Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/шинэ 2004-2005/

Хэвлэл мэдээллийн мониторинг /шинэ 2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/шинэ 2005/

Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

“Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Д.Цэрэнжав (“Монголын ОНМХ-ийн тойм”)

Сонгуулийн vеийн хэвлэл мэдээлэл: бусад улс орнуудын зарим жишээ, туршлага

Янз бvрийн улс оронд сонгуулийн сурталчилгааны vеийн хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалт бол хамгийн зохистой шийдэл гэдэгтэй бvгд санал нийлдэг.

Их Британид намуудын сонгуулийн ємнєх радио, телевизийн нэвтрvvлгийн цагийг радио, телевиз эрхлэгчид ба улс тєрийн намуудын тєлєєлєл бvхий хамтарсан хороо хуваарилдаг.

Данид бас єєрийн зохицуулалт бий. Энэ улсын хуулиар улс тєрийн тєлбєртэй сурталчилгааг хориглодог мєртєє бусад сурталчилгааг хэвлэл мэдээллээр хэрхэн явуулахыг тодорхой заагаагvй ажээ. Ийм нєхцєлд Данийн арилжааны биш радио парламентийн сонгуульд оролцож буй бvх намуудад ижил цаг олгодог бєгєєд vvнийгээ сайн дураар хийдэг. Данийн радио улс тєрийн намуудын оролцоотой мэтгэлцээнийг дамжуулдаг. Бас санал хураалтын ємнє єдєр сурталчилгаа явуулдаггvй. Гэхдээ хувийн бие даасан телевизvvд энэхvv уламжлалыг бага зэрэг эвдэх болжээ. Тухайлбал, TV2 хэмээх шинэ суваг сонгуулийн мэтгэлцээнийг нэвтрvvлдэг мєртєє зарим жижиг намуудыг хасчихдаг, бас санал хураалтын ємнє єдєр сурталчилгаа явуулдаг.

Єєрийн зохицуулалт vр дvнтэй байхын тулд бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайн хєгжсєн байх ёстой.

Гэхдээ ардчиллын эртний уламжлал vгvй орнууд хvртэл єєрийн зохицуулалтыг нэвтрvvлэхийг оролдож байна. Бvр 1989 онд Намибид болсон сонгуулийн ємнє тєрийн мэдэлд байдаг Баруун Ємнєд Африкийн радиотелевизийн єргєн нэвтрvvлгийн корпораци сонгуулийн сурталчилгааны асуудлаар зєвлєлдєх байнгын хороо байгуулж улс тєрийн намуудын тєлєєллийг урьж оролцуулсан байна.

1990 онд Унгарт бас єєрийн зохицуулалтын зарчмыг нэввтрvvлсэн жишээ байна. Унгарын vндэсний телевиз ба мэдээллийн агентлаг хоёр санаачилж улс тєрийн 12 нам ба бие даасан хуульчдын форумтай хамтран сонгуулийн ёс зvйн кодекс баталж нэгдэн орохыг хэвлэл мэдээллийнхэнд уриалжээ.

Польшийн радио, телевиз (тєрийн мэдлийн) BBC-гийнх шиг зарчмыг нэвтрvvлсэн.

2002 онд ОХУ-ын томоохон хэвлэл мэдээлэл, тухайлбал, ОРТ, РТР, єдєр тутмын гол гол сонинуудыг нэгтгэсэн “МедиаСоюз” хэмээх байгууллага “Хэвлэл мэдээлэл ба сонгууль” гэсэн дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулсныхаа vр дvнд “Шударга сэтгvvл зvйн харти” хэмээх баримт бичгийг батлан гаргаж байлаа. Мєн 2003 оны Тєрийн думын сонгууль болохоос хэдэн сарын ємнє улс тєрийн намууд, олон нийтийн ба хэвлэл мэдээллийн байгууллагууд хэлэлцэж тохирсны vндсэн дээр “Сонгууль-2003” нэртэй, “нийгмийн гэрээ” хэмээн тодорхойлсон баримт бичгийг боловсруулан гаргажээ. Тэндээс 32 хvнтэй шинжээчдийн зєвлєл байгуулж сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол, саналыг авч хэлэлцэж байжээ.

Зарим улс орон сонгуулийн сурталчилгааны зохицуулахын тулд мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн хєндлєнгийн байгууллагыг бий болгодог. Жишээлбэл, Ємнєд Африкт 1994 онд хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн бие даасан комиссыг vvсгэн байгуулжээ. Ингэхдээ тусгай хууль гаргаж комиссын бие даасан байдлыг тєдийгvй чадамжыг баталгаажуулж єгсєн байна. Тухайлбал, комиссын дарга нь харьцангуй єндєр албан тушаал эрхэлдэг шvvгч юм уу ємгєєлєгч, бас хоёр гишvvн хэвлэл мэдээллийн ажлын туршлагатай байх ёстой, гэхдээ хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгч байх ёсгvй гэх мэтээр заасан.

Ихэнх тохиолдолд эдгээр байгууллага тухайн сонгуулийн кампанийн vеэр ажиллаад аяндаа зогсож, улмаар тардаг байжээ.

Дээр дурдсан ямар ч байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчид сонгуулийн vйл явцыг хэрхэн тусгах, єєрєєр хэлбэл нийтлэл, нэвтрvvлгийн агуулгад оролцох ёсгvй. Нєгєє талаар сонгуулийн кампанийн vеэр хэвлэл мэдээллийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай болдог.

Танзанийн хэвлэл мэдээллийг сайн дураар нэгтгэсэн Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зєвлєл хэмээх байгууллага 2000 оны парламентын ба ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє Yндэсний сонгуулийн комисстой хамтарч хэвлэл мэдээллийн баримтлах ёс зvйн кодексийг батлан гаргаж байжээ.

Харин Зимбабвед ёс зvйн код боловсруулж батлах шат дамжлага арай єєр байлаа. Сонгуулийг дэмжих сvлжээ хэмээх тєрийн бус байгууллагуудын сvлжээнээс санаачлан хэвлэл мэдээллийн хэд хэдэн байгууллагын тєлєєллийг оролцуулсан тусгай хороо байгуулж сонгуулийг мэдээлж сурвалжлах талаархи удирдамж боловруулжээ. Тvvний дотор ёс зvйн кодыг багтаасан. Энэ баримт бичгийг янз бvрийн байгууллага, тvvний дотор Замбабвейн сэтгvvлчдийн vйлдвэрчний эвлэл сайшааж нэгдэн орсон байна.

Сонгуулийн кампанийн vеэр хэвлэл мэдээлэл, сэтгvvлчдийн баримтлах ёс зvйн зарчмуудыг нэлээд тохиолдолд хэт ерєнхий, лоозогносон учраас бvгд дуртайяа нэгдэн ордог боловч vр дvн муутай байдгийг зарим судлаачид тэмдэглэж байна. Гэтэл ардчилал, чєлєєт хэвлэл мэдээлэл єндєр хєгжсєн орнуудад маш нарийн хэм хэмжээг тогтоон баримталж чадаж байна. Тухайлбал, АНУ-ын жишээ байна.

- АНУ-д сонгуулийн явц, vйл явлын талаархи сэтгvvлчийн материал ба тєлбєртэй сурталчилгаа хоёрыг зааглаж ялгахыг хамгийн чухал гэж vздэг. Ямар ч сурталчилгаа, тvvний дотор рекламын ролик буюу 30 секундын богинохон клипэнд хvртэл тvvнийг захиалсан хvмvvсийн нэр тов тодорхой гарах ёстой. Жишээлбэл, энэ сурталчилгааг тэр нэр дэмшигчийг дэмжих хорооноос захиалав гэх мэтээр тєгсгєдєг. Эсвэл нэвтрvvлгийн дундуур титр єгнє.
- Тєлбєртэй нэвтрvvлэг болон рекламын роликт сэтгvvлч хvн оролцохыг хатуу хориглоно. Тэр ч бvv хэл сурвалжлагчийн дvрс орсон кадрыг сурталчилгаанд ашиглаж болохгvй.
- Мэдээллийн хєтєлбєрийн дундуур рекламын ролик vзvvлэхгvй.
- Хэрвээ сэтгvvлч улс тєрд орохыг хvсвэл сэтгvvлчийн ажлаа орхидог. Зарим тохиолдолд ажлаасаа чєлєє авах ёстой.
- Сонгуулийн сурталчилгааг телевизээр дамжуулах тариф ердийн арилжааны тарифаас доогуур байх ёстой хуулийн заалт бий. Телевизийн дэлгэцийг бvх нэр дэвшигчдэд хvртээмжтэй байлгахын тулд vvнийг хийжээ.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.