Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 05 "ГЛОБ ИНТЕРНЕШНЛ" ТББ

Нэр тєр, гvтгэлэг

Оршил

Эрхэм уншигч та бvхэнд энэ удаад “Нэр тєр, гvтгэлэг” нэртэй тохимолыг єргєн барьж байгаадаа баяртай байна. Монголд чєлєєт хэвлэл vvсээд багагvй хугацаа єнгєрчээ.

Чєлєєт хэвлэл гарч байсан туршлага багатай манай оронд чєлєєт сэтгvvл зvйн суурь тавигдаж, хэвлэлийн эрх чєлєєг эрх зvйн vvднээс баталгаажуулж чадлаа. Гэхдээ чєлєєт хэвлэл жинхэнэ утгаараа бvрэлдэн тогтсон гэж хараахан хэлж боломгvй байна.

Чєлєєт хэвлэлийг дэмжин хєгжvvлэхэд саад бэрхшээл, хvндрэл, зєрчилдєєн байсаар байна. Хэвлэлийн эрх чєлєєний хууль, эрх зvйн баталгаа, эдийн засгийн боломж, сэтгvvлч хvний єєрийн vйл ажиллагааны эрх чєлєє манайд бvрэн хэрэгжээгvй гэж vзэж болохоор байна. Иймд хэвлэлийн эрх чєлєє цаашид сонгодог утгаараа хєгжихєд зайлшгvй шаардлагатай алхмуудыг авч хэрэгжvvлэх нь чухал юм.

Хязгааргvй эрх чєлєє гэж vгvй. Бусдын ашиг сонирхлыг vл харгалзан хvссэн бvхнээ хийхийг эрх чєлєє гэж ойлгож болохгvй юм. “Тvмэн бодисын охь, мянган амьтны манлай” болсон хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд халдашгvй дархан байх учиртай билээ. Хvн ажил хєдєлмєр хийж, соёл, шинжлэх ухаан, урлагийн бvтээл туурвин хєдєлмєр, зvтгэлийнхээ vр шимээр нийгэм тєр, олон нийтийн зvгээс vнэлэгдэн нэр тєр, алдар хvндийг олж авдаг. Монгол улсын vндсэн хуульд Монгол улсын иргэний баталгаатай эдлэх vндсэн эрхийн нэг бол иргэний нэр тєр халдашгvй, дархан байх эрх болохыг хуульчлан баталгаажуулсан юм.

Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр гэдэг бол хувь хvн, хамт олон, нийгэм, тєрєєс иргэн, хуулийн этгээдэд єгч буй ёс зvйн vнэлгээ байдаг бол алдар хvнд нь нийгмийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлсэн байдал, хєдєлмєрийн vр шимээр хvртэх хvртээл, тухайн цаг vед бvтээсэн хєдєлмєр, бvтээл, тэмцлээрээ vнэлэгдэж буй vнэлгээ бєгєєд нэр тєрийн адил хvн бvрт байдаггvй, хувь хvн, хуулийн этгээдийн хvслээр олддоггvй аж, харин ажил хэргийн нэр хvнд гэдэг нь иргэн, хуулийн этгээд нь нийгэмд оршин тогтнож, байр сууриа олж, vйл ажиллагаа явуулахдаа бvтээлч хєдєлмєрєєрєє тухайн нийгмийг цогцлон хєгжvvлэхэд оруулсан хувь нэмэрт хувь хvн, олон нийт, нийгэм, тєрєєс єгч буй vнэлэмж, нэр тєр, алдар хvндэд тулгуурлан сvvлд гарч ирдэг ойлголт аж.

Манай улсад сvvлийн жилvvдэд нэр тєр, алдар хvндтэй холбоотой хэрэг, маргаан цєєнгvй гарч, цаашид энэ тєрлийн хэрэг, маргааны тоо єсєх хандлага ажиглагдаж байгаа нь нийгмийн соёл, сэтгэл зvй, ухамсарт тийм ч таатай бус нєлєє vзvvлэх болов.

Иргэн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvнд гутаагдсан гэсэн vндэслэлээр нэр тєрєє сэргээлгэхийг хvссэн нэхэмжлэл сvvлийн 5 жилд /1997-2001 оны эхний хагас жил/ дvvргийн шvvхvvд 589-ыг хvлээж авч 328 буюу 55.7 хувийн нэхэмжлэлийг хvлээн авахаас татгалзаж, 261 хэрэг буюу 44.3 хувийг хvлээн авч шийдвэрлэсэн бол нийслэлийн давж заалдах шатны иргэний шvvх хуралдаанаар хянагдсан хэргийн нэхэмжлэлийн шаардлагаар гэм хорын хохиролыг 1.4 тэрбум тєгрєгєєр vнэлэн тооцож нэхэмжилсэнийг шvvх багасган 18 сая тєгрєг буюу 1.2 хувийг хангаж, vлдэх хувийг хэрэгсэхгvй болгожээ.

Харин 1995 оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvндийг гутаасан хэрэг, маргааны тоо жил дараалан єсч байгаа нь бусдын хууль бус vйлдлийг илчлэх нэрийдлээр vндэслэлгvй гvтэх, шvvмжилж байна гээд гутаан доромжлох, шуугиан дэгдээсэн мэдээллээр сонин, хэвлэлийнхээ борлуулалт, орлогыг нэмэгдvvлэх гэсэн хэвлэн нийтлэгчдийн vйл ажиллагаа, нєгєє талаар нэр тєрєє сэргээлгэх, улмаар бодит бусаар их хэмжээний мєнгє нэхэх, хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хязгаарлах гэсэн оролдлогтой ч холбоотой байж болох юм.

Уншигч та энэхvv тохимлоос нэр тєр, гvтгэлгийн тухай тодорхой ойлголт авах бєгєєд мєн 2001 оны 11 сард Монголын Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн (Соросын сан) санхvvжилтээр хийгдсэн Монгол улсын гавъяат хуульч Б.Чимидийн зєвлєхєєр нь ажилсан “Нэр тєртэй холбоотой хэрэг, маргааны тухай” тєслийн судалгааны тайлан, Английн Лондон хотноо тєвтэй “19-р зvйл” олон улсын байгууллагаас боловсруулсан “vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє ба гvтгэлгийн эсрэг зарчим”, чєлєєт хэвлэл, ёс зvй, нэр тєр сэргээх талаарх гадаад орны хууль тогтоомж, шvvх, тvvний практикийн тухай Х.Наранжаргал, Галина Арапова, Уиллем Корталс нарын нийтлэл, бvтээлийг vзэж болно.

Та бvхний ажил vйлс бvтэмжтэй байх болтугай.

Д.Мєнхбvрэн Хуульч, хууль зvйн магистр

АГУУЛГА

НЭГДYГЭЭР ХЭСЭГ
Хvний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг олон улсын болон vндэсний хэмжээнд баталгаажуулсан нь

Олон Улсын баримт бичиг
Хvний эрхийн тvгээмэл тунхаглал
Иргэний болон улс тєрийн эрхийн Пакт

Yндэсний хууль тогтоомж
Yндсэн хуулийн эрх зvйн зохицуулалт
Иргэний эрх зvйн зохицуулалт
Эрvvгийн эрх зvйн зохицуулалт

ХОЁРДУГААР ХЭСЭГ
Х.Наранжаргал. Чєлєєт хэвлэл ба ёс зvй
Галина Арапова. Нэр тєр сэргээх талаарх хууль тогтоомж-Европын шvvхийн хууль цааз
Уиллем Корталс Алтес. Хэвлэл мэдээлэл-шvvх

ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг, маргааны талаархи судалгаа, зєвлємж /сvvлийн 3 жил/

- Оршил
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан, гvтгэсэн хэрэг маргааныг шvvхэд шийдвэрлэсэн талаарх судалгааны тайлан
- Хууль зvйн зєвлєгєє єгєх, сургалт явуулах хэрэгцээг судалсан тухай тайлан
- Зєвлємж

ДЄРЄВДYГЭЭР ХЭСЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн баримтлах зарчмууд

Сэтгvvлчдийн эрх чєлєє, хvний эрх
Сэтгvvлчдийн баримтлах зарчим
Америкийн сонины редакторуудын нийгэмлэгийн vйл ажиллагааны зарчим
Хэвлэлийн ажилтны ёс зvй

ХАВСРАЛТ
Хавсралт №1: УДШ-ийн зєвлємж
Хавсралт №2: Нийслэлийн шvvхийн зєвлємж

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:116302 
 Энэ сард:9731 
 Өнөөдөр:107 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.