Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
1. Олон нийтийн мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө
Мэдэх эрх” Мэдээллийн эрх чөлөө хөтөлбөр нь 2002 онд Австралийн Олон улсын хөгжлийн агентлаг /AUSAID/, Монголын Нээлттэй Нийгэм Хvрээлэн /Соросын сан/, Америкийн Элчин сайдын яамны санхvvжилтээр эхэлсэн.
Мэдэх эрх төсөл нь хэвлэл мэдээллийн хvчийг нэмэгдvvлэх зарчмыг баримталж, тэднийг ил тод, нээлттэй мэдээллээр хангах бvрэн эрх олгох Засгийн газар болон олон нийтийн vзэл бодолд ахиц гаргах, мэдээлэл хvртэх олж авах явцад ямар ч саад бэрхшээл учрахгvй болгохын төлөө зорьж тэмvvлж байгаа билээ.
Олон нийтийн мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө
/Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын авлага/
Энэхvv 151 хуудас бvхий гарын авлагад Олон улсын баримт бичгvvд, Загвар хууль, Мэдээллийн эрх чөлөөний тухай зарчмууд, Мэдээлэл олж авах тухай хуулийн төсөл боловсруулах нь: Төв болон Зvvн Европ, ТУХН-ын орнуудын чиг хандлага (19 дvгээр зvйл байгууллага), Мэдээллийн эрх чөлөө, Мэдээлийн эрх чөлөө ба Европын холбоо, Yндэсний аюулгvй байдал, мэдээллийн эрх чөлөөний талаархи Йоханнесбургийн зарчмууд, Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний гол асуудал, тулгамдсан асуудлын нэг Challenges тухай мэдэгдэл, НYБ-ын албан ёсны мэдээ зэрэг багтсан.
Монгол улс шилжилтийн vед: Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй Монгол Улсын хуулиудад хийсэн задлан шинжилгээ
Хууль
Монголын Мэдээллийн эрх чөлөөний хуулийн төсөл
Монголын Мэдээллийн эрх чөлөөний хуулийн зөвлөмж, 19 дvгээр зvйл байгууллага
Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн vзэл баримтлал
"Олон нийтийн Мэдээллийн олж авах эрх" судалгаа
Нөлөөлөл
Нөлөөллийн хэсэг болох ТББ-уудын төлөөлөгчид анхны уулзалтаа 2002 оны 10-р сарын 21-нд “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагад хийсэн. Ажлын хэсгийнхнийг ХЗДХЯ-наас хvлээн зөвшөөрч, онцгой хувийн нөлөөллийн тухай уулзалт болон олон нийтийн аянд оролцсон.
Тvvнчлэн “Глоб Интернэшнл” ТББ нь Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газраас хэрэгжvvлж буй “Сайн засаглал” хөтөлбөрийн хvрээнд 2003 оны 3-р сарын 27-28-ны өдрvvдэд зохиогдсон “Авилгын эсрэг” vндэсний бага хуралд идэвхтэй оролцсон. 2003 оны 5-р сарын 15-нд батлагдсан Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дотор Авилгатэй тэмцэх vндэсний хөтөлбөр багтсан. 2003 оны УИХ-ын чуулганд өргөн барьсан.
Тус төслийн хvрээнд 2002 оны 12-р сарын 13-нд Мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийн ойлголт, зарчмуудын талаар зөвлөлдөх уулзалтын монголын нэр хvндтэй, тэргvvлэгч 8 хуульчийг оролцуулан хийсэн.
Төслийн явцад “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульчид болон төслийн тэргvvн нар төслийн vйл ажиллагааны талаархи уулзалтууд, мэдэх эрх, мэдээллийн эрх чөлөөний тухай танилцуулга хийх сургалтыг төрийн бус байгууллагуудыг оролцуулан зохион байгуулсан.
Yр дvн
“Мэдээллийн эрх чөлөө” сэдэвт дугуй ширээний анхны ярилцлага
“Мэдээллийн эрх чөлөө” сэдэвт анхны дугуй ширээний ярилцлагыг 2002 оны 12-р сарын 17-нд Засгийн газрын ордонд 67 хvнийг оролцуулан зохион байгуулсан. Оролцогчдын 18 буюу 23.7 хувь нь УИХ-ын гишvvн байсан бөгөөд Мэдээллийн эрх чөлөөний зарчмуудын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон. Дугуй ширээний ярилцлагын тэмдэглэлд Мэдээллийн эрх чөлөөний тухай олон улсын баримталдаг хэм, хэмжээ, зарчмын талаархи оролцогчдын тайлбар, санал бодлыг багтаасан болно.
Нээлтийн vг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадорж
" Мэдээллийн эрх чөлөө ба нээлттэй засаглал" Жон Дингер, АНУ-ын элчин сайд
"Мэдээлэл олж авах эрх нь хvний vндсэн эрх болох нь" Зvмбэрэллхам, Ph.D, Цагдаагийн Академийн орлогч захирал
"Мэдээллийн эрх чөлөө, Vндсэн хуулийн vзэл баримтлал" Д.Солонго, Ph.D, МУИС-ийн ХЗС-ийн Vндсэн хуулийн танхимын эрхлэгч
"Мэдээллийн эрх чөлөө, авилга" Фридрик Эриксон, Авилгатай тэмцэх Засгийн газрын хөтөлбөрийн зөвлөх
"Мэдээллийн эрх чөлөөний хуулийн ач холбогдол" Н.Энхболд, Улсын Их Хурлын гишvvн
“Мэдээллийн эрх чөлөө” сэдэвт дугуй ширээний тэмдэглэл.
Уг тэмдэглэлийг 1000 хувь хэвлэж, УИХ-ын гишvvд, төрийн бус байгууллагууд, хуулийн болон сэтгvvл зvйн чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад тараасан. (дэлгэрэнгvй)
“Мэдээллийн эрх чөлөө” сэдэвт дугуй ширээний 2 дахь ярилцлага
2003 оны 6-р сарын 30-ны өдөр “ЛОББИ” төвд зохион байгуулсан хоёр дахь ярилцлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн идэвхитэй хэсэг болох өдөр тутмын сонингууд, радио телевизийн сэтгvvлч 15 хvнийг оролцуулан зохион байгууллаа.
Тус дугуй ширээний ярилцлагаар Мэдээллийн эрх чөлөөний тухай ерөнхий ойлголт, зарчмуудын талаархи мэдлэгийг дээшлvvлэх, тэдний мэдлэг болоод санаа бодлыг сонсох зорилгоор зохион байгуулсан.
УИХ-ын гишvvдэд зориулсан семинар 2003 оны 10-р сарын 22-ны өдөр “ЭЛИТ” төвд зохион байгуулсан сургалт семинарт 19-р зvйл байгууллагын Хуулийн хөтөлбөрийн захирал ноён Тоби Мендел, МННХ-ийн төлөөлөгчид, УИХ-ын 12 гишvvн, Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишvvд зэрэг хvмvvсийг хамруулсан. Тус семинараар Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн зөвлөмжийг танилцуулан, тvvний талаархи санал бодлоо солилцсон.
Монгол улс дахь хvний эрхийн шинжээчдийн сургалт, уулзалт
Энэхvv сургалт, уулзалтыг 2003 оны 5-р сарын 15-ны өдөр “НYХТ” амралтад зохион байгууллаа.
Сургалтыг НYБ-ын Хvний эрхийг дэмжих төслөөс хамтран зохион байгуулсан. Сургалтад нийслэлийн гурван дvvрэг болон хорин аймгийн хvний эрхийн сайн дурын ажилтан нийт 23 хvн хамрагдсан. Сургалтын vеэр иргэдийн vндсэн эрхvvд болон мэдээлэл хvртэх, олж авах эрх болон Мэдээллийн эрх чөлөөний тухай ерөнхий ойлголтыг танилцуулж өгсөн. Мөн иргэний эрхийн баримт бичгvvд, аливаа сонгуулийн vеэр иргэд мэдээлэл олж авч байгаа талаархи ойлголтыг тандах зорилгоор сургалтаа тоглоомын хэлбэрээр зохион байгуулсан. Тоглоомын гол дvрэм нь оролцогчид нь дээрх сэдвvvдийн дагуу мэдээлэл яаж олж авч байгаа, ямар арга зам хэрэглэж байгаа зэргийг судлах зорилготой байсан.
Yvний дараа “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульчид сургалтад хамрагдсан нийт оролцогчдоос 20 хvнийг нийгмийн ажилтан, хуулийн зөвлөх болгох талаар чиглэсэн ажлыг хийж, гvйцэтгэлээ.
Төрийн албан хаагч болон иргэний нийгмийн бvлэгт зориулсан 3 өдрийн сургалт
Сургалтыг ХЗДХЯ-тай хамтран 2003 оны 10-р сарын 22-24-ны өдрvvдэд “ЭЛИТ” төвд 51 хvнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Сургалтыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Цэрэндорж хөтлөн явуулсан. “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн хатагтай Х.Наранжаргал нээж, 19-р зvйл байгууллагын Хуулийн хөтөлбөрийн захирал ноён Тоби Мендел оролцогчдод Нууц мэдээллийн хязгаарлалт болон Мэдээллийн эрх чөлөөний тухай зарчмууд, vндсэн ойлтголтудын талаар танилцуулсан. Тэрээр Монголын Мэдээлийн эрх чөлөөний хуулийн зөвлөмжөө мөн танилцуулсан. Yvний дараа сургалтад оролцогчид Мэдээллийн эрх чөлөө болон мэдэх эрхийн тухай баримт бичиг, иргэдийн vйл ажиллагааны хэлбэр, Сонгуулийн vеэр иргэд, болон төрийн бус байгууллагуудад ямар мэдээлэл хэрэгтэй болох сэдвvvдийн дагуу ухаан задруулах дасгал хийлгэсэн. Ухаан задруулах бодлогыг бэлтгэхэд “DEMO” ТББ-ын тэргvvн Г.Ундрал, “Сонгогчдын боловсролын төв” ТББ-ын тэргvvн Р.Бурмаа нар дэмжлэг туслалцаа vзvvлсэн.
Олон нийтийн аян
Олон нийтийн аянд хэвлэл мэдээллийн ажил болон сурталчилгааны хуудаснууд багтсан. Олон нийтийн аян зохион байгуулах мэдээллийн стратегийг боловсруулахад төслийн нөлөөллийн ажлын хэсгийн гишvvд болох тэргvvлэх зэргийн хуульчид оролцсон. Тvvнчлэн энэ ажлын хэсгийхэн Мэдээллийн хуудас бэлтгэж, хэвлэл мэдээллийн ажилд сэтгvvлчдийг татан оролцуулан идэвхитэй ажиллаж чадсан.
Сурталчилгааны хуудас
Нэг төрлийн мэдээлэл агуулсан хоёр өөр хэмжээ, дизайн бvхий хоёр төрлийн сурталчилгааны хуудас бэлтгэн нийт 80.000 хувь нийтэлж олон нийтэд тараасан. Мөн дээрхи сургалт, уулзалтуудад эдгээр материалыг ашиглаж байв. Сурталчилгааны хуудас нь Засгийн газрын vйл ажиллагаанд олон ниитийн шууд оролцоо гэж юу болох, иргэд энэ эрхээ ямар арга замаар хэрэгжvvлж болох, Хvний эрхийн тvгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн Эрхийн тухай олон улсын Пакт зэрэг мэдээллийг багтаасан.
Хэвлэл мэдээллийн ажил
Энэ төслийг хэрэгжvvлэхэд олон нийтэд хvрэх, нөлөөлөх, нөлөөллийн хамгийн vр дvнтэй арга болох олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигласан. Хэвлэл мэдээллийн ажилд өдөр тумын сонингууд, радио, телевизийг тvлхvv оролцууллаа.
Телевизийн клип
Монголын Yндэсний телевиз, “25-р суваг” телевиз болон орон нутгийн телевизvvдэд нийт 180 цагийн хоёр төрлийн клипийг нэвтрvvлсэн. Эдгээр клипийг “Three men” хувийн студитэй хамтран бvтээсэн.
Телевизийн хөтөлбөрvvд
Монголын Yндэсний телевиз болон “25-р суваг” телевизээр телевизийн хөтөлбөрvvдээ олон нийтэд цацсан. 2002 оны 12-р сарын 26-ны өдөр Монголын Yндэсний телевизийн “Титэм” студитэй хамтран “Саятан” цэнгээнт 50 минутын нэвтрvvлэг гаргасан. Мөн “25-р суваг” телевизээр 2003 оны 5-р сарын 20-нд, “TV-5” телевизээр мөн оны 6-р сарын 30-ны өдөр тус бvр 20 минутын нэвтрvvлэг бэлтгэж нэвтрvvлсэн.
Дундговь, Увс, Баянхонгор, Булган, Архангай, Сvхбаатар, Хэнтий, Дархан, Дорнод, Дорноговь, Завхан, Ховд, Баян-Єлгий аймгуудын орон нутгийн телевизээр телевизийн хөтөлбөрөө олон нийтийн хvртээл болгосон.
Мөн 2003 оны 5-р сард төслийн удирдагч “EAGLE” TV-ийн “Учир начир” шууд ярилцлагад оролцож 20 минутын турш Мэдээллийн эрх чөлөөний хуулийн ач холбогдол, олон нийтийн мэдэх эрхийн талаар тайлбарлан ярьж, vзэгчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгvй мэдээлэл өгсөн.

|

|
Радио хөтөлбөр
Монголын Yндэсний Радиогоор дөрвөн удаа радио хөтөлбөр бэлтгэж орон даяар нэвтрvvлсэн. Yvнд:
· Олон нийтийн Мэдэх эрх
· Монгол Улсын иргэний мэдээлэл олж авах эрхийн тухай
· Монгол улс дахь мэдээлэл олж авах эрхийн төлөв байдал
· Мэдээллийн эрх чөлөө ба авилга
Сонинд хэвлэгдсэн материалууд
Төслийн явцад өдөр тутмын “Єдрийн сонин”, “Єнөөдөр”, “Улаанбаатар таймс”, “Yнэн”, “Зууны мэдээ”, “Монголын мэдээ” зэрэг 6 сонинд нийт 16 материал хэвлэгдсэн.
Судалгааны аялал
Судалгааны аялалын бvлэг 3 хvний бvрэлдэхvvнтэй явсан.
Yvнд: УИХ-ын эрхэм гишvvн Д.Дэмбэрэл, “Глоб Интернэшнл” ТББ-ын Хуулийн хөтөлбөрийн зохицуулагч Ж.Туул, ХЗДХЯ-ны Хуулийн бодлогын хэлтсийн орлогч дарга Д.Саранчимэг.
Судалгааны аялал 2003 оны 10-р сарын 15-наас 11-р сарын 1-ний хооронд vргэлжилсэн. Болгорын София хот дахь “Мэдээлэл олж авах хөтөлбөр”-ийн vйл ажилллагаатай биечлэн танилцаж, туршлага солилцсон. Судалгааны аялалын дараагаар аялалын vр дvн болгож тайлан бэлтгэсэн бөгөөд 19-р зvйл байгууллагын Хуулийн хөтөлбөрийн захирал Тоби Менделийн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, сайжруулах зөвлөмжийн дагуу хуулийн төсөл боловсруулагч ажлын хэсгийнхэнтэй уулзалт зохион байгуулсан.