Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 02"ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл

АГУУЛГА

Сонгууль,хэвлэл мэдээлэл
Хавсралт
   - ВВС-гийн зарчим
   - Хэвлэлийн хvрээлэнгээс явуулсан ммониторингийн тайлан
   - ОУСХ-ны хэвлэл, мэдээллийн ажиглах хэсгийн дvгнэлт, санал
   - Монгол улсын хуулиудад сонгууль, хэвлэл мэдээллийн хоорондын харилцааг тусгасан нь
   - Сэтгvvлчдийн баримтлах зарчим

СОНГУУЛЬ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

АРДЧИЛАЛ БА СЭТГYYЛЧДИЙН YYРЭГ РОЛЬ

Дэлхийн 120 гаруй орны олон зуун мянган сэтгvvлчийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбоо чєлєєт сэтгvvл зvйн vйл ажиллагааг ардчиллын гол vндсэн бvрэлдэхvvн хэсэг хэмээн vздэг. Сонгогчдод vнэн зєв мэдээлэл, vзэл бодлыг цаг тухайд нь єгєх асуудал нь тус байгууллагад нэгдсэн сэтгvvлчдийн эвлэлvvдийн нийтлэг шаардлага юм.

ОУСХ хэвлэл, мэдээллийн эрх чєлєєг тодорхойлохдоо: “ Сэтгvvлч, редакторууд баримт, vзэл бодлыг хэвлэн нийтлэх, нэвтрvvлэх, тvгээх замаар олон нийтийн сонирхлыг єдєєхгvй аваас ардчилсан нийгэмд сонгогч хариуцлагатай vнэлэлт хийж чадахгvй” хэмээн vзнэ.

ОУСХ-д нэгдсэн эвлэлvvд хэвлэл мэдээллийг залуурдах зорилго бvхий албан ёсны цензур болон сэтгvvлчид юу бичих, юу нэвтрvvлэхийг нь зааварчилсан аливаа арга хэрэгслийг зєвшєєрєхгvй. Залуурдах оролдлого нь мэдээллийн яам, тамгын газрын хvнд дарамтаас авахуулаад зар суртчилгаа, арилжааныхны шахалт шаардлага хvртэл олон хэлбэрээр илэрдэг.

Гэвч ихэнхдээ хэвлэлийн эрх чєлєєнд хамгийн аюултай нь шууд хяналтын хэлбэрvvд бус сэтгvvлч, редакторууд єєрєє єєртєє цензуртэй болоход хvргэдэг тийм уур амьсгалыг бий болгох явдал юм .
Сэтгvvлчдийн хэвлэлийн эрх чєлєєний тєлєє тэмцэлд нь хvч, зориг нэмэх хэрэгтэй гэж ОУСХ vздэг. Тиймээс ч бид 1991 оны Виндхукийн Тунхаглалд заасан хараат бус, олон ургальч хэвлэлийн тухай тодорхойлолтыг бvрэн дэмждэг.

“ Хараат бус хэвлэл гэдэг нь Засгийн газар, улс тєрийн болон эдийн засгийн хяналтаас хараат бус, сонин хэвлэлийг гаргахад шаардлагатай vндсэн эд материалын болон дэд бvтцийн эрхшээлээс хараат бус байх явдал гэж бид vзнэ”.
“Аливаа дангаар ноёрхлыг арилгаж нийгэм дэх олон vзэл бодлыг аль болох єргєн тусгасан сонин хэвлэл бололцооны хэрээр олон гарч байхыг бид олон ургальч хэвлэл гэж vзнэ”.
Сэтгvvлчид vр ашигтай vйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгууллагыг бий болгож єєрийн эрх ашгийн тєлєє бат зогсохыг ОУСХ хєхvvлэн дэмжинэ. Ардчиллын vйл хэрэгт сэтгvvлчид гол vvрэгтэй. Гэвч сvрдvvлгээс айдаггvй, гадны нєлєєллєєс чєлєєтэй байх хэрэгцээг нь нийгмийн болон мэргэжлийн хvрээнд нєхцєлдvvлсэн тохиолдолд л сэтгvvлчид дээрх vvргээ биелvvлж чадна.

Сонгуулийг чєлєєтэй, шударга зарчмын vvднээс сурвалжлах шаардлагыг бид тодорхойлохдоо, сэтгvvл зvйн мэргэжлийн ур чадвар нь ёс зvйн болон ёс суртахууны хvндтэй vvрэг хариуцлагатай холбоотойг онцлон тэмдэглээд, энэ зарчим нь зєвхєн сонгуулийн vеэр бус, сэтгvvлчдийн ажлын бvхий л хvрээнд vйлчлэх ёстой гэж vздэг.

Сэтгvvлчид ардчиллыг єнгєн талаас нь гоёж чимэхээсээ илvv мэргэжлийн байр сууринаас ардчилалд хандах шаардлага байгаа учраас ОУСХ сэтгvvлчдийн дунд эв нэгдлийг бий болгохын тєлєє байдаг.

НЭГ ТАЛЫГ БАРИХ БЭРХШЭЭЛТЭЙ ТЭМЦЭХ НЬ

Мэдээллийн чанартай хэвлэлvvд нэг талыг баримталсан гэх гомдол ямагт гарч байдаг боловч сонгуулийн vеэр энэ нь хамгийн тод томруун илэрдэг.
Сонин хэвлэлийн хуудаснаа буюу радио телевизийн нэвтрvvлэгт мэдээлбэл зохих зvйл, vйл явдлыг орхигдуулсан, эсвэл мэдээ нийтлэлийн єнгє аяс, сонины нvvрэнд байрлуулсан байдал нь нэг талыг барьж хийсэн хэмээн улс тєрчид, сонирхлын бvлэглэлийн зvгээс сэтгvvлчдийг буруутгадаг билээ.

Сэтгvvлчид сонголтоо хийхдээ ихэнхдээ мэргэжлийн vvднээс ханддаг. Гэвч цаг хугацааны болон бусад шахалт дарамтын улмаас тэд алдах тохиолдол цєєнгvй гардаг. Гэвч бусдыг буруутгах эрх сэтгvvлчдэд байхгvй.

Сонины нэгэн ахмад редактор бичихдээ:
“Бид улс тєрч, хэт туйлшрагч, мэдлэг хомстнууд биш. Бид бол сэтгvvлчид. Бид аль нэг намд тал засаж мэдээллийг гуйвуулахгvй, учир нь ингэснээрээ бид уншигчдаа хуураад, сэтгvvл зvйн мэргэжлийн гэдгээ харуулаад зогсохгvй, энэ нь ердєє л шударга бус юм.
Сэтгvvл зvй гэдэг нь цэвэр утгаараа олон тvмний эрх ашгийн тєлєє vнэнийг хэлэх явдал .Бид улс тєрчид юмуу намуудад зориулжхvн зориулж бичдэггvй. Бид хvн олонд зориулж бичдэг”.
Гэвч улс тєрийн дарамт байдгийг бид бvгдээрээ мэднэ. Ихэнхдээ энэ нь тухайн хэвлэлийн уншигчдын vзэл бодлыг дэмжих уламжлалтай холбоотой. Либерал буюу консерватив чиглэлийн сонинууд сайн тайлбар єгvvлэл, vзэл бодлын булантай байж болох боловч мэдээнийхээ хэсэгт аль нэг талыг илvv vзэж болохгvй.

Нэг сэтгvvлч хэлэхдээ:
“Хэвлэл нэг талыг баримталдаг гэдэг нь мэдээжийн зvйл. Мэдээ цуглуулах, редакторлах, хэвлэх ажлыг хийж байгаа хувь хvмvvс хvссэн хvсээгvй бичиж байгаа зvйлдээ єєрийн мэдлэг, туршлага, vнэлэмж, дvгнэлтээрээ мэдээллийн сонголт хийх, онцлох, єнгє аяс оруулах замаар нєлєєлдєг.
Сонинд Ерєнхийлєгч юмуу Ерєнхий сайдын тухай илvv олон мэдээлээд, сєрєг намын удирдагчийн талаар цєєхєн бичигдэж байвал зєвхєн энэ утгаараа сонин нэг талыг барьсан гэж шууд дvгнэж болохгvй. Учир нь ажил vvргийнхээ дагуу хоёр нь илvv олон дуугарч байгаа ч юмуу, эсвэл Ерєнхийлєгч, Ерєнхий сайд хоёрын хэлсэн зvйл нь олон нийтийн сонирхол татаж байхад сєргєлдєгч нь vнэмшил муутай байгаа, эсвэл тєр, засгийн тэргvvн нь цаг алдалгvй тvрvvлж санал бодлоо илэрхийлсэн байдагтай холбоотой байж болох юм.

Сvvлийн vед зарим нэр дэвшигчид сэтгvvлчдийн шvvлтvvрээр оролгvй сонгогчидтойгоо шууд харьцах арга зам сvвэгчлэх боллоо. Тухайлбал 1992 онд АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч тэрбумтан Рос Перо чєлєєт хэвлэлээр ярихааас зайлсхийж телевизийн цагийг шууд худалдаж авч байв . Тэрээр эфирийн цагийг хvссэн хэмжээгээрээ худалдаж авч байжээ. Тэр vед Рос Перо нэвтрvvлгийнхээ vеэр сэтгvvлчдийг дайрч давшлах бvрийд тvvний албан контор руу олон сонгогч утасдаж тvvнийг дэмжихээ илэрхийлж байсан нь бидний мэргэжлийн хувьд харамсалтай баримт болсон билээ .
Зарим нэр дэвшигчид шууд нэвтрvvлгээр сэтгvvлчдийн оролцоогvй vзэгч, сонсогчдын асуултуудыг хариулдаг. Ийм vед сэтгvvлчид олон тvмнээс тавьж байгаа асуултыг анхааралтай сонсож тэдний санаа сэтгэлийг зовоож байгаа сэдвvvдийг зєв ойлгож нийтлэл нэвтрvvлэгтээ тусгаж байхад тустай байдаг .
Та vйл явдал, уншигч хоёрыг холбох шижим болохоос шvvлтvvр биш гэдгийг ямагт санагтун.
Америкийн Сонины Редакторуудын Нийгэмлэгийн Семур Топпинг хэлэхдээ: “Хvмvvсийн улс тєрийн vйл явцад оролцох хvсэл улам бvр нэмэгдсээр байна. Тэд єєрсдийн vзэл бодлыг сонин хэвлэлд ойр ойрхон, илvv дэлгэрэнгvй нийтлvvлэхийг хvсэж байна. Yvнийг захидлын тойм, уншигчдаас авсан ярилцлага зэрэг олон хэлбэрээр хийж болох бєгєєд олон тvмний хэрэгцээ, шаардлагыг тэднээс асуух нь улс тєрч, шилдэг бизнес эрхлэгч, бусад мэргэжлийн тэргvvлэх хvмvvстэй ярихаас давамгайлж эхлэв” гэжээ.
Сонгуулийн кампанийн дотоод зvй тогтолтой хэт хутгалдсанаас болж єдєр тутмын vйл явдлаас хєндийрснєєс нэг талыг баримтлахад хvрдэг аюул бий. Сонирхолтой мэдээллийн хойноос хєєцєлдєж байгаад улс vндэстнийхээ тулгамдсан асуудлуудыг орхигдуулж болохгvй. Америкт 1988 онд явуулсан нэг судалгаанаас vзвэл сонгогчид хамгийн сайн мэдээллийг нэр дэвшигчдийн халз маргаанаас олж авсан дvн гарчээ.
Сэтгvvлчдээс биш шvv.
Сонгуулийн vеэр аль нэг талыг илvv товойлгохгvйн тулд зарим редакциуд дотоодын зохицуулалт, зарчмуудыг боловсруулан ажилладаг. Ер нь єєрийн зохицуулалт, дотоод хяналттай байх нь хэвлэлийн маргаан зохицуулах зєвлєлийн “бvхнийг мэдэгч” тєлєєлєгчєєр шvvлгэхээс ямагт дээр байдгийг битгий мартаарай .

РЕДАКЦИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

Хэвлэл мэдээлэл гэдэг бизнес боловч дан ганц бизнес биш юм . Сэтгvvлч редакторууд бvхэл нийгмийн ємнє хариуцлага хvлээдэг. Энэ юуг хэлж байгаа юм бэ гэвэл сэтгvvлчид зах зээл, ардчилал хоёрын торгон зааг дээр ажилладагт оршино.
Италийн сэтгvvлчдийн Федерасион Националь Делла Стампа байгууллагын vзэж байгаагаар:
“Хэвлэлийн vvрэг нь эдийн засаг, улс тєрийн аль нэг эрхтэн дархтаныг дэмжихэд бус, харин уншигчдынхаа тусын тулд нийгэм, тvvн доторхи эрх мэдэл бvхий хvмvvсийн талаар єдєр тутам иж бvрэн дvр зургийг нээн харуулахад оршино. Сонин, сэтгvvл болоод сэтгvvлчид нь анх бий болохдоо нийтлэг эрх ашгийг илэрхийлэх хэрэгсэл байсан, байсаар ч байх ёстой. Хэн нэгэн хvний юмуу аль нэг явцуу сонирхлын дуу хоолой байх ёсгvй.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл єєрийгєє бvх тєрлийн шахалт, дарамтаас чєлєєтэй байх байдлаа баталгаажуулах зорилгоор редакцийн хараат бус байдлын статусыг бий болгосон байна. Тухайлбал, Австралид, тус улсын сэтгvvлчдийн эвлэл болон Мельбурн хотноо хэвлэгддэг "Зэ Эйж" хэмээх єдєр тутмын сонины хэвлэн нийтлэгчдийн хооронд байгуулсан гэрээнд дараах зvйлvvдийг тохиролцжээ:
1. Захирлуудын зєвлєл болон тvvнээс томилогдсон сонины удирдлага нь редакцийн хараат бус байдлыг хvндэтгэн хvлээн зєвшєєрнє.
2. Захирлуудын зєвлєл, сонины удирдлага, редакторууд болон бvх
ажилтнууд Австралийн Сэтгvvлчдийн Эвлэлийн ёс зvйн зарчмууд, Австралийн Хэвлэлийн Зєвлєлєєс тунхагласан зарчмуудыг дагаж мєрдєнє.
3. Сэтгvvлч, зураач, гэрэл зурагчид хот, улс vндэстний амьдралыг
vнэн зєв шударга тусгаж, аль нэг бизнес, хувь хvн, улс тєр, тvvний дотор сонины хувьцаа эзэмшигч, захирал, менежер, эрхлэгч, сурвалжлагчийн ашиг сонирхолыг vл харгалзана.
4. Сонины эрхлэгчийг ажилд томилох, халах эрхийг Захирлуудын
зєвлєл болон тvvнээс томилогдсон сонины удирдлага эдэлнэ. Сонины эрхлэгч удирдлагатайгаа зєвшилцсєн тєсвийг зарцуулах, сониныг нийтлэлийн хувьд хянах эрхийг эдэлнэ. Эрхлэгч дангаараа нийтлэлийн бодлого, агуулгыг тодорхойлох бєгєєд сонины ажилтнуудыг томилох, халах эрхтэй.
5. Сонины эрхлэгч сонины удирдлагын ємнє шууд хариуцлага
хvлээж, ажил vvргээ биелvvлэхдээ энэхvv гэрээний дагуу сониныхоо бие даасан байдал, нэр тєрийг ямагт хамгаална.
Германд “Штерн” сэтгvvлийн ажилтнууд редакцийн чєлєєт байдлыг нарийн тохиролцсон гэрээгээр баталгаажуулсан байдаг. Yvний дагуу “ Штерн” сэтгvvл нь нийгэм, улс тєрийн сэтгvvл боловч Герман улсын аливаа улс тєрийн нам, бизнесийн бvлэглэл буюу аль нэг ашиг сонирхлын бvлгээс хараат бус байх статустай юм.
Уг баримт бичигт “Штерн” сэтгvvл уншигчдаа мэдээллээр хангах, тэднийг зугаацуулахыг зорино гээд редакцийн хамт олон чєлєєт, ардчилсан тогцолцоог шvтэж, ажилдаа дэвшилт либерал зарчмуудыг мєрдлєг болгоно гэжээ.
“Штерн” сэтгvvлийн ажилтнуудад тэдний итгэл vнэмшлийн эсрэг чиглэсэн аливаа зvйл бичих, ямар нэг хариуцлага хvлээхийг тулган шаардахыг хориглоно. Дээрх явдлыг эсэргvvцсэнийхээ тєлєє тэд ямар нэг байдлаар хохирох ёсгvй.
“Штерн” сэтгvvлийн редакцийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор зєвлєх хэсгийг 7 хvний бvрэлдхvvнтэйгээр жил бvр нууц санал хураалтаар сонгодог. Редакцийн 30 ажилтны шаардлагаар зєвлєх хэсгийг шинээр сонгоно.
“Штерн” сэтгvvлийн ерєнхий эрхлэгчийг хэвлэн нийтлэгч томилно. Ерєнхий эрхлэгч нь редакцийг бvрэн тєлєєлєх тул тvvнийг томилохдоо зєвлєх хэсэгтэй зєвшилцєнє. Зєвлєх хэсгийн гишvvдийн 2/3 ерєнхий эрхлэгчийг шинээр томилох буюу халахыг эсэргvvцэх эрхтэй.

СОНГУУЛИЙГ СУРВАЛЖЛАХ РЕДАКЦИЙН ЗАГВАР

Сонгуулийг дорвитой сурвалжлахад тєлєвлєлт гол vvрэгтэй. Дор санал болгож буй загвар нь нарт болон сонгуулийн сурвалжлагын хэсгийн ажилд тус дєхєм болох болов уу. Гэвч энэ загварыг єєрийн нєхцєлд ашиглахдаа болгоомжтой хандаарай. Нєгєє талаар мєнгє санхvv муутай хэвлэл энэхvv зарчмуудыг дагаж мєрдєх бололцоогvй гэж хэн нэг нь хэлбэл бvv итгэ. Бага мєнгєєр сайн хэвлэл гаргаж болдог юм шvv.
· Сонгуулийн хорооноос сонгуультай холбоотой бvх зvйлийг асууж лавла. Yvнд: нэр дэвшигчдийг бvртгэх хугацаа, сонгуулийн кампани эхлэх, дуусах хугацаа, санал хураалтын бvх дэг журам г.м.
· Сонгуулийн дvрэм, журмыг судал. Yvнд: санал хураах зарчим, сонгуулийн хууль, сонгуулийг ажиглах журам, гадаадын ажиглагчдын vйл ажиллагаа зохицуулсан байдал, олон нийтийн санал асуулгын дvнг хэрэглэх журам, сонгуулийн сурталчилгааны зохицуулалт, тєрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн сурталчилгааг явуулах журам г.м.
· Бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчдийн байгууллага, хэвлэн нийтлэгчдийн холбоо зэрэгтэй хамтарч сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчмуудыг боловсруулж улс тєрийн бvх намуудад танилцууснаар тэдний зvгээс сэтгvvлчдийг хvндэтгэх, дэмжигчид нь хэвлэл мэдээллийхнийг дайрч давшлахгvй байх боломж нээгдэнэ.
· Уншигчиддаа сонгуулийн кампанийг хэрхэн сурвалжлах, ямар зарчим баримтлахаа тайлбарла.
· Сонгуулийг сурвалжлах зардлаа тооцоол. Сонгуулийн кампани нь хэвлэл мэдээллийн хувьд ашигтай бизнес байдаг боловч ихээхэн зардал шаарддаг. Танд нэмэлт телефон утас, факс, унаа, цаг хугацаа шаардагдана. Зардлаа зєв тєлєвлєж, хєрєнгєє ухаантай зарцуул. Мєнгє дутвал хvндрэл гарна.
· Ажлын хэсгээ бvрдvvл. Сонин хэвлэлийн улс тєрийн албаныхны хувьд сонгууль нь хамгийн сонирхолтой ажил байдаг. Хэдий тийм боловч тэд сонгуулийг сурвалжлах эрхийг дангаараа эдлэх ёсгvй. Сонины бvх албадыг онцлогийн нь дагуу энэ ажилд оролцуулах хэрэгтэй. Мэргэшсэн хvмvvсээр єєр єєрийн чиглэлээр нь /эдийн засаг, эрvvлийг хамгаалах, гадаад харилцаа, боловсрол г.м./ намуудын мєрийн хєтєлбєрт задлан шинжилгээ хийж, нэр дэвшигчдийн хэлсэн vгийг шvvн тунгааж, бодитой зvйл хоосон амлалтыг нь ялган салгасан нийтлэлvvд бичvvлж болно. Сонгуулийн кампани чухал боловч єдєр тутмын мэдээгээ мартаж болохгvйг сануулъя.
· Редакцийн зєвлєл байгуул. Энд ерєнхий эрхлэгч, хэлтэс, албадын дарга нар болон цєєн тооны чадварлаг тоймч, сурвалжлагчийг оролцуулан сонгуулийн явцад гарах хvндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэнэ.
· Техник ажлаа тєлєвлє. Зар сурталчилгааны алба сонгуулийн vеэр рекламны талбайгаа улс тєрийн сурталчилгаанд чєлєєлж єгєх хэрэгтэй, хэвлэлт хариуцсан менежер сонгуулийн єдєр сонин оройтож хэвлэгдэхтэй холбогдсон зохицуулалт хийнэ, сонины тараалт хариуцсан менежер мєн ажлаа урьдчилан зохицуулсан байх шаардлагатай.
· Нэмэгдэл хvн хvч дайчил. Сонгуулийн єдєр их хэмжээний мэдээлэл цуглуулах шаардлагатай тул залуу сэтгvvлчид, утас факс дээр ажиллах хvн, жолооч, нарийн бичгийн дарга г.м. хvмvvсийг авч ажиллуулах хэрэгтэй.
· Сонгуулийн экспертvvдтэй холбоотой бай. Сонгуулийн кампанийн явцад болон сонгуулийн дvн гармагц улс тєр судлаачид, олон нийтийн санал бодлыг судалдаг мэргэжилтнvvд зэрэг экспертvvдээр задлан шинжилгээ хийлгэж, дvгнэлт гаргуулах хэрэгтэй. Урьдчилан тохирч улс тєрийн намуудын удирдагчидтай сонгуулийн єдєр дуусахад уулзаж санал бодлыг нь сонсоход ашигтай. Гэвч жирийн иргэдийн бодлыг сонсохоо бас мартуузай.
· Гэрэл зургийн цуглуулгаа шалга. Сонины гэрэл зургийн тасагт сонгуульд нэр дэвшигчдийн аль болох олон зураг байх хэрэгтэй.
· Гэнэтийн тохиолдолд бэлтгэлтэй бай. Танай талаас-компьютер гацах, орон нутагт байгаа сурвалжлагчтайгаа холбоо барьж чадахгvй болох, сурвалжлагч тань баривчлагдах юмуу гэмтэх, Засгийн газрын талаас-сонгуулийн дvн гарах хугацаа хойшлох, сонгуулийн журам єєрчлєгдєх г.м. гэнэтийн тохиодол гарахад юу хийхээ урьдчилан тєлєвлєсєн байвал зохино.
· Иргэдийн санаачлагын байгууллагатай хамтарч ажилла. АНУ-ын Ухаалаг сонголт” тєслийн зєвлєгєєг vзье:
1. Манай нийгмийн эзэн нь иргэд. Албан тушаалтнууд бол тvр хугацаагаар сонгогдсон хєлсний хvмvvс гэдгийг бvv март.
2. Сонгуулийн кампани бол улс тєрчдєєс батлуулах гэсэн єргєдєл гэж vзэцгээ.
3. Бид нэр дэвшигчдийг сонгосноороо тэднийг ажилд авч байгаа хэрэг. Тиймээс тэдний хэн нь хамгийн сайн ажилтан бэ гэдгийг шийдэхэд шаардлагатай мэдээллээр нэр дэвшигчид биднийг хангаж байгаа эсэхийг эргэцvvлэн бод.
· Иргэний сургалт. Сонгуулийн зарчим, саналаа єгєх арга техник, сонгууль явагдсанаар ямар vр дагавар гарах /шинэ парламент, засаглалын хуваарилалт г.м./ талаар хэвлэл мэдээллийнхэн уншигч, сонсогч, vзэгчдэд уйгагvй, ахин, дахин тайлбарлан таниулах ёстой. Сонгуультай холбогдсон уншигчдын асуултад хариулах тусгай булан нээх хэрэгтэй.
· Олон нийтийн санал асуулга. Мэргэжлийн тvвшин дорой хийгдсэн санал асуулгыг бvv ашигла. Ашигласан ч зохих тайлбар хийж, дутагдал сул талыг нь тайлбарлах хэрэгтэй. Олон нийтийн санал асуулга нь уламжлалт, шалгарсан улс тєрийн сурвалжлагыг хэзээ ч гvйцдэггvй гэдгийг бvv март.
· Сонгуулийн єдрийн бэлтгэлээ сайн ханга. Гол гол нэр дэвшигчдийн намтар, мєрийн хєтєлбєр, сонгуулийн тойрог дахь хvн амын судалгаа, аль нам давамгайлж байгаа, ямар тулгамдсан асуудал байгааг г.м.
· Сонгуульд дэвшvvлж байгаа сэдвvvдийг зєв тусга. Сэдвvvдийг намуудын байр сууринаас хараат бусаар тусгаж, тэдний орхигдууулсан, vгvйсгэсэн сэдвийг чухал байвал дэвшvvл. Нэр дэвшигчид юу хэлсэн, урьд нь /зєвхєн сонгуулийн кампанийн vеэр биш, хэдэн жилийн турш/ юу ярьж, юу хийж байв гэдгийг гаргаж тавь.
· Утга зохиолын ажилтнуудынхаа ажлыг сайжруул. Нийтлэлvvдээ уншигчдад ойлгомжтой энгийн хэлбэрт оруул. Улс тєр, эдийн засгийн тvвэгтэй, ойлгомжгvй хэллэгээс зайлсхийж, сунжирсан, урт єгvvллvvд битгий нийтэл.
· Нэр дэвшигчийн нєлєєнд бvv ор. Санал асуулгын дvнгээр дээгvvр явж байгаа нэр дэвшигчийг хэвлэлийнхэн даган хошуурч, нэг талыг барих явдал гардгийг санагтун.
· Нам болон нэр дэвшигчдийн ард хэн байгааг мэдэж тэдэнтэй холбоо барь. Нэр дэвшигчийн амлалт, хєтєлбєрийг судалж, тэрээр сонгогдвол хэнд ямар байдлаар тусахыг олж хар. Мєнгє хаанаас гарч байгааг мэд. Сонгуулийн кампанийг хэн санхvvжvvлж байна, тэр хvмvvс юу хvсэж байгааг /шинэ хууль, эрх мэдэл г.м./ мэдэж ав.
· Сэтгvvл зvйн бичлэгийн бvх хэлбэрийг ашигла: Урт сурвалжлага, дvн шинжилгээ бvхий нийтлэл, зураглал болон шог зураг эрэн сурвалжлах сэтгvvл зvй/ тухайн нэр дэвшигчийн ард хэн байна вэ тухайлсан ашиг сонирхлын vvрэг роль гэх мэт/ фото сурвалжлага, хувийн хэрэг, ярилцлага, маргаан.
· Нээлттэй зай: Улс тєрийн єєр єєр намуудын улс тєрчдєд шударга бєгєєд дарааллын зарчмын vндсэн дээр сониндоо єгvvлэл бичих бололцоог олговол зохино . Харин аливаа нэр дэвшигчид зохисгvй арга замаар давуу байдал олгохгvй байх, уншигчдаа намын ухуулгаар дарахгvй байх vvднээс vvнийг санал хураах єдрєєс хоёр долоо хоногийн ємнє зогсоох учиртай.
· Сонгуулийн кампанийн хуйвалдаан, заль мэхийн тухай мэдэж авбал зохино. Зєвхєн шуугиантай материал гаргахын тулд зохиосон болон зохиомол vйл явдлаас сэрэмжлэгтvн
· Пресс-релиз: Улс тєрийн намуудын прессрелизийг тэр хэвээр нь хэвлэж болохгvй.Тэдгээрийг нягтлан шалгаж, илvv тэнцвэртэй єгvvлэл бичих эх vvсвэр болгон ашиглах хэрэгтэй. Фото зургийн боломжийн хойноос хєєцєлдєх хэрэггvй. Зєрчилдєєнийг хэтрvvлэх хэрэггvй. Зохиомол хов жив сонгогчдын жинхэнэ ашиг сонирхлоос єєрийг чинь холдуулж болзошгvй.
· Итгэл vнэмшилтэй байгтун: Та удаан хугацааны туршид итгэл vнэмшилтэй байх чадвараа бооцоо болгон тавьж байгаагаа бvv мартагтун. Нэр дэвшигч бvрийн сурталчилгааны кампанийг ойроос сайтар ажигла. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн кампаний амлалт болон сурталчилгааны арга барилыг нягтлан шинжилж байдаг тусгай булантай. Худал хуурмаг зvйл, хэтрvvлгийг тааралдсан газар бvрт илчилж бай. Бие даасан хэвлэл мэдээллээс бусад эх сурвалжаас авсан аливаа мэдээ сэлтийг нягталж, учир холбогдлыг нь тодруулан тогтоож байвал зохино.
· Сонгуулийн дараа: Ажлын хэсгийнхээ сонгуулийн кампаний сурвалжилсан байдал, арга замыг эргэн хар. Yйл ажиллагаагаа єрсєлдєгчийнхтэйгээ харьцуулан vз.
· Олон намын суудалтай парламент буюу эвслийн засгийн газрын талаарх мэдээлэл сурвалжлагад ажилтнуудаа сургавал зохино. Нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийн явцад амласан зvйлvvдийг нягтлан vз. Тэдний хийсэн бvтээснийг vvрэг амлалттай нь харьцуулан шалга. Алба, амины сонирхлын зєрчилдєєн байгаа эсэхийг ямагт анхаар. Парламентын аль нэг гишvvн ямар хууль тогтоомж боловсруулахад идэвхийлж буйгаас тvvнийг санхvvгийн хувьд хэн дэмжиж байна вэ гэдгийг олж тогтоох сэжvvр гарч болзошгvй.

СЭТГYYЛЧ БА СОНГУУЛЬ
(1990-ээд оны эхээр Кенид болсон ардчилсан сонгуулийг сурвалжилсан туршлагаас)

Улс тєрчдийн амлалтыг мэдээлэхийн тулд бидэнд сурвалжлагчдын бяцхан арми хэрэгтэй болно. Энэ бол Та нар. Сонгууль сурвалжлахад Єрнєдийн нийгэмд ч ихээхэн бэрхшээл тохиолддог. Аливаа олон намын тогтолцоо нялх байгаа бусад улс нийгмийн нэгэн адил Кенид энэ нь минажvvлсэн талбайгаар явахтай утга ижил билээ. Нэг удаа хазгай гишгэвэл Таны нэр хvнд болон Танай сонины нэр хvнд юу ч vгvй замхран алга болно.
Та бvхэнд ийм байдлыг тойрон гарах зарим арга зам бий. Yйл явдлыг єєрийнхєє хvссэнээр мэдээлэгтvн. Та бvх талаар шударга байх ёстой.
Гол гол нэр дэвшигч бvрт ижилхэн байр суурийг ологтун. Энэ нь нэр дэвшигчдийн ижил тооны уулзалтад байлцана гэсэн vг. Мэдээ сурвалжлагаа тэсэрч дэлбэрэх vг хэллэгээр чимж гоёхгvй байх талаас нь бодолц. Сонирхогч талуудын ам дамжсан яриаг бус, нэр дэвшигчийн хэлсэн зvйлийг мэдээлэгтvн. Улс тєрийн маргааны аль нэг талд орсон мэтээр харагдахаас зайлсхийгтун.
- Ямар ч тохиолдолд нэр дэвшигч буюу тvvний дэмжигчдийн зvгээс
аливаа урамшлын чанартай зvйлийг бvv авагтун. Тэр ч байтугай аль нэг улс тєрийн зvтгэлтний машинаар ч хvргvvлж болохгvй.
- Аль нэг улс тєрийн зvтгэлтэнд /энэ утгаараа хэн нэгний/ єєрийнх нь тухай сониндоо мэдээ, эсвэл єгvvлэл нийтлэнэ гэж бvv амла.
- Зєвхєн нvдээр харсан vзсэнээ ямар нэг хэтрvvлэггvйгээр мэдээл.
- Олон нийтийг хамарсан vйл явдлыг мэдээлэхдээ элдэв чамин vг хэллэг бvv хэрэглэгтvн.
- Шударга тоглоомоор тогло. Хэрэв Нэр дэвшигч єрсєлдєгчєє ямар нэг зvйлээр буруутгавал нєгєєхєєр нь тайлбар хийлгэ.

Та юунд чих тавих вэ гэвэл:
Амлалт: дараах зvйлvvд нь голдуу намын мєрийн хєтєлбєр, мэдэгдэл эсвэл байр суурийн нь нэг хэсэг болж байдаг. Усжуулалтын тєсєл эхлvvлэх, зам барих, татварыг багасгах, сургалтын тєлбєрєєс татгалзах зэрэг єндєр амлалт vvрэг. Эсвэл, хєдєє тосгоны хэмжээнд тааруулсан чихэр шиг vг байдаг. “Миний тєлєє саналаа єгвєл vнээний ариутгал хийх 10 шинэ байр барьж єгье", “Миний тєлєє саналаа єгвєл танай дvvргийн ганц ч хvvхэд хєл нvцгэн хоцрохгvй”, “Миний тєлєє саналаа єгвєл та нар гэдэс хоосон хонохгvй” гэх мэт. Иймд та бvхэн сонор сэрэмжтэй байхтун. Та улс даяар хэвлэгдэх мэдээ буюу орон нутгийн хэмжээний мэдээлэл олж авч болох шvv дээ.

Хурц vг яриа: Уулзалтын дундуур бусдын яриа таслах, элдвийг шалгаадаг хvмvvс байдаг. Тэд инээд ч, бас уур ч хvргэх явдал тохиолддог. Хошигнол болон тvймэр адил тvргэн єєрчлєгдєх байдалд бэлэн байгтун. Ийм тохиолдлоос олзуурхмаар ишлэл олдож болзошгvй.
Санаандгvй зvйл: Олон нийтийн уулзалт, цуглаан дээр санаанд оромгvй хєгжилтэй явдал ч тохиолдох нь олонтаа. Гахайн мєлжсєн толгой єгнє гэж санал болгох, эсвэл олон намыг талархан гар хуруугаар дохио єгсєн хvмvvсийн хурууг тас цавчих тухай Уилсон Лэйтичийн алдарт тушаал шиг ч юм тохиолдож магадгvй.

Зєрчилдєєн: Бэлтгэсэн илтгэлээсээ гэнэт халих, ялангуяа хоорондоо зєрчилдсєн мэдэгдэл хийх эсвэл єєрсдийн бодлогын зарчмыг нь vндсэнд нь єєрчлєх зэрэг ямагт бэлэн байвал зохино. Зєвхєн хэвлэмэл текст бичвэрт найдахын хэрэггvй. Ажигч гярхай байх чадвар Танд хэрэг болно. Уулзалт цуглааны уур амьсгалыг vнэлж сурах шаардлагатай. Хурцадмал байдал уу, аль эсвэл сэтгэлийн хєєрєл vv? Эргэн тойрноо ажиглаж, зурагт хуудас, хvмvvсийн нvvр царайны хувирлыг ажигла. Тэд тvгшvvр зарлаж, бухимдал тєрvvлэгчид биш биз?

Цугласан олон нийт: Хэр олон хvн цуглаж вэ? Цугларагсдын цар хэмжээг vнэлнэ гэдэг чухал чадвар юм. Гэхдээ vvнийг та єєрєє, цагдаагийхан, зохион байгуулагчид гээд янз бvрийн эх сурвалжийг vндэслэх боломж гэж vзвэл зохилтой.
Сєргєлдєєн: Улс тєрийн тогтворгvй байдалд юу ч тохиолдож болно. Тодорхой зvйлvvдээс санаа авч бэлтгэлтэй байвал зохино. Yvнд: сєрєг хvчнийхний тоо хамрагдана. Тэд зэвсэглэсэн байна уу /мод чулуугаар ч атугай/ Цугласан олон юу ярьж байгааг чагна. Ингээд урьдчилан сэргийлэх боломж буй эсэхийг ажигла. Тэд бамбай, бороохой, автомат, нулимс асгаруулагч хийгээр зэвсэглэсэн байна уу? Тvгшvvрт явдал гарч болзошгvй гэж хvлээсэн шинж байна уу? Тэвдэж сандарсан дvр байна уу? Гэнэт замбараагvй байдал vvсвэл ийм байдал хэрхэн бий болсон тухай яаран дvгнэлт єгєх гэсний хэрэггvй. Хvмvvстэй ярилц. Та аль нэг зvйлийг анзаараагvй, эсвэл єдєєн хатгасан vйлдлийг хараагvй байж болох юм. Хэрэв та энэхvv урт жагсаалтад дурдсан бvх зvйлийг биелvvлбэл сониныхоо сурвалжлах хэсгийн ємнє vнэ цэнэ бvхий vйл хэрэг бvтээх болно. Тvvхэн vйл хэрэгт Та биечлэн оролцох болно гэдгээ санагтун. “Тvvх бол єнгєрсєн улс тєр, улс тєр бол єнєєгийн тvvх” хэмээн нэг хvн хэлсэн байдаг. Тvvх бvтээгчдийн нэг бологтун.
Доорхи жагсаалтаар ажлаа шалга.
Сонгуульд бэлтгэх нь:
а/ Сурвалжлах ажлаа сонгуулиас ємнє зохион байгуулах. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн гvйцэтгэх vvрэг роль ба сэтгvvлчдийн vvрэг роль.
б/ Урьдчилсан тєлєвлєлт ба аливаа асуудлууд болон улс тєрчдийг сурвалжлах, сурталчилгаанд хамруулах.
в/ Энд тусгасан санаа оноогоо шалгаж судлах. Мэдээллийн хэрэгсэл болон сэтгvvлчид эдгээр зарчим, удирдамжид хэрхэн нийцэж байна вэ? Сонгуулийг яаж сурвалжилбал амжилтад хvрэх вэ?

1. СОНГУУЛИЙН ЯВЦАД ГАРЧ БОЛЗОШГYЙ АЛДААГ ХЭРХЭН ИЛРYYЛЭХ ВЭ?

Аливаа сонгуулийн хамгийн гол асуудлын нэг нь шударга байх зарчим, ил тод байдлын тvвшин юм. Улс тєрийн намуудын тєлєєлєгчид, сонгуулийн болон улсын ажиглагчдын хэсгvvд санал хураалтыг хянаж байгаа нєхцєлд ч сэтгvvлчид єєрсдєє сонгуулийн vйл явцын чанарт нєлєєлж аливаа бэрхшээл асуудлыг тодорхойлохыг ямагт эрмэлзвэл зохино.

АНУ дахь Олон улсын хэрэг эрхлэх Yндэсний ардчилсан хvрээлэнгээс ажиглагчдын хэсгvvддээ зориулан дараах чиг удирдамжийг єгсєн байна. Yvнийг сэтгvvлчид vйл ажиллагаандаа санаа авах vvднээс ашиглаж болох юм. “Дараах асуудлуудын аль нэгний тvвшин, давтамж, жишиг болон нєлєєлєлд автсан сонгогчдын тоо хэмжээг ажиглаж, судалж бvртгэж авахыг эрмэлзэгтvн".

Сонгогчдод шударга бусаар нєлєєлєх оролдлого хийх, эсвэл сонгуулийн албан тушаалтнууд хээл хахууль єгєх, ажилд авна гэж амлах, сvрдvvлэг, шахалт хавчлага, сонгуулийн vйл явцыг зохион байгуулалттайгаар удаа дараа тасалдуулах vйлдэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тэнцвэргvй байдал.
Сонгогчдын эрхийг боогдуулах: Бvртгэлийн vйл явцыг vндэслэлгvйгээр хориглох, нэр дэвшигчийн сонгогдох эрхийг vндэслэлгvйгээр хориглох, сонгогчдыг бvртгэлийн жагсаалтад зохих ёсоор оруулахгvй байх, сонгогчийн vнэмлэхийг зохих ёсоор тараахгvй байх, сонгогчоос vндэслэлгvйгээр нэмэлт мэдээ сэлт шаардах, сонгуулийн vйл явцыг зохион байгуулалттайгаар удаа дараа хvндрvvлэх, сонгуулийн материалыг бvрэн гvйцэд тараахгvй байх.

Залилан мэхлэх: Санал єгєх хуудсыг хулгайлах, санал єгєх хуудсыг хуурамчаар vйлдэх, тvvнийг устгах, хуурамч тайлан хийх, худал тоолох, хэвлэл мэдээллийн хэрэгслvvдэд алдаа мадагтай мэдээ єгєх, давхар санал хураалгах, vл арилах бэхийг арилгахыг оролдох.

Техник ажлын бэрхшээлvvд: Санал єгєх хуудас хvрэлцэхгvй байх, зарим намын саналын хуудас дутах, дугтуй хvрэлцэхгvй байх, бэх нь арилсан байх, саналын нууц байдлыг хангахгvй байх, албан тушаалтнууд алга болох, сонгогчдын бvртгэл алдагдаж vрэгдэх, гэрэлтvvлэггvй байх гэх мэт.
Иргэний боловсрол: Сонгогчид нэр дэвшигчийг чєлєєтэй сонгох эрхээ буюу сонголтоо яаж илэрхийлэхээ зохих тvвшинд ухамсарлан ойлгохгvй байх болон захиргааны албан тушаалтнууд єєрсдийн vvрэг болон тэдгээрийг хэрхэн гvйцэтгэхээ зохих хэмжээнд хvртэл ойлгохгvй байх.

2 . СОНГУУЛИЙН YЕИЙН АЮУЛГYЙ БАЙДАЛ

“Аюул! Сэтгvvлчид ажиллаж байна” хэмээх ОУСХ-ны аюулгvй байдлын тухай гарын авлага болон Ємнєд Африкийн сэтгvvлчдийн эвлэлээс Ємнєд Африк дахь сэтгvvлчдэд зориулсан гарын авлагаас хэсэгчлэн авав.
"Олон улсын сэтгvvлчдийн холбооноос бэлтгэсэн аюулгvй байдлын тухай" гарын авлагад “Таны амь настай дvйх аливаа єгvvлэл сурвалжлага, нийтлэл vгvй” хэмээсэн бий. Энэ бол сонины эрхлэгчээс эхлээд алдар хvндэд хvргэх томоохон єгvvлэл олж бичих хvсэл, эрмэлзлэл зориг дvvрэн чєлєєт сэтгvvлч хvртэл хvн болгонд эхний суурь ойлголт болох ёстой. Сэтгvvлчид амь насаа алдах, гэмтэл авах, шоронд орох, улс орноос хєєгдєх болон мэргэжлийн ажилд нь тохиолдох аливаа бусад аюулаас хэрхэн зайлсхийх vvний сацуу ажил vvргээ хэрхэн гvйцэтгэх талаар мэдлэг боловсрол эзэмших хэрэгтэй.
Сэтгvvлчид рvv халдан довтлох явдал туйлын хурдан єсч буй нь нэгэнт илэрхий болсон vед буюу 1992 оны 3 дугаар сард Ємнєд Африкийн сэтгvvлчдийн эвлэлээс семинар зохион явуулж, тус улсын гол гол улс тєрийн байгууллагуудын тєлєєлєгчдийг урьжээ.
Yvний дvнд “Ажил vvргээ гvйцэтгэж байгаа сэтгvvлчдийн эрхийг хvндэтгэх тухай Тунхаглал” гаргасан ажээ. Уг баримт бичигт Африкийн vндэсний конгресс, Ємнєд Африкийн vйлдвэрчний эвлэлvvдийн конгресс, Ардчилсан нам, Эрх чєлєєний Инката нам, Yндэсний нам, Пан Африкийн конгресс болон Ємнєд Африкийн коммунист нам гарын vсэг зуржээ. Энэ амлалт vvрэгт заахдаа:
“ЄАСЭ сvvлийн vед сэтгvvлчдийн эсрэг чиглэсэн халдлага, заналхийлэл гарч буйд бид сэтгэл зовниж байгаа бєгєєд Ємнєд Африкт албан vvргээ гvйцэтгэж, мэдээ сэлт цуглуулахаар ажиллаж байгаа сэтгvvлчдийн эрхийг ямагт хvндэтгэх ёстой гэдгийг зєвшєєрч байна.
ЄАСЭ нь єєрийн гишvvдээс тус эвлэлийн vйл ажиллагааны дvрэм болон “Сэтгvvлчдийн баримтлах зарчим” хэмээх ОУСХ-ны Тунхаглалд нийцvvлэн ажил vvргээ биелvvлнэ хэмээн итгэж байгаагаа бид нотолж байна.

Сэтгvvлчид, тvvний дотор фото сурвалжлагчид болон радио, телевизийхний аюулгvй байдлыг хvндэтгэн сахиулах vvргийг бидний нєлєє, чадавхийн хэмжээнд бид хvлээж байна.
Африкийн бусад хэсэгт ажиллаж буй сэтгvvлчид Ємнєд Африкт дахь байдал єєрийн улс оронд нь дахин давтагдахгvй гэж бодож болох хэдий ч сонгуулийн vеийн хvчирхийлэл Ємнєд Африкт анх vvсэн гарсан биш гэдэг нь тодорхой. Нигери Экваторын Гвиней болон Кенид болсон сvvлийн vеийн хэрэг явдлаас vзвэл чухамхvv сонгуулийн vеэр сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хамгийн халуун цэгт орших болдог ажээ.
Сэтгvvлчдийн бvх байгууллага улс тєрийн намууд болон vндэсний эрх баригчдаасаа Ємнєд Африкийнхтай ижил тунхаглал гаргуулахыг зорих ёстой юм . Энэ нь сонгуулийн кампанийг зєв єнгє аястай болгож, сэтгvvлчдэд хvндрэл бэрхшээл тохиолдох vед асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохилтойг тодорхойлж байх учиртай.

Сэтгvvлчдийн эрх
Сэтгvvлчид хэт аюултай гэж vзсэн томилолтоос татгалзах эрхтэй. Энэхvv эрхийг илvv єргєн эдэлж байх нь зохистой. Хэрэв Та эвгvй байдалд орсон санагдах буюу байдал тааламжгvй болж єєрчлєгдвєл буцах хэрэгтэй. Амь нас тань эрсдэж болзошгvй ажлаас татгалзсан гэж Таныг ажлаас халах ёсгvй.
Татгалзсан хариу єгєх, эсэх тухай бvv эргэлзэгтvн. Єєрийгєє буруутгах ч хэрэггvй. Хэрэв єєр сэтгvvлчид ухаалаг бусаар азаа туршихыг хvлээн зєвшєєрч байгаа бол тэнэг зориг бєгєєд ийм байдлыг хєхvvлэн дэмжих ёсгvй.
Хэрэв та аюулгvй даалгавар гvйцэтгэж байгаа бол бvрэн даатгал /амь нас, эрvvл мэнд, vймээн будлиан, ємч хєрєнгє/ хийлгэх хэрэгтэй. Хэрэв Танай удирдлага, эсвэл vvрэг даалгавар єгсєн байгууллага байдал эвгvйгээр эргэх тохиолдолд дэмжлэг vзvvлэх vндсэн баталгаа гаргаж єгєхєєс татгалзвал тухайн томилолтоос татгалзах талаар бодогтун.

Чєлєєт сэтгvvлчдийг дарамтлах vзэгдэл хамгийн олонтаа гардаг бєгєєд тэд зардлаа нєхvvлэх асуудлыг шийдэмгий тавьж шаардах буюу даатгалын зардлыг хангалттай /илvv хэмжээгээр/ нєхvvлэх тєлбєр шаардах хэрэгтэй. Хэрэв та халдлага дайралтад єртєж гэмтээгvй, эсвэл хєнгєн гэмтэл авсан байлаа ч єєрийн удирдлага болон эвлэл холбоондоо мэдэгдвэл зохино. Улс тєрийн тодорхой байгууллага буюу хєдєлгєєнийг дэмжигчид буруутай бол Та эрхлэгчдээ хандан уг асуудлыг тухайн байгууллагад тавихыг хvсэх хэрэгтэй. Энэ асуудлыг танай эвлэл холбоо ч мєн тавих ёстой гэдгийг бvv мартагтун.

Ингэж ил тодоор тавих нь олон нийтийн хvрээнд ойлгуулан таниулах явдлыг нэмэгдvvлэх юм. Хэрэв Та сэтгvvлчдэд халдсан аль нэг тохиолдлын талаар хэвлэлд vл гарсан тухай мэдэж байгаа бол эвлэл холбоогоороо уламжлан асуудлыг эрхлэгчид тавьбал зохино. Сэтгvvлчдийн эсрэг хvчирхийлэлтэй тэмцэх бидний цорын ганц зэвсэг бол мэдээлэл билээ. Эвлэл холбоо нь халдлага дайралтын тvвшний тухай зохих мэдээлэл аваагvй бол захиргаанд хязгаарлалтын, хамгаалалтын хувцас тавих шаардлага тавих боломжгvй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ийм асуудлыг улс тєрчдийн ємнє тавихын тулд юу болж байгаа талаар нийтлэг зураглалтай байх учиртай.

Сvрдvvлэг дарамт шахалттай холбогдолтой хэргvvдийг сєхєж тавих бололцоо бvхий сонгуулийн vйл ажиллагааг хянах бие даасан байгууллагыг бий болгох нь заримдаа vр нєлєєтэй байдаг. Ийм байгууллагын бvрэлдэхvvнд хэвлэлийн эрх чєлєєг хамгаалдаг олон улсын байгууллагын тєлєєлєгчид буюу тэдгээртэй холбоо барих аргыг мэддэг хvмvvсийг оруулбал зохино. Бие даасан хэвлэлийг шахаж хавчих хандлагатай Засгийн газрын хувьд бол гадны дэмжлэг тvvнийг тогтоон барих хvчин зvйл болдог талтай .

АСУУДАЛД ОРООЦОЛДОХООС ЗАЙЛСХИЙХ ТУХАЙ

Биедээ буу зэвсэг хэзээ ч бvv авч явагтун. Эмнэлгийн анхны тусламж vзvvлэх суурь мэдлэгтэй бол. Энэ нь харсан хvн болгондоо эмнэлгийн тусламж vзvvлэх vvрэг авна гэсэн vг биш боловч мэргэжил нэгт нєхєр чинь гэмтвэл тус болж болох юм.

Эрх vvргээ мэдэж байгтун. Тайван бус газар нутагтай холбоотой дvрэм журмыг ойлгож авах болон аль аль газрууд ийм нєлєєлєлд автсаныг мэдэж байх нь ашигтай байдаг. Энэ мэдлэг танд аюулаас хамгаалах хvчнийхэн “зураг авах хориотой” гэх буюу эсвэл Таныг тухайн нутгаас хууль бусаар хєєн гаргах тохиолдолд єєртєє итгэлтэйгээр ярилцах боломжтой болно.

Хариуцлагагvй буюу мэдээлэлгvйгээс vvдсэн vйлдлээс болж Та єєртєє тєдийгvй мэргэжил нэгт нєхдєдєє аюул занал учруулаад зогсохгvй зохисгvй vр дагавар гарч болзошгvй гэдгийг санагтун.
Газрын баримжаа чиг зvгээ санаж байгтун. Ажлаасаа явахын ємнє бvхий л боломжийн бэлтгэлийг базаагтун. Тухайн бvс нутаг улс тєр, арьсны єнгє, шашин болон єєр бусад учир шалтгаантай ямар зєрчилдєєн байгааг мэдэж авах хэрэгтэй. Мэдээлэлтэй байвал элдэв хvнд байдлаас зайлсхийх боломжтой болно. Бусад сэтгvvлчидтэй ярилцагтун. Холбоо хэлхээтэй байх нь чухал. Тухайн газар нутгийн талаар туршлага хуримтлуулсан бол тvvнийхээ тухай бусад сэтгvvлчдэд сэрэмжлvvлбэл зохино.

Холбоо тогтоогтун. Тухайн бvс нутаг дахь бvх гол байгууллагын мэдээллийн ажилтнуудыг мэддэг байвал зохино. Жагсаал цуглааны vеэр хэвлэл хариуцсан албан тушаалтнуудыг хайж ол. Саад бэрхшээл тохиолдвол тэднээс тусламж хvсэх хэрэгтэй. Хэрэв та эсэргvvцлийн томоохон жагсаал буюу улс тєрийн цуглааныг сурвалжлах гэж буй бол жагсаал болж єнгєрєх зам, газрыг нь урьдчилан судлах хэрэгтэй. Ашиглаж болох телефон утасны байршлыг тогтоож, аливаа хvндрэл учирвал хэт ойртолгvй сурвалжлах ашигтай байрлалтай цэгийг сонгох хэрэгтэй.

Гэнэт тухайн газрыг орхин явах шаардлага гарвал ашиглах замууд, тэдгээрийн зvг чигийг мэдэж ав. Орон нутгийн ёс заншлаас суралцаж, ажиллаж бай. Энэ нь хэсэг бvлэг хvний хэнтэй нь эхэлж ярих болон удирдагчдад нь хэрхэн хандах зэргийг мэдэж авахад хэрэг болно.

Хувцсаа тохируул. Хєдєлгєєнд тань саад vл болох, биенд аятай, чєлєєтэй хувцсыг сонгогтун. Ялангуяа єндєр єсгийтэй гутал, нарийхан бошинз ємсєхєєс тvдгэлзвэл зохино. Байдал тvгшvvртэй бvс нутагт бол бусдын анхаарал татахаар хувцас бvv ємс. Хvний нvдэнд тусахааргvйгээр хувцаслаж бай. Савхин хvрэм, vнэтэй нvдний шил буюу vнэт эдлэл зvvхээс зайлсхийх хэрэгтэй. Таныг гэмт хэрэгтнvvдийн бай болгож болзошгvй. Танай бvс нутаг дахь улс тєрийн хєдєлгєєн, намуудын єнгийг мэдэж ав. Тэдний нэгэн адил хослолтой хувцас ємсєхєєс зайлсхийвэл зохино.

Зарим сэтгvvлчид албархуу байдлаар хувцаслахыг эрхэмлэдэг боловч хэт их сайхан хувцаславал цагдаагийнхантай андуурч болзошгvй хэмээн олонхи нь болгоомжилдог. Улс тєрийн уриа лоозон бичсэн богино цамцнаас зайлсхийх хэрэгтэй.

Хєндлєнгєєс харахад хэдийд ч сэтгvvлч гэдэг нь шууд танигдах ёстой эсэх талаар нэлээд маргалддаг тал бий. Зарим сэтгvvлчид “пресс” буюу “хэвлэл мэдээлэл” гэсэн бичээстэй богино цамц ємсєх нь тохиромжтой гэж vздэг бол нєгєє хэсэг нь чухамхvv хэвлэл мэдээллийнхэн гэдэг утгаар сэтгvvлчид халдлагын бай болдог гэж vздэг. Yvнд хялбар буюу аюулгvй хариулт байхгvй юм.
Танихад хялбар дєхєм байх нь илvv цаг vе ч бий. Танигдахгvй байх нь чухал vе ч бий гэдэг нь тодорхой. Єєрийнхєє бодлоор шийдэх биз ээ.

Гэрээсээ гарахын ємнє. Зєрчилдєєнтэй vйл явдал сурвалжлахад мєрдвєл зохих хамгийн гол дvрэм бол хэзээ ч ганцаараа явахын хэрэггvй. Хэрэв танай мэдээллийн байгууллагаас хамт явах хvн олдохгvй бол мэргэжил нэгт бусад нєхєдтэйгээ ярилцах хэрэгтэй. Yvнд цаг гаргаж хєєцєлдєх нь vр дvнгээ єгнє. Бид єєр хоорондоо єрсєлдєж болзошгvй боловч мэргэжил нэгтэй хvмvvс. Бие биенээ харж хандана. Та хаашаа явах гэж байгаа, хэдийд буцаж ирэхээ сониныхоо эрхлэгч, хамт ажилладаг хvмvvс болон гэр орныхондоо ямагт хэлж байгтун. Хэрэв та буцаж ирэхгvй бол танай гэрийнхэн юу хийх, хэнтэй холбоо барихыг мэдэж байх нь чухал.

Ажлын талбарт. Орон нутгийн хvмvvсийг сонсож бай. Тухайн бvс нутаг буюу газрын оршин суугчдын зєвлєж байгаа зvйлийг анхаарч бай. Тэд байдлыг хамгийн сайн мэдэж буй. Сурвалжлах эрхийн vнэмлэхээ биедээ авч явах нь нэн чухал. Тvvнийгээ гар дороо байлга. Yнэмлэхээ хэтэвчиндээ хийсний хэрэггvй. Тvvнийг гаргаж vзvvлэх бvрд мєнгєний чинь хэмжээ бусдад мэдэгдэх болно. Yнэмлэхээ цамцныхаа энгэрийн халаасанд хийгтvн. Олон хvн цугласан газрыг харж яв. Тэнд юу болж буйг харуулах сайн дохио тэмдэг. Гэхдээ машинаа олон хvн цугласан газар зогсоох буюу дундуур нь явж єнгєрєхийг оролдохыг хэрэггvй. Хэрэв эргэн тойронд хэт чимээгvй, гудамжинд хvн цєєн эсвэл хvнгvй байх нь аюулын дохио байж болзошгvй.

Ойр хавьд чинь єєр бусад сурвалжлагчид байвал тэдэнд ойр бай. Аюулаас хамгаалах хvчнийхэнтэй хэт найзархсан байдалтай бvv харагд. Хэрэв аюулаас хамгаалах хvчний офицер гар барих гэвэл татгалзах нь зvйтэй. Уучлал хvсч, тvvнийг гомдоох санаагvй гэдгээ тайлбарлавал зохих бєгєєд тэдэнтэй гар барьж харагдахын хэрэггvй. Yймээн самуунд орсноо мэдвэл зайлах хэрэгтэй. Гэхдээ гvйж харайж болохгvй. Хэрэв та гvйвэл бай болж харагдана. Зєрчилдєєний аль нэг талаас нь нєгєє талд шууд шилжин орохыг бvv оролдогтун.
Хамгийн чухал нь хаана байгаагаа хэн нэгэнд ажлын газар, гэр орон, эвлэл холбоо, ОУСХ–д байнга мэдээлж байвал зохино гэдгийг санаж байгтун.
Дараахь жагсаалтаар ажлаа шалгана уу.
а/ Сонгуулийн явцад гарч болзошгvй алдааг судал. Сонгуулийн чанарт хамгийн сайн хяналт тавих хvмvvс нь хэвлэл мэдээллийнхэн єєрсдєє байх ёстой.
б/ Сэтгvvлчдийн аюулгvй байдлын асуудлаар Ємнєд Африкт гаргасан хамтарсан тунхаглалын адил баримт бичиг гаргах талаар улс тєрийн бvх намуудаас дэмжлэг олж авагтун.
в/ Аюулгvй байдлын асуудлаар сэтгvvлчдэд зориулан гаргах баримт бичигт энд дурдсан зарим асуудлыг тусгасан уу? Ийм баримт бичиг гаргахад хэвлэл мэдээллийн бvх хэрэгслvvд хамтран ажиллах уу?
г/ Хvндрэл бэрхшээлтэй тулгарах vед ашиглах орон нутгийн болон олон улсын байгууллагын тоо, жагсаалтыг бэлтгэн мэргэжил нэгт нєхдєдєє тарааж єгвєл зохино. Эхний ээлжинд ОУСХ-ны “Тусламжийн хуудсыг” ашигла.

3 . ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

Олон нийтийн санал асуулга нь ихэнх сонгуулийн хувьд нийтлэг зvйл юм . Тэдгээрийг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, улс тєрийн намууд буюу олон нийтийн байгууллагуудын захиалгаар гvйцэтгэж болдог. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн захиалгаар явуулдаг ихэнх санал асуулга нь морин уралдааны дvн гаргах аргад тvшиглэсэн байдаг. Хэн тvрvvлж, хэн сvvлдэж явна вэ? гэсэн зарчим бєгєєд сонгуулийн кампанийг сурвалжилж, сурталчлахад туйлын єндєр vvрэг гvйцэтгэх нь олонтаа.

Тэдгээр нь гол тєлєв итгэл vнэмшил муутай байдаг бєгєєд хуурамч болон буруу дvгнэлт хийх vvдийг нээж єгдєг. Мэдээж, тэдгээр нь мэдээллийн чанартай нийтлэл дотор толгой цохидог бєгєєд асуулгын тухай ихэнх мэдээг сонины эхний нvvрэнд нийтэлдэг. Гэвч энэ нь тэр чигээрээ зохиомол байдаг. Энэ бол vvнийг зохиож, анхаарал тавьж сурвалжилж буй хэвлэл мэдээллийнхний зохиомол мэдээлэл юм. Сэтгvvлчид асуудлыг судлах ажилд илvv ач холбогдол єгвєл зохилтой. Олон нийтийн санал асуулгыг сонгогчдын хvсэн хvлээж байгаа тэр зvйлvvдтэй жишиж тодруулах зорилгоор мэдээллийн хэрэглvvр болгон ашиглавал зохино.

Сэтгvvл зvйн ийм хэлбэрийг “тоон vзvvлэлтийн сэтгvvл зvй” хэмээн нэрлэх бєгєєд мэдээ цуглуулах, сурвалжлага хийхдээ шинжлэх ухааны судалгааны аргачлалыг хэрэглэдэг.
Эдгээр аргачлал нь нийгмийн шинжлэх ухаан, нийгэм судлал, сэтгэл судлал, улс тєр судлалаас гаралтай. Гvнзгий нухацтай ярилцлага хийхийн тулд сайтар бэлтгэл шаардагдах заримдаа “чанарын” vзvvлэлтийн аргачлал ашигладаг /судалгааны объект, аман ярианы тvvх буюу оролцогчийн яриа/. Зарим хvмvvс шинжлэх ухааны vндэслэлтэй санал асуулга явуулахад чанарын vзvvлэлтийн аргачлалыг ашигладаг гэсэн vг юм.

Ерєнхийдєє сэтгvvлчид голдуу бусдын захиалгаар явуулсан санал асуулгын талаар тайлбар хийнэ гэсэн бодолтой байдаг. Иймд тэд судалгааны мэдээлэлд дvн шинжилгээ хийх, нягт нямбай судлахын зэрэгцээ гарч болзошгvй санаатай гуйвуулалт болон буруу тайлбарыг илрvvлж, жишиж vзэхийн тулд санал асуулга явуулах аргачлалын талаар vндсэн ойлголттой байх шаардлагатай.
Санал асуулга явуулах, аргачлалын талаар ойлголттой байх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл єєрєє судалгааг явуулах vед туйлын хэрэгтэй байдаг. Сэтгvvлч нь санал асуулга явуулдаг мэргэжлийн хvнтэй ажиллах vvрэг даалгаврыг байнга хvлээн авах бєгєєд жиших аргачлах, асуулт боловсруулах, мэдээлэлд дvн шинжилгээ хийх мэдлэгтэй байвал зохино.

Олон нийтийн санал асуулгын судалгааны Америкийн холбоо зэрэг нэр хvнд бvхий санал асуулгын зарим байгууллагаас гарсан чиглэл удирдамжуудыг сэтгvvлчид нягтлан vзэж судалж байх нь зvйтэй. Ийм байгууллагуудаас гаргасан зєвлємжєєс vзвэл олон нийтийн санал асуулгын судалгаанд vндэслэсэн сурвалжлага, нийтлэл дараах мэдээллийг агуулж байх ёстой ажээ. Yvнд:
· Ярилцлага хийсэн цаг хугацаа
· Ивээн тэтгэгч байгууллагын нэр /єєрєєр хэлбэл тухайн санаа асуулгын Ардчилсан намын буюу Yйлдвэрчний эвлэлийн холбооны захиалгаар хийсэн гэх мэт/
· Жишгийн чанарын vзvvлэлтvvд: хvн амын бааз, цар хэмжээ /асуулгад хамрагдсан нийт хvмvvсийн тоо/. Санал асуулгын судалгааны хувьд бол цар хэмжээ нь 400-гаас 2500 хvртэлх хvнийг хамруулдаг байна. Уг цар хэмжээ ихсэх тусам алдаа гарах магадлал буурдаг. Гэхдээ сvvлийн тоо нь хvн амын тооноос vл хамааран хангалттай хэмжээнээс давж байна. Энэ мэдээлэлд vр дvнг тооцоход суурь болгосон аливаа дэд шатны жишигт дурдсан хvний тоог мєн заах учиртай.
· Ярилцлага хийсэн хэлбэр, гол тєлєв утсаар, бичгээр, эсвэл нvvр тулж уулзсан ярилцлага байх жишээтэй.
· Гол асуултуудыг яг бичсэн байдлаар нь тавих.
· Алдааны магадлал
Намибид шилжилтийн vйл явцад тусалж байсан Чилийн олон нийтийн санал асуулгын мэргэжилтэн Марта Лагос доорхи зєвлєлгєєг єгсєн болно. Тvvний зєвлємжvvд нь улс тєрийн намын санал асуулгын мэргэжилтнvvдэд зориулагдсан боловч сэтгvvлчдэд олон нийтийн санал асуулгын ач холбогдлыг ойлгуулахад тус дєхєм болох юм.

Хvмvvсийн санаа бодлын тухай мэдээлэлтэй байх ёстой. Хvмvvс нийгэм, эдийн засаг, улс тєрийн vvднээс юуг хvсэмжилж, хэр их зvйл хvлээж байна вэ? Энэ хvсэн хvлээсэн зvйлийг нь сонгуулийн дараа улс тєрийн тогтвортой байдлыг хангахад нэн чухал ач холбогдолтой байдаг.
Сонгуульд оролцож буй улс тєрийн намууд, байгууллагуудын талаар мэдээлэлтэй байх ёстой. Хэн нь тvнш болох вэ? Таны сєрєг хvчнvvд хэн бэ? Тэдний тодорхойлолт? Тэдний санаа бодол? гэх мэт.
Жишээлбэл, сvм хийд улс тєрийн тавцан дээр ямар vvрэг гvйцэтгэж байна вэ? Асуудлуудыг хэрхэн сонгох нь хамгийн чухал. Хамгийн чухал зvйлvvд гэвэл:
· Улс тєрийн намуудын тухай мэдээлэл. Хувь хvн аль намыг илvvд vзэж байна вэ?
· Сонгогчийн санаа бодол. Хувь хvн сvvлийн сонгуульд хэрхэн оролцсон болон тухайн намдаа санал єгєх хэвээр байгаа эсэх, эцсийн шийдвэрээ гаргасан эсэх.
· Нэр дэвшигчийн нааштай эерэг vйл хэрэг болон хувь хvний зан тєрх, хувь хvний нь хамгийн дуртай, хамгийн дургvй зvйл юу вэ?
· Парламент, шvvх болон хуулийн тогтолцоо, зэвсэгт хvчин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг байгууллын vйл ажиллагаанд хvлээлгэх итгэл найдвар.
· Улс тєрийн vйл явц. Энэ шударга vйл явц гэдэгт хувь хvн итгэж байгаа эсэх.
· Саналаа єгєхийн ач холбогдлыг хэрхэн vзэж байгаа. Єєрийн санал хэрэгтэй гэж хувь хvн vзэж байгаа эсэх /энэ нь сонгуульд оролцсон хvний тооны талаар мэдээлэл авах боломжийг бvрдvvлнэ/.
· Улс тєрчдєд хандах хандлага. Хээл хахуульд автагдсан эсэх, гагцхvv хувийн ашиг сонирхлыг илэрхийлж байна уу? Тэд найдвартай, итгэл даахаар хvн мєн vv?
· Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд найдвартай эсэх. Хувь хvн телевизээр vзсэн, радиогоор сонссон, сониноос уншсан зvйлдээ итгэдэг эсэх.

СОНГУУЛЬ СУРВАЛЖЛАХ ЗАРЧМУУД

1. ТАНИЛЦУУЛГА

Ардчилалд шилжиж байгаа орны тєдийгvй тухайн орны янз бvрийн бvс нутгийн нєхцєл байдал сонгуулийн явцад нєлєєтэй тул энэхvv зарчмуудыг vндэсний онцлогийг харгалзан хэрэглэх нь чухал гэдгийг тэмдэглэх нь зvйтэй.

Гэхдээ ямар ч зарчмын vндэс суурь нь сонгууль явуулах талаар хvлээсэн vvрэг болон олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрсєн практик vйл ажиллагаа байдаг. Олон улсын шалгарсан туршлагаар сонгууль явуулахын тулд сонгуулийн ємнє хэвлэл мэдээллийн эрх чєлєєнд vл нийцэх хууль тогтоомжийг хvчингvй болгох арга хэмжээ авах шаардлагатай. Тийм учраас, Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 19 дvгээр зvйлийн заалтад харшилж байгаа аливаа хуулийн заалтыг тодруулан тогтоож, сонгууль явагдахаас ємнє хvчингvй болгох арга хэмжээ авах хэрэгтэй.

Сонгуултай холбоотой аливаа мэдээлэл, ялангуяа нэр дэвшигч болон улс тєрийн намуудын vзэл баримтлал, санаа бодол, хэлэлцvvлэг зэрэг материалыг олны хvртээл болгох давуу эрх бvхий олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хууль, эрх зvйн актыг анхааралдаа авах хэрэгтэй.
Эдгээр материал, илгээлтийг радио, телевизээр дамжуулах, эсвэл олон нийтээс санаачилсан цуглаан гэх мэт мэдээллийн бусад сувгаар дамжуулж болно. Тийм учраас аль нэг, эсвэл дээрх бvх олон тєрєл хэлбэр нь олон ургальч vзэл ил тод байх хэрэгцээ шаардлага бол сонгуулийн мэдээллийн стратегийг тодорхойлоход эхний бєгєєд онцгой чухал цэг юм.

Бvх тєрлийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэргэжлийн тvвшинг дээшлvvлэх, чухал шийдвэрvvдийг танилцуулах шаардлага бvхий мэдээллээр ард иргэдийг хангахад тєрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэргvvлэх vvрэгтэй гэдгийг хvлээн зєвшєєрсний vндсэн дээр иргэдийнхээ эрхийг хvндэтгэж буйгаа Засгийн газрууд харуулж чадна гэдэгт Олон улсын сэтгvvлчдийн холбоо бат итгэдэг.

Бичиг vсэг vл мэдэх явдлын тvвшин єндєр, vндэсний хэлийг /Англи , Франц , Португал хэлээр/ vгvйсгэх, сонины vнэ, тээвэрлэлт, орон нутагт тараахад тулгарах хvндрэл бэрхшээл болон сонин сэтгvvл хэвлэн гаргах боломжгvй байдлаас vvдэн олонхи улс оронд радио телевизийн тэнцвэрт байдлын шударга зарчмыг хадгалах явдал чухлаар шаардагдаж байна. Радио телевиз нь ихэнх газар нутгийн хэлээр мэдээлэл дамжуулах гол хэрэгсэл болсоор байна. Ийм ч учраас оршин суугчдыг аль болох их мэдээллээр хангах єндєр хариуцлага радио телевизийн байгууллагад ноогддог.

Эдгээр зарчмын дагуу Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хvлээж, vнэнч шударгаар, ямар нэг ялгаварлалгvйгээр vvргээ гvйцэтгэх ёстой. Эдгээр зарчим нь хувийн радио, телевизийн нэвтрvvлгийн тэнцвэрт байдал, долгионыг тэгш эрхтэй ашиглах зарчмын vндсэн дээр ажиллахыг дэмжин сайшаадаг.

Хэвлэл мэдээлэлд цензур тогтоохын эсрэг 19 дvгээр зvйл хэмээх Олон улсын Тєвєєс vндэслэн боловсруулсан энэхvv зарчмын vндсэн ба анхны хувилбарууд сонгууль сурвалжлах хvрээ хэмжээг тогтооход Засгийн газруудад туслана гэдэгт бид итгэж байна.

2. МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН АЖИГЛАХ ХЭСЭГ

Сэтгvvлчид сонгуулийн хугацаанд ихээхэн хяналт ажиглалтад єртдєг. Жишээлбэл, Ємнєд Африкт гадаадын санхvvжилтээр сонгуулийн ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хэрхэн сурвалжилж байгаад ажиглалт хийх тєслvvдийг хэрэгжvvлсэн байна.
Хэрэв улсын буюу хувийн монополиуд мэдээллийн талбарыг дагнан эзэмшсэн, сонгуулийн ажиллагааны дvр зургийг тэнцвэртэй, тэгш тєлєєллийн зарчмаар ард тvмэнд мэдээлээгvй, эсвэл сэтгvvлчид муу ажилласан бол сонгуулийг чєлєєтэй, шударга болсон гэж vнэлэх ёсгvй.
Сэтгvvлч, редактор, хэвлэн нийтлэгчид зарим vед энэ ажиглалтад эмзэглэдэг боловч хэвлэлийн шvvмжлэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чансаа мэргэжлийн тvвшинг дээшлvvлэхэд хэрэгтэй, ардчилсан vйл явцын бvрэлдэхvvн хэсэг юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сонгуульд зонхилох vvрэг гvйцэтгэдэг учраас ажиглагчийн єєрийн хэсгийг сонгуулийн энгийн сурталчилгааны 1 хэсэг гэж vзэн зохион байгуулдаг.
АНУ-ын “Vote smart” тєсєлд ажиглалт хийхдээ дараах асуудалд хариулт авч болох юм гэсэн санааг тусгажээ. Yvнд:
· Сєрєг хvчний нэр дэвшигдэд адил тэгшээр хандаж байгаа эсэх?
· Нэр дэвшигчээс тvvний холбоотон, єрсєлдєгч, эсвэл хєндлєнгийн хvн ярилцлага авсан уу?
· Мэдээллийн хэрэгсэл дуу бичлэг, фото зураг ашиглаж байна уу?
· Мэдээллийн хэрэгсэл нь танай нийгэмлэг болон улс оронд тулгамдсан асуудлын талаар хэрэгтэй мэдээлэл єгч чадаж байна уу? гэх мэт.
Ємнєд Африкт мэдээллийн хэрэгслийг ажиглах тєсєл нь бvх телевизийн станц, 13 радиостанц, єдєр тутмын 17 сонинг хяналтдаа авч байжээ.
Ажиглах хэсгийн тайланг мэдээллийн албад, улс тєрийн намууд, ЭСЯ–д, vндэсний болон гадаадын ажиглагчид, сонгуулийн комисст хувь хvн буюу байгууллагаар нь ялган илгээж байсан байна.
Ажиглах хэсгийн тєсєлд “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажиглалт хийхдээ хоёр зvйлийг авч vзнэ.
1/ Улс тєрийн намуудын vйл ажиллагааг адил тэгш сурвалжилж байгаа эсэх,
2/ Ер нь олон нийтийн мэдээллийн ямар хэрэгслvvд сонгуулийг хэрхэн сурвалжилж байна вэ?
Энд мэдээллийн хэрэгсэл нь сvрдvvлгийн жишээ баримт илрvvлсэн vv? Эсвэл сонгуулийн луйвар, зvйд vл нийцэх болон буруу ташаа мэдээ нийтлэсэн vv гэх мэт асуулт гарна” гэжээ. Ажиглах хэсгийн тєслийг Ємнєд Африкт хэрэгжvvлэх болсны vндэс нь улсынхаа анхны ардчилсан сонгуульд Ємнєд Африкийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд чухал vvрэг гvйцэтгэсэн явдал байв.
Тэд сєрєг хvчнийг vл ялгаварлан, шударга зарчмыг эрхэмлэн, олон тvмний санаа бодлыг бодитойгоор илэрхийлж ажилласнаараа олон нийтийн мэдээллийн хэрэгслийг vнэлдэг олон улсын тvвшинд хvрч авч чадсан байна. Олон улсын сэтгvvлчдийн холбооны дагаж мєрдєх хууль мєн энэ тvвшингийн нэг болдог /50 дугаар хуудас/.

Европын шvvх иргэний эрхийг иш татан тунхаглахдаа:
Иргэд: Тухайн асуудлын бvх талыг хамарсан бvрэн мэдээлэл, аливаа асуудлаар илэрхий нэг талыг барьсан, эсвэл далдуур дэмжээгvй шударга мэдээлэл, улс тєрийн аливаа эрх ашигт vйлчлэхгvй бие даасан мэдээлэл, олон нийтийн ашиг сонирхлыг vгvйсгэж гуйвуулаагvй vнэн зєв, тодорхой мэдээлэл авах ёстой гэжээ.
Ажиглах хэсгийн тєслєєр дараах зvйлvvдэд хяналт хийсэн байна. Yvнд:
1/ Сонгуулийн кампаний холбогдолтой асуудлаар хэвлэлд гарсан бvх зvйлд,
2/ Сонгуульд оролцсон намуудын сурталчилгааны холбогдолтой бvх материалд,
3/ Улстєрийн намууд, засгийн газрын тухай бvх материал,
4/ Засгийн газар болон улс тєрийн намуудын тухай дурдсан бусад мэдээ материал,
5/ Засгийн газрын аппарат /цагдаа, аюулаас хамгаалах, орон нутгийн засаг захиргаа/ болон сєрєг хvчинтэй холбоотой бvх мэдээ материалыг хамарсан байна.
Мэдээллийн хэрэгсэлд ажиглалт хийхдээ ерєнхийдєє дараах асуудлыг хамарна.Yvнд:
а/ “Yнэн бодит хvчин зvйл” буюу тоон vзvvлэлтийг судлах єрсєлдєгч тал /эсвэл улс тєрийн намуудад/ холбогдох байгууллагуудад хэдий хэмжээний цаг хугацаа, хэвлэл нийтлэлийн зай талбай зарцуулсан тухай,
б/ Чанарын vзvvлэлтийн хувьд: мэдээ, тvvхийн булан, vг хэллэгийн утга, цаг vеийн байдал, онцлог тооцоолсон цаг хугацаа, орон зай, агуулгын талаар,
в/ Онцгой vйл явдлуудын судалгаа: /сонины эхний нvvрт харьцуулсан дvн шинжилгээ судалгаа, чимээгvй єнгєрсєн тохиолдлууд/, яагаад, хэн, уг мэдээллийг гаргаагvй талаар,
г/ Мэдээг ач холбогдолоор нь зэрэглэн дугаарласан байдал: давтагдах байдал, эсвэл байр сууриар нь санаа бодол, биеэ авч явах явдлыг хэрхэн vнэлсэн зэргээр сонгуулийн асуудлаар аль нэг намд давуу байдал олгосон эсэх г.м.

ЗАСГИЙН ГАЗРЫН БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Зарчим 1. Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл бvх иргэнд мэдээлэл хvргэх ёстой

Сонгуулийн ємнєх vед засгийн газрын мэдээллийн хэрэгслvvд нь иргэдийг сонголтоо хийхэд нь тус болох холбогдох мэдээллээр хангах ёстой. Засгийн газар мэдээллийн хэрэгсэл олон тvмэнд:
- сонгуульд єрсєлдєх улс тєрийн намууд, нэр дэвшигчдийн тухай,
- намуудын мєрийн хєтєлбєрийн холбогдолтой материал зэрэг сонгуулийн гол зvйлvvдийн тухай,
- санал хураах явц болон иргэд сонгуульд оролцохтой холбоотой бусад бvх мэдээллийг єгєх ёстой.

Тайлбар:
1/ Иргэний ба улс тєрийн эрхийн тухай олон улсын пактын 25–р зvйлд: “Иргэн бvр жинхэнэ сонгуульд ялгаваргvйгээр санал єгєх эрх, боломж нєхцєлєєр хангагдсан байх эрх эдэлнэ” гэсэн заалтыг Засгийн газрууд хангах vvрэгтэйг заасан.
2/ Ард тvмний олонхи нь олон намын сонгуулийн туршлагагvй улс орнуудын Засгийн газар сонгуулийн холбогдолтой мэдээллийг єргєн хvрээтэй тараах онцгой vvрэг хvлээнэ.
3/ Энэхvv эрх нь бичиг vсэг мэдэхгvй хvмvvсийг санал єгєхєд онцгой ач холбогдолтой. Тэдний бvх мэдээллийг олж авах, саналаа єгєх аргачлалыг Засгийн газар баталгаажуулах ёстой.
4/ Засгийн газрууд нь радио, телевизийн мэдээллийн хэрэгсэл, эсвэл бусад мэдээллийн хэрэгслvvдийн тухайн оронд оршин амьдарч байгаа бvх санал єгєгчдийг сонгуулийн мэдээлэл, vйлчилгээнд нэвтрэх боломжоор хангах ёстой.

Зарчим 2 . Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл

Шударга байх ёстой
Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн холбогдолтой мэдээ, мэдээллийг дамжуулж мэдээлэхдээ тэнцвэртэй байдлыг хадгалж, шударга зарчим баримтлах ёстой. Ялангуяа Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл нь программууд болон мэдээллийн vйлчилгээг аль нэг нэр дэвшигч, эсвэл аль нэг намыг дэмжихийг зорилго болгохгvйг баталгаажуулахын зэрэгцээ сонгуульд єрсєлдєгч бvх нэр дэвшигчид болон намуудыг мэдээллийн хэрэгсэлд адил тэгш нэвтрэх нєхцєлийг хангана.

Тайлбар:
1/ Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 19 дvгээр зvйлд: “Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Yvнд: vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа мэдээллийг Улсын хил заагаар vл хязгаарлан, боломжтой бvх арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх чєлєє багтана” гэж заасан.
2/ Иргэдийн энэхvv эрхийн баталгааг хангахын тулд сонгуулийн хугацаанд бvх нам болон нэр дэвшигчид єєрсдийн vзэл бодлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, тvvнд нэвтрэх боломжийг засгийн газар болон тєрєєс баталгаажуулах ёстой. Сэтгvvлчид Засгийн газар болон тєрийн эрх баригчдын удирдамж, чиглэлд баригдахгvй сонгуулийн хvрээнд мэргэжлийн vvднээс чєлєєтэй ажиллах ёстой.
3/ Тєрийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл нь Засгийн газрын тєлєєлєгчийн албан vvрэг болон сонгуулийн кампаний vйл ажиллагаанд єєрсдийн нам, тvvнээс сонгуульд нэр дэвшигчдийн нэрийн ємнєєс авч, болох vvргийг редакцийн хvрээнд ялгавартайгаар гvйцэтгэнэ.

Зарчим 3 . Засгийн газар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хамгаалах ёстой
Засгийн газар нь олон нийтийн мэдээллийн байгууллага болон мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын эсрэг бvх тєрлийн сvрдvvлэг хvчирхийлэл vйлдэх, эсвэл сэтгэлзvйн дарамт vзvvлэхээс хамгаалах vvрэг хvлээнэ.
Засгийн газар нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх чєлєєнд халдах, эсвэл сэтгvvлчдийн чєлєєтэй ажиллах явдлыг хязгаарлахыг эрмэлзсэн хууль бус vйлдлийг шалгаж тогтоох, мєрдєх, шийтгэх асуудлыг хариуцна.

Тайлбар:
1/ Єнєєдєр НYБ, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, сэтгvvлчдийн аюулгvй байдал болон бусад асуудлын талаар авч хэлэлцэх зорилгоор Авид Нассеймыг тусгай илтгэгчээр томилсон.
Энэ томилолт болон олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа ЮНЕСКО болон НYБ-ын Хvний эрхийн Комиссын бусад тунхаглал нь сэтгvvлчдийн амь насыг хамгаалах асуудалд єндєр ач холбогдол єгч байгааг харуулж байна.
2/ Олон нийтийн мэдээллийн байгууллагын бие бvрэлдэхvvн, тоног тєхєєрємж, орон байрыг найдвартай хамгаалах нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ард тvмний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх vvргээ гvйцэтгэхэд нь чухал ач холбогдолтой. Энэ нь сонгуулийн vед бvр ч чухал байдаг.

Зарчим 4 . Засгийн газар хэвлэл мэдээллийг хянах ёсгvй
Засгийн газар нь сонгуулийн хєтєлбєрvvдийг хянах ёсгvй бєгєєд сонгуулийн ємнєх vеэс эхлэн сэтгvvлчид мэргэжлийн vйл ажиллагаагаа бvрэн бие дааж явуулах нєхцєлийг баталгаажуулах ёстой.
Засгийн газрууд сонгуулийн явцад хяналт болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сурвалжлага, нийтлэлийг хариуцсан бие даасан комиссыг ажиллуулж болно.

Тайлбар:
1/ Засгийн газар олон нийтийн мэдээллийн бvх хэрэгсэл сонгуультай холбогдолтой мэдээ, мэдээллийг чєлєєтэй хэвлэн нийтлэх, нэвтрvvлэх боломжоор хангагдсан тухай болон мэдээллийн байгууллагууд нь засгийн газар болон эрх баригч намын бодлого vйл ажиллагаанд шvvмжлэлтэй хандсан радио телевизийн нэвтрvvлэг, сонины нийтлэл гаргаж болох тухай тодорхой мэдэгдэл гаргах болно.
2/ Засгийн газар нь радио телевизээр нэвтрvvлэх буюу хэвлэн нийтлэх сонгуулийн хєтєлбєрийг хянах ёсгvй.
Зарчим 5. Засгийн газар агаарын долгионыг нээлттэй байлгах ёстой
Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл нь албан ёсны улс тєрийн намууд болон тэдгээрийн нэр дэвшигчдэд vзэл бодлоо чєлєєтэй, ямар нэг тайлбар, нэмэлт єєрчлєлтгvй, сэтгэлзvйн засваргvйгээр тараах, цацах, дамжуулах эрхийг баталгаажуулах ёстой.
Сонгуульд нэр дэвшигчдийн оролцоо доорхи байдлаар баталгаажсан байх болно.
а/ Нэвтрvvлгийн программд бvх нам, нэр дэвшигчид шууд, аливаа ялгаваралгvй адил нєхцєлєєр хамрагдах,
б/ бvх нам, нэр дэвшигчид нь зvй бусаар гvтгэгдсэн, эсвэл буруутгагдсан гэж vзвэл шууд бусаар хариулт єгєх, залруулга хийхдээ сэтгvvлзvйн мэргэжлийн туслалцаа авах.

Тайлбар:
1. Шилжилтийн vеийн анхны сонгуульд улсын болон хувийн мэдээллийн хэрэгслvvд шударга зарчим баримтлан бvгд тэгш оролцох нєхцєлийг хангасан байх ёстой. Зарим сонгуулийн vед ийм боломжгvй эсвэл саад бэрхшээлтэй тулгарах нь бий. /1989 онд Намибид улс тєрийн 14 нам эфирийн цагийг хувааж авсан байхад Европын нэлээд оронд анхны сонгуулийн vед улс тєрийн арав гаруй нам эфирийн цагийн асуудлаар маргаантай байжээ/.
Нэг онцлог асуудал бол санал бодлоо илэрхийлэгч тухайн хvн болон сонгогчийн ашиг сонирхолд нийцсэн vзэл бодол нь богино хугацаанд давамгайлан, бусдын анхаарлыг татаж, єєр бусад vзэл дарагдах явдал гардаг. Ийм учраас бvх намд байр сууриа илэрхийлэхэд нь зориулж адил тэнцvv цаг хугацаа олгох зарчмыг баримтлах нь сонголт хийх хэлбэр агуулгыг сонгогч єєрєє шийдэх, сонгуулийн vйл ажиллагааг итгэл vнэмшилтэй болгоход туслана.
2. Шууд мэдээлэл хvргэх аргаа тодорхойлж, баталгаажуулахдаа хоорондоо зєвшилцєх нь зvйтэй.
3. Сонгуулийн сурталчилгааг худалдан авахдаа хєрєнгє чинээтэй намуудын давуу талыг хязгаарлан адил тэгш байх асуудлыг баталгаажуулан зохицуулах нь зvйтэй.

Зарчим 6. Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл нь сонгогчдод шаардлагатай мэдлэг олгох ёстой
Засгийн газар нь улс орны бvх бvс нутагт оршин суудаг, сонгуульд санал єгєх чадвартай хvмvvст сонголтоо хийхэд нь шаардлагатай бvхий л мэдээллийг хvлээн авах нєхцєлийг хангах ёстой.

Тайлбар:
1/ Сонгогчдын vндсэн эрхийн дагуу адил тэгш, шударга байх зарчмыг хангах Засгийн газрын vvрэгт сонгогчдоос vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєгєє эдлэхийн зэрэгцээ сонгуулийн vйл явцын тухай мэдээлэл хvлээн авах боломж бvрдvvлэх асуудал мєн хамрагдана.
2/ Парламентын уламжлалт засаглалтай, олон намын ардчилал тогтсон улс оронд сонгуулийн vйл явцын vед элдэв бэрхшээл хvндрэл гарах явдал тохиолддог ба холбоо харилцаа хязгаарлагдмал, олонхи хvн ам нь боловсрол мэдлэг муутай улс оронд бvр ч ихээр гардаг.
3/ Сонгуулийн тусгай мэдээллийн кампанит ажил нь нарийн тодорхой, шударга байх ёстой. Нутгийн хэлээр гардаг радио, телевизийн нэвтрvvлэг, сонин хэвлэл, олон нийтийн цуглаан зэргээр дамжин олон нийтэд хvрдэг бєгєєд сонгогчдын мэдлэг боловсролыг дээшлvvлэх бодлогын чухал бvрэлдэхvvн хэсэг болдог.
4/ Сонгуулийн тухай мэдлэг олгох кампанит ажлын хvрээнд эмэгтэйчvvд, шашныхан, vндэсний цєєнх зэрэг улс тєрийн vйл явдлаас хоцорч болох хvмvvст онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
5/ Засгийн газар нь санал єгєгчдєд мэдлэг боловсрол олгох хєтєлбєрийг хэрэгжvvлэхдээ хvний эрхийг хамгаалах vндэсний байгууллагуудаас зохион явуулдагтай адил тусгай судалгаа хийх нь зvйтэй.
Зарчим 7. Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл нь
мэргэжлийн байх ёстой
Засгийн газрын мэдээллийн хэрэгсэл нь сэтгvvл зvйн єндєр шаардлагын тvвшинд vйл ажиллагаагаа явуулж, vйл явдлыг сурвалжлах, мэдээ, мэдээлэл дамжуулахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж vнэн бодит, нягт нямбай, шударга зарчим баримтлах ёстой. Засгийн газар нь сонгууль сурвалжлах явцыг ажиглах, хянах тогтолцоог бvрдvvлсэн байх ёстой.

Тайлбар:
1/ Мэдээллийн чанартай нийтлэл сурвалжлага сонгуулийн кампанид хамгийн их нєлєєтэй байдаг учраас сонгууль бол сэтгvvлзvйн мэргэжлийн тvвшингийн дээд зэргийн шалгуур болдог. Тєрийн мэдээллийн байгууллага нь сэтгvvлчдэд мэргэжлийн єндєр тvвшинд ажиллах нєхцєл бололцоог бvрдvvлэх ёстой.
2/ Олон оронд янз бvрийн тодорхой асуудал, сэдвээр нэвтрvvлэг явуулах, мэдээллийн хєтєлбєрт цагийг хуваарилан єгч, ашиглалтыг хянах систем тогтоодог бєгєєд мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор єєрчлєлт зохицуулалт хийхэд анхаардаг.
3/ Сайд нар болон Засгийн газрын ажилтнуудын албан vvргийн тухай болон сонгуульд нэр дэвшигчийнх нь хувьд vйл ажиллагааг нь сурвалжлахад ялгавартай хандахыг сэтгvvлчдэд зєвшєєрєх нь чухал юм.
4 / Сэтгvvлчид бусдын дарамт шахалт, хээль хахуульд /нэр дэвшигчдийн болон намуудын унаа, тээвэр, харилцаа холбооны хэрэгслийг нь ашиглах гэх мэтээр/ орооцолдох ёсгvй.
5 / Засгийн газар нь сонгуулийн холбогдолтой мэдээ, мэдээлэл цуглардаг, сэтгvvлчид нэвтэрч болохуйц танхим, сонгуулийн холбоо харилцааны тєв байгуулах нь зvйтэй.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Энэхvv зарчмыг нь Австралийн радио, телевизийн / корпорацид ажилладаг сэтгvvлчид баримталдаг бєгєєд Их Британий радио, телевизийн Би-Би-Си болон бусад олон орны баримталдаг зарчимтай адил тєсєєтэй болно. Олон нийтийн радио, телевизийн нэвтрvvлэгт олон ургальч vзэл чухал болохыг эндээс харж болно.

БАРИМТЛАХ ЗАРЧИМ
1 . Мэдээний болон цаг vеийн vйл явдлын программууд нь сонгуулийн мэдээллийг олон нийтэд хvргэнэ.
2 . Намыг тєлєєлєн хєтлєгч сонгуулийн кампанийн асуудлаар тайлбар, тойм бэлтгэх нь зохимжтой.
3 . Улс тєрийн намын удирдагчдыг сурвалжлахдаа vндсэн асуудлыг хохироох ёсгvй.
4 . Мэдээллийн нэвтрvvлгээр явсан зарим зvйл сонгуулийн кампаний ємнєх vеийнхээс єєрчлєгдєж болно. Гэхдээ vvнийг сонгуулийн кампаний тухай мэдээллийн хєтєлбєрийн хvрээнд оруулахаар єєрсдийн сонгож авсан жагсаалтаас хасна гэсэн vг биш юм.
5 . Ерєнхий журмын дагуу том намуудад адил хэмжээний цаг олгодог нь тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалж байгааг хянах бас нэг арга юм. Гэхдээ мэдээллийн vнэ цэнээс шалтгаалан зарим тохиолдолд цаг хугацааны адил тэнцvv байдал алдагдаж болохыг мэдэж байх нь зvйтэй. Жижиг намуудыг сурвалжлахдаа тэдний сонгуульд гvйцэтгэх vvрэг ролийг алдагдуулах ёсгvй.
Тухайн намын бодлого нь сонгуулийн кампаниас ємнєх тавьж байсан зарим асуудалтай жишиж vзэхэд нийцэхгvй байж болзошгvй гэдгийг хvлээн зєвшєєрєх нь зvйтэй.
Нам бvрт олгосон цагийн нийт хэмжээг тогтоож, мєрдєхийн зэрэгцээ энэ тухай 7 хоног бvр корпорацийн гvйцэтгэх захирлуудад мэдэгдэнэ.
6 . Редакцийн харти нь 1984 оны 7-р сарын 7-нд удирдлагын зєвлєлєєр дараах байдлаар батлагдсан.
Редакцийн харти
1 . Австралийн радио телевизийн корпораци программ тєлєвлєлтдєє редакцийн байр суурийг удирдлага болгохгvй.
2 . Редакцийн бvрэлдэхvvн єєрсдийн vvргийг биелvvлэхэд саад болохуйц аливаа зєрчлєєс зайлсхийнэ.
3 . Мэдээ, мэдээллийн программын агуулгыг єєрийнх нь тодорхой онцлогуудад тохирсон байлгах талаар бvхий л хvчин чармайлт тавих ёстой.
Тодорхой алдааг нєхцєл байдалд хамгийн тохиромжтой хэлбэрээр аль болохоор хурдан засаж залруулах ёстой.
4 . Чухал асуудлыг аль болохоор зарчмын vзэл бодлыг нээн харуулах vvднээс тэнцвэрт байдлыг хангах.
Энэхvv шаардлагыг тухайн нэг нэвтрvvлэг, эсвэл мэдээллийн хєтєлбєрийн хvрээнд биелvvлэх боломж vргэлж гарахгvй байж болзошгvй. Гэлээ ч гэсэн шаардлагатай хугацаанд биелvvлэхийг хичээнэ.
5 . Шударга зарчим нь редакцийн бvрэлдэхvvнтэй зєвшилцєхгvйгээр шийдвэр гаргах, эсвэл тухайн асуудлын бvх талыг харуулахад зориулан корпорациас нийтэд нь олгохыг шаардана гэсэн vг биш. Шийдвэр гаргах болон шаардлагын тvвшинд хvрсэн эсэхээс нь хамааран мэдээллийн vнэ цэнэ, ач холбогдлыг давуу байдлаар оруулж болно.
6 . Редакци нь олон тvмний эрх ашигт vйлчлэхдээ нийгэм, хувь хvнд тvгээсэн мэдээ тэдэнд нєлєєлдєг гэдгийг мэдэрч, зорилгодоо хvрэхийн тулд зоригтой ажиллана.
7 . Редакци нь нэвтрvvлэгт оролцох хvмvvсийнхээ хувийн нууцаа хадгалах хуулийн эрхийг нь хvндэтгэнэ.
8 . Редакцийн удирдлага бvрэлдэхvvндээ шийдвэр, чиглэл єгєх эрхтэй.
9 . Редакцийн бvрэлдхvvн нь мэдээллийн vйл ажиллагаандаа Австралийн хамтын нийгэмлэгийн олон талт, vл ялгаварлах зарчмыг хангана.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.