Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Илтгэл, єгvvлэл, судалгаа » Хууль

Хэвлэл мэдээллийн талаарх тєрийн зохицуулалт

Бvгд Найрамдахчуудын Олон Улсын Хvрээлэнгээс зохион байгуулсан “ Хэвлэл мэдээлэл- Сонгууль –2000 “ семинар дээр тавьсан илтгэл. 2000.05. 06

Сонгуулийн кампанийн явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл шийдвэрлэх vvрэгтэй байдагтай хэн ч маргахгvй. ХМХ сонгуульд оролцохгvй бол мэдээллийн хомсдол болно. Хэвлэл мэдээлэл мэргэжлийн бус ажиллавал сонгуулийн vр дvнд сєрєг нєлєє vзvvлнэ. ХМХ мэргэжлийн тvвшинд ажиллаж, ардчилсан сонгууль шударга болоход єнєєдєр манайд vйлчилж буй хууль, эрх зvйн орчин ихээхэн нєлєєлєх нь мэдээж билээ.
УИХ- ын єнгєрсєн согуультай харьцуулахад энэ жил Монголын ХМХ-vvд Хэвлэлийн эрх чєлєєний хууль батлагдсан нєхцєлд ажиллах гэж байна. Олон жил дуншсан хэвлэлийн хуулийг баталж гаргасан нь єнєєгийн Парламентийн амжилт юм. Гэвч Монголд хэвлэлийн эрх чєлєєг баталгаажуулж, цензурыг хориглосоноороо ардчилал, хvний эрхийг гvнзгийрvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэж буй энэ хуулийг хэрэгжvvлэхэд Засгийн газар, холбогдох байгууллагууд тун хангалтгvй ажилласан нь харамсалтай. Єєрєєр хэлбэл, ХМХ- ийн хууль эрх зvйн орчин 1996 оны сонгуультай харьцуулахад яг л ижил, тєдийлєн таатай бус хэвээр байна. Яагаад вэ?
1. Сонины хувьчлал єнєє хэр бvрэн дуусаагvй байна. Ялангуяа хєдєє, орон нутгийн хэвлэл туйлын хvнд байдалд байгаа
2. Манай бvх нутгийг хамран нэвтрvvлгээ цацдаг радио, телевизийн ганц том цогцолборын олон нийтэд vйлчлэх статус албан ёсоор баталгаажаагvй, зєвхєн нэр нь Yндэсний гэсэн тодотголтой болсон байгаа.
3. Хэвлэлийн хуульд “ Парламент хэвлэлийн эрх чєлєєг хязгаарласан хууль батлахгvй “ гэж заасан боловч одоо хvчин тєгєлдєр vйлчилж буй, ємнє батлагдсан хуулиудад vvнтэй нийцvvлэн єєрчлєлт засвар хийгээгvй байна.
4. Сэтгvvлчдийн мэдээлэл хvртэх, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх єнєє хэр албан ёсоор баталгаажаагvй байна.

Сонгуулийн явцад vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх, мэдээлэл хvртэх, хэвлэн нийтлэх эрх чєлєє, нэр дэвшигч, сонгогчдын сонгуулийн кампани, санал хураалтад оролцох эрх, vл ялгаварлах эрх зэрэг хvний vндсэн эрхvvд улам чухал болж ирдэг. Эдгээр эрхийг хослуулан жишисний vндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс тєрийн нам болон нэр дэвшигчийн мєрийн хєтєлбєр, мєн чанар, амлалт биелэлт зэрэг сонгуулийн кампанийн гол гол vйл явдлыг олон нийтэд мэдээлэх vvрэгтэй нь ойлгомжтой. Гэвч энэ бvхнийг зохицуулах асуудал шаардлагын тvвшинд хvрээгvй байгаа юм.

Єнєєдєр би энд хууль тогтоомжийн тухай ярихдаа олон улсын хэм хэмжээ,
зарчим, жишгийн тухай байнга дурьдах болно. Учир нь, манайх Yндсэн хуулийнхаа 10-р зvйлийн 1-д “ олон улсын хэмжээ, зарчмуудыг хvлээн зєвшєєрєхєє “ баталсан бєгєєд 2,3-т “ олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударга сахин биелvvлнэ”,
“ олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэг адил vйлчилнэ “ гэж заасан байдаг юм.
Эхлээд УИХ- ын Сонгуулийн хуулиас эхлэе. Yvнд хэвлэл мэдээлэлтэй
холбоотой заалтууд байдаг. Улс тєрчид Сонгуулийн хуульд єєрчлєлт хийх талаар байнга багагvй маргалдаж байдаг ч харамсалтай нь хэвлэл мэдээлэлтэй холбоотой бvлэг, зvйлvvдийг єнєєгийн нєхцєлд тохируулан чанаржуулах, зарим заалтыг хасах талаар огт дурсдаггvй юм. Гэтэл энэ хууль анх батлагдсан 1992 оноос хойш байдал ихээхэн єєрчлєгдсєнийг хэн хvнгvй мэдэж байгаа билээ.

Сонгуулийн хуулийн 4-р зvйлийн 2-т хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сонгуулийн кампанийн бэлтгэл явц, дvнгийн тухай олон нийтэд мэдээлэх vvрэг хариуцлага ноогдуусан байдаг. Єнєєдєр манайд тогтмол гарч буй 100 гаруй сонин, том, жижиг нижгээд радио, телевиз ажиллаж байгаа. Сонгуулийн бvх vйл явцын тухай бvгд мэдээлнэ гэвэл бvтэхгvй нь мэдээж. Тэгвэл энэ нь тєр, засгийн мэдлийн ХМХ-д хамаатай заалт байж болох. Мєн 4-р зvйлийн 3-т “ тєвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл vнэн зєв, бодитой мэдээлэл хvргэнэ “ гэсэн шаардлага тавьсан байгаа. Энэ нь бас бvх ХМХ-д хамаатай болох нь. Олон улсын хэм хэмжээтэй нийцvvлье гэвэл мєн л гагцхvv тєр, засгийн мэдлийн ХМХ-д тавигдах шаардлага юм. Гэтэл Хэвлэлийн эрх чєлєєний хуулиар бол єнєєдєр Монголд тєр, засгийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байхгvй шvv дээ.
Ер нь олон улсын хэм хэмжээ, зарчмаар бол хараат бус, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд аливаа vvрэг хариуцлага ноогдуулж, хязгаарлалт хийдэггvй байна. Тэгэхээр єнєєгийн Сонгуулийн хуулийн дээрх заалтууд гагцхvv олон нийтийн санхvvжилттэй радио, телевизэд хамааралтай байх ёстой. Yvнийг засаж залруулахгvй бол сэтгvvлч, хэвлэн нийтлэгчдийн эсрэг ашиглах боломж нээлттэй байгаа гэсэн vг юм.
Олон нийтийн радио, телевизийн зохицуулалт сонгуулийн vед хамгийн чухал байдаг. Гэтэл манай УИХ єнєє хэр радио, телевизийн хууль батлагдаагvй байна. 1991 оноос хойш vндэсний радио, телевизийн тухай хуулийн шаардлага, чанарын тухай тасралтгvй ярьж, энэ нь сонгууль дєхєєд ирэхээр улам хурц болдог боловч vгvйдээ шаардлагад нийцсэн хуулийн тєсєлтэй ч болж чадаагvй л байна. Долгион зохицуулах хараат бус байгууллага байхгvй, нэвтрvvлгийн зєвшєєрлийг Дэд бvтцийн яамны харъяа байгууллага олгодог хэвээр байна.
Хэвлэлийн хуулийг хэрэгжvvлэх УИХ-ын тогтоолд МРТЭХГ-ыг Yндэсний радио, телевиз болгон єєрчлєн байгуулах, Баян- Єлгийн аймгийн Радиог, МYРТ-ын бvтцэд оруулах заалт бий. Харин бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн татан буулгах тухай дурьдсан байдаг. Гэтэл Нийслэлийн болон Орон нутгийн тухай хуулийн “ аймаг, хот єєрийн ємчийн ХМХ- тэй байж болох тухай заалт хэвээрээ учир Улаанбаатарын телевиз, радио, сонин, Баян - Єлгий зэрэг зарим аймаг сонингоо Иргэдийн тєлєєлєгчдийн мэдэлд шилжvvлж, олон нийтэд vйлчлэх статустай болгон єєрчилсєн гэдэг. Гэвч тухайн ХМХ- ын хараат бус, бие даасан байдлыг хангах vvрэг бvхий Удирдах зєвлєлийг зохих ёсоор бvрдvvлж чадаагvй учраас тэдгээр нь “ хараат бус байдалд бус, харин ч бvр Иргэдийн тєлєєлєгчдийн хуралд суудалд бvхий улс тєрийн намуудаас бvр хараат байдалд шилжээд байгаа юм. Урьд нь нэг даргын захиргаанд байсан бол одоо 10-аад даргатай болж, ажил хэвийн vргэлжлэхэд хvндрэлтэй болсон байна. Сонгуулийн vед энэ байдал улам хэцvv болох нь мэдээж.
Сонгуулийн хуулийн 21-р зvйлийн 3-т “ радио, телевизээр нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгуулийн ухуулга, сурталчилгаа, vнэ тєлбєргvй явуулах хугацаа, боломж нь нам, эвсэл бvрт, тvvнчлэн нэг тойрогт єрсєлдєгч бие даасан нэр дэвшигчдэд адил тэгш байна “ гэж заасан байдаг. Энэ жил МYРТ нэг нам, эвсэлд 2 долоо хоногт 20 минутын телевизийн vнэ тєлбєргvй нэвтрvvлэг хийх, тєлбєртэй сурталчилгаанд хязгаар тогтоохгvй байхаар санал дэвшvvлсэн юм байна. Одоо Сонгуулийн хороонд бvртгэгдсэн 16 нам, эвсэл, бvх нэр дэвшигчид vнэ тєлбєргvй нэвтрvvлэг хийлгэвэл vзэгчид сонгууль болтол тэднийг магтан дуулсан, сэтгшvvл зvйн хувьд чанартай, чанаргvй олон сурталчилгаанаас єєр юv ч vзэхгvй шинжтэй.
Нєгєєтэйгvvр, ардчилсан орнуудад хууль тогтоомжоос гадна тухайн ХМБ сонгуулийн vед єєрийн зарчим, дvрэм журам баталж, мєрддєг. Єнгєрсєн сонгуулийн vед Дархан хотоос єєр газар ийм баримт бичиг гаргаж, мєрдсєн ХМБ алга байсан. Одоо ч аль нэг ХМБ ийм баримт бичиг гаргасныг дуулаагvй байна.
Нэгэнт МYРТ одоо хэр засгийн газрын мэдэлд байгаа тул єнєєгийн эрх барьж буй намаас сонгуулийн єєрт оногдсон цагаас гадуур аливаа хэлбэрээр сурталчилгаа явуулахгvй гэх баталгаа байхгvй юм. Мєн манайхан зєвхєн тєлбєртэй цаг хуваарилснаар сонгуулийн сурталчилгааны эрх тэгш, тэнцвэртэй байдлыг хангах юм шиг ойлголттой байдаг. Мэдээллийн хєтєлбєрийн дийлэнх цаг нь сонгууль дєхєх дусам улам засгийн эрх барьж буй намын талыг барьж, туйлширах байдал уруу шилждэг нь ємнєх туршлагаас тодорхой. Одоо ч тийм байгаа. Єєрийн ХМХ- ийг дарамтлан хяналт тогтоосноор амжилтаа баталгаажуулж буй хэрэг бус юм гэдгийг Засгийн газар ухаалаг бол ойлгох ёстой. Хоол ихэдвэл пологтдогтой адил хэт єрєєсгєл сурталчилгаа ихэсэхээрээ олон нийтэд сєрєг нєлєє vзvvлдэг.
Олон нийтэд vйлчилдэг радио, телевизийн олон нийтийн мэдээлэл хvртэх эрхийг илvv хvндэтгэж, тэдний ашиг сонирхолд нийцсэн мэдээллийг хvргэх, нийгмийн хоточ нохой байх 2 vндсэн vvргийг албан ёсоор баталгаажуулаагvй цагт нєхцєлд сонгууль аль хэр шударга болох нь эргэлзээ тєрvvлж байна. Олон нийтийн ашиг сонирхол гэдэг нь тодорхой мэдээллийг олож авах эрх, хэрэгцээ юм. Сонгуулийн vед энэ нь улс тєрийн нам, эвсэл, нэр дэвшигчдийн хэн нь vнэн, хэн нь худал ярьж байгааг олж мэдэх л сонгогчдын хувьд хамгийн чухал билээ. Гэтэл сонгуулийн сурталчилгаа бол зєвхєн сайхан амлалт, магтаал л байдаг шvv дээ.
Иймд УИХ сонгуулийн ємнє радио, телевизийн хуулиа батлах, эсвэл Засгийн газар єєрийн радио, телевизэд сонгуулийн vед баримтлах зарчим боловсруулан мєрдєхийг vvрэг болгох нь ардчиллын хэм хэмжээнд тохирохуйц шударга арга хэмжээ болно гэж vзэж байна. Энэ дvрэм журамд нийгмийн асуудлаар улс тєрийн намуудын тэргvvн, нэр дэвшигчдийн мэтгэлцээн, ярилцлага зэрэг сонгогчдод зєв сонголт хийхэд нь илvv нєлєєлєхvйц хараат бус нэвтрvvлэг бэлтгэн явуулах талаар vvрэг даалгавар єгєх нь зvйтэй.

Сонгуулийн vеийн єргєн давшилтын болон партизаны дайны vед хэвлэл мэдээлэлтэй хамаатайгаар онцгой илэрдэг нэг зvйл бол гvтгэлэг, доромжлолын хэрэг байдаг. Манай Сонгуулийн хуулийн 30-р зvйлийн 3-д “ Нэр дэвшигчийг гvтгэх, доромжлох, нэр тєрийг нь гутаах, хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно “ гэсэн заалт байдаг. Иргэний хуульд ийм заалтууд байдаг тул энд онцын ач холбогдолгvй гэж бодож байна. Ер нь гvтгэлэг, доромжлолтой заалтуудыг албан тушаалтан, нэр дэвшигчид, нам, эвслийн тухай шvvмжлэлт материалын эсрэг ашиглах боломж олгодог. Энэ заалтууд хэтэрхий бvрхэг тєдийгvй єнєєдєр нэр тєр, алдар хvнд, нэр хvндийн, ёс суртахууны болон материалын гэм хор алийнх нь тухай шvvхийн тайлбар байхгvй. Мэдээлэл єгєхєєс татгалзсан албан тушаалтантай хариуцлага тооцох хууль, дvрэм журам vгvй тул сэтгvvлчдийг зєвхєн мэдээллийн аман эх сурвалжид тулгуурлахаас аргагvй байдалд хvргэж байгаа юм. Ийм нєхцєлд сэтгvvлчид сонгуулийн булхайг илрvvлэн иргэдийн шударга сонголтод нєлєєлнє гэж бодохоосоо илvv аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжих, эсвэл тэдэндтэй нийлэн хэн нэгнийг “ бут авах “ тактикаар ажиллахыг илvvд vзэж байна. Нєгєєтэйгvvр, манай нєхцєлд Ерєнхийлєгчийн, УИХ-ын, орон нутгийн аливаа сонгууль хэвлэл мэдээллийнхэнд мєнгє олох боломж олгодог. ХМХ бизнес мєн боловч сэтгvvлчид зах зээл, ардчилал 2-ын торгон ирмэг дээр ажилладаг гэдгийг хэсэг хугацаанд умартахаас аргагvй байдалд хvргэж байна. ХМХ-vvд сонгуулийн vед аливаа тєлєвлєлтгvй, зєвхєн мєнгє олох vvднээс ажиллаж байгаа нь бидний дадлага, туршлагатай ч бас холбоотой. Хэдий тийм боловч хэвлэл мэдээллийнхэн ємнєх, 1996 оны сонгуулийн vед гаргасан алдаагаа давтахгvй байхыг эрмэлзэх нь чухал байна.
Тvрvvчийн сонгуулийн vеэр Монгол ажилласан Олон улсын сэтгvvлчдийн холбооны Хэвлэл мэдээллийн Ажиглах хэсэг “ Монголын сэтгvvлчдын дунд єєрийн цензур хvчтэй байхыг олж харсан “ гэдгийг онцлон “ Энэ нь ялангуяа зарим сєрєг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчид давуу эрх бvхий улс тєрийн нам, нэр дэвшигчидтэй холбоотой, найрсаг харилцаатай байдлаас vндэстэй байна “ гэж дvгнэсэн юм. Энэ байдал одоо ч хэвээрээ байгааг манай сэтгvvлчид анхаармаар байна.
Ажиглах хэсэг мєн “ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн кампанийн явцад орлого, мєнгє хєєцєлдсєнєєс соёлтой маргааны шvvгч болж, ингэснээрээ сонгогчдоор ул суурьтай шийдвэр гаргуулах vvрэг харицлагаа хангалтгvй биелvvлсэнд сэтгэл дундуур байна “ гэж тэмдэглэсэн юм.
Хэвлэл мэдээллээр єнєєгийн Их хурал, Засгийн газар, улс тєрчдийг хурцаар шvvмжилсэн материал єдий тєдий гарч байна. Энэ сайн хэрэг. Гэхдээ єєрсєддєє шvvмжлэлтэй хандаад vзэе л дээ. Шvvжлэлд хурцаар єртєж буй хvмvvсийн тєлєє хэвлэл мэдээллийнхэн єнгєрсєн сонгуулийн vеэр хичнээн их хvчин зvтгэснээ эргэн саная. Тэд сэтгvvлчдийг итгэлийг хєсєрдvvлсэн vv, угаасаа худлаа ярьж байсныг бид анзаарахгvй єнгєрєв vv, эсвэл бид єєрсдєє бас хууртав уу? Ямар ч атугай хэвлэл мэдээллийнхэн єнгєрсєн сонгуулийн дvнд ихээхэн нєлєє vзvvлсэн гэдэгтэй хэн ч магахгvй биз ээ.
Ажиглах хэсгийнхэн “ Мэдээлэл, мэдэгдэл, амлалтыг шалгах, судлах, ам, ажлын зєрvvг нь эрэн сурвалжилж, олж мэдэх, бусдын амлалттай харьцуулах, ялгааг нь тодруулах, хуудуутай зvйлvvдийг илрvvлэх, тэдгээрийг засаж залруулах зэрэг сэтгvvл зvйн гол ур чадвартай холбоотой ажил 1996 оны сонгуулийн явцад тун бага ажиглагдав “ хэмээсэн нь энэ сонгуулийн vеэр бид чухам хэрхэн ажиллах ёстойг сануулж буй хэрэг юм.

Хэвлэл мэдээлэл нь аль нэг улс тєрч, эрхтэн дархтан бус, уншигч, vзэгч, сонсогчдын тусын тулд ажиллаж, олон нийтийн нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг болохоос хэн нэгний явцуу эрх ашгийн дуу хоолой байх ёсгvй. Ийм ч учраас сонгуулийн vед ХМХ тэнцвэрт байдлыг хадгалан шударга зарчмаар ажиллахыг эрмэлзэх нь олон нийтэд тєр баригчдаа зєв сонгоход чухал нєлєєтэй. Харамсалтай нь бид ингэж чадахгvй байгаа билээ. Ємнєх сонгуулийн алдаа энэ жил бас давтагдах шинжтэй байгаа нь єнєєдєр сонгуулийн кампани албан ёсоор эхлээгvй байхад чмэдэгдэж байна.
Энэ удаа нэр дэвшигчдийн бус, сонгогчдын эрх ашгийн тєлєє ажиллахыг сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Х. Наранжаргал, 2000/05/05

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.