Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХ БА ОЛОН НИЙТИЙН ЄРГЄН НЭВТРYYЛЭГ

Монголын телевизvvдийн сvvлийн 2-3 долоо хоногийн хөтөлбөрvvд ба нэвтрvvлгvvдэд хийсэн ажиглалтын жишээ, баримт ба дvгнэлтvvд энд байна.

Хөтөлбөрийн бvтэц, ямар сэдэв, асуудал давамгайлдаг, бас ямар нь орхигдож буюу vгvйлэгдэж байгаа, тэгээд тодорхой нэвтрvvлгvvд ямар асуудлыг хэрхэн vзvvлсэн бэ гэдгийг ажиглалаа. Тэгээд энэ бvгдийг олон нийтийн эрх ашиг гэсэн өнцгөөс харахыг хичээлээ.

Олон нийтийн эрх ашиг гэдэг ойлголтыг томьёолоход тvвэгтэй. Хэрвээ өргөн олон нийтэд буюу аль болох олон хvнийг татаж чадах уу гэсэн утгаар хандвал манай телевизийн нэвтрvvлгvvд чадна. Yзэгчдийг шууд татдаг зугаа цэнгэлийн буюу цэнгээнт нэвтрvvлгvvд: дуу хөгжим, мэндчилгээ, уралдаан, шоу, асуулт хариулт, ярилцлага, хошин шог, кино хангалттай байна. Мэдээллийн гэж тооцогддог зарим төрөл зvйлvvд, жишээлэхэд, танин мэдэхvйн нэвтрvvлэг, ярилцлага хvртэл улам бvр шоудсан, бяцхан тоглолт шиг (жишээлбэл, UBS телевизийн "Чөлөөт бvс") сонирхолтой болж байна. Заримдаа телевизээс сэтгvvл зvй илт шахагдаж байна уу даа гэж санагддаг. Иймд телевизийг олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдийн нэг төдий биш, харин олон нийтийн зугаа цэнгэл ба мэдээллийн хэрэгсэл гэж хэлэхээр болжээ. (Уг нь Mass Media бол Олон нийтийн (гэхдээ мэдээллийн биш, зvгээр л нийтийн) хэрэгслvvд гэсэн утгатай билээ).

Ямар ч байсан манай телевизvvд vзэгчдийг амрааж цэнгээх талдаа тийм ч муугvй гэсэн дvгнэлт хийж байна. Ялангуяа Солонгосын олон ангит кинонууд тасардаггvй, гадаадын янз бvрийн, тvvний дотор хамгийн шилдэг кинонуудыг тvргэн шуурхай орчуулан vзvvлж чаддаг нь vзэгчдэд таалагддаг.

Зугаа цэнгэлийн нөгөө талд телевизийн мэдээлэл, мөн нийгэм улс төрийн нэвтрvvлгvvд ямар байна юэ? Юуны өмнө телевизийн мэдээллийн хөтөлбөрvvд албан ёсны мэдээллээр дvvрсэн гэдэг нь нотлогдож байна. Социалзмын vед ийм байсан, ардчилллын жилvvдэд ч vргэлжилсэн, одоо ардчиллын 14 дахь жилд яг хэвээрээ. Бид бvгд дасчихсан. Жишээлбэл, албаны мэдээллийг тэр чигээр нь уншдаг цорын ганц телевиз бол Монголын Yндэсний телевиз тэргvvтэй монголын телевизvvд. Сайндаа л албан ёсны мэдээллийг янз бvрийн хэлбэрт оруулахаас (бvрэн эхээр, тайлбартайгаар, товчилж гэх мэт) хэтэрдэггvй.

Єнгөрсөн өдрvvдэд телевизээр хамгийн их мэдээлж сурталчилсан сэдэв бол төр засгийн алба амьдрал (УИХ-ын чуулганы хуралдаан, Засгийн газрын хуралдаан, яам, агентлагийн тамгын газрын ажил, тогтоол, шийдвэрvvд, УИХ-ын гишvvд, сайд дарга нарын vйл хөдлөл (явсан, очсон, ирсэн, уулзсан, хэлсэн, мэдэгдсэн, ярилцсан, гардуулсан, бэлэглэсэн, тууз хайчилсан, оролцсон бусад арга хэмжээ, хурал цуглаан, уулзалт) байлаа. Ялангуяа МYТВ-ийн мэдээллийн хөтөлбөр, тухайлбал "Цагийн хvрд"-ийн 80-аас дээш хувийг ийм мэдээ сурвалжлага эзэлжээ. Бусад телевизийн хувьд нэг их ялгаагvй. Тэд хичнээн "чөлөөтэй" харагдавч төр засгийн vйл явдлыг тойрон эргэлдэж байлаа.

Yзэгчид бодохдоо, телевизvvд, тэдгээрийн сэтгvvлчид тухайн өдөрт болж буй vйл явдлууд, асуудлаас хамгийн сонирхолтой ба хэрэгтэйг сонгож авч сурвалжилдаг хэмээн ойлгодог байх. Аль болох олон vзэгчдэд сонирхолтой, тухайлбал, ойролцоо агуулга, сэдэвтэй хоёр vйл явдлаас чухам алийг илvv олон хvн сонирхох вэ гэсэн шалгуураар сонгодог байх гэсэн санаа.

Гэтэл манай телевизvvд
1. Сурвалжлахад амар vйл явдлыг сонгодог.
2. Бэлэн мэдээллийг авч vзэгчдэд хvргэдэг юм байна.

"Сурвалжлахад амар" vйл явдал бол төрийн ордонд, эсвэл энд тэнд болсон хурал зөвлөгөөн, семинар, хэвлэлийн бага хурлууд. "Бэлэн мэдээлэл" гэж юу вэ? Цаанаасаа сурталчлуулахын тулд бэлтгэсэн мэдээлэл, эсвэл зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг хэлнэ. Эрх мэдэлтэй байгууллага, албан тушаалтан, эсвэл мөнгөтэй байгууллага хvмvvс сурталчилгааг хийлгэж таарна. Ингээд телевизийн мэдээллийн сонголт нь гарцаагvй сенсаац биш л бол эрх мэдэл ба мөнгийг дагасан байна. Та бидний ярианы өгөгдөхvvн болж буй олон нийт (жирийн иргэд , нийгмийн хэсэг бvлгvvд гэх мэт)-ийн хувьд сурталчилгаа хийж хэвлэлийн мэдээ бэлтгэх, эсвэл хэвлэлийн бага хурал хийж телевизийн дуранд өртөх гэсэн боломж төдийгvй идэвх хязгаарлагдмал.

Ингээд манай телевизийн мэдээллийн хөтөлбөрvvд хурлаар дvvрсэн. Хэрвээ та, танай байгууллага хэвлэлийн бага хурал хийлгэж чадвал тэр оройжингөө, маргааш өглөөжин бvх телевизээр гарна. Хурлыг хамгийн ихээр бэлэнчилж сурвалжилдаг учраас манайд төр засгийн төдийгvй төрийн бус болон бусад байгууллага, хvмvvсийн ажлын vндсэн хэлбэр хурал болж хувирсан байна. Улмаар "хурлын сурвалжлага" гэсэн шинэ төрөл бvрэлдэж маш сайн хөгжжээ. Хурлыг сурвалжилсан мөртөө тvvнийг огт дурдахгvйгээр тэнд яригдсан асуудлуудыг нэвтрvvлээд өнгөрч чадаж байна. Заримдаа хурлыг тойруулан баахан юм ярьж, эсвэл ургуулж цаад хурлаасаа хэд дахин сонирхолтой сурвалжлага хийдэг болсон.

Гэхдээ телевизийн мэдээллийн сонголтыг энэ хоёр зарчимтай хослон тодорхойлдог, магадгvй илvv хvчтэй vйлчилдэг, гэхдээ анзаарагдаггvй зарчим бол юуг сурвалжилж мэдээлэхийг дээрээс зааж өгдөг, тvvнийг ягштал хэрэгжvvлдэг явдал юм. Тухайн телевизийн захирал, мэдээллийн албаны дарга, редакторууд vvсгэн байгуулагчдийн бодлогод нийцсэн, эсвэл дээрээс шууд зааж өгсөн vйл явдлуудыг сонгож мэдээлэхийг хэлж байна. Төр засгийн алба амьдралыг сурвалжлах арга хэлбэр тун боловсронгуй болжээ. TV5 телевиз гэхэд дарга нарын хэлсэн vгийг өгvvлбэр өгvvлбэрээр тасалж задлан хvргэдэг аргыг vе vе хэрэглэдэг. (….Дарга эхлээд энэ тухай ярив? Хvлээж авч сонсоорой … Дараа нь юу ярьсан бэ гэвэл… Дарга цааш бас нэгэн чухал асуудлыг хөндлөө. Одоо vvнийг сонсгоё…. г.м.) болсон байна.

Төр засгийн мэдээлэл бол улс орны хэмжээний ач холбогдолтой учраас олон нийтэд хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгvй. Гэхдээ телевизийн мэдээллээс харахад Монгол Улсад зөвхөн төр засаг, эрхэм гишvvд, сайд дарга нар ажил хийдэг юм шиг сэтгэгдэл төрөхөөр болжээ. Зогсоо зайгvй сурталчлаад байгаа хурал, уулзалт, семинар, шийдвэр, тойрогтоо ажиллах, очиж танилцах, шийдвэр гаргах явдал бол тэртээ тэргvй тэдний хийх ёстой ажил юм. Тэр болгон мэдээллийн шалтаг байх ёсгvй. Ингээд мэдээллийн биш сурталчилгааны хөтөлбөрvvд болон хувирч байна.

10-р сарын эхээр УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж нар Олон улсын парламентийн хуралдаанд оролцоод ирсэн талаар хэдэн өдрийнг турш маш том сурталчилгаа хийлээ. Ж.Бямбадорж: ажил хэрэгч хуралдав… гэх мэтээр ярьж бvх сувгаар гарав. Энэ vйл явдал олон нийтэд тийм чухал хэрэгтэй юм уу?

Улс оронд болж байгаа ажил төрөл болгоныг Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй. Улаанбаатарт хийсэн юм болгоныг хөрөнгө оруулалт, бvтээн байгуулалтын жилтэй холбодог.

2003.10.23. Пvрэв
"Цагийн хvрд"

- "Монгол Улсын Засгийн газраас 2003 оны хоршоолын дэмжих жил болгосны ачаар" …. хоршооны мэдээллийн төв нээгдэв
- Монгол Улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ачаар …. Ховдын тариаланчдад бага оврын трактор гардуула..

2003.10.20. Лхагва
UBS "City News"

- Бvтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жилд нийслэлийн хөрөнгөөр 1 сая төгрөгөөр Багануурын нэгэн хэсгийн халуун хvйтэн усны шугамыг сольж дуусав. "Багануур Увс" НЄYГ-ын даргын яриа.

Эсвэл хоёулантай нь зэрэг холбодог болж байна.

2003.10.22. Лхагва
UBS "City News"

- Єлзийт хороонд өрхийн эмнэлэг барив. "Энэ бол Засгийн газраас хэрэгжvvлж байгаа өрхийн амьжиргааны төслийн хvрээнд хийсэн хөрөнгө оруулалт…. Бvтээн байгуулалтын жилийн томоохон хөрөнгө оруулалт юм…

"Нэг л биш" гэдгээ "Монголын мэдээ" агентлагынхан мэддэг бололтой. .

2003.10.18. Бямба
"Цагийн хvрд"

- Сурв: Сvvлийн vед гадаад дотоодын хөрөнгө мөнгөөр чамин нэр хаягтай олон төсөл хэрэгжиж, энд тэндгvй сургалт семинар зохиогддог болсон. Харамсалтай нь тэдгээр сургалтууд чухам хэнд хэрэгтэй байдаг нь эргэлзээтэй. Уг нь дээрх төсөл хөтөлбөрvvд хvн төрөлхтөний сайн сайхныг бэлэгдсэн их л чамин нэр устай байдаг. Єсвөр vеийн боловсрол эрvvл мэнд, зайны сургалтаар дамжуулан соён гэгээрvvлье, эцэг эхчvvд хvvхдээ ойлгож дэмжихэд нь туслах хөтөлбөр гэх мэт олон арван нэрийг энд дурдаж болно. Эдгээр нэрvvдийг сонсоод байхад аль хэдийнэ манай хvvхэд залуус бvх талын өв тэгш хмvvжилтэй болчихсон баймаар. Гэтэл өнөөдөр энэ бvгдээс гарсан vр дvн даанч баа байгаа юм.…Шалтгаан олон.. Хvvхэд залуучууд ихэд хэнэггvй болсон… Нөгөө талаар төсөл хэрэгжvvлдэг мундаг нөхдvvд хурал семинар дамжин гvйлдэж нөгөө хөрөнгө мөнгийн барж орхиодог гээд хэлчихэд нэг их буруудахгvй болов уу. Энэ мэтээс болоод олон арван билэгдлийн чанартай сургалт, хөтөлбөрvvvд vр дvн багатай өнгөрч байна. Харин одоо өсвөр vеийнхний аж байдлыг сайжруулах нь нэртэй нэгэн төслийн талаар товч танилцуулья. Энэ төсөл нь мөн л дээрхийн нэгэн адил хvvхдийн сайн сайхны төлөө гэсэн уриатай юм. Төслийн ажилтны яриа: Зайны сургалтын хэлбэрээр өгч байна. Энд байгаа сургалтын материалуудыг боловсруулж өгдөг. Бие даан суралцах матераил гэсэн vг. Дээрээс нь радио хичээл, сургалтын хичээл, сургалтын төв дээрх цугларалт …
- Сурв: Зарим тохиолдолд ямарваа нэг төсөл юм уу хөтөлбөр гэхлээр өнгө будаг алагласан ном хэвлээд л дуусаа. Тэдгээр номуудыг хөдөө орон нутагт тараачихаад төсөл амжилттай хэрэгжлээ гэж ярих ч тохиолдол бий. Гэтэл яг газар дээрээ хvvхдvvдэд энэ талын мэдээллийг яаж өгөх вэ гэдгийг орхигдуулаад байх шиг…. Албан бус боловсролыг хvvхдvvдэд олгоход арай шинэлэг арга замыг сэтгэхгvй бол vр дvнгvй шахам олон төслvvд хэрэгжээд хэрэгжээд ашиггvй байгаа юм.

2003.11.20:

- Хэнтийн Ємнөдэлгэр сумын барилгыг засварлан хvлээлгэн өгөв. УИХ-ын гишvvн Ганбямба, ЭМЯ-ын газрын дарга нар тууз хайчилж байна. Харин хэрэгжсэн хэрэгжээгvй нь мэдэгдэхгvй олон төслvvдээс ялгаж харуулахын тулд энэ төслийн тухай танилцуулья.

20.00. "Цагийн хvрд"
- УИХ-ын намрын чуулганы нээлтийн тухай сурвалжлага дэлгэрэншvй тайлбартай байлаа. Жишээлбэл:" … vг хэлье хэмээн орилж хашгичиж байгаа нь дээрх хууль зөрчсөн хэрэг болох юм… Засгийн газрын тэргvvний vгийг ард тvмэндээ хvргэх vед нь санаатайгаар гэж хэлж болохоор 3 удаа саад хийж байгаа…Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт сайн байгаа нь сөрөг хvчнийхнийг ийм зохисгvй vйлдэл хийхэд хvргэж байна гэсэн vзэл бодолтой хvн ч байна. ".
- Дараа нь сонсогчдын санал бодлыг нэвтрvvллээ. 7 хvн ярьснаас 6 нь Гvндалайн буруу гэсэн байр суурийг илэрхийлж зөвхөн нэг залуу: "Би ардчилсан намын дэмждэг л дээ. Хууль эрхийн талаасаа буруу л даа. Гэхдээ өөрөө тэгэхээс өөр аргагvй юм шиг санагдаад байна…" гэв. Энэ бол сvvлийн жилvvдэд улс төрийн маргаантай асуудлаар сөрөг байр суурийг илэрхийлснийг оруулсан анхны тохиолдол байлаа.

Бид цорын ганц сөрөг байр суурийг нэвтрvvлсэнд баярладаг болжээ.

2003.10.15. Лхагва
МYТВ. "Цагийн хvрд"

- Улсын мэргэжлийн хяналтын газраас Төв аймагт шалгалт хийж дууслаа…. УМХГ-ын ажилтны яриа: сайн дvн vзvvллээ ….
Сурвалжлагч: Алтны уурхай олонтой, байгаль орчныг нөхөн сэргээлт хаа сайгvй хангалтгvй байхад Төв аймагт байгаль орчны хууль тогтоомжийн биелэлт сайн байна гэж дvгнэсэн нь юу л бол …. хачирхалтай.
Д.Ц: Энэ бол сvvлийн vед Монгол телевизийн төрийн агентлагийн ажлыг бага ч гэсэн шvvмжилсэн анхны тохиолдол юм.

Энэ 10-р сарын эхнээс өнөөдрийг хvртэл Монголд тохиолдсон vйл явдлууд, тэдгээрээс хамгийн өргөн олон нийтэд хамаатай асуудлууд телевизийн дэлгэцнээ хэрхэн тусгалаа олов?

Олон нийтийн ач холбогдолтой хэд хэдэн vйл явдлыг телевизvvд сайн тусгагдлаа. Тухайлбал,

- Шатахууны vнэ өссөны тоо баримт, шалтгаан
- Талхны vнэ өссөн, шалтгаан, "Єгөөж" компани vнээ өсгөөгvй тухай…
- УИХ-аас хэлэлцэж буй замын хөдөлгөөнийх хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах, зөвшөөрөлгvй газар тавьсан машиныг журамлаж тээвэрлэх тухай гэх мэт

Нөгөө талаар бид мэдээллийг зөвхөн телевизээс авдаггvй. Телевизээр гараагvй vйл явдлыг бас сонин хэвлэлээс мэдэж болно. Єнөөдөр хамгийн их гомдоллодог сөрөг хvчний байр суурийг хvсвэл хаа нэгтээгээс, тухайлбал, орон нутагтvзэж сонсож чадахгvй юм аа гэхэд уншиж болно. Сонин хэвлэлээр дvvрэн сөрөг хvчнийхний ярилцлага. Тэр ч бvv хэл эрх баригчдын гарт чанга атгаастай байгаа МYТВ-ээр хvртэл сөрөг хvчний нэвтрvvлэг хааяа ч гэсэн, оргил цагаас дэндvv эрт буюу 18 цаг өнгөрөөгөөд ч гэсэн явдаг. Гэхдээ Монголын vндэсний телевиз нэгдvгээрт, хамгийн хvртээмжтэй, хоёрдугаарт, орон нутагт бараг цорын ганц (радиог эс тооцвол) мэдээллийн хэрэгсэл учраас өнөөгийн төр засгийн зогсоо зайгvй сурталчилгаа тэвчишгvй болжээ.

2003.10.22. Лхагва
"Ёс ёмбогор, төр төмбөгөр бус уу…" нэвтрvvлэг.

УИХ-ын гишvvн Болормаагийн яриа: Нямдорж сайдыг гvтгэснийг шvvх, прокурор зvгээр өнгөрvvлсэн…. Нямдорж сайд ялах ёстой…
УИХ-ын гишvvн Баттулгын яриа.
Нэвтрvvлэгч: Гvндалай гэж хэн бэ?… Гурван төрлийн бизнес эрхэлж байсан. Спиртийн наймаа хийж байсан … Архины vйлдвэрлэл эрхэлдэг байсан…. 10 сая төгрөг хожоорой гэж байж ард тvмнээ цэвэр араар нь тавьсан… "Тэжvvжин" vг бvрдvvлж 10 сая төгрөг хожсон хvн байгаагvй…Нvцгэн охидыг бvжиглvvлж байсан … 2000 онд танай намаас нэр дэвшье гэж талийгаач Энэбишд хvргэн ах Гvндалайгаар дамжуулан гуйсан…
УИХ-ын чуулганы нээлтэнд дээрх Гvндалайн vйлдлийн талаар хvмvvсийн санал бодлыг сонсголоо. Урьд "Нээлттэй микрфон"-оор гарч байсан саналууд…
УИХ-ын гишvvн Баттулгын яриа:
УИХ-ын гишvvн Болормаагийн яриа:
Нэвтрvvлэгч: Ардчилсан намын "алиа салбадай" Л.Гvндалай … нийтдээ 750 сая төгрөгийн татвараас зугатсан…. 180 мянган долларыг Киприйн компанид өгөх ёстой ч өгөөгvй "хоёр чихнээс өөр өгөх юмгvй" гэжээ … Сонгуульд "ёстой л хоёр чихээ зарж" … Хуучин эхнэр, хоёр хvvхдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар харьяатаас гаргаж Германы иргэн болгосон…
… Ёс ёмбогор, төр төмбөгөр бус уу, Төр тvмэн нvдтэй"
Ямар ч нэр, хаяг байсангvй. Зөвхөн "2003 он" гэжээ.

Нэвтрvvлгээс vзэхэд Гvндалай их муу хvн юм байна. Гэхдээ энэ тухайд нэр нvvрээ нуусан, ямар ч хаяггvй нэвтрvvлэг сэмхэн оруулж байгаа нь дутуугvй муухай. Одоо энэ нэвтрvvлэг хэдхэн хоногийн дараа UBS-ээр сэмхэн гарна.

Улаанбаатарт хэвлэгдэн гарч байгаа тэр олон сонинуудаас уншихгvй, зөвхөн Монголын vндэсний телевизийг vзэж суугаа хөдөөгийн vзэгчдийн тархийг vнэхээр угааж байна гэж хэлэхээс өөр аргагvй.

Сvvлийн өдрvvдэд МYТВ зарим vйл явдлуудыг "харалгvй" өнгөрөөлөө. Жишээлбэл, менежментийн хувьчлалын дараах "Автобус-3" компанийг тойрсон vйл явдлууд

Улаанбаатарын иргэдэд мэдээлэл тоо хэмжээний хувьд хангалтттай. Сонин хэвлэлийн хэдэн зуун нэр төрөл, телевиз радиогийн хэдэн арван суваг, нэвтрvvлгийн цагийг тооцоолбол уншиж, vзэж барахааргvй их. 2003 онд гэхэд дахиад 2 телевиз нэмэгдлээ. Тэр хэмжээгээр мэдээлэл нэмэгдэж сонголт өргөжлөө. Ихэнхдээ нөгөө л vйл явдлуудыг зэрэгцэн сурвалжилж vзvvлдэг боловч заримдаа шинэ сэдэв, vйл явдал, асуудлыг олж хардаг. Хамгийн гол нь өрсөлдөөн нэмэгдэж байна. Улаанбаатарт байгаа та бидний хувьд нэг нь таалагдахгvй бол сувгаа солиод өөр таалагдсан мэдээллийг авч болно.

Гэхдээ олон нийтийн өргөн нэвтрvvлэг гэсэн шалгуураар авч vзвэл тийм телевиз манайд алга аа. Олон нийтийн өргөн нэвтрvvлэг гэхлээр юуны тvрvvнд хэвлэлийн эрх чөлөөг гаргаж ирдэг. Тэгвэл сөрөг хvчний байр суурийг нэвтрvvлээд, эсвэл Энхбаяр, Энхсайхан хоёрыг зэрэгцvvлж суулгаад, тэр хоёрыг минут секундын зөрөөгvй тэнцvv яриулдаг болчихвол олон нийтийн нэвтрvvлэг болчих уу? Эсвэл төр засгийн болон улс төрийн мэдээллийг багасгаад захын хороолоор очоод жирийн амьдралыг харуулаад байвал болчих юм уу? Ямар ч байсан улс оронд өрнөж буй vйл явдал, асуудалд (тvvний дотор улс төрийн хvчнvvдэд) манай телевизvvд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хувьд (хэрвээ vзэл суртлын дайчин зэвсэг энэ тэр биш л юм бол) сэтгvvл зvйн зарчмаар хандах цаг болжээ. Єөрөөр хэлбэл, төр засагт биш, гэхдээ сөрөг хvчинд биш, бас эзэддээ биш, гэхдээ өөрсөддөө биш, юуны тvрvvнд vзэгчиддээ vйлчлэхийг хэлж байна. Yзэгчид гэдгийн цаана олон нийт, олон нийтийн эрх ашиг байгаа.

Тэгвэл олон нийтийн эрх ашиг гэж юу вэ? Ямар сэдвийг, эсвэл яаж тусгасныг олон нийтийн ашиг сонирхолд нийцсэнд тооцох вэ? Yvнийг хэрхэн томъёолох вэ? Цаашилбал, телевиз олон нийтийн болчихвол ямар өөрчлөлт гарах бол? Ерөөсөө олон нийтийн телевиз ямар байх ёстой вэ?

Маш энгийн байдлаар авч vзье. Олон нийтийн эрх ашигт нийцнэ гэдэг бол 1. Сонголтой байх. 2. Бие даасан байр сууринаас тайлбарладаг, анализ, дvн шинжилгээ хийдэг байх 3. Олон янзын vзэл бодол, маргаан, хэлэлцvvлэг өрнvvлдэг байх.

2003 онд Монголд дахиад хоёр телевиз гарч ирлээ. Дээр дурдсанчлан зарим нэг шинэ нэвтрvvлэг нэмэгдсэн, заримдаа дахиад хэдэн сонирхолтой сурвалжлага vзvvлдэг болсон ч миний хувьд vндсэндээ зөвхөн тооны өсөлтийг олж харж байна. Бусад телевизvvдэд нэгэнт байгаа нэвтрvvлгvvдийн ээлжит хувилбар (клон)-ууд олноор нэмэгдлээ. Хамгийн гол нь мэдээллийн хөтөлбөрт зарчмын өөрчлөлт гараагvй. "Ийгл"-ийн мэдээллийг аль нь ч нөхөж чадаагvй. Аливаа телевизийн нvvр царай, таних тэмдэг нь мэдээллийн хөтөлбөр. Гэтэл нөгөө л төр засгийн vйл явдлыг тойрсон сурвалжлагууд.

- УИХ-ын намрын чуулган нээгдээд 2003 оны Монгол улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ бол маш чухал vйл явдал. Энэ тухай сурвалжлагыг бvх телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр vзvvлж байна. Гэвч эрхэм гишvvд нэг нэгээрээ vг хэлж тойрогтоо мөнгө нэхэж буйн зах зухаас харуулаад гvйцээ. Тэр олон тоонууд ямар учиртай юм бэ? Ємнөх жилийн төслийн хэрхэн гvйцэтгэсэн бэ? Ийм яриа хөөрөө өрнvvлэх гэсэн оролдлогыг аль ч телевизээр хийгээгvй байна.

Тэгвэл нийгмийн амьдралын vйл явдлуудыг хэрхэн тусгаж байна вэ? Монголын телевизvvд жирийн ард иргэдийн амьдралыг зөвхөн төрийн засгийн ажил албаны цаад фон гэж vздэг нь хэвэээрээ Тайлбарлая. Телевизийн сурвалжлагчид зөвхөн эрхэм гишvvд, дарга сайд нарыг дагаж хотын зах руу очдог гэвэл нэг их хэтрvvлэг болохгvй биз. Хөдөөний амьдрал? Бас л дарга нарыг, эсвэл элдэв төслийнхөн, заримдаа хяналт шалгалтынхныг дагаж хөдөөлдөг. Сvvлийн vед эрхэм гишvvн болон сайд дарга наргvйгээр, эсвэл найр наадам сурвалжлахаас өөрөөр хөдөө явсан телевизийн нэг ч сурвалжлах хэсгийг би санахгvй байна.

Сvvлийн өдрvvдэд та бид орон нутгаас хийсэн сурвалжлагуудыг vзэхгvй байна. Яагаад гэвэл Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга хоёр Шведэд яваа, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга орон нутагт томилолтоор яваагvй.

Бас нэг зvйл. Манай телевизvvдэд реклам сурталчилгаа буюу бизнесийн хvчин зvйл буюу шийдвэрлэх нөлөөтэй болжээ. Телевизийн ихэнх сэтгvvлчид тодорхой компанийн юмуу бараа vйлчилгээний зар сурталчилгааны менежерvvд шиг ажилладаг. Манай телевизvvд "vндэсний", "хувийн чөлөөт" гэх мэт дуудлагатай боловч vнэн хэрэгтээ аль хэдийнэ арилжааны шинжтэй телевизvvд болж хувирсан. Зах зээлд хэвлэл мэдээлэл оршин тогтох vндэс нь реклам сурталчилгаа гэдэг нь ойлгомжтой, гэхдээ манай телевизvvдийн, ялангуяа зарим нэвтрvvлгийн арилжааны шинж чанар сэтгэл тvгшээх хэмжээнд хvрлээ. Мөнгө өгвөл эрх чөлөөтэй байхаас ч буцахгvй. Мөнгө өгвөл сөрөг хvчнийг ч яриулна, төр засгийг ч шvvмжилнэ. Ийм телевизийн нэвтрvvлэг олон нийтийн эрх ашигт хэр нийцэх вэ?

Рекламууд багтаж ядаж байна. Мөнгө авч хийсэн нэвтрvvлгvvдийг нуудаг гоё нэр хаяг өгдөг болсон. "Yндэсний компаниудыг дэмжих цаг" (TV9), "2003-Бvтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил" (UBS)-ийн цаана сурталчилгааны нэвтрvvлэг байх жишээтэй.

2003.10.13. Даваа
"25-р суваг" телевиз. "Сонины нийтлэлийн мөрөөр" нэвтрvvлэг.

Ямар ч эхлэл, тайлбар байсангvй.
Сэтгvvлч Х.Єлзийбаяр өөр камер харж байгаад яриагаа эхлэв.
"Миний гарт "Єдрийн сонин"-ы энэ оны 9-р сарын 23-ны өдрийн дугаар байна. Энэ сонины 10-р нvvрт "Их өр гэгчийнхээ оронд газар нутгаасаа өгөөд байна уу?" нэртэй өгvvлэл нийтлэгджээ. За, энэ өгvvлэл юуны тухай өгvvлсэн бэ? Юутай ч гэсэн энэ өгvvлэл төгсөхдөө "энэ сарын 25-ны өдөр Төв аймгийн ИТХ-ын тэргvvлэгчдийн хуралдаан болно. Энэ хуралдаанаар ямар шийдвэр гарснаас Заамар сумын …. гэдэг газрын хувь заяа шийдэгдэнэ" гэж төгссөн байна. Тэхээр Төв аймгийн ИТХ-ийн хуралдаан ямар тухай асуудлыг хэлэлцэж ямар шийдвэр гаргасан бэ?
Бичлэг: …
Төв аймгийн ИТХ-ийн хуралдаан өнөөдөр монголчуудын бараг шvдний өвчин гэмээр болоод байгаа Заамар сумын нутагт алт олборлож байгаа аж ахуйн нэгж болоод хулгайгаар алт олборлодог "нинжа" нарын тухай хэлэлцсэн юм. Гэтэл хурлаас ямар нэгэн шийдвэр гарах нь тодорхойгvй байтал ингээд сонин хэвлэлээр ийнхvv шуугиад эхэлсэн юм асуудлыг нэлээд өргөн хvрээтэй хэлэлцэх шаардлагыг бий болгосон байна. Хуралдаанд аймгийн Засаг дарга Мэндбилэг Заамар сумын нутаг дахь аймгийн тусгай хамгаалалтай зарим газар нутгийг тусгай хамгаалалтаас гаргах тухай асуудлыг оруулж хэлэлцvvллээ.
М.Мэндчилэг: ….аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаад … хууль ёсны, мэргэжлийн, чадалтай компаниудад алттай газруудыг гэрээгээр … эзэмшvvлбэл … гэж ярьсан.
Заамар сумын иргэн: … аль ч талд өгvvлэхгvй байгаасай.… энд манай хамаг бэлчээр байгаа….
Сурв: тодорхой шийдвэр гаргасангvй….Сумын ИТХ-ын төлөөлөгчид хуралдсан боловч тодорхой шийдвэр гаргаагvй…. асуудлыг хоёр өөр янзаар ярьж байна…. Гэхдээ газар дээрээ байдал ямар байна вэ?
Алт олборлогч иргэд хэрхэн ажиллаж байгаа тухай сурвалжлага, тэдний яриа, засаг даргын Д.Болдын яриа.
Д.Ц. Энэ нэвтрvvлгийн зорилго vvнээс хойш тодорхой боллоо
Засаг дарга Мэндбилэг: … зарим хөрөнгө оруулагчийг дэмжих нь чухал байгаа юм…. "Алтан Дорнод" компанийг онцолж vздэг юм байна лээ… Энэ компани чинь уул уурхайн салбараасаа гадна хөрөнгө оруулж эхэлж байгаа… Би тийм тийм гэж хэлэх, шийддэг тийм эрх мэдлийн хvн биш, зvгээр миний албаны шугамаар авсан мэдээллээр бол энэ компанийг дагаад манайд ГАЗ машиныг угсрах vйлдвэр Улаанбаатарын орчим байгуулагдах юм шиг байгаа юм. …гар хөлийн vсэг зурагдах ёстой юм шиг байгаа юм…Тийм учраас би vндэсний vзэл бодол ч гэдэг юм уу, тийм талаасаа дэмжиж байгаа юм. Заамар суманд алт олборлож байгаа компаниудаас хамгийн том нь Оросын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Алтан дорнод-Монгол" компани юм байна. Тэгээд ч тэр vv дээрх газруудыг тусгай хамгаалалтаас гаргачих юм бол хайгууль хийх зөвшөөрөл авахаар хvсэлтээ гаргажээ.

"Алтан Дорнод" компанийн монгол талын захирал Ж.Товуудоржийн яриа: Сурв: … Заамар сум өнөөдөр Монголын Эльдарода болоод байна… Єнөөдөр хулгайгаар алт олборлогчид … тусгай хамгааалалтай газар луу орчихсон байхыг та бvхэн сая vзлээ. Тэгэхлээр хулгайгаар алт олборлогчдод байгалаа сvйтгvvлээд төсөвтөө ганц ч төгрөг авч чадахгvй байх уу?…

Төгсгөлд нь ердөө л "2003 он".

2003.10.14. Мягмар
Дахин хоёр телевизээр нэвтэрлээ.
"TV5" телевиз. 20.30. (Оргил цаг)
"Сонины нийтлэлийн мөрөөр" нэртэй
Эхлэл төгсгөлд ямар ч тайлбар vгvй.

TV9. 21.35. (Оргил цаг)
"Захиалгат нэвтрvvлэг" нэртэй
Эхлэл төгсгөлд ямар ч тайлбар vгvй.

Дээр дурдсан улс төрийн (тухайн телевизийн эзэмшил, харьяаллаас vvдсэн) ба бизнесийн (оршин тогтнох, ашиг олох шаардлагаас vvдсэн) шалтгааны улмаас бид маш олон vйл явдлыг телевизийн дэлгэцнээс огт vзээгvй өнгөрөөжээ.

Хоёрхон жишээ:
"АПУ" ХК-ийн хуучин захирал Жамьянсvрэн нарт эрvvгийн хэрэг vvсгэснийг телевизvvд огт нэвтрvvлээгvй.
- 10-р сарын 17 Дэлхий даяар ядууралтай тэмцэх өдөр байжээ. Бид мэдээгvй өнгөрсөн. Яагаад ч юм төр засгаас томоор тэмдэглэж арга хэмжээ зохион байгуулахгvйгээр шийдсэн.
- Японы засгийн газрын буцалтгvй тусламж хэрхэн хэрэгжиж байгааг vзэхээр Японы иргэний хяналтын Ямада тэргvvтэй төлөөлөгчид Монголд ажиллаж байна. Yvнийг манай хэвлэл мэдээллийнхэн орж харж сурвалжлав уу.

Сайндаа л хагас дутуу мэдээлэхээс хэтэрдэггvй. Ажиглаад байхад, сонин хэвлэлvvд радио, телевизийг бодвол асуудал vйл явдлыг илvv гvнзгий тусгаж чадаж байгааг энд хэлье.

Зарим асуудал руу монголын телевизvvд хэзээ ч гvнзгий орохгvй, "дурдаад өнгөрөхөөс" хэтрэхгvй. Сvvлийн жилvvдэд олон нийтийн эрх ашгийг хамгийн ноцтой хөндсөн асуудал бол Улаанбаатар хотод орон сууцны барилгуудын дунд барилга барих зөвшөөрөл олгосныг оршин суугчдийн зvгээс эсэргvvцсэн "газрын маргаан" юм. Телевизvvд сенсаац мэдээ буюу "зодоон боллоо" гэсэн утгаар мэдээлээд орхидог. Газрын маргаан гараад байгаагийн цаад учир шалтгаан - газрын зөвшөөрөл олгодог механизмыг манай хэвлэл мэдээлэл хэзээ ч ил тод болгож байгаагvй. Шалтгаан тодорхой….

Чухам иймэрхvv эгзэгтэй vйл явдлууд ба асуудлаар телевизvvд vнэн нvvр царайгаа харуулдаг.

Нийслэлд шилжиж ирсэн орон нутгийн иргэдээс хураамж авдаг журам хэдэн жилийн турш vйлчлээд Хvний эрхийн vндэсний комиссын шахалт шаардлагаар шvvхэд хvрч 2003 оны 7-р сарын 1-нээс цуцлагдсан, Улаанбаатар хотын ЗДТГ дээд шvvхэд давж заалдаад 9-р сар гартал vргэлжлvvлэн авсан билээ. Энэ бол олон нийтийн эрх ашгийг хөндсөн маш том асуудал. Yvнийг сонин хэвлэлvvд шvvмжилж янз бvрээр бичиж байсан, гэтэл телевизvvд хааяа нэг дурдсан, шууд ярилцлагын асуулт хариултаар хөндөгдсөн ганц нэгхэн тохиолдлыг эс тооцвол огт анзаардаггvй байсан. Асуудал шийдэгдсэний дараа буцаад хураамжтэй болох нь гэсэн цуу яриа гарч 9-р сарын сvvлч, 10-р сарын эхээр ЗДТГ-ын ард ямар их оочир дараалал vvссэнийг бид мэдэж байлаа. Яах аргагvй сенсаац vйл явдал учраас "25-р суваг", "TV9" очиж сурвалжилсан. Ялангуяа "25-р суваг" суваг хэдэнтээ хурцаар шvvмжиллээ. Гэтэл нийслэлийн "олон нийтийн телевиз" болох UBS шилжин ирэгсдийг янз бvрээр муутгасан, илт дайсагнасан сурталчилгаагаа vргэлжлvvлсээр байна. Бас хэдэн зуун хvн (тэдний ард мянга мянган хvн байгаа) өдөр шөнөгvй оочирлож байхад МYТВ огт "мэдээгvй" өнгөрч байгаа юм даа. Одоо ч иргэдийн эрхийг хязгаарлах өөр арга олсон. Зөвхөн ажлын байраа олсон хvмvvст шилжvvлэг хийж өгөх юм гэнэ. Хэрвээ хөдөөнөөс ирсэн тэр нөхөр англи хэлтэй, 25-аас доош настай, царайлаг биш бол Улаанбаатараас ажлын байр олооч…. "Yндэсний телевиз", "олон нийтийн телевиз", "чөлөөт телевиз", "таны телевиз"-vvд хаана байна?

Энд байна.

2003.10.07. Мягмар
UBS. "Сити ньюс"

- Хотын иргэд болох хvсэлтэй хvмvvс сvvлийн өдрvvдэд оочирлож байгаа тухай тайлбар. УБ хотын ЗДТГ-ын дарга Д.Болдсайхантай ярилцлага. Сурвалжлагчийн дvгнэлтын гол санаа: Хотын дэд бvтэц хvндэрч байна.

2003.10.10. Баасан
"Цагийн хvрд"

- Улаанбаатар хот руу чиглэсэн нvvдлийн тухай. тайлбар: ….Иргэд шилжvvлгээ зохих ёсоор хийдэггvй …. Нийслэл 1 сая хvнтэй болоод байна… Хэдийгээр хvн дуртай газраа амьдрах эрхтэй боловч дуртай газраа хашаа хатгаж байна….

2003.10.11. Бямба
"Цагийн хvрд"

- "Улаанбаатарыг чиглэсэн их нvvдэл жилээс жилд нэмэгдсээр өнөөдөр нийслэлийн дөрвөн дvvргийн гэр хорооллын хvн ам эрс өсөөд байна. Хөдөө орон нутгаас жилд 25-30 мянган хvн нийслэлд шилжин ирдэг гэсэн тооцоо байна. Харин шилжин ирж суурьшиж ирж байгаа иргэд маань шилжилт хөдөлгөөнөө зохих ёсоор хийдэггvйгээс тухайн хорооноос ямар нэг ажил зохиоход хvндрэлтэй байна. Нийслэлийн Хан-Уул дvvргийн 12-р хорооны засаг даргын яриа: "Хотод орж суурьшиж байгаа улсуудын ихэнх нь бараг л манай хороогоор дамждаг юу уу гэмээр байдаг. Яагаад гэвэл нэгдvгээрт мал хуйтай учраас эхлээд захын хороонд ирдэг. Тэгээд дараа нь шилжилт хөдөлгөөнийхөө асуудлаа хөөцөлддөг. Манай хороонд гэхэд 30 гаруй өрх байгаа". 2000 оны хvн амын тооллогоор Улаанбаатар хот 870 гаруй мянган хvн амтай байсан бол энэ тоо өнөөдөр сая гаруйд бараг хvрчихээд байгаа. Нийслэлд шилжин ирэгсэд урьд нь хураамж төлдөг байсныг энэ сарын нэгнээс хvчингvй болгох шийдвэр гаргасан. Хэдийгээр хvн хvссэн газраа амьдарч ажиллах эрхтэй боловч дуртай газраа хашаа хатган суурьшдагаас өнөөдөр нийслэлийн зах хорооллын дэд бvтэц, ахуйн vйлчилгээ зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд амаргvй болоод байна.

"25-р суваг" телевиз
"Цонх" нэвтрvvлэг.

Улаанбаатарыг зvглэсэн их нvvдлийн тухай эрэгцvvлэл. "Хот дотроо шавааралдаад нvvдэл суудлын буян харагдахгvй байна … Хөөрхий Улаанбаатар хашаагаа даахгvй… "

2003.10.22. Лхагва
TV5. Мэдээллийн хөтөлбөр

- Єнгөрсөн хэд хоногт Улаанбаатарт шилжиж ирэх гэсэн иргэд ЗДТГ-т оочирлоод материалаа ч өгч чадахгvй байна. ЗДТГ-ын шилжилт хөдөлгөөн хариуцсан ажилтан: оператортойгоо нийлээд хоёулаа өдөр 100 өргөдөл хvлээж авч байна. Оочирлож байгаа эмэгтэй: Би Говь-Алтайгаас найман жилийн өмнө ирсэн…. Би жирэмсэн, энд оочирлоод хоёр хонож байна, одоо хvртэл орж ирээгvй… Ажилд орсон байгууллагынхаа боловсон хvчнээ дагуулж ир гэж байна…

Улаанбаатар луу чиглэсэн их нvvдэл бол vнэхээр амаргvй асуудал. Телевиз яах ёстой юм бэ? Нэгдvгээрт, бодит байдлыг харуулах ёстой. Хоёрдугаарт ….

Энэ бол янз бvрийн байр суурь, хэлэлцvvлэг, маргаан … Єнөөдөр монголын телевизvvдэд дутагдаж байгаа ганц юм бол энэ. 1990-ээд оны эхний жилvvдтэй харьцуулахад МYТВ олон ургальч vзлийн индэр байхаа больж ухралт хийжээ. Yvний оронд чухал асуудлыг хэн нэгэн албан тушаалтан, сайд даргаар, хэрвээ тийм биш бол адил байр суурьтай, "дэмждэг" хvмvvсээр тайлбарлуулдаг.

“Студи-600”-гаар нэг даргыг бvхэл бvтэн 40 минут яриулж Монгол орон даяар хэдэн зуун мянган айл өрхийн хоймрыг эзлvvлдэг. Энэ бол 4-5 хvнийг нуршихгvйгээр яриулахад хангалттай хугацаа.

2003.10:20. "Нээлттэй микрофон"
… "Бид "Нээлттэй микрофон" нэвтрvvлгээрээ микрофоноо vзэгч та бvхний дунд аялуулж санал бодлыг тань нээлттэйгээр телевиз vзэгчиддээ хvргэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн зарим дугаартаа сэтгvvлч, нийтлэлч, зохиолчдыг урьж оролцуулан нийгмийн аливаа асуудлаархи тэдний санал бодол, vзлийг нээлтэйгээр мөн толилуулж байх болно. Ингээд бидний өнөөдрийн хөндөж байгаа сэдэв бол "Yдшийн галын дэргэд". Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн, ахмад сэтгvvлч Амбасэлмаа оролцож дурсамжаасаа ярив.

Олон нийтэд нэмэлт мэдээлэл өгөх, тодруулах, эрэн сурвалжилдаггvй юм аа гэхэд очоод сурвалжлах олон vйл явдлыг телевизvvд өнгөрөөсөн.

Жишээ:
- Саяхан Гаалийн байгууллагад ажиллаж байгаад архи уугаад, бас зодуулаад халагдсан залуугийн ээж өлсгөлөн зарласан. ГЕГ-ыд дарга Баатарын хэвлэлийн бага хурал. Х.БаатарҐ архичинг буцааж авахгvй... Залууг буцаагаад ажилд авсан….

Жирийн хvмvvсийн эрх ашгийг шууд хөндсөн шийдвэр гаргахаас өмнө хэлэлцvvлэх явдал бvрэн орхигдсон.

- Энэ өдрvvдэд замын хөдөлгөөний хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцжээ. Анхаарал татсан асуудал бол зориулалтын бус газарт тавьсан машиныг ачаалж зогсоолд аваачиж тавина. Yvнийг хувийн компаниар хийлгэх болж байна. Хамгийн хачирхалтай нь "ийм компаниуд бэлэн, гэрээ хэлэлцээр байгуулсан" гэх утгаар ярьж байх юм.

- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн анхны хэлэлцvvлгийг Хууль зvйн байнгын хороо хийлээ. Бусад байнгын хороодын хуралдаан. ("Цагийн хvрд"-ийн сурвалжлага: Нэг иргэн нэг байгууллагад хандан 78 удаа өргөдөл гаргасан тохиолдол бий ... гэж эхлэв).

Гэтэл vvнийг огт хэлэлцээгvй. Монгол Улсын иргэнд газар өмчлvvлэх хуулийг хэлэлцvvлээгvйн нэгэн адил. Асуудал болгоноор олон тvмнийг оролцуулсан хэлэлцvvлэг зохион байгуулдаггvй, санал асуулга явуулдаггvй, ч тухайн тохиолдолд авто машин эзэмшигчид, жолооч нарын байр суурийг илэрхийлж чадах хvмvvсийн байр суурийг ил гаргах, танилцуулах, маргалдуулах нь хэвлэл мэдээллийн, тэгэх тусмаа телевизийн vvрэг.

Манайд улс орны амьдралын амин чухал асуудлаар нийгмийн өргөн хvрээтэй маргаан алга. Улс төрийн хvчнvvдийн мэтгэлцээн, улс төрийн зорилготой сурталчилгаанууд бол байна, харин тvvнээс илvv өргөн олон нийтийг хамарсан хэлэлцvvлэг алга. Хэрвээ сонин хэвлэлийн хуудас дэлгэрэнгvй тайлбар, мэргэжлийн дvн шинжилгээ хийхэд тохиромжтой байдаг бол телевизийн дэлгэц нь хэлэлцvvлэг маргаан өрнvvлж нийт иргэдэд шууд хvргэх хосгvй боломжийг олгодог мэдээллийх хэрэгсэл юм. Харамсалтай нь манай телевизvvд тийм байж чаддаггvй.

Yнэн хэрэгтээ олон нийтийн өргөн нэвтрvvлгийг бий болгох асуудлыг шийдвэрлэхэд хэцvv биш санагдаж байна. УИХ-аас нэг л өдөр хууль гаргаад өөрчлөн зохион байгуулчихна. Гол хvндрэл олон нийтэд өөрт нь байна. Єөрөөр хэлбэл олон нийт өөрөө "олон нийтийн телевиз"-дээ нөлөөлөх арга механизм олдоогvй байна.

Єнөөдөр ядахдаа олон нийтийн хамгийн идэвхтэй, зохион байгуулагдсан хэсэг болсон төрийн бус байгууллагууд телевизэд нөлөөлж чадаж байгаа юу? Товчоор хэлэхэд, хэрэгжvvлсэн төслийнхөө мөнгөнөөс телевизэд төлж олон нийтийн гэж хэлж болох асуудлаар нэвтрvvлгээ явуулдаг болжээ….

2003.10.13. Даваа
МYТВ. "Нээлттэй микрофон"

Иргэдийн vгийг сонсгодог цорын ганц нэвтрvvлэг гэж ойлгогддог. Гэтэл:
"Тахир дутуу иргэдийн асуудал төр засгийн байнгын анхаарлын төвд байдаг … 2001 оныг тахир дутуу иргэдийн жил болгосон…. Тахир дутуу иргэдийн талаар зохицуулах vvргийг МТДИYХ гvйцэтгэдэг. Yvнийг тайлбарлах зорилгоор энэ удаагийн нэвтрvvлгийг бэлтгэв.
МТДИYХ-ны тэргvvлэгч Ц.Оюунбаатар: "… Ганди гишvvн энэ холбоог авснаар ….. их хурлын гишvvнээр дамжуулан ажиллаж …."
УИХ-ын гишvvн Т.Ганди (МТДИYХ-ны ерөнхийлөгч) "…энэ холбоо дvрмэндээ ерөнхийлөгч нь УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны дарга байна гэж оруулчихсан … эхэндээ нэлээд хойрго хvлээж авсан… олон удаа уулзаж зөвлөлдөж байж хvлээж авсан….
Ц.Оюунбаатар: … Гучин хэдэн байгууллага байсныг цэгцэлье гээд цомхотгох ажил хийсэн….
Т.Ганди: Тахир дутуу хvмvvс эрх ашгаа хамгаалахад хэцvv, эрvvл хvмvvс удирдаж ажиллах хэрэгтэй….
"Хат" нийгэмлэгийн тэргvvн С.Ганболд: … нэлээд ажил зохиолоо…
Ц.Оюунбаатар: … амьдралыг нь сайжруулах гээд мөнгө өгөөд байдаг байгууллага биш, өөрөө санхvvгийн хувьд босч чадахгvй юм биш. Тэхлээр бодлогын хувьд л зохицуулах гэж энэ холбоог байгуулсан юм … Ганди гишvvн нэлээн тодорхой их юм хийсэн…
Т.Ганди: … тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдэд интеграцчилсан байдлаар сургах хэрэгтэй …
С.Чинзориг (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд): .. Аль ч засгийн газрын vед бол тахир дутуу иргэд, ялангуяа нийгмийн эмзэг одоо бvлэг рvv хандсан, ийм онцгой анхаарлаа хандуулж байсан тийм засгийн газар байхгvй байсан гэж би … vзэж болно.
Т.Ганди: … эрх зvйн хvрээнд тахир дутуу иргэдийн талаархи бодлого бол … нийгмийн хамгааллын мастер төлөвлөгөөнд суулгаж өгөөд байна….
С.Чинзориг: цаашид дэвшvvлж байгаа нэлээд асуудал байна…. холбооны дэргэдэх нөхөн сэргээх төвийг бас тоног төхөөрөмжийг сайжруулахад төслийн хvрээнд дэмжлэг vзvvлэх гэсэн асуудал төлөвлөж байна.

"Нээлттэй микрофон" ердөө л төр засгийн сурталчилгаа болж хувирчээ. Уг нь энд тахир дутуу иргэд анхдагч баймаар. МТДИYХ-ны ажлыг тэднээр дvгнvvлж, хэрвээ дарга нар шиг бэлэн ярьж чадахгvй бол асуулт тавиад, янз бvрийн санал бодлыг тусгахыг сэтгvvл зvй гэж нэрлэх байх. Тэрнээс биш МТДИYХ-ны дарга нарыг ингэж яриулахыг PR гэж нэрлэнэ. Бас нэг зvйл: Сvvлийн хэдэн сар Т.Ганди гишvvн зогсоо зайгvй бэлэг тарааж явааг юугаар тайлбарлах вэ? Энэ орой бvр нэг хувцасны шошго уншиж өгч харагдсан.

Төрийн бус энэ байгууллага төрийн байгууллагын vргэлжлэл болов уу? Хэдэн байгууллага байхыг хvртэл шийдэж байна. Ямар нэгэн альтернатив, маргаан байхгvй. Хяналт бvр байхгvй. Энэ бол нийтлэг хандлага. Төрийн бус байгууллагын тэргvvнvvдийн ихэнх төрийн албан тушаалтан, сайд дарга нар байдаг.

2003.10.20. Даваа. МYТВ. "Хэрэглэгчийн цаг"
МХЭАХНYХ-ээс Төв аймгийн Зуунмод суманд зохиосон семинарын тухай сурвалжлага. (Төгсгөлд нь "МYТВ, 2003" он гэснээс өөр нэргvй. Бэлтгэсэн студи, сэтгvvлчийн нэр, хаяг байсангvй). Нийгэмлэгийн тэргvvн нь УИХ-ын гишvvн Гомбожав юм байна. Төрийн ба төрийн бус байгууллагын зааг ялгаа, vvрэг хариуцлага байхгvй болж байна.

"25-р суваг" телевиз.
Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэвтрvvлэг.
УНХГ, аймаг дvvргийн нийгмийн халамжийн газрын дарга нар Англид яваад ирсэн бичлэгийг vзvvлэв.
"МТ" студид бэлтгэжээ.

2003.10.08. Лхагва
ТВ5. Мэдээллийн хөтөлбөр.

Гишvvн Т.Ганди эмзэг бvлгийнхэнд 10 сая төгрөгийн хувцас, тэрэг гардуулав. "Бусдыг баярлуулах шиг сайхан юм хаа байхав".

2003.10.13. Даваа
МYТВ. "Цагын хvрд
"
- Олон улсын цагаан таягтны өдөр болно гэсэн сурвалжлага… МТДИБYХ маш олон ажил зохиов… "Єөдрөг эхлэл" хоршооны ажил… МТДИБYХ нийтлэлийн уралдаан зарлаж шалгаруулав… Солонгосоос ирvvлсэн дулаан хувцас тараав.

2003.10.18. Бямба
МYТВ.

"Гэгээн сэтгэлийн vзvvрт" захиалгат нэвтрvvлэг.
Тахир дутуу иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төслийн нэвтрvvлэг. УИХ-ын гишvvн МТДИYХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишvvн Т.Гандийн яриагаар эхэлж байна. "Ротари" клубийн тусламж гардуулж байгаа тухай сурвалжлага. Бусад сурвалжлагууд.
"Мөнх тэнгэр" студид бэлтгэжээ.

Гэтэл 10-р сарын 15-нд "Цагаан таягтны өдөр" Хараагvй иргэд жагсаал цуглаан хийсэн байна. "Төр засаг ичихгvй бол бидэнд алдах зvйл байхгvй", "Т.Ганди та хараагvйчvvдээр шоудахаа больё", "Хараагvйчvvд төр засгийн дуулгавартай зарц боол биш", "Чинзориг ба тvvний багийнхан төслийн 1,2 сая доллараар тvрийвчээ зузаалахаа больё" гэх мэт урианууд барьжээ. МYТВ ба бусад телевизvvдийн сурталчилснаар төр засаг тэгэж сайхан ажилллаж байхад, Азийн хөгжлийн банкны 1,2 сая долларын төсөл хэрэгжиж байхад ийм юм болжээ.
Тэр орой "Цагийн хvрд" таг дуугvй өнгөрөөв. Харин "25-р суваг" телевиз, TV5: Цагаан таягтны өдрөөр тайван жагсаал хийж өргөх бичиг барилаа…. Гэтэл тэр оройдоо өлсгөлөн болоод хувирчихсан байжээ.

2003.10.16. Пvрэв
Энэ өдөр хараагvйчvvдийн өлсгөлөн vргэлжилжээ.
- "Цагийн хvрд" таг дуугvй өнгөрөөв
- "TV5" таг дуугvй өнгөрөөв
- "25-р суваг" телевиз. "Yдшийн мэдээ"-гээрээ vзvvлэв.

UBS, ""City News"
Монголын хараагvйчvvдийн нийгэмлэгээс … эрхийг хамгаалах "Цагаан таягтны өдөр"-өөр жагсаал хийж улмаар хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд 6 хараагvй иргэн өлсгөлөн зарлаад байгааг vзэгч та бvхэн мэдэж байгаа. Энэхvv жагсаал цуглааныг хууль журмын дагуу хийгдсэн эсэхийг албаны хvмvvсээс тодруулсан юм.
Цагдаагийн ажилтан:
- Цагдаагийн байгууллагын зvгээс Жагсаал цуглаан хийх журмын тухай Монгол улсын хуулийн дагуу сануулж, хуулийн дагуу vйл ажиллагаа явуулахыг албан ёсоор мэдэгдэж сануулсан байгаа. Эндээс Чингэлтэй дvvргийн цагдаагийн хэлтсийн дарга, Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсийн дарга, мөн би өөрөө …. хуулийн дагуу vйл ажиллагаа явуулахыг албан ёсоор сануулсан. Ингээд энэ улсууд хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд ирээд өлсгөлөн зарлана гээд сууж байгаа. Энэ хvмvvсийнхээ эрvvл мэндийн талаар анхаараач ээ гэдгийг цуглаан зохион байгуулж байгаа гэх Чинбат, Баясгалан гэж хоёр хvнд хэлсэн. Яг одоо зохион байгуулж байнгаа ямар улсууд байна вэ гэхлээр хэлэхгvй, хэлэхгvй ээ, мэдэхгvй гэдэг. Єлсгөлөн зарлахад ийм журам заавар байдаг гэхлээр тэрийг бид нар мэдэж байгаа гэдэг. Тэгээд бид зохион байгуулж байгаа улсуудад нь албан ёсоор уулзаж ярих гэхлээр олддоггvй, уулздаггvй. УИХ-ын гишvvн байсан. Хуучин энэ УИХ-ын гишvvн байсан Ша.Батбаяр энэ өдөр р орой 19 цагийн ирээд " та нарын энийг дэмжиж байна. Орой цагдаа нар ачна, хvн хvчтэй та нар олуулаа бай гэх мэтээр ийм ийм яриа ухуулга хийгээд явсан. Хэн зохион байгуулж байгаа нь олддоггvй. Єдөр замын хөдөлгөөн тодорхой хэмжээгээр саатуулсан, энэ зvйлvvд дээр тодорхой анхааруулж хэлж ярьсан байгаа.

Чингэлтэй дvvргийн засаг дарга М.Амарсайхан:
- Манай дvvргийн Засаг даргын тамгын газарт бол хандаж хоёр удаа албан бичиг ирvvлсэн байгаа. Эхнийх бол бид одоо бас учрыг сайн олохгvй, тэгээд тэр хөтөлбөрөө ирvvлж танилцуул гэсэн тийм хvсэлт тавьсан. Эний дараа бол мөн албан бичгээ хөтөлбөртэйгээ ирvvлсэн байгаа. Тэгээд ер нь жил бvр бол одоо бас хараагvйчvvдийн, дэлхий нийтээрээ хараагvйчvvдийн эрх ашгийг хамгаалах өдөр бол одоо өчигдөр байлаа тийм ээ. Энэ бол "Цагаан таягтны өдөр байлаа" гэж одоо тэмдэглэдэг. Бид одоо бас хараагvйчvvд маань одоо өөрсдийнхөө эрх ашгаа хамгаалах, өөрсдийнхөө асуудлаа одоо бас тавих, энэ өдрөөрөө одоо бас өөрсдөө эвлэлдэн нэгдэх, тийм ээ хамтарч ажиллах, ажил төрлөө ярих ийм чиглэлийн юугаар энэ уулзалтыг зохион байгуулж байна гэж бидэнд одоо ойлгуулсан. Бид тэгээд одоо зохих ёсны зөвшөөрлийг бол өчигдөр 13-15 цагийн хооронд бол өөрсдийнх хvссэн цагт нь бол одоо зөвшөөрлийг нь зохих журмын дагуу өгсөн. Ингэж өгсний дараа бол харин эд нар шал өөр зорилготой байсан нь бол одоо бас өчигдөр бол харагдлаа. Єөрөөр хэлбэл одоо биднийг одоо хуурсан гэдэг тийм, хуурсан. Яагаад гэвэл одоо Төв шуудангийн урдах замыг одоо 20 минут орчим бол одоо хааж, мөн одоо Засгийн газрын ордныг одоо бас гороолж тойрч тийм ээ, яг заасан газар одоо, заасан яг цагт нь бол одоо юуг бол хуулийн хvрээнд бол vйл ажиллагаа явуулаагvй, тэгээд энийг цуглааныг бол одоо жагсаал болгож ингэж яасан, цагаасаа өмнө эхэлсэн, ийм зөрчил бол гарсан. Энэ vvдээс бол бид энэ анх зөвшөөрөл авсан тэр Болдсайхан гээд хvн байгаа, тэрийг, тэдний менежер Баясгалан гээд одоо бас манайхан танилцуулсан энэ хvмvvсийг бол бид олж уулзах гээд олж уулзаж чадаагvй. Єөрснөө ингээд алга болсон. Тэгээдямар хvмvvс хаана зохион байгуулж байна гэдэг нь бол мэдэгдэхгvй байсан. Харин орой 18 цагийн vед эд нар Засгийн газрын ордны баруун талд бол бас нэг жижиг майхан бариад суусан л даа. Энд бол харин одоо эний цаана хэн байгаа юм, хэн зохион байгуулсан гэдэг нь бол бидэнд бол мэдэгдсэн, за танигдсан гэх юм уу даа, тийм ээ. Яагаад гэвэл тэнд Ши.Батбаяр гэж урьд нь бол одоо урд нь засгийн газрын, эвслийн засгийн газрын vед бол ажиллаж байсан хvн байгаа, тийм ээ. Энэ хvн өөрөө бол жип машинтай ирээд, энэ хvмvvстэй уулзаад, та бvхэн энэ одоо тэмцлээ vргэлжлvvл, ер нь буцаж няцаж болохгvй, бид одоо хэлснээрээ байгаа гэх маягийн одоо юм хэлээд ингээд явсан. Тэгэхлээр энэ одоо тахир дутуу хvмvvсийг бол энэ цагаан таягтны өдрөөр нь далимдуулж одоо эднийг өөрсдийг нь дооглож эд нараар одоо, улс төрийн зорилгоор эднийг, энэ хvмvvсийг ашиглаж байна гэдэг нь одоо бас харагдсан. Єөрөө тэгэж хэлчихээд, тэгээд одоо тахир дутуу өрөөл ийм хvмvvсийг одоо шөнө гадаа одоо хонуулдаг тээ, өөрөө тэгээд мэдээж ШиБатбаяр гэртээ хариад дулаан гэртээ тэгээд унтаж байгаа шvv дээ, тээ. Ингэж одоо улс төр одоо хийж болохгvй ээ"

"Yндэсний" гэсэн телевиз бvр 1999 онд бий болсон. Гэтэл одоо улс орон даяар нэвтрvvлгээ хvргэдгийг эс тооцвол Засгийн газрын телевиз. Удалгvй "олон нийтийн" гэсэн телевиз бий болохнээ. Гагцхvv олон нийтийн зvгээс нөлөөлөх механизм байхгvй бол Засгийн газрын телевиз хэвээрээ байх болно. Удирдах зөвлөлд нь олон нийтийг буюу төрийн бус байгууллагыг төлөөлсөн ганц хvн оруулаад юу ч өөрчллөгдөхгvй (одоо мэдэгдэж байгаа хуулийн төсөлд энэ тухай огт байхгvй). Тэгэхлээр олон нийтийн өргөн нэвтрvvлгийн гол хvчин зvйл нь телевизэд өөрт нь биш (дээрээс юуг хэлнэ, тэгэж өөрчлөгдөнө) биш, төр засагт биш (сонгууль ойртсон тул тун удахгvй олон нийтийн болгоно), гагцхvv олон нийтэд байна.

Манайд олон нийтийн нэр зvvсэн телевиз олон жил vйл ажиллагаа явуулж байгааг дээр хэлсэн. Энэ бол UBS. Нийслэлийн ИТХ-д харьяалагддаг. Бас нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах зөвлөл гэж байдаг юм байна. Харамсалтай нь Улаанбаатар хотын "олон нийт" энэ телевизэд ямар ч хамаа байхгvй.

10-р сарын эхээр нийслэлийн ИТХ-аас хэвлэл мэдээллийн байгууллагын хувьчлалын тухай хэлэлцжээ. Менежментийн хувьчлалыг арга замыг сонгосон байна. Цаагуураа маш юм болж байгаа нь тодорхой. Нийслэлийн олон нийтийн мэдээллийн хэрэгслvvдийн хувьчлал нийслэлийн хөдөлмөрчдийн нvднээс далдуур, шуудхан хэлэхэд нууц байдалд шийдэгдэж байна. Нийслэлийн "олон нийт"-ээс огт асуугаагvй. Энэ бол уурын зуух юм уу дуусаагvй барилгын хувьчлал яавч биш. Нийслэлийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд өөрсдөө энэ талаар таг дуугvй.

Бvх телевизvvд бvгдээрээ таг дуугvй өнгөрөөсөн нэг vйл явдал байна. 9-р сарын төгсгөл, 10-р сарын эхээр болосн "Монгол төрх" сониныг тойрсон vйл явдал юм. Энэ бол хэвлэл мэдээллийн эзэмшлыг хөндсөн сэдэв учраас зөвшөөрөөгvй гэж ойлгож байна.

2003.09.21
UBS "City News"

- Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр хотын захирагч М.Энхболд "Улаанбаатар хотын нягтралыг сайжруулах бодлого явуулж байгаа, vvнийг иргэд "зөв зvйтэй талаас нь тэр бvрий бас ойлгохгvй байгаа тохиолдол байна…. Энэ бvгдийг ойлгуулах хэрэгтэй байна…." гэсэн vvрэг даалгаврыг нийслэлийн хэвлэл мэдээллийн байгууллагад өгчээ.

2003.10.05. Ням
МYТВ

"Нэвтрvvлгээс vзэгч хvртэл" шууд ярилцлага. Дэд бvтцийн яам, харилцаа, холбооны зохцуулах зөвлөл, "МЦХ" компани, мэргэжлийн хяналтын байгууллага, МYТВ, "25-р суваг" телевиз, UBS ба кабелийн телевизийн ажилтнууд оролцож телевизийн нэвтрvvлгийн хураамжийн тухай ярилцлаа. "Студи-600"-д болжээ.
Сурв: программын зохицуулах тусгай байгууллага байдаг гэж ярьдаг шvv дээ. Манайд тийм байгууллага vгvйлэгдэж байгаатал байж болох уу?
Баярсvрэн: Байж болно. Эфийн 5 телевиз хоорондоо программаа яаж зохицуулдгийг би мэдэхгvй … Программын талаасаа ч зохицуулалт хэрэгтэй… Эрх зvйн акт өнөө маргаашгvй хэрэгтэй…
Төгсгөлийн тайлбар: … Энэ янзаараа өнөөдөр 30-аар тоологдох кабелийн телевизийн тоо vvнээс цааш өсөх хандлагатай байна. Зах зээл, өрсөлдөөн, ашигтай бизнес гээд аймаг сум бvрт, албан байгууллага, хувь хvн бvрт телевиз байгуулахыг зөвшөөрөөд байх уу? Энэ бол зөвхөн зах зээлийн хуулиар зохицуулагдах худалдааны салбар биш. Энэ бол цаана нь vндэсний эрх ашиг хөндөгдсөн, хvнээ төлөвшvvлэх чухал бодлого давхар давхар явагдаж байх ёстой онцгой салбар юм. . Тэнд программын зөвшөөрлийг хэн өгөх вэ гэдэг асуудал цагаан цэг хэвээрээ vлдэж байна…". Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакциас бэлтгэжээ. .

Олон нийтийн өргөн нэвтрvvлгийг бий болгохын зөвхөн телевизийг өөрчлөн байгуулах хангалтгvй бололтой. Төгсгөлд нь vvнтэй холбоотой нэг санаа хэлье. Арилжааны телевиз хvчтэй, олон давуу тал бий. Тэгвэл vvнийг алдагдуулахгvйгээр арилжааны телевизийн дотор олон нийтийн студи, тvvнийг нэвтрvvлэг, цагийг бий болгомоор санагдаж байгаа юм. Жинхэнэ олон нийтийн телевизийн загвар болог.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160134 
 Энэ сард:15165 
 Өнөөдөр:79 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.