Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/

2005 оны Ерєнхийлєгчийн сонгууль
Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан

ЗУРГАА. МОНИТОРИНГИЙН ДVН

Ерєнхийлєгчийн сонгуулийн кампанит ажил, сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээлэхдээ ХМХ-vvд нилээд ялгаа, зєрvvтэй байгааг мониторингийн явцад олж тогтоолоо.
Сонгуулийн кампанит ажлын эхээр Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлээс (МСНЭ) сэтгvvлч, ХМХ-дэд хандан Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр тэнцвэртэй, шударга, ёс з?йтэй ажиллах уриалга гаргасан юм.

6.1 Гол vр дvн
- Мониторингид хамрагдсан телевизvvдийн ихэнх нь нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийг илvv тэнцвэртэй мэдээлсэн байна. Гэхдээ энэ тэнцвэрт байдал нь мэдээ, мэдээллийн стандартыг сайжруулсны дvнд бус, харин ажиглалт хийгдэж буй телевиз, радио /Монголын Vндэсний Телевиз, Монголын Vндэсний радио, UBS, ТВ-9 болон ТВ-5/ нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас ирсэн мэдээг ижил хэмжээтэй нэвтрvvлж байсантай холбоотой.

- Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлтгэсэн бєгєєд мэдээллийн гол хєтєлбєрvvдэд оруулсан /бараг бvгд Сонгууль-2005 гэсэн нэртэй/ булангуудаас бусад тохиолдолд нэр дэвшигчдийн сонгуулийн арга хэмжээ болон тэдний мєрийн хєтєлбєрийн талаар маш бага мэдээлж байна.

- Мониторингид хамрагдсан сонинуудын хувьд аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн буюу эсэргvvцсэн байдлаар нэг талыг хvчтэй баримталсан мэдээлэл єгсєн хэвээр байна.

- Монголын Vндэсний Телевизээр халз мэтгэлцээн явуулж бvх дєрвєн нэр дэвшигч оролцсон явдал эерэг зvйл боллоо. Телевизийн халз мэтгэлцээн нь нэр дэвшигчдийн дэвшvvлж буй сэдвvvд болон тэдгээрийн хоорондох ялгааг илvv сайн ойлгож сонголт хийх боломжийг иргэдэд хамгийн сайн олгодог хэлбэр юм.

- Сонгуульд єрсєлдєгчдийн vзэл бодлыг бvрэн дvvрэн мэдэх, тэдгээрт дvн шинжилгээ єгч сонголтоо хийх боломжийг сонгогчдод олгоход чиглэсэн хэлэлцvvлэг явуулах, vзэл бодлыг уралдуулах, маргаан зєрчлийг эрэн сурвалжилж тайлбарлах талаар олон тvмэнд vйлчлэх vvргээ Монголын ХМХ одоогийн байдлаар биелvvлж чадахгvй байна.

6.2 ХМХ ТУС БVРИЙН VЗVVЛЭЛТ

єРГєН НЭВТРVVЛЭГ
?ргєн нэвтрvvлгийн хэрэгслvvд сонгуульд дэвшигчдэд хичнээн хэмжээний цаг зориулсныг доорхи хvснэгтээс харж болно.

No

Нэр дэвшигч

МVТВ

UBS

Ийгл

TV-5

TV-9

25-р суваг

ТVP

1

Б.Жаргалсайхан

22%

21%

28%

15%

18%

3%

23%

2

М.Энхсайхан

22%

20%

25%

21%

16%

59%

27%

3

Н.Энхбаяр

31%

42%

24%

34%

53%

14%

22%

4

Б.Эрдэнэбат

25%

17%

23%

30%

13%

24%

28%

Харин нэр дэвшигчдийн тухай мэдээллийн єнгє аясын хувьд радио, телевиз бvр дээр эерэг, сєрєг, тєвийг сахисан байдал янз бvр байсан нь ажиглагдлаа. Тухайлбал, UBS, TV 5,TV9 –ээр МАХН-ын Н.Энхбаярын тухай мэдээлэлд эерэг болон тєвийг сахисан єнгє аяс давамгайлж байсан бол 25-р суваг, Ийгл телевизийн мэдээлэл нь арай илvv сєрєг хандлагатай байжээ. Н.Энхбаярын тухай мэдээлэл зонхилж байсан нь тvvний УИХ-ын даргын vvрэгт ажилтай холбоотой байв.
АН-ын М.Энхсайханы хувьд Ийгл, 25-р сувгийн мэдээлэл эерэг, тєвийг сахи+сан байдалтай, харин бусад телевизийн мэдээллийн сєрєг єнгє аяс хоорондоо бараг тэнцvv, vvнээс TV5 дээр хамгийн бага байв. Бусад хоёр нэр дэвшигчийн тухай мэдээллийн эерэг, сєрєг мэдээлэл хоорондоо бараг тэнцvv байсан нь ажиглагдав.
Нэр дэвшигчдийн тухай мэдээллийн тоон болон чанарын vзvvлэлтийн дvнг ХМХ тус бvрээр авч vзье.

ТЕЛЕВИЗ

Мониторингийн хугацаанд телевизvvдийн ихэнх нь нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийг илvv тэнцвэртэй мэдээлсэн байна. Мониторингийн эхний vе шатанд телевизvvдэд аль нэг нэр дэвшигчдийн тухай тэнцвэртэй бус мэдээлж байв Ялангуяа МVТВ, UBS, TV9 телевиз дээр нэр дэвшигч Н.Энхбаярын тухай мэдээлэл давамгайлж байв. Гэвч мониторингийн эцсийн шатанд энэ байдал єєрчлєгдсєн юм. Гэхдээ энэ тэнцвэрт байдал нь мэдээ, мэдээллийн сэтгvvл зvйн хэм хэмжээг сайжруулсны дvнд бус, харин ажиглалт хийгдэж буй телевиз, радио нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлтгэж, бэлэн болсон мэдээг ижил хэмжээтэй дамжуулан нэвтрvvлж байсантай холбоотой.

Монголын Vндэсний Телевиз /МVТВ/

Мониторингийн хугацаанд нэр дэвшигчийн ?йл ажиллагаа болон тэдгээрийн талаархи байр суурийг харуулсан мэдээллийн цаг МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд 31% байгаа ба тvvний талаар мэдээлэл бvх нэр дэвшигчдийн дотроос хамгийн их эерэг vнэлгээ авсан байна. Нєгєє талаар, мониторингийн хугацаанд МVТВ-ээр нэвтрvvлсэн нийт мэдээллийн 44% нь Н.Энхбаярыг УИХ-ын даргын хувьд vзvvлсэн байв. Тvvний дараа БНН-ын нэр дэвшигч Б.Жаргалсайхан (25%) орж байгаа ба Ардчилсан намын М.Энхсайхан, Эх-Орон Намын Б.Эрдэнэбат нар адил тэнцvv 25%-тай байна. М.Энхсайхан, Б.Жаргалсайханы талаар мэдээлсэн байдал тус бvр 22%-ийг эзэлж байна. Б?х нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл эерэг бєгєєд тєвийг сахисан мэдээлэл байна. Харин М.Энхсайханы тухай мэдээлэл бусдаас илvv сєрєг байжээ.
Нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас бэлтгэсэн мэдээг мэдээллийн гол "Сонгууль–2005" гэсэн нэртэй булангаар дамжуулж байв. Vvнээс бусад тохиолдолд МVТВ нэр дэвшигчдийн сонгуулийн арга хэмжээ, тэдний мєрийн хєтєлбєрийн талаар маш бага мэдээлж байв.
МVТВ 2005 оны 6-р сарын 18-нд нэр дэвшигчдийг оролцуулсан халз ярилцлага зохион байгуулсан бєгєєд энэ нь мэтгэлцээн гэхээсээ жирийн асуулт хариултын нэвтрvvлэгтэй тєстэй байв. Vзэгчдээс ирсэн гэх редакциас урьдчилан бэлтгэсэн асуултад нэр дэвшигчид ижил хугацаанд хариулж байлаа.
Тєслийн хугацаанд АVХ, "Глоб Интернэшнл" ТББ-ын тєлєєлєгчид vр дvнтэй теле мэтгэлцээн хийх тухай улс тєрийн намуудын удирдлага, МVРТ-ийн удирдлагатай ярилцаж, тэдний хvсэлтээр шинжээч Расто Кужел теле мэтгэлцээний олон улсын хэм хэмжээнд ашигладаг хэд хэдэн хувилбарыг бэлтгэж єгсєн хэдий ч хамгийн халгvй, vр ашиггvй хувилбарыг сонгож, бэлтгэсэн нь халз ярилцлагын сэтгvvл зvйн чанарт нєлєєлсєн байна.

UBS телевиз
МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярын тухай хамгийн их мэдээлсэн ба энэ нь нийт цагийн 42%-ийг эзэлж байна. Мониторингийн эхний шатанд Н.Энхбаярт нийт цагийн 72 хувь ногдож байсан юм. Vvний дараа нэр дэвшигч Б.Жаргалсайхан, 21 %, М.Энхсайхан 20%, Б.Эрдэнэбат 17% тус тус эзэлж байв. Н.Энхбаярын талаарх мэдээлэл бараг бvхэлдээ эерэг, эсвэл тєвийг сахисан мэдээлэл байсан бол Б.Жаргалсайханы тухай мэдээлэл бусдынхаасаа илvv сєрєг, эсвэл тєвийг сахисан байжээ. Ер нь энэ телевизэд бvх нэр дэвшигч сєргєєсєє илvv эерэг, эсвэл тєвийг сахисан байдлаар мэдээлэгдсэн байлаа.

"Ийгл" телевиз

"Ийгл" телевизийн мэдээний нэвтрvvлгvvд сонгуулийн кампаний талаар vзэгчдэд хамгийн тэнцвэртэй дvр зургийг хvргэсэн байна. Мониторингийн дvнг харвал, М.Энхсайхан – 25%, Б.Жаргалсайхан – 28%, Б.Эрдэнэбат 23%, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр 24%-ийг тус тус эзэлж байна. Тус телевизээр бvх нэр дэвшигчдийн талаарх эерэг мэдээлэл нь сєргєєсєє давамгайлж байгаа бєгєєд Н.Энхбаярын тухай сєрєг мэдээлэл бусдынхаас арай илvv байв.

TV-5

Тус телевиз мониторингийн хугацаанд нэр дэвшигч Н.Энхбаярын талаарх мэдээлэл хамгийн их буюу 34% байсан ба тvvнийг УИХ-ын даргын хувьд нь vзvvлэх нь элбэг байв. Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 30%, М.Энхсайхан 21%, Б. Жаргалсайхан 15% тус тус эзэлж байна. єнгє аясын хувьд энэ телевизээр Н.Энхбаяр хамгийн эерэгээр, Б.Жаргалсайхан хамгийн сєргєєр мэдээлэгдсэн ба ерєнхийдєє тєвийг сахисан байдал илvv давамгайлж байлаа.

ТВ-9
TV-9 телевизийн vзэгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар бусдаас илvv мэдээлэл авсан /53%/ байна. Н.Энхбаярын талаарх мэдээллийн дийлэнх нь єнгє аясын хувьд эерэг, эсвэл тєвийг сахисан байв. Б.Жаргалсайханы талаарх мэдээлэл 18%, М.Энхсайханы талаар мэдээлэл 16%, Б.Эрдэнэбат 13 %-ийг тус тус эзэлж байв. єнгє аясын хувьд Б.Жаргалсайхан, М.Энхсайхан хоёр тэнцvv байдалд сєргєєр мэдээлэгдсэн байна.

25-р суваг телевиз
Энэ телевизэд АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан талаарх мэдээлэл хамгийн их буюу 59% байжээ. Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 24%, Н.Энхбаяр 14% тус тус эзэлсэн бол Б.Жаргалсайхан хамгийн бага буюу дєнгєж 3%-тай байв. єнгє аясын хувьд энэ телевиз нэр дэвшигч Н.Энхбаярын тухай хамгийн их сєрєг мэдээлэлтэй байсан бол дараагийн байранд Б.Жаргалсайхан орсон байна. Нєгєє хоёр нэр дэвшигчийн тухай сєрєг мэдээлэл адил тэнцvv байжээ. Харин хамгийн эерэг буюу тєвийг сахисан байдлаар мэдээлсэн хvн нь М.Энхсайхан, Н.Энхбаяр нар байсан бєгєєд Б.Эрдэнэбатын тухай мэдээллийн эерэг єнгє аяс нь сєргєєсєє илvv, Б.Энхсайханы тухай мэдээллийн эерэг, сєрєг мэдээлэл нь их ойролцоо байлаа.

Монголын Vндэсний Радио /МVР/

Монголын Vндэсний Радио нь сонгуулийн талаархи мэдээллийн цагийг дєрвєн нэр дэвшигчдэд хуваарилсан байдлыг харвал ерєнхийдєє тэнцвэртэй. Нэр дэвшигч Б.Эрдэнэбат 28%, М.Энхсайхан 27%, Б.Жаргалсайхан 23%, Н.Энхбаяр 22%-ийг тус тус эзэлж байв. Мэдээллийн єнгє аяс нь гол тєлєв тєвийг сахисан буюу эерэг мэдээлэл байсан ба Н.Энхбаярын с?р?г мэдээлэл бусдаасаа бага зэрэг илvv, Б.Эрдэнэбат бараг сєрєг мэдээлэлгvй шахуу байв.

СОНИН ХЭВЛЭЛ
Мониторингид хамрагдсан сонинууд аль нэг нэр дэвшигчийг дэмжсэн, эсвэл эсэргvvцсэн байдлаар, нэг талыг хvчтэй баримталсан, єрєєсгєл мэдээлэл єгсєн байна. Иймээс олон нийт бvх сонины бvх нийтлэлийг уншиж байж л сонгуулийн кампаний талаар бодит ойлголттой болохоор байв.

Нэр дэвшигч Н.Энхбаярын тухай мэдээллийн єнгє аясын хувьд гэвэл "Зууны мэдээ" сонины бvх мэдээлэл эерэг болон тєвийг сахисан, "єдрийн сонин"-ы мэдээллийн дийлэнх нь сєрєг байв.
Нэр дэвшигч М.Энхсайхан тухай сєрєг мэдээлэл "єнєєдєр", "Зууны мэдээ" сонинд илvv байсан ба сvvлийнхэд нь бараг эерэг мэдээлэл байхгvй байв. Нєгєє хоёр нэр дэвшигчийн хувьд бараг бvх сонины эерэг, сєрєг хандлага бараг тэнцvv байлаа. Одоо сонин тус бvрээр авч vзье.

“Ардын эрх”
“Ардын эрх” сонины зай талбайны 43% нь АН-аас нэр дэвшигч М.Энхсайханд ногдож байсан ба тvvнтэй холбоотой мэдээллийн єнгє аяс нь дийлэнх нь тєвийг сахисан, эсвэл сєрєг мэдээлэл байлаа. Тvvний гол єрсєлдєгч МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 32%-ийг эзэлж байгаа ба тvvний тухай мэдээллийн эерэг, сєрєг мэдээлэл нь бараг тэнцvv байв. Vлдсэн хоёр нэр дэвшигчийн тухай мэдээллийн цаг ойролцоо, тєвийг сахисан буюу сєрєг мэдээлэл нь эерээсээ илvv байлаа. Зай талбай зориулсан байдлаас vзвэл Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 13%, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаархи мэдээлэл 12 %-ийг эзэлжээ.

“єнєєдєр”
“єнєєдєр” сонины нэр дэвшигчтэй холбоотой нийтлэлийн зай талбайн ихэнх буюу 42% нь "Эх-Орон" намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатад, нэр дэвшигч Н.Энхбаяр (25%), М.Энхсайхан (24%) нарт бараг эн тэнцvv, Б.Жаргалсайханд хамгийн бага буюу 9% ногджээ. Энэ сонинд хамгийн эерэг ба тєвийг сахисан байдлаар сурталчлагдсан нь Н.Энхбаяр, Б.Эрдэнэбат нар байсан ба Н.Энхбаяр, М.Энхсайхан нарт хамгийн сєрєг мэдээлэл ногдож байв. Б.Жаргалсайхан, М.Энхсайхан нарын тухай эерэг мэдээлэл бараг тэнцvv байжээ.

“єдрийн сонин”
“єдрийн сонин” нэр дэвшигчтэй холбоотой єєрийн нийтлэлvvдийн 41%-ийг МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярт зориулсан ба тvvний талаар ихэнхдээ тєвийг сахисан болон сєрєг талаас нь мэдээлсэн байна. Харин тvvний гол єрсєлдєгч М.Энхсайханд 32%-ийн мэдээлэл ногдож байсан ба єнгє аясын хувьд тєвийг сахисан буюу эерэг мэдээлэл байна. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын тухай сєрєг мэдээлэл ба нєгєє хоёрынхоосоо илvv боловч хоорондоо бараг адил, Б.Жаргалсайханы тухай сєрєг мэдээлэл Н.Энхбаярын дараа орж байв. Тоон vзvvлэлтийн хувьд энэ хоёрын дараа Б.Эрдэнэбат орсон ба Б.Жаргалсайхан хамгийн бага буюу дєнгєж 6%-тай байв.
Энэ сонин сонгуулийн vеэр нэр дэвшигч М.Энхсайханыг дэмжсэн нь мониторингийн дvнгээс харагдаж байна.

“Зууны мэдээ”
“Зууны мэдээ” сонин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хvчтэй дэмжсэн нь мониторингийн дvнгээс харагдаж байна. Тэрбээр нийт нэр дэвшигчдэд хуваарилагдсан зай талбайн 67%-ийг дангаараа эзэлж, єнгє аясын хувьд мэдэээлэл нь дийлэнхдээ тєвийг сахисан болон эерэг байна. Харин тvvний гол єрсєлдєгч, АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаарх мэдээлэл 14%-ийг эзлэж эдгээр нь ихэнхдээ тєвийг сахисан буюу сєрєг талын мэдээлэл байв. Бусад хоёр нэр дэвшигч болох Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 10%, мєн Б.Жаргалсайханы талаарх мэдээлэл 9% тус тус байна. Энэ хоёрын тухай сєрєг мэдээлэл адил тэнцvv байлаа.

6.1 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН Н?Л??Л?Л

Мониторингийн явцад хэвлэл мэдээллийн нєлєєлєл нэлээд vзэгдэж байв. Жишээ нь, нэр дэвшигч Б. Эрдэнэбат TV5 телевизийн "Монгол улсаа хєгжvvлье" нэвтрvvлэгт 2005 оны 4-р сарын 25, 26-ны єдєр дараалан оролцжээ. Эхний нэвтрvvлэгт тэрээр хувь хvн, нэр дэвшигчийнхээ хувьд оролцсон бол дараагийн єдєр нь єєрийн сонгуулийн мєрийн хєтєлбєрийг танилцуулсан байна. Тэрээр мєн нэвтрvvлэгт дархан хотыг хєгжvvлэх асуудлаар дахин ярьсан бєгєєд бусад нэр дэвшигчдээс энэ асуудлын талаарх санал бодлыг сонссонгvй.
2005 оны 5-р сарын 9-нд уг телевиз нэр дэвшигч Н.Энхбаярын Дэлхийн хэвлэлийн эрх чєлєєний єдрийг тохиолдуулан сэтгvvлчидтэй уулзсан тухай мэдээлжээ. Тус телевизийн захирал, Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерєнхийлєгч Д.Сарангэрэл нэр дэвшигчийн сонгуулийн ажилд амжилт хvсэж, мєнгєн аяга, сvv гардуулжээ.
TV9 телевиз 2005 оны 4-р сарын 25-нд нэр дэвшигч "Буян" компанийн захирал Б.Жаргалсайханы Японы "Марубен" корпорацид єртэй тухай мэдээг мэдээллийн хєтєлбєрєєрєє оруулсан ба харин Б.Жаргалсайханд энэ асуудлаар тайлбар єгєх боломж олгосонгvй. 4-р сарын 28-ны мэдээнд нэр дэвшигч М.Энхсайханыг ерєнхий сайд байхдаа импортын татварыг тэглэснээр жижиг, дунд бизнесийг дампууруулахад хvргэсэн гэж буруутгасан бєгєєд тvvнд бас л санал бодлоо илэрхийлэх боломж олгосонгvй.
5-р сарын 2-нд нэр дэвшигч Н.Энхбаярын д?рсийг М?РТ-ийн 18 цагийн мэдээгээр vзvvлсэн боловч тайлбар бичвэр нь Тайширийн усан цахилгаан станцын барилга байгууламжтай холбоотой тэнд очсон Эрчим хvчний сайд Т.Очирхvvгийн тухай байлаа.
UBS телевизийн 5-р сарын 1-ний 20.30 цагийн мэдээнд Н.Энхбаяр ер?нхий сайд байхдаа vндэсний vйлдвэрлэгчдийг их дэмжиж байсан бол М.Энхсайхан ерєнхий сайд байхдаа импортын татварыг тэглэж,v?ндэсний vйлдвэрийн хєгжлийг сааруулсан тухай мэдээлэв. 5-р сарын 3-ны 20.30 цагийн мэдээнд сурвалжлагч гудамжинд явж буй хvмvvсээс ярилцлага авсан нь бvгд Н.Энхбаяр ОХУ-ын их єрийг тэглэсэн нь улс оронд их тус болсон тухай ярьсан бєгєєд эсрэг тэсрэг бодолтой нэг ч хvн байсанг?й.
МVР-ийн оройн мэдээллийн хєтєлбєрийн мэдээнvvдэд эх сурвалжаа нэг бол хэвлэлийн мэдээллийн албаны, эсвэл манай сурвалжлагч гэх мэтээр янз бvрээр нэрлэсэн, эсвэл ямар ч эх сурвалжгvй мэдээ дамжуулж байв. "Сонгууль-2005" буланд орсон мэдээний зарим нь хэт ухуулга сурталчилгааны аястай байв. Жишээ нь, 5-р сарын 5-ны 22.00 цагийн мэдээнд Н.Энхбаярын тухай мэдээлэхдээ "Тєрийн тэргvvн" 800 жилийн дараа эзэн Чингисийн нутгаас тєрнє" гэжээ. 4-р сарын 28-ны 18.00 цагийн мэдээнд “М.Энхсайханыг хvмvvс Ерєнхийлєгч хэмээн дуудаж байв " гэжээ.
"Ардын эрх" сонины 79-д “Монголчууд эвтэй байхдаа хvчтэй” гэсэн єгvvлбэрт “Энхбаяртай байхдаа хvчтэй” гэсэн санааг оруулсан байна.
єдєр дутмын сонинуудад хэвлэл мэдээллийн нєлєє нэлээн ажиглагдсан бєгєєд эсвэл нэг талыг хэт барьсан, эсвэл цаг vеэсээ хэтэрхий хоцорсон (8-10 жилийн ємнєх), эсвэл эх сурвалжгvй материалууд байнга нийтлэгдэж байв.
Эдгээрийг мониторингийн баг тєлбєртэй сурталчилгаа байх гэж таамагласан бєгєєд дийлэнх нэвтрvvлэг, сонины материалаас аль нь улс тєрийн намын тєлбєртэй материал болохыг зааглаж ялгаагvй нь олон нийтийг тєєрєгдvvлэхэд хvрсэн гэж vзэж байна.
Сонгуулийн кампанит ажлын vеэр ХМХ-vvд нэр дэвшигчдийн эсрэг сєрєг єнгє аястай, шvvмжлэлт мэдээллvvдийг єєрсдийнх нь санал бодол, vзэл бодолгvй шууд дамжуулж байв. Тухайлбал:
МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярын тухай сєрєг мэдээллийн дийлэнхийг тvvний Ерєнхий сайд байхдаа ОХУ-д тєлсєн их єрийн тухай мэдээлэл, ялангуяа "ОХУ-ын хvлээн аваагvй 50 сая ам.долларын" тухай, мєн тvvнтэй холбоотой гэх авилгын асуудал эзэлж байв.
АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы тухай сєрєг мэдээлэлд тvvнийг Ерєнхий сайд байхдаа "Оюу толгой"-н ордыг ашиглах талаар Канадын компанитай ашиггvй гэрээ хийж, ард тvмнийг хохироосон, мєн банкуудыг дампууруулсан тухай асуудлууд давамгайлж байв.
БНН-аас нэр дэвшсэн Б. Жаргалсайханы эсрэг мэдээлэлд тvvний хувийн "Буян" компаниийн Японы "Марубен" корпорацитай хийсэн гэрээнд засгийн газрын хєрєнгийг барьцаалсан ба тэрээр одоо Монголын засгийн газарт ихээхэн хэмжээний єртэй тухай єгvvлж байв.
"Эх орон" намын нэр дэвшигч Б. Эрдэнэбатын хувьд тvvний хувийн "Эрэл" компани ихээхэн хэмжээний татвар тєлєєєгvй тухай сєрєг мэдээлэл гарч байлаа.
Харамсалтай нь, сєрєг мэдээллийн зарим нь улс тєрийн штабаас бэлтгэж ирvvлсэн ба мэдээллийн хєтєлбєрийн "Сонгууль-2005" булангаар ч нэвтэрч байсан юм. Нєгєєтэйгvvр, эдгээр материал, нэвтрvvлэгт тєлбєртэй эсэхийг тодорхой ялгаагvй нь тухайн хэвлэл мэдээллийн сэтгvvлчдийн бэлтгэсэн материал мэт ойлгогдож байсан юм.
Гэвч vнэн хэрэгтээ эдгээрийн асуудлын алинаар ч сэтгvvлчийн бие даасан эрэн сурвалжлах болон асуудал хєндсєн материал байсангvй. Сєрєг материалууд сонгуулийн сурталчилгааны сvvлээр нэлээн идэвхжсэн байна.
Сонгууль мэдээлэх, сурвалжлах олон улсын хэм хэмжээний дагуу сонинуудад аль нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа ил тод зарлахыг зєвшєєрдєг боловч мониторингид хамрагдсан аль ч сонин байр сууриа олон нийтэд мэдэгдээг?й.
єдєр дутмын сонинууд нэр дэвшигчдийн оролцсон телевизийн халз мэтгэлцээнийг хэсэгчлэн болон бvрэн нийтэлсэн. Гэхдээ сонинууд аль нэг дэвшигч сайн муу оролцсон хэмээн сайшаасан, эсвэл муулсан єнгє аясаар єєрийн дvгнэлтийг єгч байв.
Сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан СЕХ-ны зар сурталчилгаагаас єєр сонгогчдын боловсролд зориулсан, нэр дэвшигчдийн амлалтыг тайлбарлаж, дvгнэсэн зэрэг сэтгvvл зvйн бие даасан материал ХМХ-vvдэд нэн ховор байв.
Сонгуулийн vеэр болсон чухал vйл явдлуудыг мэдээлсэн байдал нь тэдгээрт тухайн ХМХ аль хэр шударга хандсан, эсвэл єєрийн нєлєєллийг оруулсан эсэхийг vнэлэх нэг чухал хэмжvvр юм. Мониторингийн багийн ажигласнаар сонгуулийн vеэр доорхи онцгой vйл явдал болсон байна.

• Улс тєрийн намуудын шударгаар сонгуульд оролцох тухай гэрээ батлав

2005 оны 04-р сарын 20-ны сонинуудад нэр дэвшигчдийн сонгуулийн 4 менежер гарын vсэг зурж баталсан "Монгол Улсын Ерєнхийлєгчийн 2005 оны сонгуульд шударгаар єрсєлдєх тухай гэрээ" батлагдсан мэдээлэл нийтлэгдэв. Нийт 5 зvйл бvхий энэ гэрээнд "гэрээнд харш vйл ажиллагаа явуулбал холбогдох талын гэрээг зєрчсєн гэж vзнэ" гэсэн бєгєєд УИХ-аас Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг хvлээн зєвшєєрсєн хууль гартал хvчин тєгєлдєр байна" гэж заажээ. Гэрээний "Талуудын хvлээх vvpэг" гэсэн 2-р зvйлийн 2.1.1-д "хууль бус vйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоно" гээд vvнд 12 зvйлийг хамруулсан байна.
Намуудын менежерvvдийн гэрээг ТВ-9 бvрэн эхээр нь гаргаж, МАХН-ын менежерийн гvйцэтгэсэн vvргийг товойлгон мэдээлсэн. МVТВ дурьдалтын шинжтэй мэдээлсэн. 25-р суваг телевиз "Ерєнхийлєгчийн сонгууль-2005" шууд нэвтрvvлгээр намууд нэр дэвшигчдээ зарласан єдєр нэр дэвшигчдийн сонгуулийн штабын ерєнхий менежерvvдтэй ярилцлага хийсэн. Энэ цуврал нэвтрvvлгийн vеэр 2005 оны 5 дугаар сарын 10-ны єдєр Улс тєрийн намуудын сонгуулийн vйл ажиллагаа явуулах шударга ёсны гэрээнд гарын vсэг зурах ажиллагааг мэдээлсэн ба vvний ємнє гарын vсэг зурах байсан боловч МАХН-ын сонгуулийн штабын ерєнхий менежер С.Баяраас бусад нь ирээгvйгээс шалтгаалан уг vйл ажиллагаа хойшлогдсон тухай мэдээлсэн. UBS, ТВ-5 телевизvvд энэ асуудалд нэг их ач холбогдол єгєєгvй.

• Сєрєг хvчний намуудаас СЕХ-г огцруулах шаардлага тавив

2005 оны 5-р сарын 12-нд Ардчилсан нам, "Эх орон" нам, БНН-ын сонгуулийн менежерvvд хамтран хэвлэлийн бага хурал хийлгэж, СЕХ-г огцруулах шаардлага тавив. Тэд "сонгогчийн vнэмлэхийг улсын хэмжээгээр нийт сонгогчдын 11%-тай тэнцэх буюу 80 000-аар илvv хэвлэсэн, саналын хуудсыг нєєцийн 10%-аас гадна дахиад 11% илvv хэвлvvлсэн" хэмээн СЕХ-г буруутгасан бєгєєд илvv хэвлvvлсэн vнэмлэх, саналын хуудсуудыг сонгуулийг будлиантуулах санаагаар зориуд хийсэн vйлдэл гэж vзэж байгаагаа илэрхийлэв. Мєн "бараг сонгуулийн хороод байгуулагдсан єдрєєс бvрэлдэхvvн нь нэг намыг хэт барьсан тэнцвэргvй тєлєєлєл болсон" гэж мэдэгдэв. Тэд “СЕХ шаардлагатай арга хэмжээ авахгvй бол шат дараалсан тэмцлийн алхмууд хийнэ” гэж мэдэгдсэн билээ.
2005 оны 5-р сарын 13-нд 3 намынхан "Сонгуулийг шударгаар явуулъя" гэсэн уриан дор Сvхбаатарын тайлбайд олон нийтийн цуглаан зохион байгуулав.
Vvнээс ємнє буюу 2005 оны 4-р сарын 6-нд СЕХ-ноос мэдэгдэл гаргаж, "Нутаг дэвсгэрийн хорооны 282 хvнээс МАХН-94, АН- 63, ЭОН-30, БНН-17, хэсгийн хорооны 13044 хvнээс МАХН 5296, АН-4331, ЭОН-949, БНН- 286 байгаа учир аль нэг нам давамгайлаагvй байна" гэсэн билээ. Мєн СЕХ 4-р сарын 27-нд хэвлэлийнхэнтэй уулзаж, СЕХ-ны дарга МАХН-аас бусад 3 намын єргєдєлтэй холбоотой мэдээлэл хийсэн ба тэр vеэр ноён Ж.Ядамсvрэн УИХ шийдвэр гаргавал огцроход бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ.
СЕХ-ны бvрэлдэхvvнд МАХН-ын тєлєєлєл давамгайлж байдаг нь байнга бусад намын хардалтад єртєх шалтгаан болдог.
3 намаас ємнє сонгуулийн vеэр хvчтэй болж байсан "Эрvvл нийгэм-Иргэний нийгэм" хєдєлгєєн СЕХ-г огцрохыг шаардаж байсан юм.
Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр болсон энэ vйл явдлыг мэдээлэхдээ ТВ-5, UBS хоёр СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга нарын "энэ бол боломжг?й шаардлага, мєнгє хєрєнгє байхгvй, хугацаа богино" гэх мэт мэдэгдлийг нэвтрvvлж байв.
25-р суваг телевизийн мэдээллийн нэвтрvvлгээр СЕХ-г огцруулах шаардлага тавьсан 3 нам, СЕХ-ны аль алины тєлєєлєл орсон тэнцвэртэй мэдээллийг хvргэсэн.
Ийгль телевиз болсон vйл явдлуудыг элдэв тайлбаргvйгээр шуурхай сурвалжлан vзvvлсэн.
Сонгуулийн ємнє Эрvvл нийгэм-Иргэний хєдєлгєєн, мєн тvvнийг эсэргvvцэн гарч ирсэн Нийгмийн хєгжлийн тєлєє хєдєлгєєн, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдvvлэх шаардлага тавьсан Ахмадын хєдєлгєєн, оюутны тєлбєрийг нэмэгдvvлэхийн эсрэг Оюутны хєдєлгєєн, vйлдвэрчний эвлэлийн хєдєлгєєн зэрэг олон нийтийн цуглаан, жагсаал нэлээн эрчимтэй єрнєж байв. Энэ vйл явцад ТВ-5, UBS хоёр нилээд шvvмжлэлтэй сєрєг байрнаасаа хандаж, “Энхбаяр огцор” гэсэн бичгийг харуулалгvй, "гудамжны голдуу согтуу хvмvvс байна" гэх мэтээр шvvмжлэлтэй хандаж байв.
МVТВ сонгуулийн сурталчилгааны ажил эхэлснээс хойшхи vйл явдал болох СЕХ-г огцруулах шаардлага тавьсан Эрvvл нийгэм иргэний хєдєлгєєн, дараа нь МАХН-аас бусад 3 намын сонгуулийн штабуудын мэдэгдлийг тєвийг сахисан байр сууринаас мэдээлсэн. М?ТВ шаардлага, няцаалтыг “Цагийн хvрд” xєтєлбєрєєр намуудад хуваарилсан 1 минут 30 секундийн булангаар намуудын захиалгаар мэдээлж байсан, нам бус хєдєлгєєний шаардлагын тухай цєєн мэдээлсэн. мєн бvх vйл явдлыг Н.энхбаярын эсрэг гvтгэлэг гэсэн хандлагаар мэдээлж, Хєгжлийн тєлєєх иргэд, сонгогчдын хєдєлгєєнийг сайшаан магтаж байжээ.
Уг хэрэг ядвлуудыг ТВ-9 телевиз нэлээн сєргєєр, тухайлбал, сонгуулийг будлиантуулах vйл ажиллагаа хэмээн олон дахин мэдээлж байлаа.
Ийгль ТВ нь сонгуулийн сурталчилгааны явцад болж байсан. Эрvvл нийгэм-Иргэний хєдєлгєєн, дээрх хєдєлгєєний эсрэг Оюутны хєдєлгєєн, vйлдвэрчний эвлэлийн хєдєлгєєнvvдийг ерєнхийдєє тэнцвэртэй мэдээлэл хийсэн.
Vйлдвэрчний эвлэлийн хєдєлгєєнvvдийг UBS, ТВ-5 телевизvvд байгаа чигээр нь гаргасан. Мєн энэ хєдєлгєєнийхєнтэй Н.Энхбаяр уулзаж, тэдний шаардлагыг биелvvлэх талаар амлаж буйг ч гаргасан.

• "Эх орон" намын нэр дэвшигчийн машин мєргєлдсєн тухай

2005 оны 5-р сарын 9-ний ?д?р "Эх орон" намын нэр дэвшигч Б.Эрдэнэбат хєдєє орон нутагт сонгуулийн сурталчилгаагаа дуусгаад Улаанбаатарт эргэж иржээ. Тэд Шарын голоос гарахын ємнє Улаанбаатар уруу сонгуулийн штаб болон тєрийн тусгай хамгааалалтын алба уруу утасдаж, 19.50–д угтаж авахыг хvсчээ. Тэд цагаасаа ялимгvй хожигдож, 19.55-д ирэхэд хамгаалалтын машин ирээгvй байв. Нэр дэвшигч сурталчилгааны багийн хамт хэсэг хvлээгээд хот уруу хєдєлжээ. Цуваа нисэхийн цагаан хаалгаар єнгєрч явтал тєрийн тусгай хамгаалалтын албаны 00-04 дугаартай машин нэр дэвшигчийн сууж явсан машины хажуугаас мєргєсєн байна. Машинууд ихээхэн хэмжээгээр гэмтсэн ба азаар хvн эрсдэж, гэмтсэнгvй.
Энэ асуудлаар "Эх орон" намаас гаргасан мэдэгдлийг 2005 оны 5-р сарын 12-нд сонгуулийн менежер Н.Чулуунбаатар, хэвлэл мэдээллийн менежер Ш.С?хбаатар нар хэвлэлийн бага хурал дээр танилцуулав. Уг хэрэг явдал болсноос хойш 3 хоногийн дараа олон нийтэд мэдэгдсэн учраа сонгуулийн менежер: "Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуульд Ерєнхийлєгчид нэр дэвшигчийг тєрийн хамгаалалтад авах тухай заасан байдаг. Гэтэл энэ талаар хэн ч ямар ч мэдээлэл хийхгvй байгаад хачирхаж, єєрсдєє мэдээлэхээр шийдсэн" гэж тайлбарлав.
Энэ асуудалд ТВ-5, UBS телевизvvд тєвийг сахисан дундаж байр суурьтай хандаж, менежерийн хийсэн хэвлэлийн бага хурлыг мэдээлсэн ба сэтгvvл зvйн илvv, дутуу тайлбар хийгээгvй.
МVТВ энэ явдлыг тухайн намын захиалга байдалтай, ТВ-9 "Эх орон" намын машин буруутай болохыг нотолж, мєргєсєн гэгдэх машины хохирогчтой ярилцлага хийж, мэдээлсэн байна.
25-р суваг телевиз энэ мэдээллийг хvргэхдээ тєрийн хамгаалалтын албаны хариуцлагын асуудлыг хєндсєн байна.
Монголын Vндэсний Радио сонгуульд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хvргэхдээ тэнцвэртэй байдлыг хангахыг эрмэлзэж байсан нь мониторингийн дvнгээс харагдаж байна. Намуудын их хурал болж нэр дэвшигчээ тодруулах vеийг тухай бvрд нь шуурхай хvргэж байсан. Улс тєрийн намуудын шударга ёсны гэрээ байгуулсан талаарх мэдээлэл мониторингид хамрагдсан цагуудад дурьдагдаагvй.
СЕХ-г огцруулах шаардлагыг тэгш, тэнцвэртэй нэвтрvvлсэн. СЕХ-ны дарга Ж.Ядамсvрэн, 3 намын тєлєєлєгчийн яриаг тухай бvр нэвтрvvлж байлаа.
Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатыг хамгаалалтын албаны машин мєргєсєн талаарх мэдээлэл нь тус намын сонгуулийн тєв штабаас ирvvлсэн мэдээ байв.
Эрvvл нийгэм-Иргэний хєдєлгєєн болон "Оюу толгой 50:50" хєдєлгєєний талаарх мэдээллийг цухас дурдах тєдий єнгєрчээ.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.