Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2002-2003 он
Мэдээллийн эрх чєлєє ба нууцлал, Олон улсын бага хурал 2004 он
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє 2004 он
Хараат бус хэвлэл мэдээлэл

Олон нийтийг чадавхижуулах
Урлаг, нийгмийн шинэчлэл
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє

Мэдээллийн эрх чєлєє ба нууцлал, Олон улсын бага хурал 2004 он

“НУУЦЛАЛ БА МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ” дугуй ширээний ярилцлагын товч тэмдэглэл

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
- Ноёд хатагтай та бvхний єглєєний амгаланг айлтгая. Ингээд єнєєдрийн
“Нууцлал ба мэдээллийн эрх чєлєє” сэдэвт дугуй ширээний ярилцлагаа нээе. Манай уулзалтын хєтєлбєр та бvхэнд байгаа байх. Бидний тєлєвлєгєє ёсоор vдийн нэг цагт ажиллагаа дуусах ёстой. Иймд бvгдээрээ цагаа баримтлан сайхан хамтран ажиллая.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
- Соросын сангийн тэргvvн Вэнсэд vгээ хэлэхийг хvсье.

Степен Д.Венсе /МННХ-Соросын сан/:
- Баярлалаа. МННХ-Сорсын сангийн нэрийн ємнєєс та бvхэнд мэндчилье.
Энэхvv арга хэмжээг Азийн сантай хамтран санхvvжvvлж, “Глоб Интернейшнл” байгууллагаас зохион байгуулж байгаад баяртай байна. Гадаад харилцааны яаманд энэ заалыг гаргаж єгсєнд баярлалаа. Олон хvн олон сонирхолтой илтгэл тавих учраас товчхон яръя. Мэдээллийн эрх чєлєєний асуудал нь нээлттэй нийгмийн чухал институт бєгєєд Нээлттэй Форум хєтєлбєрийн хувьд маш чухал асуудал мєн.
За баярлалаа.

- Лейтон Крофт /АНУ-ын Азийн сан/:
- Эрхэм та бvхэнд энэ єдрийн мэндийг хvргэе. Юуны ємнє “Нууцлал ба мэдээллийн эрх чєлєє” хэмээх энэхvv чухал vйл ажиллагааг дэмжин оролцож, тvvнчлэн vг хэлэх бололцоо олгосонд туйлаас их талархаж байна. АНУ-ын Азийн сан одоогоос 50-иад жилийн ємнє байгуулагдсан бєгєєд Монгол Улсад vйл хэвлэл мэдээлэл болон мэдээллийн эрх чєлєє гэдэг манай Азийн сангийн vйл ажиллагааны нэгээхэн чухал хэсэг байсан. Нгэнт манай сан Азийн бvс нутагт ардчилал, иргэний нийгмийг бvрлvvлэх vйл ажиллагааг дэмждэгийн хувьд ардчилал, олон санаачлагыг Монголын тєр олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсн. Ардчилал, иргэний нийгмийн нэгээхэн гол шалгуур бол иргэдийн мэдээлэл олж авах эрх чєлєє гэдэгтэй бvгд санал нийлэх байх. Тэр тусмаа ардчилсан, иргэний нийгмийн замыг сонгосон Монгол улсын хувьд тєр засгийн мэдээлэл нээлттэй, хvртээмжтэй байх нь хєгжлийн хурдацыг нэмэгдvvлж, шийдвэр гаргах явц илvv оролцооны ардчилсан болон хувирдаг гэж боддог. Тиймээс ч манай Азийн сан єнгєрсєн хугацаанд тєсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгох, тєр, иргэний хоорондын мэдээллийн эргэх холбоог сайжруулах зорилгоор олон хєтєлбєр хэрэгжvvлж, хамтран ажиллаж ирсэн билээ. Тухайлбал, Євєрхангай аймгийн Нийгмийн дэвшил хєдєлгєєнтэй хамтран хэрэгжvvлсэн “Тєсвийг нээлттэй болгох” цуврал тєслvvд, саяхан хэрэгжvvлж ирсэн “Нээлттэй засаг” вебсайтыг жишээ болгон дурдахад хангалттай бизээ. Харин єнєєдєр энэхvv мэдээллийн эрх чєлєєний хуулийг сайжруулах, тєрийн мэдээллийг нээлттэй болгох арга туршлагыг солилцох энэхvv vйл ажиллагаанд бид єндєр ач холбогдол єгч байна. Єнєєдєр тєр засгийн мэдээлэл хэт хаалттай байгаагаас иргэд шийдвэр гаргах явцад оролдцох боломж хомс байна гэсэн шvvмж олонтаа гардаг. Иргэний нийгэм, иргэний засаглал, иргэний тєр жинхэнэ утгаараа хрэгжихэд хууль эрх зvйн нvдээ олсон баримт бичиг, vзэл баримтлал шаардлагатай байна. Тэгвэл энэхvv асуудлыг чанартай хуулиар зохицуулж, тууштай хэрэгжvvлэх шаардлага туйлаас чухал байна. Харин шаардлага, хэрэгцээг хангах томоохон цєм нь єнєєдрийн энэ vйл ажиллагаа хэмээн бид ойлгож байна. Бvгдэрээ хэлэлцвэл буруугvй гэдэгчлн єнєєдєр “Глоб Интернейшнл” ТББ-ын санаачлагаар ажиллаж байгаа Монголын мдээллийн эрх чєлєєний хуулийн боловсруулалтад тус нэмэр болохоор олон санал, тєр засгийн мэдээллийг нээлттэй болгох тvмэн санаачлага ундарна гэдэгт Азийн сан найдаж байна. Гагцхvv бидний хийх ажил нь мэдээлэлтэй иргэн хvчтэй, харин иргэн хvчтэй бол улс орон хvчтэй гэсэн vндсэн санаанд тулгуурлана гэдэгт итгэлтэй байна.
Та бvхэнд амжилт хvсэе. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
- За ноён Кропт баярлалаа.
Одоо Монгол улс дахь Мэдээлэл олж авах эрх, нууцлалын тvвшин илтгэлийг Х.Наранжаргал тавина.

Х.Наранжаргал:
Мэдээлэл олж авах эрх, нууцлалын тvвшин

Мэдээллийн эрх чєлєє нь хvний язгуур эрх бєгєєд…НYБ-аас эрхэмлэдэг хvний хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мєн

НYБ-ын Ерєнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоол

Монгол Улс хаалттай системээс нээлттэй нийгэмд шилжих явцад тулгарч буй олон асуудлын нэг нь иргэдийн мэдээлэл олж авах эрх юм. Урьд ємнє иргэд нь тєрдєє vйлчилдэг захиргаадалтын нийгэмд аж тєрж байсан олон нийтийн хувьд энэ бол шинэ соёл юм. Мэдээллийг чєлєєтэй хvртэх, хязгаарлалтай хvртэх гэсэн ардчиллын ерєнхий хоёр зарчмын vvднээс vзэхэд єнєєдєр иргэд аль нэг байгууллагаас хvссэн мэдээллээ олж авах боломжгvй байна. Харин хязгаарлалттай хvртэх зарчим хамгийн энгийн мэдээлэл олж авах тєдийд л vйлчилж байгаа юм.

Анх манай байгууллага 2001 оноос мэдээллийн эрх чєлєєний тухай ярьж эхлэхэд яриа хэлэлцvvлэг бvр хэвлэлийн эрх чєлєє, шар хэвлэл, нэр гvтгэлгийн асуудал уруу гулсан ордог байв. Энэ хугацаанд улс тєрч, албан тушаалтан, олон нийтийн ойлголт, сэтгэлгээнд тодорхой хэмжээний єєрчлєлт гарсан боловч ардчилал, ил тод, нээлттэй байдлыг хєхиvлэн бэхжvvлэхэд хамгийн чухал vvрэг гvйцэтгэдэг энэхvv эрхийг зєвхєн сэтгvvлч, хэвлэл мэдээлэлтэй хамаатай ойлгодог тєєрєгдєл хэвээр байна.

Єнгєрсєн онд бид 18 наснаас дээш 100 хvнийг хамарсан судалгаа хийсэн юм. "Та хvссэн мэдээллээ олж авсан уу" гэсэн асуултад 81.3% нь " Yгvй" гэж хариулсан бєгєєд тэдний 31.8% -д " тухайн мэдээлэл тєрийн, эсвэл байгууллагын нууц" гэсэн шалтгаанаар мэдээлэл єгєєгvй байна. Тэдний 15.1% -д албан тушаалтан зєвшєєрєєгvй, 18.2%-д " хvссэн мэдээлэл нь байхгvй"-н улмаас, 19.7%-д нь аливаа тайлбаргvйгээр мэдээлэл єгєхєєс татгалзсан байна.

2001 онд манай хуульчид тухайн vед vйлчилж байсан 232 хуульд дvн шинжилгээ хийсэн юм. Yvнээс харахад 91 хууль иргэдийн vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєєг хязгаарласан заалт агуулсан байв. Тvvнээс хойш ийм хуулийн тоо бас нэмэгдэж байгаа. Саяхны жишээ дурьдахад, 2003 онд батлагдсан СЄХ-ийн тухай хуульд " хяналтын зєвлєл СЄХ-ийн санхvvгийн тайлантай танилцаад нууцыг хадгална" (11.4)гэсэн заалт орсон байна.

Монгол улс НYБ-ын гишvvн бєгєєд " Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал", " Иргэний болон улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт "-д нэгдэн орсон юм. Ингэснээрээ vзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой заалтуудыг дагаж мєрдєнє гэдгээ хvлээн зєвшєєрсєн байна. Монгол улс єєрийн нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, хэлэлцээр, баримт бичгийн заалтыг шуударгаар сахин биелvvлэх, дотоодын хууль мэт дагаж мєрдєхийг Yндсэн Хуулийнхаа 10-р зvйлээр баталгажуулсан юм. Мєн Yндсэн Хуульд " иргэд тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн байдаг. Харин мэдээлэл олж авахыг зохицуулсан тусгай хууль байхгvй. Єнгєрсєн жил манай байгууллагаас " Мэдээллийн эрх чєлєєний тухай" хуулийн тєсєл, vзэл баримтлал боловсруулсан бєгєєд ХЗДХЯ дээр ажлын хэсэг байгуулагдсан байгаа.

Монгол Улсад нууцыг 4 тvвшинд хамгаалсан байна.
1. Тєрийн нууцын тухай хууль 1995 онд батлагдаж, 2003, 2004 онд нэмэлт
єєрчлєлт оруулсан. Тєрийн нууцын жагсаалтын тухай хууль vйлчилж байгаа бєгєєд vvнд нийт 58 зvйлийг нууцлан хамгаалахаар баталжээ. Yvнээс 11 зvйлийг байнга, 51 зvйлийг 10 тvvнээс дээш жилээр нууцлахаар заасан бєгєєд нууцлалын дээд хэмжээ нь 60 жил байна.. Ганцхан жишээ дурьдахад тєрийн нууцын жагсаалтын 16-рт "…радио долгионы давтамжийн хуваарилалт, тэдгээрт холбогдох баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагаа"-г 60 жилээр нууцлахаар заасан байна. Энэ мэт хэтэрхий ерєнхий зvйл олон байгааг иргэдийн мэдэх эрхийн эрх ашгийн vvднээс судлах зайлшгvй шаардлагатай юм. Тєрийн нууцын тухай хуулиар бол " хууль гаргахгvйгээр аливаа мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцад (6.2) хамааруулахыг хориглодог.

2. Хувь хvний нууцыг Хувь хvний нууцын тухай хуулиар (1995 )" хамгаалдаг.
Энэ хуулийн 2, 3-р зvйлд тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг " хувь хvний нууц гэнэ" гээд нууцын тєрлийг захидал харилцааны, эрvvл мэндийн, хєрєнгийн, гэр бvлийн гэж тодорхойлжээ. Авилгын эсрэг хуулиар албан тушаалтан хєрєнгє орлогынхоо тухай жил бvр тайлагнах ёстой боловч " Хєрєнгє, орлогын мэдvvлэг хувь хvний нууцад хамаарна " (11.1) гэсэн тул зєвхєн єєрийнх нь зєвшєєрлєєр ил болгох юм.

Хувийн нууцыг хамгаалах эрхийг vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєєтэй сєргvvлэн тавихдаа олон нийтийн эрх ашиг, эрх чєлєє, хяналтын vvргийг нь харгалзан тэнцвэржvvлэх хэрэгтэй юм. Ардчилсан орны улс тєр, олон нийтийн зvтгэлтнvvд єєрийнх нь хувийн нууцад жирийн хvмvvсийнхээс илvv халдана, албан тушаал нь єндєр, чухал байхын хэрээр шvvмжлэл, мэдээлэлд илvv ихээр єртєнє гэдгээ хvлээн зєвшєєрдєг байна.

3. Байгууллагын нууцын тухай хуульд " тухайн байгууллага єєрєє нууцын жагсаалтаа баталж мєрдєнє" гэсэн нь хамгийн энгийн мэдээллийг ч нууцад хамруулах боломжийг нээжээ. Єнгєрсєн жил манайхаас тєр, засгийн 42 байгууллагын 62.2%-ийг хамруулсан судалгаа хийсэн юм. Yvнээс харахад олон нийтэд vйлчилдэг 32 байгууллага нууцын жагсаалтаа, 33 байгууллага нууцын журмаа баталсан бєгєєд 26 байгууллага дээр энэ хёр баримт бичиг нь єєрєє нууцад хамрагддаг ажээ. Мєн судалгаанд хамрагдсан 47 байгууллага зорилго, зорилтоо (29) "vйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах", "олон нийтийг мэдээллээр хангах" (23) гэж тодорхойлсон байна.

4. Эрvvгийн хууль, Геодези, зураг зvйн тухай хууль зэрэг салбарын шинжтэй олон хууль тогтоомжид бас хязгаарлалтууд орсон нь нууцлалын хvрээг бvр єргєжvvлж багаа билээ.

Хvний эрхийн тухай Олон Улсын Пактуудад заасан шалгуураар зарим зvйлийг нууцлахыг зєвшєєрдєг боловч тэдгээрийн хvрээг хэтэрхий єргєсгєх, бvдvvвчлэх нь албан ёсны бvх мэдээллийг нууц гэж vзэхэд хvргэдэг. Энэ нь эргээд эрх зvйн сєрєг vр дагавартай байх нь мэдээж юм. Мэдээллийг ардчиллын амин хvчил тєрєгч гэдэг бєгєєд тєр, засгийн байгууллагад хадгалагдаж буй мэдээлэл бол ард тvмний ємч юм. Энэ нь " Хvмvvнлиг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хєгжvvлэх"-ийг эрхэм зорилгоо болгон хvний эрх, эрх чєлєє, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхээр тунхагласан манай Yндсэн Хуулийн vзэл баримтлалтай яв цав нийцэж байгаа билээ. Тєр, засгийн мэдээлэл, баримт бичгvvд олон нийтэд нээлттэй байх зарчим нь чухам бидний зорьж буй нийгмийн амин сvнс билээ.

Манай улсад хэрэгжиж буй "Хvний аюулгvй байдлыг хангах зохистой засаглал", "Авилгатай тэмцэх vндэсний хєтєлбєр", " Хvний эрхийн vндэсний хєтєлбєр" зэрэгт Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийг батлахаар заасан нь сайн бєгєєд найдвар тєрvvлж байгаа ч саатаж байгаа нь vйл явцыг нь тvргэтгэх шаардлагатай.

Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн vзэл баримтлал, зарчмууд бусад хууль тогтоомжоос давуу эрхтэй байх тухай олон улсын хэм хэмжээ манай улсад соёл болон хэвштэл бас нэлээд хугацаа єнгєрэх биз. Энэ чиглэлээр олон нийтийн аян зохион байгуулах, шийдвэр гаргагчдад улс тєрийн хvсэл эрмэлзэл бий болгоход чиглэгдсэн vйл ажиллагаанд олон улсын донорууд цаашид ч туслана гэдэг итгэж байна.

Та бvхний єглєєний амгаланг айлтгая.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
Туслах илтгэгчээр Сергей Радченко таныг урья.
- “Монгол дахь нууцлал ба мэдээллийн эрх чєлєє, vндэсний онцлог байдал” сэдвээр илтгэл тавина.

Сергей Радченко:
Эрхэмсэг ноёд хатагтай та бvхний амгаланг айлгтая!
Єнєєдєр энд vг хэлэх боломж олгон урьсан явдалд баярлалаа. Монгол Улсад Мэдээлллийн эрх чєлєєний тєлєє ихээхэн хvчин зvтгэл гаргаж байгаа “Глоб Интернэшнл” байгууллагад талархаж байна. Мєн Энэхvv чухал vйл ажиллагааг хийхэд тусалсан АНУ-ын Азийн сан, МННХ-нд талархснаа илэрхийлье. Миний бие судалгааныхаа ажилд шаардлагатай тvvхийн баримт бичигтэй танилцахаар хvсэлт тавихад Монголын нэлээд олон албан тушаалтнуудаас “Маш нууц” гэсэн хариултыг авч байсан. Зарим нь зорилгыг маань vл тоомсорлож байсан. Олонх тохиолдолд надад маргааш ир /учир нь баримт бичгийг хадгалж буй єрєєнийхєє тvлхvvрийг олохгvй байна/ гэх, эсвэл миний хvссэн мэдээлnийг огт байхгvй гэж хариулдаг байсан. Энэхvv зургаан сарын хугацаанд тєрийн байгууллагын албан хаагчид, архивчидтай хийсэн маш олон удаагийн уулзалтаараа ардчиллын зарчмын ахиц дэвшлийг ятгаж ухуулах, маргах, уриалж, Монголын тvvхийн баримт бичгийг олж авах гэж Маркс-Лениний жишээнээс иш татдаг байсан.

1940, 1950, 1960-аад оноос Монголчуудын эдvгээгийн тvvхэнд хамаарах баримт бичгvvдийг би хайж байсан юм. Тvvхчдийн гайхлыг тєрvvлж байгаа зvйл нь, тухайлбал, Сталин, Чойбалсан 2-ын хоорондох яриа хэлэлцээр нь /хэдий тийм боловч 1990-ээд оны эхэн vед сонинд нээлттэйгээр хэвлэгдэж байсан/ одоог болтол тєрийн нууцад хамаарч байна. Тэдний нийтлэлийг ил болгох нь 8 жил шоронд суух байсан бєгєєд зарим албан тушаалтнуудын хувьд энэ нь бодит байдлаасаа илvv байсан юм.

Монголын Гадаад харилцааны яамны архивт МАХН-ын гадаад бодлогод холбогдох тvvхчдэд vнэн зєв vнэт зvйл болох сэтгэл хєдєлгєхvйц баримт бичгийн цуглуулга байна. Архивын материалыг олж авах гэдэг нь улаан дардас, архивчдыг сvрдvvлсэн айдас тvгшvvрийг агуулсан олон арван жилийн настай хуучин баримт бичгийг нууцлахыг шаардсан байдаг. МАХН-ын тvvхийн архивууд нь тvvнийг хариуцаж байгаа намын албан тушаалтнууд ядаж л 1940, 1950-иад оноос Тєв Хорооны баримт бичгийн хуулбарыг олж авах судалгааны ажилд єгмєєр байдаг. Батлан хамгаалах яамны архивын бvх зvйлс нууц байдаг бєгєєд Улсын Аюулгvй байдлын Архивын Ерєнхий энд чангаар дурдаад ч байх зvйлгvй. Саяхан би 1990-ээд оны эхэн vед нээлттэй хэвлэн нийтлэгдэж байсан Цэдэнбалын єдрийн тэмдэглэлийн эх бичвэрийг vзэх хvсэлт тавьсан. Гэвч энэ тэмдэглэл нь маш нууцад хамаарна гэдэгт та бvхэн итгэх vv. Цэдэнбалын єдрийн тэмдэглэлд тулгуурлан хийсэн судалгааны ажлаа хэрвээ би хэвлэн нийтлэх юм бол хэн нэгнийг сэтгэлийг зовинуулж болно гэж архивын хэлтсийн дарга хэлсэн юм. Чингис хааны судар бичгvvд нь улс тєрийн намын архивуудаас гарсан байсанд би баяртай байна. Учир нь хэрэв тэнд байсан бол бид Чингис хааны тухай юу ч мэдэхгvй байх байсан.

Нууцыг хэтрvvлсэн, хатуу чанга арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар тvvхээ олон нийтээс ангид хадгалж хамгаалдаг нь урьд ємнє байгуугvй зvйл биш. Yнэн хэрэгтээ маш олон засгийн газар мэдээллийн эрх чєлєєний хуулиараа давшгvй хязгаарлалтуудыг тавьсан байдаг. Мєн энэ хугацаанд олон ардчилсан улс орнууд тvvхийн баримт бичгvvдээ нээлттэй олж авах боломжоор хангасан. АНУ-ын Мэдээллийн эрх чєлєєний хуулиар засгийн газар нь олон нийтэд ємнє нь ангилсан мэдээ баримтуудыг хязгаарлалттайгаар нээлттэй болгосон хэдий ч шийдвэрлэх хvчин зvйл нь тийнхvv хийхэд биш байсан /маш цєєхєн тохиолдолд зєвшєєрєгддєг/. Олон жилийн туршид Америкийн засгийн газар Цагаан ордон, Оюуны ємчийн агентлаг, тєрийн департаментийн хавтаст материалууд дахь баримт бичгvvдийг нээлттэй болгосон. АНУ-ын маш олон тvvхчдийн хувьд гол бэрхшээлтэй зvйл нь мэдээллийн хомсдолд биш, харин ч тvvний vнэ цэнэд байдаг. Зарим нэг нь Английн тухай ярихдаа, тэнд 30 жилийн туршийн хатуу чанга хууль дvрмээр хадгалж байсан ємнєх нууц байсан мэдээллээ олон нийтэд мэдээлэгдэхэд ямар ч асуудал гарч байгаагvй. Монголын хувьд эрс ялгаатай зvйл нь судалгаа хийгчид нь одоог болтол “хvсэлт захидал” бичиж, єндєр албан тушаалтнуудаар гарын vсэг зуруулснаа vзvvлж байж архивын баримт бичгийг олж авдагт байна! Ихэнх тохиодолд захидал нь хангалттай бус байдаг.

Нєгєє талаар, барууны мэдээлэл олж авах стандарт бол дарангуллын тогтолцооноос саяхан гарч буй Монгол Улсын эрэлт шаардлагаас маш хол зєрvvтэй байж болох юм. Харин Зvvн Европын улс орнуудтай адил тєстэй байж болно. Чех, Герман, Унгар, Польш, Руменд 1990 оноос баримт бичгvvд нь олон нийтэд бvрэн нээлттэй болсон. Монгол Улсын шинэ vеийн тvvхийн анхны баримт бичиг болох олон улсын эрдэмтэн судлаачдад хvртэх боломжтой Ю.Цэдэнбал, Цю Енлай нарын хоорондох 1962 оны хэлэлцээр нь Герман Улсын архиваас олдсон. Энэхvv баримт бичгийг /1990-ээд оноос хойш Интернэтээр vзэх боломжтой болсон/ vзvvлэхэд тэдний архивын “маш нууц”-ад одоог хvртэл хамаарах баримт нь надад байгаад Монголын архивчид гайхаж байсан. /Гадаад харилцааны яамны захидлыг vз. Монголын хуулиуд дахь “тєрийн нууц” гэсэн ойлголтыг нь зєрчилтэй, хэт ерєнхий тодорхойлогдсон, бараг бvх зvйлийг vндэсний аюулгvй байдалтай холбож болохоор байгаа нь асуудлын гол юм.

Хаалттай байдал, нууцлал нь айдас тvгшvvрийг нуун далдалж байдаг. Судлаачид, архивын хvмvvсийг нандигнан хадгалгалсан “тєрийн нууц”-ыг мэдээлсний тєлєє шоронд хоригдох айдсаасаа болж гараа ч хол сунгаж чаддаггvй. Тод, болон Баатарт холбогдох жишээнvvдийг нь vл тоомсорлоход хэцvv юм. Зєвлєлтийн эрин зуун ухуулгын самбарыг харсан байх. Утсаар бvv чалч. Чалчигчид тагнуулчдыг олж болдог. Улаанбаатарт иймэрхvv самбар байрлуулах хэрэггvй. Учир нь Хvнд сурталтнуудын хувьд ямар ч гадаадын /болон ихэвчлэн орон нутгийн/ судлаачид аль хэдийн амлалтаа vл биелvvлдэг нь туршуул болчихсон байдаг. Энэ хандлага шинэ ардчилсан Монгол Улсад тохирох уу Би тэгж бодохгvй байна.

Саявтархан болж єнгєрсєн Ардчиллын шинээр болон сэргээн тогтоож буй улс орнуудын Олон Улсын Бага хурлын vеэр Монголын засгийн газар чєлєєт бvтээн байгуулалт, эрэл хайгуул хийх, мэдээллийн урсгалыг хєхиvлэн дэмжсэнээр нээлттэй, ил тод нийгмийг тогтооход хувь нэмрээ оруулахаар амласан Улаанбаатарын тунхаглалд гарын vсгээ зурсан. Шинээр болон сэргээн тогтоож буй ардчиллаас дарагдмал байсан Монгол Улс ийнхvv vvрэг даалгавар хvлээн авсан. Улс орноо нээлттэй, ил тод болгоно гэдгээ итгvvлсэн. Нээлттэй болно гэдгийн ар талд хатуу чанга нєхцєл байдал байдаг ч нээлттэй байдал гэдэг нь 1940, 50-аад оноос эхлэн “маш нууц”-ад хамаарагдан ангилагдаж байсан баримт бичгvvдийн тухай яриа юм. Хязгаарлалтыг халах нь судлаачдын хувьд ховор зvйл юм. Мэдээллийн эрх чєлєєнд хяналт-шинжилгээ хийхээр сонирхож байгаа Тєрийн бус байгууллагууд нь Монгол Улсад vл ойшоогддог. Транспаренси интернэшнл нь саяхны илтгэлдээ Япон, Хятад, Хойд Солонгосыг багтаасан Зvvн Ази дахь олон нийтийн мэдээлэл олж авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Гэвч Монголын засгийн газар ирээдvйд иймэрхvv vл ойшоосон байдал нь vр ашиггvй байж болох юм.

Эцэст хэлэхэд энэ нь засгийн газрын нээлттэй байдал болох засгийн газрын хувьд єнєєдрийн нэр хvндийн аз туршсан vнэлгээнд тvvхийн баримт бичгvvд онцгой хамаарах нь этгээд сонин санагдах байх. Энэ бол євєрмєц логик, академик тvvхчийн хувьд ойлгоход хvндрэлтэй байж болно. Миний бие Монголын засгийн газар нээлттэй, ил тод байдлыг тогтоох єєрийн vнэнхvv амлалтаа харуулах, єнгєрсєн vеийнх шиг айдас тvгшvvргvй болох сайхан завшааныг єнгєрєєхгvй гэдэгт найдаж байна.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
Баярлалаа. Ноён Батхvvг туслах илтгэлээ тавихыг хvсье.

Ноён Батхvv:
“Глоб Интернейшнл” ТББ-ын шугмаар єнгєрсєн онд Мэдээллийн эрх чєлєєний хуулийн тєсєл боловсруулсан. Хуулийн тєсєл, vзэл баримтлал гэдэг баримт бичиг гаргадаг. Энэ vзэл баримтлал гаргахад хамгийн чухал асуудал бол хуулийг гаргахтай холбогдуулж ямар ямар хуульд єєрчлєлт оруулах шаардлагатай вэ гэсэн асуудал байдаг. Хууль гарсан нєхцєлд, схvл хуультай зэрэгцvvлээд нууцын тухай хуулиудыг зайлшгvй єєрчлєх шаардлага гарч байгаа. Мэдээллийн эрх чєлєєний хуулийн орчин гэхээр vндсэндээ тєр, байгууллага, хувь хvний нууцын тухай хуулиуд байгаа. Мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой суурь хууль бол эдгээр юм. Та нарт энэ нь сонин санагдаж магадгvй. Тєрийн байгууллага яг ийм мэдээллийг хэвлэнэ шvv, нийтд мэдээлнэ гэсэн заалт єнєєдєр манай хуульд байгvй байгаа. Ийм нєхцєлд Мэдээллийн эрх чєлєєний хуульд гаргана гэдэг бол нєгєє талаар бэрхшээл тулгарсан. Олон улсын практик, бусад улсын туршлагаас vзэхэд Мэдээллийн эрх чєлєєний хуульд нууцын тухай vндсэн гол зохицуулалтаа тусгаж єгсєн байдаг юм байна.

Гэвч бид хууль тогтоомжийг техникийн хувьд бололцоо гараагvй учраас тус тусад нь Мэдээллийн эрх чєлєєний хууль гэсэн хуулийн тєсєл боловсруулаад байгаа юм. Манай улсад Мэдээллийн эрх чєлєєний хууль гарах тєр засгийн шийдвэрvvд нэлээд байдаг юм байна. Засгийн газрын хvний аюулгvй байдлыг хангах сайн засаглал хєтєлбєр, МУ-ын мэдээлэл холбооны технологийн хєгжлийн 2010 он хvртэлх vзэл баримтлал зэрэг баримт бичигт тєрийн мэдээллийг нээлттэй болгох, иргэд тєрийн vйл ажиллагаанд хяналт тавих маш тодорхой заалт орсон. Харамсалтай нь энэ хууль одоог хvртэл батлагдаж гараагvй байгаа. Мэдээллийн эрх чєлєєний хуулийн гол vзэл баримтлал бол тєрийн байгуулага албан тушаалтанд байгаа мэдээллийг нээлттэй болгох, иргэд яаж мэдээлэл олж авах вэ гэсэн механизмыг гол тусгаж байгаа хууль юм.

Нєгєє талаар нийтийн чиг vvрэг бvхий хувьчлагдчихсан байгууллагууд, жишээ нь, эрчим хvчний байгууллага, эмнэлэгийн салбарт байгаа зэрэг мэдээллийг иргэд яаж авах вэ гэдгийг тусгах нь зvйтэй гэж vздэг. Миний тvрvvнд хэлсэн эмзэг асуудал нь тєрийн нууцтай холєоотой асуудал байсан. Тийм учраас тєрийн нууцтай холбоотой нэг зvйл байдаг. Мэдээлэл нээлттэй зарчим гэсэн нэртэй. Yvнд:
1-д: Мэдээллийн Нууцлах болсон vндэслэлийг хуулиар тогтоосон байх
2-т. Мэдээллийг ил болгосноор мдээллийг нууцлах болсон vндэслэлд бодитой хор хохирол учруулахаар бол мдээлэл хаалттай байж болно гэсэн санааг оруулж єгч байгаа.

Хуулиар зvгээр тогтоогоод орхихгvй тэр vндслэлvvд нь маш тодорхой гаргах хэрэгтэй.
Манайх одоо vндэсний аюулгvй байдал, батлан хамгааалах хvрээнд гээд єргєн ерєнхий байдлаар жагсаалт маягаар хийдэг. Тэгэхгvйгээр маш нарийн тодорхой хийж єгєх хэрэгтэй. Ямар ч мэдээлэл байлаа гэсэн тэр нь олон нийтийн ашиг сонирхлыг илт хєндєж байгаа нєхцєлд ямар ч мдээллийг ил болгох ёстой гсэн зарчмыг оруулж єгсєн. Жишээ нь, авилгалтай холбоотой мдээллийг нууцалж байгаа бол тэр мэдээлэл нь олон нийтийн ашиг ссонирхолыг илтэд зєрчиж байгаа тул уг мэдээлэл нээлттэй байх ёстой. Yндсэн илтгэгч байгууллагын нууцын тухай хууль байдаг тухай ярьсан. Байгууллагын нууцыг УИХ-аас хуулиар тогтоож баталагаажуулна гэснээс гадна байгууллага єєрєє нууцаа тогтоож болохоор заасан байдаг. Єнєєдєр зарим байгууллага нууцаа тогтоогоод хэлсэн. Би 2 жилийн ємнє нэг байгууллагаас мэдээлэл авах гэсэн даргын зєвшєєрєл авч цохолт хийлгэж байсан. 2 хоногийн ємнє 2 яамны хамтарсан тушаал vзэх гэсэн мєн ч газрын даргын зєвшєєрєл авахыг шаардсаны дагуу зєвшєєрєл авч танилцаж байсан. Энэ бол нууц баримт бичиг биш 2 байгуулагын даргын тушаалаар батлагдсан дvрэм байсан. Єнєєдєр манайд Мэдээллийн эрх чєлєєний асуудал дээд тvвшиндээ ч, доод бичиг хэргийн тvвшиндээ ч ийм ойлголт муутай байгаа. Байгууллагын нууцын тухай хуулийг ярьдагийн учир нь энэ хуульд нууцлахыг хориглосон мэдээллийн хvрээ гэдгийг тогтоосон байгаа. Yvнд гуравхан хvрэг тогтоож єгчээ. Yvнд:
1. Тухайн байгууллагын vйл ажилллагаа, хvн амын рvvл мэнд, хvрээлэн буй орчинд нєлєєлєл vзvvлж байгаа мэдээлэл
2. Хорт цацраг идэвхит бодисын тухай мэдээлэл
3. гэмт хэргийн тухай мэдээллийг нууцал болохгvй.
Дээрх 3-аас бусад мэдээллийг уг хуулиар нууцалж болохоор заасан байгаа.
Ингээд vзэхэд иргэд тєрийн байгууллагаас мдээлэл олж авах боломж хаагдмал байна гэж хэлж болохоор байна. Бусад хязгаарлалтыг мєн тогтоосон. Байгууллагын нууцыг олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах vvрэгтэй гэж vvрэг болгож, хязгаарлалт тогтоосон. Ингэж байгууллагын нууцыг олж авсан этгээд зєвхєн хуульд нийцсэн vндэслэл, журмын дагуу ашигла гээд хязгаарлалтуудыг хийсэн.

Мэдээлэлтэй холбоотой хууль тогтоомж, хуулийг жинхэнэ амьдралд хэрэгждэг хууль болгон гаргахын тулд нууцын 3 хуулийнхаа vзэл баримтлал концевцийг єєрчилж, нэг хууль болгох юмуу, мэдээллийн эрх чєлєєний хуультайгаа хамтатган нэг хууль болгон гаргахгvй бол тусад нь хууль гаргавал энэ хууль нь тєдийлєн vр ашигтай болохгvй болов уу гэж боддог. Энд мдээж энэ ажлыг зайлшгvй vргэлжлvvлэх нь зайлшгvй шаардлагатай гэж бодогдож байгаа юм. Мэргэжилтний хувьд. Бид цаг хугацаа, хєрєнгє санхvvгийн хязгаарлагдмал байдлаас болж энэ ажил ийм маягаар хийгдсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Бусад орны практик судалж, мэдээж Монгол орны онцлог тусгагдах байх.
Анхааралд тавьсанд баярлалаа

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
Ноён Батхvvд баярлалаа.
“АНУ-ын Мэдээллийн Эрх Чєлєєний Хууль, Yндэсний Аюулгvй Байдлын Архивын Туршлага” илтгэлийг ноён Малколм Бирне тавина.

Малколм Бирне /Yндэсний Аюулгvй Байдлын Архивын Орлогч Захирал ба Судалгааны Газрын Захирал/ тавина.

Нээлттэй Нийгэм, Глоб Интернэшнл, Азийн сан санд талархал илэрхийлэе. Манай байгууллага ямар байгууллга болох мєн ямар vйл ажиллагаа явуулдаг талаар энэ богино хугацаанд тайлбарлаж ярина гэдэг хэцvv гэхдээ би маш товчхон ярихыг хичээе. Ялангуяа энд ярих єєрийн нэгтнvvддээ илvv цаг єгєхийг хvсч байна. Миний ажиллаж байгаа Yндэсний аюулгvй байдлын архивын талаар маш товчхон ярья. Yндэсний Аюулгvй байдлын архив нь ашгийн бус, засгийн газрын бус байгууллага юм. Манай байгууллага 1985 онд байгуулагдсан бєгєєд АНУ-ын засгийн газрын мэдээллийг америкийн ард тvмэнд илvv нээлттэй болгох талаар шахалт vзvvлж ажилладаг. 1966 онд АНУ-д Мэдээллийн Эрх Чєлєєний хууль vйлчилж эхэлсэн. Сэтгvvлчид, олон нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж байдаг байгууллагууд, эрдэмтэд зэрэг энэ хуулийг их хэмжээгээр, аль болох боломжоороо хэрэглэж байна. Сергей Радченкогийн ярьж байгааг сонсож байханд баримт материал маш нууц учраас vvнийг vзvvлэх боломжгvй, тvлхvvрээ хаясан, маргааш ир гэх мэт монголд байгаа бэрхшээлvvдийг бид ч АНУ-д єнєєдєр ч сонсож байгаа бєгєєд миний мэргэжил нэгтнvvд байнга л ийм зvйлтэй тулгарч буцаж байдаг. Энэ бол байнга тохиолдож байдаг зvйл. Хууль нь биднийг хvссэн мэдээллээ олж авах эрхийг єгсєн бєгєєд энэ эрхээ баталгаажуулахын тулд энэ шахалтыг эсрэг бид ажиллаж байна.

Мэдээллийн эрх чєлєєний хуулийн талаар товчхон ярья. Энэ хууль хvн бvрть зєвхєн Америкийн иргэдэд ч бус хvн бvрт Холбооны засгийн газрын байгууллагад мэдээлэл олж авах хvсэлт гаргах боломжийг єгсєн. Энэ хууль нь засгийн газарт улсын аюулгvй байдал, хувийн нууц, бизнесийн ашиг ашиг сонирхлын vvднээс мэдээллийг єгєхєєс татгалзаж болох 9 vл хамааралтай, мєн бусад 6 vл хамаарлын хvрээтэй. Эдгээр энэ vнэн хэрэгтэй нилээд єргєн. Энэ хууль нь мэдээж их хэрэгтэй. Гэхдээ Сергейн ярьж байгаа зvйлээс харахад ийм хуультай байна гээд хангалттай биш байгааг харж байна. Хэрэгжилт сайн байх ёстой. Хуулийг сайн хэрэгжvvлэхэд шахалт vзvvлэх хэрэгтэй. Сайн хэрэгжилтэд хэд хэдэн зvйл шаардлагатай. Хуулийн хэрэгжилт сайн байна гэдэг нь хууль зvйн сайн бvтэцтэй байх, чанга хараат бус шvvхийн бvтэцтэй байх, хэрэв танд мэдээлэл єгєхєєс татгалзсан бол давж заалдах, тухайн байгууллагад дээр буцаж очиж єєрт тань мэдээлэл єгєхийг шаардах, хэрэв энэ нь танд хангалттгvй байвал тэр байгууллагыг шvvхэд єгєх зэрэг юм.

Бид засгийн газрын санхvvжилтанд найдаж суудаггvй. Хуулийн бvтцийн єєр нэг тал нь хатуу хууль тогтоох байгууллага байх шаардлага юм. Манай тохиолдолд энэ нь Конкресс ба зєвхєн Мэдээллийн эрх чєлєєний хуулийг боловсруулж батлан гаргахаас авахуулаад Холбооны Засгийн газруудад Мэдээллийн эрх чєлєєний хуулийг хэрэгжvvлж байгаа vйл явцад тасралтгvй ажиглалт тавьж байдаг. Мєн нэмж нийгмийн байгууллалын бvтэц хэрэгтэй. Засгийн газрыг шахаж мэдээллийг илvv хvртээмжтэй болгох сонирхол бvхий аж ахуйн байгууллага хэрэгтэй.

Сэтгvvлчдийн бvлэг хамгийн тод жишээ байж болно. Мєн ТББ-ын хvчтэй бvлэглэл байх хэрэгтэй. Миний ойлгосноор Монголд хvчтэй ТББ-ын бvлэглэл байгаа ба эдгээр байгууллагууд vйл ажиллагаандаа олон улсын дэмжлэг туслалцаа авч байгаа нь маш их эерэг єєрчлєлт юм. Мєн та бvхэнд нээлттэй байх соёл хэрэгтэй. Энэ соёл нь нээлттэй байдлыг хvлээн зєвшєєрсєнд байдаг юм. Энэ нь бvх материалууд нууц хадгалагдаж байх тухай шаардлага биш. Засгийн газар угаасаа нууцлаг байх хандлагатай байдгийг та бvхэн єнєєдрийн энд ярьж байгаа зvйлээс болон єєрсдєєсєє ч ойлгосон байх. АНУ-д ялангуяа Тагнуулийн байгууллагын нууцлалын асуудалтай бид єдєр бvр тулгарч байдаг.

Хэрэв та бvхэнд нээлттэй байх олон нийтийн ашиг сонирхол гэсэн vндсэн ойлголт байхгvй бол олон нийт нууцлалыг багасгах шаардлага тавьж болно. Хэрэв танай засгийн газар дотор болон засгийн газрын албан тушаалтнуудын дунд баримт материалыг боловсруулах, бэлтгэхдээ ийм хvсэл сонирхол байхгvй бол хамгийн сайн хууль ч vр нєлєєгєє хэзээ ч єгч чадахгvй. Энэ vйл явцыг санхvvжvvлэлтйн талаар багахан зvйл хэлье. Санхvvжилт бол Монгол болон бусад орнуудын гол асуудлыг нэг гэдгийг би мэдэж байна. Мэдээллийн эрх чєлєєний хуулийн хэрэгжилтийг санхvvжvvлэхэд АНУ-д иргэн бvрээс маш бага мєнгє авдаг. Энэ зардлыг нууцыг хадгалаж байгаа зардалтай харьцуулж vзэх шаардлага байхгvй. Нууц материал хадгалах, єндєр албан тушаалтнуудаас нyуцыг ангилах, эдгээр ангиллалыг хийдэг хvмvvсийн зардал гээд тvvнд олон сая долларийн зардал гардаг. Би дээр хэлсэнчлэн эдгээр зардлуудыг Мэдээллийн эрх чєлєєний хуулийн дагуу мэдээллийг ангиллаас чєлєєлж байгаа хvмvvсийн жирийн зардалтай харьцуулашгvй.

Мэдээлэл авах боломжтой олон веб хуудас бий. Манай веб хуудсын хаяг: www.nsarchive.org, эндээс холбогдох олон веб хуудсуудын хаягыг олж vзэж болно. Ашигтай, хэрэгтэй мэдээлэл олж авах орчныг бvрдvvлэх зам єєрєє урт удаан. Ардчилсан засгийн vндсэн тvвшин, нээлттэй байдал нь vр нєлєєтэй Мэдээллийн эрх чєлєєний хууль хэрэгжих шаардлагатай орчныг бvрдvvлнэ. Yр нєлєєтэй хууль нь эргээд орчноо дэмжиж байдаг. Миний бодож байгаагаар АНУ-д олон сая хуудас материалууд нээлттэй болсон. Гэхдээ vvнтэй зэрэгцээ засгийн газартай холбоотой гомдол єдєр болгон гарч байдгийг бид сонсож байдаг.
Эцэст хэлэх зvйл бол, Мэдээллийн эрх чєлєєний хууль нь vнэн хэрэгтээ нийгмийн бэхжvvлдэг болохоос сулруулдаг зvйл биш. Засгийн газрыг илvv хариуцлагатай болгож, ардчиллыг тогтвортой хєгжvvлэхэд засгийн газарт итгэх итгэлийг бий болгодог. Нээлттэй байдал нь олон улсын чиг хандлага болж байна. Гэхдээ манай улс сvvлийн хэдэн жилд арагш ухарсаныг хэлэхэд харамсалтай байна. Олон улс орон илvv эрvvл саруул чиглэл рvv явж байна. Энэ уулзалт Монгол улсыг энэ чиглэл рvv хєтлєнє гэдэг итгэлтэй байна.
Баярлалаа

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
“Нууц ба нууцлалын ангилалаас чєлєєлєх мэдээллийн талаарх бодлого” сэдвээр Жим Хершберг, /Жорж Вашингтоны Их Сургуулийн Тvvх, Олон Улсын Асуудлаарх ПроФессор/ илтгэнэ.

Жим Хершберг
- Маш их баярлалаа
Глоб Интернейшнл, Соросын Сан, Азийн Сангийн хамтран санаачлан зохион байгуулж байгаа энэ чухал хуралд оролцож байгаадаа таатай байна. Би Монголд анх удаагаа ирж байгаа ба энд би жиншээчийн vvднээс биш гадны хvний нvдээр єєрт тєрсєн анхны сэтгэгдлийн vгийг илэн далангуй хэлэх гэсэн юм. Энэ маань сvvлийн арав гаруй жилийн хугацаанд олон улсын хvйтэн дайны тvvх судлах ажилд єєрийн мэргэжил нэгтнvvдийн хамт оролцож байсан хvний vзэл бодол юм. Би Баруун ба Зvvний орнуудын архивт ажиллаж байсан. Иймээс би энд энэ туршлагасаа оруулж ярих болно.

Юуны тvрvvнд АНУ-д Мэдээллийн эрх чєлєєний хуулийг онцлон чухалчилж vзсэн философийн талаар ярья гэж бодож байна. Гол асуудал бол ардчилсан орнууд дахь мэдээллийг ангиллаас чєлєєлєх, нээлттэй байдлын тухай юм. Учир нь энэ vйл явц Монголд шинэ, маш тулгамдсан асуудал бєгєєд бусад орнуудын туршлагаас сурч єєрийн орны онцлог нєхцєл байдалд хослуулах шаардлага байгааг ойлгож байна. Гэвч энд зарим философийн асуудлууд холбоотой байдаг. Магадгvй зарим чухал хvчин зvйлд миний мэргэжил нэгтэн Малколм Берны ярьсан нээлттэй байх соёл байж болох юм. Энэ vзэл санаа нь ардчиллын утга учиртай холбоотой.

Монгол улс хvйтэн дайны дараах энэ шинэ дэлхийд ардчилсан улс болох гэж их дэвшил гаргасан байх, тэгээд ч ардчилсан улс гэж vзэж болохоор болсон байх гэж бодож байна. Ардчиллын суурь зарчим нь Америкийн тусгаар тогтнолын Тунхаглалд тусгагдсан байдаг. Энэ vзэл санаа нь хэмжээлшгvй эрх мэдэл засгийн газарт бус ард тvмний гарт байна гэсэн байдаг. Ардчилсан Засгийн газар гэдэг зєвшєєрсєн удирдлагаас хараат байдаг, тодруулж хэлбэл удирдлагын санхvvжилтээс. Засгийн газрын яамд, тvvний vйл ажиллагаа, сайхан байшин барилгууд, томилолт, баримт бичиг зэрэг нь Монгол Улсын иргэдээс татвараар цуглуулсан мєнгєгvйгээр бий болохгvй. Энэ нь Засгийн газар нь vндсэндээ ард тvмний ємч юм гэсэн утгатай бєгєєд засгийн газраас боловсруулж, бэлтгэж байгаа мэдээлэл нь ч ард тvмний ємч юм.

Хуучин коммунист дэглэм, дарангуйллын дэглэм эсвэл дайны байдлаас ардчилалд шилжиж байгаа орнуудын засгийн газар зарим нууц мэдээллийг нээлттэй болгож, тvvнийг vзэх хязгаарлагдмал эрх мэдэл ард тvмэнд олгож байгаагаа тэдэнд зориулсан бэлэг мэт vздэг vзэл санаа нийтлэг байна. Гэхдээ ардчилсан орнуудад бодит байдал дээр ард тvмэн нь засгийн газарт тvр хугацаандvйл ажиллагаагаа явуулахдаа зарим нэг нууцлалтай байх эрх мэдэл, бэлэг єгч байгаа ба гэхдээ эдгээр материалууд ард тvмний мэдэлд байна. Засгийн газар єєрийн явуулсан vйл ажиллагааны талаар ард тvмний ємнє хариуцлага хvлээх ёстой. Энэ нь юу гэсэн vг вэ гэхээр аливаа мэдээллийг нууц гэж хадгалж байгаагаа нотлох vvрэг засгийн газарт ноогдох ба ард тvмэн нээлттэй байдлын тєлєє тэмцэл хийх бус харин засгийн газар энэ материал хэсэг хугацаанд нууцад хадгалагдаж байх ёстой гэдгээ нотлох ёстой. Гэхдээ бодит байдал дээр энэ vргэлж засгийн газар нууц байх гэсэн хvнд суртал, олон тvмний мэдэх хvсэл хоёрын хооронд тэмцэл явагдаж байдаг. Хvйтэн дайны тvvхийг судлах тохиолдолд тvvхчдийн тvvнийг мэдэх гэсэн хvсэл байдаг.

Илэн далангуй хэлэхэд надад єгсєн хамааралтай суурь хуулийн орчуулгыг хараад тєрсєн сэтгэгдэл бол 2002 оны тєрийн нууцын жагсаалт хууль нь маш ерєнхий байгаад сэтгэл дундуур байна. Эхний гурван ангилал Монгол Улсын vндэсний аюулгvй байдал, гадаад бодлогын vзэл баримтлал, Улсын Их Хурлын чуулган, Yндэсний аюулгvй байдлын зєвлєл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн мэдээлэл, аливаа улс оронтой харилцах Монгол Улсын чиг бодлого, байр суурийг илэрхийлсэн баримт бичиг, гадаад орнуудаас итгэмжлэгдсэн байдлаар авсан бvх тєрлийн мэдээ, мэдээлэл нь байнга нууц байхаар жагсаалтад орсон, мєн тавдугаар ангилалд тєрийн дээд, єндєр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээний сэдэв, илтгэл, тэмдэглэл, тэдгээрт холбогдох баримт бичиг 60 жил хvртэл нууц байгаад хvйтэн дайны тvvх болон олон улсын тvvх судлаачийн хувьд эдгээр заалтуудаас хараад энэ хуулийг бvхэлд хянаж vзэх хэрэгтэй гэж итгэлтэйгээр хэлэх байна. Олон улсын тvvх судлаачийн нvдээр харахад нээлттэй байдлыг хязгаарласан эдгээр хязгаарлалт нь маш єргєн хvрээтэй Монгол улсын гадаад бодлого, монголын бусад улс тvмнvvдтэй харилцаж байгаа харилцаа, монголын дэлхийн бусад улс орнуудын талаарх ойлголтыг судлах, монголыг судлах ямар ч боломж олгохгvй байна. Иймд аюул учруулахгvй байдлаар мэдээллийг нээлттэй болгох тодорхой єєрчлєлт хийх шаардлага байгаа нь илт харагдаж байна.

Би энд АНУ-ын туршлагаас харж хоёр санал хэлэхийг хvсч байна. АНУ-ын систем тєгс гэсэн vvднээс биш харин нууц мэдээллийн асуудлаарх зарчим нь бусад ардчилсан улс орнуудад нийтлэг байдаг гэдэг vvднээс хэлж байгаа юм. Энд онцлон тэмдэглэх нэг зvйл бол улс орнууд одоо тvvхийн баримт бичгvvдийг илvv нээлттэй болгох хvсэл сонирхолтой байгаа нь зарим баримт материалыг нууцад хадгалж байх итгэл найдварыг засгийн газарт єгдєг. Учир нь засгийн газар маш єргєн хvрээний ангиллын материалыг нууц болгож хадгалах нь энд асуудалд хариуцлагагvй хандаж байна гэсэн шvvмжлэлд ордог. Иймээс засгийн газар тvvхийн талаар баримт бичгvvдийг нээлттэй болгох хvсэл сонирхолтой байдаг ба зарим материалыг vндэсний аюулгvй байдал гэсэн хууль ёсны ашиг сонирхлын vvднээс нууц байх ёстой гэсэн маргаанд нь итгэж болох талтай.

Америкийн туршлагаас хэлэхэд Малколм Верн хэлсэн нь vнэн бєгєєд бид зарим баримт материалыг нээлттэй болгох гэж засгийн газрын хvнд суртлын эсрэг байнга тууштай тэмцэж ирсэн юм. Эдгээр нээлттэй болгосон сая сая хуудас баримт материал дотор гадаад бодлого, батлан хамгаалах бодлого, засгийн газрын vйл ажиллагаа зэрэг дээрх гурван ангилалд дотор орж байгаа мэдээлэл жил бvр байнга нээлттэй болж байдаг. Жишээ нь би хvйтэн дайны дєч, тавь, жар, бvр дал наяад оны vеийн америкийн цємийн бодлогын талаар, дайны стратеги, цємийн тєлєвлєгєє, дайны холбоодын vйл ажиллагаа, гадаадын дипломатуутай ярьсан ярилцлага, гадаад орнуудад очсон айлчлал зэрэг арав хорин жилээс илvv настай мэдээлvvдийн талаар ном бичсэн бєгєєд эдгээр мэдээллvvд нь хаалттай байгаад байж чаддаггvй.

Би Америкийн мэдээллийг ангилалаас чєлєєлсєн тухай магадгvй та бvхэнд танил биш байж болох 2 vйл явдлын талаар товчхон яръя. Энэ нь “Америкийн Нэгдсэн Улсын гадаад харилцаа” нэртэй АНУ-ын Засгийн газраас хэвлэн гаргасан цуврал номууд байдаг. Ийм ном олон зуугаараа хэвлэгдсэн. Эдгээр vйл явдал болж єнгєрснєєс 25ь 30 жилийн дараа хэвлэгдсэн. Цуврал бvр 5002 мянган хуудастай бєгєєд Yндэсний аюулгvйн зєвлєлийн протоколууд, CIA-ийн тайлан, гадаадын удирдлагуудтай уулзсан тэмдэглэл зэрэг багтдаг. Хамгийн гол нь гадаад орнуудтай хамааралтай хууль болон бодлого нууц байх ёсгvй. 1980 онд хэвлэгдсэн цуврал 1950 оны Ирантай харилцаж байсан харилцаатай холбоотой байсан учраас нилээд маргаантай байсан. Америкийн бvх эрдэмтэд судлаачид АНУ-ын Тагнуулын газар Их Британы Тагнуулын газартай хамтран Иранд засгийн газрыг буулгаж Шахыг тавих гэж байсныг мэддэг. 1953-1954 оны баримт материалтай цувралд АНУ-ын Ирантай харилцаанд CIA-ийн vvрэг ролийн талаар дурдаагvй байдаг. Энэ бол єргєн нууцлалын жишээ юм. Тэгэхэд тэр vед ямар ч хяналт шалгалтын тогтолцоо байгаагvй ба Тєрийн Departamen-д хэсэг тvvхчид эсэргvvцэл гаргаж Америкийн сонинуудад нийтлэл бичсэн нь Конкрессыг чухам ямар материалыг нууцад хадгалах маш нарийн хязгаарлалтай шинэ хууль гаргахад хvргэсэн. Yvний нєлєєгєєр CIA хvйтэн дайны дараа vйл ажиллагааныхаа олон мянган хуудсыг нээлттэй болгосон юм.

Бас нэг олон улсын эрдэмтэд танил боловч та бvхэнд бас танил биш байж болох нэг жишээ дурьдая. Та бvхний хэд нь “Пентогоны материал”-ын тухай сонссон вэ 1960 оны сvvлээр АНУ-ын Батлан хамгаалах газар буюу Пентогон Вьетнамын дайны vер АНУ-яагаад Вьетнамын асуудлаар сонирхож эхэлснийг нууцаар судалж байсан. Бvх судалгаа нь нууц байсан бєгєєд 12000 хуудас нууц баримт материал байжээ. Хэн нэгэн энэ материалын хуулбарыг олж авч vзсэнээр энэ дайнд шvvмжлэлтэй хандах болсон байна. Тэрээр эдгээр материалуудыг New York Times сонинд єгч хэвлvvлсэн байна. Энэ материалын vг бvр маш нууц мэдээлэл байсан юм. АНУ-ын засгийн газар эдгээр материалыг хэвлvvлэхийг зогсоох гэж оролдож, сонинууд ч шvvхийн шийдвэр хvлээн авч байсан юм. Мэдээж материалуудын хуулбар нь бусад сонинд тараагдаж бусад сонинууд ч єєр єєр нийтлэлvvд гаргаж байсан. Энэ нь мэдээж цаашдаа АНУ-ын Дээд Шvvхэд очсон. Харин Дээд Шvvх санал нэгтэй шийдвэр гаргахдаа АНУ-ын засгийн газар нь сониныг нийтлэлийг зогсоох эрх байхгvй, учир засгийн газар эдгээр материал нээлттэй болох нь vндэсний аюулгvйн ашиг сонирхол ямар хор уршиг учруулахыг нотолж чадахгvй байна гэсэн байна. Энэ нь Сергей Радченко-гийн ярьсан зvйлд болон та бvхэнд 1940, 50,60 оны аль хэдийн хэвлэгдээд гарчихсан Монголд хор хохирол учруулах боломжтой байсан гэх одоо байхгvй байгаа ЗХУ-ын засгийн газартай хийсэн яриа хэлэлцээний тэмдэглэлийг нээлттэй болгоход суурь жишээ болох юм.

Хууль, мэдэгдэлд ардчиллын тухай сайхан vгнvvд орсон байж болно. Гэхдээ нээлттэй байх философ, дээд зэргээр нээлттэй байдалд хvрэх оролдлого байхгvй бол хууль хоосон зvйл болно. ЗХУ-ын Yндсэн хуульд эрх чєлєє, хvний эрхийн олон заалтуудтай байсныг бид мэднэ. Гэхдээ эдгээр нь амьдрал дээр ямархуу байсныг бид бас мэднэ. Иймээс энэ хурал эдгээр ярилцлага нь энэ сэдвээр та бvхэнтнй vзэл бодлоо хуваалцах, хамтран ажиллах сайхан алхам болно гэж бодож байна.
Баярлалаа

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
“Нууцлалын ангилалаас чєлєєлєх ба Зvvн Европын архивлах туршлага” сэдвээр Вожтех Мастни /НАТО дахь Зэрэгцээ Тvvх ба Варшавын Пактын Тєслийн зохицуулагч/ илтгэнэ.

Вожтех Мастни
Маш их баярлалаа.
Энд ярих боломж олгосон энэ уулзалтыг зохион байгуулагч нарт баярлаж байгаа хэлье. Би єєрийн хариуцаж байгаа тєслийн тухай товчхон яриад дараа нь тvvхчийн хувьд болон тєслийн зохицуулагчийн хувьд єєрийн туршлагаасаа та нартай хуваалцахыг зєвшєєрнє vv. Ялангуяа Зvvн Европын туршлага энд байгаа хvмvvстэй хамааралтай байж болох юм. Энэ тєсєл эхлээд 5 жил болж байгаа ба Олон Улсын Хvйтэн Дайны Тvvх Тєслийн зорилгын талаар дараагийн илтгэгч К. Остерман ярих болно. Бага судлагдсан Хvйтэн дайны цэрэг дайны асуудлаар 1998 онд анхаарах боломж гарч ирсэн юм. Ингээд бид НАТО болон Варшавын Пакт эвсэлд анхаарлаа хандуулсан. Ингэхдээ Баруун Европ болон Зvvн Европын эрдэмтдийг энэ тєсєлд хамтран ажиллуулахыг оролдсон юм. Yндэсний Аюулгvй Байдлын Архив нь докторын судалгааны ажлын 2 гол судлах асуудлын нэг бєгєєд нєгєє нь Швецар дахь Аюулгvй байдлын судалгааны ажил юм.

Монгол улс нууцлал ба архивт нэвтрэх асуудлыг авч vзэж байгаад талархаж байна. Энэ нь хуучин ЗХУ-ын бvрэлдхvvнд байсан орнуудад магадгvй барагцаалбал 12 эсвэл 15 жилийн ємнєєс ярьж байсан асуудал байх. Энэ уулзалтын vр дvнгээс харахад энэ асуудал нь 12 жил биш 5 жил л шаардаж болох юм. Монгол улс Польш, Чех болон Унгар зэрэг орнуудын єнєєдрийн нєхцєл байдалтай ижил болсон байхыг харах байх гэж бодож байна. Ингээд эдгээр орнуудын хvйтэн дайны дараах архивын туршлагад анхаарлаа хандуулж ярихыг зєвшєєрнє vv. Эдгээр 3 оронд их єєрчлєлт гарсныг би харж байна. Эдгээр орнууд НАТО-д нэгдсэн анхны орнууд байсан. Эдгээр нь орнууд баруун европын орнуудтай нэгдгэж байгаа бусад олон улсын байгууллагуудад мєн нэгдсээр байна. Хуучин коммунист дэглэмээс ардчилалд шилжих хооронд Хvйтэн дайны сvvлийн жилvvдэд би Зvvн Европын орнуудын архивыг судлаж эхэлж байсан тэр vед миний мэргэжил нэгтэн надад цэрэг дайны архивын материалд нэвтрэх зєвшєєрєл олж єгєх гэж оролдож байсан юм. Тэр vед энд дурьдсан олон бэрхшээлvvд мєн зvvн европын орнуудад тохиолдож байсан. Бид засгийн газраас мэдээллийг нууцалж хадгалах шаардлагатай гэсэн зvйлийг сонсож байсан. Хvйтэн дайны тєгсгєлд Варшавын Пактад оролцсож байсан гишvvн орнуудын хооронд байгуулсан гэрээг ч хvртэл нууцлах ёстой тухай сонсож байсан. Эдгээр хуучин бичиг баримтыг олж авах ямарч баталгаа байхгvй байв. Эдгээр гэрээнээс зарим улсууд жишээ нь ЗХУ, Чехословак байхгvй болсон ба эдгээртэй холбоотой бvх материалууд маш нууц гэсэн ангилалд орсон байсан. Энэ тохиолдолд юу тус болсон бэ гэхээр Чехословак улс НАТО-гийн гишvvн болох гэж байсан. Би архивын захиралтай уулзаж урьд аль нэг холбоонд байсан тухай нууцаа єєр холбоонд орохдоо хадгалж байгаа шалтгааныг та яаж зєвтгєх юм бэ гэж хэлсэн юм. Энэ vнэн хэрэгтэй зєвтгєхєд маш хэцvv зvйл л дээ. Зарим сэтгvvлчид энэ талаар мэдээллийг сонсож мэдээд хэвлэлд гаргасан байсан. Энэ нь НАТО-гийн гишvvн болох гэж байгаа улсуудын хувьд маш хэцvv бэрхшээлтэй байсан байх. Энгээд энэ маргаан цааш vргэлжилсээр амжилтанд хvрч эдгээр орнуудын мэдээлэлд нэвтрэх боломжтой болж ирсэн ба эдгээр орнууд НАТО-гийн гишvvн ч болсон юм.

Би энд Мэдээллийн эрх чєлєє болон архивын материал нээлттэй болох нь ардчилсан нийгэмд шилжихэд ямар их ач холбогдолтой болохыг зориуд хэлэх гэсэн юм. Зvvн европын орнуудын хувьд НАТО, дараа нь Европын Холбооны орох магадлал байдаг. Монголын хувьд бусад олон улсын байгууллагад болон эдгээр ардчилсан улсуудад магадлал болох юм. Зvvн Европын орнуудаас мэдээлэл олж авах асуудлаар арай хоцорч яваа Болгар, Румын ялангуяа Албани зэрэг улсуудын талаар дурьдая гэж бодож байна. Эдгээр орнуудад НАТО-гийн мэдээллийг ангилалын журмыг хэрэглэх оролдлого байгаа бєгєєд эдгээр нь мэдээлэлд нэвтрэх урьд байснаасаа илvv хvндрэлтэй болсон. Энэ оролдлогыг иргэдийн зvгээс мєн олон улсын эрдэмтдийн зvгээс эсэргvvцэж байсан ба энд мєн Докторын ажлын тєсєл хийгдэж Европын парламентэд архивын материалд нэвтрэх асуудлаар гомдол гаргасан гэдгийг хэлье. Ялангуяа Баруун Европын орнуудын эрдэмтдийн дунд Европын Холбооны бvх гишvvдэд хамаарах нийтлэг журам гаргахын тєлєє хєдєлгєєн єрнєж байсан. Зохион байгуулалтанд орж дуусаагvй байгаа мэдээллийг авч болох маргаан зєрчил байдаг. Иймэрхvv зvйлийг зєвхєн хуучин ЗХУ-д байсан орнуудаас бус мєн АНУ болон барууны орнуудаас сонсож байсан.

Жим Хершбергийн урьд дурьдсан энд тараасан хуульд зарим vл хамаарлыг авч хаях, ангилаас чєлєєлєх талаар сонсоод vнэхээр энд маш их анхаарах хэрэгтэй гэдгийг дэмжиж байна. Энэ нь vл хамаарахгvй байх асуудал хэрхэн зєрчигдєж байгааг харуулж байгаа тод жишээ юм. Энэ хандлагыг эсэргvvцэх хvмvvс байна гэдэгт би их найдаж байгаа ба эцсийн эцэст энэ тєслийг боловсруулагч хууль хийхдээ Европын мэргэжил нэгтнvvдийн нэгэн адил байр суурьтай байна гэдэгт найдаж байна. Монгол улс ардчилсан нийгэмтэй болж чадсан ЗХУ-ын бvрэлдхvvнд байсан бусад улсуудын нэгэн адил замаар явна гэдэгт би гvнээ итгэж байна. Ингээд бид дахин уулзаж энэ уулзалтынхаа vр дvнд дvгнэх хэрэгцээ гарах vед зvvн Европын орнуудын хэмжээнд хvрч чаджээ гэж хэлэх боломжтой болно гэдэгт vнэхээр найдаж байна.
Баярлалаа.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
Ноён Кристайн Остерман
Олон Улсын Хvйтэн Дайны Тєслийн Захирал

Кристайн Остерман
Маш их баярлалаа. Мєн Соросын сан, Азийн сан, Глоб Интернейшнл байгууллагуудад биднийг энэ арга хэмжээнд оролцуулсанд маш их талархаж байна. Манай мэргэжил нэгтнvvд ємнє нилээд тодорхой ярьсан болохоор би маш товчхон, голчлон Woodrow Wilson Тєвд єєрийн хариуцан явуулж байгаа Хvйтэн дайны тєслийн vйл ажиллагааны талаар илvv ярья гэж бодож байна. Хvйтэн дайны тєслийн vйл ажиллагааны талаар мэдээллийн хуудас тараасан байгаа, гэхдээ та бvхэн сонирхож байгаа зvйл байвал энэ арга хэмжээний дараа надтай уулзаж нэмэлт мэдээлэл авч болно.

Хvйтэн дайны тєсєл нь олон мянган олон улсын эрдэмтэд, архивын ажилтнууд, сэтгvvлчдийн сvлжээ юм. Энэ тєслийн гол байр нь Вашингтон хотын Олон улсын Woodrow Wilson Тєвд байдаг. Энэ байгууллагын гол vйл ажиллагаа нь олон орны эрдэмтдийг урьж судалгааны ажлаа бичихэд туслалцаа vзvvлдэг. Мєн эрдэмтдэд сургалтын тэтгэлэг олгодог бєгєєд та бvхний зарим нэг нь энэ талаар сонирхож байж ч болох юм. Мєн олон улсын асуудлаар хурал зохион байгуулдаг ба цєєн судалгааны хєтєлбєртэй. Хvйтэн дайны тєсєл нь энэ хєтєлбєрийн нэг юм. Энэ тєсєл Хvйтэн дайны тэргvvлэх тvvх судлаач Жон Дугласын санаачлагаар 1991 онд байгуулагдсан бєгєєд одоо арав гаруй жил vйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Тєслийн зорилгын талаар єнгєрсєн vеийг эргэж харахад 1980-иад оны сvvл хvртэл болон 1990-ээд оны эхээр Зvvн Европын архивын материалын талаар ихээр бичигдэж байсан зvйлvvд нь голчлон Америкийн болон Их Британы архивын эх сурвалж дээр тулгуурлаж байсан ба vvнийг хажуугаар дээр ярьсан байсан нууцлалын талаар бэрхшээл ч байсан юм.

Хvйтэн дайны тvvхийн тєслийн гол чиглэл нь 1989 оны vед Зvvн Европт коммунист дэглэм нуран унасан болон ЗХУ улс хуваагдаж архив нээлттэй болж эдгээрийг олон улсын Хvйтэн дайны тvvхт татан оруулах оролдлого байсан юм. Тєсєл нь эдгээр хуучин коммунист орнуудын архивын баримт материалыг цуглуулж, орчуулж нийтэлж байсан. Хэвлэл нь Олон Улсын Хvйтэн Дайны Тєслийн товхимол нэртэй. Товхимолд дэлхийн улсуудын ялангуяа зvvний орнуудын ангиллаас чєлєєлєгдсєн мэдээллийг орчуулж оруулсан байдаг. Бид энэ товхимолыг сонирхсон хvмvvст vнэгvй тараадаг. Хэрэв та бvхэн энэ талаар сонирхож байвал хурлын талаар надтай уулзаж болох мєн энэ бюллетень-ний хуувийг та бvхэнд явуулахдаа баяртай байх болно. Бид мєн тусгай дугаарыг Монголын архиваас авсан материалаас гаргахаар тєлєвлєж байна. Одоо хуучин Зvvны орнуудын єргєн хvрээний мэдээлэл байгаа бєгєєд хэвлэж тараах боломжтой болсон. www.cwihp.ci.edu, (Cold war International History project) гэсэн Веб хуудсаас та бvхэн коммунист системд байсан улс орнуудын архивын олон мянган хуудас баримт материалуудыг олж харж болно.

Эдгээр нь орчуулагдсан бєгєєд хvн бvр vзэж харах боломжтой. Эдгээр материалууд нь хайж байгаа мэдээллийн нэр, тєрлийг оруулаад хэрэв тэдгээрт байгаа бол сонирхолтой мэдээллээ хайж олж авахад бvрэн бололцоотой. Эдгээрийг хэвлэж, тvгээхийн хажуугаар Yндэсний Аюулгvй Байдлын Тvvхийн Тєсєл ч энэ тєсєлд бас оролцож байгаа юм. Бид Хvйтэн Дайны тvvхийн талаар олон бага хурал зохион байгуулсан. Энд нэг цохож хэлэх зvйл бол эдгээр арга хэмжээнvvд нь Зvvн Барууны орнуудын эрдэмтэд болон хуучин коммунист орнуудын эрдэмтдvvд хоорондоо энэ шинэ асуудлаар маргаан хэлэлцvvлэг явуулахад ач холбогдолтой юм. Эдгээр бага хурлууд олж мэдсэн зvйлээ болон баримт мэдээллийг єєр хоорондоо хуваалцах боломж олгодог. Мєн засгийн газарт баримт материалыг нууцын ангилалаас чєлєєлєхєд бидэнд арга хэрэгсэл болдог. Архивын хэрэглэгчийн vvднээс ярихад тvvнд нэвтрэх олон арга бий. Энд би зєвхєн нэг зvйлийг санал болгое. Магадгvй та бvхийг зоригжуулах vvднээс Оросд болсон 1990 оны бага хуралд мэдээллийн эрх чєлєєний хуулийн ашиг тус нь архивууд баримт материалын хуулбараа эрдэмтэд vзvvлдэг хууль ёсны боломж олгож болохыг хэлж байсан. Бас нэг нь Кубад болсон саяхны Yндэсний Аюулгvй Байдлын архив болон бусад байгууллагуудын зохион байгуулсан бага хурал юм. Куба улс мэдээллийн эрх чєлєєний хууль байхгvй. Тэнд хийсэн бага хуралд АНУ-ын баримт бичгvvдийг Кубад авчирч, Кубын засгийн газар дотоодын баримт материалуудыг ангиллаас чєлєєлсєх тамга дарж байсан нь 2002 оны 10 сар хvртэл тэнд мэддэггvй байсан зvйл байсан юм.

Эцэст нь хэлэхэд бид мєн залуу эрдэмтдэд Вашигтонд ирж судалгааны ажил хийх, архивын практик туршлагаас суралцах, АНУ дахь амжилт ололт, бэрхшээлтэй танилцах, Олон улсын хvтэн дайны тєсєлтэй танилцуулдаг. ТББ-ууд болон эрдэмтэд архив, албан тушаалтнуудтай зєвхєн дангаараа тэмцээд хэрэггvй бєгєєд харин мэдээлэл олж авах гэж нэгдэж ажиллах хэрэгтэй. Энэ бол бидний Олон улсын хvтэн дайны тєсєл дээр ойлгуулах гэж оролддог ажлын нэг юм. Clearing House-д хvйтэн дайны vеийн материал олж авахад тодорхой лавлагаагаар єгдєг. Бид хvйтэн дайны талаар болон vндэсний аюулгvй байдлын материалын хамт бvх талын баримт материал олж авахад дэмжлэг vзvvлдэг ба эрдмийн ажилд зориулж янз бvрийн тvвшний ангиллаас чєлєєлсєн материаллыг ашигладаг. Тэнд Оросын архивын материалууд, 1970, 1980 оны зvvн Европын орнуудын архивын материалууд мєн АНУ-ын єндєр хэмжээний материалууд байдаг. Бид АНУ-ын архив, албан тушаалтнуудтай архивын материалыг чєлєєлєх талаар маргалдаж байдаг. Бид vvний хажуугаар АНУ-д олон нийтэд аль хэдийн ил болсон баримт материалыг бусад орнууд хуучин коммунист орнуудын архивуудад vзvvлж нєлєєлєх, сэтгэгдэл тєрvvлэхийг оролдож цаашид баримт материалаа нээлттэй болгоход нь дэмжлэг vзvvлдэг. Yнэн хэрэгтээ бол єєр улсууд орнуудын архивын материал дээр vндэслэгдэж єєрийн орны нь тvvх бичигдэх аюул бий. Жнь Монголын хvйтэн дайны vеийн бодлогыг зvvн Европын орнууд, Орос болон Хятадын зарим нэг хэмжээний материалуудаас аваад биччих боломжтой. Єнгєрсєн арван жил хvйтэн дайнтай холбоотой маш их материал нээлттэй болсон юм. Миний мэргэжил нэгтэн Мастни хэлсэнчлэн зvvн Европын орнууд архивыг шударгаар нээлттэй болгох спектрум багтдаг. Энэ дашрамд хэлэхэд та бvхэн дэлхийд хамгийн нээлттэй архивыг мэдэх vv Ямар нэг таамаглал байна уу. Хоёр Герман нэгдсэний дараа засгийн газар нь хуучин германы коммунист намын vйл ажиллагааны архивыг 1945-1989 оны бvх хавтаст материалуудыг нээлттэй болгох шийдвэр гаргасан. Энэ бол нэг талын спектрум. Нєгєє нэг спектрум нь тэнд архивын баримт материалыг тогтмол олж авч чаддаггvй байдал юм. Энд Хятад, Вьетнам, Куба зэрэг улсууд орно. Тэнд архивын материал тогтмол олж авах боломжгvй ч урагштай зvйл бий. 1990-ээд оны алтан жилvvдэд орост архивууд нээлттэй болсон ч харин одоо байдал хvнд байна. За ингээд би та бvхэнд нэгэн асуулт vлдээе. Монголын албан тушаалтан эрх мэдэлтнvvд энэ хоёр спектрумын алинд нь багтаж байна гэж боддог бол. Монгол хэзээ нээлттэй спектрумд орох бол.

Би танай орны нээлттэй спектрумын талд орно гэдэгт гvнээ найдаж байгаа шvv.
Баярлалаа.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
Бернд Шэйферийг урьж байна

Бернд Шэйфер
Германы Тvvхийн Институт, судлаач

Их баярлалаа. Мєн энэхvv томоохон ажиллагааг зохион байгуулагчид, энд хvрэлцэн ирж биднийг сонсож байгаа хvн бvрт талархснаа илэрхийлье. Энэ єглєєний туршид тэвчээр гарган суусан та бvхнийг чилээхгvйн тулд би маш товчхон ярна. Би хуучин Зvvн Германы архивуудын талаар нэлээд тодорхой хэлж єгмєєр байна. Та бvхний олонх нь сайн мэдэх Ардчилсан Герман Улстай БНМАУ 1949-1989 оны хооронд ойр дотно харилцаатай байсан. Зvvн Германы архив нь Варшавын фактад нэгдэн орсон улс орнуудын архиваас хамгийн нээлттэй гэж Остерман хэлэхдээ дурьдсан. Энэ нь vнэн бєгєєд эдгээр архивууд нь баруун Германы засгийн газраас vндсэндээ санхvvждэг байсан. Зvvн Герман архиваа нээлттэй болгосон євєрмєц онцлог бvхий тvvхтэй бєгєєд vvний талаар та бvхэнд ярья гэж бодож байна. Учир нь танай нийслэлд болсон 1990 оны жагсаал цуглаан, єлгєлєнгийн дараа засгийн газар єєрчлєгдсєн. Yvнтэй адилхан шуурга Европ даяар, ялангуяа Зvvн Германд 1990 оны сvvлээр болсон. Зvvн Германы архивын єнєєдрийн энэхvv нээлттэй байдал нь Зvvн Германы хувьсгалын vнэт зvйл нь юм. Энэ нь барууныхан бид одоо нэгдсэн улс болчихсон. Иймээс одоо бид янз бvрийн архивын хуулиудтай болох ёстой гэсэн зvйл биш байсан. Зvvн Германы олонхи нь бид хувьсгал хийсэн, засгийн газраа єєрчилсєн гэж ярьдгаас энэ нь єєр зvйл бєгєєд одоо энэхvv засгийн газрын єнгєрсєн vед юу хийсэн, 49-89 оны хооронд бидний тvvхэнд юу болж єнгєрсєн бэ гэдгийг бид олж мэдэхийг хvссэн зvйл. Энэ нь хамгийн чухал хэлэх ёстой зvйл юм. Зvvн Германы архивын одоогийн байдал нь Остермэний хэлсэнчлэн 1948-1990 оны тvvх vндсэндээ нээлттэй болсон гэсэнтэй санал нэг байна. Зvvн Германы хамгийн чухал жишээ бол янз бvрийн байгууллага, тєрийн байгууллагын агентлагууд, олон нийтийн байгууллагууд, тєрийн байгууллагууд зэргээс бvхий л тєрлийн мэдээ мэдээллийг олж авч болох юм. Жишээ нь, та Монголын гадаад бодлогын талаар судалгааны ажил хийхийг хvсвэл зєвхєн гадаад харилцааны яаман дээр очих бус, мєн Олон улсын харилцааны газрын тєв хороон дээр очиж, хорооны нарийн бичгийн газрын уулзалт болон Зvvн Германы жишээн дээр vзэхэд бvхий л хавтаст материалуудыг олж авах боломжтой байгаа. Олж авах боломж нь маш нээлттэй байдлаар хийгдсэн. Тэдгээр хавтаст материалыг олж авснаар уг улс орны гадаад бодлогод яг ямархуу зvйл болж байсанг бодитойгоор ойлгох юм. Мєн Зvvн Германы зарим нарийвчлан авч vзэхvйц зvйлсийн єєр нэг онцлог нь тагнуулын байгууллагатай холбоотой хавтаст материалыг тагнуулын байгууллагаас олж олж авах боломжтой. 1992 оны 1-р сард хуулийг vр нєлєєтэй болохоор 1950-1989 оны хоорондох ємнєх vеийн нууц бодлогын бvх файлуудыг олж авах эрхийг баталгаажуусан. Нууц цагдаагийн vйл ажиллагааны хуучин 2 хохирогчдод хvн амын 10 орчим хувь нь нууц цагдаагийн хувийн хавтаст материалд орсон байдаг. Yvнийг хvсэлт гаргасан хvмvvст эдгээр хавтаст материал нь нээлттэй болсон. Та бvхэн энэ бол маш аз туршсан зvйл гэж бодож болох юм. Германд 1990-ээд оны vед эдгээр файлыг нээлттэй болговол маш их аюултай байдал vvсч, найз нєхєд, хєршvvд маань намайг тагнан туршиж байсан гэсэн бодол тєрєн ингэснээр нийгэмд єш хонзон авах, хvчирхийллийг авчирч болох юм гэж эмээж байсан. Гэхдээ иймэрхvv зvйл тохиолдоогvй. Хvмvvс vvнийг энгийн байдлаар хvлээн авсан. Юу тохиолдсоныг олж илрvvлэхэд мэдээж маш хэцvv байж болох ч тєгсгєл нь маш эрvvл саруул байдаг. Энэ нь маш эрvvл саруул ажиллагаа бєгєєд хvнд хэцvv, таатай бус байлаа ч та бvхэн vvнийг нэгэн цагт хийснээр нэгэн цагт тvvнийг єєрчилснєєр єнгєрснєєсєє ирээдvйгээ харж чадсандаа vнэхээрийн баяртай байх болно гэж бодож байна Энэ нь vнэхээр Зvvн Германы хамгийн томоохон ололтын нэг байсан. Архивууд, ялангуяа Тагнуулын газрын архивт єєрчлєлт орж, нууцлаг байдлаасаа салсан юм. шийдэгдэх боломж, тvvний нууцыг алдах хор аюултай байсан. Германд хууль нь Тагнуулын хавтаст хэргvvдийг хариуцах Комиссарыг байгуулсан нь хувь хvний нууцыг хадгалах єргєн хvрээний баталгаагаар хангасан. Эдгээр хавтаст материалуудыг олж авах боломжтой бєгєєд ингэхдээ хувийн асуудлуудад хєндлєнгєєс оролцохгvй байх юм. Учир нь хувийн асуудал бол битvvмжлэгдсэн нууц зvйл байх ёстой.

Эцэст нь дvгнэж хэлэхэд хавтаст материалуудыг бvрэн нээлттэй болгох, ирээдvйдээ итгэлтэй байхын тулд Зvvн Германы жишээнээс суралцах зvйл бий. Ирээдvй хойч vеийнхэндээ энэ асуудлыг хэвээр нь vлдээж болохгvй. Учир нь ирээдvйн дvр тєрхийг илэрхийлэгч болох vе удам нь та єєрєє билээ. Миний бодлоор та бvхнийг болон нийгмийг цаашид єєрчлєх бодит бололцоотой зvйл нь єнгєрсєнд учирч байсан зvйлсийн тухай мэдээллийг олж авах эрхийг баталгаажуулах юм. Мэдээллийг ангилах, архивын материалыг нээлттэй болгох нь нийгмийн хувьд эрvvл, сайн сайхан байх зорилтдоо хvрэх хамгийн гол зvйлийн нэг юм.
Баярлалаа.


Хэлэлцvvлэг

Занаа /CEDAW Watch байгууллагын захирал, Олон улсын Иргэний нийгмийн чуулганы зохицуулагч, Иргэний нийгмийн индекс боловсруулах тєслийн зохицуулагч/:

- Єнєєдрийн уулзалтыг зохион байгуулж буй з/б-гчдад, нэ асуудлыг сонирхон ирсэн зочид тєлєєлєгчид, vг хэлж, илтгэл тавьж буй хvмvvст талархаж байна. Та бvхний ярьж буй зvйлд хувь нэмэр болох vvднээс хэдэн зvйл хлье гэж бодсон юм. МУ-ын Yндсн хуульд тєрийн эрх мэдэл нь монгорлын ард тvмний мэдэлд байна гж бичсэн байдаг. Энэ нь 1992 онд батлагдсан ардчилсан vндлсн хууль гэж бид зvй ёсоор vнэлдэг. Тэр vндсэн хуулийн Хvний рх, эрх чєлєє гэсэн 2-р бvлэгт хэвлэл мэдээллийг чєлєєтэй олж авах, vг хэлэх гэх мэт 17-18 эрхийг тунхаглан баталгаажуулж єгсєн байдаг. Ер нь хэвлэл мэдээллийн эрх, эрх чєлєєний асуудлаар ОУ-ын Иргэний нийгмийн чуулганы vеэр бид тусгайлан авч хэлэлцэж байсан. Ер нь бол иргэний нийгмийн олон байгууллагууд, хєдєлгєєнvvд, тєрийн бус байгууллагууд ардчилсан засаглалыг бий болгох, ил тод нээлттэй зарчмыг хэрэгжvvлэхэд тєрєєс их зvйлийг, ялангуяа тодорхой зvйлvvдийг шаардлагаар тавьж олон янзын хэлбэрээр шаардлагаа илэрхийлдэг. Сонин хэвлэлд бичих, захидал явуулах, жагсаал цуглаан хийх, хурал чуулган хийх, сургалт зохион байгуулах, судалгаа явуулах гэх мэт олон ажлыг хийдэг. Гэхдээ хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль ч байгаа. Гвч энэ хууль хэрэгжихгvй байгаа гэдгийг та бvхэн мэдэрсэн байна. Хвлэл мэдээллийн эрх, эрх чєлєє, мэдээллийг хvртэх, хvлээн авах, тvгэх бvх эрх, эрх чєлєє бол ардчилсан нийгмийн нэг том чухал vнэт зvйл мєн гэж иргэний нийгмийнхэн бид vздэг. Энэ талаар ч гэсэн засаг захиргаа, олон улсын єндєр єргєн хэмжээний vйл ажиллагаануудыг зохион байгуулахдаа маш сайхнаар амалж, єєрийнхєє хєтєлбєрт оруулдаг. Тэр бvv хэл хvний эрхийн vндэсний хєтєлбєр баталсан. Тvvн дотор ч хэвлэл мэдээлэл, мэдээллийг чєлєєтэй олж авах асуудал зvй ёсоор тавигдсан байдаг. Монгол хvн сvvлийн 14 жил ардчилал, иргэний нийгмийн vйл хэрэгт єєрсдийн vйл хэргээ оролцуулж яваа хvмvvсийн ємнєєс хэлэхэд одоогийн засгийн газар бол ардчиллын нэрийг барьж нэлээд олон сайхан тєсєл, хєтєлбєрvvдийг хэрэгжvvлдэг. Энэ дашрамд хэлэхэд одоогийн засгийн газар Монголын татвар тєлєгчдєєс тийм ч их хамааралтай биш, єєрєєр хэлбэл маш их олон гадны зээл, тусламжуудаар єнєєдрийн засгийн газар амьдарч байгаа гэж хэлж болно. Тєслийг болон хєтєлбєрийг авахдаа ардчиллын маш сайхан зарчмуудыг хрэгжvvлнэ, мэдээллийн эрх чєлєєг баталгаажуулна гэдгийм vv тодорхой жишээнvvд дээр амлалт vvрэг єгч, тийм юм хийж байгаа мэт байдлаар хєтєлбєр тєслvvдийг хэрэгжvvлдэг. Яг vнэнийг хэлэхийг жишээ нь, зvvн Герман улс шиг тийм зоригтой алхамыг хэзээ ч хийхгvй буюу хийх сонирхолгvй байгаа гэдэг нь бид нарт ил тод байдаг. Тийм учраас ер нь бид мдээллийн эрх, эрх чєнєєний тухай хэлэлцэж байгаа энэ хурлаасаа цаашдаа бид vр дvнтй vйл ажиллагаанд хvрэх ямар алхамууд байна в гэдэг дээр хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа уламжилъя. Та бvхэ.д талархаж байгаагаа дахин илрхийлье.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
Хатагтай Занаад баярлалаа
Ламжав багшид vг єгье.

Д.Ламжав:
- Баярлалаа. Монголд хийгдсэн реформ их тайван замаар хийгдсэн гэж бид их магтдаг. Гэхдээ ямар юманд сєрєг зvйл байдгийн нэг жишээ нь энэ. Мэдээллийн нээлттэй байдалд муугаар нєлєєлсєн нэг тал ажиглагддаг. Гэхдээ би ямар ч юмыг сєрєг талгvй хийж болно гэсэн утгаар хэлж байгаа юм биш. Ямар ч юм сайн, муу талтай байдаг учраас. 90-эд оны vед яг энэ vндсэн хуулийгхэлэлцэж батлах реформын vеийн мэтгэлцээний явцад хvмvvсvvд архив, нууцуудыг нээлттэй болгох асуудал дээр дээд тvвшин ямар санал давамгайлдаг байсан гэхээр зэрэг цусан єшєєнд хvрнэ гэдэг байсан. Тухайн vед миний бие парламентийн гишvvн байсны хувьд нарийн яриануудыг сонсож байсан. Тухайн vед нэ байдал давамгайлсан. Цаашид юу болсон гэхээр мэдээллийг хааж байгаа сонирхол нь єєр тvвшинд очсон. Эрх барьж байгаа намын єнгєрсєн тvvхийг нууцлах ийм л сэдэлт болоод хувирсан. Батхvv хуульчийн илотглд хуулиудыг багцаар нь авч vзэх тухай дурдасан. Энд шvvхтэй холбоотой хуулиудыг хамтад нь оруулж vзхгvй бол болохгvй. Мдээллийн эрх чєлєєний тухай ямар ч хууль баталсан гэсэн шvvгч нар ИБШХ, ЭБШХуулиараа асуудлыг шийдврлэх болно. Энд маш их эрх чєлєєг хязгаарласан заалтууд байгаа. Yvнийг хамтад нь янзалж єгсєхгvй бол болохгvй. Yvнийг нэмж хэлмээр байна.

- 3-т Yндсэн хуулийг дээр иш татаж байсан. Хvн мэдээлэл хайхдаа нууцад хамаагvй асуудлаар хайна гэсэн vгээр эхэлж байгаа юм. Тэр нь мэдээллийг олж авах гэж байгаа хvнд нууц байх тусмаа л уг нь сонирхолтой ш дээ. Эрvvл ухаанаар бодоход. Яг Yндсэн хууль баталж байх vед урд талын заалт нь тухайн vеийн парламентын сэтгэгдэлийн саналаар байхгvй байж байгаад ороод ирсэн. 10-р заалт ёсоор ИУТЭТ-Пактын 19-р заалт нь давж vйлчлх нь vйлчилнэ л дээ. Гэхдээ ийм заалт байгаа болохоор хvн болгонд энэ нь давж vйлчилнэ шvv, трийг нь илvv барина гэж хэлэх нь зовлонтой байдаг. Тухайн vедээ Yндсэн хуулийн заалтынг бариад л хvнийг няцаачих жишээтэй.
- Баярлалаа.

Сайнзаяа /Эрх зvйн шинэтгэлийг дэмжих хуульчдын тєвийн захирал/
- Би нэг зvйл хэлээд нэг зvйл асууя. Юуны ємнє тєрийн мэдээллийг иргддээ нээлттэй болгоход Соросны сан, Азийн сан ч бэлэн байгаад баяртай байна. Яг єнєєдєр vйл ажиллагаанаа явуулж байгаа тєрийн байгууллагуудын vйл ажиллагаатай нь холбоотой мдээллийг авахад яагаад ийм хvндрэлтэй байна вэ ямар зорилгоор хаалттай байна вэ гэдгийг тодорхой болгож яриач гэж Наранжаргал гуайгаас асуумаар байна. Тvрvv Батхvv хуульч ярьсан. Єєрсдийн дагаж мєрд гэж гаргасан дvрмээ нууцалж байгаа юм бол яагаад ингэж мэдээллийг нууцалж байна гэдэг нь заримдаа бvр абсолют юм шиг санагдаж байгаа байхгv юу. Магадгvй хадгалагдаж байгаа мэдэлэл нь эмх замбараагvй учраас олж єгч чаддаггvй юм уу

- Би нэг байгууллагаас мэдээлэл авах гэж vзэж байсан. Тэр бол стандартын талаар мдээлэл байсан. Тэгэхэд єєрсдєє тогтоосон стандартаа мєнгєєр єгч байсан. Тэгвэл ОХУ-ын стандартыг авъя гхэд єгєхгvй гэж байсан. Яагаад гж асуухаар бид нар ОХУ-ынстандартыг худалдаж авсан юм. Бидл худалдана гсэн юм ярьж байсан. Тvvнэс гадна мэдээллийн эрх чєлєєний хуулийн тєсєл дээр Иргэд мэдээлэл олж авахдаа миний эрх зєрчигдсєн бол яах вэ Би шгvvхэд хандлаа. Шvvхээс намайг мдээлэл ав гэлээ. Энэ хооронд зєрчигдсєн миний юYндсэн хуулиар олгогдсон эрхийг хорироосны тєлєє нєхєн тєлбєр авах рхтэй юу гэдгийг уг хууль дэр нэмж єгєх шаардлагатай гэж бодож байна. Yvн дээр гадны экспертvvд мєн саналаа хэлээч. Хэрэв энийг нь баталгаажуулж єгєхгvй бол би мдээлэл авах гээд яваад л байна, яваад л байна. Шvvх єг гэж хэллээ. Тэгвэл олон жил олон сар сунжрах байх. Ганцхан миний эрх зєрчигдсєний тєлєє нєхєн тєлбєр авдаг байвал магадгvй тєр мэдээллээ єгєхдєє хариуцлагатай ханддаг болно байх. Баярлалаа

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:

- Х.Наранжаргал:
- Бид бvх баримт бичиг нууц байсан системд амьдар ч байсан. Улс тєрчдийн ч, иргэдийн ч сэтгэлгэ тєдийлєн єєрчлєгдєж амжаагvй бєайгаа л Хуучин системийн vед даргын тушаалыг ч байсан нууцалдаг байсан. Яахав зарим санаачлагатай газар нь даргынхаа тушаалыг ханандаа єлгєчихдєг байсан. Бvх м нууц байдаг нийгмэд амьдарч байсан. Ерєнхийдєє бид тєслийн хvрэнд тєрийн мэдээлэл хадгалагдаж байгаа ямар байдаг юм бэ гэсэн судалгаа хийж vзсэн. Yvгэр ихэнх байгууллага єєрийн архивтай, архивынхаа материалын жагсаалттай, дэрээс нь голцуу хэвлэл, олон нийттэй харьца юмуу хвлэлийн тєлєєлєгч юмуу, ер нь олон нийтэд мэдээлэл тvгээх чиг vvрэг бvхий албад тєрийн бvхх байгууллагад байгаа юм. Тэр нь зохих тvвшинд биш ч гнэсэн тодорхой хмжээгээр компьютержсэн, зарим мэдээлэл нь компьтертээ сууж орсон байгаа. Бид цаашдаа бичиг баримт ангилах чигллээр албан тушаалтнуудын дунд сургалт явуулах нь зайлшгvй м гэдэг нь урьд ємнєх судалгаанаас тодорхой харагдаж байсан. Дээрээс нь даргаас бvх юмыг асуудаг тогтолцоо арилаагvй, vзэл бодлоо илэрхийлэхдээ ч даргаасаа зєвшєєрєл авах тухай хуульчлаад єгсєн. Тэр хvн ажлаасаа халагдахаас айгаад энгийн мэдээллийг ч єгєхгvй байдалтай байна. Энэ тєслийг хэрэгжvvлэхэд бид ойролцоогоор тєсєв гаргаж vзсэн. Энэ тєсєв дээр зардал нь нэг их нэмэгдэхгvйгээр гаргасан. Яг хэрэг дээрээ зардал бол маш их єсєх юм шиг байгаа юм. Яагаалд гэвэл бvх баримт материалыг ангилна, цгцэлнэ, кодчилно, дээрээс нь тусгай сургасан мэргэшсэн хvмvvс ажиллана гэх юм бол улсын тєсвийн ачаалал нэмэгдэх юм шиг байгаа юм. ХЗДХЯ-ны байр суурь бол vvнэс жаахан айж байгаа. Гэхдээ ингэж мэдээллийг ил тод болгосноос ямар хожоо, vр ашиг гарах вэ гэдгийг мєн бодож vзэх хэрэгтэй юм. Яагаад гэвэл авилга, нийгмийн бусад сєрєг vзэгдлvvдтэй тэмцэхэд мэдээллийн эрх чєлєє бол нэн чухал. Ийм учраас єнєєдрийн мєнгєн зардал, мэдээлэл ил тод болгосны ач тус хоёрыг хооронд нь дэнсэлж vзэж байж ийм зvйл гаргах нь их чухал. Ер нь бол эдийн засгийн хvндрэлтэй байгаа орнууд бол ерєнхийдєє улс тєрийн эр зориг байхгvйгээ санхvvгийн хvндрлтэйгээ холбон тайлбарладаг туршлагууд байдаг л даа. Тэгэхээр хамгийн тvрvvнд улс тєрчдийн хvсэл эрмэлзлэлийг бий болгох нь чухал юм. Нєгєє талаас иргэдэд ийм эрхтэй шvv гэдгийг нь ойлгуулж єгєх хэрэгтэй. За баярлалаа.

Шvрхvv /ШУ-ны академийн ОУС-ын хvрээлэнгийн дэд захирал/:
- Би нэг мэдээлэл хийх гэсэн юм. Монголын рдэмтэн судлаачдын PAX Mongolica ажлын группын гишvvн байна. PAX Mongolica ажлын групп маань доктор Батбаярын санаачлагаар, профессор Остармэнтай ярьсаны vндсэн дээр Монголд хvйтэн дайны vеийн тvvхийн судлах групп байгуулппя гэсэн. Yvний vндсэн дээр судлаачдын группээ байгуулаад жил гаран болж байна. Судлаачид маань судалгааны ажлаа хийгээд явж байна. Миний хувьд мэдээлэх гэсэн зvйл нь бидний хувьд, ялангуяа судлаач, тvvхчдийн хувьд судлаач тvvхчдийн хувьд архивын материал, ялангуяа хvйтн дайны vеийн материалуудыг судалж vзэх явцад ямар юм ажиглагдаж байна гэдэг дээр саналаа хэлэх гэсэн юм. Энэ Монгол бол євєрмєц улс юм. Хоёр том гvрний дунд оршдог, улс тєрийн эдийн засгийн хувьд нэлээд эмзэг орон юм. Мєн Монголын нийгмийн психологи бол єєр байна. Тийм учраас Нууцлал ба мдээллийн эрх чєлєєний тухай семинар бол Монголын нийгэмд оршиж байгаа нийгмийн психологийг єєрчлєхєд их чухал ач холбогдолтой байна. Энийг жирийн иргэдээс авахуулаад тєрийн эрх мэдэлтнvvд, судлаачид зєв ойлгох, ойлголцолд зєв хvрэх явдал чухал байна. Юу гэвэл бид судалж vзэхэд хоёр гурван ашиг сонирхрл нэг бол нэгвэж байна, заримдаа зєрчилддєж байна. Юу гвэл , 1-рт, Монголын нууцлалын асуудал судлаачид нэг хандаж байна, байгууллага нэг єєр хандаж байна, намын эрх ашиг єєр хандаж байна. Тэгээд улсын эрх ашиг нууцлал гэж байна. Энэ хvйтэн дайны баримтыг ил болгосноор єнєєгийн байдлаар Монголын эрх ашиг хєндєгдєх vv, vгvй юу Хєндєгдєхгvй бол гсэн маягаар. Энд бол айдас байна. Монголд тєрийн нууцыг алдагдуулсан тухай шуугиан vе vе гардаг. Иймд архивын ажилтнууд болон vvнтй холбогдсон улсууд vvнээс айсан юм байна. Нєгєє талаас хувийн, байгууллагын эрх ашиг байна. Жишээ нь: Монгол-Орос, Орос-Хятад, Монгол-Хятадын харилцааны асуудлууд. Ийм учраас бид эдгээр асуудлын ойлголцлоос vйл ажиллагаанд шилжvvлэх, гадаадын болон гадаадын эрдэмтэдтэй. Манайд бол энэ нь маш чухал асуудал. Яагаад гэвэл Монгол-Орос, Орос-Хятад, Монгол-Хятадын харилцааны тvvхийг архивын жинхэнэ бодит баримттай дэлгэн харуулна гэдэг бол єнгєрснєє зєв ойлгож, ирээдvйгээ зєвєєр тодорхойлоход чухал юм. Ийм учраас Монголын эрдэмтэд ч гэсэн энэ талаар зvтгэж эхэлж байна.
Баярлалаа.

Г.Ундрал /”Ардчиллын боловсрол тєв”-ийн захирал/:
- Мэдээллийн эрх чєлєєний хуулийн тєсєл дэр ХЗДХЯ-наас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэсэн. Одвоогийн байдлаар энэ хууль маань УИХ-аар хэзээ батлагдах гж байна. Энэ тухай яригдсан тєлєв ч муу ямар нэгэн юм байна уу Мєн энэ ажлын хэсэгт ТББ ч юмуу, иргдийн тєлєєлєл байгаа юу гсн асуултыг Наранжаргал илтггчээс асууя.
- Хуульч Батхvvгээс єнгєрсєн онд тєрийн байгууллагуудад судалгаа явуулсан гсн. Тэгэхэр яамд ч юм уу Орон нутагт засаг даргын дэргэд мэр сэр иргэдэд мэдээллээр vйлчлэх тєвvvд ажилладаг юм байна лээ. Тэгэхээр энэ нь бvх яамдад, эсхvл бvх аймгуудад байдаг эсхийг мэдэхгvй. Ямарч байсан Євєрхангай аймагт байдаг. Эн нь ямар тушаал ч муу ямар vндэслэлээр байгуулагдсан тєвvvд юм vйлчилж байгаа хvрэ нь ямар юм Ямар мэдээллийг ямар хvрээнд єгдєг юм бэ гэдэг талаар судалж vзсэн асуудал байгаа болов уу

Х.Наранжаргал:
- Энэ хуулийн тєсєл бол ТББ-ын санаачлагаар, иргэний нийгмийн тєлєєлєл, ТББ-ууд, хуульчид оролцсон холимог багийн боловсруулсан тєсєл байгаа. Энэ тєслийг ХЗДХЯ-нд єгсєн. ХЗДХЯ-ны тєлєєлєл энэ тєсєл дээр мєн орж ажиллаж байсан. Одоо ХЗДХЯ-нь уг тєсєл дээр єєрсдийн ажлын хэсгийг байгуулж ажиллаж байгаа. Уг ажлын хэсгийг байгуулах тушаал дэр 3 зvйл заалт байсан.

Yvнд: 1. Ийм хууль хэрэгцээ шаардлагатай эсэхийг судалж vзэх,
2-т энэ хуульбатлагдан гарсантай холбогдон дагаж гарах зардлын тооцоо,
3-т н тєсєл батлагдсантай холбогдуулан ямар хуулиудад єєрчлєлт орох вэ гэсэн. Энэ ажлын группт манайхаас нэг хуульч орж ажиллаж байгаа. Хууль хэрэгжээд эхлэхлээр ямар зардлууд гарах вэ гэдэг дээр л гол гацаа нь байгаа юм боловуу гэж боддог. Ерєнхийдєє хууль бол чухал м гдгийг манай улс тєрчид, хууль тогтоогчид ойлгож байна гж бид ойлгож байгаа.

Бид 2-3 удаа зєвхєн Парламентын гишvvдийг хамруулсан тдэнд тусгайлан зориулсан ДШЯ, семинарыг хийсэн. Анхандаа хэвлэл мэдээллийн эрх чєлєєтэй хольж ойлгоод байснаа тр ойлголт нь алга болсон. Хууль хэрэгтэй гэдгийг бол ойлгож байгаа гэж боддог. Энэ чуулганаар бол хэлэлцэж амжихгvй байх гэж бодож байна. ХЗДХЯ-ны Саранчимэг хэлэх байх.

Д.Саранчимэг: /ХЗДХЯ-ны хуулийн бодлогын хэлтсийн орлогч дарга/
- Манай дээр “Глоб интернейшнл” ТББ-аас боловсруулсан хуулийн тєслийг ирvvлэд байж багйй. Тэрний дагуу ХЗДХЯ-ны дэд сайд Мєнх-Оргилоор ахлуулсан жижиг групп ажиллаж байгаа. Одоогоор манай группын ажил судалгааны тvвшинд явагдаж байна. Єнєєдрийн vйл ажиллагаанаас бид хийх гж байгаа хуультайгаа холбогдуулаад нэлээд мэдэлэл, нэлээд олон мэдээллийн эх сурвалжуудыг олж авлаа. Ажлын групп асуудлыг судлаад мэдээллийн эрх чєлєєний хууль хэрэгтэй юм. Гэж vзсэн. Ер нь аливаа хуулийг хийхдэ боловсруулаад гаргахад ямар vр дагавар гаигах вэ џмар хуулиудад єєрчлєлт орох вэ, яямар зардал гарахад тооцоо судалгаа хийж байж хууль хийдг. Бид УИХ-д хуулийн тєсєл єргєн барих тухай хуульд заасны лагуу хуулийн vзэл баримтлалыг боловсруулахдаа ийм ийм шаардлагыг хангасан байна гсэн хуулийн заалтын дагуу энэ хуулийг хэрэгжvvлэх явцад ямар vр дагавар гарах вэ zг одоо мдээлэл олж авахад ямар хvндэрл бэрхшээл тулгараад байгаа юм бэ гэдэг дээр судалгаа хийе, судалгаа хэрэгтэй юм байна гэсэн vvднээс эргээд “Глоб интернейшнл” ТББ-тай зарим нэг зvйл дээр ярилцаж байгаа. Бидэнд єгсєн маш олон материал байгаа. Тэрний хэмжээнд бид судлаад ийм хууль байх нь зvйтэй юм гэсэн анхны байдлаар дvгнэлт хийсэн байгаа. Ийм хууль гаргах нь зvйт юм гсэн дvгнэлтэд хvрээд байгаа. Яг хэдийд єргєн барина гэсэн зvйлийг одоогоор хлэх боломжгvй байна. Бид энэ семинараас хамгийн их ойлгосон юм бол аливаа нгэн хvний рхтэй холбоотой ч юмуу, тухайлбал мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой хуулин дээр хичнэн сайхан хууль гараад хэрэгжилт нь ерєєсєє болдоггvй юм. Хэрэгжvvлэхийн тулд иргэний нийгимйн оролцоог хуульчилж єгєх тал дэр судалгаа хийх хэрэгтэй байна. гэж ойлгож байна. Мєн иргэний нийгмийн ороцоог оролцуулахад яаж оролцуулахыг хуульчлахын тулд судалж vзх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ олон ТББ-уудын хнийг нь яаж оролцуулах талаар шууд хуульчилж єг болохгvй учраас судалгаа хэрэгтэй. Иймд хvчтй хvчтэй ТББ-ууд энд оролцож байгааг далимдуулаад хэлэхэд ийм маягаар иргэний нийгмийн оролцоог оролцуулвал, хєндлєнгийн хяналтын тогтолцоог бvрдvvлбэл гэсэн санал онол, зєвлємжийг бидэнд єгвєл талархан хvлээн авах болно.

В.Батхvv /хуульч/:
- Аймгуудад мэдээллийн тєвvvд байгаа бол сайшаалтай хэрэг байна. Хуулийн тєслийг боловсруулахдаа мдээж тооцоо, судалгаанд vндслэдэг. Бид ажлын хуваарь гарган судалгааг хийсэн. Та бvхэнд тараасан материалд судалгааны дvн байгаа гэсэн. Яг аймаг руу явсан уу гвэл vгvй байж магадгvй. Дагаж мєрддєг журам нь ийм байдаг гж тодорхой хэлэх зvйл одоогоор алга байна.

Алтанцэцэг /Монгол Улсын Их сургуулийн ОУХ-ны сургуулийн захирал профессор/:
- Єнєєдрийн манай хэлэлцэж байгаа асуудал нь маш єргєн хvрээтэй юм. Хууль эрх зvйн зvгэс нууцлалын материалыг боловсронгуй болгох, архивын материалыг ямар хэлбэрээр ангиалх, нууцлалыг яаж тогтоох в гэдэг дээр ажиллах юм гэж байна. Олон чиглэлд бид цаашид анхаарч ажиллаж ёстой юм байна. Энэ бол тийм амар aжил биш. Тэгэхдээ би энэ хуралд оОУХ-ны судлаачид ирснтэй холбогдуулан хэдн vг хэлье гэж бодож байна. ОУХ-ны судалгааг хийхэд vнэхээр ОУХ-тай холбоотой материалууд нууцлагдмал байсан нь єнєєдрийн манай энэ коллегиудын ярианаас ч харагдаж байна. Зарим хvний ярианаас vзэхэд Польш, Чех, Унгар зэрэг улсад архивынхаа материалыг илvv задалж єгсєн байгаа нь харагдаж байна. Тэд нарын архивын материалыг нээлттэй болгоход нэлээд шаардсан зvйлvvд байсан. НАТО-д элсэх асуудлыг нь бараг тавьж байж нээлттэй болгосон. Монголд байгаа Монголын гадаад харилцаатай холбогдох баримтууд бvрэн хаалттай байгаа. Би єєрєє багш хvний хувьд ч гэсэн, судлаач хvний хувьд ч гэсэн яг єнєєгийн байдалд архивын материалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулахад маш их хvндрэлтэй тулгардаг. МОУХ-ны шинэ хандлагаас авч vзэхийг тулд архивын материалыг эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. Єєрийнхєє магистр, докторуудад ч гэсэн бид Монголд байгаа архивын материалыг ашиглаж шинэ дvгнэлт, судалгааны хий гэсэн даалгавар єгдєг. Гэтл тэдэнд архивын материал vзvvлэхгvй байна гэсэн асуудлыг бидэнд байнга тавьдаг. Бид багш нарын хувьд, профессоруудын хувьд Монголын гадаад харилцаатай холбоотой асуудлуудыг гадаад орнуудад судалгааны ажлаар явах vедэ л олж ирч, оюутнууддаа зааж єгдєг. Тэгэхээд цаг бага байгаа болохоор товчлоод энд нэг санал хэлье. Архивын материалыг, ялангуяа гадаад харилцаатай холбоотой архивын материалыг эрдэм шинжилгээний эргэлтэт оруулахын тулд бид нар зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй байга. Тодорхой бие даасан байгууллага байгуулж, тодорхой тєсєл боловсруулан ажиллах хэрэгтэй байна. Энийг зєвхєн Монголын судлаачдын хvрээнд биш, олон улсын судлаачдын тvвшинд хиймээр байна. Хойшид бид хойшид хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

- Ш.Yнэнтєгс /ХЗДХЯам/
- ХЗДХЯ-наас мэдээллийн эрх чєлєєг, єєрєєр хлбэл мэдээллийн эрх чєлєєний хууль эрхийн актыг бий болгох зорилгоор 2000 оноос эхлэн судалгаа хийж эхэлсэн. 2001 оны 1 сард манай яамны хvрээнд багтдаг 7-8 агентлагийн /Жишээ нь: цагдаа, шvvх, архив гх мэт/ хvрээнд дагаж мєрдєхєєр нэг тушаал батлагдсан. Энэ нь мэдээллийг нээлттэй болгох, иргэдэд нууцад хамаарахгvйгээс бусад асуудлаар хvссэн мэдээлэл олгох тухай журмыг сайдын тушаал батлан гаргаж мєрдєж байна. Энэ тушаал нь МЭЧ-ний хуулийн тєслийн урьдич байдлаар туршилтын журмаар хийгдэж байгаа vйл явц юм. Энэ журам гараад 2 жил єнгєрсєн байна. Гэвч хэрэгжилтийг аваад vзвл нийтдээ 20-иод хvн л албан ёсоор хандаж мэдээлэл авсан байдаг. Гэвч мэдээллээ эргvvлээд ашиглах, бусад чиглэлийн хэрэглэгдэхvvн болгон ашиглах талаасаа хангалтгvй ажилладаг байдал ажиглдагдсан. Наранцэцэг гуай болон бусад зочидод мэдээлэл єгєх vvднээс хэлэхэд архиваас нууцад хамаарахгvй бvх ангилаас бусад архивын бvх материалыг авч ашиглах бололцоотой. Тухайн орон байраар хангахаас эхлээд бvх мэдээллийг vзэх бололцоотой байдаг юм шvv гэдгийг хэлмээр байна.

Асуултын хувьд гэвэл ажлын хэсэгт анхнаас нь гишvvн болж явж байсны хувьд ялангуяа нэг анззаарсан нэг зvйл нь Малколм гуайгаас асуумаар байна. Мєн бусад илтггчид ч хариулаасай. Манайд энэ хууль хэрэгжихд нэг бэрхшээлтэй зvйл ажиглагддаг нь харагдаж байсан. Нэг хvн тvрvv асууж байсан. Бvхл бvтэн байгууллагын хувьд мэдээллvvдийг гаргаж єгєхєд ангилалт нь тодорхойгvй, замбараагvй байдаг гэж. Yvнээс болоод мэдээлэл єгєхєд хvндрэл учирдаг гэж. єгєхгvй байх нэг тохиолдолд байдаг. Зарим нь єгєхгvй єєр шалтгаан байдаг л байх. Ялангуяа Yндэсний аюулгvй байдлын зєвлєлийн орлогч захирлын хувьд, АНУ, ялангуяа Пост коммунист, социаслист орнуудын хувьд мэдээллийг нээлттэй болгох асуудлаа яаж зохицуулсан байдаг юм бол. Ялангуяа тєрийн болон хувийн салбарууд салбарууд мдээллvvдээ тайлан маягаар гаргадаг юмуу, ингэхдээ уг мэдээлэлл нь бvрэн эхээрээ байдаг юм уу гэх мэт. Эсвэл тодорхой хмжээнд сонгрлт хийдэггvvv ,эсхvл бvх байгаа эх сурвалжтайгаа шууд харьцаад vзэх боломжтой байдаг боловуу Энийг техник, технологийн хувьд, ялангуяа технологийн хувьд сvvлд мдэээллээ нээлттэй болгосон пост социалист орнуудын хvрээнд яаж шийдвэрлэсэн юм бол туршлага ямар байдаг вэ гэдгийг хэлж єгвєл бидний ажилд тус дєхєм болох болов уу гэсэн байдлаар цаг ашиглаж асууж байна.

Батсайхан /ШУА-ийн ОССХ-ийн судлаач/:
- Би тvvх судалдаг. Урьд нь МУ-ын архивт ажиллаж байсан. Тэр утгаараа МУ-ын архивуудад бараг орж vзсэн. Ний нуугvй ярихад 20-р зууны монголын тvvхийн талаар хагас дутуу мэдлэгтэй байгаа. Орчин vеийн залуу vеийн тухай ярилтгvй. Миний ойлгож байгаагаар хуучин НАХЯамны бий болгосон хуучин мэдээллийн систем задраагvй юм боловуу гэж боддог. Хvнийг тэр хvний тухай олж авсан ямар нгэг мэдээллээрээ барьдаг тэр систем эвдрээгvй юм боловуу гж бодогддог. Хуучин нэрээр НАХЯ-ны архив єнєєдєр барга хаалттай байгаа. 1922 оны Бодоогийн хрэг, 1924 оны Данзангийнх эрэг гэдэг юмуу 20-30-аад оны хэлмэгдлийн хэрэг гээд хойшоо бvгд хаалттай хэвээр байгаа. Yvнийг ард тvмнд нээлттэй болгоход болохгvй юм байхгvй юм боловуу гэж боддог. Монголд нууц байримтыг ил болгох систем тогтож чадаагvй юм болов уу гэж боддог. 89-90-ээд оны эхээр олон нийтийн шархалтаар хэлмэгдсэн хvмvvсийг цагаатгах ажлыг нэг хэсэг хийгдсэн. Энд зарим нэг мэдээллийг нээлттэй болгох алхамууд явагдаж байсан. 1998.01.02-нд Улс тєрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль гарч, Архивын тухай хууль зэрэг гарсан. Ингэсгээд олон нийтийн шахалт хавчлага зогссон байгаа. Тэгээд энэ ажил хуучнаасаа бvр дордсон гэж vздэг. Єчигдєр, уржигдархан Монголын тєрийн удирдлагад олон жил байсан Ю.Цэдэнбал гуайн эхнэрийн тухай номын нээлт болсон. Шенкиров гж хvн бичсэн. Тэр номон дээр Монголын архивт нууцад байгаа мэдээлэл орчихсон байх жишэтэй. Хаанаас ч авсан байж болно. Оросын муу Монгрлын аль нэг замаар. Тэгхэхээр Монголын архивт байгаа баримт материалыг ил болгох системтэй тогтолцоо бий болгох шаардлага байна гэж боддог. Мєн нєгєє талаас албан тушаалтан хvмvvс нууцын хардлага, сэрдлэгэтэй байх сиситем байгаагаас болоод тэр мэдээллээр єєртєє ашигтай бизнес хийх сєхрєг vр длагавар гарах магадлал єндєр юм болов уу гэж бодогддог. Ер нь гадаадын бvх улсад нууцлах зvйл бий юу гэвэл байдаг. Тэгэхээр бид Монголчууд єєрсдєє аль нь нууц вэ, аль нь ил болгох хэрэгтэй мэдээлэл вэ гэдэг дээр илvv санаачлагатай ажиллах шаардлагатай гэж vзэж байна.

- Тэгээд санал хэлэхэд юуны ємнє єнєєдрийн хурлыг ажиллагааг дэмжиж байна. Цаашид энэ талаар илvv олрон ажил хийж, олон нийт, иргэдэд илvvьв ойлголт єгєєсэй гэж бодож байна. Монголын улсын хэмжээнд байгаа хуулийн байгууллагууд, архивын байгууллагууд, гадаад харилцаа, батлан хамгаалахын чиглэлийн байгууллагуудаас оролцсон, олон нийтийн тєлєєллийг хамруулсан комисс байгуулж архивын баримт бичигт ангилал хийж, нууцлалын ил болгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг байх алхам бий болговол илvv алхам болох болов уу гэдгээ хэлье.

- Золзаяа. /ХЭYК-ын ажилтан/
- Надад нг асуулт байна. Манайд нэг зvйл ажиглагдаад байх юм. Мэдээлл олж авахтай холбогдуулаад тєрийн байгууллага албан итушаалтнуудаас мэдээлэл авъя гэхээр зєвхєн нууцтай холбоотой бус олон нийтээр дагаж мєрдєх тушаал шийдвр гэх мэт, тvvний эмхэтгэлийг худалдаад байдаг. Мэдээллийг худалдах ёстой юмуу Худалдаж байгаа нь хvмvvсийн мдээлэл олж авах эрхэд ялгавартай хандах хандлагыг бий болож байгаа м шиг санагддаг. Нэгэнт татвар тєлєгчдийн мєнгєєр энэ vйл ажиллагааг явуулж байгаа тохиолдолд яагаад худалдаад байдаг юм бол гэж асуумаар байна. Хуулийн тєсєл боловсруулж байгаа хvмvvс ч анхаарлаа хандуулаач гмээр байна. Энэ талаар бусад орны туршлага ямар байдгийг мдмээр байна, жишээлбэл манайхаас 12 жилийн ємнє явж байгаа гэж байгаа зvvн Европын орнуудад ч муу, эсхvл АНУ-д юмуу энэ асуудлыг яаж шийдврлэж байгаа вэ. Энэ туршлагаас нь хуваалцвал зvгээр байха.

- Х.Наранжаргал:
- Мэдээллийн эрх чєлєєний олон улсын зарчим гэж баримт бичиг бий. Тvvн дээр мэдээлэл олж авч байгаа хvн тєлбєр тєлєхийг vгvйсгэдэггvй. Гэхдээ тэр нь хэт єндєр биш, шууд зардлаас хэтрэхгvй байна. Жишээ нь, хувилж єгсєн бол хувилсан зардлаас хэтрэхгvй байна. Тэгээд ер нь миний санахад мэдээлэл гаргаж єгнє гэдэг нь єєрєє маш их зардал шаарддаг ажил юм шиг байгаа юм. Тэгэхээр тэр зардлаа нєхєж байх ёстой юм болов уу гэж бодогдож байна.

Д.Оросоо /ХЗYТ-ийн ажилтан/:
- Би АНУ-д нууцын хvрээ, ангилал ямар байдаг юм бол гэж тодруулж асуумаар байна. Жишээ нь: манай улсад хуулиар тогтоосон нууцын хvрээ бол нэлээд єргєн л дєє. Yндсэн хуульд тєрийн, байгууллагын, хувь хvний нууц гэж байдаг. Салбар хуулиудаараа нууц нь нэлээд задардаг. Зарим нь давхацдаг, зарим нь давхацдаггvй гэд нэлээд явдаг. Жишээ нь, хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалтын нууц гэд Yндсэн хуульд нууц байгаа нь ч мэдэгдхгvй, vгvй нь ч мэдэгдэхгvй, мєн ємгєєллийн нууц гэд аижл мэргэжилтй холбоотойгоор нууцын асуудал нэлээд гарч ирдэг. Тэгхээр нєгєє 3 нууц маань задраад, магадгvй хууль болгон дэр нууцын тухай асуудал сєхєгддєг. Тэгэхээр цаашдаа яахав гхээр мэдээллийг аль нэг нууцад хамааруулах єргєн боломж нєхцєл олгогддог. Тэгэхээр манайд нууцын хvрээ, ангиллыг тодорхой болох шаардлага байгаа. АНУ-д нууцын хvрэ ямар байдаг юм бол гэсэн асуултыг асууж байна.

Ялангуяа тєрийн нууц дээр ялангуяа тєрийн нууцыг хариуцаж байгаа этгээд нууцыг задалбал цааш нь дамжуулсан этгээд хариуцлага хvлээх vv, дамжуулсан этгээд хариуцлага хvлээх vvv Энэ бол зарчмын асуудал л даа.

Ц.Гомбосvрэн /хєтлєгч/:
Монголд Иргэний нийгмийг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа байгууллагууд юм. Манай нийгмийн ємнє тулгарч байгаа нэгээхэн чухал асуудлыг хэлэлцэж байгаад тсанал бv—рэн нэгдэж байна. Энэхvv уулзалтын vр дvнд зохион байгуулагчид тавьсан зорилгодоо хvрч байгаа боловуу гэж бодож байна. Монголд МЭЧ єнєєдєр яамр тvвшинд байна вэ гэдгийг єнєєдрийн ярилцлага, илтгэлvvд ихээхэн чухал боллоо гэж бодож байна.

Байдлыг vнэхээр засах шаардлагатай байгаа нь тод харагдсан бодов уу. Мэдээж хэд хэдэн чиглэлээр ажиллах хэрэгтэй.
1- эрх зvйн орчинг эрс сайжруулах. Yндсэн хуулийнхаа ерєнхий заалтаас цааш гараагvй байна ш дээ. Эрх зvйн орчин гэвэл vvнийг хэлэх юм. Арван хэдэн жил ардчиллын замаар явж байгаа гэхэд энэ байдлаа чамлахаас єєр аргагvй байдалтай байна.
2- Єнєєдрийн энд цугласан та бvхэн ардчиллын хувьд хvчил тєрєгч нь байдаг гэдэгт, хэрэглэгчдийн эрх ашигт санаа сэтгэл нь зовж байдаг хvмvvс байна. Тийм учраас МЭЧ-ний талаар єргєн мэдлэгийг тvгээх байх.
3. Гэтэл єргєн олон маань бусад олон эрхээ мэддэгvй адил байна. Бидний ажил ямар нэгэн хэмжээнд vр дvнд хvрсэн байх гэж бодож байна.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.