Далд
сурталчилгаанд бvv хуурт
Таны саналын тєлєє намууд тэмцэлдэж
байна. Харин та тэдний далд сурталчилгааны нєлєєнд
автах эсэх танаас хамаарна.
Далд сурталчилгаа гэж юу?
Улс тєрийн нам буюу нэр дэвшигчийг
сурталчилж байна гэдгээ ил тод тайлбарлаж ойлгуулахгvйгээр
сонин, сэтгvvл, радио, телевизээр нийтэлж, нэвтрvvлэхийг
далд сурталчилгаа гэнэ. Тэгвэл ил сурталчилгаа нь
аль нэг нам буюу нэр дэвшигчийг сурталчлахдаа мєнгє
тєлсєн гэдгийг тов тодорхой тайлбарласан байдаг
.
Далд сурталчилгааны тєлбєрийг улс тєрийн нам эсвэл
ивээн тэтгэгч, зуучлагч хийдэг. Ийм тєлбєр нь намын
сонгуулийн санхvvгийн бvртгэлд тусгагдаагvй, хууль
бус байх нь олонтой.
Далд сурталчилгааны тєлбєрийг заримдаа сэтгvvлчдэд,
заримдаа vед хэвлэл мэдээллийн байгууллагад єгдєг.
Бас тэдэнд янз бvрийн ач тус, давуу талыг санал
болгодог.
Орон нутгийн сонины нэг редакторын хэлснээр бол
тэндхийн нэр дэвшигч сониндоо нааштай єгvvлэл бичиж
нийтэлбэл хашааг нь євлийн тvлшний модоор дvvргэхээ
амлаж байжээ.
Далд сурталчилгаа яагаад
аюултай вэ?
Тєлбєртэй атлаа vvнийгээ нуусан
далд сурталчилгаа vзэгч, сонсогч, уншигчдыг тєєрєгдvvлдэг.
Олон нийт хэвлэл мэдээлэлд итгэдэг бєгєєд телевиз,
радио, сонин, сэтгvvлийг бодит мэдээллийн эх сурвалж
гэж vздэг билээ. Гэтэл сэтгvvлч нууцаар тєлбєр авч
нийтлэл, нэвтрvvлэг бэлтгэснээр олон нийтийг тєєрєгдvvлж,
бvрэн дvvрэн, шvvмжлэлтэй, бодитой мэдээллийг хvлээж
авах тэдний эрхийг хєсєрдvvлж байгаа хэрэг юм. Тэгснээр
хєрєнгє мєнгє, холбоо сvлбээ ихтэй улс тєрийн нам
нэр дэвшигч єєрийгєє гоёчлон харуулж бусдыг харлуулах
илvv боломжийг олж авч байгаа юм. Vvний улмаас сонгогчид
тэдний ашиг сонирхлыг илvv сайн хамгаалж чадах улс
тєрийн хvчний оронд єєрийгєє илvv сайн сурталчилсан
намын тєлєє саналаа єгєхєд хvрч байна.
Далд сурталчилгааг хэрхэн
таньж /мэдэх илрvvлэх/ вэ?
Далд сурталчилгаа нь сайшаан
магтсан, муулсан vгvйсгэсэн аль ч хэлбэртэй байж
болно. Далд сурталчилгааны дараах шинж
тэмдгvvдийг анхааралдаа авна уу.
Vvнд:
- Нэр дэвшигч єєрийн зан чанар, хvvхэд нас, хувийн
амьдрал, хобби, гэр бvл, vзэж харсныгаа чєлєєтэй
єгvvлснийг ямар нэг шvvмжлэл, эргэлзээгvйгээр, зєвхєн
магтахын тулд оруулсан нийтлэл, нэвтрvvлэг. Бас
ярилцлагад сэтгvvлчийн зvгээс нэр дэвшигчид зєвхєн
таатай асуулт тавьж эгзэгтэй асуудлаас зайлхийсэн.
- Зєвхєн нэг талын бодол санаа, цуу яриа зэрэгт
vндэслэсэн, нєгєє талын санаа бодлоо асуугаагvй,
хэт нэг талыг барьж шvvмжилсэн материал.
- Зайлшгvй шаардлага vгvй атал нам, нэр дэвшигчтэй
холбоотой билэг тэмдэг, зураг дvрсийг мэтийг оруулсан.
Улс тєрийн тєлбєртэй сурталчилгаа гэсэн тайлбаргvй,
эсвэл тэгэж ойлгоход тєвєгтэй.
- Сэтгvvлчийн зvгээс аль нэгэн нэр дэвшигч ба намын
тєлєє эсвэл эсрэг илтээр уриалан дуудсан
Далд сурталчилгааны
ийм нэгэн жишээ:
Улс тєрч Дорж бол зvгээр
л нэг сайн хvн vv?
Улс тєрч н.Дорж єєрийн амьдрал,
ажил vйлс ба улс тєрийн талаар Улс тєрч Доржтой
сэтгvvлч Цэцгээгийн хийсэн ярилцлага
Би ...….намын дарга, гурван хvvхдийн
аав, амжилт дvvрэн яваа н. Доржтой уулзаж ярилцлага
авах юмсан гэж оюутан цагаасаа л мєрєєддєг байлаа.
Єнєєдєр бадриун, єндєр гоолиг, дэгжин сайхан тэр
хvн миний ємнє зогсож байна. Тэр хэдийгээр зарчимч
хатуу шаардлагатай тавьдаг ч сайхан сэтгэлтэй хvн
юм.
Ц. Сонгууль хаяанд тулж ирлээ. Та байнга
зєрчил тэмцэл дунд явдаг хvн. Тэгэхээр найз нєхєд
олон мєн тэр хэмжээгээр дайсан ч байдаг байх. Зарим
хvмvvс таны улс тєрийн холбоо сvлбээгээр таны бизнесийн
амжилтыг тайлбарладаг. Энэ vнэн vv?
Д. Зарим хvмvvс надад таатай ханддаг, зарим нь vзэн
яддаг гэсэнтэй санал нийлж байна. Зорилгодоо хvрэхэд,
тvvний дотор бизнесийн амжилт олоход vvнээс зугтах
аргагvй гэж боддог.Vнэн хэрэгтээ би єєрийн хvмvvжил,
хамгийн гол нь ээжийнхээ ачаар бизнестээ амжилт
олсон. Ээж минь намайг хvvхэд байхаас эхлээд хэрхэн
яаж махруун сайн ажиллахыг ухааруулсан. Тэрбээр
хvмvvст итгэх хэрэгтэй, гэхдээ итгэж болохгvй хvмvvсээс
болгоомжилж явахыг зааж сургасан юм.
Ц. Та энэ их ажлын хажуугаар гэр бvлдээ
цаг зав гаргаж чаддаг уу?
Д. Би гэр бvлдээ цаг зав гаргахыг хvсдэг боловч
санаснаар болохгvй юм. Гэхдээ гэр орондоо байхдаа
тэдэнтэйгээ хамт аль болох их цагийг єнгєрєєхийг
хичээдэг. Би цугтаа тоглож, дуулж бvжиглэдэг. Хvvхдvvд
маань надаар ном уншуулах дуртай шvv. Би эхнэртээ
маш их баярлаж явдаг. Тэр минь намайг vргэлж дэмжиж
гэр орноо авч явдаг учраас би ингэж талархах ёстой
гэж бодож байна.
Ц. Саяхан бидний явуулсан судалгаанаас vзэхэд
танд маш олон эмэгтэйчvvд тааламжтай ханддаг юм
байна..
Д. За би ч энэ талаар мэдэхгvй юм аа.Ажил ихтэй
болохоор єєртєє зориулах цаг тун бага гардаг. Би
єдєр тутмын ажилдаа дарагдаад л. ……
Яагаад улс тєрийн намууд
сурталчилгаагаа далдуур хийдэг вэ?
Нааштай байдлаар vнэлсэн ердийн
мэдээ, єгvvлэл, тайлбар, ярилцлага нь vзэгчдэд тєлбєртэй
сурталчилгаатай зvйрлэхийн аргагvй ихээр нєлєєлдєг
гэдэг нь эргэлзээгvй. Гэвч ийм далд сурталчилгаа
хэт болхи, шvvмжлэлгvй, аливаа яриа маргаан vvсгэхээргvй
байдаг. Сонгууль ойртохын хэрээр сурталчилгааны
vер буухад vзэгч, сонсогч, уншигчид энэ мэт энгийн
бєгєєд хялбархан зvйлийг илvv хvлээн авдаг. Далд
сурталчилгааны арга бол олны анхаарлыг маш ихээр
татаж сонгуулийн сурталчилгааны хамгийн нєлєєтэй
арга хэлбэр болж хувирдаг.
Яагаад далд сурталчилгаа
оршин тогтноод байдаг вэ?
Далд сурталчилгаа бол сонгуулийн
сурталчилгааны шударга бус арга бєгєєд хуучин коммунист
орнуудад амь бєхтэй оршин тогтносоор байна.
Vvний vндсэн шалтгаан гэвэл:
- Хэвлэл мэдээлэл ашиг орлого олохыг хvсч, бас сэтгvvлчид
цалин багатай нєхцєлд далд сурталчилгаа нь гаднаас
мєнгє олох зєвтгєж болохуйц ердийн арга болдог.
- Далд сурталчилгаа нь санхvvгийн тайлан бvртгэлд
тусгагддаггvй учраас тvvнийг илрvvлж хариуцлага
тооцоход хvндрэлтэй юм.
-Сэтгvvл зvйн нэр хvнд доогуур, хэвлэл мэдээлэлд
тэнцвэртэй, бодит мэдээллийг тvгээх ёс зvйн єндєр
хэм хэмжээ бvрэлдэн тогтоогvй.
- Сэтгvvлчид нэр хvндээ эрхэмлэдэггvй. Тэд редактор,
эздийнхээ дарамт шахалтыг эсэргvvцэх чадваргvй.
Хэрвээ vvрэг даалгавар биелvvлээгvй бол сэтгvvлчдийг
ажлаас амархан халчихдаг.
- Хэвлэл мэдээллийнхний хамтран ажиллах чадвар сул.
Далд сурталчилгаа явуулж байгаа хэвлэл мэдээллийг
буруушаах мэргэжлийн хvчтэй байгууллага vгvй.
- Редакторууд эздийнхээ ашиг сонирхлоос хараат бус
байж тэр болгон чаддаггvй.
- Далд сурталчилгааг олж илрvvлсэн уншигч, сонсогч,
vзэгчид энэ талаар гомдол бараг гаргадаггvй, ийм
хэвлэл, мэдээллийг vзэж, сонсож, уншсан хэвээрээ,
єєрєєр хэлбэл єєгшvvлсээр байдаг.
Далд сурталчилгаа яавал
шахан зайлуулах вэ?
- Редактор болон сэтгvvлчид тєлбєртэй
материалыг бэлтгэхээс татгалзаж, тэдний мэргэжлийн
ажилд нєлєєлєх гэсэн аливаа оролдлогыг эсэргvvцэж
сєрєн зогсож чадах ёстой.
- Далд сурталчилгааг багасгахад олон нийтийн зvгээс
хvчтэй нєлєєлєх ёстой. Vзэгч, сонсогч, уншигч та
ийм сурталчилгааг тарааж байгаа хэвлэл мэдээллийг
таньж мэдээд тvvнд бvv итгээрэй.
Хэрвээ та сонин, сэтгvvл, радио телевизээр далд
сурталчилгаа явуулж байгааг олж мэдвэл бидэнтэй
холбоо барина уу. Тийм сурталчилгааны жишээ болсон
сонины нийтлэлийн хайчилбар, эсвэл радио телевизийн
нэвтрvvлгийн тухай товч тайлбарыг бидэнд ирvvлж
санал бодлоо чєлєєтэй илэрхийлээрэй.