Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   

1989-1999 онд бvтээгдсэн тележvжиг, киноны зарим асуудалд

Д.ЦОЛМОН /Урлаг судлалын ухааны дэд доктор/

Монгол орны нийгмийн амьдралын хувьд 1989-1999 он тvvхэнд тэмдэглэх өөрчлөлт шинэчлэлтийн хvнд vе байлаа. Гэвч телевизийн урлагийн хувьд уран бvтээлийн ургац тийм их арвин байгаагvй ч гэсэн бvрэн хэмжээний тележvжиг, телекино, бэсрэг зорхиомжууд зэрэг 200 гаад уран бvтээл бvтээгдсэн нь уран бvтээлчид гараа хумхин суудаггvйн гэрч юм.

Нийт бvтээлvvдийг авч vзвэл 60% нь аж байдлын сэдэвтэй байгаа ч vлдсэн хувьд нь сонгодог бvтээлийг дэлгэцийн болгосон, тvvхийн сэдвийг зоригтой хөндсөн, мөн хvvхдэд зориулсан уран бvтээлд багагvй анхаарч нэлээд бvтээл хийсэн зэрэг олон амжилт байна. Дээрхи бvтээлvvдийг ажиглаж байхад хэдийгээр хөрөнгө санхvvгийн байдал хvнд байсан ч тайз, декорацууд мэргэжлийн тvвшинд нvсэр хийгдсэн, хувцас хэрэглэл сайтай, нvvр хувиргалтын урлаг ч хаягдчихаагvй зэрэг сайн талууд байна. Тухайлбал, “Отелло”, “Алтан тvлхvvр”, “Шарай голын гурван хаан”, “Эрдмийн гайхамшиг” зэрэг бvтээлvvдийг дурдаж болно. “Отелло” жvжгийн сонгодог хэлбэрийг огт алдагдуулахгvй харин ч телевизийн урлагийн онцлог болсон “крупный план”-уудын тодотгол нь жvжгийг улам сонирхолтой болгожээ. Наян насыг зооглосон ардын жvжигчин Гомбосvрэн гуайн бvтээсэн Отелло бол дэлхийн урлагт бас нэгэн тэмдэглэлт зvйл мөн гэдгийг заавал дурдах нь зvйтэй юм. Мөн гавъяат жvжигчин Нямсvрэнгийн бvтээсэн Яго бол өнгөн дээрээ тохитой сайхан хvний дvртэй, цаанаа хорт могой мэт мөн чанарыг сайн гаргаж чадсан сонирхолтой дvр болжээ. Найруулагч Б.Жаргал жvжигчний ансамблийг сайн бvрдvvлж, сонгодог зохиолын гол утга учир, зангилааг сонирхолтой тайлж чадсан, телетеатрын тvvхэнд vлдэх бvтээл бvтээж чадсаныг дурдах хэрэгтэй юм.

Мөн тvvний найруулсан “Шарай голын гурван хаан ” жvжигт зохиомжийг хөнгөн хялбар хэлбэрээр шийдэж, эвлvvлгийн хэмнэл сайтай, зөрчлийг утга тайлах шугамаар холбож өгсөн, жvжгийн өрнөл, тайлал, оргил хэсгvvдийн драматург /энэ драматург нь дvрслэлийн хэллэг талаасаа/ сайтай болсон зэрэг нь уг бvтээлийн сонирхолтой болох гол vндэс болжээ.

“Алтан тvлхvvр” жvжиг ч гэсэн тайз, декораци, хувцас, нvvр хувиргалт, жvжигчний ансамбль, эвлvvлэг, зохиомж, драматург зэрэг нь сонирхолтой болсон бөгөөд хамгийн гол vр дvн нь хvvхэд залуучуудад өгөөжтэй болсонд оршино.

Цаашилбал мөн хvvхдэд зориулсан “Алаг бяруу” телекино ч сонирхолтой болжээ. Хөнгөн хошигнол, гэмгvй цагаан инээд, энгийн зохиомж зэрэг нь цаашид улам сайн бvтээл гарах бас нэг vндэс суурь гэж хэлж болно. Гэвч эл бvтээлийн хошигнолыг гvн ухаан талаас нь, гашуун инээд талаас нь илvvтэй анхаарсан бол хэрэгтэй байжээ.

1999 онд бvтээгдсэн бас нэг хvvхдийн бvтээл бол “Хатан бvvвэй” телекино байлаа. Энэ бvтээлийн гол vнэ цэн нь монголын анхны хvvхдийн теледуурь болж чадсанд оршино. Зураглаач М.Мөрөнгуа уг бvтээлийн vлгэрийн тайван өгvvлэмжийг жинхэнэ уянгалаг яруу хэлбэрээр гаргасан нь нэн сонирхолтой бөгөөд өөрийн орны vзэмжит байгалийг тухайн бvтээлийн драматург зохиомжтой гvн уялдаатай хослуулж чадсан нь мэргэжлийн өндөр тvвшинг харуулна.

Тэгвэл найруулагч Б.Баатарын “Хvннv” дуурь найруулгын хувьд сэтгэхvйн талыг голчилж, баатрын дотоод сэтгэхvйн билэгдлийн чанараар гаргахыг хичээсэн байлаа. Тухайлбал, “крупны план”- ы сонголт, удаан барилт, чимэг аязууд, сонирхолтой эвлvvлэг зэрэг нь өөрийн гэсэн өнгө аястай бас нэгэн бvтээлийг амьдруулжээ.

Хvvхдэд зориулсан “Эрдмийн гайхамшиг” ч гэсэн мөн хvч хөдөлмөр нэлээд зарсан сайн бvтээл болжээ.
Єнгөрсөн хугацаанд сонгодог зохиолоор хийгдсэн жvжгvvдээс найруулагч Б.Ганболдын бvтээсэн “Цасан шамарга” жvжиг маш сонирхолтой бvтээл юм. Нийт уран бvтээлчид найрулагч, зураглаач, зураач, жvжигчид бvгд сонгодог бvтээлийн өөрийнх нь сонгодог жаягийг ихэд анхаарсан нь энэ жvжгээс тод ажиглагдана. Жvжигчдийн ансамбль сайтай, гаргаж байгаа дvрийн мөн чанар нь жvжигчний болон өрөлтийн уран чадвараар илэрч чадсан, ганц өрөөнд болж буй vйл явдлыг бvтэн жvжгийн турш уйтгар хvрэмгvй гаргаж чадсан нь хvний амьдралын учир утгыг тайван ажиглалт, шvvн тунгаах замаар нэгтгэн дvгнэх боломж гаргаж чадсанаараа сонирхолтой байлаа. Дvрvvдийн ялгарал нь сонгодог жvжгийн эх зохиолын утга учир, хvнд хvргэх гол санааг биелvvлж чадсанд оршино.

Аж байдлын сэдэвтэй бvтээлvvд дотроос зохиолч Д.Норов, найруулагч Ё.Цог нарын “Эцсийн тушаал” бvтээл сайн бvтээл болсон гэж vзэж байна. Уг жvжгийг цэвэр дурсамжийн хэлбэрээр хийсэн бөгөөд зохиомж, эвлvvлэг сайн, операторын ажил ч муугvй болсон байна. Хvний сайхан сэтгэл, vнэн сайхан хайр сэтгэл vхтэл мөнх оршдогийн мөн чанарыг гаргаж чаджээ. Манай тайз, дэлгэцийн нэрт мастер Сэдэдийн бvтээсэн дvр нь гэнэн томоогvй залуу цагийн алдаандаа vл гутран, амьдралыг сөрөн зогссон, vнэнч шударга, муу санаагvй, сайхан сэтгэлт гудиггvй монгол эрийн жинхэнэ хэв шинжит дvр болсон байна. Тvvний найзын башир зан, заль, хар санаа, амиа бодсон мөн чанар, бараг гэмт хэрэгтний дvр, амьдралын туршдаа хайрлаж яваа хууртагдсан бvсгvйн эмгэнэлт харуусал зэргийг жvжигчид сайн гаргаж чадсан нь ч жvжиг амжилттай болсны нэг гол vндэс нь юм. Цэрэг эх орны сэдэв дээр тулгуурлаж бvтээсэн энэ бvтээл нь ерөнхий утга санааны хувьд аж байдлын сэдэвтэй гэж vзэж болохоор юм. Тvvнээс гадна эл бvтээлийн дуу жvжгийнхээ утга санаа, уянгалаг өнгө аяс, харууслыг бvрнээ илтгэсэн байна. Чухам яагаад тэр вэ? Дуу гэдэг зөвхөн хvнийг уяраахын төдийд л хэрэгтэй байдаг гэж vv? Yгvй юм. Оросын Телевиз судлаачдын нэг В.Микалкович бичихдээ :

“…Тележvжгийн нэг онцлог нь чимэг хөгжим, гол дvрийн юм уу зохиогчийн монолог хөгжим, драматургийн аялаг, найруулагчийн хөгжим зэргийг хэрхэн ашигласнаар жvжгийн сvнс амьдрах эсэх нь шалтгаална…” гэжээ. Тэгвэл энэ жvжгийн хувьд жvжгийн дуу хөгжим нь зохиогчийн болон гол дvрийн монолог болж чадсан байна. Тележvжиг, телекино нь тайзны жvжгийг бодвол цаг хугацаа, орон зайн асар нарийн мэдрэмжийг шаарддаг. Тэгээд ч цаг хугацаа, орон зай гол баатарт хэрхэн нөлөөлж байгааг гаргах явдал бас нэгэн онцлог нь болдог байна. Тухайлбал vvн дээр П.Лувсанцэрэнгийн зохиол, найруулагч Х.Энхтуяагийн “Тvлхvvр” жvжгээр жишээ болгон авч vзэж болох юм.

Ганцхан шөнийн дотор, нэг л айлд болж буй vйл явдал, тухайн нийгмийн нvvр царай, хvн зоны амьдрал, ёс заншил, сэтгэхvйн цар хэмжээ, боловсрол нийгэмд тавигдаж байсан мулгуу асуудлууд, хvний ухамсар, орон нутгийн засаг захиргаанд ёс суртахууны хувьд ямархан өрөвдмөөр амьтад алба хааж байсан зэрэг тvvхийн тодорхой нэгэн vеийг тусгасан маш олон сонирхолтой асуудлуудыг энэ жvжигт хөнджээ.
Мөн ийм дvгнэлтийг зохиогч Н.Жавзандулам, Я.Энхээ нарын зохиол, Л.Балхжавын найруулсан “Шувууд буцах намар” кинон дээр ч ярьж болно.

Драматургаа илэрхийлж чадахуйц сайхан хөгжим, тайван өгvvлэмжээр юу өгvvлнэ вэ? Хосгvй сайхан байгальтай буйдхан нэгэн газарт өнчин бvсгvй амьдрахын эрхээр тэнэг, ихэмсэг, тэнцвэргvй, хайргvй хvнтэй амьдрах гэж зvтгэж байна. Бvсгvйн сэтгэлд гэрэл, гэгээ, ямар ч гал алга. Тохиолдлоор хоригдол японуудын хээрийн эмнэлэгт сувилагч хийснээр хайр дурлалтайгаа учирчээ. Гэвч тэр нь тухайн цаг, нийгмийн буруугаар эмгэнэлтэйгээр дуусаж байна. Энэ бvхнийг найруулагч маш тайван, нандин эвлvvлгээр илэрхийлжээ. Тухайлбал аягатай цайнаас сvvнд шилжих эвлvvлэг, байгаль хvн хоёрын харилцааг илтгэх эвлvvлэг зэрэг нь амжилттай болсон байна. Харин нэг газар учир шалтгааны өгvvлэмж эвлvvлгийг гээсэн нь бодууштай зvйл байв. Энэ нь ээж нь охиноо Балдантай суу гэж хэлж байгаа vед Балдангийн дvрс охинд vзэгдэж, охинд таалагдах таалагдахгvйн учир тайлагдах ёстой байсан болов уу?

Ер нь урлаг гэдэг хvний амьдралын толь болохоор тvvнд дутуу дvрс харагдаж болохгvйн төлөө уран бvтээлчид тэмцэж, өөр өөрийн ур чадвараар гаргадаг жамтай.
Аж байдлын сэдвээр бvтээгдсэн өөр бvтээлvvдийг мөн дурдъя. Тухайлбал зохиолч Ж.Лхагвагийн зохиолоор найруулагч С.Төвсанаа богино хэмжээний “Яргуй” хэмээх бvтээлийг туурвижээ. Энэ нь бас л аж байдлын сэдэвтэй бөгөөд мөн л хvний амьдралын бас нэгэн өнгө аясыг ихэд нандин хөндсөн байна. Эд хөрөнгөөр хvний зvрх сэтгэл, бие, амьдралыг эзэгнэх гэсэн бодолтой хvмvvсийг хөнгөн эмгэнэл, сургамжилсан хошигнолоор vзvvлжээ. Дөнгөж цухуйсан яргуй мэт гэнэн томоогvй охин нэгэн настай хvнтэй холбогдсон ч гэсэн зоригтой шийдвэр гаргаж чадсанаар тvvнээс холдож буйг энэ жvжигт өгvvлжээ. Энэхvv жvжигт өгvvлсэн дvр зураг бол өнөөгийн нийгмийн бас л нэгээхэн хэсэг юм.

Тэгвэл хэвшсэн, тогтсон амьдралтай залуусын дунд ч өнөөгийн нийгэм хэрхэн нөлөөлж, ёс заншил, хvн чанараа хэрхэн гээж болох аюултайг Н.Ганхуягийн зохиол, найруулагч Х.Энхтуяагийн найруулсан “Амин булаг” жvжигт өгvvлсэн байна. Энэхvv жvжиг нь жvжигчдийн ансамбль сайтай, жvжигчдийн тоглолт vнэмшилтэй, vйл явдлын өрнөл, зохиомж нь мэргэжлийн тvвшинд бvтээгдсэн бvтээл болсон байна. Харин дvрийн мөн чанарыг илэрхийлэх харилцан яриа нэлээд дутагдалтай болсон тал vзэгдэнэ. Єнөөгийн эд мөнгөнд шуналтай, ааш зан муутай, залуу бvсгvйчvvдийн холч ухаангvй, зөвхөн өнөөгөө бодсон аминчхан vзэл, харанхуй ертөнцийг жvжигчин Долгорсvрэн сайн гаргаж чадсан гэж хэлж болно. Сайхан сэтгэлтэй, хvнд өгөөмөр, тусч ядуу өвгөний дvрийг ч жvжигчин Дамдин сонирхолтой гаргажээ. Нэг эцэг эхийн гурван хvvхдийн өөр өөр зан араншин, vзэл бодлын ялгавартай талыг сайн гаргаснаар жvжгийн гол утга санаа амжилттай илэрхийлэгдэж чадсан байна.

Тэгвэл мөн л амьдралын төлөө хvмvvсийн хэрхэн тэмцэж буйг өгvvлсэн Х.Наранжаргалын зохиол, Х.Энхжаргалын найруулга “Гvvр” жvжгийг аваад vзье.
Хорвоогийн амьдралын тухай өөр өөр vзэл бодолтой хvмvvс хамт амьдарч чадахгvй салснаас хvvхдийн сэтгэл, санаа, амьдрал хэрхэн хохирч байгааг асуудал болгон тавьсан бvтээл гэж болно. Мөн “хvн” гэгчийн тухайд сэтгэхvйн талаас нь гvнзгий дvрслэн vзvvлэхийг хичээсэн нь жvжгийг сонирхолтой болгосон нэг vндэс нь болсон байна. “Яргуй” жvжигт эд хөрөнгөөр залуу охины сэтгэлийг татах гэсэн хижээл эрийн дvр байсан бол “Гvvр” жvжигт төрсөн охиноо хөрөнгө мөнгөөр татах гэсэн эцгийн дvрийг гаргажээ. Төрсөн эцэг эх хоёроосоо сэтгэлээ дvvргэж амьдарч чадахгvйд хvрсэн охин гуравдагч, дөрөвдөгч орчноос чин vнэн хайр халамж, амьдралын ухаан эрж, алдаж онож явааг уг жvжгийн уран бvтээлчид зохиомж, драматург, эвлvvлгээрээ гаргаж чаджээ. Хvжигчин Хvрэл тансаг амьдралыг хvний амьдралын эцсийн зорилго гэж ойлгож, зvтгэж явсан эрийн амьдрал, vзэл бодлын доройтлыг vйл хөдлөл, сэтгэхvй, нvvр царайны хувирал, харцаараа тун сайн илэрхийлсэн байна.

Тележvжиг, телекиноны онцлог бол “крупный план”- ыг найруулагч, оператор нар хэрхэн ашиглаж, шийдвэрлэж чадахаас ихээхэн шалтгаалдагт оршино. Yvнээс гадна дээр дурдсан утга илэрхийлэх дуу хөгжим, мөн орон зай, хугацаа, vр өгөөжтэй байдал, эвлvvлэг болон дvрслэлийн бусад хэллэгийн аугаа их боломж зэргийг хэрхэн ашиглахаас их зvйл шалтгаална. Олон камерийн боломжийг өнөө хvртэл манайд төдийлөн сайн ашиглаж чадахгvй байна. Yvн дээр нэмж өгvvлэхэд телевизийн олон ангит кино бvтээх туршлага бидэнд төдийлөн хуримтлаагvй байна. Телевизийн олон ангит бvтээл нь зөвхөн нэг том зохиолыг хэд хувааж vзvvлэхэд байдаггvй, өөрийн тодорхой хууль, зарчимтай байдаг. Єөрөөр хэлбэл онцлог нь нэгдvгээрт, гэрийн нөхцөлд дэлгэц хэрхэн нөлөөлж болох, тухайн бvтээлийг хvн заавал ажлаа орхиж vзэх шаардлагыг нөхцөлдvvлж, 2-рт тухайн анги болгон заавал өөрийн онцлог, утга санаа илэрхийлэх чадвартай байхаас гадна бvхэл бvтэн бvтээлийнхээ утга учрыг шингээсэн байх, нэг ангиас нөгөө ангид шилжих өөрийн онцгой хэл, арга барил, давталттай байх, хэсэг бvр нэг араг ясаар холбогдсон байх онцгой зарчимтай байдаг.

Бид хамгийн энгийн жишээ болгон Оросын “Илд бамбай” киног аваад vзье. Эл бvтээлд олон ангит киноны хамгийн гол зvйл болох давталтыг “Эх орон юунаас эхэлдэг вэ?” дуугаар хийж өгсөн нь бусад олон ангит киноноос ялгагдах гол онцлог нь болсон байдаг. Ийм жишээг гадаадын олон киноноос дурдаж болох юм.
Ч.Гомбын зохиолоор найруулагч О.Соёлтын бvтээсэн “Эзэнгvй айл” олон ангит кино нь өөрийн гэсэн өнгө аястай, монголжуу, чамбай бvтээл болсон гэж vзэж байна.

Зохиолч Ч.Гомбын олон зохиол манай дэлгэцийн урлагт vнэтэй хувь нэмэр оруулсан. Тайз дэлгэцийн бvтээлийн амин сvнс болсон “диалогийн мастер” гэж тvvнийг хэлж болно. Сайн vрээр тарьсан тариа сайн гурил болдгийн адил сайн зохиол сайн бvтээл болох vндэс нь байдаг. Єнөөгийн нийгмийн амьдралыг нэгэн айлаар төлөөлж гаргасан нь оновчтой болсон бөгөөд улс орны бvхэл бvтэн гурван vеийн амьдрал, vзэл бодол, амьдралын хэвшил зураглагдаж чаджээ. Хvн амьд явахын учир утга, амьдрахуйн гvн ухаан, оршихуйн утга, амьдралын ээдрээг туулах сэтгэлийн тэнхээ эд бvхнийг урлагийн хэлээр мэргэжлийн тvвшинд гаргах гэж зорьсон нь сонирхолтой, мөн vр өгөөжтэй болсон байна.
Аугаа их зохиолч Дидро: “…Урлаг гэдэг нь амьдралын хамгийн энгийн зvйлээс энгийн бус зvйлийг гаргахад оршдог.” гэж хэлснийг эл бvтээл санагдуулна.

Эл бvтээлийн хамгийн гол vнэ цэн нь энгийн тайван, даруухан өгvvлэмжээр өнөөгийн улс орон, нийгмийн амьдралын дvр зургийг гаргахад зорьсонд оршино. Єөрөөр хэлбэл, энэ айл ганцхан эзэнгvй болсон байгаа биш, улс орон маань эзэнгvй, эх толгойгvй, хувь хувиа бодсон, ирээдvй тодорхойгvй байгаа гvн эмгэнэлийг дvрсэлж гvнзгий санаа дэвшvvлсэн явдал юм.
Киноны анги бvрийн эхэнд эзэнгvй мэт хаалга vvд нь савчсан орц, өнгө муутай янзгvй байдлын уур амьсгал давталт хэсэг болсон нь оновчтой байна. Гэтэл энэ маань бас боломжийн дунд хэсгийнхний амьдрал юм. Гэтэл балгас мэт болж тоногдсон орон байр, гудамжаар яваа тэнэмэл хvvхдvvд, туулын шугуйнхан яаж амьдарч яваа билээ гэдгийг бид мэднэ. Эд бvгдээс vvдээд бодохоор эл бvтээл хvнд бодуулах юмтай болсон нь илт байна.

Найруулагч О.Соёлт зохиол, бvтээлийн утгыг жvжигчний уран чадвар, тайван эвлvvлэг, шалгармал өгvvлэмжтэйгээр гаргахыг зорьдог юм уу гэж ажиглагдлаа. Ийм арга барил нь нь телероман бvтээхэд ихэд зохимжтой арга барил учир ийм сайн бvтээл ч хийгдэнэ гэдэгт эргэлзэх зvйлгvй юм.
Ер нь телекино, тележvжгийн урлагт ахмад уран бvтээлчдээс маань гадна өөрийн өвөрмөц арга барилтай Х.Энхжаргал, Д.Ганболд, С.Төвсанаа, Х.Энхтуяа гэх мэт олон залуу уран бvтээлчид гарч ирсэн нь баярлууштай нэг vйл явдал мөн.

Гагцхvv цаашид телекино, тележvжгийг хэрхэн мэргэжлийн өндөр тvвшинд бvтээх, туурвих боломжоор уран бvтээлчдээ хэрхэн хангахад анхаарч, урлагийн энэ нэгэн том салбарыг хөгжvvлэх цэгцтэй бодлого боловсруулах шаардлагатай байна. Зөвхөн хvvхэд залуучууд гэх төдий ч биш, ер нь нийт vзэгчдийн оюуны хоосролыг устгаж, зөв хvмvvжил, төлөвшил олгоход урлагийн энэ салбар чухал хувь нэмэр болж чадна. Єөрөөр хэлбэл нэг цаг хугацааны хэдэн зуун мянган vзэгчийг шууд хамарч чадах энэ хvчтэй урлагийн салбараа бид ашиглах ёстой. Тэгээд ч манай тележvжиг, телекино тогтвортой хөгжих сайн vр vндсийг бид тавьж чадаагvй л байна.

Дэлхийн хөгжилтэй гэгдэх улс орны олон ангит, цуврал бvтээлvvд хөгжлийн ямархан өндөр тvвшинд хvрснийг бид мэднэ. Гэтэл бид өнөөдөр далай шиг их баян аман зохиол, дэлхийн хэмжээнд хvрэхvйц тавигдсан олон арван сонгодог зохиолуудаа ч дэлгэцийн болгож чадаагvй л байна. Иймээс ч энэхvv ажлыг зохион байгуулж байгаа хvмvvс, тvvн дотор энэ сайхан ажлыг санаачилж, удирдан зохион байгуулсан Х.Наранжаргалд гvнээ талархаж тележvжиг, телекиноны хөгжлийн асуудлыг цаашид дорвитой судалж, монголын ард тvмний гоо сайхны боловсролд жинтэй хувь нэмэр оруулахыг хvсье.

“Телетеатр-30” төслийн хvрээнд бэлтгэж уран бvтээлчдийн уулзалт ярилцлаганд тавьсан илтгэл. 2000-01-24

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167745 
 Энэ сард:12309 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.