МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН
ТУХАЙ
1 дvгээр зvйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь тайван жагсаал,
цуглаан хийх иргэдийн Vндсэн хуулийн эрх чєлєєг
баталгаажуулах, жагсаал цуглаан хийх журмыг тогтоох,
уул арга хэмжээний vед нийгмийн хэв журам, иргэдийн
аюулгvй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад
оршино.
2 дугаар зvйл.Жагсаал,
цуглаан хийх журмын тухай хууль тогтоомж
Жагсаал, цуглаан хийх журмын тухай
хууль тогтоомж нь Монгол Улсын Vндсэн хууль, энэ
хууль, тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн
бусад актаас бvрдэнэ.
З дугаар зvйл.Жагсаал,
цуглаан
1.Монгол Улсын иргэдээс улс тєр,
нийгэм,эдийн засаг, хvний эрх, эрх чєлєєтэй холбогдсон
асуудлаар vзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх
зорилгоор зохион байгуулж байгаа vйл ажиллагааг
цуглаан гэнэ.
2.Иргэд хот суурингийн гудамж
талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж,энэ
зvйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар vзэл бодол,
санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ.
4 дvгээр зvйл.Жагсаал,
цуглаан зохион байгуулах эрх
1.Жагсаал, цуглааныг Монгол Улсын
иргэн, улс тєр, олон нийтийн байгууллага зохион
байгуулах эрхтэй.
2.Хууль Монгол Улсын олон улсын
гэрээнд єєрєєр заагаагvй бол гадаад улсын иргэн,
харьяалалгvй хvн Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглаанд
оролцох эрхтэй.
5 дугаар зvйл.Хууль vйлчлэх
хvрээ
Энэ хууль дараахь арга хэмжээ
зохион байгуулахад vйлчлэхгvй:
1/тєрийн ёслолын болон тєрийн
эрх бvхий байгууллагаас зохион байгуулж байгаа жагсаал,
цуглаан ;
2/иргэд, байгууллага энэ хуулийн
З дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан асуудалтай
холбогдолгvй сэдвээр зохион байгуулж байгаа спорт,
урлаг, уран сайхан, баяр наадмын болон тэдгээртэй
адилтгах бусад арга хэмжээ;
3/тєрийн болон улс тєрийн нам,
олон нийтийн байгууллагаас иргэд, сонгогчид, гишvvд,
дэмжигчидтэй хийх хурал, уулзалт;
4/аж ахуйн нэгж, байгууллага,
тэдгээрийн ажиллагсдаас тухайн байгууллагын vндсэн
vйл ажиллагаатай холбогдолтой асуудлаар зохион байгуулж
байгаа хурал, цуглаан, тэдгээртэй адилтгах бусад
арга хэмжээ.
6 дугаар зvйл.Жагсаал,
цуглаан хийх эрхийн баталгаа
1.Хууль тогтоомжийн дагуу жагсаал,
цуглаан зохион байгуулсан буюу тvvнд оролцсоны тєлєє
хэнийг ч мєрдєн мєшгих,эрх чєлєєг нь хязгаарлах,
аливаа хэлбэрээр гадуурхахыг хориглоно.
2.Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд
жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах, тvvнчлэн
хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж байгаа
жагсаал, цуглааныг тараахыг хориглоно.
7 дугаар зvйл.Жагсаал,
цуглаан хийхийг хориглох газар
1.Дараахь байгууллага оршин байгаа
газар энэ хуулийн З дугаар зvйлийн 1 дэх хэсэгт
заасан асууддаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно:
1/нисэх онгоцны буудал, тємєр
замын бvх єртєє, буудал, нийслэлийн зорчигч тээврийн
тєв буудал;
2/цэрэг, цагдаагийн болон тєрийн
хамгаалалтад байгаа газар;
3/радио телевизийн нэвтрvvлэг
явуулдаг байгууллага, аймаг, нийслэл дэх тєв холбооны
газар;
4/олон улсын буюу vндэсний яармаг,
vзэсгэлэн зохион байгуулж байгаа байгууллага, хот
суурин газрын хvнсний болон барааны зах;
5/эмнэлгийн байгууллага.
2.Нийслэл Улаанбаатар хотын Сvхбаатарын
талбайд жагсаал, цуглаан хийхийг хориглоно.
8 дугаар зvйл.Жагсаал,
цуглаан болон єлсгєлєн зохион байгуулахыг хориглох
1.Дараахь зорилгоор жагсаал, цуглаан
хийхийг хориглоно:
1/дайн сурталчлах, vндэстэн ястны
хооронд хагарал гаргах буюу vндэс угсаа,хэл, арьсны
єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, шашин шvтлэгээр
ялгаварлан гадуурхах, аллага, хядлага, хорлон сvйтгэх
ажиллагаа явуулах, тєрийн эрх мэдлийг хууль бус
аргаар авахыг уриалах;
2/vндэсний аюулгvй байдал, нийгмийн
хэв журамд хохирол учруулж эмх замбараагvй байдал
бий болгох.
2.Энэ хуулиар хориглоогvй зорилгоор
анх зохион байгуулагдсан жагсаал, цуглааны явцад
тvvний зорилго єєрчлєгдєж энэ зvйлийн 1 дэх хэсэгт
заасан агуулга, шинжтэй болбол уг жагсаал, цуглааныг
цаашид vргэлжлvvлэхийг хориглоно.
З.Улс орны буюу тодорхой нутаг
дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан,
байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон
бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал,
цуглаан хийхийг хориглоно.
4.Онц болон дайны байдал зарласан
шалтгааныг эсэргvvцэх, байгалийн гамшиг, гэнэтийн
бусад аюулын vр дагаврыг арилгах зорилгоор зохион
байгуулах цуглаанд энэ зvйлийн З дахь хэсгийн заалт
vл хамаарна.
5.Зохих журмын дагуу зєвшєєрєгдсєн
жагсаал,цуглаан хийх газарт мєн цаг хугацаанд тvvний
эсрэг агуулга, зорилготой єєр жагсаал, цуглаан давхардуулан
хийхийг хориглоно.
6.Гудамж, талбайд єлсгєлєн зарлахыг
хєндлєнгєєс зориуд зохион байгуулахыг хvний амь
нас, эрvvл мэндийг vл хайхарсан хvмvvнлэг бус vйлдэл
гэж vзэж хориглоно.
9 дvгээр зvйл.Жагсаал,
цуглаан хийх журам
1.Гудамж, талбайд жагсаал, цуглаан
хийх тухай мэдэгдлийг сум, дvvргийн Засаг даргад
єгч зєвшєєрєл авна.Жагсаал, цуглаан хийхээр тєлєвлєсєн
гудамж, талбай нь хоёр буюу тvvнээс дээш сум, дvvргийн
хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа
бол зєвшєєрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.
2.Жагсаал, цуглаан хийх тухай
мэдэгдэлд тvvний зорилго, эхлэх, дуусах хугацаа,
оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл,
цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой
заана.
З.Засаг дарга жагсаал, цуглаан
хийх тухай мэдэгдлийг хvлээн авснаас хойш ажлын
6 єдрийн дотор тvvнийг зєвшєєрсєн эсэхээ бичгээр
мэдэгдэнэ.
4.Жагсаал, цуглаан хийхийг зєвшєєрєх
эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах
буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга
энэ зvйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор
зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бєгєєд
шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг єєрчлєх
эрхтэй.
5.Засаг дарга энэ зvйлийн З дахь
хэсэгт заасан хугацааны дотор хариу мэдэгдээгvй
бол зохион байгуулагч нь мэдэгдэлд дурдсан газарт,
тvvнд заасан хугацааны дотор жагсаал, цуглааныг
зохион байгуулах эрхтэй.
6.Засаг даргаас зєвшєєрєл авсны
дараа жагсаал, цуглаан хийх талаар зарлан мэдэгдэнэ.Энэхvv
заалт энэ зvйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу жагсаал,
цуглаан зохион байгуулахад vл хамаарна.
1О дугаар зvйл.Жагсаал,
цуглаан хийхийг зєвшєєрєхєєс татгалзах
1.Жагсаал, цуглаан хийх тухай
мэдэгдэл хvлээн авсан Засаг дарга дор дурдсан vндэслэл
байвал тvvнийг хийхийг зєвшєєрєхєєс татгалзсан шийдвэр
гаргаж, энэ хуулийн 9 дvгээр зvйлийн З дахь хэсэгт
заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид
бичгээр мэдэгдэнэ:
1/шvvхийн болон эрх бvхий бусад
байгууллагын шийдвэрээр vйл ажиллагаа нь зогсоогдсон
буюу татан буугдсан, эсхvл албан ёсны бvртгэлгvй
улс тєрийн нам, олон нийтийн байгууллага жагсаал,
цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол;
2/энэ хуулийн 7 дугаар зvйлд заасан
газарт жагсаал, цуглаан хийхээр тєлєвлєсєн бол;
3/энэ хуулийн 8 дугаар зvйлээр
хориглосон жагсаал, цуглаан хийхээр тєлєвлєсєн бол.
2.Жагсаал, цуглаан хийхийг зєвшєєрєхєєс
татгалзсан шийдвэр хvлээн авсан зохион байгуулагч
тvvнийг хуульд нийцэхгvй байна гэж vзвэл гомдлоо
уг шийдвэрийг хvлээн авсан єдрєєс хойш ажлын З єдрийн
дотор шvvхэд гаргана.
З.Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан
гомдлыг шvvгч ажлын 6 єдрийн дотор багтаан хянан
шийдвэрлэнэ.
4.Шvvгч жагсаал, цуглаан хийхийг
зєвшєєрєхєєс татгалзсан засаг даргын шийдвэрийг
хvчингvй болгосон бол зохион байгуулагч нь шvvгчийн
захирамжийг хvлээн авсны дараа энэ тухай тухайн
Засаг даргад урьдчилан мэдэгдэж жагсаал, цуглаан
хийх цаг, хугацааг тохиролцож тєлєвлєсєн арга хэмжээгээ
зохион байгуулж болно.
11 дvгээр зvйл.Жагсаал,
цуглааныг зохион байгуулагч тvvний vvрэг
1.Жагсаал, цуглааныг санаачлагч
улс тєрийн нам, олон нийтийн байгууллага уг арга
хэмжээнээс vvсэх vрдагаврыг биечлэн хариуцах vvрэг
бvхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ
тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд
хавсаргана.
2.Жагсаал, цуглааныг санаачлагч
иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч
гэж vзнэ.
З.Жагсаал, цуглааныг зохион байгуулагч
дараахь vvрэг хvлээнэ:
1/жагсаал, цуглаан хийх газарт
нийгмийн хэв журам, иргэдийн аюулгvй байдлыг хангах;
2/хот, суурин газрын нийтийн аж
ахуй, зvлэг, таримал, бусдын ємч хєрєнгєд хохирол
учруулахгvй байх, жагсаал, цуглааны дараа гудамж,
талбайг цэвэрлэж хэвийн байдалд оруулах;
3/халуун, хvйтэн зэвсэг, хорт
болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон
хvний амь нас, эрvvл мэндэд аюул учруулж болохуйц
аливаа зvйл, амьтан авч явж болохгvйг жагсаал, цуглаанд
оролцогчдод урьдчилан анхааруулж тийм тохиолдол
илэрвэл холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж
шаардлагатай арга хэмжээ авахуулах;
4/жагсаал, цуглааны явцад аливаа
хэлбэрээр хvч vл хэрэглэх, тєр, байгууллага, хувь
хvний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгvй
байх, бусдын нэр тєр, алдар хvндийг гутаан доромжлохгvй
байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт
зєрчигдєхєд хvрвэл нэн даруй таслан зогсоох буюу
холбогдох
байгууллагад мэдэгдэх;
5/согтууруулах ундаа, мансууруулах
буюу хорт бодис хэрэглэсэн болон сэтгэцийн євчтэй
хvмvvсийг жагсаал, цуглаанд оролцуулахгvй байх,
жагсаал, цуглааны явцад согтууруулах ундаа хэрэглvvлэхгvй
байх;
/Энэ заалтад Vндсэн хуулийн цэцийн
1996 оны 01 тоот тогтоолоор єєрчлєлт орсон/.
6/жагсаал, цуглааны vеэр гудамж,
замын хєдєлгєєнийг бvслэн хаах, аливаа байгууллагын
хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь
оролцоход чиглэсэн vйл ажиллагаа явуулахгvй байхыг
оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхvv шаардлагыг
чандлан сахиулах;
7/жагсаал, цуглаанд оролцуулахын
тулд бусдыг эд мєнгєєр татах, айлган сvрдvvлэх,
шахалт дарамт vзvvлэх болон бусад хэлбэрээр албадахгvй
байх.
4.Жагсаал, цуглааныг зохион байгуулагч
энэ зvйлийн З дахь хэсгийн заалтыг зєрчсєн бол хууль
тогтоомжид заасан хариуцлага хvлээнэ.
12 дугаар зvйл.Жагсаал,
цуглаанд оролцогчийн vvрэг
1.Жагсаал, цуглаанд оролцогч дараахь
vvрэг хvлээнэ:
1/хууль тогтоомж, нийгмийн хэв
журмыг чанд сахин биелvvлж, аливаа хэлбэрээр хvч
хэрэглэхгvй байх, зохион байгуулагчийн зvй ёсны
шаардлагыг ёсчлон биелvvлэх;
2/халуун, хvйтэн зэвсэг, хорт
болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон
хvний амь нас, эрvvл мэндэд аюул учруулж болохуйц
аливаа зvйл, амьтан авч явахгvй байх;
3/согтууруулах ундаа, мансууруулах
болон хорт бодис хэрэглэхгvй байх;
4/ сэтгэцийн євчтэй хvнийг дагуулж
явахгvй байх;
/Энэ заалтад Vндсэн хуулийн цэцийн 1996 оны 01 тоот
тогтоолоор єєрчлєлт орсон/.
5/тєр, байгууллага, хувь хvний
хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгvй байх,
жагсаал, цуглааны vеэр хэлсэн vг, нийтэд тараасан
мэдээллийнхээ vнэн зєвийг бvрэн хариуцах, жагсаал,
цуглааныг хувь хvний нэр тєр, алдар хvнийг гутаан
доромжлох зорилгод ашиглахгvй байх;
6/жагсаал, цуглаанд оролцуулахын
тулд бусдыг эд мєнгєєр татах, айлган сvрдvvлэх,
шахалт дарамт vзvvлэх болон бусад хэлбэрээр албадахгvй
байх.
2.Жагсаал, цуглаанд оролцогч энэ
зvйлийн 1 дэх хэсгийн заалтыг зєрчсєн бол хууль
тогтоомжид заасан хариуцлага хvлээнэ.
1З дугаар зvйл.Жагсаал,
цуглаан, тvvнд оролцогчдыг хамгаалах
1.Нийгмийн хэв журам хамгаалах
vvрэг бvхий байгууллага нь энэ хуульд заасан журмын
дагуу зохион байгуулагдаж байгаа жагсаал, цуглааны
vед хэв журам хамгаалж, тvvнд оролцогчдыг аливаа
гэмт халдлагаас хамгаалах vvрэгтэй.
2.Жагсаал, цуглааны явцад хэв
журам хамгаалах нэмэгдэл арга хэмжээ шаардлагатай
бол зохион байгуулагч нь энэ тухай хvсэлтээ цагдаагийн
байгууллагад гаргана.
З.Жагсаал, цуглаан зохион байгуулагч
болон оролцогчид нь хэв журам, хууль ёсыг сахих
талаар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны
шаардлагыг биелvvлэх vvрэгтэй.
14 дvгээр зvйл.Жагсаал,
цуглааныг албадан тараах
1.Дараахь тохиолдолд Засаг дарга
жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гаргана:
1 /энэ хуулийн 9 дvгээр зvйлийн
1 дэх хэсэгт заасны дагуу зєвшєєрєл авалгvйгээр
жагсаал, цуглаан зохион байгуулсан бол;
2/зєвшєєрєл авсан боловч жагсаал,
цуглаан хийх газрыг дур мэдэн єєрчилж, энэ хуулийн
7 дугаар зvйлд хориглосон газарт жагсаал, цуглаан
хийж байгаа буюу хийхээр завдсан бол;
3/энэ хуулийн 1О дугаар зvйлийн
1 дэх хэсгийн 1-д заасан байгууллага жагсаал, цуглааныг
зохион байгуулсан бол;
4/зєвшєєрєгдсєн жагсаал, цуглааны
явцад тvvний анхны зорилго єєрчлєгдєж, энэ хуулийн
8 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга, шинжтэй
болсон, эсхvл онц болон дайны байдал зарласан буюу
байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон
vед мєн зvйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад зорилгоор
жагсаал, цуглаан хийж байгаа бол;
5/жагсаал, цуглааныг зохион байгуулагч
буюу тvvнд оролцогчид энэ хуулийн 11 дvгээр зvйлийн
З,12 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан vvргээ vл
биелvvлснээс нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагvй
байдал бий болсон буюу хvний амь нас, эрvvл мэндэд
хохирол учирсан бол.
2.Жагсаал, цуглаан хийхийг зєвшєєрсєн,
эсхvл харьяалах нутаг дэвсгэр дээр нь зєвшєєрєлгvй
жагсаал, цуглаан зохион байгуулагдаж байгаа засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга энэ
зvйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд бий болсон
нєхцєл байдлыг жагсаал, цуглаан зохион байгуулагчид
мэдэгдэж, 2 цагийн дотор тvvнийг тараахыг бичгээр
шаардана.
З.Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан
шаардлага авсан зохион байгуулагч жагсаал, цуглааныг
сайн дураар тараахаас татгалзсан буюу татгалзаагvй
боловчуг vйл ажиллагааг дурдсан хугацаа єнгєрсний
дараа цаашид vргэлжлvvлбэл жагсаал, цуглааныг цагдаагийн
байгууллага хуульд заасан арга, хэрэгслээр албадан
тараана.Уул жагсаал, цуглааныг албадан тараахад
цагдаагийн байгууллагын хvч, хэрэгсэл хvрэлцэхгvй
бол Дотоодын цэргийн туслалцаа авна.
15 дугаар зvйл.Хууль зєрчигчдєд
хvлээлгэх хариуцлага
1.Хуульд заасан журмын дагуу жагсаал,
цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан,
жагсаал, цуглаанд орлцсоных нь тєлєє иргэнийг мєрдєн
мєшгєсєн, эрх чєлєєг нь хязгаарласан, аливаа хэлбэрээр
гадуурхсан иргэнд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй
бол 2ООО-50ООО, албан тушаалтанд 5000- 50000 тєгрєгєєр
торгох шийтгэл ногдуулна.
2.Энэ хуулиар хориглосон газарт,
тvvнчлэн зєвшєєрєгдєєгvй буюу зєвшєєрєл авалгvйгээр
жагсаал, цуглаан зохион байгуулсан, эсхvл жагсаал,
цуглааны явцад тvvний зорилгыг єєрчилж энэ хуулийн
8 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт хориглосон жагсаал,
цуглаан зохион байгуулсан улс тєрийн нам, олон нийтийн
байгууллагад 100ООО- 250000 тєгрєгєєр торгох шийтгэл
ногдуулна.
З.Энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан
хууль бус жагсаал, цуглааныг зохион байгуулсан гэм
буруутай зохион байгуулагчид эрvvгийн хариуцлага
хvлээлгэхээргvй бол 20ООО-50ООО тєгрєгєєр торгох,
эсхvл 14-ЗО хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл
ногдуулна.
4.Энэ хуулийн 8 дугаар зvйлийн
6 дахь хэсгийн заалтыг зєрчиж єлсгєлєн зарлахыг
уриалсан буюу зохион байгуулсан гэм буруутай байгууллагад
150000-250000 тєгрєгєєр торгох, эрvvгийн хариуцлага
хvлээлгэхээргvй бол иргэнд 2ОООО-50ООО, албан тушаалтанд
25000- 50000 тєгрєгєєр торгох, эсхvл 14-ЗО хоногийн
хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
5.Энэ хуулийн 12 дугаар зvйлийн
1 дэх хэсгийн З,4,6 дахь заалтыг зєрчсєн гэм буруутай
этгээдэд 10ООО-30000 тєгрєгєєр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн
хуулиар єєрчлєлт орсон/
6.Энэ хуулийн 11 дvгээр зvйлийн
З дахь хэсэг, 12 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1,2,5
дахь заалтыг зєрчсєн гэм буруутай этгээдэд эрvvгийн
хариуцлага хvлээлгэхээргvй бол 2ОООО-50ООО тєгрєгєєр
торгох, эсхvл 14-ЗО хоногийн хугацаагаар баривчлах
шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын
17-ны єдрийн хуулиар єєрчлєлт оруулсан/.
7.Жагсаал, цуглааныг энэ хуульд
заасан журмын дагуу албадан тараах явцад хvч хэрэглэх
буюу бусад хэлбэрээр эсэргvvцэл vзvvлсэн гэм буруутай
этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол
2ОООО-50ООО тєгрєгєєр торгох, эсхvл 14-ЗО хоногийн
хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дvгээр сарын 17-ны єдрийн
хуулиар єєрчлєлт оруулсан/.
8.Энэ зvйлийн 1-7 дахь хэсэгт
заасан шийтгэлийг шvvгч шийтгэврээр ногдуулна.
9.Жагсаал, цуглааны явцад хvний
амь нас, эрvvл мэнд, бусдын ємч хєрєнгєд учруулсан
хохирол, тvvнчлэн энэ хуулийн 14 дvгээр зvйлд заасны
дагуу жагсаал, цуглааныг албадан тарааснаас иргэд,
байгууллагад учирсан хохирлыг жагсаал, цуглааныг
зохион байгуулсан байгууллага, зохион байгуулагч,
оролцогч тус тусын
гэм буруугийн хэмжээгээр хариуцаж бvрэн арилгана.
1О.Жагсаал, цуглааныг хууль бусаар
тараасан болон хууль бусаар зєвшєєрвєл олгоогvйгээс
зохион байгуулагч, оролцогч, байгууллага, иргэдэд
учирсан хохирлыг тєр хариуцна.
11.Жагсаал, цуглааны vеэр нийгмийн
хэв журам зєрчсєн, эмх замбараагvй байдал бий болгосон,
хvний амь нас, эрvvл мэнд, бусдын ємч хєрєнгєд хохирол
учруулсан этгээдэд хуульд заасан тохиолдолд эрvvгийн
болон бусад хариуцлага хvлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ДАРГА Н.БАГАБАНДИ