Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 06 дугаар сарын 18-ны єдєр
Улаанбаатар хот

СУУЦ ЄМЧЛЄГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗVЙН БАЙДАЛ, НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ДУНДЫН ЄМЧЛЄЛИЙН ЭД ХЄРЄНГИЙН ТУХАЙ


1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь сууц ємчлєгчдийн холбооны зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн vндсийг тодорхойлох, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн ємчлєл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Сууц ємчлєгчдийн холбооны эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай хууль тогтоомж

2.1. Сууц ємчлєгчдийн холбооны эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль , Барилгын тухай хууль , Орон сууцны тухай хууль , Орон сууц хувьчлах тухай хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

З дугаар зvйл. Хуулийн vйлчлэх хvрээ

3.1. Энэ хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгє ємчлєх, эзэмших, ашиглах, сууц ємчлєгчдийн холбоо, нийтийн vйлчилгээ vзvvлэх мэргэжлийн байгууллагын vйл ажиллагаатай холбоотой харилцаанд vйлчилнэ.

3.2. Орон сууцны байшинг дангаар ємчлєх харилцаанд энэ хууль vл хамаарна.

4 дvгээр зvйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “нийтийн зориулалттай орон сууцны байшин” гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зvйлийн 1 дэх заалтад заасан барилгыг;

4.1.2. “сууц ємчлєгч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бvхий этгээдийг;

4.1.3. “сууц ємчлєгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын ємчлєлийн эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх эрхийг хэрэгжvvлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц ємчлєгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бvхий, хуулийн этгээдийн эрхгvй, заавал гишvvнчлэлтэй холбоог;

4.1.4. "сууц ємчлєгчид ногдох хэсэг" гэж орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, vйлчилгээ, сууц ємчлєгчдийн холбоог санхvvжvvлэхэд тухайн сууц ємчлєгчийн оролцох хувь хэмжээг;

4.1.5. “дангаар ємчлєх сууцны сууцны бус зориулалттай хэсэг” гэж тухайн сууцны гал зуух, ариун цэврийн болон угаалгын єрєє, єрєє хоорондын хонгил, агуулахыг;

4.1.6. “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, ємчлєгчдєд зориулагдсан ногоон байгууламж, зvлэг, хvvхдийн тоглоомын талбай, сvvдрэвч, явган хvний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бvхий нийтийн эдэлбэрийн газрыг.

5 дугаар зvйл. Сууц ємчлєгчдийн холбоо

5.1. Сууц ємчлєгчдийн холбоо /цаашид “холбоо” гэх/-ны эрх зvйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зvйл болон энэ хуулиар тодорхойлогдоно.

5.2. Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бєгєєд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц ємчлєгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно.

5.3. Холбоог зохион байгуулах хурлыг сууц ємчлєгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна.

5.4. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргvvлэгчид гарын vсэг зурснаар тvvнийг байгуулагдсанд тооцно.

5.5. Холбоо нь тогтоосон журмын дагуу vйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бєгєєд банкинд харилцах данстай байна.

5.6. Сууц ємчлєгч бvр бvх гишvvдийн хуралд ємчилж буй сууц бvрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бєгєєд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон єєрчилсєн сууц ємчлєгч нь нэгтгэсэн сууц бvрийн тоогоор саналын нэг эрхтэй байна.

5.7. Хуульд єєрєєр заагаагvй бол холбоо нь гишvvдийн хvлээх vvргийг, гишvvд нь холбооны хvлээх vvргийг хариуцахгvй.

5.8. Холбоо нь дундын ємчлєлийн эд хєрєнгє, шугам сvлжээний засвар, vйлчилгээг гэрээний vндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гvйцэтгvvлэх бєгєєд засвар, vйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чєлєєтэй сонгох эрхтэй.

6 дугаар зvйл. Холбооны дvрэм

6.1. Холбооны дvрэмд дараахь зvйлийг заавал тусгана:

6.1.1. холбооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;

6.1.2. холбооны зорилго, vйл ажиллагааны чиглэл;

6.1.З. холбооны удирдах болон хяналтын зєвлєлийн бvтэц, бvрэлдэхvvн, тэдгээрийн бvрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;

6.1.4. холбоо болон сууц ємчлєгчдийн эрх, vvрэг;

6.1.5. дундын ємчлєлийн эд хєрєнгийг эзэмших, ашиглах журам;

6.1.6. сууц ємчлєгч бvрээс дундын ємчлєлийн эд хєрєнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, vйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхvvжvvлэхэд оролцох журам;

6.1.7. холбооны vйл ажиллагаанд шаардлагатай хєрєнгє бvрдvvлэх, сан байгуулж, ажиллах журам;

6.1.8. холбоог єєрчлєн байгуулах журам.

6.2. Холбооны дvрмийг бvх гишvvдийн хурлаар хэлэлцэж батална.

7 дугаар зvйл. Холбооны эрх барих дээд байгууллага

7.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь бvх гишvvдийн хурал байна.

7.2. Дараахь асуудлыг зєвхєн бvх гишvvдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:

7.2.1. холбооны дvрэм батлах, тvvнд нэмэлт, єєрчлєлт оруулах;

7.2.2. холбооны тєсєв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах;

7.2.3. холбооны сан болон зээлийн хєрєнгийн бvрдvvлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх;

7.2.4. удирдах болон хяналтын зєвлєлийн гишvvдийг сууц ємчлєгчдєєс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний vйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх;

7.2.5. холбоог єєрчлєн байгуулах;

7.2.6. холбоог тєрийн бус байгууллагад элсvvлэх, гишvvнээс гаргах;

7.2.7. байшин болон орцны харуул хамгаалалтын асуудал;

7.2.8. хууль, дvрэмд заасан бусад асуудал.

8 дугаар зvйл. Бvх гишvvдийн хурал

8.1. Бvх гишvvдийн хурал ээлжит болон ээлжит бус байна.

8.2. Дvрэмд єєрєєр заагаагvй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгvй удаа хуралдуулна.

8.3. Ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зєвлєл, гvйцэтгэх захирлын шийдвэрээр буюу бvх гишvvдийн гуравны нэгээс доошгvй хувийн санаачилгаар хуралдуулна.

8.4. Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бєгєєд тvvнд хурлын тэргvvлэгчид гарын vсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна.

8.5. Бvх гишvvдийн хурлын товыг хурал хуралдуулахаас 14-єєс доошгvй хоногийн ємнє гишvvдэд зарлаж, хурлаас гарах шийдвэрийн тєслийг бичгээр мэдэгдэнэ.

8.6. Хуралд хэлэлцэхээр товлоогvй асуудлыг зєвхєн хуралд оролцож байгаа гишvvдийн олонхийн саналаар хэлэлцэнэ.

8.7. Бvх гишvvдийн хурлыг удирдах зєвлєлийн дарга, тvvний эзгvйд хуралд оролцогчдын олонхийн саналаар удирдах зєвлєлийн аль нэг гишvvн даргална.

8.8. Гишvvн єєрийн тєлєєлєх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн vндсэн дээр гишvvдийн хуралд оролцуулах, эсхvл хэлэлцэх асуудлын талаархи саналаа санал авах хуудсаар урьдчилан бичгээр єгч болох бєгєєд энэ тухайгаа бvх гишvvдийн хурал эхлэхээс ємнє хяналтын зєвлєлд мэдэгдсэнээр хуралд оролцсонд тооцно. Бичгээр урьдчилан санал єгсєн гишvvдийн тоо нь бvх гишvvдийн 20 хувиас хэтрэхгvй байна.

8.9. Тєлєєлєх тухай итгэмжлэл болон урьдчилан єгсєн санал нь гагцхvv тухайн хуралд хvчинтэй бєгєєд бvх гишvvдийн хурал хойшилсон боловч тухайн хурлаар хэлэлцэхээр товлосон асуудал єєрчлєгдєєгvй тохиолдолд итгэмжлэл, урьдчилан єгсєн санал дараагийн хуралд хvчинтэй хэвээр байна.

8.10. Хуралд тєрийн болон нутгийн захиргааны байгууллагаас гадна тєрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын тєлєєлєгчийг оролцуулж болно.

9 дvгээр зvйл. Бvх гишvvдийн хурлын шийдвэр хvчин тєгєлдєр болох

9.1.Хуралд оролцсон гишvvдийн олонхийн саналаар шийдвэр хvчин тєгєлдєр болох бєгєєд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогvй буюу эсрэг санал єгсєн гишvvд биелvvлэх vvрэгтэй.

9.2. Бvх гишvvдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хvчин тєгєлдєр болно.

9.3. Хэрэв сууц ємчлєгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг ємчлєгчтэй бол бvх гишvvдийн 75-аас дээш хувь оролцсоноор хvчин тєгєлдєр болно.

9.4. Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хvрээгvй бол бvх гишvvдийн хурлыг хvчин тєгєлдєр бус гэж vзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно.

9.5. Дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар, хамгаалалт, vйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишvvдийн гуравны хоёроос доошгvй хувийн саналаар шийдвэрлэнэ.

10 дугаар зvйл. Удирдах зєвлєл, тvvний эрх, vvрэг

10.1. Удирдах зєвлєлийн бvрэлдэхvvнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг, насанд хvрсэн хvнийг сонгох бєгєєд удирдах зєвлєл нь орон тооны бус байна.

10.2. Холбооны гишvvдийн тоо, орон сууцны байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, байшингийн оршин суугчдыг тєлєєлєх удирдах зєвлєлийн гишvvдийн тоог бvх гишvvдийн хурлаас тогтооно.

10.3. Удирдах зєвлєлийн гишvvн тєлєєлvvлэх сууц ємчлєгчдийн олонхийн саналаар сонгогдоно.

10.4. Удирдах зєвлєлийн даргыг зєвлєлийн гишvvдийн дотроос олонхийн саналаар сонгоно.

10.5. Удирдах зєвлєлийн дарга болон гvйцэтгэх захирлын тvр эзгvйд тэдгээрийн vvрэг гvйцэтгэгчийг удирдах зєвлєлийн хурлын шийдвэрээр томилно.

10.6. Удирдах зєвлєлийн хурал нь ээлжит, ээлжит бус байна.

10.7. Удирдах зєвлєлийн ээлжит хурлыг улиралд нэгээс доошгvй удаа хийх бєгєєд дvрэмд удирдах зєвлєлийн хуралдах тоог нэмэгдvvлэн зааж болно.

10.8. Удирдах зєвлєл дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

10.8.1. холбооны гvйцэтгэх захиралд нэр дэвших болзол, шалгуурыг тогтоох;

10.8.2. холбооны гvйцэтгэх захирлыг сонгох, чєлєєлєх;
10.8.3. дундын ємчлєлийн эд хєрєнгийг бусдад тvрээслvvлэх, эзэмшvvлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэх;

10.8.4. холбооны сангийн болон бусад мєнгєн хєрєнгийг захиран зарцуулах талаархи захирлын эрх хэмжээг тогтоох;

10.8.5. гvйцэтгэх захирал, нягтлан бодогчийн цалинг тогтоох;
10.8.6. холбооны гvйцэтгэх захирлын тайлан, тєлєвлєгєєг хэлэлцэх;
10.8.7. бvх гишvvдийн хурлын шийдвэрийг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах;

10.8.8. гvйцэтгэх захиралтай гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дvгнэх;

10.8.9. бvх гишvvдийн хурлаар шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх.

10.9. Удирдах зєвлєлийн ээлжит бус хурлыг удирдах зєвлєлийн гишvvн, хяналтын зєвлєл, гvйцэтгэх захирлын санаачилгаар хуралдуулж болно.

10.10. Удирдах зєвлєлийн дарга дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

10.10.1. удирдах зєвлєлийн болон бvх гишvvдийн хурлыг зарлах, зохион байгуулах, даргалах;

10.10.2. удирдах зєвлєлийн vйл ажиллагааг зохион байгуулах;
10.10.3. гvйцэтгэх захирал холбооны нэрийн ємнєєс бусадтай байгуулж байгаа гэрээнд хяналт тавих;

10.10.4. бvх гишvvдийн болон удирдах зєвлєлийн хурлын тэмдэглэлийг хєтлvvлэх, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;

10.10.5. бvх гишvvдийн хуралд удирдах зєвлєлийн тайлан тавих;
10.10.6. удирдах зєвлєлийн гишvvн болон гvйцэтгэх захиралд vvрэг єгєх;

10.10.7. энэ хуулийн 12.6-д заасан асуудлаар шvvхэд нэхэмжлэл гаргах;

10.10.8. бvх гишvvдийн хурлын болон хяналтын зєвлєлийн шийдвэрийн бvртгэл хєтлєх.

11 дvгээр зvйл. Хяналтын зєвлєл, тvvний эрх vvрэг

11.1. Холбоонд хамрагдсан байшингийн тооноос хамаарч 3-аас доошгvй хvний бvрэлдэхvvнтэй, орон тооны бус хяналтын зєвлєлийг байгуулна.

11.2. Хяналтын зєвлєл сууц ємчлєгчдийн хяналтын vvргийг гvйцэтгэнэ.

11.3. Хяналтын зєвлєл дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

11.3.1. гvйцэтгэх захирлын vйл ажиллагаанд хяналт тавих;

11.3.2. холбооны vйл ажиллагаа хууль тогтоомж болон холбооны дvрэмд нийцэж байгаа эсэхийг хянах;

11.3.З. нягтлан бодох бvртгэл хєтлєлт, тайлан, тэнцэл хууль тогтоомжийн дагуу vнэн зєв хийгдсэн эсэхийг хянах;

11.3.4. эд хєрєнгийн vнэлгээ зєв эсэхийг шалгах;

11.3.5. холбооны санхvvгийн болон бусад vйл ажиллагаатай холбогдсон зєрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол холбооны банкин дахь харилцах дансыг тvр хугацаагаар хааж гvйлгээг зогсоох арга хэмжээ авах;

11.3.6. холбооны санхvvгийн болон бусад vйл ажиллагаатай холбогдсон зєрчлийг арилгуулах талаар шvvх болон холбогдох бусад байгууллагад хандах;

11.3.7. бvх гишvvдийн хуралд vйл ажиллагааныхаа талаар тайлагнах;

11.3.8. дvрэмд заасан бусад эрх, vvрэг.

11.4. Хяналтын зєвлєлийн гишvvн шалгасан баримт бичиг, тайлан, тэнцлийн нууцыг хадгалах vvрэгтэй.

11.5. Хяналтын зєвлєлийн гишvvдийн олонхи нь оролцсоноор хяналтын зєвлєлийн хурал хvчин тєгєлдєр болно.

11.6. Хуралд оролцогчдын олонхийн саналаар хяналтын зєвлєлийн хурлын шийдвэр хvчин тєгєлдєр болно.

11.7. Дундын ємчлєлийн эд хєрєнгийг ашиглан шамшигдуулсан, vрэгдvvлсэн, бусад хэлбэрээр хохирол учруулсан гэж хяналтын зєвлєл vзвэл хохирлыг арилгахыг шаардах, эсхvл эрх бvхий байгууллагад хандаж шийдвэрлvvлнэ.

12 дугаар зvйл. Гvйцэтгэх захирал, тvvний эрх vvрэг

12.1. Бvх гишvvдийн хурлын чєлєєт цагт холбооны єдєр тутмын vйл ажиллагааг холбооны дvрэмд заасан эрх хэмжээ, удирдах зєвлєлтэй байгуулсан гэрээний хvрээнд гvйцэтгэх захирал эрхэлнэ.

12.2. Гvйцэтгэх захирлаар удирдах болон хяналтын зєвлєлийн гишvvний тєрєл, садангийн бус хvнийг сонгоно.

12.3. Дvрэмд єєрєєр заагаагvй бол гvйцэтгэх захирлаар холбооны гишvvн бус хvнийг сонгож болно.

12.4. Гvйцэтгэх захирал дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

12.4.1. дундын ємчлєлийн эд хєрєнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, vйлчилгээнд шаардагдах хєрєнгийг холбооны дансанд тєвлєрvvлэх;

12.4.2. холбооны дvрэмд єєрєєр заагаагvй бол дундын ємчлєлийн эд хєрєнгєд засвар, vйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар vйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах;

12.4.3. холбооны мєнгєн хєрєнгийг тvvний зорилго, vйл ажиллагааны чиглэл, бvх гишvvдийн хурлын шийдвэрт нийцvvлэн энэ хууль, хууль тогтоомжийн бусад акт болон холбооны дvрмээр олгосон эрх хэмжээний дотор зєвхєн дундын ємчлєлийн эд хєрєнгийн ашиглалт, хамгаалалт, засвар vйлчилгээ, бусад нийтлэг зардалд зориулан захиран зарцуулах;

12.4.4. энэ хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан vvргээ биелvvлээгvйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц ємчлєгчдєєс шаардах, уг шаардлагыг сайн дураар биелvvлээгvй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн ємнєєс шvvхэд нэхэмжлэл гаргах;

12.4.5. дундын ємчлєлийн эд хєрєнгийг тvрээслvvлэх, эзэмшvvлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн ємнєєс байгуулах;

12.4.6. холбооны нэрийн ємнєєс буюу 2-оос доошгvй сууц ємчлєгчийн хvсэлтээр эрх бvхий байгууллагад асуудал тавьж шийдвэрлvvлэх;

12.4.7. сууц ємчлєгчдийн болон орон сууцны байшингийн бvртгэлийн хувийн хэргийг шаардлагын хэмжээнд байнга хєтєлж, баяжилт хийх;

12.4.8. холбооны нэрийн ємнєєс орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хvсэлтийг Газрын тухай хуулийн 44 дvгээр зvйлд заасны дагуу зохих шатны Засаг даргад гаргах, газар ашиглах гэрээ байгуулах;

12.4.9. гvйцэтгэх захирлыг vvрэгт ажлаас нь чєлєєлсєн тухай удирдах зєвлєлийн шийдвэр гарвал уг шийдвэр гарсан єдрєєс хойш ажлын 3 хоногт багтаан холбооны тэмдэг болон бусад зvйлсийг удирдах зєвлєлд хvлээлгэн єгєх;

12.4.10. хууль, дvрэмд заасан бусад эрх, vvрэг.

12.5. Гvйцэтгэх захирал жилд 2-оос доошгvй удаа удирдах зєвлєлийн хуралд ажлаа тайлагнана.

12.6. Гvйцэтгэх захирал холбооны эд хєрєнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаархи бvх гишvvдийн болон удирдах зєвлєлийн хурлаас тогтоосон эрхээ хэтрvvлэх буюу урвуулан ашиглах зэрэг vйл ажиллагаанаас холбоонд хохирол учруулсан бол уг хохирлыг єєрийн хувийн ємчийн эд хєрєнгєєр барагдуулна.

13 дугаар зvйл. Сууц ємчлєгчийн эрх, vvрэг

13.1.Сууц ємчлєгч нь дараахь эрхтэй:

13.1.1. Иргэний хуулийн 148.1, 149 дvгээр зvйлд заасан эрх;

13.1.2. холбоо болон бусад сууц ємчлєгчдєєс зєвшєєрєл авахгvйгээр дангаар ємчлєх сууцаа захиран зарцуулах;

13.1.3. хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, vнэн зєв эсэхийг хянах;

13.1.4. засвар, vйлчилгээний хєлс, зардал vндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлvvлэх;

13.1.5. хуульд заасан бусад эрх.

13.2. Сууц ємчлєгч нь дараахь vvрэгтэй:

13.2.1. Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дvрмийг сахин биелvvлэх;

13.2.2. бvх гишvvдийн болон удирдах зєвлєлийн хурлын шийдвэрийг биелvvлэх;

13.2.3. дундын ємчлєлийн эд хєрєнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, vйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхvvжvvлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зvйл болон энэ хуулийн 16 дугаар зvйлд заасны дагуу оролцох;

13.2.4. єєрийн сууцны доторхи засвар, vйлчилгээний бvх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас vзvvлсэн vйлчилгээний хєлсийг тєлєх;

13.2.5. гэр бvлийн гишvvд, тvvнчлэн єєрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын ємчлєлийн эд хєрєнгєд хохирол учруулбал уг хохирлыг єєрийн хєрєнгєєр арилгах;

13.2.6. сууцаа бусдад эзэмшvvлж, ашиглуулж байгаа бол эзэмшигч, ашиглагчийн гvйцэтгээгvй vvргийг гvйцэтгэх;

13.2.7. сууцныхаа зориулалт, тєлєвлєлт, vндсэн бvтээц, хийц, инженерийн шугам сvлжээг эрх бvхий байгууллагын зєвшєєрєлгvйгээр єєрчлєхгvй байх;

13.2.8. сууц ємчлєх эрхээ бусдад шилжvvлэхдээ холбоонд мэдэгдэх;
13.2.9. хуульд заасан бусад vvрэг.

13.3. Сууц худалдан авагч нь сууцыг єєрийн ємчлєлдєє шилжvvлэхээс ємнє уг сууцтай холбоотой биелэгдээгvй vvрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах vvрэгтэй бєгєєд уг vvргийг биелvvлээгvйгээс vvсэх vр дагаврыг єєрєє бvрэн хариуцна.

14 дvгээр зvйл. Орон сууцны бvртгэл

14.1. Орон сууцны бvртгэл нь тухайн орон сууцны байшин дахь сууц, дундын ємчлєлийн эд хєрєнгийн бvртгэлээс бvрдэнэ.

14.2. Орон сууцны бvртгэлд дараахь зvйлийг тусгана:

14.2.1. орон сууцны байшингийн иж бvрэн зураг, тєсєл;

14.2.2. сууц бvрийн дугаар, нийт талбайн хэмжээ, єрєєний тоо, сууц ємчлєгчдийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, ємчлєгч нь хуулийн этгээд бол тvvний нэр, улсын бvртгэлийн дугаар;

14.2.3. тухайн орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай хэсгийг ємчлєгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, ємчлєгч нь хуулийн этгээд бол тvvний нэр, улсын бvртгэлийн дугаар, тvvний ємчилж байгаа хэсгийн талбайн хэмжээ;

14.2.4. дундын ємчлєлийн эд хєрєнгийн бvртгэл, дэвсгэр болон орчны газрын хэмжээ;

14.2.5. хууль, дvрэмд заасан бусад зvйл.

15 дугаар зvйл. Орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгє, дэвсгэр болон орчны газар

15.1. Орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгєд дараахь эд хєрєнгє хамаарна:

15.1.1. орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдvгээр давхрын vйлчилгээний єрєє, сууц хоорондын талбай, тvvний тагт, сууцны доторх дундын ємчлєлийн зvйл, тоног тєхєєрємж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хvйтэн усны шугам сvлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хvртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сvлжээнvvд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хєрєнгє;

15.1.2. холбооны сангийн хєрєнгє.

15.2. Холбооны сангийн хєрєнгє нь дараахь эх vvсвэрээс бvрдэнэ:

15.2.1. сангийн хєрєнгийн чєлєєт vлдэгдлийг банкинд хадгалуулсны хvv;

15.2.2. холбооны санд оруулсан хандив, тусламж;

15.2.3. холбооны аж ахуйн vйл ажиллагаанаас олсон орлого;

15.2.4. засвар vйлчилгээнд зориулан тєвлєрvvлэн хуримтлуулсан мєнгєн хєрєнгє;

15.2.5. зээлийн хєрєнгє;

15.2.6. бусад эх vvсвэр.

15.3. Холбооны сангийн хєрєнгийг дундын ємчлєлийн эд хєрєнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, vйлчилгээний болон бусад нийтлэг зардлаас єєр зvйлд зарцуулахыг хориглоно.

15.4. Сууц ємчлєгчид нь дундын ємчлєлийн эд хєрєнгийг дундаа хамтран ємчилнє.

15.5. Холбооны дvрэмд заасан бол дундын ємчлєлийн эд хєрєнгийг гэрээний vндсэн дээр тодорхой нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжvvлж болно.

15.6. Сууц ємчлєгчид нь орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийг дундаа хамтран ємчлєх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжvvлэхдээ инженерийн шугам сvлжээ, тоног тєхєєрємжийн ашиглалт, засвар, vйлчилгээ эрхэлж буй мэргэжлийн байгууллагад саад учруулахыг хориглоно.

15.7. Орон сууцны байшингийн орчны газрыг хязгаартай ашиглах эрхийг Иргэний хуулийн 151 дvгээр зvйлд зааснаар хэрэгжvvлэх бєгєєд хязгаартай ашиглах газар /сервитут/-ын хэмжээг Барилгын тухай хуулийн 8 дугаар зvйл болон барилгын норм, стандартад зааснаар тогтооно.

15.8. Энэ хуулийн 18.1.4-т заасны дагуу орчны газрыг холбоо гэрээний vндсэн дээр ашиглана.

16 дугаар зvйл. Дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар, хамгаалалт, vйлчилгээний зардлыг хуваарилах

16.1. Дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар, хамгаалалт, vйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зvйлийг мєрдлєг болгоно.

16.2. Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын ємчлєлийн эд хєрєнгє /инженерийн шугам сvлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног тєхєєрємж гэх мэт/-ийн засвар, vйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хєрєнгийг ашиглаж байгаа сууц ємчлєгчид хувааж тєлнє.

16.3. Орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн их засварт зориулан сууц ємчлєгчдийн холбоонд тєрєєс тєсвийн зээл олгож болох бєгєєд тєсвийн зээл олгох журмыг Засгийн газар батална.

16.4. Дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар, хамгаалалт, vйлчилгээтэй холбогдсон зардлыг дараахь тохиолдолд дор дурдсан сууц ємчлєгчдєєр бусад сууц ємчлєгчдєєс илvv єндєр хэмжээгээр тєлvvлж болох бєгєєд ийнхvv тєлєх хэмжээг бvх гишvvдийн хурлаар тогтооно:

16.4.1. дундын ємчлєлийн зарим эд хєрєнгийн засвар, хамгаалалт, vйлчилгээ нь тодорхой сууц ємчлєгчийн ашиг сонирхолд бусдынхаас илvv нийцэж байгаа бол;

16.4.2. сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцvvлэн vйлдвэрлэл, vйлчилгээ эрхэлж байгаа бол.

16.5. Дундын ємчлєлийн эд хєрєнгийн засвар, vйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бvх гишvvдийн хурлаар шийдвэрлэнэ.

16.6. Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын ємчлєлийн эд хєрєнгєд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх vед их хэмжээний хєрєнгє шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дvгнэлтийг vндэслэн улсын болон орон нутгийн тєсвєєс нэг удаа санхvvжvvлж болно.

17 дугаар зvйл. Орон сууцны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагын бvрэн эрх

17.1. Орон сууцны асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага дараахь бvрэн эрхтэй:

17.1.1. сууц ємчлєгчдийн холбооны эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих;

17.1.2. орон сууцны байшингийн зориулалт, тєлєвлєлт, инженерийн шугам сvлжээ, vндсэн бvтээц, хийцийг єєрчлєхєд тавих шаардлагыг тогтоох;

17.1.3. холбооны vйл ажиллагааг дэмжих;

17.1.4. холбооны vлгэрчилсэн дvрмийг батлах.

18 дугаар зvйл. Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргын бvрэн эрх

18.1. Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг дарга дараахь бvрэн эрхтэй:

18.1.1. холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг vндэслэн сум, дvvргийн Засаг даргын тамгын газар холбоог бvртгэх;

18.1.2. холбогдох хууль тогтоомжийг хэрэгжvvлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих;

18.1.3. холбооны vйл ажиллагааг дэмжих;

18.1.4. холбоонд тухайн орон сууцны байшингийн ерєнхий тєлєвлєгєєг vндэслэн дэвсгэр болон орчны газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болзолтойгоор гэрээний дагуу ашиглуулах;

18.1.5. хэд хэдэн холбоонд хамаарч буй орчны газрын тохижилт, vйлчилгээг хамтран хариуцах талаархи холбооны эрх, vvрэг, хариуцлагыг гэрээнд нарийвчлан тусгаж, хэрэгжvvлэхэд нь дэмжлэг vзvvлэх, хяналт тавих;

18.1.6. дундын ємчлєлийн эд хєрєнгийн засварт орон нутгийн тєсвєєс зээл олгох, хєрєнгє оруулалт хийх хэмжээг тогтоох;

18.1.7. холбооны гишvvдийн хvсэлтээр болон шаардлагатай бол санаачлагаараа холбооны vйл ажиллагаанд эрх бvхий байгууллага, албан тушаалтнаар хяналт, шалгалт хийлгэж, дvгнэлт гаргуулах.

19 дvгээр зvйл. Мэргэжлийн байгууллагын эрх, vvрэг

19.1. Мэргэжлийн байгууллага дараахь эрх эдэлж, vvрэг хvлээнэ:

19.1.1. орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгєд гэрээний дагуу засвар vйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бvр тєлvvлэх;

19.1.2. цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг vйлчилгээг хэрэглэгч хvртэл хариуцах;

19.1.3. дундын ємчлєлийн эд хєрєнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангах vvднээс холбоотой хамтран жилд 2-оос доошгvй удаа урьдчилан сэргийлэх vзлэг явуулж, дvгнэлт гарган шаардлагатай арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах.

20 дугаар зvйл. Холбоог татан буулгах

20.1. Холбоо нь дараахь vндэслэлээр татан буугдана:

20.1.1. тухайн орон сууцны байшингийн бvх сууц нэг этгээдийн ємчлєлд шилжсэн;

20.1.2. Иргэний хуулийн 144 дvгээр зvйлд заасан vндэслэл бий болсон.

20.2. Холбоог энэ хуулийн 20.1-д зааснаас єєр vндэслэлээр татан буулгахыг хориглоно.

21 дvгээр зvйл. Хууль тогтоомж зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага.

21.1. Сууц ємчлєгчдийн холбооны эрх зvйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын ємчлєлийн эд хєрєнгийн тухай хууль зєрчсєн этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол зєрчлийн шинж байдлыг харгалзан шvvгч буюу улсын байцаагч дараахь шийтгэл ногдуулна:

21.1.1. энэ хуулийн 12.4.3, 12.4.9, 15.3-д заасныг зєрчсєн албан тушаалтныг 50000-60000 тєгрєгєєр торгох;

21.1.2. энэ хуулийн 13.2.1-13.2.3, 13.2.5-13.2.6-д заасныг зєрчсєн иргэнийг 40000-50000 тєгрєгєєр торгох.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТЄМЄР-ОЧИР


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.