Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/

2005 оны Ерєнхийлєгчийн сонгууль
Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан

ДОЛОО. Д?ГНЭЛТ, З?ВЛ?МЖ

Монголын ХМХ-vvд Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр хийсэн мониторингийн ач холбогдлыг vнэлж, хvндэтгэлтэй хандан vр дvнг нь олон нийтэд шударгаар мэдээлж байсныг тэмдэглэх нь зvйтэй юм. Энэ сонгуулийн vеэр олон сэтгvvлч чин шударга ажилласныг мониторингийн баг хvлээн зєвшєєрч байна.
Мониторингийн явцад TV5, 25-р суваг телевизээс vр дvнгийн талаар гомдол санал гарсан бєгєєд тэднийг урьж, магадлан шалгахыг хvссэн боловч ирсэнгvй. 25-р суваг телевиз 2005 оны 5-р сарын 24-ний оройн мэдээний хєтєлбєрт мониторингийн дvн буруу, олон нийтийг тєєрєлдvvлсэн тухай цацсан бєгєєд тєслийн зєвлєх С.Баяраа тэдэнтэй холбоо барьж учрыг тодруулав. 25-р сувгийнхан сонгуультай холбоотой бvх мэдээллийг, мэдээллийн хєтєлбєртєє ч тєлбєртэй хийсэн байна. Энэ тохиолдолд мониторингийн аргачлал, тэдний єєрсдийн сонгуулийн мэдээллийн дvн шинжилгээ хоёр зєрvvтэй гарсныг олж тогтоов.
"Глоб Интернэшнл" ТББ-аас явуулсан хэвлэл мэдээллийн мониторингийн явцад 2005 оны Ерєнхийлєгчийн сонгуулийн vеэр ХМХ-vv нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийг хангалттай тvгээж байв. Харин нийтэд нь авч vзвэл мэдээллийн тэнцвэрийг тєдийлєн сайн хадгалж чадсангvй. Мониторингийн явцад цуглуулсан мэдээлэл нь ХМХ-ийн Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигчдийн тухай мэдээлсэн цаг, зай талбай болон мэдээллийн єнгє аясын хувьд нилээд ялгаатай байлаа.

1. єргєн нэвтрvvлгийн хэрэгслvvд сонин хэвлэлийг бодвол сонгуулийн кампанийг арай илvv тэнцвэртэй байдалд мэдээлсэн нь тvрvvчийн УИХ-ийн сонгуультай харьцуулахад дэвшилттэй юм. Бараг бvх телевиз мэдээллийн гол хєтєлбєрийнхєє дундуур "Сонгууль-2005" булан ажиллуулж байсан нь улс тєрийн чухал vйл явдлыг олны анхааралд тєвлєрvvлэх гэсэн оролдлого байсныг тэмдэглэвэл зохино. Харамсалтай нь, телевиз, радио нэр дэвшигчдийн сонгуулийн штабын хооронд гэрээ байгуулж, улс тєрийн намуудын сонгуулийн штабаас ирсэн мэдээлэлд цагаа худалдан тєлбєр авч байжээ. Энэ тохиолдолд сэтгvvлч сонгуулийн штабын мэдээг шууд зуучлагч, дамжуулагчийн vvрэг гvйцэтгэж, мэргэжлийн хариуцлагаа умартсан нь мэргэжлийн шударга сэтгvvл зvйн зарчимд харш, ёс бус юм. Vvний уршигаар сонгууль сурвалжлах, мэдээлэх сэтгvvл зvйн чанар, зарчим алдагдаж, буруу соёл, хэвшил бий болж буйд мониторингийн баг эмзэглэж байна.

2. Сонины хувьд гэвэл сонгуулийг мэдээлэхдээ тэнцвэртэй, шударга байх зарчмуудыг бvрэн баримталж чадахгvй байгаа нь мониторингийн дvнгээс харагдаж байна. Энэ нь мониторингийн тухайн vе шатанд байсан тvр зуурын vзэгдэл бус, бодит хандлага юм гэдэг нь эцсийн дvнгээр батлагдлаа. Монголын сонинууд Монголын сонгогчдын эрх ашигт vйлчлэх vvргээ умартаж, мєнгєє тєлсєн улс тєрийн намуудад vйлчилж, сонгогчдыг тєєрєлдvvлж байгаа нь амьдрал дээр батлагдаж байна.

3. Сонгуульд єрсєлдєгчдийн vзэл бодлыг бvрэн дvvрэн мэдэх, тэдгээрт дvн шинжилгээ єгч, сонголтоо хийх боломжийг сонгогчдод олгоход чиглэсэн хэлэлцvvлэг явуулах, vзэл бодлыг уралдуулах, маргаан зєрчлийг эрэн сурвалжилж тайлбарлах талаар олон тvмэнд vйлчлэх vvргээ Монголын ХМХ одоогийн байдлаар биелvvлж чадахгvй байна.

4. Сонгуулийн vеийн хамгийн чухал vйл явдал болох телевизийн халз мэтгэлцээн сонгогчдод хангалттай мэдээлэл єгч чадсангvй. Тєсєл хэрэгжvvлэгч байгууллагын шинжээч-сургагч Ерєнхийлєгчид нэр дэвшигчидтэй телевизийн халз мэтгэлзээн хийх талаар улс тєрийн нам, МVРТ-ийн удирдлагатай уулзаж, санал солилцон, мєн халз мэтгэлцээнийг мэргэжлийн тvвшинд хийхэд нь туслах зорилгоор халз мэтгэлцээний хэд хэдэн загвар боловсруулж єгсєн боловч тэдгээрийг vр дvнтэй ашиглаж чадсангvй.

5. Сонгуулийн кампаний vеэр сэтгvvлч, ХМХ цагдан хяналтад єрдтєг нь мэргэжлийн тvвшинд ажиллахад саад тотгор болдог байна.

Зєвлємж

Тєсєл хэрэгжvvлсэн байгууллагаас тухайн тєслийг санхvvжvvлсэн Америкийн Vндэсний Ардчилсан Хvрээлэн, олон улсын бусад хандивлагч, ардчилал, хvний эрх, эрх чєлєє, vзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн, хэвлэлийн эрх чєлєєний байгууллагууд, УИХ, Монголын Засгийн газарт хандан дараахь зєвлємжийг єгч байна.
Монгол Улсад хэвлэлийн эрх чєлєєг баталгаажуулах, хараат бус, чєлєєт хэвлэл мэдээллийг хєхиvлэн дэмжих чиглэлээр олон ажил хийж, амжилтад хvрсэн боловч ардчиллыг гvнзгийрvvлэх, ялангуяа ардчилсан чєлєєт сонгуулийг хєхиvлэн дэмжихэд хэвлэл мэдээллийн vvргийг дээшлvvлэх зорилгоор ХМХ-ийг хvчирхэгжvvлэх, чадавхижуулах, мэргэжлийн сэтгvvл зvйг тєлєвшvvлэх, хараат бус хэвлэл мэдээллийн улс тєр, эдийн засгийн орчныг сайжруулах талаар дорвитой шинэтгэл хийх шаардлагатай байна. VVнд доор дурьдсан арга хэмжээг авч хэрэгжvvлэхийг санал болгож байна.

1. Мэргэжлийн сэтгvvл зvйг хєхиvлэн дэмжих

• Сонгууль мэдээлэх, сурвалжлах сэтгvvл зvйн зарчим, сонгуульд хэвлэл мэдээллийн гvйцэтгэх vvргийн талаар улс тєрч, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн, удирдах ажилтан, сэтгvvлчдэд эрчимтэй сургалт явуулах

• Нам, эвсэл, нэр дэвшигчдийн vйл ажиллагаа, сонгуулийн мєрийн хєтєлбєр, амлалт, мэдэгдэлд дvн шинжилгээ хийх, учрыг таниулах талаар сэтгvvл зvйн бие даасан материал бэлтгэх сэтгvvлчдийг сургах, дадлагажуулах

• Телевизийн халз мэтгэлцээнийг сэтгvvл зvйн єндєр тvвшинд бэлтгэх, тvvний ач холбогдлын талаар улс тєрчдийн мэдлэг, ойлголт, ухамсрыг дээшлvvлэх

2. Хараат бус хэвлэл мэдээллийн орчныг таатай болгох

• Хэвлэл мэдээлэл хараат бус байх улс тєрийн болон эрх зvйн орчныг судалж, эрх зvйн шинэтгэл хийх, цензур (цагдан хяналт)-ын эсрэг зохистой vйл ажиллагаа явуулах

• Хараат бус ХМХ-ийн эдийн засгийн орчныг судалж, сонгуулийн орлогод найдахаасаа илvv зах зээлд удаан хугацаанд оршин тогтнох мэдлэг, туршлагатай болгох чиглэлээр vйл ажиллагаа явуулах

• Ерєнхийлєгчийн сонгуулийн хуулийн хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтуудад олон улсын жишигт нийцсэн зохих єєрчлєлт оруулах

• Мэргэжлийн сэтгvvлчдийг зар сурталчилгааны хариуцлага, vvргээс ангид байлгах чиглэлээр арга хэмжээ зохиох

• Редакций.н ардчиллын олон улсын зарчмуудыг практик дээр хvлээн зєвшєєрч, редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах

• Хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтыг бий болгоход туслах, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, тухайлбал олон нийтийн ємчийн радио, телевизэд сонгууль сурвалжлах, мэдээлэх зарчим боловсруулах, тvvнийгээ хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх

• ХМХ, ялангуяа єргєн нэвтрvvлгийн хэрэгслийг эзэмшигчийн нэрийг олон нийтэд ил тод болгох, ингэснээр сонгогчдын мэдээлэлд vнэлэлт єгєх, бодитой хандах боломжийг хангах

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.