Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   

ТЕЛЕВИЗИЙН ЖYЖИГ

Х.НАРАНЖАРГАЛ /Сэтгvvлч/

Монгол телевиз хориод жилийн тvvхэндээ өөрийн гэсэн арга барил, уран сайхны өвөрмөц хэллэгтэй vндэсний телетеатрыг бvрэлдvvлэн бий болгов.

Зохиолч С.Удвалын “Монголын нэгэн Катюша” өгvvллэгээр хийсэн “Сvvн цагаан сэтгэл” бэсрэг жvжгээс уран бvтээлийн гараагаа эхэлсэн манай телетеатрын жvжгийн урын санд А.Пушкин, А.Чехов, М.Горький, М..Шолохов, М.Карим, Б.Полевой, В.Шукшин, А.Вампилов нарын зэрэг орос, зөвлөлтийн сонгодог зохиолчдын бvтээл орсон байна. Тvнчлэн өнгөрсөн хугацаанд Д.Намдагийн “Шинэ байшинд” , Д.Мягмарын “Yvрийн шаргал туяа”, Ш.Ёнхорын “Эдлэх ёсгvй эрх”, Ч.Гомбын “Амьдралын анхны хонх” мөн Ж.Барамсай “Сэтгэлийн нvд”, Ш.Гvрбазарын “Итгэл” зэрэг бvтээл гарав.

Хvvхэд багачуудад зориулсан “Бvжингийн театр” нь С.Михалковын “Бардам туулай”, Ц.Нацагдоржийн “Арслан зvрхтэй туулай”, Ж.Дашдондогийн “Гурван найз, гурван дайсан” зэрэг бvрэн хэмжээний болон хvvхэлдэйн жvжгээр телетеатрын урын санг баяжуулав.

Манай телетеатр өнөөдөр бvрэн хэмжээний болон бэсрэг жvжиг, уран уншлага, зохиомж, хvvхдийн vлгэрийн хэлбэрээр уран бvтээлээ vзэгчдэд толилуулж байна. Зөвхөн сvvлийн хоёр жилд бvтээсэн бvрэн хэмжээний зарим жvжгийн тухай бодол санаагаа уншигч, vзэгчидтэй хуваалцаж, тэдгээр жvжигт телевизийн урлагийн онцлог хэрхэн илэрч вэ гэдгийг авч vзье.

Телевизийн камер жvжгийн баатрын сэтгэлийн хөдөлгөөн, нvvр царайны хувирлыг алдалгvй дагаж, хэлж байгаа, vг амьсгалах чимээг нь хvртэл микрофон тэр чигээр нь vзэгчдэдээ дамжуулдаг учраас жvжигчний өнгөц хуурай тоглолт, хоосон маягийг нуух аргагvй юм. Энэ нь телевизийн жижиг дэлгэц дээр тоглох биш, дvрээрээ “амьдрах” өндөр ур чадварыг жvжигчдээс шаарддаг. Энэ онцлогийг сайн мэдэрч, тоглолтын өвөрмөц арга барилыг чадварлаг эзэмшиж байгаа жvжигчин цөөнгvй бий. Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн “Шинэ байшинд” /найруулагч Б.Мөнхдорж, Б.Жаргал/ жvжигт ардын жvжигчин Ц.Гантөмөрийн бvтээсэн Насанбатын дvрийг саная. Насанбатын дотоод ертөнцийг Ц.Гантөмөр тун энгийн, өчvvхэн ч хуурамч өнгөгvйгээр vзэгчдэд хvргэлээ.

Бvтээсэн арга барилаараа арай өөр боловч vзэгчдийн сэтгэлд хоногшихуйц бас нэг дvр бол Ш.Гvрбазарын “Итгэл” /найруулагч Ц.Жандал/ жvжгийн Бадрах юм. Залуу насны омголон зангаар алдаж эндсэн Бадрахыг vзэгчид хайрлан өрөвдөж, амьдралд хөлөө олох гэсэн ариун итгэлийг нь сэтгэлдээ тээж, тvvнтэй хамт шаналж, нулимс унагаж суусан нь Г.Эрдэнэтогтох тоглолтынхоо шугамыг зөв олж, дvрдээ “амьдарч” чадсаны гэрч юм.

Ш.Ёнхорын “Амьдрах гэдэг учиртай” /найруулагч Б.Жаргал/ жvжигт залуу жvжигчин Д.Долгорсvрэнгийн бvтээсэн Төгсөөгийн дvрийг vзэгчид санаж байгаа. Төгсөө энэ жvжигт төрсөн хоёр бяцхан vрээ хувийн жаргалаар сольсон Баярааг яллах гэж гардаг. “Баталгаа гэнэ ээ” Чамд баримт хэрэгтэй юу? Хоёр хvvхдийн минь өнчрөл, миний шаналсан сэтгэл, шархалсан зvрх л цорын ганц баталгаа” гэсэн Төгсөөгийн vгийг Д.Долгорсvрэн хайр дурлал, амьдралдаа алдаж зовлон vзэж шаналсан эмэгтэйн гомдож хатуурхсан сэтгэлтэй цуг vзэгчдэд хvргэсэн.

Жvжгийн эхэнд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох тухай Цэцгээд тун итгэлтэй өгvvлж байгаа Баяраа, жvжгийн төгсгөлд амьдралын vнэнд ялагдсанаа ухааралгvй vлдэж ”танд илбэ vзvvлэмц” гэж залирхаг хорсонгуй инээмсэглээд нэгдлийн даргын өрөөнөөс гарч байгаа Баяраа гурван өөр хvн санагдавч нэг л хvн. Энэ олон нvvр, олон араншин, олон сэтгэлийг жvжигчин Ч.Алтан-Єлзий чадварлаг гаргасан нь телевизэд тохирох өвөрмөц арга барилыг амжилттай эзэмшиж байгаагийн нэг жишээ юм.

Найруулагч Б.Жаргал хvн бvрийн хувьд амьдрах гэдэг учиртэй, нэг хэсэг нь улс нийгмийнхээ төлөө /Цэцгээ/ нөгөө хэсэг нь зөвхөн байгууллагынхаа эрх ашгийн төлөө /Даваажав/ зарим нь ердөө л өөрийнхөө төлөө сэтгэлээр амьдарч, ажиллаж байна гэсэн гол шугамаа жvжгийн турш алдалгvй сайн барьжээ. Энэ санаагаа баяжуулж, жvжгийнхээ эхлэл, төгсгөлийг хотын нэг цэцэрлэгт дvvжин дээр тоглож байгаа Цэцгээ, Баяраа хоёроор шийдвэрлэсэн нь сонин зохиомж болсон байна. Энэ жvжгийн хотоос хөдөөд, хөдөөнөөс хотод шилжин өрнөх vйл явдлыг найруулагч бодит фото зураг ашиглан холбож vзvvлсэн нь зөвхөн телевизэд л байж болох шилжилтын онцлог арга юм. Найруулагчийн ажил, жvжигчний тоглолтын ийм ололт, сайн тал байгаа боловч жvжиг бvхэлдээ амжилттай болж чадсангvй. Энэ нь жvжгийн vзvvлэлт жигд биш, тайз чимэглэл муу болсонтой холбоотой.

Д.Намдагийн “Шинэ байшинд”, Ж.Барамсайн “Сэтгэлийн нvд” жvжгийн тайз чимэглэлийг зураач Ч.Гунгаасvх, С.Мягмар нар томьёоллын аргаар өвөрмөц, ухаалаг шийдсэн байна. “Сэтгэлийн нөд” жvжгийн тайзнаас vзэгчид vйл явдал дээд, доод давхрын хоёр айлд болж байна гэдгийг төвэггvй ойлгоно. Энэ хоёр айлд амьдран суугаа хvмvvсийн эрхэлдэг ажил, зан төрхийн онцлогийг ч зураач С.Мягмар тайзаараа хэлж чадсан нь vзэгчдэд баатруудын сайн, муу талыг харьцуулан эргэцvvлэн бодох боломж олгосон байна.

Телевизийн тайзны томьёоллын арга театрынхаас арай өөр байх учиртай нь ойлгомжтой. Сvvлийн vед найруулагчид студиэс гарч бодит амьдралд жvжгийн зургаа авч эхэлсэн нь уран бvтээлээ улам vнэмшилтэй vзэгчдийн сэтгэлд ойр болгох гэсэн эрмэлзлэлтэй холбоотой юм. Гэсэн ч тухайн жvжгийн vйл явдал болж байгаа цаг vе, газар нутаг, онцлогийг харгалзан зөв сонгохгvй бол тэр бvр амжилттай болдоггvй. Жишээ нь “Анюта” туужаар бvтээсэн жvжгийн зургийг бодит амьдрал дээр авсан нь оносонгvй. Улаан талбай дээр болж байгаа ялалтын баярын жагсаал, дайны vеийн баримтат кино дvрсийг ашиглан жvжгийнхээ дунд шигтгэж эвлvvлсэн найруулгын эрэл олз байгаа нь тэрхэн хэсэгтээ vзэгчдийн сонирхлыг татсан ч жvжиг бvхэлдээ амжилттай болсонгvй. Харин Д.Гармаагийн “Нэр төр” /найруулагч И.Нямгаваа, Б.Жаргал,/ Ш.Гvрбазарын “Итгэл” жvжгийн зургийг бодит амьдралд авсан нь энэ хоёр уран бvтээл амжилттай болох гол vндэс байлаа. Операторын зураг авалт, уран сайхны шийдвэрлэлт, найруулга, эвлvvлгээс харахад эдгээр нь жvжиг гэхээсээ дvрс бичлэгийн уран сайхны кинонд /видеофильм/ илvv ойртсон байна. Амьдралыг гярхай ажиглаж кадрын зохиомжийг нарийн бодож зургаа авдаг оператор Т.Машбатын ур чадвар эдгээр бvтээлээс тодорхой харагдаж байна.

Дэлгэцнээ гарч байгаа теле жvжгvvдийг харж байхад найруулагч, операторын ажилд илэрхий дутагдаж байгаа нэг зvйл бол томруулж, дорвитой харуулах vзvvлэлт шиг санагддаг. Жишээ нь баатрынхаа нvдний харц, гарын хөдөлгөөн зэргийг бvр томруулж vзvvлбэл тvvний сэтгэлийн зөрчил, дотоод ертөнцийг нээж vзэгчдэд хvргэхэд илvv тохиромжтой, vр нөлөөтэй байх болов уу. Энэ бол жижиг дэлгэцтэй холбоотой телевизийн бас нэг онцлог юм.

Теле жvжгийн онцлог нь олон айлын, янз бvрийн насны янз бvрийн мэдлэг мэргэжилтэй, янз бvрээр сэтгэж боддог олон vзэгчдэд нэг зэрэг очдог. Энэ vvднээс vзэхэд телевизийн жvжгийн сэдэв, хөндөх асуудлын бодлогыг сайтар бодож боловсруулах, найруулга, vзvvлэлтийн онцлогийг чадварлаг эзэмших шаардлага зvй ёсоор тавигдаж байна. Ер нь телевизийн жvжгийн онцлог, зохиол, найруулга, зураг авалт, тайзны болон хөгжмийн чимэглэл, жvжигчний ур чадварын асуудлыг нарийвчлан судалж, уран бvтээлийн чанарт шvvмжлэл дvгнэлттэй хандах цаг аль хэдийн болжээ.

Телевиз бол өөрийн онцлогтой, өвөрмөц урлаг юм. Харин телетеатрын уран сайхны хэлбэрийн тухайд судлаач, онолчдын санал бодол маргаантай хэвээр байна. Тvvнийг гурван чиглэлээр ангилан vзэж байна. Нэгдvгээрт, телетеатр бол драмын уламжлалт урлагийн хvрээн дэх нэг vзэгдэл бөгөөд телевиз тvvний уран бvтээлийг байгаагаар нь дамжуулан vзvvлдэг. Иймээс телетеатр судлал нь цэвэр урлаг судлагчдын ажил юм.

Хоёрдугаарт, телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн систем дэх өвөрмөц vзэгдэл бөгөөд уламжлалт урлагтай бага холбоотой. Иймд телетеатрыг мэдээллийн хэрэгслийн vvднээс судлах хэрэгтэй.
Гуравдугаарт, телетеатр бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн системд багтаж байгаа урлагийн өвөрмөц vзэгдэл бөгөөд уран бvтээлийг дамжуулан vзvvлэх уран сайхны хэлбэрээрээ уламжлалт драмын урлагтай холбоотой. Ийм учраас телетеатрыг аль аль талаас нь иж бvрэн судлах шаардлагатай.

Yнэхээр ч телетеатр, радиотеатр хоёр бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хамаарагдаж байгаагаараа тайзны урлагаас ялгарах, онцгой шинжтэй шинэ өвөрмөц урлаг юм. Иймээс vзэгчдийн гурав дахь саналыг хvлээн зөвшөөрч, vндэсний телетеатрыг бусад урлагийн адил хэмжээнд авч vзэн хөгжvvлэх нь чухал байна.

“Утга зохиол, урлаг” сонин. 1987. 08. 07

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.