Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Голландын “Мама каш” сангийн дэмжлэгээр Монголын Чєлєєт Ардчилсан Сэтгvvлчдийн эвлэлтэй хамтран зургаан сарын хугацаанд “Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд” тєслийг хэрэгжvvлсэн. Тєслийн урт хугацааны зорилго нь Монголд эмэгтэйчvvдийн оруулж буй хувь нэмрийг ойлгуулж, хэвлэл мэдээллийн салбарт удирдах албан тушаалд эмэгтэйчvvдийг эрчvvдтэй адил тэгш эрх эдлvvлэх, эмэгтэйчvvдийн эрхийн тухай ухамсрыг хэвлэл мэдээллээр дамжуулан тєлєвшvvлэх, хэвлэл мэдээлэлд эмэгтэйчvvдийн эзлэх байр суурийг нэмэгдvvлэхэд туслах, хэвлэл мэдээлэлд, ялангуяа бодлого боловсруулах тvвшинд эмэгтэй сэтгvvлчдийн vvрэг ролийг нэмэгдvvлэх зэрэг vйл ажиллагааг сайжруулах явдал юм.
Yйл ажиллагаа
Нийгэм хэвлэл мэдээлэлд эмэгтэй сэтгvvлчдийн гvйцэтгэх vvрэг /Судалгаа/
Дэлхийн хэвлэлийн эрх чєлєєний єдєрт зориулсан “Нийгэм хэвлэл мэдээлэлд эмэгтэй сэтгvvлчдийн гvйцэтгэх vvрэг” сэдэвт /дугуй ширээний ярилцлагыг 2001 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 1-нд зохион байгуулсан.
Ярилцлагад Улаанбаатар хотын 14 сэтгvvлч, хєдєє орон нутгийн 15 сэтгvvлч, ТББ-ын эмэгтэй тєлєєлєгч 15 нийт 44 хvн оролцсон бєгєєд “Нийгэм хэвлэл мэдээлэлд эмэгтэй сэтгvvлчдийн гvйцэтгэх vvрэг” судалгааны дvнг хэлэлцсэн юм.
Судалгаа нь Монголын эмэгтэй сэтгvvлчдийн єнєєгийн дvр тєрхийг тодорхойлох, эмэгтэй сэтгvvлчдэд эмэгтэйчvvдийн эрхийн тухай олон улсын баримт бичгийн тухай танилцуулах зорилготой хийгдсэн. Эмэгтэй сэтгvvлчдийн анхны томоохон энэхvv судалгааны vр дvнд УИХ, Засгийн газар, YЭ, мэргэжлийн эвсэл холбоод, эмэгтэйчvvдийн болон хvний эрхийн байгууллагад хандаж гаргасан зєвлємжийг дээрх дугуй ширээний ярилцлагад оролцогчид баталсан юм.
“Хэвлэл мэдээлэл, эмэгтэй сэтгvvлчид” Ч.Мєнхзул /судалгаа/ “Эмэгтэйчvvдийн дvр тєрх сонин хэвлэлд” Ю.Эрдэнэтуяа |