"Глоб Интернэшнл төв" төрийн бус байгууллага нь 1999 оны 3-р сард Улаанбаатар хотноо байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгvй, ашгийн төлөө бус байгууллага юм.
"Глоб Интернэшнл төв" ТББ-ын удирдах дээд байгууллага нь 5 хүнээс бүрдсэн Удирдах зөвлөл юм. Удирдах зөвлөлийн даргаар Б.Галаарид, гишүүдээр сэтгүүлч Ц.Мөнхжин, орчуулагч Д.Аюуш, Ц.Батцэцэг зэрэг хэвлэл мэдээлэл, хууль эрх зvйн салбарт нэр хvндтэй хvмvvс сонгогдон ажилладаг. Тэргүүнээр сэтгvvлч Х.Наранжаргал ажиллаж байна.
Эрхэм зорилго Мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээж, Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих,
Алс хэтийн хараа Ардчилсан соёл төлөвшсөн нийгэм, мэдээлэлтэй, чадавхитай иргэд
Уриа: Мэдлэг бол Хүч
Үнэт зүйлс: • Хараат бус • Шударга ёс • Ардчилсан • Ялгаварлан гадуурхалтаас ангид • Авлигагүй Стратегийн үзэл баримтлал
Мэдээлэл бол мэдлэгийн үндэс юм. Мэдээлэл, мэдлэгтэй иргэд хүчирхэг байж, төрийн хэрэгт шууд оролцож, нийгмийн хөгжил дэвшлийг залах чадавхитай болно. Ингэвэл Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажуулсан ардчилсан, иргэний нийгмийг цогцлуулан бүтээж чадна.
Иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан, иргэний нийгмийг төлөвшүүлэх, бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, иргэдэд үйлчилдэг эрүүл саруул нийгэм оршин тогтнохын нэг үндэс юм.
Стратегийн үндсэн зорилго
“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын стратегийн үндсэн зорилго нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл, харилцааны шинэ технологи зэрэг мэдээлэл түгээх боломжийн бүх аргаар иргэдийг мэдээлэлтэй болоход туслахад оршино. Зорилтот бүлэг Олон нийт, хэвлэл мэдээлэл
Үйл ажиллагааны хэлбэр: • Эрх зүйн шинэтгэл • Судалгаа, дүн шинжилгээ хийх • Хэвлэл мэдээллийн аян зохион явуулах • Сургалт, бусад арга хэмжээ зохион байгуулах • Мониторинг хийх • Бусад үр нөлөөтэй арга хэлбэр Стратегийн зорилт, үндсэн хөтөлбөр:
1. Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь 2. Засаглал, ил тод байдлыг хөхиүлэн дэмжих нь 3. Олон нийтийг чадавхжуулах нь
|