Хараат бус хэвлэл мэдээлэл
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
“Жендер хэвлэл мэдээлэл” сэдэвт эмэгтэй сэтгvvлчдэд зориулсан сургалтыг 2001 оны 4-р сарын 27-ноос 29-ний єдрvvдэд Улаанбаатар хотноо МННХ-Соросын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Сургалтад тєвийн болон орон нутгийн 30 эмэгтэй сэтгvvлч хамрагдан оролцлоо. Сургалтын гол зорилго нь жендерийн сэдвээр тvлхvv бичдэг сэтгvvлчдийн сvлжээ бий болгох, vндэсний хэмжээнд жендерийн сэдвээр ухамсар, мэдлэгийг дээшлvvлэхэд хувь нэмэр оруулах, хэвлэл мэдээлэл дэх жендерийн талаар сэтгvvлчдийн баримтлах зарчмын чиг баримжааг бий болгоход оршсон.
Эмэгтэйчvvдийн сvлжээний хєтєлбєрийн дагуу сургалтыг ОХУ-ын Эмэгтэй сэтгvvлчдийн холбооны ажилтан Надежда Ажгихина, Светлана Свистунова хэмээх шинжээч нар удирдан явуулав. Эдгээр багш нь урьд нь энэ чиглэлээр бусад орнуудад сургалт явуулж байсан туршлагатай хvмvvс юм. Надежда Ажгихинатай azh@gdf.ru хаягаар холбоо барьж энэ талаархи бусад мэдээллийг авна уу. |