт, найруулагчийн тавилт, зураг авалт, эвлvvлгийн хувьд телевизийн анхны уран сайхны видеофильм болсон билээ.

Телевизийн жvжиг, уран сайхны кино аль алинд нь хамаарахгvй “холимог“ төрөл зvйлийн гэж болохоор драмын бvтээл олон байдаг. Эдгээр нь нийлэг урлагийн шинж чанарынхаа хувьд яахын аргагvй телевизийн өвөрмөгц бvтээлvvд юм. Ялангуяа дэлхийн телевизийн жишгийн дагуу богино, бvрэн хэмжээний, олон ангит, цуврал бvтээлийн тоо, цаашид нэмэгдэх тул дээрх бvтээлийг мөн л олон улсын жишгийн дагуу теледрам гэсэн ерөнхий төрөл зvйлд хамааруулан vзэх нь зvйтэй юм.
Телетеатрын томоохон бvтээлvvдтэй зэрэгцэн телезохиомж хэмээн нэгэн төрөл орж ирсэн нь угтаа жинхэнэ телевизийн өвөрмөгц арга барилын эрэлхийлэл байлаа. Телезохиомжийн уран сайхны хэлбэр нь зөвхөн бөгөөд жинхэнэ телевизэд заяагдсан гэж болохоор уран сэтгэлгээний хязгааргvй арга барилын эрэл хайгуул байлаа. Уран бvтээлчид телезохиомжийг студи, натур холин, эсвэл дангаар нь тоглолттой буюу бэсрэг жvжиг маягаар, цэвэр уран уншлага ( яруу найргийн бөгөөд vргэлжилсэн vгийн ), зураг, гэрэл зураг, кино болон дvрс бичлэгийн баримтат материал зэрэг дvрс ашиглаж утгажуулсан өвөрмөгц уран уншлага хэлбэрээр бэлтгэж байлаа. Бас нэг онцлог нь телезохиомжийг “ төрvvлсэн “ анхны найруулагчид тавилтын хувьд цэвэр телевизийнхээ мөн чанарт хандсан байдаг. Телевизийн дэлгэцэд сурвалжлагчийн нэг адил vзэгчидтэй шууд харилцаж, vйл явдлын гэрчийн хувьд vзсэн харсан, сонссон дуулснаа дvгнэлт цэгнэлттэй өгvvлэх өгvvлэгч хэмээх уран сайхны дvр бий болсон байна.

Телезохиомжийг дотор нь уран уншлага, тоглолттой, холимог гэсэн төрөл зvйлд хувааж болох бөгөөд богино хэмжээний ийм бvтээлvvд телетеатрын хөгжлийн vе шат бvхэнд дотроо өөрийн зvй тогтлоор, өөрийн төрөл зvйлээр салбарлан баяжиж ирсэн байна. Телеатрын хөгжлийн эхний 30 жилийн телезохиомжийн бvтээлvvдийг харахад бараг тусгай төрөл зvйл хэмээн ангилж болохоор харагдаж байна. Гэтэл уран уншлагаас бусад хэлбэрийн бvтээл нь угтаа богино хэмжээний теледрам болох нь ойлгомжтой. Туршлагаас харахад бvрэн хэмжээний бvтээл болоогvй ч жvжиг болсон, өгvvлэгч, тоглолт оруулсан, уран уншлага, дуу хөгжмийн vзvvлбэр хольсон зэрэг уран сайхны хэлбэр агуулсан аливаа бvтээлийг телезохиомж хэмээн нэрлэж байжээ. Иймд онолын хувьд зөв ойлгож, драмын богино хэмжээний бvтээлvvдэд тавигдах уран бvтээлийн чанарын шаардлагыг өндөржvvлж, хөгжvvлбэл бидний дунд хэвшсэн ташаа ойлголтыг залруулах боломжтой нь мэдээж билээ.

Уран бvтээлчид яруу найргийн болон vргэлжилсэн vгийн уран уншлагын хэлбэрийг нэлээд өргөн ашиглаж байв. 1973 онд найруулагч Д. Содном төрийн соёрхолт яруу найрагч Ц. Гайтавын “ Дамдины Сvхбаатар “ найраглалыг кино хальс ашиглан телевизийн бvтээл (кино– найраглал) болгосон байдаг. Тэрээр мөн " Монголын нууц товчоо " уран уншлагын томоохон бvтээлийг 1990 онд 7 цувралаар бэлтгэсэн байна.
Телезохиомжийн ачаар монголын vзэгчид дэлхийн болон өөрийн орны утга зохиолын сонгодог, шилдэг бvтээлvvдтэй танилцах сайхан завшаан бий болсон билээ. Yvнийг Зөвлөлтийн нэрт найруулагч Товстоногов “ гагцхvv телевизэд байж болох атаархмаар боломж “ гэж нэрлэсэн байдаг. Чухам энэ боломжийг өргөн ашигласны дvнд телетеатрын урын санд Утга зохиолын театр бие даан хөгжиж эхэлсэн тvvхтэй.

Тав. Дvгнэлт

Телетеатрын эхний 20 жилийн тvvх бол телевизийн уран бvтээлчдийн өөрийн өвөрмөгц арга барил, монголын урлагийн өнөр бvлд хөлөө олох гэж тэмvvлсэн байнгын эрэл хайгуулын он цагууд байжээ.
Телетеатрын уран бvтээлvvд нь сэдэв, агуулгын хувьд өргөн хvрээтэй байлаа. Yvссэн цагаасаа тухайн цаг vеэ тусгаж, хvн, тvvний амьдрал, зөрчил, тэмцлийг vзvvлэх, хvний сэтгэл, дотоод ертөнцөд нэвтрэхийг эрмэлзэж иржээ. Энэ нь ч бас телевизийн өөрийн зvй тогтлоос урган гарсан хэрэгцээ, шаардлага байв. Ийм учраас орчин vеийн амьдралын сэдэв телетеарын эхний 20 жилийн урын санд зонхилж байна. Мөн тvvх, хувьсгалын сэдэвтэй болон орчуулгын уран бvтээлvvд ч зохих байр суурь эзэлж байна.
Телетеатр vvсч хөгжсөн эхний жилvvдэд телевизийн онцлогт тохируулан, телевизэд зориулан бичдэг зохиолчид бэлтгэгдээгvйгээс зохиол нэн ховор байсан учир гадаадын, ялангуяа нэг бvлэгт орос жvжгийн зохиолыг олноор орчуулан найруулан тавьдаг байжээ.
Телетеатрын эхний 20 жилийн хөгжлийн явцыг 3 vе шат болгон хувааж болно.

1. 1969 оны 9–р сараас 1970 оны дунд хvртэл

Энэ vе бол телетеатрын туршилтын жилvvд байв. Энэ vеийн телетеатрын уран бvтээлийн тайз чимэглэл, жvжигчдийн тоглолт зэрэгт театрын урлагийн уламжлалт арга барил давамгайлж байсан хэдий ч театрын тайзыг орлосон телевизийн студи, телевизийн аргаар дамжуулан vзvvлэх мөн чанар хослон телетеатрын шинэ бvтээл бий болж байв. Тухайн vед судлаачид “ нэг орчинд цөөн дvрээр гvнзгий санаа хэлэх камерность бол телевизийн гол онцлог“ хэмээн баталж байсан билээ. Энэ vед хамрагдах телетеатрын анхны уран бvтээлчид энэ онцлогт ихээхэн анхаарал тавьж байв.

2. 1970 оны дунд vеэс 1980 оны эхэн хvртэл

Энэ vеийг телетеатрын өнгө төрхөө олох гэж тэмvvлсэн vе гэж тодорхойлж болно. Найруулагчид дvрс бичлэгийн явуулын станцаар натурт гарч, кинохальс ашиглан аль болох амьдралд, vзэгчдэд ойр уран бvтээл туурвихыг чармайж байв. Чухам энэ хугацаанд найруулагчид телевизийн өвөрмөгц арга барилыг ашигласан, онцлогийг нь илэрхийлсэн бvтээлийн байнгын эрэл хийж, тодорхой vр дvнд хvрсэн юм.

3.1980 оны эхээс 1989 оныг дуустал

Энэ vед телетеатр уран бvтээлийн хувьд бие дааж, өөрийн гэсэн өнгө төрхтэй, уран сайхны өөрийн гэсэн хэллэгтэй, хувийн урын сантай, өвөрмөгц театр болон бvрэлдэн тогтсон гэж хэлэх бvрэн vндэстэй юм.
Энэ vеэс хойш бvхэлд нь телетеатр эрийн цээнд хvрсэн гэж дvгнэж болно. 1989-1999 онд тавигдсан бvтээлийн тоо цөөрсөн ч телеатрын тvvхэнд тэмдэглэгдэх томоохон бvтээлvvд гарч, цар хvрээ,хэмжээ хугацаа, төрөл хэлбэр, төрөл зvйлийн хувьд баялаг байжээ. Гагцхvv тухайн телевизийн менежемент, санхvvгийн боломж, нөхцөл бололцоо л чухал vvрэг гvйцэтгэх болсон байна.

Дэлхийн телевизийн судлалд онолч, шvvмжлэгчдийн телевизийн гол онцлог хэмээн баталж байсан “ удаан эвлvvлэг “, “ урт план “ дvрслэлийн бусад арга, хэрэгслvvд телевизийн хөгжлийн хурд, технологийн гэнэтийн шинэчлэлийн явцад vеэ өнгөрөөжээ. Телетеатрын хувьд одоо тэдгээрээс камерность, драмын олон ангит болон цуврал бvтээл хийх боломж хоёр л телевизийн онцлог хэвээр vлдсэн байна.

Дэлгэцийн урлаг нь их киноны, телевизийн гэсэн хоёр төрөл зvйлээр хөгжин зэрэгцэн оршиж байна. Телевизийн баримтат, уран сайхны кино нь их киноноос ялгаатай хэмээн батлан тодорхой vндэслэлvvд дэвшvvлж байсан судлаачид ч сvvлийн vед vзэл бодол дээрээ хатуу зогсохоо больжээ. Єөрөөр хэлбэл, телевизийн хөгжлийн асар их хурд судлаачдыг vзэл бодлоо нотолж амжихгvйд хvргэж байна гэхэд хилсдэхгvй юм.

Дэлхийн телевизийн хандлагыг ажиглахад телевизийн төрөл зvйлvvд өргөжин хөгжиж, мэдээллийн, хөгжмийн, спортын гэх мэт бие даасан суваг бий болсон байна. Теледрамын цувралууд хvчээ авч, 100 тvvнээс дээш ангит бvтээлvvд аль ч телевизийн хөтөлбөрт томоохон байр эзлэх болжээ. Энэ ч бас зvй ёсоор монголын телетеатрын ирээдvйн хөгжлийн нэг чиглэл болох биз ээ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.