Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   

ТЕЛЕТЕАТР 30 жилд

Ч.Мөнхзул “Телетеатр-30” төслийн судлаач

Монгол телевизийн найруулагч П. Туваанжав Халхын голын ялалтын 30 жилийн ойд зориулан төрийн шагналт зохиолч С. Удвалын “Монголын нэгэн Катюша“ өгvvллэгээр богино хэмжээний жvжиг бvтээж, 1969 оны 8–р сарын 27 – нд нэвтрvvлсэн нь Монгол улсад анх телетеатр vvсэн хөгжих эхлэлийг тавьсан байна. Тvvнээс хойш телетеатр нь утга зохиолын, хөгжмийн, хошин шогийн, хvvхдийн, хөгжмийн, драмын жvжиг, кино зэрэг янз бvрийн төрөл, чиглэлээр хөгжиж, Монголын дэлгэцийн урлагийн тvvхэнд өөрийн гэсэн байр суурьтай болжээ.

Гэтэл өөрийн өнгө төрх, арга барил, урын сан бvхий урлагийн өвөрмөц нэгэн төрөл зvйл болох телетеатрын тухай дорвитой баримт материал, шvvмж судлалын бvтээл нэн хомс, уран бvтээлийн бvртгэл, судалгаагvй явж иржээ.

Манай байгууллагаас МННХ, Соросын сангийн дэмжлэгтэй хэрэгжvvлсэн төслийн хугацаанд бид телетеатрын өвийг хадгалах, сэргээх, баримтжуулах, мэргэжлийн судалгаа, шvvмж судлалыг эрчимжvvлэх зорилго тавьж, телетеатрын тvvхэнд туурвисан нийт драмын бvтээл, ажилласан уран бvтээлчдийг бvртгэж, судлан компьютерийн болон гэрэл зургийн мэдээллийн сан бvрдvvллээ.

Компьютерийн мэдээллийн санг бvрдvvлэхдээ:
- Монгол телевиз, UBS телевизийн архивт хадгалагдаж буй нэвтрvvлгийн хөтөлбөрийн жагсаалт шvvх,
- Монгол телевиз, UBS телевиз, МН-25 р суваг телевизийн ахмад болон одоо ажиллаж буй уран бvтээлчидтэй уулзалт ярилцлага хийх,
- Монгол телевиз, UBS телевизийн алтан фондод хадгалагдаж буй нэвтрvvлгийн жагсаалт, баримт шvvх,
- Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслvvдэд хэвлэгдэж байсан телевизийн жvжиг, киноны тухай шvvмж судлалын материалуудыг цуглуулах,
- Уран бvтээлчдийн дурсамж яриаг судлах зэрэг хэд хэдэн арга ашигласан юм.
Мөн Монгол телевизийн 30 жилийн ойд зориулан гаргасан “Зурагт зулын хойморт заларсан
нь” дурдатгал ном бидний судалгааны нэгэн чухал эх сурвалж болсон гэдгийг тэмдэглэн хэлэх нь зvйтэй биз ээ.
Фото мэдээллийн санг уран бvтээлчдийн хувийн архиваас фото зургийг нь авч, зарим ахмад уран бvтээлчдийн болон, телетеатрын урын санг харуулсан ховор зураг сэлтийг хэвлэх vйлдвэрт тусгайлан захиалж, шинээр угаалгах зэргээр бvрдvvллээ.

Уг мэдээллийн санд тухайн уран бvтээлийг хийсэн зохиогч, найруулагч, зураглаач, зураач, хөгжмийн зохиолч, тvvнд ажилласан гvйцэтгэх уран бvтээлчид, тоглосон жvжигчдийг хамруулж, 70 найруулагч, 40 зураглаач, 120 зохиолч, 10 хөгжмийн зохиолч, 20 зураач, 180 жvжигчин, 105 гvйцэтгэх уран бvтээлч, нийт 540 гаруй уран бvтээлчийн нэрийг тодруулж, vvнээс 250 уран бvтээлчийн зураг, намтар, уран бvтээлийн жагсаалтыг бvрэн бvрдvvлж, 450 орчим уран бvтээлчийн тухай тодорхой хэмжээний мэдээллийг цуглуулав. Бvртгэлд хамрагдсан нийт бvтээлийг телетеатрын төрөл хэлбэр, төрөл зvйл, эфирт гарсан хугацаа, бvтээлийн хэмжээ, vйлдвэрлэлийн арга, аль телевизийн уран бvтээл болох, мөн оролцсон уран бvтээлчдийн ажил, мэргэжил зэргээр нь ангилж vзлээ.

Ингээд телетеатрын бvтээлvvдийг төрөл зvйлийн хувьд доорхи байдлаар ангилав.
1. Телевизийн жvжиг: богино хэмжээний, бvрэн хэмжээний
2. Уран сайхны кино: богино хэмжээний, бvрэн хэмжээний
3. Теледрам: богино хэмжээний, бvрэн хэмжээний,
4. Олон ангит ( многосерийний),
5. Цуврал ( сериал )

Төслийн явцад хийсэн судалгааны дvнг харвал телетеатр 30 жилийн тvvхэндээ нийт 905 бvтээл /энэ товхимолд орсноор/ туурвиснаас Монгол телевиз 873 –ыг хийжээ. Энэ нь телетеатрын нийт бvтээлийн 96.6 % болж байгаа юм. Yvнээс 52.7 хувийг эхний 20 жилд, 47.3 хувийг сvvлийн 10 жилд хийсэн байна. Харин UBS телевиз 1992 онд байгуулагдсанаасаа хойш теледрамын 26 бvтээл, тvvн дотор монголын анхны телецувралыг туурвижээ. МН-25-р суваг телевиз 1997 онд байгуулагдсанаасаа хойш УХЗТеатрын тайзнаа тавигдсан нэрт найруулагч И.Нямгаваагийн шилдэг бvтээлvvд болох “Хайрыг хайрла”, “Галзуу гурвалжин”, “Эмсvvд”, “Yйлийн vр” зэрэг жvжгийг дэлгэцэнд бичиж, теледрамын богино хэмжээний 1 бvтээл хийж, “Инээдмийн ТYЦ” хошин шогийн тоглолтыг бичиж vзэгчдэд толилуулжээ.

Бид олон улсын тайз, дэлгэцийн урлагт мөрдөж буй жишгийн дагуу 50 хvртэлх минутын бvтээлийг богино, 50-с дээш минутын хугацаатай бvтээлийг бvрэн хэмжээний гэж тооцсон бөгөөд бvртгэгдсэн теледрамын нийт бvтээлийн 21.5 хувь нь бvрэн, 75.8 хувь нь богино хэмжээний, 2..7 хувь нь олон ангит, 0.09 хувь нь телецуврал байна. Теледрамыг бvтээсэн аргаар нь телетеатрын бvтээлийг
1. Теледрам: богино хэмжээний, бvрэн хэмжээний
2. Утга зохиолын театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний
3. Хошин шогийн театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний
4. Хөгжмийн театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний
5. Хvvхдийн театр: богино хэмжээний, бvрэн хэмжээний хэмээн ангилж vзэв.

Теледрам нь дотроо телевизийн өөрийн бvтээл, театрын жvжиг гэж хуваагддаг.
Төрөл хэлбэрийн хувьд авч vзвэл драмын бvтээл 16.4 хувь, утга зохиолын театрын бvтээл 17.7 хувь, хөгжмийн театрын бvтээл 7.8 хувь, хvvхдийн театрын бvтээл 27.9 хувь, театрын бvтээлийг дэлгэцийн болгосон нь 11.5, хошин шогийн бvтээл 18.7 хувийг эзэлж байна.

Телетеатрын эхний хорин жилд утга зохиолын театр эрчимтэй хөгжиж, монголын шилдэг зохиолчдын бvтээлийг уран уншлага маягаар зохиомжлон бэлтгэж байжээ. Мөн, хэдийгээр томоохон уран бvтээл хийх боломж хомс байсан ч, бvрэн хэмжээний бvтээлийн 51 хувийг эхний хорин жилд хийсэн нь тухайн vед телетеатрын хөгжилд ихээхэн анхаарч байсны гэрч юм. Тvvнчлэн тухайн vедээ ДУАТ-д тавигдаж байсан “Таня”, “Залуу гварди”, “Худалдагчийн зvvд”, “Тангараг”, “Хярааны хонхорт”, “Хэний буруу вэ?”, “Арвайхээрийн талд” зэрэг томоохон бvтээлvvдийг дэлгэцэнд бичиж vзэгч олны хvртээл болгож байсан нь бас нэгэн амжилт гэж vзэж болно.

Энэхvv лавлахыг хийхэд эхэн vеийн бvтээлvvд бvртгэл, судалгаагvй, тэр vед ажиллаж байгаад нас барсан уран бvтээлчдийн нэр алдар, намтар, хаяг бvрэн бус, тухайн vед хальсны бололцоо муутай байсны улмаас зарим бvтээл хадгалагдаж чадаагvй нэр төдий хоцорсон, Монгол телевизийн техник хоцрогдсон тул одоо хэрэглэгдэхээ больсон том оврын аппаратан дээр байгаа бvтээлvvдийг vзэж чадахгvй байгаа зэрэг тодорхой хvндрэлvvд тохиолдсоныг хэлэх ёстой биз ээ. Мөн зарим бvтээлийн нэр ижил, эсвэл эфирт нэг нэртэй орсон ч фондод ажлын нэрээрээ vлдсэн, анхны эх зохиолоос нэрийг нь өөрчилж гаргасан, давтахдаа өөр нэр өгсөн, нэг зохиолоор хэд хэдэн найруулагч ижил жанрын бvтээл хийсэн зэргээс vvдсэн багахан хvндрэл гарсан юм.

Энэ өвөрмөц, содон урлагийн төрөл зvйлийг vvсгэн бий болгож, хөгжvvлсэн уран бvтээлчдийнхээ тухай дурдах ёстой билээ. Телетеатрын тулгын чулууг тавилцсан ахмад найруулагч П.Туваанжав, Л..Шийтэр, хvvхдэд зориулсан теледрамын хамгийн олон бvтээл туурвисан найруулагч УГЗ М.Чойжамц, ахмад уран бvтээлч агсан Ш.Ёнхор, Д.Пашка, Д.Жамъян, Ц..Шагдар, Ц.Рагчаа, Ж.Гомбосvрэн, нэрт зохиолч Д.Гармаа, Ц.Нацагдорж, Д.Дожоодорж, Б.Нямаа, хамгийн олон бvтээлийн ассистент болон туслах найруулагчаар ажилласан Д.Дуламсvрэн, Н.Батнасан, Ц.Норжмаа, Н.Саалуут, Р.Тулга, Монгол телевизийн ахмад зураглаач агсан М.Биндэръяа /Телетеатрын анхны бvрэн хэмжээний жvжиг “Анхны яргуй”, “Хонгио” анхны богино хэмжээний уран сайхны киноны зураглаачаар ажилласан/, Д.Лхагважав /Телевизийн анхны бvрэн хэмжээний уран сайхны кино “Хувьсгалаар төрөгсөд”-ийн зураглаач/, Ш.Онгой, Д.Нямсvрэн, М.Бэгзсvрэн, Д.Баярбилэг /Телевизийн нийтэд vзvvлсэн анхны видеокино “Шувууд буцах намар” –ын зураглаач/, эдvгээ ч телетеатрын бvтээлийг туурвиж яваа зураглаач Т.Машбат, С.Бямбадорж, Ц.Элбэгдорж, С.Цолмон, Н.Сvхбалсан, Ч.Тогтох, Н.Єлзийбаяр, Г.Дэлгэр, Б.Донров, П.Ганзориг болон зураач Б.Адъяа, Ц.Даваахvv, Б.Цэдэв, Т.Гоош, П.Чулуунбаатар, Б.Энхбаяр, 1985 он хvртэл теледрамын нийт 60 гаруй бvтээлийн нvvр хувиргагчаар ажилласан ахмад уран бvтээлч Б.Аюуш, Монгол телевизийн анхны дууны найруулагч Ц.Доржсvрэн, Н.Цэрэнжав, Ш.Баямаа, О.Норжмаа, Д.Энх-Амар, эдvгээ Монгол телевизэд 33 дахь жилдээ хөдөлмөрлөж буй 80 гаруй теледрамын бvтээлийн дууны оператороор ажилласан Р.Цэрэнлхам, дууны оператор агсан Б.Должинсvрэн болон бусад олон уран бvтээлчийг энд зориуд тэмдэглэн өгvvлэх хэрэгтэй юм.

Телетеатрын урын санд vнэлж баршгvй хувь нэмэр оруулсан хvмvvсийн тоонд манай ахмад, залуу, дунд гурван vеийн жvжигчид орно. Телетеатрт бvтээсэн дvрээрээ vзэгч олны сэтгэлд мөнхрөн vлдсэн нэрт жvжигчдийн тухай өгvvлэхэд Ш.Ёнхорын зохиол, Д.Долгорын найруулга “Эдлэх ёсгvй эрх” жvжгийн Бадамлянхуа хатны дvрийг бvтээсэн МУГЖ Д.Мэндбаяр, теледрамын хамгийн олон шог хошин бvтээлд тоглож, ард тvмэнд “Сэмбээ” хэмээн алдаршсан МУГЖ З.Пvрэв нарыг дурдаж болох юм. Телетеатр хэмээх мэдээллийн санд ч нийт 180 жvжигчний намтар, уран бvтээл багтсан байгаа билээ.

“Телетеатр” компьютерийн болон фото мэдээллийн санд зарим уран бvтээлчид найруулагч, зохиогч, жvжигчин зэрэг хэд хэдэн мэргэжлээр орсон байна. Жишээлбэл СТА найруулагч И.Нямгаваа, Ё.Цог, Л.Лхасvрэн, Н.Ганхуяг нар найруулагч, зохиогч, жvжигчин, зураглаач Д.Цэдэнноров зураглаач, найруулагчаар ажилласан бvх бvтээл нь багтсан. Харин энэ товхимолд бид телетеатрын хөгжилд онцгой vvрэг гvйцэтгэсэн зарим уран бvтээлчийн намтрыг оруулсан юм.

Манай судалгаа нь телетеатрын судлалын анхны ажил учир зарим уран бvтээлчийн нэр, уран бvтээлийн талаар дутуу дулим зvйл, алдаа мадаг гарсан байвал хvлцэл өчье.

Бид цаашид энэхvv судалгааг гvнзгийрvvлэн vргэлжлvvлэх, телетеатр судлалыг бие даан хөгжvvлэхэхд анхааран ажиллах болно.

Манай лавлахын тухай санаа бодлоо ирvvлж, цаашдын судалгаанд хэрэгтэй мэдээлэл өгч бидний ажилд тусална vзvvлнэ гэдэгт гvнээ найдаж байна. Теле театртай холбоотой асуудлаар Ч.Зулаатай 319569 утсаар холбоо барина уу.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159902 
 Энэ сард:14933 
 Өнөөдөр:87 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.