МОНГОЛ
УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 2 дугаар сарын 15-ны єдєр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН
СОНГУУЛИЙН ХУУЛЬ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн
зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын
Ерєнхийлєгчийн сонгуулийг бэлтгэн явуулахтай холбогдсон
харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Ерєнхийлєгчийн
сонгуулийн тухай хууль тогтоомж
Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай
хууль тогтоомж нь Монгол Улсын Vндсэн хууль, энэ
хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль
тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
З дугаар зvйл. Сонгуулийн
vндсэн зарчим
1. Vндсэн хуулийн гучин нэгдvгээр
зvйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерєнхийлєгчийн
сонгууль /цаашид "сонгууль" гэх/ хоёр
шаттай байна.
2. Анхан шатны сонгуульд Монгол
Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй,
шууд сонгох эрхтэй оролцож, Ерєнхийлєгчид нэр дэвшигчийн
талаар саналаа нууцаар гаргана.
З. Анхан шатны сонгууль бvх нийтийн
байна. Санал хураах єдєр эх орондоо байгаа, Монгол
Улсын 18 насанд хvрсэн иргэн vндэс, угсаа, хэл,
арьсны єнгє, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє
чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг,
vзэл бодол, боловсрол ялгаваргvйгээр сонгох эрхтэй.
Гагцхvv эмнэлгийн дvгнэлт, шvvхийн шийдвэрээр ухаан
солиотой нь нотлогдсон, тvvнчлэн хорих газар ял
эдэлж байгаа хvн сонгуульд оролцохгvй.
4. Анхан шатны сонгууль шууд байна.
Сонгуульд сонгогч ямар нэг тєлєєлєлгvйгээр оролцон
саналаа єєрєє гаргаж Ерєнхийлєгчийг сонгоно.
5. Сонгогч саналаа нууцаар гаргана.
Сонгогчоос саналаа чєлєєтэй илэрхийлэхэд саад учруулахыг
хориглоно.
6. Анхан шатны сонгуульд оролцсон
нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг
Улсын Их Хурал Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж
тvvний бvрэн эрхийг хvлээн зєвшєєрсєн хууль гаргах
нь сонгуулийн хоёр дахь шат байна.
4 дvгээр зvйл. Ерєнхийлєгчид
нэр дэвшvvлэх
1. Vндсэн хуулийн гучин нэгдvгээр
зvйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд
суудал бvхий нам дангаараа буюу хамтран Ерєнхийлєгчид
тус бvр нэг хvний нэр дэвшvvлнэ.
2. Тухайн сонгуульд нэг хvний
нэрийг дахин дэвшvvлж болохгvй.
5 дугаар зvйл. Сонгууль
эрхлэн явуулах байгууллага
1. Сонгуулийг улс, засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгж, тэдгээр дэх хот, тосгон,
хэсгийн хэмжээнд сонгуулийн хороод эрхлэн явуулна.
2. Сонгууль бэлтгэн явуулахад
тєрийн тєв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан
хууль тогтоомжийн дагуу туслалцаа vзvvлнэ.
6 дугаар зvйл. Сонгууль
бэлтгэн явуулах ажлын ил тод байдал
1. Сонгууль бэлтгэн явуулах ажил
ил тод байна. Энэ заалт сонгогч саналаа нууцаар
гаргахад хамаарахгvй.
2. Хэвлэл, мэдээллийн байгууллага
сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дvнг
олон нийтэд шуурхай мэдээлэх vvрэгтэй.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
З. Тєв, орон нутгийн сонин хэвлэл,
мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл
vнэн зєв байвал зохино.
7 дугаар зvйл. Сонгуулийн
vйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
1. Сонгууль зохион байгуулж явуулахтай
холбогдсон дараахь зардлыг улсын тєсвєєс санхvvжvvлнэ:
1/ нэр дэвшигч, сонгогч, намын
сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ажиглагчийн
vнэмлэх, саналын хуудас, сонгогчийн шилжvvлэг, сонгуулийн
дvн, мэдээний маягт хэвлэх, сонгуулийн хороодын
тамга тэмдэг хийлгэх зардал;
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар нэмэлт, єєрчлєлт орсон/.
2/ сонгуулийн хороодын бичиг хэрэг,
шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;
З/ Улсын Их Хурлаас тогтоосон
бусад зардал.
2. Улсын тєсвєєс санхvvжvvлэх
зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
З. Сонгуулийн хорооны гишvvний
тус хороонд ажилласан хугацааны хєлсийг сарын дундаж
цалингийн хэмжээгээр тооцож ажлын газар, байгууллагаас
нь олгоно. Тэтгэвэрт байгаа болон эрхэлсэн ажилгvй
хvн сонгуулийн хорооны гишvvнээр ажиллавал гvйцэтгэсэн
ажлын хэмжээг харгалзан тухайн сонгуулийн хорооны
саналыг vндэслэн орон нутгийн тєсвєєс зохих хєлс
олгоно.
4. Сонгуулийн хороодын ажиллах,
санал хураах байрыг улс, орон нутгийн тєсєвт болон
тєрийн ємчит байгууллагууд vнэ хєлсгvй, хувийн ємчит
байгууллагууд харилцан тохиролцсоны vндсэн дээр
гаргаж єгнє.
Сонгуулийн хороодыг ажлын байр,
тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр
хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.
5. Ерєнхийлєгчид нэр дэвшvvлсэн
нам нэр дэвшигчийг бvртгvvлснээс хойш 5 хоногийн
дотор сонгуулийн зардлын сан байгуулж банкинд данс
нээж, Сонгуулийн ерєнхий хороонд мэдэгдэж нийтэд
зарлана. Энэ дансанд тухайн нэр дэвшигчийн єєрийн
болон нэр дэвшvvлсэн намын хєрєнгє, талархан дэмжигч
нам, байгууллага, иргэдээс оруулсан хандивыг тєвлєрvvлж
мєн дансаар дамжуулан зарцуулна.
Талархан дэмжигч нам, байгууллага,
иргэд сонгуульд зориулж зєвхєн мєнгєн хандив єргєж
болох бєгєєд тvvнийг сонгуулийн зардлын сангийн
дансанд оруулна. Уг данснаас гадуур сонгуульд зориулж
хандив авах, єгєх, зарцуулахыг хориглоно.
Тєсєвт ба тєрийн ємч оролцсон
байгууллага /тєрийн ємчийн хэсгээс нь/, гадаадын
байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/,
иргэн, харъяалалгvй хvнээс сонгууль бэлтгэн явуулах
хугацаа /сонгууль зарласнаас эхлээд дуусталх/-нд
хандив авч болохгvй.
Сонгууль бэлтгэн явуулах хугацаанд
тусламжийн эд хєрєнгийг борлуулж сонгуульд зарцуулахыг
хориглоно.
Нэр дэвшигчийг талархан дэмжигчдээс
сонгуульд зориулж єргєсєн хандивын дээд хэмжээ хуулийн
этгээдээс 10 сая, иргэдээс 5 сая тєгрєгєєс хэтэрч
болохгvй.
/Энэ догол мєрийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
6. Сонгуулийн зардлын санг нэр
дэвшигчийг сурталчлах, сонгогчидтой уулзах, хурал
цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль
эрхэлсэн байгууллага, тvvний ажилтны бичиг хэрэг,
шуудан, холбоо, унааны болон албан томилолтын зэрэг
Сонгуулийн ерєнхий хорооноос гаргасан заавраар зєвшєєрсєн
бусад зардлыг санхvvжvvлэхэд зарцуулна.
Сонгуулийн зардлын сан бий болгох,
зарцуулах, тайлагнах журмыг Сонгуулийн ерєнхий хороо
Сангийн яамтай зєвшилцєн батална.
7. Тухайн нэр дэвшигчийн хувьд
анхан шатны сонгуулийн санал хураалт дууссан єдрєєс
эхлэн тvvний сонгуулийн зардлын сангийн дансны хєдєлгєєнийг
зогсооно.
8. Нэр дэвшvvлсэн нам болон сонгуульд
хамтарч нэр дэвшvvлсэн намуудыг тєлєєлєх байгууллага
сонгуулийн зардлын сангийн зарцуулалтын тайланг
дансны хєдєлгєєн зогсоосон єдрєєс хойш 21 хоногийн
дотор Сонгуулийн ерєнхий хороонд хvргvvлнэ. Сонгуулийн
ерєнхий хороо уг тайланг хянан vзэж сонгууль дууссан
єдрєєс хойш хоёр сарын дотор дvнг хэвлэлд нийтэлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/
9. Нэр дэвшигчийн сонгуулийн зардлын сангийн дансанд
vлдсэн хєрєнгийг улсын орлого болгоно. Сонгуулийн
зардлыг сангийн данснаас гадуур, зориулалтын бусаар
зарцуулсан хєрєнгийг нєхєн тєлvvлнэ.
8 дугаар зvйл. Сонгуулийн
эрхийг хангах хууль зvйн баталгаа
1. Тєрийн байгууллагаас сонгуулийн
хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад нэр
дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, тvvний
ажилтан оролцохыг хориглоно.
2. Сонгуулийн хууль тогтоомжийг
зєрчсєн нь гэмт хэргийн бvрэлдэхvvнтэй бол гэм буруутай
этгээдэд Эрvvгийн хуульд заасан хариуцлага хvлээлгэнэ.
3.Сонгогчдоос сонгуулийн эрхээ
хэрэгжvvлэхэд болон сонгуулийн хороо, тvvний гишvvнээс
vvргээ гvйцэтгэх, санал хураах, тоолох ажилд санаатайгаар
саад хийсэн, бусдыг тєлєєлж санал єгсєн, энэ хуулийн
6 дугаар зvйлийн 3 дахь хэсэг, 28 дугаар зvйлийн
5 дахь хэсгийн заалтыг зєрчсєн нь эрvvгийн хариуцлага
хvлээлгэхээргvй бол байгууллагад 200000-250000,
иргэнд 40000-50000 тєгрєгийн торгууль шvvх ногдуулна.
/ Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн
хуулиар єєрчлєлт орсон. Мєн 2001 оны 2 дугаар сарын
1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
4. Энэ хуулийн 5 дугаар зvйлийн
2, 16 дугаар зvйлийн 4, 5 дахь хэсэгт заасан vvргээ
биелvvлээгvй албан тушаалтанд сахилгын хариуцлага
хvлээлгэхээргvй байвал шvvх тvvнд 4000-50000 тєгрєгийн
торгууль ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17, 2001 оны
2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт
орсон/ .
5. Энэ хуулийн 28 дугаар зvйлийн
2 дахь хэсгийн заалтыг зєрчсєн vйлдлээ зогсоох талаар
сонгуулийн хорооны тавьсан шаардлагыг биелvvлээгvй
нэр дэвшигч, албан тушаалтан, намын сонгууль эрхэлсэн
байгууллагын ажилтанд шvvх 4000-50000 тєгрєгийн
торгууль ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17, 2001 оны
2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт
орсон/ .
6. Энэ хуулийн 7 дугаар зvйлийн
4, 17 дугаар зvйлийн З, 29 дvгээр зvйлийн 2, 30
дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасан vvргээ биелvvлээгvй
Засаг дарга, тєсєвт байгууллагын эрх баригчид сахилгын
хариуцлага хvлээлгэхээргvй байвал шvvх тvvнд 4000-60000
тєгрєгийн торгууль ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17, 2001 оны
2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт
орсон/ .
7. Энэ хуулийн 28 дугаар зvйлийн
2, З дахь хэсгийн заалтыг зєрчсєн хэвлэл, мэдээллийн
байгууллагад шvvх 100000-250000 тєгрєгийн торгууль
ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17, 2001 оны
2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт
орсон/ .
8. Энэ хуулийн 27 дугаар зvйлийн
4 дэх хэсгийн заалтыг зєрчсєнд эрvvгийн хариуцлага
хvлээлгэхээргvй байвал шvvх гэм буруутай иргэнд
2000-50000, албан тушаалтанд 4000-60000 тєгрєгийн
торгууль ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17, 2001 оны
2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт
орсон/ .
9. Энэ хуулийн 11 дvгээр зvйлийн
З, З5 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн заалтыг зєрчсєн
этгээдэд шvvх 4000-20000 тєгрєгийн торгууль ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17, 2001 оны
2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт
орсон/ .
1О. Сонгуулийн хороонд ажиллахаар
томилогдсон иргэн vvрэгт ажлаа биелvvлээгvй буюу
зохих ёсоор биелvvлээгvй бол шvvх тvvнд 4000-20000
тєгрєгийн торгууль ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17, 2001 оны
2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар тус тус єєрчлєлт
орсон/ .
11. Энэ зvйлд заасны дагуу хариуцлага
хvлээсэн байгууллага, албан тушаалтан, иргэн холбогдох
хууль тогтоомжид заасан журмын дагуу шvvхийн шийдвэрийг
давж заалдаж буюу гомдол гаргаж болно.
ХОЁРДУГААР БVЛЭГ
Сонгууль зарлах, сонгуулийн хэсэг байгуулах
9 дvгээр зvйл. Сонгууль
зарлах
Сонгуулийг санал хураах єдрєєс
60-аас доошгvй хоногийн ємнє Улсын Их Хурал товлон
зарлана.
/Энэ зvйлд 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
1О дугаар зvйл. Сонгуулийн
хэсэг, тvvнийг байгуулах
1. Сонгогчдын санал хурааж тоолох
зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дvvргийн иргэдийн
Тєлєєлєгчдийн Хурлын Тэргvvлэгчид санал хураах єдрєєс
55 хоногийн ємнє байгуулж, хэсгийн дугаар, нутаг
дэвсгэр, тєвийг зарлана. Харин иргэд бєєнєєрєє шилжин
суурьшсан зэрэг онцгой тохиолдолд сонгуулийн хэсгийг
санал хураах єдрєєс 5-аас доошгvй хоногийн ємнє
байгуулах буюу шилжvvлэн байршуулж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
2. Сонгуулийн нэг хэсэг нь 2000
хvртэл, харин нийслэл болон бусад хотод 6000 хvртэл
сонгогчтой байж болно.
ГУРАВДУГААР БVЛЭГ
Сонгууль эрхлэн явуулах
байгууллага, тvvний бvрэн эрх
11 дvгээр зvйл. Сонгуулийн
хороо
1. Сонгууль бэлтгэн явуулах ажлыг
дараахь байгууллага эрхэлнэ:
1/ Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн
ерєнхий хороо;
2/ сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо;
З/ сонгуулийн хэсгийн хороо.
2. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороо нь сум, тvvнтэй адилтгах засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгжид сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар
хороог байгуулж ажиллуулна.
З. Сонгуулийн хорооны дарга, нарийн
бичгийн дарга, гишvvд нэр дэвшигчийн талаар сурталчилгаа
хийхийг хориглоно.
12 дугаар зvйл. Улсын
Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерєнхий хороо, тvvний
бvрэн эрх
Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн
ерєнхий хороо /цаашид "Сонгуулийн ерєнхий хороо"
гэх/ нь vйл ажиллагаагаа бие даан явуулах бєгєєд
тvvний бvрэн эрх, бvрэлдэхvvн, тvvнд тавигдах шаардлага,
томилогдох хугацаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн
хуулийн 11 дvгээр зvйлд зааснаар тодорхойлогдоно.
1З дугаар зvйл. Сонгуулийн
нутаг дэвсгэрийн хороо, тvvний бvрэн эрх
1. Сонгуулийн ерєнхий хороо нь
аймаг, нийслэлийн дvvрэгт сонгууль бэлтгэн явуулах
ажлыг зохион байгуулах, сонгуулийн дvнг нэгтгэн
Сонгуулийн ерєнхий хороонд хvргvvлэх зорилгоор аймаг,
нийслэлийн дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын
Тэргvvлэгчдийн саналыг харгалзан санал хураах єдрєєс
50 хоногийн ємнє сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог
дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр
байгуулж нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны
бvрэлдэхvvний тоог ажлын хэмжээ, намын тєлєєллийг
харгалзан Сонгуулийн ерєнхий хороо тогтооно.
2. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь бvрэн
эрхийг хэрэгжvvлнэ:
1/ сонгууль бэлтгэн явуулах ажлыг
тєлєвлєн зохион байгуулах;
2/ сонгуулийн хууль тогтоомжийн
биелэлтийг хянан шалгаж, нэг мєр сахин биелvvлэх
явдлыг хангах, сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар
болон хэсгийн хороодын vйл ажиллагааг нэгтгэн удирдах;
З/ сонгууль бэлтгэн явуулах асуудлаар
тухайн нутаг дэвсгэрт байгаа тєрийн зохих шатны
байгууллагын vйл ажиллагааг зохицуулах;
4/ сонгууль бэлтгэн явуулах асуудлаар
сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн
хороо, тухайн нутаг дэвсгэрийн тєрийн зохих шатны
байгууллагын удирдагчдын мэдээлэл сонсож, шаардлагатай
арга хэмжээ авах;
5/ сонгуулийн нутаг дэвсгэрийн
салбар хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол,
сонгуулийн хууль тогтоомж зєрчсєн маргаан бvхий
бусад єргєдєл, гомдлыг хянан шийдвэрлэх;
6/ санал хураалтын дvнг сонгуулийн
нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн хороодоос
авч нэгтгэн Сонгуулийн ерєнхий хороонд хvргvvлэх;
7/ дахин санал хураах, сонгууль
явуулах ажлыг зохион байгуулах;
8/ хуульд заасан бусад бvрэн эрхийг
хэрэгжvvлэх, Сонгуулийн ерєнхий хорооноос єгсєн
vvргийг биелvvлэх.
14 дvгээр зvйл. Сонгуулийн
нутаг дэвсгэрийн салбар хороо, тvvний бvрэн эрх
1. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороо тухайн сум, тvvнтэй адилтгах засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Тєлєєлєгчдийн
Хурлын Тэргvvлэгчдийн санал, намын тєлєєллийг харгалзан
санал хураах єдрєєс 45 хоногийн ємнє сонгуулийн
нутаг дэвсгэрийн салбар хороог дарга, нарийн бичгийн
дарга, 5 хvртэл гишvvний бvрэлдэхvvнтэй байгуулж
нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
2. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
салбар хороо тухайн орон нутагт сонгууль бэлтгэн
явуулах асуудлаар сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны
даалгавраар тvvний зохих бvрэн эрхийг тєлєєлєн хэрэгжvvлнэ.
15 дугаар зvйл. Сонгуулийн
хэсгийн хороо, тvvний бvрэн эрх
1. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороо тухайн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын
Тэргvvлэгчдийн саналыг харгалзан санал хураах єдрєєс
40 хоногийн ємнє сонгуулийн хэсгийн хороог дарга,
нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр
байгуулж нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
Сонгуулийн хэсгийн хорооны бvрэлдэхvvний
тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээ, намын тєлєєллийг
харгалзан сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо тогтооно.
2. Сонгуулийн хэсгийн хороо дараахь
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/ сонгуулийн хэсгийн хорооны
хаяг, ажиллах цагийн хуваарь, санал хураах єдєр,
цагийг сонгогчдод мэдээлэх;
2/ сонгогчийг шилжvvлэх, шинээр
ирсэн сонгогчийг бvртгэх;
З/ сонгогчдын нэрийн жагсаалтыг
хэсгийн хэмжээнд нэгтгэж шалгах;
4/ санал хураах байр, саналын
хуудас, хайрцгийг бэлтгэж, сонгогчдын санал хураах
ажлыг зохион байгуулах;
5/ санал хураалтын дvн гаргаж,
сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хvргэх;
6/ сонгуулийн баримт бичгийг цэгцэлж
сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хvлээлгэн
єгєх;
7/ сонгууль бэлтгэн явуулах асуудлаар
гарсан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх, холбогдох байгууллагад
уламжлах;
8/ хуульд заасан бусад бvрэн эрхийг
хэрэгжvvлэх, сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос
єгсєн vvргийг биелvvлэх.
16 дугаар зvйл. Сонгуулийн
хорооны ажлын зохион байгуулалт
1. Сонгуулийн хороод бvрэн эрхийнхээ
асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон
гишvvдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.
Гишvvдийн гуравны хоёроос доошгvй нь оролцсон бол
хорооны хуралдааныг хvчин тєгєлдєрт тооцно.
Сонгуулийн ерєнхий хороо, нутаг
дэвсгэрийн болон салбар хорооны дарга дотоод ажлын
асуудлаар захирамж гаргана.
2. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
болон тvvний салбар хороо, тvvнчлэн хэсгийн хороо
ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан гишvvдээ
vндсэн ажлаас нь тvр чєлєєлж ажиллуулж болно.
З. Хуульд зааснаас бусад тохиолдолд
сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн
хорооны шийдвэрийн талаар сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороонд, сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны шийдвэрийн
талаар Сонгуулийн ерєнхий хороонд тус тус гомдол
гаргаж болно. Гомдлыг хvлээж авснаас хойш ажлын
1О єдрийн дотор хянан шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
4. Сонгуулийн хороо сонгууль бэлтгэн
явуулахтай холбогдсон асуудлаар тєр, нам, олон нийтийн
зохих шатны байгууллага, албан тушаалтанд хууль
ёсны шаардлага тавих эрхтэй бєгєєд тэдгээр байгууллага,
албан тушаалтан тухайн шаардлагыг хvлээн авснаас
хойш ажлын 5 єдрийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
5. Сонгуулийн хорооны бvрэн эрхийнхээ
дотор гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн
тєр, нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтан
биелvvлэх vvрэгтэй.
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Сонгогчдын нэрийн жагсаалт
17 дугаар зvйл. Сонгогчдын
нэрийн жагсаалт, тvvнийг vйлдэх, танилцуулах
1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг
сонгуулийн хэсэг бvрээр vйлдэж, сонгогчдын тоог
сонгуулийн хороодод нэгтгэнэ.
2. Сонгогчдын нэрийн жагсаалтад
тvvнийг vйлдэх vед сонгуулийн тухайн хэсэгт байнга
буюу тvр оршин суугаа бvх сонгогчийн нэр, овог,
нас, оршин суугаа газрын хаяг, иргэний паспортын
болон регистрийн дугаарыг бvртгэнэ. Сонгогч бvр
нэрийн нэг жагсаалтад бvртгэгдэнэ.
З. Сум, дvvрэг, баг, хорооны Засаг
дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын
нэрийн жагсаалтыг хаягийн бvртгэлийн дагуу Сонгуулийн
ерєнхий хорооноос баталсан маягтаар хоёр хувь vйлдэж
санал хураах єдрєєс 30 хоногийн ємнє сонгуулийн
хэсгийн хороонд єгнє.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын
газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг
vйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж єгєх vvрэгтэй.
4. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын
нэрийн жагсаалтыг санал хураах єдрєєс 30-аас доошгvй
хоногийн ємнє Сонгуулийн ерєнхий хорооноос баталсан
маягтын дагуу хоёр хувь vйлдэж сонгуулийн хэсгийн
хорооны дарга гарын vсгээ зурж, санал хураах єдрєєс
15-аас доошгvй хоногийн ємнє, харин эмнэлэг, амралт,
сувиллын газарт 7 хоногийн ємнє ил тавьж сонгогчдод
чєлєєтэй танилцах бололцоо олгоно.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
18 дугаар зvйл. Сонгогчдын
нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах
1. Сонгогчдын нэрийн жагсаалтад
бvртгээгvй буюу буруу бvртгэсэн байвал сонгогч тухайн
сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.
2. Сонгуулийн хэсгийн хороо уг
гомдлыг хvлээн авснаас хойш ажлын З єдрийн дотор
хянан vзэж сонгогчдын нэрийн жагсаалтад зохих єєрчлєлт
оруулах буюу гомдлыг хэрэгсэхгvй болгох шийдвэр
гаргаж хариу мэдэгдэнэ. Сонгогч уг шийдвэрийг эс
зєвшєєрвєл гомдлоо шvvхэд гаргана.
19 дvгээр зvйл. Сонгогч
шилжих
Сонгогч санал хураах єдрєєс ємнє
сонгуулийн єєр хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн
хорооноос шилжvvлэг авч сонгогчдын нэрийн жагсаалтаас
хасуулж, очсон газрынхаа сонгогчдын нэрийн жагсаалтад
бvртгvvлнэ.
ТАВДУГААР БVЛЭГ
Ерєнхийлєгчид нэр дэвшvvлэх,
нэр дэвшигчийг бvртгэх
2О дугаар зvйл. Нэр дэвшvvлэх
хугацаа
Нэр дэвшvvлэх ажлыг сонгууль зарласнаас
хойш 5 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд
дуусгана.
/Энэ зvйлд 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
21 дvгээр зvйл. Нам дангаар
нэр дэвшvvлэх
Улсын Их Хуралд суудал бvхий нам
/энэ хуульд цаашид "нам" гэх/-ын тєв байгууллага
Ерєнхийлєгчид нэр дэвшvvлнэ. Намын тєв байгууллагад
тухайн намын их хурал, тvvний чєлєє цагт ажиллах
бага, бvгд хурал, тэдгээртэй адилтгах байгууллага
орно.
22 дугаар зvйл. Намууд
хамтарч нэр дэвшvvлэх
1. Намууд хамтарч нэр дэвшvvлэхдээ
намын тєв байгууллагынхаа хуралдаанаар сонгуульд
хамтарч оролцох тухай асуудлыг шийдвэрлэж, гэрээ
байгуулна.
2. Сонгуульд хамтарч оролцох тухай
гэрээнд талуудын харилцан хvлээх эрх, vvрэг, хамтарсан
намуудыг сонгуульд тєлєєлєх байгууллага, тvvний
удирдах бvрэлдэхvvнд орсон хvмvvсийн овог, нэр,
албан тушаал, сонгуулийн зардлын санд талуудаас
оруулах хєрєнгийн хувь хэмжээ, тохиролцсон бусад
зvйлийг заасан байвал зохино.
Гэрээнд сонгуульд хамтарсан намуудын
дарга нар гарын vсэг зурж, тэмдэг дарсан байна.
З. Хамтарсан намууд сонгуульд
тєлєєлєх байгууллагынхаа шийдвэрээр Ерєнхийлєгчид
нэр дэвшvvлнэ.
4. Сонгуульд хамтарч оролцох тухай
гэрээ байгуулсан нам Ерєнхийлєгчид дангаараа нэр
дэвшvvлэх болон сонгуулийн зардлын сан байгуулж
болохгvй.
5. Намууд сонгуульд хамтарч оролцох
тухай гэрээ, Ерєнхийлєгчид хамтарч нэр дэвшvvлсэн
шийдвэрээ цуцалбал Сонгуулийн ерєнхий хороо нэр
дэвшигчийг бvртгэлээс хасна.
2З дугаар зvйл. Нэр дэвшигч,
тvvнийг бvртгэх
1. Сонгуулийн ерєнхий хороонд
албан ёсоор бvртгvvлж, vнэмлэх авсан хvнийг Ерєнхийлєгчид
нэр дэвшигч гэж vзнэ.
2. Нэр дэвшигчийг Сонгуулийн ерєнхий
хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор
бvртгэн vнэмлэх олгоно.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
З. Намын тєв байгууллага болон
хамтарсан намуудыг сонгуульд тєлєєлєх байгууллага
Ерєнхийлєгчид нэр дэвшvvлэх тухай шийдвэрээ нэр
дэвшигчийн бичгээр єгсєн зєвшєєрєл, Vндсэн хуульд
заасан Ерєнхийлєгчийн бvрэн эрхийн хvрээнд vзэл
баримтлалаа тодорхойлсон мєрийн хєтєлбєр, Сонгуулийн
ерєнхий хорооноос тогтоосон загварын дагуу vйлдсэн
намтар, тєрсний гэрчилгээ /хэрэв тєрсний гэрчилгээ
байхгvй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг тодорхойлсон
баримт бичиг/, сvvлийн 5-аас доошгvй жил эх орондоо
байнга оршин суусан тухай сум, дvvргийн Засаг даргын
тодорхойлолт, эмнэлгийн дvгнэлт бvрдvvлсэн байвал
зохино.
Нэр дэвшигчийг бvртгэхдээ баримт
бичиг vнэн зєв, гvйцэд эсэх, нэр дэвшvvлэх vйл ажиллагаа
хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан
шалгана.
4. Сонгуулийн ерєнхий хороо нэр
дэвшигчийг бvртгэснээс хойш ажлын З єдрийн дотор
энэ тухай нийтэд мэдээлнэ.
24 дvгээр зvйл. Нэр дэвшvvлсэн
шийдвэрийг хvчингvй болгох, нэр дэвшигчийг татан
гаргах
1. Нэр дэвшигч єєрєє татгалзах буюу нам болон сонгуульд
хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргах, тvvний
оронд єєр хvний нэр дэвшvvлэх эрхтэй.
Нам болон сонгуульд хамтарсан
намууд энэ тухай шийдвэрээ Сонгуулийн ерєнхий хороонд
нэн даруй мэдэгдэнэ. Нэр дэвшсэнийг хvчингvйд тооцсон
тухай Сонгуулийн ерєнхий хорооны шийдвэр, нэр дэвшигч
єєрєє татгалзсан, нам болон сонгуульд хамтарсан
намууд єєрийн нэр дэвшигчийг татан гаргасан тухай
Сонгуулийн ерєнхий хороо нийтэд мэдээлнэ.
2. Нам болон сонгуульд хамтарсан
намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах
єдрєєс 21 хоногийн ємнє Сонгуулийн ерєнхий хороонд
мэдэгдээгvй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд
єєр хvний нэр дэвшvvлэх эрхгvй.
3.Саналын хуудас хэвлэгдсэнээс
хойш нэр дэвшигч нэрээ татахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар нэмсэн/.
25 дугаар зvйл. Нєхєн
нэр дэвшvvлэх
Нэр дэвшигч нас барсан, тvvнчлэн
энэ хуулийн 24 дvгээр зvйлд заасан хугацааны ємнє
нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ
татан гаргасан тохиолдолд тухайн нам болон сонгуульд
хамтарсан намууд санал хураах єдрєєс 18 хоногийн
ємнє єєр хvнийг нєхєн нэр дэвшvvлж Сонгуулийн ерєнхий
хороонд бvртгvvлж болно.
26 дугаар зvйл. Нэр дэвшигчид
туслах
1. Нэр дэвшигчийн сонгуулийн бэлтгэл
ажил, сурталчилгааг улс, орон нутгийн хэмжээнд зохион
байгуулах vvрэг бvхий намын сонгууль эрхэлсэн байгууллагыг
нэр дэвшvvлсэн нам /хамтарч нэр дэвшvvлсэн намуудын
хувьд тэдгээрийг сонгуульд тєлєєлєх байгууллага/
байгуулж Сонгуулийн ерєнхий хороонд мэдэгдэнэ.
2. Намын сонгууль эрхэлсэн байгууллагын
удирдагч болон ажилтныг Сонгуулийн ерєнхий хороо
бvртгэж vнэмлэх олгоно.
27 дугаар зvйл. Нэр дэвшигчийн
vйл ажиллагааны баталгаа
1. Нэр дэвшигч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр єєрийн
мєрийн хєтєлбєрийг тайлбарлах, vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, холбогдох
байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл,
лавлагаа авах эрх эдэлнэ.
2. Шаардлагатай vед нэр дэвшигчийг
хамгаалалтад авна. Нэр дэвшигчийн хамгаалалтын зардлыг
улсын тєсвєєс гаргана.
З. Хуульд єєрєєр заагаагvй бол
нэр дэвшигчийг Сонгуулийн ерєнхий хорооны зєвшєєрєлгvйгээр
/тvvнийг гэмт хэрэг vйлдэж байхад нь буюу хэргийн
газарт гэмт vйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас
бусад тохиолдолд/ эрvvгийн хариуцлагад татах, баривчлах,
албадан саатуулах буюу цагдан хорих, тvvнд шvvхийн
журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр,
албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, тvvнчлэн байгууллагын
захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
4. Нэр дэвшигчийг гvтгэх, доромжлох,
нэр тєрийг нь гутаах, тvvний хувийн болон захидал
харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
5. Нэр дэвшигчийг сонгуулийн vйл
ажиллагаагаа явуулахад нь ажлын газар, байгууллагын
захиргаа хууль тогтоомжид заасны дагуу ажлаас нь
чєлєє олгож, дэмжлэг туслалцаа vзvvлнэ.
6. Монгол Улсын Ерєнхийлєгч нэр
дэвшсэн тохиолдолд албан vvргээ vргэлжлvvлэн гvйцэтгэнэ.
Харин Ерєнхийлєгчийн сонгуультай холбогдсон асуудлаар
аливаа байгууллага, албан тушаалтанд vvрэг даалгавар
єгч, шийдвэр гаргуулж болохгvй.
28 дугаар зvйл. Сонгуулийн
ємнєх ухуулга, сурталчилгаа
1. Нэр дэвшигч єєрийн мєрийн хєтєлбєр,
vзэл бодлоо чєлєєтэй тайлбарлан таниулах, нам болон
сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ сурталчлах
зорилгоор хурал, цуглаан хийх, уулзалт зохион байгуулах,
ухуулах байр ажиллуулж болно.
2. Сонгуулийн сурталчилгааг санал
хураах єдрєєс 24 цагийн ємнє зогсооно. Энэ vеэс
эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр
ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах єдєр хvртэл
7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга
явуулах, санал асуулгын дvн мэдээг нийтлэхийг хориглоно.
3.Сонгуулийн ерєнхий хороо нь Ерєнхийлєгчид
нэр дэвшvvлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч
Монголын vндэсний радио, телевизээр тєлбєртэй болон
тєлбєргvй явуулах нэвтрvvлгийн хугацаа, боломж нь
адил байхаар тооцон, хуваарь хийж, санал авах єдрийг
товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална.
Ерєнхийлєгчид хамтарч нэр дэвшvvлсэн намуудыг нэг
субьект гэж vзнэ.
Монголын vндэсний радио, телевизээр
Сонгуулийн ерєнхий хорооны баталсан хуваарьт зааснаас
єєр тєлбєртэй ба тєлбєргvй нэвтрvvлэг явуулж vл
болно.
/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєн найруулсан/
4. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар
сарын 1-ний єдрийн хуулиар хассан/
5.Нэр дэвшигч, тvvний шадар туслагч,
ухуулагч, талархан дэмжигч этгээд, нам, хамтарсан
намууд сонгогчдын санал худалдаж авах, сонгогчид,
тэдний хvvхдvvдэд эд, мєнгєний тусламж олгох, худалдаа,
ахуй болон эрvvл мэндийн vйлчилгээ vзvvлэх, биеийн
тамир, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт
зохиох, шашны зан vйлийг ашиглах, сонгуульд vл хамаарах
ажил, vйлчилгээ явуулахыг хориглоно.
Зєвхєн нэр дэвшигчийн сурталчилгааг
орон даяар эхлэх, дуусахад зориулж нийслэл, аймгийн
тєвvvдэд урлагийн тоглолтыг нэр дэвшvvлсэн намаас
зохион байгуулж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар нэмсэн/.
29 дvгээр зvйл. Нэр дэвшигчийн
уулзалт
1. Нэр дэвшигч санал хураах єдрєєс
24 цагийн ємнє хvртэлх хугацаанд сонгогчидтой уулзалт
хийж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
2. Нэр дэвшигчийг сонгогчидтой
уулзахад нь тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн
нэгжийн Засаг дарга бvх талын дэмжлэг vзvvлнэ.
ЗУРГАДУГААР БVЛЭГ
Санал хураах, анхан шатны
сонгуулийн дvн гаргах
30 дугаар зvйл. Санал
хураах газар, хугацаа
1. Сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн
байранд санал хураах єдєр 07 цагаас 22 цаг хvртэл
хугацаанд хураана. Сонгогчдын санал хураах байр,
хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул єдєр хvртэлх
14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
2. Сонгогчдоос саналаа нууцаар
бэлтгэхэд хvрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг
бvхий байрыг тухайн сонгуулийн хэсгийг харъяалах
сум, дvvргийн Засаг дарга хариуцаж бэлтгvvлнэ.
З1 дvгээр зvйл. Саналын
хуудас
1. Саналын хуудсыг Сонгуулийн
ерєнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж,
мєн хорооноос сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд,
нутаг дэвсгэрийн хорооноос салбар хороогоор дамжуулан
санал хураах єдрєєс 5-аас доошгvй хоногийн ємнє
сонгуулийн хэсгийн хороонд тус тус хvргvvлнэ.
2. Саналын хуудсанд нэр дэвшигчийн
овог, нэрийн ард нэр дэвшvvлсэн нам буюу сонгуульд
хамтарсан намуудын нэрийг хаалтад бичиж хэвлэнэ.
Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд хэвлэх дарааллыг
Сонгуулийн ерєнхий хороо нутаг дэвсгэр, нийт сонгогчдын
тоог харгалзан адил тэнцvv байх зарчмыг баримтлан
солбиж байрлуулна.
З. Саналын хуудсанд тухайн сонгуулийн
хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын
vсэг зурж, тэмдэг дарна. Гарын vсэг, тэмдэггvй хуудсаар
санал єгч болохгvй.
З2 дугаар зvйл. Санал
хураах ажлыг зохион байгуулах
1. Санал хураах єдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн
хорооны бvрэлдэхvvн сонгогчдын тєлєєлєгчдийг байлцуулан
саналын бvх хайрцгийг шалган битvvмжилж, санал хураах
ажиллагааг эхэлнэ. Энэ ажиллагаанд намын ажиглагчид,
хэвлэл, мэдээллийн байгууллагын тєлєєлєгчид байлцаж
болно.
2. Ажиглагч нь сонгуулийн нутаг
дэвсгэрийн салбар хороонд бvртгvvлж vнэмлэх авсан
байна. Ажиглагч сонгогчдын санал хураах, санал тоолох,
дvн гаргах vед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн
дагуу явуулж байгаа эсэхийг зєвхєн хєндлєнгєєс ажиглан
хянах эрхтэй бєгєєд сонгуулийн хороодын vйл ажиллагаанд
хутгалдан оролцож болохгvй.
Гадаадын ажиглагч сонгуулийн vйл
ажиллагаанд оролцох журмыг Сонгуулийн ерєнхий хороо
тогтооно.
З. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн
иргэний паспорт, тvvнтэй адилтгах баримт бичгийг
нэрийн жагсаалттай тулган vзэж, сонгогч бvрт саналын
хуудас олгоно.
Санал хураах vед шилжин ирэгчдийг
тэдний иргэний паспорт, тvvнтэй адилтгах баримт
бичиг, шилжvvлгийг нь vндэслэн нэрийн нэмэлт жагсаалтад
бvртгэж, саналын хуудас олгоно.
4.Саналын хуудас олгосныг сонгогчдын
нэрийн жагсаалтад, сонгогч саналаа єгснийг сонгогчийн
vнэмлэхэд тэмдэглэж, сонгуулийн хэсгийн хорооны
тэмдэг дарна. Мєн Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоосон
тусгай тэмдэг тавьж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєн найруулсан/
33 дугаар зvйл. Сонгогч
саналаа єгєх
1. Сонгогч санал хураах байранд
ирж, саналаа єєрєє єгнє. Харин биеийн эрvvл мэндийн
байдлаас болон хvндэтгэн vзэх бусад шалтгааны улмаас
санал хураах байранд хvрэлцэн ирж чадахгvй сонгогчийн
саналыг тvvний хvсэлтээр сонгуулийн хэсгийн хорооны
хоёроос доошгvй гишvvн очиж битvvмжилсэн хайрцгаар
хураана.
2. Сонгогч саналын хуудсыг авч
санал бэлтгэх тасалгаанд орж уг хуудсанд бичигдсэн
нэр дэвшигчдийн дотроос єєрийн сонгохыг хvссэн нэр
дэвшигчийн овог нэрийн ємнєх дэс дугаарыг дугуйлан
тэмдэглэж хуудсаа саналын хайрцагт хийнэ.
З. Сонгогч саналаа илэрхийлэхдээ
алдаа гаргаж буруу тэмдэг тавьсан бол уг саналын
хуудсаа саналын хайрцагт хийхээс ємнє сонгуулийн
хэсгийн хороонд энэ тухайгаа мэдэгдэж, хуудсаа хураалган
дахин нэг саналын хуудас авч болно.
Хураалгасан саналын хуудсыг сонгуулийн
хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална.
4. Санал бэлтгэх тасалгаанд тухайн
сонгогчоос єєр хэн ч байж болохгvй. Саналын хуудсанд
саналаа єєрєє тэмдэглэж чадахгvй сонгогч єєрийн
итгэмжилсэн хvний туслалцаа авч болно. Харин аль
нэгэн намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан,
сонгуулийн хорооны гишvvн болон ажиглагчаар ийнхvv
туслалцуулж болохгvй.
5.Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт
ирvvлснээс хойш санал авах єдєр дуусах хvртэлх хугацаанд
сонгогч тvр шилжин явахад хvрвэл сонгуулийн хэсгийн
хороонд ирж саналын хуудас авч, саналаа нууцаар
тэмдэглэж, дугтуйлаад, битvvмжлэн vлдээж болно.
Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битvvмжлэн vлдээсэн
саналын нууцыг чандлан хадгална.
/Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар нэмсэн/.
З4 дvгээр зvйл. Саналын
хуудсыг хvчингvйд тооцох
Дараахь тохиолдолд саналын хуудсыг
хvчингvйд тооцно:
1/ баталсан загварын бус хуудсаар
санал єгсєн;
2/ тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн
бичгийн даргын гарын vсэг, хэсгийн хорооны тэмдэггvй;
З/ нэгээс илvv хvний нэр тэмдэглэсэн,
энэ хуульд зааснаас єєр ямар нэг тэмдэглэл хийсэн;
/Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
4/ бvх нэр дэвшигчийн нэрийг дарсан;
5/ нэр дэвшигчийн нэрийн ємнє тавьсан тэмдгийг засварласан.
З5 дугаар зvйл. Санал
тоолох
1. Санал тоолох ажлыг ил тод,
нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын
болон хэвлэл, мэдээллийн тєлєєлєгчид байлцаж болно.
2. 22 цаг болмогц сонгуулийн хэсгийн
хорооноос санал тоолох тухай мэдэгдэж, олгоогvй
vлдсэн саналын хуудсыг тоолж битvvмжилсний дараа
саналын хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогvй
байхад саналын хайрцаг нээх, санал тооллого завсарлахыг
хориглоно.
З. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын
нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт
сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн
тоо, саналын хайрцгаас гарсан нийт буюу хvчинтэй
болон хvчингvй хуудасны тоо, нэр дэвшигч бvрийн
тєлєє єгсєн саналын тоог сонгуулийн хэсгийн хэмжээгээр
тоолж гаргана.
4. Сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа
сонгогчдын санал тоолсон дvнг хэлэлцэн шийдвэр гаргаж,
уншин сонсгосны дараа сонгуулийн нутаг дэвсгэрийн
буюу тvvний салбар хороонд нэн даруй хvргvvлнэ.
З6 дугаар зvйл. Санал
хураалтын дvнг нэгтгэн хvргvvлэх
1. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороо нь єєрийн салбар хороо болон сонгуулийн хэсгийн
хорооны шийдвэрийг vндэслэн тухайн нутаг дэвсгэрийн
нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн
тоо, хvчинтэй болон хvчингvй хуудасны тоо, нэр дэвшигч
бvрийн тєлєє єгсєн саналын тоог нэгтгэн гаргана.
2. Сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал
хураалтын дvнг З хоногийн дотор гарган хуралдаанаараа
хэлэлцэж, Сонгуулийн ерєнхий хороонд 2 хоногийн
дотор мэдээлнэ.
З7 дугаар зvйл. Анхан шатны сонгуулийн
дvн гаргах
1. Сонгуулийн ерєнхий хороо сонгуулийн нутаг дэвсгэрийн
хороодын шийдвэрийг vндэслэн анхан шатны сонгуулийн
нэгдсэн дvнг нэр дэвшигч бvрээр тооцож гаргана.
2. Сонгуулийн нэгдсэн дvнг гаргахдаа
саналын хайрцгаас гарсан нийт саналын хуудсаар тооцно.
ДОЛДУГААР БVЛЭГ
Санал хураалтыг хvчингvй
болсонд тооцох, дахин санал хураах
З8 дугаар зvйл. Сонгуулийн
хэсэгт санал хураалтыг хvчингvй болсонд тооцох,
дахин санал хураах
1. Сонгуулийн хэсэгт явуулсан
санал хураалтыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо
дараахь тохиолдолд хvчингvйд тооцно:
1/ гал, усны аюул зэрэг хvндэтгэн
vзэх шалтгаанаас бусад нєхцєлд ємнє зарласнаас єєр
байранд, тvvнчлэн ємнє зарласнаас єєр єдєр санал
хураасан;
2/ санал хурааж эхэлснээс хойш
саналын хайрцгийг алдсан, vрэгдvvлсэн, хуульд заасан
цагаас ємнє нээсэн /энэ нь энэ зvйлийн З дахь хэсэгт
заасанд хамаарахгvй/;
З/ сонгуулийн хорооны гишvvн буюу
сонгогчдод хvч хэрэглэн дарамт vзvvлсэн аливаа vйлдэл
нь сонгогчийн санал, сонгуулийн дvнг гажуудуулахад
хvргэсэн;
4/ сонгуулийн хорооны гишvvд,
бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрvvлэх,
хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зєрчсєн
нь сонгуулийн дvнд ноцтой нєлєєлсєн.
2. Санал хураалтыг хvчингvй болсонд
тооцсон тухай сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны
шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал
хураана. Дахин санал хураах шийдвэрийг сонгуулийн
нутаг дэвсгэрийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин
санал хураах байр, єдрийг заасан байвал зохино.
Дахин санал хураалтыг ажлын єдєр явуулж болно. Санал
хураалт сонгуулийн хэсгийн хэмжээгээр хvчингvй болсон
тохиолдолд тухайн хэсгийн нийт сонгогчийг дахин
санал хураалтад оролцуулна.
З. Энэ хуулийн 33 дугаар зvйлийн
1 дэх хэсэгт заасан журмаар санал хураах байранд
єєрєє хvрэлцэн ирж чадахгvй сонгогчдын саналыг авсан
саналын хайрцгийг алдсан, vрэгдvvлсэн, хуульд заасан
цагаас ємнє нээсэн бол уг хайрцаг дахь сонгогчдын
саналыг хvчингvйд тооцно. Энэ тохиолдолд уг хайрцагт
санал єгсєн сонгогчдыг санал хураалтад дахин оролцуулна.
З9 дvгээр зvйл. Нэр дэвшигчийн
хэн нь ч олонхийн санал аваагvй бол дахин санал
хураалт явуулах
1. Нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд
оролцсон нийт сонгогчийн олонхийн санал аваагvй
бол анхан санал хураалтад оролцсон нийт сонгогчийн
хамгийн олон санал авсан хоёр хvнийг дахин санал
хураалтад оруулна.
2. Энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан
тохиолдолд Сонгуулийн ерєнхий хороо дахин санал
хураалтыг анхны санал хураалт явагдсанаас хойш 14
хоногийн дотор явуулна.
НАЙМДУГААР БVЛЭГ
Сонгуулийн дvнг Улсын Их
Хуралд єргєн мэдvvлэх, нэр дэвшигчийг Ерєнхийлєгчєєр
сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн
хууль гаргах
4О дvгээр зvйл. Санал
хураалтыг хvчингvй болсонд тооцох, дахин санал хураалт,
сонгууль
явуулах тухай Улсын Их Хуралд єргєн мэдvvлэх
1. Сонгуулийн ерєнхий хороо дараахь
тохиолдолд санал хураалтыг хvчингvй болсонд тооцох
тухай асуудлыг шийдвэрлvvлэхээр санал хураалт дууссан
єдрєєс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хуралд єргєн
мэдvvлнэ:
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
1/ сонгогчдын нэрсийн жагсаалтад
бvртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь анхны санал
хураалтад оролцоогvй;
2/ хоёр дахь санал хураалтаар
нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд оролцсон нийт
сонгогчийн олонхийн санал аваагvй;
З/ санал хураалт хуулийн дагуу
явагдаагvй.
2. Улсын Их Хурал энэ зvйлийн
1 дэх хэсгийн 1-д заасан vндэслэлээр санал хураалтыг
хvчингvйд тооцсон бол ийнхvv шийдвэр гарснаас хойш
дахин санал хураалтыг 30 хоногийн дотор зарлана.
Энэ зvйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан vндэслэлээр
санал хураалтыг хvчингvйд тооцвол Улсын Их Хурал
энэ тухай шийдвэр гаргаж 7 хоногийн дотор сонгууль
дахин зарлана. Харин энэ зvйлийн 1 дэх хэсгийн З-т
заасан vндэслэлээр санал хураалтыг хvчингvйд тооцсон
бол Улсын Их Хурал уг асуудлыг нарийвчлан авч vзэж
дахин санал хураалт, эсхvл сонгууль явуулах эсэхийг
энэ хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ. Дахин санал
хураалт, сонгууль явуулахад шаардлагатай бол сонгуулийн
нутаг дэвсгэрийн болон тvvний салбар, хэсгийн хороодыг
шинэчлэн байгуулна. Тvvнчлэн Ерєнхийлєгчид нэр дэвшvvлэх,
сурталчилгаа явуулах зэрэг уг сонгуулийг бэлтгэн
явуулах ажилд энэ хуулийн холбогдох заалтыг баримтална.
/Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/ .
41 дvгээр зvйл. Ерєнхийлєгчийн
бvрэн эрхийг хvлээн зєвшєєрсєн хууль гаргах
1. Энэ хуулийн 40 дvгээр зvйлийн
1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Vндсэн хуулийн
гучин нэгдvгээр зvйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар
анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн
санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерєнхийлєгчєєр
сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрvvлэх
тухай асуудлыг санал хураалт дууссан єдрєєс хойш
30 хоногийн дотор Сонгуулийн ерєнхий хорооны дарга
Улсын Их Хуралд єргєн мэдvvлнэ.
2. Улсын Их Хурал анхан шатны сонгуулийн
нэгдсэн дvнгийн тухай Сонгуулийн ерєнхий хорооны
илтгэлийг сонсож, дараа нь энэ асуудлаар Vндсэн
хуулийн цэц дvгнэлт гаргасан бол тvvнийг сонсоно.
Илтгэл, дvгнэлтийг сонссоны дараа
Улсын Их Хурлын гишvvд Сонгуулийн ерєнхий хорооны
дарга, Цэцийн даргаас асууж танилцана.
З. Нэр дэвшигч болон анхан шатны
сонгуулийн талаар Улсын Их Хурал дараахь асуудлаар
нэгбvрчлэн санал хураана:
1/ анхан шатны сонгуулийн санал
хураалт хvчин тєгєлдєр болсон;
2/ нэр дэвшигч Ерєнхийлєгчєєр
сонгогдоход харшлах шалтгаан байхгvй /харшлах шалтгаан
гэдэгт нэр дэвшигч Vндсэн хуулийн гучдугаар зvйлийн
2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагvй; гэмт
хэрэг vйлдсэн нь анхан шатны сонгууль дууссанаас
хойш шvvхээр тогтоогдсон болон сэтгэл мэдрэлийн
хувьд эрvvл бус гэдэг нь эмнэлгийн албан ёсны дvгнэлтээр
батлагдсаныг ойлгоно/.
4. Энэ зvйлийн З дахь хэсэгт заасан
асуудал бvрээр Улсын Их Хурлын гишvvдийн олонхи
нь зєвшєєрсєн санал єгснєєр нэр дэвшигчийг Ерєнхийлєгчєєр
сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн
хууль батлагдана.
5. Энэ зvйлийн З дахь хэсгийн
1-д заасан асуудлаар Улсын Их Хурлын гишvvдийн олонхи
нь зєвшєєрсєн санал єгєєгvй бол энэ хуулийн 40 дvгээр
зvйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлуудаар нэгбvрчлэн
тодруулж санал хураана. Санал хураалт бvрд Улсын
Их Хурлын гишvvдийн олонхи нь зєвшєєрєєгvй /эсрэг/
санал єгсєн бол энэ зvйлийн 4 дэх хэсэгт заасны
адил нэр дэвшигчийг Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж
vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль батлагдана.
Бусад тохиолдолд энэ хуулийн 40 дvгээр зvйлийн 2
дахь хэсэгт заасан журмаар зохицуулна.
6. Нэр дэвшигч нас нєгчсєн, тvvнчлэн
энэ зvйлийн З дахь хэсэгт заасан нєхцєлvvдийн аль
нэгийг хангаагvйн улмаас Улсын Их Хурал нэр дэвшигчийг
Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг
нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргаагvй бєгєєд энэ
зvйлийн бусад хэсэгт єєрєєр заагаагvй бол Улсын
Их Хурал Ерєнхийлєгчийн сонгуулийг дахин зарлана.
ЕСДVГЭЭР БVЛЭГ
Ерєнхийлєгчийн бvрэн эрх
хугацаанаас ємнє дуусгавар болсон vед сонгууль зарлан
явуулах, Ерєнхийлєгчийн
сонгуулийн талаархи маргааныг шийдвэрлэх
42 дугаар зvйл. Ерєнхийлєгчийн
бvрэн эрх хугацаанаас ємнє дуусгавар болсон vед
сонгууль
зарлан явуулах
1. Ерєнхийлєгч огцорсон, нас нєгчсєн,
хvсэлтээрээ чєлєєлєгдсєн бол Улсын Их Хурал Ерєнхийлєгчийн
сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулна.
2. Ерєнхийлєгчийн бvрэн эрх хугацаанаас
ємнє дуусгавар болсон vед Ерєнхийлєгчийн сонгууль
зарлан явуулахад энэ хуулийн заалтыг баримтална.
4З дугаар зvйл. Ерєнхийлєгчийн
сонгуулийн талаархи маргааныг шийдвэрлэх
Ерєнхийлєгчийн сонгуулийн талаархи
маргааныг Vндсэн хуулийн цэц, шvvх, сонгуулийн хороо
хууль тогтоомжид заасан харъяалал, журмын дагуу
шийдвэрлэнэ.
44 дvгээр зvйл. Хууль
хvчин тєгєлдєр болох
Энэ хуулийг 199З оны З дугаар
сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА Н. БАГАБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТАМГЫН ГАЗРЫН ЕРЄНХИЙ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ