Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   

У. Шекспир Монголд

Ноёд хатагтай нараа!

Та бvхэнтэй "Глоб Интернейшнл" төрийн бус байгууллагын ажилтнуудын нэрийн өмнөөс мэндчилж байгаадаа баяртай байна. Намайг Наранжаргал гэдэг. Би "Глоб Интернейшнл" төрийн бус байгууллагын тэргvvн, сэтгvvлч, жvжгийн зохиолч хvн.

Манайх шинэ нийгэмд хамгийн чухал зvйлийн нэг болох олон нийтийн ухамсрыг хөгжvvлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага юм. Манай олон нийт хvчирхэг, мэдээлэлтэй, боловсролтой байгаасай гэж бид хvсдэг. Шилжилтийн vеийн хvндрэл бэрхшээлтэй vед энэ бол тийм амар ажил биш юм.

"Глоб Интернейшнл" төрийн бус байгууллага 1999 оны 3-р сард байгуулагдсан. Бидний уриа бол "Мэдлэг бол Хvч". Улс орон маань тvvхийнхээ сонирхолтой бөгөөд хvнд хэцvv цагийг туулж байхад хvндрэл бэрхшээлээ гэтлэхэд нь бид чадлынхаа хэрээр туслах ёстой гэдгийг бид ойлгодог. Бид олон нийтийн ухамсрыг дээшлvvлэх, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог нэмэгдvvлэхэд хэвлэл мэдээлэл, урлагийн гол хэрэглvvр болгох ашигладаг юм. Бид хvчирхийлэл, хээл хахуулийн эсрэг, хvний эрхийг хамгаалах, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг баталгаажуулах чиглэлийн төслvvдийг амжилттай хэрэгжvvлсэн.

Насанд хvрэгчдээс гадна бид манай шинэ ирээдvйн шинэ vе болох хvvхдvvдтэй мөн ажилладаг юм. Бид тэднийг ардчилсан, олон ургальч нийгмийн иргэнлиг сэтгэлгээтэй, бvтээлч, идэвхтэй бие хvн болгон төлөвшvvлэхэд туслахыг хичээдэг. Yvнд урлаг чухал vvрэг гvйцэтгэнэ гэдэгт бид итгэдэг. Ийм учраас бид өнгөрсөн жил " Шекспирийн монгол нөхөд" хөтөлбөр бий болгосон юм.

Дэлхийн нэгэн гайхамшиг болох У. Шекспир өнөө хэр бидэнд хvний мөн чанар, амьдралын болон дэлхийн гол гол асуудлуудыг ухаж ойлгохыг уриалан шударга, ухаалаг, хvчтэй, хараат бус байхад сургадаг болохоор монгол хvvхдvvд тvvний зохиол бvтээл, тvvний баатруудын амтанд орж, нэгдээсэй гэж бид хvссэн билээ. Тэгээд ч Шекспирийн бvтээлvvдийн мэргэн ухаан, аугаа чанар нь жинхэнэ бодит амьдралыг таниж мэдэхэд сая сая хvмvvст тусалсаар байгаа билээ. Дэлхий ертөнц, аж амьдрал өөрчлөгдөн хvмvvс хөгжин дэвшиж, тvvх vргэлжилсээр байгаа хэр нь Шекспир, тvvний зохиол бvтээлvvд одоо хvртэл амьд хэвээр байна. Тэрээр жинхэнэ дэлхийн хэмжээний хvн юм. Ийм учраас бид Шекспир, тvvний зохиол бvтээлvvдийг Монгол хvvхдvvдийн оюун санааг хөгжvvлэх сургалтын хэрэглvvр болгон авсан юм.

Шекспирийн жvжгvvд дэлхий даяар янз бvрийн оронд, янз бvрийн нөхцөл байдалд тавигдаж, тухайн өөр өөрийн өвөрмөгц сонирхол, соёлын өвийг илэрхийлж байна. Янз бvрийн хvмvvс, янз бvрийн бvлгvvд Шекспирийн хvжгvvдээс олсон санаагаа өөрсөддөө тохируулан баяжуулдаг. Yндэстэн бvр тvvний жvжгvvдийг өөрийн орчин vеийн амьдралд зохицож байгааг мэдэрдэг. Монголд ч бас Шекспирийн жvжгvvд тухай бvртээ хамгийн их амжилтад хvрдэг байлаа. Тvvний жvжгvvдийг орчуулсан, найруулан тавьсан, дvрийг нь бvтээсэн хvмvvс улсын том том шагналуудыг хvртэж байлаа. Хамгийн тvрvvнд 1955 онд алдарт Отелло монголын театрын тайзанд зочилсон юм. Алдарт жvжигчин Г. Гомбосvрэн тvvнээс хойш 1000 гаруй удаа Отеллод тоглосон билээ. Монголын нэрт найруулагч, жvжигчин С. Гэндэнгийн анх тавьсан эл жvжгийг нийтдээ манайд 4 удаа дөрвөн өөр найруулагч найруулан тавьж, дөрвөн жvжигчин Отеллогийн дvрд хvчээ сорьсон юм.

Шекспирийн баялаг өвийг Монголд сурталчлах, ойлгуулахад нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагч Ч. Чимид, зохиолч, найруулагч Э.Оюун, алдарт Хөдөөгийн Пэрэнлэй, доктор, профессор А. Шархvv, найруулагч Галсанжав, Б. Мөнхдорж, орчуулагч Ж. Чойнхор, Х. Мэргэн, жvжигчин Ц. Гантөмөр, Л. Жамсранжав, Б. Сосорбарам, Г. Жигжидсvрэн, найруулагч Б. Эрдэнэбулган, дуучин Д. Банди, Х. Уртнасан болон бусад олон монгол хvн хувь нэмрээ оруулсан билээ. Чухам эдний хvч, авъяасаар Шекспир Монголд хамгийн алдартай гадаадын хvн болсон бөгөөп тvvний нэр ид шидтэн мэт сонсогдох болсон юм. 1888 онд Отелло дуурь анх удаа Дуурь бvжгийн театрт тавигдаж, 2002 онд дахин дуулагдав. Монголын vзэгчид Шекспирийн Гамлет, Лир хаан, Ричард III зэрэг эмэгнэлт жvжиг, "Зэрлэг бvсгvйг номхотгосон нь", " Зуны шөний зvvд" инээдмийн жvжгvvдтэй танил болсон.

Шекспир судлал Монголд Монголын Их Сургууль байгуулагдсан цагтай хамт эхэлсэн бөгөөд 40 гаруй жилийн тvvхтэй билээ. 1969 онд доктор, профессор А. Шархvv " Суут хvмvvсийн амьдрал" цувралаар ЗХУ- д хэвлэгдэн гарсан "У. Шекспир" номыг орчуулан гаргасан байдаг. 1970 оны эхээс дунд сургуулиудад Шекспирийн намтар, зохиол бvтээлээс vзэж эхэлсэн байна. Анх Хөдөөгийн Пэрэнлэйгийн орчуулан хэвлvvлсэн " Данийн хан хvv Хамлет"-ын хэсгээс сурах бичигт орсон юм. Хожим нь Майжаргал Шекспирийн амьдрал бvтээлээр дэд эрдэмтний цол хамгаалсан байна.

Одоо бодоход инээдэмтэй санагдавч коммунизмын vед Шекспирийн бvтээлvvдийг капиталист нийгмийг шvvмжлэх хэрэглvvр болгон ашигладаг байсан нь vнэн юм. Тvvний жvжгvvдийг орос хэлнээс дамжуулан орчуулдаг байлаа. Харин 1999 онд " Макбет " , 2002 онд "Ромео, Жульетта-г Ж. Чойнхор, Х. Мэргэн нар англи хэлнээс орчуулсан нь чухал ач холбогдол бvхий алхам болсон билээ. Монголчууд Шекспирийн зохиол бvтээлvvдийг гадаадын гуравдагч хэлээр дамжуулан уншихын хэрэггvй гэдэгт би итгэдэг.

Ийнхvv У. Шекспир "капиталист" Англи, " социалист" Монголын хоорондын гvvр, өөр соёль тvvхийн элч болсон юм. Шилжилтийн жилvvдэд эдийн засгийн хvндрэл бэрхшээл соёлын салбарт илvv хvнд туссан бөгөөд Шекспирийг хөхиvлэн дэмжих чиглэлээр ахмад vеийнхээ эхэлсэн vйл ажиллагааг vргэлжлvvлэхэд санхvvгийн бэрхшээлтэй тулгарах болсон билээ. Монголын театрууд өндөр өртэгтэй сонгодог жvжиг тавих зардлаа олоход хэцvv болов. Сvvлийн vед тавигдсан " Зуны шөний зvvд", " Гамлет-2000", " Ромео, Жульетта" балет МНХХ- Соросын сангийн санхvvгийн тусламжтайгаар vзэгчдийн хvрээл болсон юм.

" Глоб Интернейшнл" төрийн бус байгууллага 2001 онд " Шекспирийн монгол нөхөд" хөтөлбөрөө эхэлсэн билээ. Бид анх удаа хvvхдийн урлагийн наадам зохион байгуулсан бөгөөд хvvхдvvдийн дунд асуулт хариулт, зураг, жvжигчилсэн тоглолтын уралдаан зарлаж, 10- 17 насны 270 хvvхэд хамрагдсан. Төслийн хугацаанд анх удаа Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт 5 жvжгийн эмхэтгэл хэвлэн гаргасан бөгөөд одоо бид уг номыг хөдөөгийн сургуулиудад хандивлахад зориулсан хөрөнгө мөнгө цуглуулах ажил хийж байна. Мөн " Шекспирийг сургалтад ашиглах нь " сэдэвт 7 удаагийн сургалт явуулж, дунд сургуулийн 20 багш, их дээд сургуулийн 180 оюутанг хамруулж, багш нарт зориулсан хэвлэмэл болон видео гарын авлага бэлтгэн гаргалаа. Сургалтад оролцсон бvх багш нар тухайн сургалт туйлын vр дvнтэй, сонирхолтой болсон гэдэгтэй 100 хувь санал нэгтэй байсан бөгөөд дийлэнх нь Шекспир судлалыг өргөжvvлэх шаардлагатай гэж vзсэн юм. Бид мөн төслийн явцад Шекспирийн амьдрал, зохиол бvтээл, тэдгээрийн тvvхийг сурталчилсан 29 материалыг " Урлагийн ертөнц" сонины 6 дугаар дараалан хэвлvvлэв. Энэ оны 4-р сард бид анх удаа Шекспирийн төрсөн өдрийг тэмдэглэсэн бөгөөд 100 гаруй хvн манай vдэшлэгт оролцсон юм.

Бид манай төслийг санхvvжvvлсэн Их Британий Гадаад Харилцааны Яам, Монгол дахь Их Британий ЭСЯ, МННХ- Соросын сан, " Бодь Компьютер" ХХК, Монгол- Английн нийгэмлэгт гvн талархал илэрхийлж байна.
" Шекспирийн монгол нөхөд" хvvхдийн урлагийн II наадам 2003 онд болох бөгөөд бид санхvvжvvлэгч хайж байна. Харамсалтай нь Монголоос мөнгө олох, ивээн тэтгэгч хайх нь туйлын хvндрэлтэй байдаг. Учир нь Монгол Улсад иргэний нийгэм, нийгэм соёлын арга хэмжээг дэмжсэн компаниудад татварын хөнгөлөлт болон, эсвэл өөр аливаа дэмжлэг vзvvлэх хууль тогтоомж байдаггvй. Гэсэн ч бид халуун сэтгэлт монгол биенесменvvд, британчууд болон дэлхийн өнцөг булан бvрт байгаа Шекспирийн нөхдийн тусламжтайгаар vйл ажиллагаагаа vргэлжлvvлнэ гэдэгт найдаж байна.

Миний хувьд би дунд сургуульд байхдаа Шекспирийг өөртөө нээж, мөнхий бишрэн шvтэгч болсон юм. Би тvvний зохиолуудыг төрөлх хэлээр нь уншиж, төрсөн нутагт нь очих vзэхсэн гэж мөрөөддөг байсан. 1991 онд British Counsil намайг ийм боломжоор шагнаж, Лондон хотноо дөрвөн сар хагас амьдарч, англи хэл сурах, Би- Би-Си дээр дадлага хийх аз тохиосон юм.

" Глоб Интерейшнл" төрийн бус байгууллагынхан бид Шекспирийн суут санаанууд бие хvнийг хөгжvvлэн төлөвшvvлэхэд туйлын ач холбогдол бvхий хувь нэмэр оруулах бөгөөд Шекспир ирээдvйд ч хэдэн мянган жилийн турш янз бvрийн vндэстнvvдийн ойлголцлын гvvр болон vйлчилнэ гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

Х. Наранжаргал

2002. 08.22 Улаанбаатар хот

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.